Бүтээгдсэн болон бүтээгдсэн бус зүйлсийн юу ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй
Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдсэн бус зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдсэн бус зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдсэн бус ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бүтээгдсэн бус ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд, эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад бодит баримт юм!
Дээрх нөхөрлөлөөр дамжуулан бид дараах зүйлийг баталж болно: цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшсэн бүх зүйлийн Бүтээгч ба Захирагчийг л цор ганц Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? Одоо та нарт миний асуулт хэтэрхий гүн гүнзгий санагдаж магадгүй. Одоохондоо та нар үүнийг ойлгох чадваргүй, доторх мөн чанарыг ч ойлгож чадахгүй байгаа, иймээс энэ мөчид та нарт үүнд хариулах хэцүү санагдаж байгаа. Энэ тохиолдолд Би нөхөрлөлөө үргэлжлүүлэх болно. Дараа нь Би Бурханы ганцаараа эзэмшдэг эрх мэдэл, хүч чадлын олон талын бодит үйл хэргийг харах боломжийг та нарт олгоно, тэгснээр Бурханы цор ганц байдлыг, мөн Бурханы цор ганц эрх мэдэл гэдэг нь юу гэсэн үг болохыг үнэхээр ухамсарлаж, ойлгож, мэдэж авах боломжийг олгоно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?