01Нигүүлслийн эрин үеийн гэмшлийн замыг хүлээн авах нь үнэхээр мөнх амийн замыг олж авах гэсэн үг үү?

Эзэнд итгэж, нүглээ улайснаар бид нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдэлж чаддаг. Энэ нь бидэнд мөнх амийн найдварыг өгдөг ба мөнх амийн замыг олж авах гэдэг нь энэ юм хэмээн олон хүн итгэдэг. Гэхдээ энэ үнэхээр үнэн гэж үү? Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийн, Бурханд нүглээ улайж, гэмшиж, бүх зүйл дээр даруу төлөв, тэвчээртэй байж, загалмайгаа үүрэх зэргийг хүн төрөлхтөнд зааж өгсөн гэдгийг бид бүгд мэднэ. Энэ бүхэн золин авралын ажлын үеэр илэрхийлэгдсэн үнэнд төвлөрдөг бөгөөд эдгээр үнэн бол гэмшлийн зам юм. Гэмшлийн замыг хүлээн авснаар бид нүглээ уучлуулж, зан авиртаа зарим эерэг өөрчлөлт гаргадаг. Гэвч бид өөрсдийн нүгэлт уг чанар болон хүмүүс хэрхэн нүглээс чөлөөлөгдөж, ариусаж чадах тухай үнэнийг бодитоор ойлгохгүй хэвээр байна. Бидний нүгэлт уг чанар оршсоор байгаа бөгөөд бид нүгэл үйлдэх, Бурханыг эсэргүүцэх, Түүний эсрэг тэрслэхээ больж мөн л чаддаггүй. Үүнийг яаж мөнх амийн замыг олж авсан гэж хэлж болох билээ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).

“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34–35).

“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).

02Мөнх амийн зам гэж юу вэ?

Мөнх амийн зам бол нүглээ улайж, гэмшиж, дараа нь гаднаа сайхан ааш зан гаргахтай адил энгийн биш юм. Харин ч энэ нь бидэнд мөнх амьдрах боломж олгодог үнэний зам билээ. Энэ нь, Бурханаар цэвэрлүүлж, бүрэн авруулахын тулд нүгэлт уг чанараа бүрэн шийдвэрлэж, өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс аварч, завхарсан сатанлаг зан чанараа хаяна гэсэн үг юм. Дараа нь үнэн бидний амь болж, бид Бурханд үнэхээр захирагдаж, Түүнийг хүндэлж, хайрлаж чадах ба Бурхантай нийцэлтэй болж, Бурханаар бүрэн авхуулна. Зөвхөн энэ зам л мөнх амийн зам юм.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).

“Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48).

“Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, ‘Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ: тэнгэр, газар, тэнгис ба усны ундаргыг бүтээсэн Түүнийг шүтэн мөргө’ гэв” (Илчлэл 14:6–7).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: Учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4–5).

03Бид мөнх амийн замыг хэрхэн олж авах вэ?

Хүн төрөлхтнийг аврахын төлөө Бурхан үнэнийг илэрхийлэхэд төлөвлөгөө болон алхмууд гэж байдаг. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн; Тэрээр гэмшлийн замыг илэрхийлж, хүний нүглийг уучилж, Сатаны савраас биднийг золин аварсан юм. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы хийсэн ажил бол шүүлтийн ажил бөгөөд Түүний илэрхийлдэг үнэн нь хүмүүсийг нэгмөсөн цэвэрлэж, аварч чаддаг. Энэ нь бидэнд нүглийн хүлээсээс ангижирч, ариусгагдаж, Бурханаар авхуулах боломж олгодог. Эдгээр үнэн бол хүн төрөлхтөнд Бурханы өгсөн мөнх амийн зам юм. Тиймээс бид мөнх амийн замыг олж авахын тулд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авах ёстой.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идэхийг зөвшөөрнө” (Илчлэл 2:7).

“Сүнс болон сүйт бүсгүй, ‘Ирэгтүн’ гэнэ. Түүнийг сонсогч нь, ирэгтүн гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн бүхэн амийн уснаас үнэгүй аваг” (Илчлэл 22:17).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг. Би тэдэнд мөнх амь өгнө; тэд хэзээ ч мөхөхгүй, тэднийг хэн ч Миний гараас булаан авахгүй” (Иохан 10:27–28).

“Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ” (Илчлэл 22:14).

Лавлагаанд зориулсан нийтлэлүүд

“Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэдэг нь яг ямар утгатай вэ?

“Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэдэг нь яг ямар утгатай вэ?

Аврал гэж юу вэ?Тэнгэрийн хаанчлалд ороход хэрэгтэй бүхэн нь аврал мөн үү?

Аврал гэж юу вэ?Тэнгэрийн хаанчлалд ороход хэрэгтэй бүхэн нь аврал мөн үү?

Илүү олон контент

Илүү олон сэдэв

Та Бурханы дуу хоолойг сонссон уу?
Та Бурханы дуу хоолойг сонссон уу?
Хүний завхралыг хэрхэн цэвэрлэж болох вэ
Хүний завхралыг хэрхэн цэвэрлэж болох вэ
Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа
Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа
Хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүхий л үйл явц: Ажлын гурван үе шат
Хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүхий л үйл явц: Ажлын гурван үе шат