Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго
Холбогдох Бурханы үг:
Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх
Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ. Чи ажлын энэ гурван үе шатны зорилгыг мэддэг болмогцоо ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн ойлгохоо мэддэг болж, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ чи энэ цэгт хүрч чадвал энэхүү хамгийн агуу үзэгдэл Бурханд итгэх итгэлийн чинь суурь болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэст нь та нар мэдлэгтэй болж, бүрэн үнэмших ёстой, тэгээд бүх хүн Бурханы ажлыг бүхэлд нь харж, Бурханы эрх мэдэл дор захирагдана. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Гэхдээ Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд гарч ирэхгүй юм уу эсвэл бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн ганц хоёрхон хүн байгаа бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно. Гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй; хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай, эдгээр зүйл нь бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө байдаг. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлж чаддаг байна. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмшиж, Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэднэ. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийдэг бүлэг, бүр эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн-өөс эш татав
Зургаан мянган жилийн ажлаа өнөөдрийг хүртэл хийснийхээ дараа Бурхан олон үйл хэргээ аль хэдийн илчилсэн ба үүний гол зорилго нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтөнд аврал авчрах явдал байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тэнгэрт байгаа бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болон газар дээрх Бурханы бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Мөн Сатаныг ялах боломжийг шүүрэн авснаараа Тэр хүмүүст Өөрийн бүх үйл хэргийг илчилж, тэднээр Өөрийгөө магтуулж, Сатаныг ялсан мэргэн ухаанаа өргөмжлүүлдэг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний үйл хэрэг нэг бүрийг магтаж, Түүний ариун нэрийг хашхирна. Энэ нь Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг эрхэндээ оруулсны нотолгоо. Үүнээс ч чухал нь, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчран, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтана. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдаршина, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой
Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны завхрал, Бурханы авралын аль алиных нь бай бөгөөд Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг тул хүн Бурханд улам бүр ойр болдог…
………………………
Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр биелүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгодгоос үл хамааран, Бурханы ажлын хүнд авчирсан тусламж, ач тусыг хүн бүр ойлгож чадна. Өнөөдөр чи Бурханы өгсөн хайр, эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг орхих биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүмүүсийг буцаан авах явдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?