Үүргээ чармайн гүйцэтгээгүй нь намайг хохироосон

2023-07-11

Испани, Шяовэнь

2018 онд би чуулганд видео хянан засварлагчаар ажиллаж байлаа. Эхэндээ видео засварлах талаар суурьгүй, холбогдох зарчмуудыг сайн мэдэхгүй байсан учраас шаргуу суралцаж, холбогдох ур чадварыг эзэмших гэж мэрийсэн. Хэсэг хугацааны дараа техникийн чадвар минь хамаагүй сайжирч, бүлгийн удирдагчаар сонгогдоод, сэтгэл хөдөлж, улам шаргуу ажиллан үүргээ биелүүлэхэд бэлэн байлаа. Хожим нь нэг төвөгтэй видео төсөл дээр асуудал гарч, удирдагч намайг тэр асуудлыг шалгаад шийдвэрлэ гэж явуулав. Ажлын ачаалал төвөгтэй, ур чадвар минь сул дорой тул эхлээд ах эгч нарынхаа хамтаар би асуудлыг шийдэж чадсан. Гэтэл хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа ажил арай жигдэрч эхлэн, техникийн чадвар минь сайжрахад би залхуурч эхэлсэн. Би дотроо “Энэ төсөл оновчтой явагдаагүй байж болох ч өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. Би зүгээр л энэ байдлыг нь хадгалах хэрэгтэй. Байнга шалгаад байх шаардлагагүй. Үргэлж стресстэй байх нь үнэхээр ядаргаатай” гэж бодсон. Дараа нь би шинэ ур чадвар судлах нь ховордож, ажлын талаар суралцахад анхаарахаа больсон. Миний засварласан видеонд хэдэн удаа асуудал гарч, бусад хүн намайг гүйцэтгэлээ сайжруул гэж зөвлөсөн. Хэдий тэдний зөв гэдгийг мэдэж байсан ч би дотроо “Одоо ч гэсэн би хангалтай их ажилтай байна. Суралцах гэж цагаа шахах юм бол маш их ядрахаас гадна, ингэж их цаг хугацаа, эрч хүч зарцуулчхаад үр дүн минь сайжрахгүй байвал яах вэ? Тэр бүх нэмэлт ажил талаар болох биш үү?” гэж бодсон тул бусдын зөвлөгөөг огт хайхраагүй. Дараа нь манай ажлын явц удаан байгааг удирдагч анзаараад ямар асуудал байгааг олж тогтоохыг надаас хүслээ. Ажлын хамтрагч маань надад энэ асуудлыг шийдвэрлэ гэж ахин дахин сануулсан. Тэр үед би нэлээд эсэргүүцэж, “Бидний ахиц жаахан удаан байж магадгүй ч үр дүн өмнөхөөсөө дээрдэж байгаа. Яарах шаардлагагүй шүү дээ” гэж бодсон. Гэхдээ сэтгэлийн гүндээ би хэрэв ажлаа сайтар бодож, төлөвлөсөн бол бүр илүү сайжруулах боломж байсныг мэдэж байсан ч одоо байгаа ажлын стресс, дээрээс нь энэ төсөлд энэнээс ч илүү цаг зарцуулах юм бол маш их ядрах байх гэж бодох бүрдээ дахиад л хойшлуулдаг байлаа. Сүүлд нь удирдагч тэр асуудлыг дахиад хоёр удаа хөндөх үед л би нөхцөл байдлыг дурамжхан нягталж үзсэн ч эцэст нь би тохиромжтой шийдэл олж чадахгүй л байсан.

Дараа нь би бүлгийн ажилд санаа зовж, ахиц дэвшлийн төлөө золиослол гаргахыг хүссэнгүй. Цаг гарвал амрахыг л хүсэж, хэдэн удаа бүр хэт их унтаж, ажлаа хойш татаж байлаа. Даалгавар гүйцэтгэж байхдаа заримдаа гадуур цаг нөхцөөж, хэсэг зуур үүргээсээ зугтаж, ажил завсарлах үеэр ур чадвараа сайжруулах талаар бодолгүй, боломж гарсан дээр нь амардаг байсан. Ийм маягаар би улам залхуу болж, ажил шалгаж, хуваарилах үедээ зүгээр л оромдож, ажлынхаа алдааг нягтлахад нь бусдад бараг тусалдаггүй, асуудал гарч ирэхэд яаж шийдвэрлэх талаар боддоггүй байлаа. Үр дүнд нь төлөвлөснөөс эрт дуусах нь тодорхой байсан видео хойшлох болж, тэр хугацаанд миний засварласан видеонд асуудал тасралтгүй гарсаар, манай бүлгийн ах эгч нарын хэн нь ч ажилдаа сайжраагүй. Ажил дээр өчүүхэн бэрхшээл гарахад л хүн бүр гомдоллож, би тэрийг нөхөрлөлөөр дамжуулан шийдвэрлэх нь битгий хэл, тэдэнтэй хамт гомдоллодог байсан. Бодит ажил хийгээгүй, удирдагч хэд хэдэн удаа надтай нөхөрлөсний дараа сайжраагүй учраас удалгүй бүлгийн удирдагчийн албан тушаалаас намайг халсан. Халагдсаны дараа надад эвгүй санагдсан учраас би Бурханд залбирч, эргэцүүлсэн.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы энэ үгийг харсан юм. “Үүргээ гүйцэтгэхдээ огтхон ч зовж шаналахыг хүсдэггүй, асуудалтай тулгарах бүрдээ байнга гомдоллож, төлөөс төлөхөөс татгалздаг зарим хүн бий. Энэ ямар хандлага вэ? Энэ бол хааш яаш хандлага юм. Үүргээ хааш яаш гүйцэтгэж, хөнгөн хуумгай хандахын үр дүн юу вэ? Үр дүн нь гэвэл, хэдийгээр чи үүргээ сайн биелүүлэх чадвартай ч үүргээ тааруу биелүүлэх явдал юм—гүйцэтгэл чинь стандартад хүрэхгүй бөгөөд үүрэгтээ хандах хандлагад чинь Бурхан сэтгэл хангалуун байхгүй. Хэрэв чи Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, үүнд бүх зүрх сэтгэл, оюун санаагаа зориулж чадсан бол, ингэж хамтран ажиллаж чаддаг байсан бол Бурхан бүх зүйлийг чамд зориулан урьдчилан бэлтгэх байсан, ингэснээр чамайг хийх үед бүх зүйлийн учир олдож, сайн үр дүнд хүрэх байлаа. Чи их хүч зарах хэрэггүй; хамтран ажиллахад бүхий л хүчин чармайлтаа дайчлах үед Бурхан чамд зориулан бүх зүйлийг аль хэдийн зохицуулсан байх болно. Хэрэв чи башир, зальхай байж, үүрэгтээ хайнга хандаж, үргэлж замаасаа гажих юм бол Бурхан чам дээр ажиллахгүй; чи энэ боломжийг алдах бөгөөд Бурхан: ‘Чи хангалттай сайн биш; ямар ч хэрэггүй. Хажуу тийшээ очоод зогс. Чи хойрголох арга саам хайж, овжин загнах дуртай биз дээ? Залхуурч, амрах дуртай биз дээ? За яах вэ, тэгвэл үүрд амар!’ гэж хэлнэ. Бурхан өөр хүнд энэ нигүүлсэл, боломжийг өгнө. Та нар юу гэх вэ: Энэ гарз уу, олз уу? (Гарз.) Энэ бол үлэмж их гарз юм!(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншсаны дараа бүлгийн удирдагч байсан үеэ бодоод, Бурханы үгэнд илчилсэнтэй яг адилхан байснаа олж харсан. Үүргээ гүйцэтгэхдээ би хүндэтгэлгүй, хариуцлагагүй, хайнга, чармайлт гаргах хүсэлгүй байжээ. Бүлгийн удирдагчаар ажиллаж эхлэх үедээ цаг зав, хүчин чармайлт гаргадаг байсан ч ур чадвар минь сайжирч, тодорхой үр дүнд хүрэхэд өөртөө сэтгэл ханаж, амжилтдаа эрдэж, байнга махан биеэ өөгшүүлж, яаж амарч, амар хялбар амьдрах вэ гэж л боддог болж, ажлаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргахыг хүсээгүй. Асуудал байгааг тодорхой харах үедээ ч даруй шийдвэрлээгүй, бусад хүн хэлж өгсөн ч үл тоосон. Бүлгийн бусад хүн асуудлынхаа талаар гомдоллохыг хараад бүлгийн удирдагчийн хувиар үнэнийг нөхөрлөж асуудлыг шийдвэрлэх нь байтугай, тэднийг дагаж, тэдэнтэй санал нийлсэн. Видео хийх ажил хэчнээн хойшилж, хүмүүс хэр их асуудалтай байх нь надад хамаагүй юм шиг би огт тоолгүй, зүгээр л сэтгэл амар байж, өөрийгөө ядраахгүй байхыг хүссэн. Үүний үр дүнд бидний хийсэн видеонд байнга асуудал гарсаар видеоны ажлын явцыг ноцтой хойшлуулсан. Би маш чухал үүрэгт хайнга хандаж, махан биеэ тав тухтай, амар амгалан байлгахын төлөө хааш яаш ажиллаж, Бурханыг болон бусдыг мэхлэхэд бэлэн байсан. Бурханыг хүндэтгэх хүндэтгэл минь хаачаа вэ? Ажилд хандах тийм хандлагыг Бурхан зэвүүцэж, жигшсэн. Ажлынхаа асуудлуудыг эргээд бодоход хэрэв би цаг зарцуулж, золиослол гаргасан бол юмс ингэтлээ дордохгүй байсан. Гэтэл би залхуураад, зовж, ядрахыг хүсээгүй, үр дүнд нь видеоны ажилд хохирол учруулсан. Би маш аминч, жигшүүртэй, мөс чанаргүй байжээ! Маш их доройтож, завхарсан мөртөө би бүр тэрийгээ ч ухаараагүй! Бурхан надад сануулгууд явуулсан ч би бас л эргэцүүлж, гэмшээгүй. Би яаж тийм хөшүүн, гөжүүд байж чадав аа? Энэ бүхнийг ухаараад би буруутайгаа мэдэрч, гунигласан. Над шиг хариуцлагагүй, мөс чанаргүй хүн удирдагч байхад үнэхээр тэнцэхгүй. Би өөрийн буруугаас болж л халагдсан.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн өөр хэсгийг олж харсан. “Хариуцлагын мэдрэмжтэй хүнийг авч үзвэл, Хариуцлагын мэдрэмжтэй хүмүүст ямар нэг юм хэлэхэд, эсвэл ямар нэг зүйлийг зааварлахад удирдагч, ажилчин юм уу Дээрх эсэхээс үл хамааран тэд үргэлж ‘За, тэд намайг ингэж өндрөөр үнэлж байгаа юм чинь би энэ асуудлыг сайн зохицуулах ёстой, тэдний урмыг хугалж болохгүй’ гэж бодно. Чи ийм мөс чанартай, эрүүл ухаантай хүнд асуудлыг даатгаж зүрхлэх үү? Асуудлыг зохицуул гээд даатгаж болох хүн бол чиний итгэж болохуйц гэж боддог, сайнаар боддог хүн юм. Чи ийм хүнийг сайнаар бодож, өндрөөр үнэлдэг. Ялангуяа чиний төлөө хийсэн бүхэн нь маш нухацтайгаар хийгдсэн бөгөөд шаардлагад чинь бүрэн нийцсэн бол чи түүнийг итгэж болохуйц хүн гэж бодно. Дотроо чи түүнийг үнэхээр биширч, өндрөөр үнэлнэ. Бурхан битгий хэл, хүмүүс ч ийм хүнтэй хамтрахад бэлэн байдаг. Хүний гүйцэтгэх ёстой үүргийг Бурхан найдваргүй хүнд даатгана гэж та нар бодож байна уу? (Үгүй, тэгэхгүй.) Бурхан хүнд чуулганы тодорхой ажил даалгахдаа түүнээс юу хүлээж байдаг вэ? Юун түрүүнд Бурхан түүнийг хариуцлагатай, хичээнгүй байж, уг ажлыг асар их ач холбогдолтой гэж үзэж, сайн хийнэ гэж найддаг. Хоёрдугаарт, тэр бол итгэж болохуйц хүн, хэчнээн их хугацаа шаардагдаж, орчин нь яаж ч өөрчлөгдсөн бай, хариуцлагын мэдрэмж нь ганхахгүй, ёс жудаг нь сорилтыг даван туулна гэж Бурхан найддаг. Хэрвээ тухайн хүн итгэл даахуйц бол Бурханы санаа амарна. Бурхан дотроо түүнд итгэж байгаа учраас энэ асуудлыг хянаж, шалгахаа болино. Бурхан түүнд энэ ажлыг өгөх үед тэд ямар ч алдаа эндэлгүйгээр гарцаагүй гүйцэлдүүлдэг(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгээс би хүн чанартай хүн ажилдаа хариуцлагатай, Бурханы шинжилтийг хүлээн авч чаддаг, ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн яг зарчмын дагуу үүргээ дуустал нь гүйцэтгэж, үүрэгтээ бат зогсож чаддаг болохыг мэдэж авсан. Үүргээ гүйцэтгэхддээ бид ийм хандлагатай байх ёстой. Чуулган надад видеоны ажлыг хариуцуулсан учраас ажлаа хэвийн явуулахын тулд би ядаж л чадах бүхнээ хийж, ажил дээр гарсан асуудлуудыг цаг алдалгүй илрүүлж, шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл би үүргээ хүлээн авахаар баяртайгаар зөвшөөрсөн ч сүүлд нь өөрийн тав тух, амар тайвныг л анхаарч, ямар ч бодит ажил хийгээгүй, бусад хүмүүс удаа дараа шаардаж, ятгаж байхад хүртэл “бүлгийн удирдагч” гэсэн нэр зүүсэн мөртөө юу ч хийлгүй, надад даалгасан хамгийн наад захын үүргийг ч гүйцэтгээгүй. Үр дүнд нь чуулганы видеоны ажлыг хойш татсан. Би үнэхээр мөс чанаргүй, найдваргүй байжээ! Үйлдэлд минь үндэслэвэл би аль эрт таягдан хаягдах байсан. Бурханы өршөөл, хүлээцтэй байдал л надад бүлэгтээ үргэлжлүүлэн ажиллах боломж олгосон юм. Тэр үед би: “Энэ боломжийг нандигнаж, үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэх ёстой” гэж бодсон. Дараа нь үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл ханахаа больж, надад даалгасан видеонуудыг дуусгахаас гадна бүтээмжээ нэмэгдүүлэх арга замыг байнга хайж, асуудлаа олж, цаг тухайд нь бүлгийн удирдагчид мэдээлдэг болж, бас асуудлаа шийдвэрлэхдээ хүн бүртэй ярилцдаг байлаа. Ингэж ажиллах нь илүү ядаргаатай байсан ч гэсэн хариуцлагаа биелүүлсэн гэдгээ мэдэж байгаа болохоор хамаагүй илүү тайвширч, сэтгэл амардаг байсан юм.

Удалгүй, сайжирсныг минь хараад чуулганы удирдагч надад видео төслийг хянах ажлыг даалгалаа. Би энэ ажлыг хийх боломжийг нандигнаж, чадах бүхнээ зориулахыг хүсэж, ажлыг өдөр бүр шалгаж, тулгарч байгаа бүх асуудлыг цэгцэлж, асуудлыг анзаарах үедээ даруйхан шийдвэрлэх арга замыг хайж, шийдвэрлэж чадахгүй бол бүлгийн удирдагчтай ярилцаж, зөвлөдөг байсан. Гэвч төд удалгүй ажил бүтэмжтэй болж, ур чадвар минь сайжрахад урьдын залхуурал минь эргээд цухалзаж, “Сүүлийн үед бүх ажил хуваарийн дагуу явж, том асуудал гараагүй. Би жаахан амрах хэрэгтэй. Өдөр бүр ингэж их ажиллаж, санаа зовоод байвал эцэст нь дийлж чадахааргүй болно” гэж бодсон. Ийм бодол төрмөгц би өөртөө сэтгэл ханаж, ажлаа хийхдээ аргацаагаад, ур чадвараа сайжруулж, асуудал, алдаагаа шийдвэрлэхэд санаа зовохоо больж, бусдын ажлын төлөв байдлыг шалгах гэж зүдрэхээ больж, цаг гарах бүрд зүгээр л амрахыг хүсэж, заримдаа ажиллаж, суралцаж байх зуураа цаг өнгөрөөх гэж хөгжилтэй видео юм уу жүжиг үздэг байлаа. Үүний үр дүнд хугацаанаасаа өмнө дуусах боломжтой байсан видеонууд хойшилж, ажлын гүйцэтгэл минь буурч эхэлсэн. Тэр өдрүүдэд би ухаанаа алдаж, толгой эргэсэн байлаа. Надад видео засварлах тодорхой санаа байхгүй, Бурханы үгийг унших дургүй болж, дотор харанхуй бүрхсэн мэт санагдаж, бас Бурханд залбирах үедээ Бурханы байгааг мэдэрч чадаагүй. Ийм байдлаар үргэлжлүүлэх нь аюултай гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө хянаж чадахгүй, маш их шаналж, тарчилсан. Тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг санаандгүй харсан юм. “Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Нөхцөл байдлыг минь Бурханы үг яг илчлэх шиг болсон. Би олон жил Бурханд итгэсэн ч үүрэгтээ санаа тавьж чадаагүй, ажиллах ёстой хугацаандаа зугаа цэнгэл хайж, үнэнч биш байгаад зогсохгүй, ажилд тавигдах үндсэн стандартыг ч хангахгүй байлаа. Шашны бус ертөнцөд хүн компанийнхаа тогтоосон дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой, ажиллаж байхдаа ажлаа хичээнгүйлэн хийж, хойрголохгүй байх ёстой. Гэтэл би чуулганд үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлагын наад захын мэдрэмжгүй байж, махан биеэ өөгшүүлэхийн тулд үүргээ хааш яаш хойш тавьдаг байжээ. Дураараа, цадиггүй авирласныг минь харгалзан үзвэл би Христэд итгэгч гэж дуудуулахад тохирох уу? Би үүрэгтээ үйлчлэл үзүүлэх нь битгий хэл, үүргээ хангалттай гүйцэтгээгүй. Махан биеэ өөгшүүлж байсандаа би өөрийгөө үзэн ядсан. Надад яагаад махан биеэ хаях өчүүхэн төдий ч шийдвэр байдаггүй юм бэ? Хятадад байгаа ах эгч нараа бодоход тэд үүргээ орхихын оронд ХКН-д баривчлагдаж, тамлуулах эрсдэл үүрдэг. Харин би Хятадаас зугтаж, эрх чөлөөтэй ардчилсан улсад үүрэг гүйцэтгэж байгаа хэр нь ажилдаа арай илүү анхаарал тавьж, бага зэрэг золиослол гаргахыг ч хүсээгүй. Би ямар ч хэрэггүй хүн шиг аашилж байжээ. Надад өчүүхэн ч ёс жудаг, нэр хүнд байсангүй. Ингэж бодох тусам би Бурханы, бусдын нүүрийг харахаас улам ичиж байлаа. Тэр үед би эргэцүүлж эхэлсэн. “Махан биеэ өөгшүүлж, үүргээ цалгардуулснаас болж би өмнө нь бүтэлгүйтэж байсан. Би яагаад өмнөх алдаанаасаа суралцаагүй юм бэ? Яагаад ажилдаа ийм хөнгөн хийсвэр, хувирамтгай байдаг юм бэ?” Тэгээд Бурханд ахин дахин залбирч, асуудлынхаа уг шалтгааныг олоход намайг гэгээрүүлээч гэж гуйлаа.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр би энэ хэсгийг харсан. “Хүмүүс яагаад үргэлж сахилга батгүй, залхуу, амьд үхдэл мэт байдаг юм бэ? Энэ нь тэдний уг чанарын нэг асуудлыг хөнддөг. Хүний уг чанарт нэг төрлийн залхуурал байдаг. Хүмүүс ямар ажил хийх нь хамаагүй, өөрсдийг нь хянаж, өөрсдөд нь түлхэц өгөх хэн нэгэн үргэлж хэрэгтэй байдаг. Заримдаа хүмүүс махан биедээ хэт анхаарч, бие махбодын тав тухад шунадаг, үргэлж өөрсдөдөө зориулсан нөөц төлөвлөгөөтэй байдаг—ийм хүмүүс маш зальтай бөгөөд үнэндээ сайн хүмүүс биш юм. Тэд ямар ч чухал үүрэг гүйцэтгэж байсан, чадахаасаа багыг хийдэг. Энэ бол хариуцлагагүй, үнэнч бус явдал юм. Ажил дээрээ идэвхгүй байж болохгүй гэдгийг чамд сануулахын тулд Би өнөөдөр эдгээр зүйлийг хэллээ. Чи Миний хэлсэн бүхнийг хийж чаддаг байх ёстой(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Хуурамч удирдагчид бодит ажил хийдэггүй ч яаж албан тушаалтан байхаа мэддэг. Удирдагч болмогцоо тэд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хүмүүсийн сэтгэлийг татах гэж оролдож эхэлдэг. Тэд ‘шинэ менежер хүчтэй сэтгэгдэл төрүүлэх ёстой’ гэх үгийг хэрэгжүүлж, эхлээд хүмүүсийн сэтгэлийг татах хэдэн зүйл хийж, хүмүүсийн амьдралыг халамжлах хэд хэдэн үйл үйлдэж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, олон нийттэй эв зүйгээ олдог гэдгээ хүн бүрд харуулахыг хичээдэг, ингэснээр бүх хүн тэднийг магтаж, өөрсдийнх нь эцэг эх шиг байдаг гэцгээдэг, үүний дараа хуурамч удирдагчид албан ёсоор удирдлагыг гартаа авдаг. Одоо нийтийн дэмжлэгтэй, байр суурь нь баталгаатай болсон тул байр суурийн ашиг тусыг эдлэх нь зөв, зохистой гэж тэд үздэг. Тэд ‘Амьдрал бол ердөө идэж, хувцаслах явдал’, ‘Амьдрал богинохон болохоор зугаа цэнгэлийн төлөө амьдар’, ‘Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр’ гэсэн уриатай байдаг. Тэд өдөр бүрийг аль болох зугаатай өнгөрөөж, чадах чинээгээрээ хөгжилдөж, ирээдүйн талаар огт боддоггүй, удирдагч ямар хариуцлага хүлээх ёстой, ямар үүрэг гүйцэтгэх ёстойг бүр ч бодолцож үздэггүй. Тэд хоосон сургаалын цөөн хэдэн үг, хэллэгийг тоть шиг давтаж, мэдээжийн хэрэг нүд хуурах зорилгоор цөөн хэдэн ажил хийдэг ч бодит ажил хийдэггүй. Тэд чуулганы бодит асуудлуудыг бүрэн шийдвэрлэхийн тулд гүнзгий ухаж судлах гэж хичээдэггүй. Ийм өнгөцхөн ажил хийх ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь ов мэхтэй хэрэг бус уу? Ийм хуурамч удирдагчид чухал хариуцлага даатгаж болох уу? Тэд удирдагч, ажилчдыг сонгох Бурханы гэрийн зарчим болон болзолд нийцэж байна уу? (Үгүй.) Энэ хүмүүс ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй, ямар ч хариуцлагын мэдрэмжгүй, тэгсэн мөртөө чуулганы удирдагчийн албан тушаалд зүтгэхийг хүссээр байдаг—тэд яагаад ийм ичгүүргүй байдаг юм бэ? Хариуцлагын мэдрэмжтэй зарим хүн хэв чанар муутай байдаг бөгөөд удирдагч байж чаддаггүй—ямар ч хариуцлагын мэдрэмжгүй хүний оронцгуудыг хэлэхийн ч хэрэггүй; тэд удирдагч байх шалгуурыг бүр ч хангахгүй. Ийм хойрго хуурамч удирдагчид хэчнээн залхуу гээч? Тэд ямар нэгэн асуудлыг олж илрүүлээд, энэ нь асуудал мөн гэдгийг мэдсэн ч үүнийг юу ч биш мэт үзэж, анхаарал хандуулдаггүй. Тэд маш хариуцлагагүй! Тэд сайн ярьдаг, бага зэрэг хэв чанартай юм шиг санагдаж болох ч чуулганд янз бүрийн асуудал гарахад тэдгээрийг шийдвэрлэж чаддаггүй. Хэдий чуулганы асуудлууд овоорсоор, гэр бүлийн өв залгамжлал мэт болсон ч ийм удирдагчид санаа зовдоггүй, харин цөөн хэдэн аар саар ажлыг гүйцэтгэх гэж зүтгэсээр байдаг. Тэгээд эцсийн үр дүн нь юу вэ? Тэд чуулганы ажлыг холион бантан болгож, балладаг бус уу? Чуулганд эмх замбараагүй байдал, хагарал үүсгэдэг бус уу? Энэ бол зайлшгүй үр дүн юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийг тунгаан бодоод би миний уг чанар залхуу, зугаа цэнгэлээр хөөцөлддөг учраас үүрэгтээ сэтгэл ханаж, санаачилгагүй байснаа ухаарсан. Оюун ухаан минь “Амьдрал бол ердөө идэж, хувцаслах явдал” “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” “Амьдрал богинохон учраас идэж, ууж, зугаац” гэх мэт сатанлаг гүн ухаанаар дүүрэн байжээ. Би энэ сатанлаг төөрөгдлөөр амьдарч, дэлхий дээрх энэ амьдралд өөрийгөө зугаацуулах хэрэгтэй гэж бодсон. Байнга зовж, зүдрэхийг зөвтгөж чадаагүйн улмаас юу ч хийсэн тууштай байж чадахгүй байлаа. Ажилд гарсан жаахан үр дүнгээ хөрөнгө гэж үзээд, өөртөө сэтгэл ханаж, доройтсон. Яг л сургуульд байсан үе шиг. Сайн дүн авч, багш нар, ангийнхандаа магтуулах бүрдээ би хичээлдээ анхаарч, эрч хүчээ зориулахыг хүсдэггүй, хөгжилдөхийг л хүсдэг байсан. Хичээл сонсож, гэрийн даалгавар хийхэд анхаарахаа больдог байсан ч дүн минь муудаж, эцэг эх, багш нар надад хатуурхаж эхэлмэгц эрчимтэй суралцан, хүчин чармайлт гаргаад, дүн минь буцаад сайжрахад дахин өөртөө сэтгэл ханаж, эргээд хөгжилдөхийг хүсдэг байсан. Тэр бүх жилүүдэд би энэ завхарсан гүн ухаанд хянуулсаар, улам залхуу, улам цог жавхаагүй, санаачилгагүй болсон. Би хийсэн бүхэндээ хөнгөн хийсвэр, хувирамтгай байж, зовж, золиослохыг хүсэхгүй, хүчин чармайлт гаргах минь улам багассаар байсан. Өмнө нь бүлгийн удирдагч байхдаа ч, энэ удаагийн ажлын явц шалгадаг бүлгийн гишүүний үүрэг роль дээр ч би ялгаагүй залхуу, санаачилгагүй байж, үр дүн гаргангуутаа чармайхаа больж, ажлаа амралтаар солихыг хүсдэг байсан учраас хохирол амсдаггүй, ядарч туйлддаггүй байлаа. Ажил дээр асуудал байгааг тодорхой мэдэж байсан ч шийдвэрлээгүй, үүрэг гүйцэтгэхэд өөрийгөө жаахан золиослохоос илүү ялихгүй зугаа цэнгэлд цагаа үрэхийг илүүд үздэг байсан. Би нүүр царайгаа хамгаалж, удирдагчийг хуурч мэхлэхэд хангалттай зүйл л хийж байж. Би залхуу төдийгүй, бас зальжин, ов мэхтэй байж, сэтгэл амар, тайван амьдрахыг л хүсдэг байснаа ухаарсан. Бурханы үгийн усалгаа, хамгаалалтыг маш их эдэлсэн ч би хамгийн наад захын зүйл ч хийж чадаагүй. Би зүгээр л ямар ч хэрэггүй хог шаар, чуулган дахь шимэгч биш үү? Хүн чанар, эрүүл ухаан минь хаачаа вэ? Библийн нэг мөр санаанд орлоо. “Мунхгуудын маадгар байдал өөрсдийг нь устгана” (Сургаалт үгс 1:32). Хэрэв гэмшихгүй бол чуулган намайг одоохондоо таягдан хаяхгүй ч Бурхан бүх зүйлийг шинжиж, Ариун Сүнс миний дотор ажиллахаа больж, би эрт оройгүй таягдан хаягдах байсан.

Дараа нь би Бурханы үгийг идэж ууснаар үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж эхэлсэн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь туйлын чухал, маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы хүмүүст даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ). “Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үгээс би бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэх нь амьдралын үнэ цэн, утга учир гэдгийг ухаарсан. Дандаа тав тух, амар амгаланг эрж хайж, үүргээ гүйцэтгэхдээ санаачилгагүй, хайнга байвал энэ нь Бурханаас урваж байгаа хэрэг, Бурхан ийм зан авирыг харааж, зэвүүцдэг. Насан туршдаа Бурханыг хайрлаж, сэтгэл хангалуун байлгахыг хичээнгүйлэн эрж хайж, Бурханы үгийг үргэлж чандлан дагаж, сайжрахыг хичээж байсан Петрийн тухай би бодлоо. Петр үргэлж үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж чармайж, эцэст нь уруу харан загалмайд цовдлуулж, цангинасан гэрчлэл хийсэн. Ноа бас байна. Бурханы даалгаврыг хүлээн авсныхаа дараа Ноа 120 жилийн турш бүхээг барихаар ажиллахдаа тоймгүй их бэрхшээл, асар их зовлонтой тулгарсан ч огт зугталгүй, бүхээгээ дуусгах хүртлээ зогсолтгүй чармайсан. Ноа, Петр хоёрын Бурханд хандах, үүрэгтээ хандах хандлагыг өөртэйгөө харьцуулаад би маш их ичсэн. Би аминч, залхуу, ямар ч хүн чанаргүй гэдгээ ухаарсан. Би үүрэгтээ ямар ч хариуцлагагүй хандаж, хойрголж, алгуурлаж байжээ. Надаас илүү ихийг шаардах юм уу ажил дээр завгүй болмогц би ядарч байгаадаа гомдоллож, удирдагч намайг шамдуулахад хүртэл хойрголж, махан биеэ өөгшүүлээд, Бурханыг өчүүхэн төдий ч хүндлээгүй, үл итгэгчээс ямар ч ялгаагүй байлаа! Юм хийж байгаа арга барил минь эцэст нь өөрийгөө л сүйрүүлэх байсан. Гэхдээ би үргэлж өөрийнхөө зөв гэж бодож, өчүүхэн төдий чармайлт гаргаж байгаадаа сэтгэл ханаж, маш хөшүүн, мунхаг, мэдлэггүй байсан. Хэдий би ийм маягаар үүргээ гүйцэтгэж байсан ч Бурхан намайг орхилгүй, гэмших боломж өгсөн. Би доройтлоороо Бурханыг гомдоогоод байж болохгүй тул Бурханд залбирч, “Бурхан минь, би хойрго уг чанартай, хүн чанаргүй гэдгээ ойлгож байна. Би цаашид ингэж амьдармааргүй байна. Чин сэтгэлээсээ үнэнийг эрж хайж, үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна. Зүрх сэтгэлийг минь шинжээч” гэсэн.

Тэр үеэс хойш би үүрэгтээ илүү цаг хугацаа, эрч хүч зарцуулж, цагийн хуваарь минь ихэнх өдөр шахуу байсан ч суралцах цаг гаргаж, техникийн ур чадвараа сайжруулсаар байсан. Бас ажлын асуудлуудыг тогтмол нэгтгэн дүгнэж, ур чадвараа сайжруулах гэж зогсолтгүй зүтгэсэн. Хэсэг хугацааны дараа миний хийсэн видеонд сайн үр дүн гарч эхэлсэн. Миний анзаарснаар бол, сурсан зүйлээ ах, эгч нартай хуваалцахад тэдэнд ч бас ашиг тустай байх шиг харагдсан. Би үнэхээр тайвширч, сэтгэл амарсан. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд жаахан ажил ихтэй, амрах цаг багатай ч ядарч, зовж байгаа юм шиг санагдаагүй. Үнэндээ надад хамаагүй илүү тодорхой, эрч хүчтэй санагдаж, өмнөх шигээ өдөр бүр мунгинаж, хөнгөн хийсвэр байхаа больсон. Бас ажлынхаа асуудлыг илүү амархан харж, ах эгч нартай хийсэн нөхөрлөл, Бурханы гэгээрлээр дамжуулан бид олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэсэн. Гэвч Сатан намайг гүн завхруулсан учраас Сатаны залхуурах гүн ухаан надад үе үе нөлөөлсөөр байлаа. Сайн үр дүн гарч эхлэнгүүт би дахиад л өөртөө сэтгэл ханаж, махан биеэ өөгшүүлэхийг хүссэн. Нэг удаа видеогоо шалгаж байгаад тулаантай кино байгааг анзаарсан. Би дотроо “Сүүлийн үед ажил дээр маш стресстэй байгаа. Жаахан үзээд стрессээ тайлахад зүгээр” гэж бодсон. Кино үзэж байхдаа би хуучин байдалдаа буцаад орсноо гэнэт ухаарч, Бурханы үгийн нэг хэсгийг бодсон юм. “Чи үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй, хайнга байхыг хүсэж, назгайрч, Бурханы шинжилтээс зайлсхийхээр оролдлоо гэе. Ийм үед чи Бурханы өмнө очоод яаран залбирч, ингэж үйлдэх нь зөв байсан эсэхийг эргэцүүл. Тэгээд энэ талаар бод: ‘Би яагаад Бурханд итгэдэг юм бэ? Ийм хайнга байдал нь хүмүүсийг хуурч магадгүй, гэхдээ Бурханыг хуурах уу? Үүнээс гадна, би назгайрахын тулд биш, аврагдахын тулд Бурханд итгэдэг. Миний энэ үйлдэл хэвийн хүн чанарын илэрхийлэл биш, Бурхан ч үүнд дуртай биш. Үгүй ээ, би гадаад ертөнцөд назгайрч, юу хүссэнээ хийж болох ч одоо бол Бурханы гэрт, Бурханы дээд эрх, Бурханы хараа хяналт дор байна. Би бол хүн, би өөрийн мөс чанарын дагуу үйлдэх ёстой, дур зоргоороо хийж болохгүй. Би Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой, хайхрамжгүй, хааш яаш байж болохгүй, назгайрч болохгүй. Тэгвэл би назгайрахгүй, хайхрамжгүй, хааш яаш байхгүйн тулд яаж үйлдэх ёстой вэ? Би тодорхой хүчин чармайлт гаргах ёстой. Дөнгөж сая надад ингэж хийх нь хэтэрхий төвөгтэй санагдаж, би бэрхшээлээс зайлсхийхийг хүсэж байсан, гэхдээ одоо ойлгож байна: Тэгж хийх нь маш төвөгтэй байж магадгүй боловч энэ нь үр дүнтэй, тиймээс ингэж л хийх ёстой.’ Ажиллаж байхдаа бэрхшээлээс айсан хэвээр байгаа бол ийм үед чи Бурханд залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Би залхуу, ов мэхтэй, намайг сахилгажуулж, зэмлээч гэж Танаас гуйя, тэгж байж би мөс чанартаа мэдрэмжтэй болж, ичиж зовно. Би хайхрамжгүй, хааш яаш байхыг хүсэхгүй байна. Намайг замчилж, гэгээрүүлж, миний тэрслүү байдал, муу муухай байдлыг харуулахыг би Танаас гуйж байна.’ Чи ингэж залбирч, эргэцүүлж, өөрийгөө танин мэдэхийг хичээвэл энэ нь харамсах мэдрэмжийг төрүүлж, чи өөрийнхөө муу муухай байдлыг үзэн ядаж чадах бөгөөд чиний зүрх сэтгэл дэх буруу байдал өөрчлөгдөж эхлэн, чи үүнийг тунгаан бодож, өөртөө ‘Би яагаад хайхрамжгүй, хааш яаш байдаг юм бэ? Яагаад үргэлж назгайрч байдаг юм бэ? Ийнхүү үйлдэх нь ямар ч мөс чанаргүй, эрүүл ухаангүй хэрэг—би Бурханд итгэдэг хүн хэвээрээ гэж үү? Би яагаад юмыг нухацтай авч үздэггүй юм бэ? Би арай илүү цаг хугацаа, хүчин чармайлт гаргах ёстой юм биш үү? Энэ нь том ачаа биш. Энэ бол миний хийх учиртай зүйл; хэрэв энийг ч хийж чадахгүй бол би хүн гэж нэрлэгдэхэд тохирно гэж үү?’ хэмээн хэлж чадна. Үр дүнд нь чи шийдвэр гаргаж, тангараг өргөнө: ‘Өө, Бурхан минь! Би Таны урмыг хугалсан, би үнэхээр гүн завхарсан, мөс чанар, эрүүл ухаангүй, хүн чанаргүй. Би гэмшмээр байна. Танаас намайг уучлахыг гуйж байна, би заавал өөрчлөгдөнө. Намайг гэмшихгүй бол Та шийтгэх болтугай.’ Дараа нь чиний сэтгэл зүйд өөрчлөлт гарч, чи өөрчлөгдөж эхэлдэг. Чи нухацтайгаар үйлдэж, үүргээ гүйцэтгэнэ, хайхрамжгүй байдал, хааш яаш байдал чинь багасна, чи зовж, төлөөс төлж чадна. Чи ийм маягаар үүргээ гүйцэтгэх нь үнэхээр сайхан гэдгийг мэдэрч, зүрх сэтгэл чинь амар амгалан, баяр баясгалантай болно. Хүн Бурханы шинжилтийг хүлээн авч, Түүнд залбирч, Түүнд найдаж чадвал түүний байдал удалгүй өөрчлөгддөг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг эрхэмлэх нь Бурханд итгэх итгэлийн үндэс юм). Бурханы үгийг тунгаан бодсоны дараа би урагшлах зам олсон. Би хойрго уг чанартай, тав тух, зугаа цэнгэлийг илүүд үздэг, зовохыг хүсдэггүй байсан. Би ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Бурханд залбирч, найдаж, Бурханы шинжилтийг хүлээн авч, дараагийн удаа махан биеэ өөгшүүлж, хойрголохыг хүсвэл тэр даруй Бурханд залбирч, намайг сахилгажуулж, цээрлүүлэхийг гуйх ёстой. Тэгж байж л би махан биеэ хаяж, үүргээ сайн гүйцэтгэж чадна. Тиймээс би залбирлын үеэр өөрийн байдлыг Бурханд хэлж, намайг сахилгажуулахыг гуйсан. Залбирсны дараа би хурдан тайвшраад, үргэлжлүүлэн видеогоо хянан засварлаж, зарчмуудыг сайтар авч үзэж, холбогдох мэдээллийг хайж олсон. Ажлынхаа талаар бодож байх үедээ би Бурханы удирдамжийг мэдэрч, видеон дээрх асуудлыг хурдан олж тогтоож, шийдвэрлэх арга замыг бодож олж чадсан. Тэр туршлагаар дамжуулан би залхуурлаа шийдвэрлэхдээ улам итгэлтэй болж, Бурханд үнэхээр найдаж, ажилдаа Бурханы шинжилтийг хүлээн авах ёстойгоо ойлгосон. Би махан биеэ дахиад өөгшүүлж эхэлбэл Бурханд найдаж, өөрийгөө ухамсартайгаар хязгаарлаж чадна. Ийм маягаар би даван туулах хүчтэй болж, үүргээ тайван гүйцэтгэнэ.

Одоо тав тух, амар тайвныг хүссэн завхарсан хүсэл шунал надад байсаар байгаа ч Бурханы үгийг дагаж, тасралтгүй хэрэгжүүлж байгаа цагт эцэст нь энэ завхарсан зан чанараа цэвэрлэж, өөрчлөгдөнө гэдгээ мэдэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сэтгэл хөдлөлд бүү авт

Шин Жин, Хятад 2015 оны 6-р сард би нэг чуулганд сайн мэдээний санваартнаар үйлчлэхээр очсон юм. Ли Жиэ гэдэг нэг эмэгтэй усалгааны багт...

Messenger дээр бидэнтэй холбоо барих