Хайнга байдлын ар дахь үнэн

2022-12-04

Виктор, Өмнөд Солонгос

Өнгөрсөн 10-р сард бид нэг видео хийж дууслаа. Маш их хөдөлмөрлөж, нэлээд их цаг хугацаа, эрч хүч зарцуулсан ч хачирхалтай нь удирдагч тэр видеог шалгаж байхдаа олон детальд байгаа асуудлыг хэлж өгсөн юм. Тэр видео сайн хийгдээгүй, урьдын видеонуудаас сайжраагүй, дахин хийхээс өөр аргагүй гэж хэлэхийг нь сонсонгуутаа би мэл гайхсан шүү. Тийм том асуудал гарна гэж хэзээ ч төсөөлөөгүй. Тэгэхээр бидний хамаг зүтгэл, нөөц бололцоо талаар өнгөрсөн гэсэн үг биш үү? Энэ нь томоохон гарз мэт санагдсан.

Би яах учраа олохгүй байлаа. Тэр нөхцөл байдлыг яаж даван туулах, ямар сургамж авах хэрэгтэйгээ мэдээгүй. “Тэр видеог хэд хэдэн удаа засварласан, энэ хугацаанд удирдагч үзчихээд эдгээр асуудлыг ерөөсөө дурдаагүй шүү дээ” гэж би бодсон. Би хэв чанар муутай болохоор иймэрхүү асуудлыг харахгүй өнгөрөх нь хэвийн зүйл гэж санагдаж байсан. Гэхдээ “Намайг хэв чанар муутай болохоор л тийм том асуудал үүсэв үү? Би үүргээ маш тааруу гүйцэтгэж. Энэ асуудал ямар шалтгаантай юм бол?” гээд бодоод байх нь ээ нэг л биш санагдсан. Тэгээд удирдагчийн урьд нь хэлсэн зүйлийг саналаа. Удирдагч видеоны санаа, зохиолыг л шалгасан, гэхдээ тэглээ гээд асуудалгүй гэсэн үг биш гэж хэлээд, биднийг нарийвчлан тунгааж, нэгд нэггүй шалгаарай, олсон асуудлаа засаарай гэсэн. Гэхдээ би тэгээгүй. Удирдагч видеог үзсэн юм чинь зүгээр байж таарна гэж бодоод би тэр видеог хийх үеэр анхааралтай хянаж, нэг их бодолгүй, шал хайнга, хааш яаш хандсан. Тэгээд асуудал гарах үед удирдагч үүнийг аль эрт хянасан шүү дээ гэж хэлсэн. Би хариуцлагаас бултаж байсан биш үү? Тэгсэн нь ёстой эрүүл ухаангүй явдал байж. Дараа нь би эндээс авах сургамж гарцаагүй байна гэж бодсон болохоор өөрийгөө мэдэхэд замчлаач гэж Бурханаас гуйн, залбирч, эрж хайсан юм.

Хэд хоногийн дараа хамт ажилладаг эгч маань дууссан видеог өөртэй нь хамт хянаач гэж гуйлаа. Би хянахдаа анзаарсан зарим нэг асуудлынхаа талаар хэлсэн. Гэхдээ эгч удирдагч үүнийг үзчихээд санаа нь таалагдаж байна, бид үүнийг даруйхан дуусгах ёстой гэж хэлсэн гэлээ. Надад засвар хийх зарим нэг санал байсан ч удирдагч үзээд, таалагдаж байна гэж хэлсэн гэдгийг сонссоныхоо дараа саналаа хэлж зүрхлээгүй. Би эндүү ташаа дүгнэсэн байх вий, бидний хийсэн зарим өөрчлөлт буруу байж таарах вий гэж айсан. Тэгвэл би зүгээр л саад болно шүү дээ. Гэхдээ видеонд үнэхээр асуудал байгааг хараад өөр нэг ахыг үз гэж гуйлаа. Ахад төрсөн мэдрэмж минийхтэй адилхан байсан болохоор би энэ асуудлыг дахиад хөндөх ёстой гэж бодсон. Гэхдээ, “Тэр видеог засварлатал миний санал болгосон засвар асуудалтай байгаад, дараа нь удирдагч үүнийг хэн хийсэн бэ гэж асуувал миний хариуцлага болох биш үү? Надтай харьцах биш үү? Удирдагч дээр очоод асуухад зүгээр байна гэвэл нэмж засварлах хэрэггүй. Тэгснээр төвөг удахгүй, бас бид энэ талаар бодоод байх албагүй” гэж дараа нь бодогдлоо. Иймээс би хамтрагч эгчдээ удирдагчаас асууж, санаагаа амраая гэж зөвлөсөн. Гэхдээ тэр үг амнаас гармагц нэг л биш санагдсан. Энэ нөхцөл байдал надад маш танил байсан юм. Чухамдаа би өөр санал сонсох үедээ, удирдагчаас асууж, удирдагчаар шийдүүлье гэх нэг л хариу ер нь хэлдэг байлаа. Удирдагч сайшаавал бид энэ талаар санаа зовох хэрэггүй болж, цааш үргэлжлүүлж болно, харин удирдагч асуудал байна гэвэл бид засварладаг байсан. Бид дандаа ингэдэг байсан юм. Үнэндээ бид видеонд тавих зарчим, шаардлагыг мэдэхгүйдээ тэгээгүй. Бид үнэнийг эрж хайж, иймэрхүү асуудалд зориулсан зарчмыг хэрэгжүүлж болох байсан, бас удирдагч хянахдаа видеог зүгээр л ерөнхийд нь харж байгаа гэдгээ тодорхой хэлсэн, харин нарийн асуудлыг бид шалгаж, засах хэрэгтэй байлаа. Энэ нь миний биелүүлэх ёстой хариуцлага, миний ажил байхад би яагаад үүнд огт сэтгэл гаргахгүй байсан юм бол? Асуудал тулгарч, саналын зөрүү гарахад би ах эгч нартай хамт зарчмыг эрж хайснаар нэгдсэн саналд хүрч, хариуцлагатай байхын оронд удирдагчид нялзааж, үүргээ биелүүлэхгүй байсан юм байна лээ. Тэгээд би Бурханы ийм үгийг санасан: “Үүргээ гүйцэтгэхдээ үргэлж маш идэвхгүй байж, дандаа сууж, хүлээж, бусдад найддаг зарим хүн бий. Энэ ямар хандлага вэ? Энэ бол хариуцлагагүй байдал… Чи хоосон сургаалын үг, үсэг л номлоод, таатай сонсогдох зүйлс л хэлдэг боловч бодитой ажил огт хийдэггүй. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бол огцрох ёстой. Байр суурьтайгаа зууралдаад юу ч хийхгүй байж болохгүй. Ингэх нь Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, чуулганы ажилд саад хийж байгаа хэрэг биш гэж үү? Ярьж байгаа байдлаараа чи бүхий л сургаалыг ойлгосон юм шиг байдаг ч үүрэг гүйцэтгэхийг шаардах үед хайхрамжгүй, хааш яаш байж, огтхон ч мэрийдэггүй. Ингэх нь өөрийгөө чин сэтгэлээсээ Бурханд зарлагадаж байгаа хэрэг мөн гэж үү? Чи Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй, харин дүр эсгэдэг. Чи Бурханыг хуурч чадах уу? Ердийн ярьж байгаа байдал чинь өөртөө тун итгэлтэй юм шиг байдаг; чи чуулганы багана, чулуу нь болохыг хүсдэг. Гэхдээ үүрэг гүйцэтгэхдээ чүдэнзний чинээнд ч хүрдэггүй. Энэ бол чиний хувьд Бурханыг илт хуурч байгаа хэрэг биш гэж үү? Бурханыг хуурах гэж оролдох ямар үр дүнд хүргэдгийг чи мэдэх үү? Тэр чамайг жигшиж, таягдан хаяна! Бүх хүн үүргээ гүйцэтгэхдээ илчлэгддэг. Хүнээр үүрэг гүйцэтгүүлэхэд л тэр хүн үнэнч шударга хүн үү, хууран мэхлэгч үү, эсвэл үнэнийг хайрладаг хүн мөн үү гэдэг нь тун удахгүй илчлэгддэг. Үнэнийг хайрладаг хүмүүс үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чадна; үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы гэрийн ажлыг огтхон ч хамгаалдаггүй, үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байдаг. Харах нүдтэй хүмүүст энэ нь харагддаг. Үүргээ муу гүйцэтгэдэг хэн ч үнэнийг хайрладаг, үнэнч шударга хүн биш; тэд бүгд илчлэгдэж, таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурхан биднийг үүрэгтээ хариуцлагатай байж, бодит ажил хийх ёстой гэдэг. Тэгэх нь үүргээ сайн биелүүлэх цорын ганц арга. Хэрвээ бид үүрэгтээ сэтгэл гаргалгүй зүгээр л аргацааж, асуудалд нухацтай хандахгүй, хариуцлага үүрэхгүй, байнга өрөөлд нялзаахыг хүсэж, ажлаа зүгээр л халтуурдах юм бол үүргээ сайн гүйцэтгэж чадалгүй, Бурханыг сэтгэл дундуур болгоно. Бурханы нүдээр, тийм хүмүүс хэрэггүй, үүрэг гүйцэтгэхэд зохисгүй байдаг. Би Бурханы илчилсэнтэй яг адилхан гэдгээ олж харсан. Үүрэгт минь асуудал тулгарах үед би сэтгэл гаргаж, бусад ах эгчтэй хамт залбирч, эрж хайж, зарчмын талаар нөхөрлөсөн бол дараа нь нэгдсэн саналд хүрч, шийдэл олох байсан. Гэтэл би тэгэх нь яршигтай гэж бодоод, хүчин зүтгэл гаргахыг хүсээгүй учир удирдагч шууд шийдвэр гаргачихвал төвөг багатай гэж бодоод зүгээр л удирдагчид хандахыг хүссэн. Тэгвэл төвөггүй байх байсан. Үгүй бол бид тэнд өчнөөн удаан чалчаад ч хариулт олохгүй байж магад. Иймд би нэлээд их асуудлыг удирдагчид шилжүүлээд, багийн удирдагчийн хувьд ямар ч хариуцлага үүрэхгүй, төлөх ёстой төлөөсөө төлөхгүй байж. Үүнээс гадна, ажлын хэлэлцүүлэг дээр би заримдаа асуудал илрүүлж, Ариун Сүнсний гэгээрэлтэй байдаг байсан ч үүнийгээ тайлбарлангуутаа ах эгч нарын нэг нь өөр санал илэрхийлэх юм бол шууд л дуугаа хураадаг байв. Бусад нь намайг биеэ тоолоо гэх вий гэж айж, асуудал байвал би хариуцлага хүлээх ёстой болно гэдгээс бүр ч их айдаг байлаа. “Би саналаа хэлсэн юм чинь үүнийг харгалзан үзэх эсэх нь тэдний мэдэх хэрэг, нэгдсэн саналд хүрч чадахгүй бол удирдагчаас асууж болно. Тэгснээр асуудал гарвал ядаж л энэ бүгд эргээд миний толгой дээр буухгүй” гэж л санагдсан. Би үнэний зарчмын дагуу яаж үйлдэх вэ гэж эрж хайж байгаагүй, бас чуулганд юу ашиг тустай вэ гэж бүр ч бодож байгаагүй. Өчүүхэн ч төлөөс төлөхийг хүсэлгүй, хариуцлагагүй аашилж байж. Гаднаа би асуудал илрүүлж, дэвшүүлж байсан ч үүнийгээ шийдвэрлэж байгаагүй. Үргэлж бусдаар эцсийн шийдвэр гаргуулаад, өөрөө шийдвэр гаргаагүй. Би заль гаргаж, аминч, жигшүүртэй байсан биш үү? Би чуулганы ашиг сонирхлыг хамгаалж байгаагүй. Урьд нь би асуудал тулгарах бүрд удирдагчаас үргэлж асууж, өөртөө сохроор итгэхийн оронд ойлгохгүй байх үедээ асуух нь ухаалаг явдал гэж боддог байсан. Үүрэгтээ хариуцлагагүй, хайнга, зүтгэлгүй байсан гэдгээ би Бурханы үгийн илчлэлээс харж чадсан. Тэрийг ухаараад би үнэхээр ухвар мөчид, хөшүүн байснаа ойлгосон. Эдгээр нөхцөл байдалтай тулгараад би хэзээ ч үнэнийг эрж хайж, сургамж авалгүй, үүрэгтээ байнга л биеэ нөөгөөд, хариуцлагатай хандахгүй байж. Ингэж үүргээ биелүүлэх маш аюултай байсан юм. Одоо би асуудал илрүүлсэн ч хамтрагч маань өөр саналтай байсан. Хэрвээ би нэгдсэн саналд хүрэх юм уу шийдэл хайхын тулд хамтрагчтайгаа үнэний зарчмыг эрж хайлгүй, шууд л удирдагч дээр гүйж очоод асуувал харваас аргацааж байгаа хэрэг. Би байдлаа өөрчлөх ёстой юм байна, дундыг баримталж, хариуцлагагүй байгаад байвал мэдсээр байж алдаа гаргаж байгаа хэрэг гэдгийг ухаарсан. Тийм болохоор би, өөр нэг хувилбараар хийж, тэр хоёрыг хооронд нь харьцуулчхаад, гайгүй санагдсаныг нь удирдагчаас хянаад өг гэж гуйя гэж санал болгоход хамтрагч маань энэ зохицуулалтыг зөвшөөрсөн. Ингэж хэрэгжүүлсний дараа би үнэхээр санаа амарсан.

Хожим нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан: “Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүн хулчгар уу, аль эсвэл тэдний зан чанарт асуудал байдаг уу? Та нар ялгааг нь хэлж мэддэг байх ёстой. Үнэндээ энэ нь хулчгар байгаа хэрэг биш: Тэр хүн эд баялаг хөөцөлдөж, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө юм хийж байсан бол хэчнээн их зоригтой байх вэ? Тэд ямар ч эрсдэлийг үүрнэ. Харин чуулганы төлөө, Бурханы гэрийн төлөө юм хийхдээ тэд ямар ч эрсдэл үүрдэггүй. Тийм хүмүүс аминч, өөдгүй, хамгийн зальхай байдаг. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага хүлээдэггүй хэн боловч үнэнч байх нь бүү хэл, Бурханд жаахан ч чин сэтгэлээсээ ханддаггүй. Ямар төрлийн хүн хариуцлага үүрч зүрхэлдэг вэ? Ямар төрлийн хүн хүнд ачаа үүрэх зоригтой байдаг вэ? Бурханы гэрийн ажлын хамгийн чухал мөчид удирдан тэргүүлж, зоригтойгоор урагшилдаг, хүнд бэрх хариуцлага үүрч, асар их бэрхшээл туулахаас айдаггүй, хамгийн чухал, тулгамдсан асуудлыг олж хардаг хүн. Тэр бол Бурханд үнэнч хүн, Христийн сайн цэрэг мөн. Үүрэгтээ хариуцлага үүрэхээс айдаг бүх хүн үнэнийг ойлгодоггүй учраас тэгдэг хэрэг үү? Үгүй. Энэ нь тэдний хүн чанар дахь асуудал юм. Тэд шударга ёс, хариуцлагын ямар ч мэдрэмжгүй. Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг итгэгчид бус, аминчхан, өөдгүй хүмүүс юм. Тэд үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй бөгөөд үүнээс болоод аврагдаж чаддаггүй. Бурханд итгэж, үнэнийг олж авахын тулд олон төлөөс төлөх ёстой. Үнэнийг хэрэгжүүлэхийн тулд бас бэрхшээл туулж, зарим зүйлийг орхиж, хаях ёстой. Тэгвэл хариуцлага үүрэхээс айдаг хүн үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Мэдээж чадахгүй, үнэнийг олж авах талаар ярих ч хэрэггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, ашиг сонирхолдоо хохирол учруулахаас айдаг; шившиг болж, доромжлуулж, шүүгдэхээс айдаг. Үнэнийг хэрэгжүүлж зүрхэлдэггүй учраас үнэнийг олж авч чаддаггүй бөгөөд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч Бурханы авралыг хүртэж чадахгүй. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чаддаг хүмүүс чуулганы ажлыг нуруундаа үүрдэг, хариуцлага хүлээдэг, үнэний зарчмыг баримталдаг, зовж, төлөөс төлдөг хүмүүс байх ёстой. Эдгээр талбарт дутуу дулимаг байх нь үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хангахгүй байгаа хэрэг. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүн олон бий. Тэдний айдас гурван гол арга замаар илэрдэг. Нэгдүгээрт, тэд хариуцлага үүрэх шаардлагагүй үүрэг сонгодог. Чуулганы удирдагч өөрсдөөр нь үүрэг гүйцэтгүүлэх зохицуулалт хийвэл эхлээд тэд хариуцлага үүрэх ёстой эсэхээ асуудаг. Тэгнэ гэвэл үүргээ хүлээн авдаггүй. Хариуцлагатай байх шаардлагагүй бол дурамжханаар хүлээн авдаг ч ажил нь ядаргаатай, яршигтай эсэхийг бас заавал хардаг бөгөөд үүргээ дуртай дургүй хүлээн авсан мөртөө сайн хийхийг хүсэхгүй, хайнга, хааш яаш байхыг илүүд үзсээр байдаг. Хөдөлмөрлөхгүй, биеэ зовоохгүй зав чөлөөтэй байх нь тэдний зарчим юм. Хоёрдугаарт, бэрхшээл тохиолдох юм уу асуудал тулгарах үед тэд биеэ нөөнө гэж найдаад удирдагчид мэдэгдэж, удирдагчаар зохицуулалт хийлгэж, шийдвэрлүүлэх аргыг эхлээд ашигладаг. Удирдагч нь асуудлыг яаж зохицуулж байгааг хайхарч, анхаардаггүй. Өөрсдөө л хариуцлага хүлээхгүй байгаа цагт тэдний хувьд бүх зүйл сайн сайхан байдаг. Үүргээ ингэж биелүүлэх нь Бурханд үнэнч байгаа явдал уу? Үүнийг хариуцлагаас бултаж, үүргээ цалгардуулж, заль гаргах гэдэг. Тэд зүгээр л яриад, ямар ч бодитой зүйл хийдэггүй. ‘Би үүнийг зохицуулж байгаад эцэстээ алдаа гаргачихвал яана? Энэ асуудлыг авч үзмэгц эцэст нь би л хариуцлага хүлээх биш үү? Үүний хариуцлага эхлээд над дээр буух биш үү?’ гэж өөртөө хэлдэг. Тэд энэ талаар л санаа зовдог. Гэхдээ Бурхан бүх зүйлийг шинжиж чадна гэдэгт чи итгэдэг үү? Бүх хүн алдаа гаргадаг. Хэрвээ зөв санаа зорилготой хүн туршлагагүй, урьд нь зарим төрлийн асуудал зохицуулж байгаагүй ч чадах чинээгээрээ хичээсэн бол тэр нь Бурханд харагддаг. Бурхан бүх зүйл, хүний зүрх сэтгэлийг шинждэг гэдэгт та нар итгэх ёстой. Үүнд ч итгэдэггүй юм бол үл итгэгч биш үү? Тийм хүн үүрэг гүйцэтгэлээ гээд ямар ач холбогдол байх юм бэ? Хүний хариуцлага үүрэхээс айх айдас бас нэг аргаар илэрдэг. Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ хариуцлага үүрэхэд хүргэдэггүй өнгөцхөн, энгийн ажил багахныг л хийдэг. Бэрхшээл туулах, хариуцлага үүрэхэд хүргэдэг ажлыг бусдад тохоод, ямар нэг юм буруугаар эргэвэл тэр хүмүүст бурууг нялзааж, өөрсдийнхөө нэрийг цэвэр байлгадаг… Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага мэдэрдэггүй бол яаж үүргээ сайн гүйцэтгэж чадах юм бэ? Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаггүй хүмүүс ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй, хариуцлага үүрэхээс айдаг хүмүүс үүргээ биелүүлэх үедээ гагцхүү аливааг хойш татах болно. Тийм хүмүүс итгэл, найдвар даахааргүй байдаг; бор ходоодоо тэжээхийн тулд л үүргээ гүйцэтгэдэг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Бурханы үг үнэхээр сэтгэл хөдөлгөж, Бурхан тухайн үеийн миний байдлыг яг дүрсэлж байх шиг санагдсан. Чуулганы даалгасан ажлыг хийхдээ би үнэний зарчим дээр ажиллаж, Бурханд найдан чадах бүхнээ хийхийн оронд асуудлаас зайлсхийж, хариуцлагаас бултаж, удирдагч зохицуулаг гээд удирдагчийн нуруунд тохож, эцэстээ сайн хийгдээгүй бол би хариуцлага хүлээхгүй, харьцалт амсахгүй гэж бодоод удирдагчийн хэлсэн бүхнийг хийдэг байж. Ингэснээрээ би заль гаргаж байсан биш үү? Үүнийг би бүр юм хийх овсгоотой арга гэж боддог байсан. Гэхдээ хариуцлагаас бултаж, үүргээ гаргуунд нь гаргаж, зальхай байгаа гэдгээ Бурханы үгээс олж харсан. Би үүргээ гүйцэтгэхдээ Бурханд башир, ов мэхтэй хандаж байж. Хариуцлагаас бултахын тулд өөртөө байнга гарах гарц үлдээгээд, чин сэтгэлээсээ хандаж, жинхэнэ төлөөс төлөхгүй, боломжтой бүхнийг хийх гэж оролдохгүй байж. Би зүгээр л биеэ нөөж, шударга бус байсан. Тэгээд үйлчлэл үзүүлж байлаа ч үнэнч байгаагүй. Би үүрэг биелүүлэхэд зохисгүй байж. Видео хийж дуусах болгонд урьдчилсан хяналт дээр удирдагчийг зүгээр байна гэж хэлэх л юм бол би нухацтай хянадаггүй, үнэхээр тунгаадаггүй гэдгээ ухаарсан. Видео хийх явцад бусад нь санал хүсэлт гаргалаа ч би нэг их анхаарал хандуулалгүй, хальт харчхаад л, зүгээр байна гэдэг байсан, үнэхээр хариуцлагагүй байж. Үүнээс болоод дууссан видеоны заримд асуудал гарч, эргээд засварлах ёстой болсон. Заримдаа багийнхан видеон дээр нэгдсэн саналд хүрэхгүй байхад би асуудлыг харчхаад ямар ч дорвитой юм хэлэлгүй оронд нь шууд удирдагчид шийдвэрлүүлэхээр өгдөг байсан. Заримдаа бид асуудлын зарчмыг үнэхээр ойлгохгүй, стандартад нийцүүлсэн гэдгээ баталгаажуулж чадахгүй, алдааг засахад туслах удирдагчийн заавар хэрэгтэй байдаг байсан. Гэхдээ зарим асуудлыг бид харваас ойлгомжтой байхад би зүгээр л сиймхий олоод, чадах зүйлээ хийгээгүй. Төлөх ёстой төлөөсөө төлж, зохих ёсоор бодож үзэхийн оронд зүгээр л биеийн амрыг харсан. Би үнэний зарчмыг эрж хайж, харсан асуудлаа үнэхээр бодож үзэж байгаагүй. Бас гажуудал, бүтэлгүйтлээс дүгнэлт хийж, сургамж авах гэж хичээгээгүй. Тэгээд аливааг ийм маягаар хийж зуршсан. Бүх хүн үүрэгтээ алдаа гаргадаг, тэгэхээр би зарим алдааг харалгүй өнгөрвөл энэ нь хэв чанар дутагдсанаас болж байгаа гэж ч бодож байсан. Асуудал олж харж чадах эсэх нь яах вэ гэхэд надад байх ёстой хариуцлагын мэдрэмжийг ч би мэдрээгүй. Үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө хамгаалахын тулд хайнга, хариуцлагагүй байж, тэр ч бүү хэл асуудал гарах үед удирдагчид хариуцлагыг тохсон. Би үнэнийг гуйвуулж, бүх зүйлийг бусдын асуудал болгож байж. Энэ нь хэв чанарын асуудал биш, миний хүн чанарын асуудал гэдгийг одоо би ойлгосон.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм: “Хэрвээ чи ямар нэг зүйл тохиолдох болгонд өөрийгөө хамгаалж, өөртөө гарах гарц, арын хаалга үлдээдэг бол үнэнийг хэрэгжүүлж байна уу? Энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа биш, заль мэх гаргаж байгаа хэрэг. Чи одоо Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байна. Үүргээ гүйцэтгэх хамгийн эхний зарчим юу вэ? Энэ нь чи хүч гамналгүйгээр эхлээд үүргээ бүх зүрх сэтгэлээрээ гүйцэтгэх ёстой, ингэснээр чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадна. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой үнэний зарчим юм. Өөртөө гарах гарц, арын хаалга үлдээснээр өөрийгөө хамгаалах нь шүтлэггүй хүмүүсийн дагадаг хэрэгжүүлэлтийн зарчим, тэдний хамгийн дээд гүн ухаан билээ. Бүх зүйл дээр өөрийгөө хамгийн түрүүнд бодож, өөрийнхөө ашиг сонирхлыг бүхнээс урд тавьж, бусдыг бодохгүй, Бурханы гэрийн ашиг сонирхол, бусдын ашиг сонирхолтой ямар ч хамааралгүй байж, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгийн түрүүнд бодож, тэгээд гарах гарцаа боддог байх—энэ нь шүтлэггүй хүн мөн бус уу? Шүтлэггүй хүн яг ийм байдаг. Ийм хүн үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Бурханы үг надад үнэхээр хүнд туссан. Үүргээ гүйцэтгэж байгаа үзэл бодол минь шүтлэггүй хүнийх байж гэдгийг би огт төсөөлөөгүй. Асуудалтай тулгарахаараа би үргэлж эхлээд өөрийнхөө эрх ашгийг бодолцож, асуудал эргээд миний толгой дээр буух вий л гэж айсан. Иймээс үүргээ гүйцэтгэж байгаа царайлдаг ч үнэндээ хэзээ ч үүрэгтээ бүхнээ зориулж, үнэнийг эрж хайж, зарчмын дагуу үйлдээгүй, бас чуулганы ашиг сонирхлыг бодолцоогүй. Үүнээс гадна үүрэгтээ биеийн хүчний ажил л хийгээд, өдөр бүр хэлбэрдэхдээ баяртай байсан. Тэгэх нь яг л шүтлэггүй хүн даргадаа зүтгэхтэй адил байсан биш үү? Хамтрагчтайгаа санал зөрөх үедээ би яагаад үүнийг удирдагч шийдвэрлэг гээд үлдээхийг хүсэв? Энэ нь хариуцлага үүрэхийг хүсээгүй хэрэг. Би харваас бодит асуудал илрүүлсэн мөртөө удирдагч шийдвэрлэг гээд үлдээж, бүр ингэх нь зүгээр мэт санагдсан. Хариуцлага үүрэхгүй байх нь миний уг чанарын төрөлхийн илчлэл гэдгийг би олж харсан даа. Би үнэхээр зальхай, аминчхан, ямар ч найдваргүй байсан, тоглоом тохуу хийж, овжин, өчүүхэн ч чин сэтгэлгүй байсан. Тиймэрхүү хүмүүс үнэндээ үүрэг гүйцэтгэхэд зохисгүй. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ямар ч хариуцлага үүрдэггүй, үргэлж хайхрамжгүй, хааш яаш байдаг. Асуудлыг олж харж чаддаг ч шийдэл хайхыг хүсдэггүй, хүмүүсийг гомдоохоос айдаг учраас зүгээр л юмыг санд мэнд хийж, үр дүнд нь тухайн ажлыг дахиж хийх ёстой болдог. Нэгэнт чи энэ үүргийг гүйцэтгэж байгаагаас хойш хариуцлагатай байх ёстой. Чи яагаад үүнийг нухацтай авч үздэггүй юм бэ? Яагаад хааш яаш, хайхрамжгүй байдаг юм бэ? Чи үүргээ ийм маягаар гүйцэтгэхдээ хариуцлагадаа хайнга ханддаг уу? Гол хариуцлагыг хэн үүрэх нь хамаагүй, бусад бүх хүн аливаад анхаарал тавих үүрэгтэй, хүн болгон ийм ачаа үүрч, хариуцлагаа ингэж ухамсарлах ёстой. Гэтэл та нарын хэн нь ч анхаарал тавьдаггүй, үнэхээр хааш яаш, үнэнч биш, үүрэгтээ хайнга байдаг! Та нар асуудлыг харж чаддаггүй юм биш, харин хариуцлага үүрэх хүсэлгүй, асуудлыг олж хараад ч хэрэг явдалд анхаарал тавихыг хүсдэггүй, ‘боломжийн’ гэдэгт сэтгэл ханадаг. Ийм маягтай хайхрамжгүй, хааш яаш байх нь Бурханыг хуурах гэсэн оролдлого биш үү? Би ажиллаж, та нарт үнэний тухай нөхөрлөх үедээ боломжийн хэмжээнд ганцааранг чинь орхисон бол та нар өөрсдийнхөө хэв чанар, эрэл хайгуулд тохируулан тэрнээс юу олж авч чадах байсан бэ? Хэрвээ Би та нартай адилхан хандлагатай байсан бол та нар юу ч олж чадахгүй байсан. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Нэг шалтгаан нь та нар юуг ч чин сэтгэлээсээ хийдэггүй, бас нэг шалтгаан нь та нар нэлээд муу хэв чанартай, нэлээн хөшүүн. Та нар бүгд муу хэв чанартайгаас гадна, хөшүүн, үнэнийг хайрлахгүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгааг харж байгаа учраас Би дэлгэрэнгүй ярих ёстой. Би яриандаа бүх зүйлийг ойлгомжтой тайлбарлаж, бүх зүйлийг задалж, жижиглэж, аливаа зүйлийг бүх өнцгөөс, бүх талаас нь ярих ёстой. Тэгж байж л та нар жаахан ойлгоно. Хэрэв Би та нарт хааш яаш хандаж, ямар ч сэдвийг хүссэн үедээ л жаахан яриад, сайтар бодохгүй, шаргуу оролдохгүй, зүрх сэтгэлээ зориулахгүй, хүсээгүй үедээ ярихгүй бол та нар юу олж авч чадах вэ? Ийм хэв чанартайгаар та нар үнэнийг ойлгохгүй. Та нар аврал хүртэх нь бүү хэл, үүнээс юу ч олж авахгүй. Тиймээс Би тэгж чадахгүй, харин ч дэлгэрэнгүй ярьж, төрөл бүрийн хүний байдал, хүмүүсийн үнэнд хандах хандлага, завхарсан зан чанар тус бүрд нь зориулан жишээ татаж ярих ёстой; тэгсэн цагт л та нар Миний юу хэлж байгааг ухаарч, сонсож байгаа зүйлээ ойлгоно. Үнэний ямар ч талыг нөхөрлөсөн Би янз бүрийн аргаар, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан нөхөрлөлийн хэв маягаар, мөн логик үндэслэл, хүүрнэсэн хэлбэрээр, онол, практик ашиглан, туршлагын тухай ярьдаг, ингэснээр хүмүүс үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орно. Ийм маягаар, тэгнэ гэсэн бодолтой, хэв чанартай хүмүүс үнэнийг ойлгож, хүлээн авч, аврагдах боломжтой болно. Гэвч та нарын үүрэгтээ хандах хандлага үргэлж хайхрамжгүй, хааш яаш, хойрго байдалтай байж ирсэн бөгөөд хэчнээн удаан саад учруулж байгаагаа огт тоодоггүй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайх талаар эргэцүүлдэггүй, Бурханыг гэрчилж чаддаг болохын тулд үүргээ хэрхэн зүй ёсоор гүйцэтгэх талаар огт боддоггүй. Энэ бол үүргээ үл ойшоож байгаа хэрэг. Тиймээс та нарын амь маш удаан өсдөг бөгөөд хэчнээн их цагийг дэмий үрсэндээ та нарын сэтгэл гонсойдоггүй. Үнэндээ хэрвээ та нар үүргээ ухамсартайгаар, хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байсан бол туршлагынхаа талаар ярьж, Бурханд гэрчлэл хийж чаддаг болоход тав, зургаан жил ч болохгүй бөгөөд чуулганы янз бүрийн ажил маш үр дүнтэй явагдах байлаа. Гэвч та нар Бурханы хүсэлд санаа тавихыг хүсдэггүй, бас үнэнд шамддаггүй. Яаж хийхээ мэддэггүй зарим нэг зүйл та нарт байдаг учраас яг таг зааврыг нь Би та нарт өгдөг. Та нар бодох хэрэггүй, ердөө л сонсоод хийхэд болно. Энэ бол та нарын үүрэх ёстой цорын ганц хариуцлага боловч та нар үүнийг ч хийж чаддаггүй. Та нарын үнэнч зан хаана байна вэ? Хаана ч харагдахгүй байна! Та нарын хийдэг зүйл бол зөвхөн таатай сонсогдох зүйлс. Зүрх сэтгэлдээ юу хийх ёстойгоо мэддэг ч зүгээр л үнэнийг хэрэгжүүлдэггүй. Энэ бол Бурханы эсрэг тэрсэлж байгаа хэрэг, угаасаа үнэнийг хайрлах хайр байхгүй байгаа хэрэг. Та нар үнэний дагуу хэрхэн үйлдэхийг зүрх сэтгэлдээ сайн мэддэг, зүгээр л үүнийг хэрэгжүүлдэггүй. Энэ бол ноцтой асуудал; та нар үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зүгээр л харж байна. Чи Бурханыг дуулгавартай дагадаг хүн огт биш. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхийн тулд ядаж л үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх ёстой. Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлж чадахгүй юм бол чи хаана хэрэгжүүлж чадах юм бэ? Ямар ч үнэнийг хэрэгжүүлдэггүй бол чи үл итгэгч мөн. Хэрвээ чи үнэнийг хүлээж авдаггүй, үнэнийг бүр ч хэрэгжүүлдэггүй, зүгээр л Бурханы гэрт аргацааж байдаг бол үнэндээ зорилго чинь юу вэ? Бурханыг гэрийг хөгшдийн асрамжийн газар, ядуусын энэрлийн газар болгохыг хүсээд байна уу? Хэрвээ тийм бол чи андуурч байна. Бурханы гэр сорон мөлжигч, тэнүүлчдийг асарч халамжилдаггүй. Хүн чанар муутай, үүргээ дуртайяа гүйцэтгэдэггүй, үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй хэнийг ч бай зайлуулах ёстой; үнэнийг огт хүлээж авдаггүй бүх үл итгэгчийг таягдан хаях ёстой. Зарим хүн үнэнийг ойлгодог ч үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Асуудал олж харсан ч шийдвэрлэдэггүй, ямар нэг зүйл өөрсдийнх нь хариуцлага гэдгийг мэдсэн ч бүхнээ зориулдаггүй. Хэрэв чи өөрийн хийж чадах хариуцлагаа ч биелүүлэхгүй бол үүргээ биелүүлэх нь ямар үнэ цэн, үр дагавартай байж болох вэ? Ийм маягаар Бурханд итгэх нь утга учиртай юу? Үнэнийг ойлгодог ч хэрэгжүүлж чаддаггүй, үүрэх учиртай зовлон бэрхшээлээ үүрч чаддаггүй хүн—ийм хүн үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд хүн ядаж мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой). Бурханы үгийг уншсаныхаа дараа би маш их ичсэн юм. Бурхан хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг. Биднийг аврахын тулд бидэнд янз бүрийн аргаар нөхөрлөж, үнэний янз бүрийн талын тухай маш нэгд нэггүй нөхөрлөл хийж, ингэх зуураа маш тэвчээртэй байдаг. Ойлгохгүй байх вий гээд олон жишээ татан биднийг залж чиглүүлдэг, биднийг усалж, хангахын тулд байнга үнэнийг нөхөрлөж, байж болох хамгийн том төлөөсийг төлсөн. Би үүргээ гүйцэтгэх хандлагаа эргэцүүлээд, чуулган ийм чухал үүрэг даалгаж байхад хариуцлага үүрэхгүй байснаа ухаарсан. Би үүнд хайнга хандаж, сиймхий л гарвал хойрголж, заль гаргаж, овжин авирласан. Миний хүн чанар хаа байв? Бурхан бидэнд чин сэтгэлээсээ хандсан ч хариуд нь би ов мэх л гаргасан. Урьд нь Бурханы үгээс муу хүн чанартай хүмүүсийн талаар уншиж байсан ч өөртэйгөө холбож байгаагүй. Тэгэхэд би үнэхээр муу хүн чанартай, ямар ч мөс чанаргүй гэдгээ олж харсан. Өдөр бүр үүргээ биелүүлж, жаахан төлөөс төлж байх шиг харагддаг, бас бүхнийг хэлбэрддэг байсан ч зүрх сэтгэл минь Бурхан руу хандаж байгаагүй. Би үүрэгтээ чадах бүхнээ хийж, бүхнээ зориулъя, бодлоготой, мөс чанартай байя гэж хичээж байгаагүй. Харин ч хааш яаш байж, зүгээр л хэлбэрдсэн. Би үүрэг биелүүлж байгаагүй, бүр үйлчлэл үзүүлэх стандартад ч нийцээгүй. Хариуцлагагүй байдлаасаа болж ажилд учруулсан хохирлоо төлж чадахгүй гэдгээ би мэдэж байсан. Тэгээд Бурханд залбирч, гэмших боломж олгохыг гуйж, тэр үеэс хойш үүрэгтээ хандах хандлагаа өөрчлөхөөр сэтгэл шулуудлаа. Тийм хайнга байгаад байж болохгүй байсан юм.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан: “Хүмүүс завхарсан зан чанартай байх үедээ үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш, хайнга байдаг. Энэ бол хамгийн ноцтой асуудлуудын нэг. Хэрэв хүмүүс үүргээ зохих ёсоор биелүүлье гэвэл хааш яаш, хайнга байх энэ асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Тийм хааш яаш, хайнга хандлагатай байгаа цагт үүргээ зохистой гүйцэтгэж чадахгүй. Тэгэхээр хааш яаш, хайнга байх асуудлыг шийдвэрлэх нь туйлын чухал гэсэн үг. Тэгвэл яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Нэгдүгээрт, сэтгэл санааныхаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Ов мэхтэй, хааш яаш байлгүй үүрэгтээ зөв хандаж, аливааг нухацтай, хариуцлагын мэдрэмжтэйгээр хийх ёстой. Ямар нэг хүний төлөө бус, Бурханы төлөө хүн үүргээ биелүүлдэг. Хүмүүс Бурханы шинжилтийг хүлээн авч чадвал сэтгэл санаа нь зөв байдалд байх болно. Түүнчлэн хүмүүс ямар нэг юм хийснийхээ дараа үүнийгээ шалгаж, эргэцүүлэх ёстой. Зүрх сэтгэлд нь эргэлзээ төрж, нарийвчлан хянасны дараа үнэхээр асуудал байгааг илрүүлбэл өөрчлөлт хийх ёстой; эдгээр өөрчлөлтийг хиймэгц тэдний зүрх сэтгэлд ямар ч эргэлзээ байхаа болино. Хүмүүс эргэлзэх үед асуудал байгаа нь нотлогддог бөгөөд тэд ялангуяа гол үе шатанд юу хийснээ няхуур шалгах ёстой. Энэ бол үүргээ гүйцэтгэх хариуцлагатай хандлага юм. Хүн нухацтай байж, хариуцлага хүлээж, бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулж чадвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа сэтгэл санааны байдал чинь буруу байдаг ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Сэтгэл санааны байдал чинь зөв байвал Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Хэрвээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд ухаарал өгч, хаана алдаа байгааг зүрх сэтгэлдээ тодорхой ойлгож, мэдэх боломж олговол чи гажуудлаа засаж, үнэний төлөө чармайж чадна. Харин чи сэтгэл санааны буруу байдалтай, уймраа, хайнга байсан бол алдааг анзаарч чадах уу? Чи анзаарч чадахгүй. Эндээс юу харагдаж байна вэ? Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ хамтран ажиллах нь маш чухал; тэдний сэтгэл санаа маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг энэ нь харуулдаг. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл санаа нь ямар байдаг, хэр их хүч энерги гаргадгийг Бурхан шинжиж, харж чадна. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Хамтын ажиллагаа бол чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хүмүүс гүйцэлдүүлсэн үүрэг болон хийсэн зүйлийнхээ талаар ямар ч харуусалгүй байх гэж, мөн Бурханд өргүй байх гэж мэрийдэг л бол тэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үйлдэж байх болно. Үүргээ гүйцэтгэхдээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулж байнга чаддаггүй бол, үргэлж хайхрамжгүй, хааш яаш байж, ажилд асар их хохирол учруулан, Бурханы шаарддаг үр дүнгийн хаана нь ч хүрдэггүй бол чамд нэг л зүйл тохиолдоно: Чи таягдан хаягдана. Тэр үед харамсах цаг гарах уу? Гарахгүй. Эдгээр зүйл мөнхийн харамсал, толбо болно! Байнга хайхрамжгүй, хааш яаш байх нь толбо, энэ бол ноцтой гэм буруу, тийм үү үгүй юу? (Тийм.) Чи үүрэг хариуцлагаа, хийх учиртай бүх зүйлээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаараа хийхээр чармайх ёстой, хайхрамжгүй, хааш яаш байж, харамсах зүйл үлдээж болохгүй. Тэгж чадвал гүйцэтгэдэг үүргийг чинь Бурхан сайшаана. Бурханы дурсан тэмдэглэдэг зүйл бол сайн үйл юм. Тэгвэл ямар зүйлсийг Бурхан дурсан тэмдэглэдэггүй вэ? (Гэм буруу, ёрын муу үйл хэрэг.) Яг одоо ийнхүү тодорхойлбол хүмүүс эдгээрийг муу үйл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байж магад боловч энэ асуудлаар ноцтой үр дагавар гарч, сөрөг үр нөлөө учрах өдөр ирэхэд чи үүнийг зүгээр л зан авирын гэм буруу бус, муу үйл гэдгийг мэдрэх болно. Тийнхүү ухаарах үедээ чи гэмшиж, дотроо ингэж бодно: ‘Үүнийг эртхэн ойлгосон бол ийм зүйл болохгүй байх байсан юм! Анхнаасаа арай илүү бодолтой байж, арай илүү хүчин чармайлт гаргасан бол ийм үр дагавраас зайлсхийж болох байсан.’ Зүрх сэтгэлээс чинь мөнхийн толбыг юу ч арилгахгүй. Хэрэв үүнээс болж мөнхийн өртэй үлдвэл чи асуудалд орно. Тэгэхээр өнөөдөр чи Бурханы чамд өгсөн даалгаварт бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулж, үүрэг болгоныг сэтгэлд сэвгүй, харамсах зүйлгүйгээр, Бурхан дурсан тэмдэглэхүйц байдлаар гүйцэтгэхээр чармайх ёстой. Юу ч хийсэн хайхрамжгүй, хааш яаш бүү бай; харамсах зүйл гарах л юм бол чи тэрийгээ цайруулж чадахгүй. Хэрвээ чи түргэн зангаар алдаа гаргаж, ноцтой гэм буруу үйлдвэл энэ нь мөнхийн толбо, байнгын харамсал болно. Энэ хоёр замын аль алийг тодорхой харах ёстой. Бурханы сайшаалд нийцэхийн тулд алийг нь сонгох ёстой вэ? Ямар ч харуусалгүйгээр үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэж, сайн үйл бэлдэж хуримтлуулах. Чи юу ч хийдэг бай, үүргээ биелүүлэхэд нь бусдыг үймүүлэх ёрын мууг бүү үйлд, үнэний эсрэг, Бурханыг эсэргүүцсэн аливаа зүйлийг бүү хий, насан туршдаа харамсах зүйл бүү хий. Хүн хэтэрхий олон гэм буруу үйлдвэл юу тохиолддог вэ? Тэд Бурханы өмнө Бурханы уурыг өөрсдөдөө хуримтлуулдаг! Хэрвээ чи бүр ч их гэм буруу үйлдэх юм бол чамд хандах Бурханы уур хилэн улам бүр ихсэж, эцэст нь чи шийтгүүлнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Урьд нь би үүрэгтээ хааш яаш байгаагаа хүлээн зөвшөөрдөг байсан ч өөртөө учрах үр дагавар, тийм хүнийг Бурхан юу гэж харж, яаж тодорхойлох вэ гэдгийг огт ухаараагүй байсан. Гаднаа тийм хүмүүс айхтар ёрын мууг үйлдэхгүй байх шиг байдаг ч тэдний үүрэгтээ хандах хандлагад Бурхан зэвүүцдэг, бас тэд гэмшихгүй бол эцэстээ аврагдах боломжоо алдана гэдгийг би Бурханы үгээс одоо ойлгосон. Ийм нөхцөл байдалд илчлэгдээд, үүргээ аргацааж, хариуцлагагүй байдаг асуудал минь хэр ноцтой байгааг харсан даа. Миний хариуцлагагүй байдлаас л болж видеонд нэмэлт засвар хийх ёстой болж, бүх ажил саатахад хүрсэн. Энэ нь гэм буруу байсан. Би байр байдлаа даруйхан засаж залруулалгүй цаашид хайнга, хариуцлагагүй байвал хэзээ мөдгүй Бурханы зан чанарт халдаад, таягдах байсан. Тэр үед харамсахад дэндүү оройтсон байх болно. Бид үүрэгтээ хайнга байдгаа шийдвэрлэхийн тулд Бурханы үгээс хэрэгжүүлэх арга зам олсон. Нэгдүгээрт, зөв сэтгэлгээтэй байж, хариуцлага үүрч, Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой. Тэгээд юмыг нухацтай нягталж, тулгарсан асуудлыг далдлахгүй байх ёстой.

Дараа нь бид Бурханы үгийг хэрэгжүүлсэн. Бүтэлгүйтлийнхээ шалтгааныг нэгтгэн дүгнээд, зарчимд тулгуурлан видеонуудыг чамбай шалгаж, ганц ч нарийн ширийнийг орхигдуулаагүй. Үнэний зарчмыг хамтдаа эрж хайгаад, яаж засвар хийхээ бодож олсон. Ах эгч нартай хийсэн энэ нөхөрлөл, хэлэлцүүлэг зарчмыг илүү сайн ойлгоход маань тус болсон юм. Бид зарим видеог хэд хэдэн удаа нягталдаг байсан ч гэлээ одоо илүү сайн мэддэг болсноор улам их нарийн ширийн асуудал илрүүлснээ ухаарсан. Урьд нь үүрэгтээ биеэ нөөх асуудал маань хэр ноцтой байсан нь эндээс илүү тодорхой харагдлаа. Дараа нь бид тэр зарчмуудад үндэслээд эдгээр видеог яаж засварлах ёстойгоо дүгнэн шинжилж, чадах бүх засвараа дуусгаад, ямар ч асуудал харагдахгүй болмогц удирдагчид хянуулахаар өгсөн. Тэгж хэрэгжүүлснээр бүх хүнд хавьгүй илүү санаа амар санагдсан юм. Эдгээр видеог засварласны дараа удирдагчид хянуулахаар өгтөл удирдагч, “Нэлээд сайн байна, ямар ч асуудал харагдахгүй байна. Энэ удаад та нар сайн хийжээ” гэсэн. Удирдагчийг тэгж хэлэх үед би өөрийн эрхгүй Бурханд чин сэтгэлээсээ талархсан юм. Бид сайн ажил хийсэн юм биш, засарч, гэмшихийг ялимгүй хүсээд, тэгтлээ хайнга байхаа болих үед Бурхан удирдаж, гэгээрүүлсэн гэдгийг би мэдэж байсан. Үнэхээр сэтгэл гаргаснаар л үүрэг утга учиртай байж, амар амгаланг мэдрүүлнэ гэдгийг энэ туршлага надад үнэхээр харуулсан даа. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Моабын үр удмын шалгалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих