Эхний өдөр, Бурханы эрх мэдлийн ачаар хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж, бат зогсов

2018-05-20

Эхний эшлэлийг харцгаая: “Мөн Бурхан: ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм” (Эхлэл 1:3–5). Энэ эшлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн бөгөөд бас харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан үг хэлж эхэлсэн ба Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд ил болж, Түүний үгээс үүдэн Түүний хүч чадал бүх зүйлийн дунд түгсэн. Энэ өдрөөс хойш бүх зүйл Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлаас үүдэн бүтээгдэж, бат зогссон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” гэх үгийг Бурхан хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч ажлын хөтөлбөр эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон юм. Өнөөдөр ч гэсэн хүний оршин тогтнол энэ гэрэлд түшиглэдэг бѳгѳѳд энэ нь Бурханы ѳдѳр хэмээн нэрлэсэн гэрэл юм. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэн хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин байгааг тунхагладаг. Энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг ахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биегүй, хий хоосон бус, харин хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “газар ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба гүний гадаргуу дээр харанхуй бүрхэж” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгээс үүсэж, Бурханы эрх мэдэл, айлдвараас үүдэн бүх зүйлийн бүтээлийн нэгдүгээр үзэгдэлд илэрсэн. Удалгүй Бурхан гэрэл, харанхуйг салахыг тушаасан… Бурханы үгээс үүдэн бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэлдсэн… Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэн, харанхуйг “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр цаг үед Бурханы бүтээхийг зорьсон дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон бөгөөд Бурхан үүнийг эхний өдөр хэмээжээ. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр, бүх зүйлийн бүтээлийн эхлэл, мөн Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг Түүний бүтээсэн энэ дэлхийд анх удаа харуулсан явдал байсан билээ.

Хүн эдгээр үгээр дамжуулан Бурханы эрх мэдэл, Бурханы үгийн эрх мэдэл болон Бурханы хүч чадлыг харж чаддаг. Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд л ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас Бурханд л ийм хүч чадал байдаг. Аливаа хүн, эд зүйл ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах байсан уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр бүтээгдсэн эсвэл бүтээгдсэн бус аливаа зүйл ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр бусад ном, хэвлэлээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэх бүртгэл байдаг уу? Өөр бусад ном, бүртгэлд ингэж гардаггүй; эдгээр нь мэдээж Бурханы газар дэлхийг сүр жавхлантайгаар бүтээсэн тухай Библид тэмдэглэгдсэн эрх мэдэл, хүч чадалтай цорын ганц үг бөгөөд эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, Бурхан л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг аливаа бүтээгдсэн, бүтээгдсэн бус зүйл эзэмшиж эсвэл орлож чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг нүдээр үзсэн үү? Эдгээр үг нь хүмүүст, Бурхан цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг болон дээдийн дээд ялгамж чанар, байр суурийг эзэмшдэг хэмээх бодит баримтыг хурдан, тодорхой ойлгох боломж олгодог. Дээрх нөхөрлөлөөс үзээд та нар итгэдэг Бурханаа цорын ганц Бурхан Өөрөө мөн гэж хэлж чадах уу?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих