Тав тухад шунаад чи юу ч олж авахгүй

2022-07-25

Шяо Рүй, Швед

Өнгөрсөн 7-р сард би видеоны ажил хариуцаад, эхэндээ ах, эгч нарынхаа ажилд үргэлж хяналт тавьж, үүргээ гүйцэтгэхэд нь гардаг асуудал, бэрхшээлийг нь мэдэж аваад, дараа нь үнэнийг эрж хайж, шийдэл олохын тулд багийн удирдагчтай хамт ажилладаг байлаа. Бурханы удирдамж дор, хэсэг хугацаа өнгөрсний дараа ажлын үр дүн илт сайжирсан. Тэгээд би: “Одоо ажил тогтмол сайжирч байгаа болохоор ямар ч том асуудал гарах ёсгүй. Асуудал гарлаа ч манай ажлын үр дүнд нөлөөлөхгүй, тэрийг шийдвэрлэх цаг гарна. Хүн бүр үүрэгтээ идэвх санаачилгатай байж, төлөөс төлж чадах учраас би нэг их санаа зовох хэрэггүй. Энэ хугацаанд бүх юманд хяналт тавихаар илүү цагаар ажиллаж, заримдаа хэтэрхий завгүй болохоор цагтаа хооллож амждаггүй байлаа. Миний эрүүл мэнд ч сайнгүй байгаа юм чинь түр амсхийе” гэж бодсон. Дараа нь би ажлын талаар тайвширч эхлэн, хяналт тавихаар чармайхаа больж, заримдаа ердөө ёс төдий асууж, ах, эгч нарынхаа үүргийн нарийн ширийнийг хааяа шалгаж, ажлынхаа үр дүнг цаашид яаж сайжруулах талаар бодоогүй.

Удалгүй, бидний хийсэн хэд хэдэн видеонд асуудал гарч, дахин хийх хэрэгтэй болсон нь ажлын явцад шууд нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг хараад би маш их санаа зовж, энэ нь санаандгүй тохиолдоогүй, үүнээс сургамж авах ёстой гэдгийг ухаарсан учраас Бурханд залбирч, Өөрийнх нь хүслийг ойлгоход залж чиглүүлээч гэж гуйсан. Залбирсныхаа дараа би багийн удирдагчаас яагаад ийм асуудал гарсныг асуулаа. Багийн удирдагч: “Зарим ах, эгч хурдан амжилт гаргахаар чармайж, үүргээ зарчимгүй гүйцэтгэж, чанарт биш, ахиц дэвшилд л анхаардаг. Өөр нэг шалтгаан нь би ажилд хяналт тавиагүй, асуудлыг цаг тухайд нь олж илрүүлээгүй” гэлээ. Үүнийг сонсоод уур хүрч, “Энэ асуудлын талаар танд би хэд хэллээ? Яагаад ийм юм болсоор байгаа юм бэ?” гэж бодоод багийн удирдагчийг зэмлэхийг хүссэн боловч дараа нь “Би багийн удирдагчтай адилхан асуудалтай биш үү? Би ч бас хяналт тавиагүй” гэж бодсон учраас үгээ буцаан залгилаа. Дараа нь би тэр хугацаанд хүн бүрийн хийсэн видеог хурдхан шалгаж, зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ахиц гаргаагүй, зарим нь бүр дордсоныг олж мэдсэн. Тэр нь илэрхий асуудал байсан боловч би олж мэдээгүй байсан юм. Энэ нь бодитой ажил хийгээгүйгээс минь болсныг би тодорхой мэдэж байсан. Тэгээд харамссан учраас Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд минь замчлахыг Бурханаас гуйсан.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хэрвээ чи Бурханы үгийг уншихдаа махруу биш, үнэнийг ойлгодоггүй бол өөрийгөө эргэцүүлж чадахгүй; нэр төдий хүчин чармайлт гаргаж, гэм буруу үйлдэхгүй байгаадаа л сэтгэл ханаж, үүнийгээ хөрөнгө болгон ашиглана. Чи өдөр бүрийг аргацааж өнгөрөөн, төөрөлдөж будилсан байдалтай амьдарч, хуваарьт юмаа л хийгээд, хичээхгүй, хэзээ ч толгойгоо ажиллуулахгүй, үргэлж хааш яаш, хөнгөн хуумгай байна. Ийм маягаар чи үүргээ хэзээ ч стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэхгүй. Ямар нэгэн зүйлд бүхий л хүчин чармайлтаа зориулахын тулд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; ямар нэгэн зүйлд эхлээд бүх зүрх сэтгэлээ зориулж байж л хүчин чармайлт гаргаж, чадах бүхнээ хийж чадна. Өнөөдөр үүргээ гүйцэтгэхдээ махруу болж эхэлсэн хүмүүс бий, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэх талаар бодож эхэлсэн. Тэд сөрөг, залхуу биш, Дээрхээс тушаал өгөхийг идэвхгүйгээр хүлээдэггүй, харин санаачилга гаргадаг. Та нарын үүргээ гүйцэтгэж байгааг харахад өмнөхөөсөө арай илүү үр дүнтэй болсон бөгөөд хэдийгээр стандарт хүрэхгүй хэвээр байгаа ч багахан өсөлт гарсан нь сайн хэрэг. Гэхдээ чи байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй, эрж хайж, өссөөр байх ёстой. Тэгсэн цагт л үүргээ илүү сайн гүйцэтгэж, боломжийн стандартад хүрнэ. Гэтэл зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч асар их хүчин зүтгэл гаргаж, бүхнээ зориулдаггүй, хичээл чармайлтынхаа ердөө 50-60%-ыг зориулж, хийж дуусгатлаа зүгээр л аргацаадаг. Тэд хэзээ ч хэвийн байдлыг хадгалж чадахгүй: Өөрсдөд нь хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх хэн ч байхгүй үед лазагнаж, зүрх алддаг; үнэнийг нөхөрлөх хүн байвал сэргэдэг ч хэсэг хугацаанд үнэнийг нөхөрлөхгүй бол хайхрамжгүй болдог. Тэд үргэлж ингэж нааш цааш яваад байвал ямар асуудал байна вэ? Хүмүүс үнэнийг олж аваагүй үедээ ийм байдаг, бүгд хүсэл тэмүүллээр—хадгалж үлдэхэд туйлын хэцүү хүсэл тэмүүллээр амьдардаг: хэн нэгэн тэдэнд өдөр бүр номлож, нөхөрлөх ёстой; тэднийг усалж, хангах, дэмжиж тэтгэх хүн байхгүй болмогц зүрх сэтгэл нь дахин хөрж, дахиад л лазагнадаг. Зүрх сэтгэл нь лазагнахад үүрэгтээ үр дүн багатай болдог; шаргуу ажиллавал үр дүн нь нэмэгдэж, үүргийн гүйцэтгэл нь улам үр бүтээлтэй болж, тэд улам ихийг олж авдаг. Та нарын туршлага ийм үү? ‘Үүргээ гүйцэтгэхэд бидэнд яагаад үргэлж төвөгтэй байдаг юм бэ? Эдгээр асуудлыг шийдвэрлэх үед хүч ордог; шийдвэрлэхгүй бол бид эрч хүчгүй болдог. Үүргээ гүйцэтгэж байхад зарим нэг үр дүн гарвал, Бурхан биднийг өссөн гэж магтвал бид хөөрөн баярлаж, эцэст нь өссөн юм шиг санагддаг ч тун удалгүй бэрхшээлтэй тулгарах үедээ дахиад л сөрөг болдог, иймэрхүү байдал яагаад үргэлж тогтворгүй байдаг юм бэ?’ гэж та нар хэлж магадгүй. Үнэндээ гол шалтгаан нь, та нар дэндүү цөөхөн үнэнийг ойлгодог, туршлага, оролт чинь дутуу дулимаг, олон үнэнийг ойлгодоггүй, ямар ч хүсэлгүй, үүргээ гүйцэтгэж чадаж байгаа төдийхөндөө сэтгэл ханадаг. Үнэнийг ойлгодоггүй бол чи үүргээ яаж хангалттай гүйцэтгэж чадах юм бэ? Үнэндээ хүмүүсээс Бурханы шаарддаг бүх зүйлд хүмүүс хүрэх боломжтой; та нар мөс чанараа ашиглаж, үүргээ гүйцэтгэхдээ мөс чанараа дагаж чадаж байгаа цагт үнэнийг хүлээн авахад амархан байх болно. Үнэнийг хүлээн авч чадвал үүргээ хангалттай гүйцэтгэж чадна. Та нар ингэж бодох ёстой: ‘Энэ он жилүүдэд Бурханд итгэж, Бурханы үгийг идэж ууснаараа би асар ихийг олж авч, Бурхан надад үлэмж их нигүүлсэл, ерөөл хайрласан. Би Бурханы гарт, Бурханы эрх мэдэл дор, Түүний ноёрхол дор амьдардаг, Тэр надад энэ амьсгалыг өгсөн учраас би толгойгоо ажиллуулж, бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгэхээр мэрийх ёстой—энэ л гол нь.’ Хүмүүст хүсэл байх ёстой; хүсэлтэй хүмүүс л үнэнийг үнэхээр эрмэлзэж чадах бөгөөд үнэнийг ойлгомогцоо л үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Сатаныг шившиглэж чадна. Хэрвээ чи ийм чин сэтгэлтэй, өөрийнхөө төлөө биш, харин зөвхөн үнэнийг олж авч, үүргээ зүй ёсоор гүйцэтгэхийн тулд л төлөвлөдөг бол үүргийн гүйцэтгэл чинь хэвийн болж, үргэлж тогтвортой хэвээр байна; ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, үүргээ тууштай гүйцэтгэж чадна. Хэн, юу чамайг төөрөлдүүлж, үймүүлэхээс үл хамааран, сэтгэл санаа чинь сайн муу ямар ч байсан, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг хэвээр байна. Ингэвэл чамайг гэх Бурханы санаа амарч, Ариун Сүнс үнэний зарчмыг ойлгоход чинь гэгээрүүлж, үнэний бодит байдалд ороход чинь замчилж чадах бөгөөд ингэснээр үүргийн гүйцэтгэл чинь гарцаагүй стандартад нийцнэ. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж, үүргээ ул суурьтай гүйцэтгэж, барьцгүй зан, заль мэх гаргахгүй байгаа цагт Бурханы шалгуурт тэнцэнэ. Бурхан хүмүүсийн оюун ухаан, бодол санаа, сэдлийг ажигладаг. Хэрэв чиний зүрх үнэнийг хүсэн эрмэлздэг, чи үнэнийг эрж хайж чаддаг бол Бурхан чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлнэ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”). Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа би, сүүлийн үед үүрэгтээ жаахан үр дүн гаргасан учраас өөртөө сэтгэл ханаж, махан биеэ бодож эхэлснээ ухаарсан. Би маш удаан хугацаанд завгүй ажиллаад ядарсан тул өөрийнхөө биед зөөлөн хандах хэрэгтэй гэж бодоод үүргээ гүйцэтгэхдээ тайвширч, лазагнаж эхлэн, оролцохгүй байх хандлага баримталж, бусад хүн үүргээ яаж гүйцэтгэж байгааг хянаж, олж мэдэж чадаагүй. Манай ажилд шийдвэрлэх ёстой зарим асуудал байсаар байгааг мэдэж байсан ч би яараагүй. Одоогийн үр дүнд маань нөлөөлөхгүй л бол зүгээр гэж бодсоны улмаас видеонд хэтэрхий олон асуудал үүсэж, дахин хийх хэрэгтэй болсон. Дээр нь нэмээд, хүн бүр аргацаах уг чанартай, үүрэгтээ хойрголох уг чанартай байдаг ч тэгсэн хэр нь би хяналт тавиагүй, үүргээ аргацааж, анхааралгүй, хариуцлагагүй байсан. Ажил яаж асуудалгүй байх билээ дээ? Бурхан намайг зааварлагч болгон өргөмжилж, үүргээ гүйцэтгэхдээ анхааралтай, хариуцлагатай, мөс чанартай байна гэж найдаад хэрэгжүүлэх боломж олгосон. Орчин нөхцөл ямар ч байсан, би үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэхдээ хичээл чармайлтаа бүрэн зориулах ёстой. Энэ нь ахиц дэвшил гаргах цорын ганц зам. Гэхдээ би үүргээ ажил мэт үзэж, өөр хүний төлөө ажиллаж байгаа мэт байж, санаа бага зовж, бага хувь нэмэр оруулах боломж бүрийг ашигласан. Надад санаа зовж, яарсан мэдрэмж огт төрөөгүй. Би юмыг яаж илүү сайн хийх, яаж хамгийн сайн үр дүнд хүрэх талаар ер бодоогүй, яаж махан биеэ бага зовоож, ядрахгүй байх вэ л гэж бодоод, Бурханы хүслийг огтхон ч хайхраагүй. Яг тэр үед л би, үүргээ гүйцэтгэх хандлага минь буруу байгааг ухаарсан юм. Би зүрх сэтгэлээ Бурханаас нууж, ялихгүй ов мэх өвөрлөж байж.

Цуглааны үеэр, хуурамч удирдагчдыг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг харсан минь надад маш их нөлөөлсөн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хуурамч удирдагч нар ажлын явцын байр байдлыг ойлгодоггүйгээс болж ахин дахин саатахад байнга хүргэдэг. Зарим ажил дээр хүмүүс зарчмыг нь ойлгодоггүй, түүнчлэн тэр ажлыг удирдахад тохиромжтой хүн байхгүй учраас ажил явуулж буй хүмүүс тогтмол сөрөг, идэвхгүй, хүлээсэн байдалтай байдаг бөгөөд энэ нь ажлын явцад ноцтой нөлөөлдөг. Хэрвээ удирдагч хариуцлагаа биелүүлсэн бол—тэд ажлыг тэргүүлж, ахиулж, яаравчлуулж, мөн тухайн төрлийн ажлыг ойлгож, удирдан чиглүүлэх хүн олсон бол ажил нь ахин дахин саатаж бүтэлгүйтэхийн оронд илүү хурдан ахих байсан. Тэгэхээр удирдагч нарын хувьд ажлын бодит нөхцөл байдлыг ухаарч ойлгох нь нэн чухал юм. Мэдээжийн хэрэг, удирдагч нар ажил хэрхэн ахиж байгааг ухаарч, ойлгох нэн шаардлагатай—учир нь, ажлын явц нь ажлын бүтээмж ба энэ ажлын хүрэхээр зорьж буй үр дүнтэй холбоотой байдаг. Хэрвээ удирдагч ажил ямар ахицтай байгааг хүртэл ухаараагүй бол ихэнх тохиолдолд ажил удаан, идэвхгүй явагдана. Ачаагаа ухамсарласан, тухайн төрлийн ажил дээр тодорхой хэмжээний чадвартай, өөрсдийг нь шавдуулдаг, хянаж, удирдан чиглүүлдэг хүн байхгүй л бол үүргээ гүйцэтгэж буй ихэнх хүн хайнга, удаан, идэвхгүй ажилладаг. Шүүмжлэл, сахилгажуулалт, засалт, харьцалт байхгүй бол бас л тийм байдаг. Удирдагч болон ажилчид ажлынхаа явцыг цаг тухайд нь ойлгож, ухаарах нь туйлын чухал, учир нь, хүмүүс хойрго бөгөөд удирдагч нар удирдан чиглүүлж, шавдуулж, явцыг нь хянахгүй бол, ажлын явцын талаар цаг үеийн ойлголттой удирдагч байхгүй бол назгайрч, залхуурч, хааш яаш болох хандлагатай байдаг—хэрвээ тэд ажилдаа ийм сэтгэлгээгээр ханддаг бол ажлын ахиц дэвшил, ажлын үр дүнд ноцтой нөлөөлнө. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд, шаардлага хангасан удирдагч, ажилчид ажлын хэсэг бүрд даруй хяналт тавьж, ажилтнууд болон ажилтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байх ёстой; тэд хуурамч удирдагчид шиг байж яасан ч болохгүй. Хуурамч удирдагчид ажилдаа хэнэггүй, хайхрамжгүй ханддаг, хариуцлагын мэдрэмжгүй, асуудал гарвал шийдвэрлэдэггүй, ямар ч ажил байлаа гэсэн үргэлж ‘хальт ажиглаад өнгөцхөн ойлгодог’; тэд хэнэггүй, хааш яаш байдаг; сүртэй сонсогдох, дэмий юм ярьж, хоосон сургаал чалчиж, оромддог. Ерөнхийдөө, хуурамч удирдагч нар ингэж ажилладаг. Тэднийг антихристүүдтэй харьцуулахад, хэдийгээр илт муу зүйл хийдэггүй, зориуд хорлонтой байдаггүй, тэдний ажлыг уг чанартаа ёрын муу гэж тодорхойлж болохгүй боловч ажлын бүтээмжийн өнцгөөс харвал, уг чанар нь хэнэггүй, хааш яаш бөгөөд ачаагаа огт ухамсарладаггүй гэхэд болно; тэд ажилдаа үнэнч биш байдаг(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгийг уншсаны дараа маш их буруутай санагдсан. Миний зан авир хуурамч удирдагчийнхтай адилхан байсан биш үү? Залхуурч, махан биеэ өөгшүүлсэн учраас ажлыг хянаж, шалгаагүй минь манай ажлын нийт ахиц, үр дүнд ноцтой нөлөөлсөн. Ажлыг сайн зохицуулсан, олон асуудал байхгүй гэж би төсөөлж байсан ч үнэндээ шийдвэрлэх ёстой олон асуудал байсаар байж. Би ачаа үүрээгүй, хариуцлагагүй байсан болохоор тэр бүх асуудлыг хараагүй. Бас өөрийгөө эргэцүүлээд эндүү үзэл бодол тээдгээ ухаарсан. Ах, эгч нар маань үүрэгтээ идэвх санаачилгатай байж, ахиц гаргаж байгааг хараад хүн бүр үүрэгтээ маш урам зоригтой байна, хянах шаардлагагүй гэж бодсон. Хүмүүс үлбэгэр байдалтай, гүн шингэсэн завхарсан зан чанартай гэдгийг Бурханы үг аль хэдийн илчилсэн. Хүмүүс үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөхөөсөө өмнө үргэлж махан биеэ өөгшүүлж, тав тухад шунаж, үүргээ аргацааж, ов заль, арга мэх ашиглаж, өөрсдийнхөө бодсоноор үйлдэж, зарчмын дагуу хэрэгжүүлдэггүй. Би ч ялгаагүй байсан. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр ах, эгч нарын сануулга, хяналтгүйгээр би хялбархан хойрголж, үүрэгт минь асуудал гарах магадлалтай байдаг. Тиймээс ажлаа саадгүй явуулахын тулд би ажлыг хянаж, шалгаж, үүрэгтээ байгаа асуудал, гажуудлыг хурдхан олж илрүүлж, шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ аливааг үзэх үзэл бодол минь утгагүй байсан. Би хүмүүсийн завхарсан уг чанарыг ойлгоогүй, хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу хараагүй, зүгээр л өөрийнхөө төсөөлөлд түшиглээд, ажлыг шалгаж, хянаагүй, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй мөртөө сайн үр дүнд хүрэхийг хүссэн. Энэ нь хуурамч удирдагч бодитой ажил хийхгүй байгаагийн илрэл байсан. Хэдий би илэрхий нүгэл үйлдээгүй ч хариуцлагагүй байдлаас минь болоод ажлын үр дүн буурч, нөхөж баршгүй хохирол учирсан. Сүүлд нь би өөрийнхөө байдлын талаар ах, эгч нартаа сэтгэлээ нээж, тэдэнтэй нөхөрлөөд, хүн бүр үүргээ хөнгөн хуумгай авч үзэж, үүрэгтээ ахиц дэвшил гаргахаар эрэлхийлж чадаагүйг хэлж өгч, хамтдаа шийдэл хайсан. Дараа нь би үүрэгтээ арай илүү нухацтай хандаж, ажлаа дуусгах бүрдээ сайжруулах зүйл байгаа эсэхийг тунгаан бодож, ах, эгч нарынхаа ажилд үргэлж хяналт тавьж, манай үр дүн бага зэрэг сайжирсан.

Төд удалгүй видео хийхэд маань асуудал тулгарч, багийн удирдагч надаас сайн арга юм уу санал зөвлөгөө байна уу гэж асуухад юу гэж хариулахаа мэдэхгүй байсан учраас “Би сайн шийдэл хараахан олоогүй байна, тиймээс энэ талаар бодоцгооё” гэсэн. Дараа нь би энэ бэрхшээлийг даван туулах нь зүгээр л хэдхэн үг хэлээд шийдчих асуудал биш гэдгийг ухаарлаа. Би мэдээлэл хайж, судалж, хэрэгжүүлэлтийн зам олох ёстой. Энэ нь ихээхэн цаг хугацаа, хичээл чармайлт шаардаж, би тасралтгүй хичээж, үр дүнг үнэлэх хэрэгтэй байлаа. Ингээд эцэст нь амжилт олох эсэхийг хэлэхэд хэцүү. Хэрвээ амжилт олохгүй бол бүх хичээл чармайлт минь талаар өнгөрөх биш үү? Энэ талаар бодох тусам ядаргаатай ажил шиг санагдаж, “Больё, больё, бүх зүйл байгаагаараа зүгээр л байна даг. Одоохондоо манай ажлын үр дүн сайн байгаа юм чинь үүнийг шийдвэрлэх гэж яарах хэрэггүй” гэж бодоод, асуудлыг хойш тавьсан юм. Тухайд үед надад жаахан эвгүй санагдсан. Би асуудлыг шийдвэрлэх аргагүй байсан юм биш, зүгээр л арай илүү төлөөс төлөх ёстой байлаа. Сүүлд нь багийн удирдагч надад “Ах, эгч нарт бэрхшээл тулгараад байна, бид үүнийг шийдвэрлэх ёстой” гэж дахин хэлсэн. Багийн удирдагчийн сануулгыг сонсоод би “Зааварлагчийн хувиар би бэрхшээлийг зохицуулж, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ манлайлан ажиллах ёстой биш үү? Гэтэл би бэрхшээл харах үедээ зайлсхийж, хариуцлагын мэдрэмжгүй байх юм” гэж эргэцүүлээд, буруутай санагдсан тул Бурханд залбирч, “Бурхан минь, ажилд бэрхшээл тулгарах үед би шаргуу ажиллахыг огт хүсэлгүй, махан биеийн ашиг сонирхлоо үргэлж боддог. Энэ нь Таны хүсэлтэй нийцдэггүйг би мэднэ. Өөрийгөө эргэцүүлж, буруу байдлаа өөрчлөхөд минь намайг замчлаач” гэсэн.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би “Үүргээ гүйцэтгэхдээ би яагаад үргэлж махан биеэ боддог юм бол? Яагаад бодитой ажил хийхийн тулд төлөөс төлж чаддаггүй юм бол?” гэж гайхширсан. Нэг өдөр Бурханы үгийн хоёр хэсгийг хараад ойлгосон доо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Тэгвэл Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи ‘Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?’ гэж асуувал хүмүүс ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан, логик хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар, завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон; завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). “Хүний махан бие энэ могойтой адил: Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох байдаг учраас махан бие хүссэн бүхнээ авах үед чи амиа алддаг. Махан бие бол Сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг, өөрийгөө л боддог, тав тухыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, залхуу хойргод баригддагийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ удаад үүнийг сэтгэл хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэж ирэх болно. Махан биед үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл, шинэ хэрэгцээ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлдгийг чинь ашигладаг—хэрвээ чи үүнийг дийлж гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө сүйрүүлнэ. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэ хэрхэн эсэргүүцэхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүрмөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл Сатан аажмаар чамайг залгиж, амьгүй, эсвэл өчүүхэн ч Сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлд чинь Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийг уншсаныхаа дараа миний байдал хэчнээн аюултай байсныг би харсан! Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх сатанлаг гүн ухаанаар амьдарч, тун их аминч байж, юу ч тохиолдлоо гэсэн махан биеийн ашиг сонирхлоо үргэлж боддог байсан. Үүрэгтээ шийдвэрлэх шаардлагатай асуудалтай тулгарах үедээ Бурханы гэрийн ажилд яаж ашиг тустай байх талаар огт бодоогүй, үргэлж махан биеэ анхаараад, бага зовж, бага төлөөс төлөхийг үргэлж хүсдэг байж. Үнэндээ зарим асуудал дээр би төлөөс төлж, судалж, ойлгох цаг гаргах л юм бол шийдвэрлэж чадах байсан ч махан биеэ анхаараад, зовохыг хүсэхгүй байсан учраас мэргэжлийн судалгаа нь хэтэрхий их оюун ухааны хичээл чармайлт шаардана гэж санагдсан. Үр дүнд нь асуудал хэзээ ч шийдвэрлэгдээгүй, ажил огт сайжраагүй. Бурханы үгэнд илчилснээр, хүмүүсийн махан бие үндсэндээ Сатанд харьяалагддаг, махан бие үргэлж олон хүсэл, шаардлага тээдэг. Махан биеийг хангах тусам хүсэл нь улам ихсэж, махан биеийн ашиг сонирхол, үүргийн хооронд зөрчил үүсэх үед хэрвээ хүмүүс тав тухад шунавал махан биеийг дагаж, Бурханы гэрийн ажлыг хойш тавина. Энэ нь махан биеийг хангадаг ч Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, эцэстээ Бурханы зан чанарт халддаг учраас Бурхан биднийг жигшиж, таягдана хаяна. Махан биеийг өөгшүүлж, тав тухад шунахын үр дагавар ноцтой. Би махан биеийн мөн чанарыг харж чадаагүй, үргэлж тав тухад шунаж, махан биеийн таашаалыг юунаас ч илүү чухалд тооцсон. Миний эрэл хайгуул, үзэл бодол шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан байсан биш үү? Шүтлэггүй хүмүүс “өөртөө сайн ханд” гэж үргэлж хэлдэг, тэр нь махан биеэ битгий зовоо, махан биеийнхээ бүх хүсэл, шаардлагыг биелүүл гэсэн үг. Тэд зөвхөн махан биеийн төлөө л амьдардаг, хүний амьдралын үнэ цэн, утга учрыг огт ойлгодоггүй, амьдралдаа зөв чиглэл, зорилгогүй байдаг. Зүрх сэтгэлдээ тайвшралыг мэдэрдэггүй, хоосон байдалд амьдралаа өнгөрүүлж, тэр чигтээ хий дэмий амьдардаг. Чуулганы зарим хүн үргэлж махан биеийн таашаалд шунаад, үнэнийг эрэлхийлэлгүй, үүргээ цалгардуулж, ов мэх гаргаж, хойрголдог нь Бурханы гэрийн ажилд ноцтой хохирол учруулдаг, эцэст нь тэд халагдаж, үүрэг гүйцэтгэх эрхээ хасуулж, аврагдах боломжоо бүрмөсөн алддаг. Бодохоос ч аймаар шүү! Тэгээд өөрийгөө бодоод үзэхэд, би Бурханд олон жил итгэсэн ч үзэл бодол минь огт өөрчлөгдөөгүй. Махан биеийнхээ ашиг сонирхлыг үнэнээс илүү эрхэмлэж, зөвхөн тав тухад шунаж, үүргээ арай ядан гүйцэтгэхдээ зүгээр л хийсэн дүр үзүүлж байсан. Энэ хэвээр үргэлжлүүлсэн бол би ч бас Бурханд гологдож, таягдан таягдах биш үү? Үүнийг ухаараад би маш их айж, цаашид махан биеэ анхааралгүй, чин сэтгэлээсээ үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэхийг хүссэн.

Нэг өдөр би Бурханы үгийг уншаад хэрэгжүүлэлтийн замыг олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн бол үүргээ гүйцэтгэхдээ зарим нэг төлөөс төлж, шаргуу ажиллах ёстой. Үнэхээр шаргуу ажиллах гэж юу гэсэн үг вэ? Нэр төдий хүчин чармайлт гаргаж, бие махбодын өчүүхэн зовлон зүдүүр туулах төдийд сэтгэл ханадаг ч үүргээ огтхон ч нухацтай авч үздэггүй, үнэний зарчмыг эрж хайдаггүй бол хайхрамжгүй, хааш яаш байгаагаас цаашгүй—ингэх нь үнэхээр хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг биш. Хүчин чармайлт гаргахын гол түлхүүр нь зүрх сэтгэлээ зориулж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, Бурханы хүсэлд санаа тавьж, Бурханд дуулгаваргүй байх, Бурханыг гомдоохоос үхтлээ айж, үүргээ сайн гүйцэтгэх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ямар ч бэрхшээлийг туулах явдал юм: Хэрвээ чамд Бурханыг ингэж хайрладаг зүрх сэтгэл байвал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадна. Зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэггүй бол чи үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрэхгүй, сонирхохгүй бөгөөд гарцаагүй хайнга, хааш яаш байж, ямар ч бодитой үр дүн гаргалгүйгээр оромдоно. Энэ бол үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш. Хэрвээ чи үнэхээр ачаагаа ухамсарлаж, үүргээ гүйцэтгэх нь чиний хариуцлага гэж мэдэрч, үүргээ гүйцэтгэхгүй бол амьдрахад тохирохгүй, араатан, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж байж л хүн гэж дуудуулахуйц болж, мөс чанартайгаа нүүр тулж чадна гэж боддог бол—үүргээ гүйцэтгэхдээ ачаагаа ингэж ухамсарладаг бол бүх зүйлийг ухамсартайгаар хийж, үнэнийг эрж хайж, юмыг зарчмын дагуу хийж чаддаг болж, улмаар үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг болж, Бурханы өгсөн даалгавар, чиний төлөө Бурханы золиосолсон бүхэн, Түүний чамаас хүлээх хүлээлтэд тэнцэхүйц болно. Ингэх нь л үнэхээр хичээж байгаа хэрэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”). “Чи аминч, жигшүүртэй гэдгээ илчилж, үүнийгээ ухамсарлах үедээ үнэнийг эрж хайх ёстой, Бурханы хүсэлд нийцүүлэн яаж үйлдэх, чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтод ашиг тустай байхын тулд юу хийхийг эрж хайх ёстой. Чи эхлээд ашиг сонирхлоо хойш тавьж, тэдгээрийг биеийн хэмжээнийхээ дагуу бага багаар, аажмаар орхисноор эхлэх ёстой. Үүнийг хэдэнтээ туулсныхаа дараа чи тэдгээрийг бүрмөсөн хойш тавьсан байх бөгөөд дараа нь чамд тууштай санагдана, мөн хүн болохынхоо хувьд мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой, аминч биш байж, Бурханы хүсэлд санаа тавих ёстой гэж санагдана—үүний үр дүнд чи илэн далангүй, шулуун шударга хүн болно. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийх нь шулуун шударга бөгөөд амьдралд үнэ цэн авчирдаг. Газар дэлхий дээр ийнхүү амьдарснаар чи нээлттэй, үнэнч, жинхэнэ хүн байж, цэвэр мөс чанартай, Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэхэд зохистойгоо мэдэрнэ. Ингэж амьдрах тусам чамд улам тууштай, гэгээлэг санагдана. Ийнхүү чи зөв замд хөл тавьсан байх бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд би Бурханы үгийн дагуу шаргуу ажиллах ёстойгоо ойлгосон. Зүгээр гаднаа л шаргуу ажиллаж, төлөөс төлж болохгүй. Хамгийн чухал нь энэ ачааг зүрх сэтгэлдээ үүрч, Бурханы гэрийн ажлыг бүхнээс дээгүүр тавьж, чадах бүхнээ хийж, хийх учиртай зүйлээ хийх. Ийм маягаар л би надад зориулсан Бурханы уйгагүй хичээл чармайлтыг хүртэхүйц болж, үнэхээр хүн шиг амьдарч чадна. Видеоны ажлыг хариуцаж байсан минь Бурхан намайг өргөмжилсөн хэрэг гэдгийг би ухаарсан. Сайн мэдээний олон бай Бурханы гэрийн видеог үзээд үнэн замыг судалдаг. Сайн видеогоор дамжуулан Бурханыг гэрчлэх нь сайн мэдээ түгээхийн маш чухал хэсэг! Би үүргээ сайн гүйцэтгэхийн тулд Бурханд найдаж, чадах бүхнээ хийх ёстой. Хэдий миний үүрэгт янз бүрийн бэрхшээл, асуудал байгаа ч энэ бэрхшээлээр би, тав тухад шунаж, ахиц дэвшлийг үл тоодог доройтмол байдлаа тодорхой олж харсан. Би эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзэл бодлоо ухаарсан учраас гэмшиж, өөрчлөгдөж чадна. Тэр нь үнэнийг олж авч, завхарсан зан чанараасаа ангижрах боломж юм. Үүний зэрэгцээ, энэ нь бас надад мэргэжлийн дутагдлыг минь харуулсан. Бид үүрэгтээ ахиц гаргахын тулд мэргэжлийн ур чадвараа сайжруулах ёстой. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би урам зоригтой болж, хожим нь, асуудал, бэрхшээлийнхээ талаар Бурханд залбирч, Бурханы удирдамжийг эрж хайж, ах, эгч нартайгаа хамт шийдлийг хэлэлцсэн. Би залхуурч, ажилд оролцохгүй байхыг үнэн голоосоо хүсээгүй, бас мэргэжлийн ур чадварт суралцахаар шаргуу ажилласан. Би гацаж, бууж өгөхийг хүсэх үедээ Бурханд залбирч, махан биеийг хаяж, үүрэгтээ өөрийгөө зориулсан. Хэсэг хугацааны дараа би эцэст нь амжилт олж, асуудлыг хурдан шийдвэрлэж, үр дүн маань урьдынхтайгаа харьцуулахад бага зэрэг сайжирч, үүргээ тэгж хэрэгжүүлээд сэтгэл амарсан. Үнэндээ асуудал шийдвэрлэж, бодитой ажил хийх нь тийм ч хэцүү биш, би тийм их зовоогүй, Бурханы удирдамж, ерөөлийг хүлээн авахын тулд үүргээ гүйцэтгэхдээ л илүү ухамсартай байх ёстой байсан. Миний оролт маш хязгаарлагдмал хэвээр байгаа учраас ирээдүйд үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэнэ!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Эдгээр үгийг уншсаны дараа би гэнэт сэртхийн ухаарав. Үнэхээр сайн хүн гэдэг нь хэзээ ч бусдыг гомдоодоггүй, бусадтай нөхөрсөг харилцаатай, тэдэнтэй маргаж, хэрэлддэггүй хүн юм уу бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, бусдаас сайн үнэлгээ авч чаддаг хүн биш гэдгийг би одоо ойлгов. Харин ч сайн хүн бол үнэнийг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг, хайр, үзэн ядалтыг ялган салгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг хүн юм.

Шалгалтаас сурсан сургамж

Ли Ён, Хятад Христэд итгэдэг болсныхоо дараа би Хятадын Коммунист Намд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч Эзэнээс хэзээ ч урваагүй юм. Би...

Messenger дээр бидэнтэй холбоо барих