Тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, захирч чаддаг Тэр л бүтээлийн Эзэн, цор ганц жинхэнэ Бурхан юм

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц чанараас хүмүүс Түүний эрх мэдэл, зөвт зан чанар, мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь, бүгд тэр чигээрээ цор ганц болохыг хардаг; энэхүү цор ганц чанар нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдгийн дээр, мөн Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээгдсэн зүйлийн дотроос, сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд зүйл Бурханы оронд зогсохыг хүссэн бол амжилт олох боломжгүй, Бурханы дүрд тоглохыг оролдох нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх бүтээлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүтээгдсэн бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бол Эзэн, Бурхан бүх зүйлийг бүтээсний үр шимийг хүн төрөлхтөн эдэлдэг. Тэгвэл Бурханы бүтээсэн бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан болон хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөн үржих хуулийг тодорхой харж чаддагийн дээр эдгээр хуулийг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний шинжих хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? Хүн төрөлхтний харж чадах зүйл нүднийх яг урд байгаа зүйлээр хязгаарлагддаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл зөвхөн тэр уул л байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн нэг талыг л харна, далайн нөгөө тал ямар болохыг мэдэж чадахгүй. Хэрвээ ой модонд очвол эргэн тойронд чинь, урьд чинь байгаа ургамлуудыг харахаас бус, түүнээс цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх урд, үзэгдэх орчинд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөж үржих зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүтээгдсэн бүх зүйлийг харахдаа Өөрөө биечлэн бүтээсэн машиныг харж байгаа юм шиг л хардаг. Тэрээр эд анги, холболт бүрийг нь, ямар зарчимтай, ямар зүй тогтолтой, ямар зориулалттайг нь тун сайн мэднэ—Бурхан энэ бүхнийг хамгийн тодорхой мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн билээ! Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII

Бурхан үүрд зөвт байдлын бодит дүр байх бол Сатан, чөтгөрүүд болон тэнгэрэлч нь үүрд ёрын муугийн биелэл, муу хүчний жишээ байх болно. Бурхан үүрд зөвт байх болно; энэ бол хөдөлшгүй баримт агаад Бурханы ер бусын, эгэл биш байдлын нэг тал нь. Хүн Бурханы чанаруудыг өвч бүрэн эзэмшсэн ч гэсэн Бурханыг хэзээ ч давж чаддаггүйгээрээ Бурхан хүн хоёр ялгаатай юм. Хүмүүс Бурханы тогтоосон хууль, дүрэм дунд л дэг журамтайгаар амьдарч, эдгээр хууль, дүрэм дунд Бурханы бүтээсэн бүхнийг удирдаж л чаддаг; тэд шинийг боловсруулж, бүтээж чадахгүй, энэ дэлхий ертөнцийг өөрчилж бүр ч чадахгүй—энэ бол бодит үнэн. Тэгвэл энэ бодит үнэн юуг харуулж байна вэ? Бурхан хүн төрөлхтөнд ямар ч агуу эрх мэдэл, хүч чадал, чадвар өгдөг байлаа ч гэсэн эцсийн эцэст хэн ч Бурханы эрх мэдлийг даван гарч чадахгүй. Он жил хэчнээн улиравч, хэчнээн олон эрин үе өнгөрсөн ч, хүн амын тоо хэчнээн их өссөн ч, хүн төрөлхтөн хэзээд зөвхөн Бурханы эрх мэдэл, дээд эрх дор л амьдарч чадна; энэ бол хөдөлшгүй баримт бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (I)”

Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөрийн тэргүүн буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгалтай байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашныхаа удирдагч төдий л бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгнийг ч төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрсдийн бүхий л шашин доторх бүх хүнийг удирдаж чаддаг боловч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг анх Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—энэ нь гарцаагүй. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрлөөр нь ангилна—энэ ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсан тухай баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгц бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Тэр Израильд ажиллаж байна уу, Хятадад ажиллаж байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байсан юм. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?

Хэрвээ чиний итгэдэг зүйл цор ганц Бурхан Өөрөө биш бол чи шүтээн, агуу хүн, эсвэл Бодьсадвад итгэдэг, зүрх сэтгэлдээ байгаа Буддаг шүтэн мөргөдөг байж болзошгүй юм. Түүнчлэн, чи жирийн нэг хүнд итгэдэг байж болзошгүй. Товчоор хэлбэл, Бурханд итгэх итгэл, хандлага нь янз бүрийн хэлбэрээр байдаг учраас хүмүүс өөрсдийн мэддэг Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, өөрсдийн төсөөллийг Бурханд тулгаж, Бурханы талаарх хандлага, төсөөллөө цор ганц Бурхантай Өөртэй нь эн зэрэгцүүлэн тавьсныхаа дараа тэдгээрийг өндөрт өргөж тахидаг. Хүмүүс Бурханд ийм зүй зохисгүй хандлагатай байгаа нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь голж, хуурамч бурханыг шүтэн мөргөж байна гэсэн үг юм; энэ нь тэд Бурханд итгэхийн зэрэгцээ Түүнийг голж, эсэргүүцэж, жинхэнэ Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдгийг нь илтгэдэг. Хэрвээ хүмүүс ийм хэлбэрийн итгэлтэй зууралдсаар байвал тэд ямар үр дагавартай нүүр тулах вэ? Итгэлийн ийм хэлбэртэй байснаараа тэд Бурханы шаардлагыг биелүүлэхэд илүү ойртож ер нь чадах уу? (Үгүй, чадахгүй.) Эсрэгээрээ, өөрсдийн үзэл, төсөөллөөс болж тэд Бурханы замаас улам л холдоно, учир нь тэдний эрж хайдаг чиглэл Бурхан тэднээс явахыг шаарддаг чиглэлээс эсрэг зүгт байдаг. Та нар “сүйх тэргээ хойд зүг рүү жолоодоод, урд зүг рүү явах нь” гэдэг түүхийг ер нь сонсож байсан уу? Энэ нь ёстой л сүйх тэргээ хойд зүг рүү жолоодож, урд зүгт явж буй хэрэг байж болох юм. Хэрвээ хүмүүс ийм утгагүй байдлаар Бурханд итгэвэл хичээх тусмаа чи Бурханаас улам их холдоно. Тиймээс Би та нарт ийнхүү сургамжилж байна: Та нар явахаасаа өмнө эхлээд үнэхээр зөв чиглэлд явж байгаа эсэхээ эхлээд ялгаж салгах ёстой. Хүчин чармайлт гаргахдаа анхааралтай байж, “Миний итгэдэг Бурхан бүх зүйлийг Захирагч мөн үү? Миний итгэдэг Бурхан ердөө л надад сүнслэг тэжээл өгдөг хэн нэгэн үү? Тэр зүгээр нэг миний шүтээн үү? Миний итгэдэг энэ Бурхан надаас юу шаарддаг вэ? Бурхан миний хийдэг бүхнийг сайшаадаг уу? Миний бүх үйлдэл, эрэл хайгуул Бурханыг мэдэхээр эрж хайхтай нийцдэг үү? Түүний надаас шаарддаг зүйлтэй тэдгээр нь нийцэж байна уу? Миний алхдаг замыг Бурхан хүлээн зөвшөөрч, сайшаадаг уу? Миний итгэлд Тэр сэтгэл хангалуун байдаг уу?” гэж өөрсдөөсөө заавал асуу. Чи эдгээр асуултыг өөрөөсөө байнга, ахин дахин асууж байх хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы талаарх мэдлэгийг эрж хайхыг хүсэж байвал Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахаасаа өмнө ухаан чинь саруул, зорилго чинь тодорхой байх ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сатан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй, Бурханы бүрэн эрхийг хэзээ ч давж гарч чадахгүй унасан тэнгэрэлч юм

Холбогдох Бурханы үг:Газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед тэргүүн тэнгэрэлч тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан юм....

Messenger дээр бидэнтэй холбоо барих