I. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

1.“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

2.“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

3.“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

4.“Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48).

5.“Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүх Бурханы шүүлт үнэний дагуу байдгийг бид мэднэ” (Ром 2:2).

6.“Түүний өмнөөс галт мөрөн гарч ирж, урсав: мянга мянгаараа Түүнд үйлчилж, түм түмээрээ Түүний өмнө зогсов: шүүлт эхэлж, номууд дэлгэгдлээ” (Даниел 7:10).

7.“Учир нь Өөрийнхөө томилсон Хүнээр дамжуулан дэлхийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон...”

8.“Учир нь Тэр ирж байна, учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирдэг: Тэрээр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг Өөрийнхөө үнэнээр шүүнэ” (Дуулал 96:13).

9.“‘Би шүүлт хийхээр та нарт ойртох болно’ гэж түмэн цэргийн Ехова айлдлаа” (Малахи 3:5).

10.“Бурхан бол зөвт шударга шүүгч бөгөөд хорон муу хүнд өдөр бүр хилэгнэдэг” (Дуулал 7:11).

Бүрэн эх

Бурханы сонгодог үгс

"Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

“Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн, энэ үгэн дэх ‘шүүлт’ гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг.”Цааш унших

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Цааш унших

Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Бүрэн эх

Номлол ба Нөхөрлөл

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Библийн зөгнөлүүдийг биелүүлж, гүйцэлдүүлдэг

Бүрэн эх

Сайн мэдээний асуулт, хариулт

Эзэн эргээд ирчихсэн ба эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлаа хийж байна. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлттэй яг адилхан уу?

Илчлэлийн номд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухай үзэгдэл мөн гэдгийг Библийг үнэхээр ойлгодог бүх хүн мэддэг. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр ирсэн ба завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч эхэлсэн. Хариултыг харах

II. Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлт, ариусгалтын ажлын үе шатыг гүйцэтгэдэг вэ?

Зарим хүн ингэж асуудаг: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг хэдийнээ золин аварсан ба хүмүүсийн нүгэл уучлагдаж, нүгэл хэмээн тооцогдохоо больсон. Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүж, цэвэрлэх ажил хийдэг вэ?

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45).

“Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

Бурханы сонгодог үгс

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна.Цааш унших

Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Бүрэн эх

Зарим хүн ингэж хэлдэг: Загалмай дээр Эзэн Есүс “Гүйцэлдлээ” гэж хэлсэн. Энэ нь Бурханы авралын ажил аль хэдийн гүйцэлдсэн гэдгийг баталдаггүй гэж үү? Өөрийн гэрээс эхлэн шүүлтийн ажлын өөр нэг үе шатыг хийхээр Бурхан яагаад эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж?

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, “Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ: тэнгэр, газар, тэнгис ба усны ундаргыг бүтээсэн Түүнийг шүтэн мөргө гэв” (Илчлэл 14:6-7).

Тэгээд тэр надад, “Энэ дууслаа. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл. Би цангасан нэгэнд амийн усны булгаас үнэгүй өгнө” (Илчлэл 21:6).

Бурханы сонгодог үгс

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг.

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Цааш унших

Бүрэн эх

Сайн мэдээний асуулт, хариулт

Асуулт 12: Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс, Эзэн Есүс загалмай дээр “энэ нь дууслаа” гэж хэлсэн нь Бурханы авралын ажил аль хэдийн бүрмөсөн дууссан гэдгийн нотолгоо гэж итгэдэг. Гэсэн ч та нар, хүмүүсийг бүрэн аврахын төлөө үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүн яг яаж ойлгох ёстой вэ? Бид үнэний энэ талыг сайн мэдэхгүй байна, иймээс үүнийг бидэнд нөхөрлөнө үү.

Хариултыг харах

Сайн мэдээний асуулт, хариулт

Эзэн Есүс загалмайд цовдлогдохдоо “Гүйцэлдлээ” гэж хэлснээр хүн төрөлхтний төлөөx Бурханы аврал төгс болсон гэдгийг харуулав. Тэгэхээр яагаад Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд цаашдын шатны ажлыг хийсэн гэж хэлдэг юм бэ?

Хариултыг харах

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

“Тэр дэлхийг зөвт байдлаар шүүх болно, Тэрээр ард түмнийг шулуун шударгаар шүүнэ” (Дуулал 98:9).

Номлол ба Нөхөрлөл

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Хаанчлалын эрин үед Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа хэрхэн гүйцэтгэдгийг харцгаая; Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчлэхийн тулд энд Төгс Хүчит Бурханы үгээс эш татах шаардлагатай.

Төгс Хүчит Бурхан хэлдэгчлэн, “Мэдээж, Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.”

Бүрэн эх

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг.Цааш унших

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг тулааны урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, тэсэхийн аргагүй өвтгөн, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан, нүүрээ хийх газаргүй болгож, дагжин чичрүүлж орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдөө хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг маань хүртэл нэг нэгээр нь бидэнд хэлээд, бүх олхиогүй өө сэв маань илчлэгдэж, бүр бүрэн үнэмшсэн мэт бидэнд санагдуулдаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг.Цааш унших

Бүрэн эх

IV. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаас гардаг үр дүн юу вэ? Энэ нь ямар чухал ач холбогдолтой вэ?

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч төгс болгож, бүлэг ялагчдыг бий болгохын тулд хийгддэг.

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3:12).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүхнээ олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог.

Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Энэ үг нь ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд тийм ч өндөр дээд онол, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьж чадахгүй; харин ч тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг.Цааш унших

Бүрэн эх

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь бүгдийг төрлөөр нь ялган салгаж, бүхий л эрин үеийг төгсгөж, эцэстээ Христийн хаанчлал газар дээр биеллээ олно.

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4).

Долоо дахь тэнгэрэлч бүрээдлээ; тэнгэрт чанга дуу гарч, ийнхүү хэлэв, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Цааш унших

Миний үг биелэгдэхэд газар дээр хаанчлал аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ард энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно.Цааш унших

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг шашны ертөнц голохын үр дагавар, үр дүн юу вэ?

Лавлагаа болох Библийн эшлэлүүд

“Түүний тарчлаанаас айсандаа зайдуу зогсоод, Агуу хот, хүчит хот Вавилон, золгүй еэ, золгүй еэ! Учир нь ганц цагийн дотор шийтгэл чинь иржээ хэмээлдэнэ” (Илчлэл 18:10).

"Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар …" (Илчлэл 18:2).

“Миний ард түмэн та нар, тэр эмийн нүгэлд хамтрахгүйн тулд, түүний гамшгийг хүлээн авахгүйн тулд түүнээс гарагтун. Учир нь түүний нүгэл тэнгэрт хүрсэн бөгөөд Бурхан түүний ёс бусыг санасан юм” (Илчлэл 18:4-5).

Бурханы сонгодог үгс

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ?

Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чаддаг юм бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чаддаг бол чи яагаад тэгж чаддаггүй юм бэ? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлыг дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдвал хэмжээлшгүй их харууслаар дүүрэх болно. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх Израильчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд гэгчийн хувхай мөчир[a] юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэр чамд өршөөл үзүүлэлгүй, хэдэн арван мянган жил галт нууранд шатаахаар хаях болно.

Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үзэхгүй, эдгээр үнэнээс зайлсхийх, эсвэл салах шинэ арга олох гэж үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замд ч хайргүй бол Би чамайг,Цааш унших

Бүрэн эх