Гурав дахь өдөр, Бурханы үг газар болон тэнгисийг бий болгосон ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амиар бялхахад хүргэсэн

2018-05-20

Одоо, Эхлэл 1:9–11-ийн эхний өгүүлбэрийг уншицгаая: “Бурхан: ‘Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг’ гэсэн.” Бурхан зүгээр л “Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Гэрэл болон огторгуйгаас гадна энэ орон зайд бас юу байсан бэ? Бичвэрүүдэд: “Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг Тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, одоо энэ орон зайд газар, далай бий болсон ба хуурай газар, далай хоёр тусгаарлагджээ. Эдгээр шинэ зүйлийн илрэлт нь Бурханы амнаас гарсан тушаалын улмаас “энэ нь ёсоор болов.” Бурхан үүнийг хийх зуураа завгүй тэвдэж байсан хэмээн Бичвэрүүдэд дүрсэлсэн үү? Энд Түүнийг биеийн хүчний ажил хийж байгаагаар дүрсэлсэн үү? Тэгвэл, Бурхан энэ бүхнийг хэрхэн хийсэн юм бэ? Бурхан эдгээр шинэ зүйлийг хэрхэн бий болгосон юм бэ? Энэ бүхнийг гүйцэлдүүлж, бүхнийг бүтээхийн тулд Бурхан үг ашигласан гэдэг нь илэрхий юм.

Дээрх гурван эшлэлээс бид гурван агуу үйл явдал тохиолдсоныг мэдэж авсан. Энэ гурван агуу үйл явдал Бурханы үгээр дамжин илрэн гарч, бий болсон бөгөөд Түүний үгээс үүдэн ээлж дараалан Бурханы нүдний өмнө гарч ирсэн. Тиймээс “Бурхан үг хэлдэг ба энэ нь биелэх болно; Тэр тушаадаг ба энэ нь оршин тогтнох болно” гэдэг нь хий хоосон үг биш гэдгийг харж болно. Бурханы энэ мөн чанар нь Түүнд бодол төрсөн мөчид баталгааждаг ба Бурханыг үг хэлэхээр амаа нээх үед мөн чанар нь бүрэн тусгагддаг.

Энэ эшлэлийн сүүлийн өгүүлбэрийг үргэлжлүүлэн уншицгаая: “Бурхан: ‘газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг’ гэхэд хэлсэн ёсоор нь болов.” Бурханыг үг хэлж байх зуур энэ бүх зүйл Бурханы бодлыг даган бий болж, агшин зуурын дотор янз бүрийн өчүүхэн жаахан амьд биетүүд газрын хөрснөөс дэнжгэнэн толгойгоо цухуйлгаж эхэлсэн ба бие дээрх шороогоо сэгсэрч унагахаасаа ч өмнө өөр хоорондоо баяртайгаар даллан мэндэлж, дэлхий ертөнц рүү толгой дохин, инээмсэглэж байсан. Тэд өөрсдөд нь амь хайрласан Бүтээгчид талархаж, бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ, мөн дор бүрнээ Бүтээгчийн эрх мэдлийг харуулахын тулд өөрсдийн амийг зориулна гэдгээ дэлхий ертөнцөд зарласан юм. Бурхан үгээ хэлэхэд газар үржил шимтэй, ногоон болж, хүний таашааж болох бүх төрлийн хүнсний ногоо газрыг зүсэн соёолж, уул тал ой хөвчөөр шигүү бүрхэгдсэн… Амийн ямар ч ул мөргүй байсан үржил шимгүй энэ дэлхий элбэг арвин өвс ургамал, мод бутаар хурдацтай бүрхэгдэж, ногоон ургамлаар бялхаж байсан… Өвсний анхилуун үнэр болон хөрсний таатай үнэр агаарт түгж, төрөл бүрийн ургамал агаарын урсгалтай зэрэгцэн амьсгалж, ургах үйл явцаа эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Бурханы үгийн ачаар, Бурханы бодлыг даган бүх ургамал ургаж, цэцэглэж, жимсэлж, үрждэг амьдралын тасралтгүй мөчлөгийг эхлүүлжээ. Тэд тус тусын амийн замналаа чандлан мөрдөж, бүх зүйлийн дунд тус бүрийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн юм… Тэд бүгд Бүтээгчийн үгээс үүдэн төрж, амьдарсан. Тэд Бүтээгчээс дуусашгүй хангалт, тэжээл хүлээн авч, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд газар дэлхийн өнцөг булан бүрд үргэлж цөхрөлтгүйгээр амьд үлдэж, Бүтээгчийн хайрласан амийн хүчийг үргэлж харуулж байлаа…

Бүтээгчийн амь нь ер бусын, бодол нь ер бусын, эрх мэдэл нь ч ер бусын байдаг, иймээс Түүнийг үг хэлэх үед эцсийн үр дүн нь “хэлсэн ёсоор нь болов.” Мэдээж Бурхан үйлдэл хийхдээ гараа гарган ажиллах хэрэггүй байдаг; Тэр зүгээр л удирдахын тулд Өөрийн бодлыг, тушаахын тулд Өөрийн үгийг ашигладаг бөгөөд ийм маягаар аливаа зүйл биелдэг. Энэ өдөр Бурхан усыг нэг газар хуримтлуулж, хуурай газрыг ил гаргасан, үүний дараа Бурхан газраас өвс ногоо, үрлэгч хүнсний ногоо, үр жимстэй моддыг ургуулсан бөгөөд Бурхан тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан, тус бүрийг нь үрээ тээдэг болгосон. Энэ бүхэн нь Бурханы бодлын дагуу, мөн Бурханы үгийн тушаалын дагуу биелж, дор бүрнээ ээлж дараалан энэ шинэ дэлхийд бий болсон.

Өөрийн ажлыг хараахан эхлээгүй байх үедээ Бурхан хүрэх гэж зорьсон зүйлийнхээ дүр зургийг аль хэдийн сэтгэлдээ буулгасан байсан ба эдгээр зүйлийг биелүүлж эхлэн, мөн энэ дүр зургийн агуулгыг хэлэх гэж амаа нээх үед Бурханы эрх мэдэл, хүч чадлын ачаар бүх зүйлд өөрчлөлт гарч эхэлсэн. Бурхан үүнийг хэрхэн хийж, эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлснээс үл хамааран, бүгд Бурханы төлөвлөгөөний дагуу, Бурханы үгээс үүдэн алхам алхмаар биелж, Бурханы үг болон эрх мэдлийн ачаар тэнгэр газрын хооронд алхам алхмаар өөрчлөлт гарсан юм. Энэ бүх өөрчлөлт, үүсэл хөгжил нь Бүтээгчийн эрх мэдлийг болон Бүтээгчийн амийн хүч чадлын ер бусын агаад агуу байдлыг харуулсан юм. Түүний бодол нь энгийн санаа, эсвэл хоосон дүр зураг биш, харин амин чанар, ер бусын эрч хүчийг агуулсан эрх мэдэл бөгөөд тэдгээр нь бүх зүйлийг өөрчлөгдөж, сэргэж, шинэчлэгдэж, мөхөхөд хүргэдэг хүч чадал билээ. Иймээс бүх зүйл Түүний бодлоос үүдэн чиг үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ Түүний амнаас гарсан үгээс болж биелдэг…

Бүх зүйл гарч ирэхээс өмнө Бурханы бодолд бүрэн төгс төлөвлөгөө аль хэдийн бүрэлдэж, шинэ дэлхий аль хэдийн биелсэн байсан юм. Хэдийгээр гурав дахь өдөр газар дээр бүх төрлийн ургамал гарч ирсэн ч энэ дэлхийг бүтээх алхмуудаа зогсоох ямар ч шалтгаан Бурханд байгаагүй; Тэр үгээ үргэлжлүүлэн хэлж, шинэ зүйл болгоны бүтээлийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэхээр зорьсон. Тэр үг хэлж, Өөрийн тушаалыг буулгаж, эрх мэдлээ хэрэгжүүлж, хүч чадлаа харуулахаар зорьж байсан бөгөөд Өөрийн бүтээхээр зорьсон бүх зүйл болон хүн төрөлхтөнд зориулан бэлдэхээр төлөвлөсөн бүх зүйлийг бэлдэж байсан юм…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих