Бурханы аврал: Христэд итгэгч нүглээс ангижрах замыг олжээ

2019-07-24

Сара, Америкийн Нэгдсэн Улс

Гарчиг
1. Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв
2. Эзэн эргэн ирэх үедээ шинэ ажил явуулах уу?
3. Сайн зан авир нь бидний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг илтгэдэг үү?
4. Тэгэхээр Бурхан хүнийг ингэж шүүн, ариусгадаг юм
5. Би Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг эргэн ирэхэд нь баяртайгаар угтан авлаа

Би нүглээс ангижрах чадваргүйдээ ихээхэн бачимддаг байв

Би бол Христэд итгэгч. Залуухан бүсгүй болохын хувьд би Эзэнд итгэж эхлэхийнхээ өмнө бусдаас илүү байхыг маш их эрмэлздэг байлаа. Би ээжээсээ илүү боловсролтой гэж үргэлж санагддаг байсан бөгөөд ээжийнхээ саналыг байнга үл тоомсорлодог байв. Ээж маань ч бас тун гөжүүд ба хэлсэн зүйлээ надаар хийлгэх гэж үргэлж оролддог тул бид хоёр үзэл бодлын зөрүүнээс үүдэн үргэлж хэл амаа ололцдоггүй байлаа. Ээжтэйгээ ийм эвгүй харилцаатай байдагтаа би маш их бухимддаг байсан боловч үүнийг өөрчлөхийн тулд хийж чадах зүйл байхгүй мэт санагддаг байв. Эзэнд итгэж эхэлсний дараа ах эгч нар маань надад ийнхүү нөхөрлөсөн юм, “Эзэн Есүс биднийг золин аврахын тулд загалмай дээр цовдлогдсон бөгөөд элбэг арвин нигүүлслээ бидэнд эдлүүлэх гэж нүглийг маань уучилсан. Эзэн биднийг хайрладаг бөгөөд хөршөө өөр шигээ хайрла хэмээн сургадаг. Иймээс бид бусад хүнийг хайрлаж сурах ёстой…” Эзэн Есүсийн хайр миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд би Эзэний сургаалын дагуу хэрэгжүүлж, гэр бүлээ болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлахыг хүслээ. Үүний дараа би аливаа зүйлийн талаар ээжтэйгээ санал нийлэхгүй байх бүрдээ эхлээд ээжийгээ яриулж, маргахгүй байхыг чадах чинээгээрээ хичээдэг байв. Тэр үедээ тайван байж тэвчилгүй, ямар нэг зүйлийн талаар маргаж орхивол дараа нь ээж дээрээ очин, буруугаа хүлээдэг байлаа. Хэсэг хугацааны дараа ааш маань ихэд дээрдсэн мэт санагдаж, ээжтэйгээ харилцах харилцаа маань ч гэсэн арай амар хялбар болсон юм.

Ээж бид хоёрын харилцаа улам сайжирна гэж би тухайн үед бодож байсан боловч юм яг санаснаар маань болсонгүй. Цагийн эрхээр, би уураа барьж чадахгүй хэвээр байсан бөгөөд ээжтэйгээ дахин маргаж эхлэв. Заримдаа би ээждээ юу ч хэлдэггүй боловч дотроо мөн л уцаарласаар байдаг байлаа. Ээж маань ч бас намайг загнаж, “Чи одоо Эзэнд итгэдэг болсон юм байж яахаараа ийм муухай ааштай хэвээрээ байдаг юм бэ?” гэв. Би ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод гэмшиж, бүхий л хүчин чармайлт, туулсан бүх өөрчлөлт маань хий дэмий болсон мэт санагдлаа. Гэхдээ энэ тухай бодоход яг л тийм зүйл болсон байв. Би өөрчлөгдөхийг хүссэн хэдий ч байнга уураа барьж ер чадаагүй юм. Тухайн үед, “Би яагаад ээжтэйгээ үргэлж маргалдсаар байгаа юм бэ? Би яагаад Эзэний үгийг баримталж чадахгүй байна вэ? Нүглийн хүлээсээс яаж ангижирч болох вэ?” гэх асуултууд надад зайлшгүй төрсөн билээ.

Дараа нь би энэ асуудлын тухайд чуулган дахь ах эгч нартайгаа ярилцсан бөгөөд тэдний зарим нь надад, “Та биеэ барьж сурах хэрэгтэй. Эзэнтэй харилцах харилцаа маань ойр болох тусам бид гэр бүлийнхээ гишүүдэд улам бүр хүлээцтэй болдог” гэлээ. Мөн, “Өгсөж, уруудах энэхүү үе шат маш хэвийн зүйл, гэхдээ өөрчлөлт маань үргэлж дээш чиглэдэг бөгөөд өөрчлөгдөх тусмаа бид сайжрах нь баттай, иймээс битгий эргэлз. Эзэний аврал тэр аяараа бүрэн гүйцэд байдаг бөгөөд Тэр биднийг шинээр бүтээгдсэн хүмүүс болгохын тулд амьдралд маань ажлаа эхлүүлнэ” гэж зарим нь надад хэлэв. Түүнчлэн би ингэж бодоод өөрийгөө тайтгарууллаа, “Би зүгээр л хангалттай шаргуу хөдөлмөрлөдөггүй байж магадгүй. Бас би Эзэнд итгээд удаагүй, биеийн хэмжээ маань жаахан байгаа болохоор уураа барьж чадахгүй байгаа юм. Эзэнд удаан итгэсэн байх үедээ би Эзэний үгийг хэрэгжүүлдэг болж чадах учиртай.” Үүний дараа би үзэл бодлын зөрүүнээс үүдэн ээжтэйгээ маргах бүрдээ уураа барихын тулд чадах бүхнээ хийдэг боллоо. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хааяа үнэхээр үр өгөөжтэй байсан боловч би удаан тэвчиж чадалгүй, дахиад л уурлачихдаг байв. Шаналахдаа би Эзэний өмнө очин, ийнхүү залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Эзэн минь! Би уураа барьж хэзээ ч чадахгүй, мөн биеэ барьж чадахгүй юм. Би яахаа мэдэхгүй байна. Та надад тусалж болох уу? …”

Эзэн эргэн ирэх үедээ шинэ ажил явуулах уу?

Нэгэн завшаанаар би интернэтэд хэдэн ах эгчтэй танилцав. Бид үргэлж Библи судлан, нэг нэгэнтэйгээ хамт цуглаанд оролцож, Библийн эшлэлийн тухай мэдлэг, ойлголтоо хэлэлцдэг байв. Ялангуяа Линь ахын нөхөрлөл гойд гэрэлтүүлэлт, гэгээрэлтэй байсан бөгөөд үүнээс нь би маш их ашиг тус хүртэж, урьд нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгосон юм. Энэ ах эгч нартай хамт цуглаанд оролцох нь надад үнэхээр сайхан байлаа.

Нэг цуглаан дээр бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай сэдвийг хэлэлцлээ. Линь ах бидэнд Библиэс дараах хоёр эшлэлийг явууллаа: “Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28). “Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1 Петр 1:5). Тэгээд бидэнд ийнхүү нөхөрлөл хийв, “Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ биднийг ариусган, Бурханы жинхэнэ авралыг хүртээх гэсэндээ нүглийн хүлээсээс биднийг бүрмөсөн аврахын тулд шинэ ажил явуулна гэдгийг бид энэ хоёр эшлэлээс харж болох юм.”

Би Линь ахын нөхөрлөлийг сонсоод, хэлж байгаа үгийг нь бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй мэт санагдсан тул ахад өөрийн бодлыг хэллээ: “Бид нүгэл үйлдэх чадвартай хэвээр байгаа боловч Эзэн Есүсийн цовдлол биднийг золин аварсан бөгөөд Тэр биднийг нүгэлтэн гэж үзэхээ больсон. Түүнчлэн Эзэн загалмай дээр байхдаа, “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь Бурханы аврал аль хэдийн гүйцэлдэж, хүн төрөлхтнийг аврах ажил нь дууссан гэдгийг харуулдаг. Гэтэл та эцсийн өдрүүдэд хийх шинэ ажил Бурханд бас л байгаа гэж яаж хэлж чадаж байна аа?”

Линь ах ингэж хэлэв, “Эгч ээ, Эзэн Есүс загалмай дээр “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь яг ямар утга учиртай байсан бэ? Хэрвээ бид өөрсдийн ойлголтыг баримтлан, Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь Бурханы ажил бүрэн дууссан гэх утгатай байсан хэмээх юм бол “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13) гэж зөгнөсөн Эзэний үг яаж биелэх юм бэ? Мөн Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэх үедээ буудайг үрийн сүүлнээс, хонийг ямаанаас, ухаалаг охидыг мунхаг охидоос ялгах ажил явуулна гэж зөгнөсөн байдаг. Илчлэл 14:6-д “Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байгаа” хэмээдэг. Хэрвээ Эзэн эцсийн өдрүүдэд ямар ч шинэ ажил явуулдаггүй юм бол энэ мэт зөгнөлүүд хий дэмий болох бус уу? Иймээс Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрмөсөн дууссан гэх утгатай гэсэн бидний итгэл бол өөрсдийн маань үзэл, төсөөллөөс гарсан ойлголт бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы ажлын баримттай нийцдэггүй нь лавтай юм.”

Линь ахын нөхөрлөлийг сонсож байхдаа би өөрийн эрхгүй ингэж бодлоо, “Тийм шүү. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил аль хэдийн дууссан юм бол Эзэн Есүсийн хэлсэн эдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Эзэн бол итгэмжит, бас Түүний зөгнөл яавч хий дэмий байхгүй шүү дээ…”

Линь ах нөхөрлөлөө цааш үргэлжлүүлэн, “Үнэн хэрэгтээ Эзэн Есүс загалмай дээр ‘Биелэгдлээ!’ гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил гүйцэлдсэн гэсэн утгатай байсан болохоос биш хүн төрөлхтнийг аврах Түүний ажил бүрэн дууссан гэсэн утгатай байгаагүй юм. Учир нь Эзэн Есүсийн ажил золин авралын ажил байсан бөгөөд биднийг нүглээс маань цагаатгахын тулд хийгдсэн юм; гэхдээ энэ нь бидний нүгэлт уг чанар болон сатанлаг зан чанарыг арилгаагүй. Иймээс Бурхан биднийг бүрэн өөрчилж, цэвэрлэх ажлын бас нэгэн үе шатыг явуулах хэрэгтэй юм. Одоо энэ асуудлыг хөндсөн зарим хэсгийг уншицгаая” гэлээ. Тэгээд Линь ах ийнхүү уншив: “Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан ‘Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм’ хэмээн хэлдэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6). “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Линь ах уншиж дууссаныхаа дараа нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүллээ, “Энэ хоёр хэсэгт маш тодорхой хэлж байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс махбодоор илэрч, ажлаа явуулан, ‘Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) хэмээх замыг илэрхийлж, хүмүүст олон үнэнийг ойлгуулсан юм. Үүнийхээ дараа Тэрээр цовдлогдож, улмаар хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлжээ. Бид Эзэнд итгэх үедээ гэмшиж, нүглээ улайхын тулд Эзэний өмнө очсон цагт нүглээ уучлуулдаг. Гэвч Сатан биднийг маш гүн гүнзгий завхруулсан бөгөөд биеэ тоосон, ихэрхүү, жигшүүртэй, зальхай, ов мэхтэй, хорон муу, шунахай байх зэрэг сатанлаг зан чанар бидний амь болсон байдаг; бид бүгд ертөнцийн хүмүүстэй яг адилаар эд баялаг, байр суурь, нэр алдар, эд хөрөнгө хүсэмжилж, тансаг, гажууд амьдралыг эрэлхийлж, нүглийн таашаалыг эдэлдэг. Бид бусадтай харилцахдаа өөрсдийнхөө үзэл бодлыг гойд ухаалаг хэмээн үргэлж бодон, бусдаас илүү байхыг ямагт хичээдэг бөгөөд бусад хүнд огт хүлээцтэй, тэвчээртэй байдаггүй. Тэр ч бүү хэл найз нөхөд, гэр бүлтэйгээ эв найртай байх ч бидэнд хэцүү байдаг. Энэ нь элч Паулын ‘Учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй. Өөрийн хүсдэг сайныг би хийдэггүй: харин хүсдэггүй муугаа хийдэг’ (Ром 7:18–19) хэмээн хэлсэн шиг байдаг. Бид сатанлаг зан чанарынхаа хүлээс, дөнгөнд баригддаг бөгөөд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхгүй байж ямагт чаддаггүй. Нүглийг маань мянган удаа уучиллаа ч гэсэн бид Сатаны гүн гүнзгий завхруулсан хүмүүс хэвээр үлдэнэ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан гэж хэлж болох уу? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд ажиллаж, биднийг аврахаар ирээгүй бол туйлын бузар, булай бид яаж Эзэний царайг харж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх эрхтэй байх юм бэ? Бурханы үгэнд ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) хэмээсэн байдаг. Бурхан бол ариун бөгөөд зан чанар нь зөвт, халдашгүй юм. Иймээс Бурхан хаанчлалдаа бузар, завхарсан хүмүүсийг аваачихгүй. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг хүлээн зөвшөөрч, нүглийн хүлээс, дөнгөнөөс бүрэн ангижирч, зан чанартаа өөрчлөлт хийснээр л Бурханы бүрэн авралыг хүртэж, Эзэний царайг харж, тэнгэрт орох эрхтэй болж чадна.”

Сайн зан авир нь бидний зан чанар өөрчлөгдсөн гэдгийг илтгэдэг үү?

Би Линь ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа дотроо “Одоо бид үнэхээр нүгэл дор амьдарч, үүнээсээ ангижирч чаддаггүй, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ бид жаахан өөрчлөгдсөн шүү дээ…” гэж бодлоо. Иймээс би Линь ахад, “Ах аа, таны сая нөхөрлөсөн зүйл үнэн. Одоо бид үнэхээр л байнга нүгэл үйлдэн, нүглийн хүлээсээс ангижраагүй байна. Гэхдээ бид Эзэнд итгэж эхэлснээсээ хойш жаахан өөрчлөгдсөн шүү дээ. Жишээлбэл, чуулган дахь зарим ах эгч маань даруу амьдралыг амьдран харуулж, хэнтэй ч, хэзээ ч маргадаггүй. Зарим итгэгч Эзэнд итгэдэг болохынхоо өмнө хань ижилтэйгээ харилцаа муутай байсан боловч дараа нь харилцаагаа сайжруулсан. Бас үргэлж бусад хүнтэй муудалцаж, бусдыг доромжилдог байсан ч, Эзэнд итгэж эхэлснийхээ дараа хүлээцтэй, тэвчээртэй болсон зарим нэг хүн байна—ингэх нь өөрчлөгдсөн хэрэг биш гэж үү? Бид Эзэнд үнэхээр итгэж, үгийнх нь дагуу үйлдэж байгаа цагт нүглийн хүлээсээс бага багаар ангижирч, ариусаж, Эзэнийг ирэх үед тэнгэр лүү өргөгдөж чадна гэж би бодож байна” гэж хэллээ. Бусад ах эгч нэг нэгээрээ надтай санал нийлэв.

Линь ах тэвчээртэйгээр цааш нь ингэж хэллээ, “Эзэнд итгэж эхэлснийхээ дараа олон хүний зан авирт зарим нэг өөрчлөлт гардаг. Жишээлбэл, бусад хүнтэй муудалцаж, бусдыг доромжлохоо больж, бусдад хайрлах сэтгэлээр хандаж, хүлээцтэй, тэвчээртэй байж, зүдэрсэн хүнд өглөг өгч, өөрсдийгөө Бурханд зориулж чаддаг гэх мэт. Гэхдээ гаднаа иймэрхүү илэрхий сайн зайн авиртай байна гэдэг нь нүглийн хүлээсээс ангижирч, зан чанар маань өөрчлөгдөж байгаа гэдгийг илтгэдэггүй. Учир нь нүгэлт уг чанар маань шийдэгдээгүй үлддэг бөгөөд бид Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах байнгын аюул дор байсаар байдаг.” Ингэж хэлснийхээ дараа Линь ах бидэнд эдгээр үгийг уншиж өглөө: “Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр ‘Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү’ юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй… Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”).

Линь ах нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүллээ, “Хүмүүсийн урам зориг, сайхан сэтгэл болон Ариун Сүнсний зарим ажлаас сайн зан авир үүддэг гэдгийг энэ хэсэг бидэнд харуулж байна. Бид хэсэг хугацаанд махан биеэ хаяснаар сайн зан авирыг хэрэгжүүлж чаддаг боловч энэ нь үнэнийг амиа болгон авсан гэдгийг маань илтгэдэггүй, зан чанар маань өөрчлөгдсөн гэдгийг ч харуулдаггүй. Хэрвээ нүгэлт уг чанар маань шийдэгдэлгүй үлдээд, бид сайн зан авираар дамжуулан нэг хэсэгтээ биеэ барьж чадах юм бол цагийн эрхээр бид урьдынхтайгаа адилхан гэм бурууг зайлшгүй давтаж, бүр ямар ч мөчид Бурханы эсрэг зүйл хийж, Бурханы зан чанарт халдах чадвартай болдог бөгөөд тэр үедээ жинхэнэ аврал хүртэх боломжоо алддаг. Ерөнхийдөө бид амьдралдаа бусад хүнтэй харьцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байхыг хэрэгжүүлж, тэдэнтэй маргахаас зайлсхийж чаддаг гэдгээ бүгд ойлгож чадна. Харин бусад хүн ашиг сонирхолд маань халдаж эхлэх үед бид айхтар хэрэг мандааж, тэдэнтэй маргаж, тэр ч бүү хэл өстөн дайснууд болж болдог. Олон ах эгч гаднаа сайн зан авиртай харагдаж болох ч хүнээс үүдсэн гамшиг юм уу байгалийн гамшиг өөрсдөд нь нүүрлэж, гэр бүлд нь муу зүйл тохиомогц Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож, тэр ч бүү хэл Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж чаддаг. Чуулганы зарим удирдагч, хамтран зүтгэгчид гаднаа даруу, тэвчээртэй харагдаж болох ч уг чанартаа биеэ тоосон байдаг бөгөөд ажиллаж, номлол хийх үедээ Бурханыг өргөмжлөн, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг чиглүүлэхийн оронд бусад хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдэхийн тулд боломж олдох бүрд онгирч, Эзэний төлөө зовсон туршлагынхаа талаар үргэлж ярьдаг. Зарим нь бүр чуулган дотор эрх мэдэл, байр суурийн төлөө тэмцэлдэж, чуулганы сан хөмрөгийг шамшигдуулдаг. Есүсийн үеийн фарисайчууд маш сүсэг бишрэлтэйгээр амьдардаг мэт харагддаг, мөн бусдад хайрлах сэтгэлээр хандан, зүдэрсэн хүнд өглөг өгч, өөрсдийгөө Бурханы төлөө зориулдаг байсан—тэдний хувцсан дээрх цацаг нь хүртэл судрын бичвэрээр дүүрэн байсан юм. Гэвч тэд Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэх үед улайран эсэргүүцэж, яллан, тэр ч бүү хэл Ромын эрх баригчидтай хамсан Түүнийг загалмайд цовдлохдоо тулжээ. Гаднаа зан авир маань хэчнээн сайхан харагдлаа ч гэсэн Бурханыг мэддэг, дуулгавартай дагадаг, Бурхантай нийцэлтэй байдаг гэдгийг маань илтгэж чадахгүй, бид ариуссан гэдгийг илтгэж бүр ч чадахгүйг энэ нь харуулдаг. Иймээс гадаад ааш авирт орсон өөрчлөлт нь зан чанарын өөрчлөлттэй дүйцдэггүй бөгөөд Эзэний зарим сургаалыг гаднаа хэрэгжүүлэх чадвар маань нүглийн хүлээсээс ангижирсан гэдгийг маань харуулдаггүй.”

Би Линь ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлийнхээ угаас санал нийлэн, ингэж хэллээ, “Ах аа, таны нөхөрлөл үнэндээ ямар байдагтай маань таарч байна шүү! Гадаад ааш авир маань жаахан өөрчлөгдсөн байж болох ч гэсэн нүгэлт уг чанар бидний дотор ноёрхсоор байдаг учир сайн ааш авир маань хэзээ ч удаан үргэлжилж чаддаггүй. Жишээлбэл, би ээжтэйгээ маргалгүй биеэ барихаар үргэлж шаргуу хичээдэг байсан. Тэгээд гаднаа жаахан тэвчээртэй харагддаг байсан ч зүрх сэтгэлд минь бас л тэгж санагддаггүй байсан бөгөөд эцэстээ ээжтэйгээ маргаж орхисон юм. Би ариусаагүй бөгөөд одоо ч нүгэлт уг чанарынхаа хяналтад байдаг гэдгийг энэ харуулж байна. Бид бусад хүнийг харах үедээ гадна нь байгаа зүйлийг л хардаг; харин Бурхан биднээс зөвхөн гаднаа байгаа зүйлээ өөрчил гэж шаарддаггүй. Хамгийн гол нь, дотоод амиа өөрчлөхийг шаарддаг шүү дээ.”

Яг тэр үед бас нэг эгч ингэж хэлэв, “Тийм ээ, бид гаднах зан авираа л өөрчилсөн болохоос биш амиа огт өөрчлөөгүй гэдэг үнэн. Би ажлынхаа хүнтэй санал зөрөх бүрдээ түүнийг зүрхнийхээ угаас үзэн ядаж, бүр холбоогоо тасалмаар санагддаг. Эзэн бидэнд тэвчээртэй, хүлээцтэй бай гэж сургадгийг би мэддэг, бас ганц хоёр удаа биеэ барьж чаддаг ч гэсэн цагийн эрхээр биеэ барьж ер чадахгүй болдог. Бид зөвхөн гадаад ааш авираа өөрчлөөдтэй бай гэж сургадгийг би мэддэг, бас ганц хоёр удаа биеэ барьж чаддаг ч гэсэн цагийн эрхээр биеэж бас л чаддаг юм шиг байна.” Дараа нь бусад ах эгч Эзэнд итгэсэн энэ олон жилийнхээ туршид нүглийн хүлээсэнд баригдаж ирсэн зовлон шаналлынхаа талаар ээлжлэн ярьцгаав.

Хэлэлцэж дууссаны дараа Линь ах цааш ингэж хэлэв: “Ах эгч нар аа, Эзэн Есүсийн явуулсан золин авралын ажил бидний нүглийг цагаатгасан боловч нүгэлт уг чанар маань бидний дотор шийдэгдээгүй үлдсэн байна. Иймээс бид Библийг хэчнээн ч их уншиж, хэдий их нүглээ улайж, гэмшиж, өөрсдийгөө хянах гэж хэчнээн ч их хичээлээ гэсэн нүглийн хүлээсээс ангижрах чадваргүй хэвээр байна. Бурхан бидний хэрэгцээг мэддэг бөгөөд эцсийн өдрүүдэд Тэрээр нүглээс бүрэн ангижирч, ариусах боломжийг бидэнд олгохын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг явуулахаар Төгс Хүчит Бурхан гэх нэртэйгээр махбодод эргэн ирсэн юм. Энэ нь Библийн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48)Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) хэмээх зөгнөлийг яг биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, завхарсан зан чанараа өөрчилснөөр л бид жинхэнэ аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадна.”

Тэр үед би болон бусад ах эгч мэл гайхаж, тэсгэл алдан “Эзэн Есүс эргээд ирсэн гэж үү? Энэ үнэн байж болох уу? Санаанд багтамгүй юм!” гэж асуулаа. Би ингэж хэлэв, “Энэ цуглааны үеэр бидний уншсан үг бол жирийн нэг үг биш, үнэхээр Бурханы үг юм шиг санагдаж байна. Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадна гэж зүүдлээ ч үгүй явлаа—би үнэхээр ерөөгджээ! Линь ах аа, Бурханы үг болон таны нөхөрлөлийг сонссоныхоо дараа, Эзэн Есүсийн явуулсан золин авралын ажил биднийг нүглээс маань цагаатгасан гэдгийг би одоо ойлголоо. Харин нүгэлт уг чанар маань бидний дотор шийдвэрлэгдээгүй үлдсэн учраас бид сайн үйл хийж байгаа мэт харагддаг боловч ямагт нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх чадвартай байдаг. Бурхан биднийг аврах ажлаа явуулаагүй бол бид нүглийн хүлээс, дөнгөнөөс өөрсдийнхөө хүчээр мултарч ердөө чадахгүй байх байсан юм. Эзэний замыг үргэлж баримталж байгаа цагт би ариусна гэж боддог байсан, харин энэ нь ердөө үнэн биш гэдгийг одоо ойлголоо. Гэхдээ эцсийн өдрүүдэд Эзэн Есүс эргэн ирээд, хүнийг бүрмөсөн өөрчилж, ариусгахын тулд шүүлтийн ажил явуулж байгаа гэж та дөнгөж сая хэллээ. Тэгвэл хүнийг ариусган, өөрчлөх энэ ажлыг Бурхан яаж явуулдаг юм бэ? Энэ тухай дахиад жаахан нөхөрлөж болох уу?”

Тэгэхээр Бурхан хүнийг ингэж шүүн, ариусгадаг юм

Линь ах инээд алдан, ингэж хэллээ “Эгч ээ, та маш чухал сэдэв хөндлөө! Эцсийн өдрүүдэд хүнийг ариусгахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн явуулдаг тухайд Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг хамтдаа уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ’” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Уншиж дууссаныхаа дараа Линь ах ийнхүү нөхөрлөлөө, “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг голлон илэрхийлдэг. Эдгээр үнэн нь бидний хэр даруу харагддаг, хэчнээн тэвчээртэй, хүлээцтэй байдаг, бусадтай маргалгүй, хэрхэн эв найртай байдаг гэх зэрэг зан авирт маань зөвхөн чиглэдэггүй. Харин Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь бидний нүглийн уг үндэс буюу биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, овжин, зальхай, шунахай, хорон муу байдал гэх зэрэг бидний дотор нуугдаж байдаг сатанлаг зан чанар болон уг чанарын маань мөн чанарыг шууд илчилдэг. Гадаад зан авир маань жаахан өөрчлөгдөж, Эзэний зарим сургаалыг хэрэгжүүлж чадвал сайн хүмүүс гэсэн үг хэмээн бид итгэдэг байсан. Гэвч бид Сатанаар хэчнээн гүн гүнзгий завхруулагдсан гэдгээ, мөн хэлдэг, хийдэг бүхэндээ сатанлаг завхарсан зан чанараа илэрхийлдэг гэдгээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан эцэст нь харлаа. Жишээ нь, даруу, тэвчээртэй бай гэж Эзэн шаарддагийг бид мэддэг ч гэсэн биеэ тоосон уг чанартаа ноёлогдон, бусад хүнтэй харьцахдаа бардам, ихэрхүү байж, бүх зүйлд эцсийн шийдвэрийг гаргахыг хүссээр байдаг. Бас бусад хүмүүстэй харьцахдаа аминчхан уг чанарынхаа ноёрхол дор өөрсдөдөө ашиг хонжоо олохын тулд үргэлж хувийн зорилго, санаархалтайгаар үг хэлж, үйлддэг бөгөөд Бурханыг хайрлаж, хангалуун байлгахыг хүсдэгтээ бус, харин Бурхантай наймаа хийж, хариуд нь тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг. Уг чанар маань хорон муу байдаг бөгөөд бид бие махбодын таашаалд шунадаг; ертөнцийн хүмүүсээс ангид бай гэж Эзэн шаарддагийг мэддэг атлаа уруу таталтыг тэвчиж чадалгүй, ертөнцийн ёрын муу чиг хандлагыг дагаж, нэр алдар, эд хөрөнгө, байр суурь хөөцөлдөн, нүглийн таашаалд шунадаг. Энэ бол ердөө хэдхэн жишээ. Бид хэлдэг үг, хийдэг бүхэндээ сатанлаг завхарсан зан чанарыг илэрхийлдэг, Сатан биднийг завхруулан, бараг хүн биш болгосон, мөн бидэнд хүний жинхэнэ дүр төрх огт байдаггүй гэдгийг Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан эцэст нь олж харлаа. Үүний зэрэгцээ Бурхан үнэнч хүмүүсийг хайрладаг бөгөөд үнэнийг эрэлхийлж, Өөрийг нь хайрлаж, дуулгавартай дагадаг хүмүүсийг ерөөн, ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг гэдгийг бид Бурханы шүүлт, илчлэлийн үгээс бас ойлголоо. Хэрвээ зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхийн оронд үргэлж завхарсан зан чанар дотроо амьдарч, Бурханыг эсэргүүцдэг бол тэр хүн заавал Бурханаар жигшигдэж, гологдож, шийтгүүлнэ. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт нь Сатаны гарт завхарсан тухай үнэнийг маань харуулж, Бурханы зөвт, ариун зан чанарыг мэдэх боломжийг бидэнд олгодог. Ингэснээр бид аажмаар Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болж, завхарсан зан чанараа үнэхээр үзэн яддаг бөгөөд дахин хэзээ ч Сатаны завхарсан зан чанараар амьдрахгүй байхаар сэтгэл шулууддаг. Оронд нь бид үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсдэг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар бид бага багаар махан биеэ хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай болдог бөгөөд улам их үнэнийг ойлгон, амьдрал, үнэт зүйлсийн талаарх үзэл бодол маань аажмаар өөрчлөгддөг; тэгээд асуудалтай тулгарах үедээ Бурханы хүслийг эрж хайн, Түүний үгээр амьдарч чаддаг бөгөөд яваандаа Бурханыг үнэхээр хүндэлж, Түүнд дуулгавартай болдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын үр дүн энэ юм. Бид үүнийг туулснаар, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт үнэндээ бидэнд хамгийн агуу хамгаалалт болдог, энэ нь биднийг хайрлах Бурханы арвин их хайраар дүүрэн байдаг гэдгийг ойлгож авдаг.”

Линь ахын бидэнд уншиж өгсөн үг надад гайхалтай санагдлаа. Тэдгээр нь эрх мэдэл, хүч чадалтай байсан бөгөөд би урьд нь хэзээ ч иймэрхүү зүйл сонсож байгаагүй юм. Линь ах бас маш тодорхой нөхөрлөлөө. Би догдлон, “Эзэнд талархъя! Тэгвэл Эзэн эргэн ирчхээд хүнийг шүүж, ариусгах ажлыг явуулахын тулд үгээ ашиглаж байгаа болж таарах нь. Тэр бидний завхарсан зан чанарыг үгээрээ ил болгож, бидэнд завхралаа мэдэх боломж олгодог юм байна. Тэгвэл үнэнийг эрэлхийлснээр завхарсан зан чанар маань өөрчлөгдөж, эцэстээ бид Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг, Бурханыг хүндлэн, дуулгавартай дагадаг хүмүүс болдог юм байна. Энэ үнэхээр утга учиртай ажил байна шүү!” гэлээ.

Линь ах баяртайгаар, “Эдгээр зүйлийг бидэнд ойлгуулсанд нь Бурханд талархъя!” гэлээ. Үүний дараа цаг аль хэдийн нэлээд оройтсон байсан тул бид цуглаанаа өндөрлөөд, дараачийн цуглааныхаа цагийг товлов. Би Линь ахын нөхөрлөлийг маш их хүсэн хүлээж байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы үгээс нэмж уншихыг нь үнэхээр сонсмоор байлаа.

Би Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг эргэн ирэхэд нь баяртайгаар угтан авлаа

Дараачийн цуглааны маань өдөр болоход Линь ах бидэнд Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурхан өөр өөр нэртэй болсны ач холбогдол, Бурхан бие махбодтой болдгийн нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, хүн төрөлхтний эцсийн хүрэх газар болон төгсгөл гэх зэрэг зүйлийн талаар нөхөрлөл хийлээ. Энэ бүхнийг сонссоныхоо дараа би маш их догдлон, баяртайгаар ингэж хэллээ, “Би урьд нь чуулганд олон номлол сонсож байсан боловч олон үнэнийг хэзээ ч ойлгож байсангүй. Харин Төгс Хүчит Бурханы үгийг уншаад байсан чинь миний зүрх сэтгэлд байсан төөрөгдөл арилж, одоо би Библи дэх олон үнэнийг ойлгон, сүнс минь асар их тэжээгдлээ. Эдгээр үг үнэхээр Бурханы дуу хоолой мөн байна!”

Линь ах баяртайгаар ингэж хэлэв, “Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонссон явдалд Бурханд талархъя. Бурханы нигүүлслээр бид Төгс Хүчит Бурханы үгийг Бурханы дуу хоолой хэмээн таниад, Түүний өмнө очиж чадлаа. Одоо бүх урсгал доторх Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Төгс Хүчит Бурханы өмнө нэг нэгээрээ очиж, Хурганы зоогт оролцож байна. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар янз бүрийн түвшинд амь зан чанартаа өөрчлөлт хийж байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулах замаар завхарсан зан чанараа хэрхэн өөрчилснөө тайлбарласан ах эгч нарын олон гэрчлэл Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтад байгаа.” Тэгээд Линь ах надад Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт болон гар утасны аппыг үзүүллээ. Тэдгээр нь эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үг, Бурханы үгийн уран уншлагын видео, Бурханыг магтсан магтан дуу, сайн мэдээний кино болон Бурханы сонгосон хүмүүсийн туршлага, гэрчлэл, төрөл бүрийн тоглолт, бэсрэг хошин тоглолт, дуу бүжгийн видео гэх зэрэг арвин их агуулгатай байв. Тэнд хүний хүсэж болох бүхэн байсан бөгөөд би хараад хараад ханахгүй байлаа! Би тун их догдлов. Бурхан аль хэдийн бие махбодтой болж, энэ ертөнцөд ирээд, маш олон үг илэрхийлсэн гэдэг бол дэндүү эрхэм зүйл юм! Тэр мөчид би Бурханд талархах сэтгэлээр бялхаж, ах эгч нараар дамжуулан сайн мэдээг надад түгээн, Түүний дуу хоолойг сонсох зол завшаан олгож, яагаад нүгэлд амьдардгийг маань ойлгуулж, цэвэрлэгдэх замыг олох боломж өгсөнд нь Бурханд талархсан билээ.

Дараа нь би хэсэг хугацаанд цуглаанд явж, судалснаар Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг бүрэн баталгаажуулсан бөгөөд Бурханы шинэ ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ариусгалтад хүрэх зам

Кристофер, Филиппин Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь...

Би Эзэнийг ингэж угтсан

Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан бүтээсэн ба хэрвээ бид нар асуудалд орвол Бурханд залбирч, Бурханд найдах хэрэгтэй бөгөөд бүх зүйлийн төлөө Бурханд талархах хэрэгтэй гэдгийг би аажим аажмаар мэдэж авсан билээ.

Messenger дээр бидэнтэй холбоо барих