Хоёр дахь өдөр, Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн

2018-05-20

Библийн хоёр дахь эшлэлийг уншицгаая: “Бурхан: ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов” (Эхлэл 1:6–7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Бичвэрүүдэд: “Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараах үр дүн нь юу байсан бэ? Эшлэлийн “энэ нь ёсоор болов” хэмээх сүүлийн хэсэгт хариулт нь оршдог.

Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг тэмдэглэж, гайхалтай дүр зураг буюу Бурхан усыг захирч, хүн төрөлхтний оршин тогтнох орон зайг бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлдэг…

Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө хоромхон зуурт гарч ирэн, Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээд, доод болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй, дээрх усыг мөн тогтоон барьсан… Энд, Бүтээгч усыг хөдөлгөж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зураг болон Түүний эрх мэдлийн хүчийг хүн гайхан биширсэндээ гөлөрч, мэл гайхан, уулга алдахаас өөр аргагүй. Бурхан Өөрийн үг, хүч чадал, эрх мэдлээр дамжуулан бас нэгэн агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Бичвэрүүдийг ашиглан Бурханы үйл хэргийг тайлбарлацгаая: Бурхан үгээ хэлсэн ба Бурханы эдгээр үгийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан бөгөөд энэ нь энгийн нэг өөрчлөлт байгаагүй, харин оргүй хоосон нь ортой зүйл болж солигдсон явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгээс үүдэн оргүй хоосноос ортой зүйл болсон ба цаашлаад, энэ мөчөөс хойш Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх болсон юм. Энэ эшлэл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын бас нэгэн илэрхийлэл байсан ба Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийг бүтээснээс хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр бөгөөд Түүний хувьд бас нэгэн гайхамшигт өдөр байв: Тэр гэрлийн дунд алхаж, огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба шинэ өдөрт Түүний үйл хэрэг, эрх мэдэл, хүч чадал ажиллаж эхэлсэн билээ…

Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж

Бурхан үгээ хэлэхээс өмнө усны дунд огторгуй байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл Бурхан “Усны голд огторгуй байг” гэж хэлсний дараа юу болсон бэ? Бурханы зорьсон зүйлс гарч ирсэн; усан дунд огторгуй бий болж, Бурхан “усыг уснаас салгаг” гэж хэлсэн учраас ус тусгаарлагдсан. Ийм маягаар, Бурханы үгийг даган Бурханы эрх мэдэл, хүч чадлын үр дүнд хоёр шинэ эд юм, шинээр бий болсон хоёр зүйл бүх зүйлийн дунд гарч ирсэн. Тэгвэл энэ хоёр шинэ зүйлийн илрэлт та нарт ямар санагдаж байна вэ? Бүтээгчийн хүч чадлын агуу байдлыг та нар мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн цор ганц, ер бусын сүр хүчийг мэдэрч байна уу? Ийм агуу сүр хүч болон хүч чадал нь Бурханы эрх мэдлээс үүдэлтэй ба энэ эрх мэдэл нь Бурханы Өөрийнх нь төлөөлөл, Бурханы Өөрийн цорын ганц шинж чанар билээ.

Энэ эшлэл та нарт Бурханы цорын ганц чанарын талаар бас нэгэн гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн үү? Гэвч үнэндээ энэ нь ер хангалтгүй; Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал үүнээс хол илүү байдаг. Тэр ердөө өөр ямар ч бүтээлтэй адилгүй мөн чанарыг эзэмшдэг учраас биш, харин Түүний эрх мэдэл, хүч чадал нь ер бусын, хил хязгааргүй, бүхнээс давуу, бүхний дээр оршдог учраас, цаашлаад Түүний эрх мэдэл болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь амийг бүтээж, гайхамшгийг бий болгож, онц сонин, ер бусын минут, секунд тутмыг бүтээж байдаг учраас Тэр цор ганц чанартай байдаг юм. Үүний зэрэгцээ Тэр Өөрийн бүтээсэн амийг удирдах чадвартай, мөн Өөрийн бүтээсэн гайхамшгууд болон минут секунд бүрийг захирах дээд эрхтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент