Үүрэгтээ мэрийхгүй байхын үр дагавар

2022-03-27

Yi Chen, Итали

2019 онд Жан эгч бид хоёр урлагийн баг хариуцлаа. Би анх энэ үүргийг авахдаа олон зарчмыг ойлгодоггүй байсан учир Жан эгч надтай тэвчээртэй нөхөрлөн, ажлын ихэнхийг өөрөө үүрдэг байлаа. Эгч энэ үүргийг хоёр жил гүйцэтгэсэн, ажлын бага сага туршлагатай, бас цуглаан дээр нөхөрлөхөөс авхуулаад ажил нэгтгэн дүгнэх хүртэлх бүх зүйл дээр надаас илүү цогцоор сэтгэдэг гэдгийг би дараа нь олж мэдсэн. Ах эгч нар асуудал дэвшүүлэх үед эгч үргэлж сайн шийдэл гаргадаг байлаа. Эгчтэй харьцуулахад би үнэхээр хол дутуу байгаагаа мэдэрсэн. Тэгээд, “Жан эгч шиг болохын тулд хэр их зовж, төлөөс төлөх шаардлага гарах бол? Эгч илүү их туршлагатай, арай их ачаа үүрдэг юм чинь би эгчээр илүү их ажил хийлгэе” гэж бодсон.

Ажлын дүгнэлт дээр, эгч намайг асуудал шийдвэрлэхийн тулд яаж нөхөрлөл хийхийг бодолцож үз гэлээ. Тэгэхээр нь би шууд л, “Наадах чинь ёстой ядаргаатай юм. Үүрэгтээ байгаа асуудлыг нэгтгэн дүгнэхээс гадна Бурханы холбогдох үг, зарчмыг олж, нөхөрлөх ёстой болно. Ялангуяа мэргэжлийн асуудал дээр би нэг их туршлагагүй. Шийдэл гаргахын тулд маш их мэдээлэл олж, ойлгодоггүй зүйлийнхээ талаар нөхөрлүүлэх ёстой болно шүү дээ. Үүнд маш их цаг хугацаа, хүчин зүтгэл орно. Жан эгч энэ салбарыг мэддэг болохоор дүгнэлт гаргаж чаддаг. Эгчид үүнийг даалгая” гэж бодсон. Үүнээс хойш ажлын дүгнэлтийн талаар нэмж хэзээ ч бодоогүй юм. Дараа нь, Жан эгч миний бодлыг асуухаар нь, “Би тэр салбарын мэдлэггүй болохоор та дүгнэлт гаргасан нь дээр юм байна” гэж хэлсэн. Заримдаа эгч судалгааны маань чиглэлийг төлөвлөж байх үедээ намайг оролцоод, өөрт нь зөвлөгөө өгч, болзошгүй асуудлаас зайлсхийхэд нь тусалмаар байна уу гэж асуудаг байлаа. Би, “Энэ салбарыг Жан эгч л байнга хариуцаж ирсэн, би эгчээс бага ойлголттой. Оролцъё гэвэл энэ талаар бодож, мэдэхгүй зүйлээ судлах ёстой болно. Үүнд дэндүү их зүтгэл орно шүү дээ! Больж үзье, би оролцохгүй” гэж бодсон. Иймээс Жан эгчид татгалзсан юм.

Дараа нь бид зураг зурах шинэ техник сурч байлаа. Олон бэрхшээл, асуудал гарсан ч эгч бидэнтэй зөвлөлдөж, эдгээрийг шийдвэрлэсэн. Би тэр салбарыг сайн мэддэггүй болохоор аливааг тайлбарлахыг нь хоёр удаа сонссоныхоо дараа ч будилсаар л байлаа. Тэгээд, “Энэ салбарт шинэ чадвар сурахад маш ядаргаатай юм. Би энэ удаад оролцоод дэмий юм байна. Ямартай ч, бидэнд Жан эгч байгаа, эгч суралцахад маань тусалж чаддаг шүү дээ” гэж бодсон. Дараа нь би суралцаж байхдаа анхааралтай сонсоогүй. Заримдаа би ганц ч үг ган хийдэггүй байлаа. Хааяа өөр зүйл дээр ажиллах гээд явчихдаг байсан. Жан эгч санаа, бодлыг минь асуух үед би бодсон санасан юм алга гэж үргэлж хайнга байдлаар хариулдаг байсан. Яваандаа нэг л мэдэхэд, үүрэгтээ үүрдэг ачаа минь улам бүр багассан юм. Хангалттай сайн биш гэдгээ мэдрэх тусмаа асуудал анзаарахаа улам л больсон. Тухайн үед зүрх сэтгэл минь өдөр бүр хоосон оргиж, улам бүр сөрөг болсон. Би хэв чанар муутай, тэр үүргийг гүйцэтгэх гавьяагүй санагдсан. Заримдаа Жан эгчид нэлээд атаархдаг байлаа. Эгч туршлагатай, сайн хэв чанартай учраас үүргээ сайн биелүүлдэг, харин би бол өөр гэж бодогддог байсан. Хэв чанар муутай, туршлагагүй болохоор үүргээ гүйцэтгэхэд хэцүү байлаа.

Нэг өдөр, Жан эгч надтай ажлыг минь хэлэлцсэнийхээ дараа ингэж хэлсэн юм, “Одоо та энэ үүргийг аваад нэлээд удлаа. Тэгсэн мөртөө өөрийгөө туршлагагүй, ойлголтгүй гэх юм. Үнэндээ та ачаа үүрч, хичээл зүтгэл гаргахыг хүсдэггүй шүү дээ. Надад зарим нэг сайхан санаа төрдгийн учир нь үе үе залбирч, Бурханд найдаж, аливааг ойлгохын тулд зарчмыг эрж хайдгийнх. Бид мэргэжлийн талыг ойлгохгүй байх үедээ судлах ёстой. Тэгэхгүй бол үүргээ сайн биелүүлж яаж чадах юм бэ?” гэсэн. Дараа нь, эгч надад бэрхшээлтэй тулгарах үедээ яаж Бурханд найдаж, шийдэл олохоор эрж хайснаа хэллээ. Харамсалтай нь, тухайн үед би асуудлаа ер ухаараагүй. Харин ч Жан эгч миний бэрхшээлийг ойлгохгүй байна гэж санагдсан болохоор эгчийн саналыг нухацтай хүлээж аваагүй, бас дараа нь өөрийгөө эргэцүүлээгүй.

Төд удалгүй Жан эгчид өөр ажил хариуцууллаа. Эгчийг явах үед би үнэхээр гутарсан. Яагаад гэвэл тийм их ажилтай нүүр тулчхаад самгардсан юм. Тэгээд, “Би энэ ажлыг дааж аваад, одоо нэг жил болж байгаа мөртөө яагаад ийм ажил хариуцах чадваргүй хэвээр байгаа юм бол?” гэж өөрөөсөө асуусан. Тэгэхэд Жан эгчийн надад хэлсэн зүйл санаанд орсон юм. Би үнэхээр үүрэгтээ ачаа үүрээгүй юм гэж үү? Өөрийгөө эргэцүүлж байхдаа удирдамж гуйхаар Бурханд залбирлаа. Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Ажлын асуудлын талаар асуух үед та нар ихэнхдээ хариулж чаддаггүй. Ажилд олон тооны хүн оролцдог ч та нар үүнийг сайн явагдаж байна уу, үгүй юу гэж хэзээ ч асуугаагүй, энэ талаар бодоо ч үгүй. Хэв чанар, мэдлэгийг чинь харгалзан үзвэл та нар юу ч мэдэхгүй байх ёсгүй. Яагаад гэвэл та нар бүгдээрээ энэ ажилд оролцсон. Тэгвэл яагаад ихэнх хүн юу ч хэлдэггүй юм бэ? Та нар үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй, аливаа зүйл сайн явагдаж байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байж болох юм. Үүнд хоёр шалтгаан бий: Нэг талаар, та нар огт хайхрамжгүй, эдгээр зүйлд хэзээ ч санаа тавьж байгаагүй, ер нь гүйцэлдүүлэх даалгавар гэж л үзэж ирсэн. Нөгөө талаар, та нар эдгээр зүйлд санаа тавихыг хүсдэггүй. Чи үнэхээр санаа тавьж, үнэхээр анхаарсан бол бүх зүйл дээр үзэл бодол, харах өнцөгтэй байх байсан юм. Ямар ч харах өнцөг, үзэл бодолгүй байх нь ихэвчлэн хэнэггүй, тоомжиргүй, ямар ч хариуцлага хүлээхгүй байхаас үүддэг. Чи үүрэг гүйцэтгэхдээ мэрийдэггүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, төлөөс төлж, оролцохыг хүсдэггүйн зэрэгцээ чармайн хичээдэггүй, мөн илүү их эрч хүч зарцуулах хүсэлгүй байдаг. Гар хөл болохыг л хүсдэг чинь шүтлэггүй хүн даргынхаа төлөө ажилладгаас ямар ч ялгаагүй. Ийм маягаар үүргээ гүйцэтгэх явдлыг Бурхан хайрладаггүй, сайшаадаггүй, үзэн яддаг бөгөөд энэ хүн эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурханы үг миний байдлыг яг таг илчилсэн. Би Жан эгчтэй ажиллаж, зөвлөлдөж байхдаа хэзээ ч өөрийн гэсэн үзэл бодол, санаагүй байсан. Тэр салбар, ажлыг сайн мэддэггүйгээсээ болж ингэдэг гэж үргэлж санагддаг байлаа. Энэ нь миний хайнга, хариуцлагагүй байдлаас үүдэлтэйг Бурханы үг уншсаныхаа дараа л ойлгосон юм. Жан эгчтэй хамтардаг байснаа эргээд бодох нь ээ, би мэргэжлийн асуудал гарах бүрд энэ тухай хэзээ ч санаа зовдоггүй байж. Үүнээс зайлсхийхийн тулд үүрэгтээ туршлагагүй, зарчмын ойлголт муутай гэдгээр шалтагласан. Ажил хэлэлцэж байхад би зүгээр л сонсдог байлаа. Тэгээд энэ талаар хэзээ ч няхуур бодож үзээгүй. Жан эгчийн өмнө би ойлгохгүй байна, та илүү их ажлын туршлагатай шүү дээ гэж үе үе хэлдэг байсан ч эдгээр нь зүгээр л худал хуурмаг, шалтаг байсан юм. Эгчээр илүү их ажил хийлгэж, өөрөө зав чөлөөтэй хэвээр байхын тулд эгчид өрөвдүүлж, ойлгуулах явдал миний жинхэнэ зорилго байж. Би маш зальхай, ов мэхтэй байж! Нэг жилийн турш энэ үүрэгт байсан, мэргэжлийн суурьтай юм чинь хариуцлагатай байж, хичээнгүйгээр суралцсан бол ажил хэлэлцэх үеэр өөрийн гэсэн бодолтой байх байсан шүү дээ. Тэр ч бүү хэл Жан эгчийг шилжих үед би орыг нь залгах чадвартай байж ч болох байсан. Би ердөө л амь зогоох цалин хөлсний төлөө ажиллаж байгаа мэтээр үүрэгтээ зөвхөн хоёрын хооронд юм хийж, хариуцлагагүй байж, аль болох бага хичээл зүтгэл, багахан санаа зовнилоор өдөр өдрийг аргацаасан. Аливааг яаж зүй зохистой хийж, чадах чинээгээрээ хичээж, хариуцлагаа биелүүлэх вэ гэх талаар хэзээ ч бодоогүй. Зүгээр л хоёрын хооронд юм хийж, махан биеийн зовлонгоос яаж зайлсхийхээ л бодож байсан. Бурханы хүслийг огт бодолцож үзээгүй. Би зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайтай гэж яаж хэлж чадав аа? Үүрэгтээ хандах хандлагаас минь болж Бурхан намайг жигшихгүй яах юм бэ?

Дараа нь би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм: “‘Учир нь хэнд байна, түүнд өгөгдөж, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авна’ (Матай 13:12) гэж Эзэн Есүс нэгэнтээ хэлсэн. Энэ үг ямар утга учиртай вэ? Хэрвээ чи өөрийн үүрэг, ажлыг гүйцэтгэх ч үгүй, эдгээрт өөрийгөө зориулах ч үгүй байх юм бол нэгэнтээ чинийх байсан зүйлийг Бурхан авна гэх утгатай. ‘Авна’ гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүст юуг мэдрүүлдэг вэ? Хэв чанар, авьяас билгээрээ олж авах боломжтой байсан зүйлээ олж авч чадаагүй, юу ч мэдрээгүй, шүтлэггүй хүн байх үеийн өнөөх байдалдаа буцсан гэдгийг нь мэдрүүлж болох юм. Энэ бүгдийг Бурхан авсан. Хэрэв чи үүрэгтээ хайнга байж, төлөөс төлөхгүй, чин сэтгэлээсээ хандахгүй бол нэгэнтээ чинийх байсан зүйлийг Бурхан авах бөгөөд үүргээ гүйцэтгэх эрхийг чинь хурааж, чамд энэ эрхийг олгохгүй. Бурхан чамд авьяас билиг, хэв чанар хайрласан ч чи үүргээ зохистой гүйцэтгээгүй, Бурханы төлөө зарцуулаагүй, төлөөс төлөөгүй, үүнд сэтгэл гаргаагүй учраас Бурхан чамайг ерөөдөггүйгээр зогсохгүй нэгэнтээ чамд байсан зүйлийг авдаг. Бурхан хүнд авьяас билиг хайрлаж, онцгой ур чадвараас гадна оюун ухаан, мэргэн ухаан өгдөг. Эдгээрийг хүн хэрхэн ашиглах ёстой вэ? (Эдгээр авьяас билгийг үүргээ сайн гүйцэтгэхэд ашиглах ёстой.) Онцгой ур чадвар, авьяас билиг, оюун ухаан, мэргэн ухаанаа чи үүрэгтээ зориулах ёстой. Мэддэг бүхнээ, ойлгодог бүхнээ, хүрч болох бүхнээ, боддог бүх зүйлээ үүрэгтээ хэрэглэхийн тулд зүрх сэтгэлээ ашиглаж, тархиа гашилгах ёстой. Ингэснээр чи ерөөгдөнө. Бурханаар ерөөгдөнө гэж юу гэсэн үг вэ? Хүмүүст энэ нь юуг мэдрүүлдэг вэ? (Үүргээ гүйцэтгэх үед зам байгааг мэдрүүлж, Ариун Сүнс өөрсдийг нь гэгээрүүлснийг мэдрүүлдэг.) Бурхан өөрсдийг нь гэгээрүүлж, замчилсныг мэдрүүлдэг. Чиний чадварын хүрээнд, хэв чанар, сурсан зүйл чинь хийхийг хүссэн зүйлээ хийхэд хангалтгүй байгаа мэт хүмүүст санагдаж болно. Гэхдээ Бурхан ажиллаж, чамайг гэгээрүүлбэл чи ойлгоод зогсохгүй илүү сайн хийж чаддаг. Тэгээд ‘Би тийм ч чадварлаг байгаагүй. Одоо миний дотор хавьгүй их зүйл байгаа нь мэдрэгдэж байна. Яахаараа би хэзээ ч сураагүй зүйлээ гэнэтхэн ойлгоод, ийм ихийг хийж чаддаг билээ? Яаж би гэнэтхэн ийм ухаалаг болчихдог билээ?’ гэж чи дотроо гайхширдаг. Үүнийг чи тайлбарлаж чадахгүй. Энэ бол Бурханы гэгээрэл, ерөөл; Бурхан хүмүүсийг ийнхүү ерөөдөг. Та нар үүргээ биелүүлж, ажлаа хийж байхдаа үүнийг мэдэрдэггүй бол Бурханаар ерөөгдөөгүй байна. Чамд үүргээ гүйцэтгэх үргэлж утгагүй санагдаж, хийх юм байхгүй мэт санагдаж, хувь нэмэр оруулж чаддаггүй бол, хэрвээ чи хэзээ ч гэгээрдэггүй, ашиглах ухаалаг байдал, мэргэн ухаангүй гэдгээ мэдэрдэг бол асуудалтай: Үүргээ биелүүлэх зөв сэдэлгүй, үүргээ хааш яаш, хайнга гүйцэтгэдэг, зөв замаар алхдаггүй гэдгийг чинь энэ харуулдаг бөгөөд Бурхан чамайг сайшааж, ерөөдөггүй; чи иймэрхүү нөхцөл байдалд орсон байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурхан үнэнч хүмүүсийг болон Өөрийнх нь төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг ерөөдгийг би Бурханы үгийг тунгаасныхаа дараа ойлгосон юм. Хүн хичээнгүй байж, үүрэгтээ сайжрах гэж хичээх тусмаа Ариун Сүнсээр улам их замчлуулж, үүрэгтээ улам урагштай байдаг. Харин зальхайгаар үүргээ гүйцэтгэж, мэрийхгүй, төлөөс төлөхгүй бол хэзээ ч ахиц гаргаж, үүргээсээ үр ашиг хүртэхгүй, тэгээд бүр гаргаж болох ололт амжилтаа ч алдаж болно. Яг одоо, Жан эгчийн надад ярьж өгч байсан туршлага санаанд орлоо. Эгч эхэндээ нэг их ажил ойлгодоггүй байсан ч Бурханд үе үе бэрхшээлээ гарган тавьж, залбиран эрж хайж, тунгааж, энэ талаар бусадтай нөхөрлөж байгаад нэг л мэдэхэд Ариун Сүнсний гэгээрэл хүртэж, үргэлж шинэ санаатай байдаг болсон. Тэгээд тасралтгүй ахиц гаргаж, үүрэгтээ улам үр нөлөөтэй болсон юм байна лээ. Гэтэл би бахь байдгаараа үлдэх гэж хичээж, ахиц дэвшил эрэлхийлээгүй, зав чөлөөтэй байх гэж хичээгээд, зовж, төлөөс төлөхийг хэзээ ч хүсээгүй. Тийм болохоор нөөц чадавхдаа хүртэл хэзээ ч хүрээгүй. Бурханы үгэнд хэлдгээр, “Хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авна(Матай 13:12) Үүрэгт хааш яаш, хариуцлагагүй ханддагийг минь Бурхан жигшсэн. Би гэмшихгүй бол Бурханд гологдож, зэвүүцлийг нь хүргээд, эцэст нь үүргээ бүрмөсөн алдах юм байна гэдгээ ухаарсан даа. Ингэж бодоод айсандаа хэрэгжүүлэх зам олохоор Бурханы удирдамж эрж хайж, гэмшмээр байгаагаа хэлэхээр Бурханд даруйхан залбирлаа.

Би Бурханы үгийн ийм хэсгийг уншсан: “Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурхан хүнд хийх ажил өгөх үед тухайн хүний үүрэг бий болдог. Бурханы чамд өгсөн ажил, даалгавар нь чиний үүрэг юм. Чи тэдгээрийг зорилгоо болгон эрэлхийлж, Бурханыг үнэхээр хайрлах сэтгэл зүрхтэй байдаг бол татгалзсаар байж чадах уу? (Үгүй.) Чадах уу, үгүй юу гэдэг чинь хамаагүй—чи тэдгээрээс татгалзах ёсгүй. Хүлээн авах ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм. Хэрэгжүүлэлтийн зам гэж юу вэ? (Бүх зүйл дээр чин сэтгэлээсээ ханддаг байх.) Бурханы хүсэлд нийцэхийн тулд бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг бай. Энд гол цэг нь хаана байна вэ? ‘Бүх зүйл дээр’ гэдэгт байна. ‘Бүх зүйл дээр’ гэдэг нь чиний дуртай, сайн зүйлийг хэлж байх албагүй, бас чиний мэддэг зүйлийг хэлж байх ч албагүй. Заримдаа чи ямар нэг зүйлд сайн биш байдаг, заримдаа сурах хэрэгтэй болдог, заримдаа бэрхшээлтэй тулгарч, заримдаа зовох ёстой болдог. Гэхдээ Бурхан чамд даалгасан цагт ямар ч даалгавар байлаа гэсэн үүнийг чи Бурханаас хүлээн авч, өөрийн үүрэг гэж үзэж, гүйцэтгэхийн тулд чин сэтгэлээ зориулж, Бурханы хүсэлд нийцэх ёстой. Энэ нь хэрэгжүүлэлтийн зам юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бас нэг хэсэг байгаа: “Хүмүүс завхарсан зан чанартай байх үедээ үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш, хайнга байдаг. Энэ бол хамгийн ноцтой асуудлуудын нэг. Хэрэв хүмүүс үүргээ зохих ёсоор биелүүлье гэвэл хааш яаш, хайнга байх энэ асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Тийм хааш яаш, хайнга хандлагатай байгаа цагт үүргээ зохистой гүйцэтгэж чадахгүй. Тэгэхээр хааш яаш, хайнга байх асуудлыг шийдвэрлэх нь туйлын чухал гэсэн үг. Тэгвэл үүнийг яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Нэгдүгээрт, сэтгэл санааныхаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Ов мэхтэй, хааш яаш байлгүй үүрэгтээ зөв хандаж, аливааг нухацтай, хариуцлагын мэдрэмжтэйгээр хийх ёстой. Ямар нэг хүний төлөө бус, Бурханы төлөө хүн үүргээ биелүүлдэг. Хүмүүс Бурханы шинжилтийг хүлээн авч чадвал сэтгэл санаа нь зөв байдалд байх болно. Түүнчлэн хүмүүс ямар нэг юм хийснийхээ дараа үүнийгээ шалгаж, эргэцүүлэх ёстой. Зүрх сэтгэлд нь эргэлзээ төрж, нарийвчлан хянасны дараа үнэхээр асуудал байгааг илрүүлбэл өөрчлөлт хийх ёстой. Эдгээр өөрчлөлтийг хиймэгц тэдний зүрх сэтгэлд ямар ч эргэлзээ байхаа болино. Хүмүүс эргэлзэх үед асуудал байгаа нь нотлогддог бөгөөд тэд ялангуяа гол үе шатанд юу хийснээ няхуур шалгах ёстой. Энэ бол үүргээ гүйцэтгэх хариуцлагатай хандлага юм. Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа сэтгэл санааны байдал чинь буруу байдаг ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Сэтгэл санааны байдал чинь зөв байвал Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чи сэтгэл санааны буруу байдалтай, уймраа, хайнга байсан бол алдааг анзаарч чадах уу? (Үгүй.) Чи анзаарч чадахгүй. Эндээс юу харагдаж байна вэ? (Хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэх үед л сүнс нь хурц байх болно.) Тийм шүү. Хүмүүс хамтран ажиллах нь маш чухал; тэдний зүрх сэтгэл маш чухал бөгөөд бодол, санаа зорилгоо хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг энэ нь харуулдаг(Бурханы нөхөрлөл). Бурханы энэ үгийг тунгаасны дараа би ихээхэн урамшсан. Үүрэг минь Бурханы даалгавар, надад оноосон ажил байсан. Би үүрэгтээ чадварлаг уу, үүрэг минь энгийн үү, ээдрээтэй юу гэдгээс үл хамаараад Бурханаас ирсэн үүрэг болохоор би хариуцлагатай, аль болох үнэнч байх ёстой байж. Чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлсэн цагт л би Бурханы ерөөл хүртэх байсан. Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ үнэнчээр биелүүлнэ гэж Бурханы өмнө тангарагласан бүх цаг үеэ бодлоо. Үүрэг жаахан ээдрээ, сорилттой болж, зовж, төлөөс төлөх ёстой болсон учраас би хоёрын хооронд юм хийж, үүргээс зайлсхийхийг хүссэн. Үүнийг ухаараад Бурханд өртэйгөө мэдэрч, Бурханы хайрыг эдлэх гавьяагүй санагдсан. Би тийм маягаар яваад байж болохгүй байлаа. Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, үүрэгтээ чин сэтгэлээсээ хандаж, цаашдаа харамсахгүйн тулд хариуцлагаа биелүүлэх ёстой байсан.

Тийм болохоор нэгэн цагт будилж явсан ажлаа судалж, мэддэг болж эхэлсэн, бас зарим нэг ээдрээтэй асуудлаас зайлсхийх гэж хичээдгээ больсон. Харин ч, эдгээрийн талаар ах эгч нартайгаа зөвлөлдөж, нөхөрлөж, ойлгохгүй байх үедээ надад заагаад өгөөч гэж гуйдаг байлаа. Яваандаа би нарийн ширийн зүйлд гаршиж эхлэн, бусдад бэрхшээл тулгарах үед шийдлээр хангаж чадсан шүү. Ажлаа нэгтгэн дүгнэх үед эхэндээ огт мэдэхгүй, зайлсхиймээр байсан ч Бурханы үгээс уншсан зүйл санагдсан болохоор ухамсартайгаар махан биеэ хаяж, манай үүрэг дэх асуудлын талаар бодож, зарчим эрж хайж, мэдээлэл хайхаар ажилласан. Хэсэг хугацаанд тиймэрхүү маягаар хэрэгжүүлсний дараа Бурханы ерөөл, удирдамжийг тод томруунаар мэдэрсэн юм. Ойлгодоггүй, будилдаг байсан зүйлдээ зүгширч эхэлсэн, тэгээд ажлын дүгнэлт минь бага зэрэг үр дүнд хүрсэн юм. Ах эгч нар маань миний нэгтгэн дүгнэсэн зүйлийг хэрэгжүүлж, бас ахиц гаргасан.

Би үүрэгтээ хандах хандлагаа бага зэрэг өөрчилсөн гэж бодсон. Гэхдээ Бурхан надад бас нэг орчин бүрдүүлэх үед хуучин зуршил минь сэдэрсэн юм.

2021 оны 9-р сард ажлын хэрэгцээнээс үүдээд би шинэ итгэгчдийг услахаар Ли эгчтэй хамтарлаа. Энэ үүрэгт техникийн асуудал гарахгүй болохоор толгой гашилгах нь бага гэж бодсон ч шинэ итгэгчдийг сайн услах амаргүйг үүргээ биелүүлж эхэлмэгцээ олж мэдлээ. Би англиар ярих ёстой болоод зогсохгүй тэдний үзэл, будилааныг хурдан шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөх ёстой байсан. Ли эгч тэр ажил дээр бүх талаар маш чадварлаг гэдэг нь харагдлаа. Эгч холбогдох үнэнийг хурдан олоод, шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэж чаддаг байсан, харин би ингэхдээ үнэхээр муу байсан юм. Үнэнийг тодорхой нөхөрлөж, тэдний асуудлыг шийдвэрлэж ихэвчлэн чаддаггүй байсан. Ли эгчийн түвшинд хүрэхийн тулд удаан хугацаанд суралцаж, өөрийгөө зэвсэглэж, дорвитой төлөөс төлөх хэрэгтэй байсан. Би, “Больж үзье, одоо Ли эгч миний хамтрагч юм чинь энэ талаар санаа зовох хэрэггүй” гэж бодсон. Ингэж бодчихоод үнэнийг төдийлөн эрчимтэй эрж хайгаагүй, бас цуглааны дараа шинэ итгэгчдээс асуудлынх нь талаар идэвх санаачилгатай асуугаагүй. Тэгээд нэг өдөр, усалгааны үүрэг хоёр сарын турш гүйцэтгэсэн ч дангаараа шинэ итгэгч усалж чадахгүй хэвээр байгаа гэдгээ эргэцүүллээ. Би ойлгохгүй байгаагаа үргэлж мэдэрдэг ч төлөөс төлөх гэж мэрийгээгүй. “Би яагаад чадахгүй үүрэгтэй тулгарангуутаа л яахаа мэдэхгүй байна гэж шалтаглаад үүрэгтээ хоёрын хооронд юм хийж, төлөөс төлөх хүсэлгүй байдаг юм бол?” гэж өөрөөсөө яах аргагүй асуусан. Тэгээд өөрийнхөө байдал, будилааныг Бурханы өмнө аваачаад, залбирлаа.

Нэг өдөр, сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн хоёр хэсэг дайралдсан юм: “Үүргээ гүйцэтгэхдээ амархан ажил, ядраахгүй ажил, төөнөх нар, асгарах бороонд гадуур гарахгүй ажлыг үргэлж сонгодог; эрсдэлтэй, шаргуу хөдөлмөрлөх даалгавраас бултаж, үүнийг өрөөлд тохож, өөртөө амархан даалгавар олдог; шалтаг хайж, өөрийгөө хэв чанар муутай, энэ ажлыг хийх чадваргүй, хийж чадахгүй, мунхаг, тулгарсан ямар ч асуудлыг зохицуулж чадахгүй гэж хэлдэг бол энэ нь ажлаас хойш суудаг хүн бөгөөд махан биеийн тав тухад шунаж буйн илрэл юм… Түүнчлэн үүргээ гүйцэтгэж байхдаа байнга гомдоллодог, ямар ч хүчин зүтгэл гаргахыг үл хүсдэг, жаахан зав чөлөө гармагц заавал амарч, буу халаад, ажиллаж эхлэнгүүтээ гомдоллосоор байдаг, хүнд бэрх зүйл харангуутаа халгааж, бултахаар оролдож, шалтгаан, шалтаг хайж, ‘Би үүнийг чаддаггүй. Миний хэв чанар дэндүү тааруухан! Тэр хүн надаас сайн хэв чанартай, илүү ойлголттой, илүү чадварлаг, ийм ажилд амжилт олж чадна’ гэж хэлээд, зугаацах илүү их цаг завтай болохын тулд хөнгөн ажил хайхаар явдаг үе бий… Энэ нь махан биеийн тав тухад шунадаг хүн, тийм биз? Эдгээр нь махан биеийн тав тухад шунаж буйн илрэл мөн үү? Ийм хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой юу? Үүргээ гүйцэтгэх тухай сэдэв хөндөж, төлөөс төлөх, бэрхшээл туулах тухай ярихад тэд толгой сэгсэрсээр байдаг: Тэд дэндүү олон асуудалтай байх бөгөөд гомдлоор дүүрэн, бүх зүйлийн талаар сөрөг байдаг. Ийм хүмүүс хэрэгцээгүй, үүргээ гүйцэтгэх эрхгүй бөгөөд тэднийг үлдэн хөөх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (2)”). “Зарим хуурамч удирдагч бага зэрэг хэв чанартай ч бодит ажил хийлгүй махан биеийн тав тухад шунадаг. Махан биеийн тав тухад шунадаг хүмүүс Миний хувьд гахайнаас ялгаагүй. Гахай өдөр бүрийг идэж, унтаж өнгөрөөдөг. Чи ирээдүйд махыг нь идэхийн тулд маш их үр тариагаар тэднийг дуртайяа тэжээдэг. Хэрэв хуурамч удирдагчид бас гахай шиг өсөж, том, тарган болж бойжсон атлаа ямар ч нэмэргүй, ямар ч ажил хийдэггүй бол тэднийг юундаа өсгөөд байгаа хэрэг вэ? Тэднийг халах ёстой юм биш үү? Иймээс хуурамч удирдагчийг өсгөх нь гахай өсгөхөөс долоон дор. Гахай юу ч хийлгүй өдөрт гурван удаа үнэгүй идэж, уудаг ч гэлээ жилийн эцэст махыг нь идэх үедээ хувь нэмэр оруулсныг нь чи мэдэрдэг. Бүтэн жил тэжээх нь ядаргаатай, хүнд хөдөлмөр байсан ч энэ бүх хүчин зүтгэл талаар өнгөрөөгүй, дэмий байгаагүй. Чи үүнд үнэ цэн байсныг зүрх сэтгэлдээ мэдэрдэг. Харин хуурамч удирдагчид яадаг вэ? Тэд ‘удирдагч’ гэж цоллуулж, ийм байр суурь эзэлж, өдөрт гурван удаа сайхан хооллож, Бурханы олон нигүүлслийг эдэлдэг байж болох ч эцсийн эцэст жилийн сүүлээр таргалтлаа идсэн байх үед нь ажил яаж явагдсан байдаг вэ? Энэ жил ажилдаа хийж гүйцэлдүүлсэн бүхнээ хар. Аль ажил үр ашигтай байв, чи ямар бодит ажил хийв? Бурханы гэр чамаас ажил бүрийг төгс хий гэж шаарддаггүй, харин чи сайн мэдээний ажил, жишээ нь дуу, дүрс бичлэгийн ажил, бичгээр үйлдсэн гэрчлэлийн ажил гэх мэт гол ажлыг сайн хийх ёстой. Эдгээр нь бүгд үр дүнтэй байх ёстой. Нэг жилийн дараа чи хариуцлагынхаа цар хүрээн дэх ямар ажилд хамгийн их төлөөс төлж, хамгийн их зовоод, хамгийн их амжилт олсноо хар. Ололт амжилтаа хар: Чи нэг жил Бурханы нигүүлслийг эдэлснийхээ дараа үнэ цэнтэй амжилт гаргасан эсэхээ зүрх сэтгэлдээ мэдэж байх ёстой. Энэ бүх хугацаанд чи Бурханы гэрийн хоолыг идэж, Бурханы нигүүлслийг эдэлж байхдаа яг юу хийж байв? Ямар нэг зүйлд хүрсэн үү? Юунд ч хүрээгүй бол чи сорон мөлжигч, үнэхээр хуурамч удирдагч мөн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (4)”). Бурханы энэ үгийг тунгааж байхад миний зүрх зүсэгдэх шиг болсон. Би дэндүү залхуурч, махан биеийн тав тухад хэт их хорхойсдог учраас үүрэгтээ хүндрэл бэрхшээлээс үргэлж зүрхшээж, яахаа ойлгохгүй байна, мэдэхгүй байна гэдгээр өөрийгөө хаацайлдаг байсан гэдгээ тэгэхэд л ойлгосон юм. Урьд нь Жан эгчтэй хамт харгалзагч байхдаа өөрөө үргэлж энгийн, амархан даалгавар сонгоод, өөрийнхөө чаддаггүй зүйл, няхуур бодох шаардлагатай юм бүхнийг эгчид өгдөг байсан юм. Ли эгчтэй шинэ итгэгчдийг усалж байхдаа би санаа зовних, зовох, төлөөс төлөхийг бас л хүсээгүй. Яагаад тэгж аашилдгаа эргэцүүлээд, сатанлаг гүн ухаанд хянуулдаг минь үүний гол шалтгаан гэдгийг ухаарсан юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Амьдрал богинохон болохоор зугаа цэнгэлийн төлөө амьдар” гэх мэт зүйл миний зүрх сэтгэлд гүн үндэслэсэн байж. Хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдрах ёстой, махан биеийн тав тухтай, санаа зовох юмгүй байх үедээ бид зохих ёсоор амьдарч байгаа хэрэг гэж би үргэлж боддог байсан. Үүргээ биелүүлэхээр Бурханы гэрт ирэх үедээ ингэж бодсоор л байсан. Хүндрэл бэрхшээл үүсэж, миний сайн чаддаггүй зүйл гарах, зовж, төлөөс төлөх ёстой болох үед би хулчгар амьтан шиг зүрхшээж, махан биеийн тав тухаа эн тэргүүнд тавьсан. Тэгж амьдарснаараа би гахайнаас ялгаагүй байж. Гахай ямар ч бодолгүй, бас юу ч хийдэггүй. Тэд идэж, ууж, унтаж л мэддэг. Би ч бас тэгж, махан биеийн тав тухаа л анхаардаг байсан. Би маш бүдүүлэг амьдралаар амьдарч байж! Урьд нь харгалзагч болгож, одоо усалгаа хийлгэснээр Бурхан намайг маш их өргөмжилсөн, гэтэл би ахиц гаргах гэж хичээгээгүй, бас хариуцлага, үүргээ огт бодолцож үзээгүй. Чуулганы ажил, ах эгч нарынхаа аминд хариуцлагагүй хандсан. Надад өчүүхэн ч мөс чанар гэж байгаагүй! Би харваас зовж, төлөөс төлөхийг хүсээгүй мөртөө өрөвдүүлж, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг гэж бусдад бодогдуулж, улмаар тэдэнд ухаалаг, үнэнч харагдахын тулд ойлгохгүй байна, мэдэхгүй байна гэдгээр үргэлж шалтагладаг байж. Үнэндээ би өөрийнхөө залхуу, хариуцлагагүй байдлыг далдлах гэж ийм үг ашигласан. Маш зальхай, ов мэхтэй болохоороо би бүх ах эгч нараа хуурсан юм. Би тэднийг хэсэг зуур хуурч болох ч Бурхан бүх зүйлийг хардаг, зөвт байдаг шүү дээ. Би Бурханыг хуурч, мэхлэхээр хичээж байж. Тэгэхээр Бурхан намайг жигшихгүй яах юм бэ? Иймээс тухайн үед үүрэгт минь Бурханы ерөөл, удирдамж хэзээ ч харагдаагүй юм. Асуудалд үргэлж будилж, ахиц дэвшил чинь илэрхий биш байх нь аюулын дохио юм байна лээ!

Дараа нь, Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан бүхээг барь гэж өөрт нь даалгасан үеэс хойш Ноа, ‘Бурхан ертөнцийг хэзээ сүйрүүлэх бол? Сүйрүүлнэ гэх дохиогоо хэзээ надад өгөх бол?’ гэж дотроо хэзээ ч бодоогүй. Тийм асуудлыг тунгаан бодохын оронд Ноа Бурханы өөрт нь хэлсэн юм бүрийг цээжилж, нэг бүрчлэн биелүүлэхээр шаргуу хичээсэн. Бурханы даалгасан зүйлийг хүлээн авсныхаа дараа Ноа бүхээг барихыг өөрийн амьдралын хамгийн чухал зүйл мэтээр, хойшлуулах ямар ч бодолгүйгээр гүйцэтгэж, гүйцэлдүүлж эхлэв. Жилээс жилд өдөр хоног өнгөрч, он жилүүд одож, цаг хугацаа урсан өнгөрлөө. Бурхан Ноад хэзээ ч, ямар ч дарамт үзүүлээгүй боловч энэ бүх хугацаанд Ноа Бурханы даалгасан чухал даалгаварт тууштай хандсан юм. Бурханы айлдсан үг, хэллэг бүр чулуун самбарт сийлсэн үг мэт Ноагийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байлаа. Гадаад ертөнцийн өөрчлөлт, эргэн тойрныхоо хүмүүсийн доог тохуу, нүүрлэсэн бэрхшээл, тулгарсан хүндрэлийг үл харгалзан тэрээр хэзээ ч цөхөрч, бууж өгөх талаар бодолгүй, Бурханы өөрт нь даалгаж өгсөн зүйлд эхнээс нь дуустал тууштай байсан юм. Бурханы үг Ноагийн зүрх сэтгэлд сийлэгдэж, түүний өдөр тутмын бодит байдал болсон байлаа. Ноа бүхээг барихад хэрэгцээтэй материал бүрийг олж, нөөцөлж, Бурханы тушаасан бүхээгийн хэлбэр, үзүүлэлтүүд Ноагийн алх, цүүцний нямбай цохилт бүрээр аажмаар хэлбэрээ олжээ. Салхи, борооны үеэр, хүмүүс өөрийг нь яаж дооглож, гүжирдэхээс үл хамааран Ноагийн амьдрал жилээс жилд ийм маягаар үргэлжиллээ. Бурхан Ноад дахин ганц ч үг айлдалгүй үйлдэл бүрийг нь нууцхан ажигласан ба Ноа зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн юм. Харин Ноа үүнийг нь мэдээ ч үгүй, мэдрээ ч үгүй. Бурханы үгэнд гуйвшгүй үнэнчээр эхнээс нь дуустал бүхээгээ л барьж, төрөл бүрийн амьд амьтныг цуглуулжээ. Дагаж, гүйцэтгэх учиртай үүнээс дээд заавар Ноагийн зүрх сэтгэлд байгаагүй: Бурханы үг түүний насан туршийн чиглэл, зорилго байлаа. Иймээс Бурхан өөрт нь юу ч гэж хэллээ гэсэн, Бурхан өөрөөс нь юу ч хий гэж хүсэж, юу ч хийхийг тушаалаа гэсэн Ноа үл умартаж, оюун санаандаа тогтоогоод зогсохгүй, өөрийн амьдралын бодит байдал болгоод, Бурханы даалгаврыг хүлээн авч, гүйцэтгэхэд амьдралаа зориулжээ. Бүхээг ийм маягаар банз, банзаар баригдсан юм. Ноагийн үйлдэл бүр, Ноагийн өдөр бүр Бурханы үг болон тушаалд зориулагдаж байв. Ноа маш чухал үйл хийж байгаа мэт санагдаагүй байж болох ч Бурханы нүдээр бол, Ноагийн хийсэн бүх зүйл, тэр ч бүү хэл, ямар нэг зүйлийг хийсэн алхам бүр, гараараа үйлдсэн хөдөлмөр болгон нь бүгд эрхэм нандин, тэмдэглүүштэй, энэхүү хүн төрөлхтөн даган дуурайхуйц байлаа. Ноа Бурханы даалгасан зүйлийг даган мөрдсөн юм. Тэрээр Бурханы айлдсан үг болгон үнэн гэдэгт тууштай итгэсэн; үүнд тэр огт эргэлзээгүй. Үүний үр дүнд бүхээг баригдаж дуусаад, төрөл бүрийн амьд амьтан үүн дээр амьдарч чадсан юм(Антихристүүдийг илчлэх нь номын “2 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгийг тунгааж байхад маш их сэтгэл хөдөлсөн шүү. Ноа Бурханд дуулгавартай байж, санаа тавьдаг байсан. Бүхээг барь гэж хэлэх үед нь Бурханы даалгаврыг нандигнаж, шаардлагыг нь дуулгавартай дагасан. Эхэндээ Ноа яаж бүхээг барихаа мэдэхгүй байсан. Бүхээг барихад дэндүү хүнд бэрх байлаа. Үе шат болгон дээр зовж, төлөөс төлөх ёстой болсон ч Ноа Бурханы даалгаварт итгэмжтэй байсан юм. Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд зовж, төлөөс төлж, нэг нэгээр нь хадсаар байгаад бүхээг босгосон. 120 жил зүтгээд, Бурханы даалгаврыг эцэст нь гүйцэлдүүлсэн. Бүхээг барихын тулд Ноа маш их зовж, махан биеийн тав тух эдлээгүй ч гэсэн Бурханы даалгаврыг биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханы сайшаал хүртсэн. Ноагийн амьдрал маш их утга учиртай амьдрал байсан юм! Ноатай харьцуулахад би ямар ч хүн чанаргүй гэдэг нь харагдсан. Би Бурханы даалгаврыг нандигнаагүй, бас үнэнч байгаагүй. Би залхуу, зальхай байсан. Махан биеийн тав тухад л хорхойсож, зовохыг огт хүсээгүй. Би Бурханы даалгавар авах гавьяагүй байж. Би үнэхээр жигшүүртэй байж! Энэ чигээрээ яваад, өөрчлөгдөхгүй бол эцэстээ Бурханаас авсан үүргээ алдаад, үүнд насан туршдаа харамсах байсан юм.

Дараачийн өдрүүдэд нь би цагаа зохицуулж, шинэ итгэгчдийг услах талаарх үнэнээр өдөр бүр зэвсэглэсэн. Нэг өдөр цуглаан дээр ах эгч нар усалгааны ажил дахь нэг асуудлыг хөндлөө. Би ойлгохгүй байгаа зүйлээ сонсох үедээ зайлсхийхийг хүссэн. Үүнийг тэднээр өөрсдөөр нь шийдвэрлүүлье гэж бодсон. Гэхдээ хоёрын хооронд юм хийхийг хүсэж, хариуцлага хүлээмээргүй байгаагаа энэ удаад мэдэж байсан. Ноагийн даалгавартаа хандах нухацтай, хариуцлагатай хандлагыг бодоод, би буруу байдлаа ухамсартайгаар залруулсан юм. Асуудал шийдвэрлэхийн тулд тэд үнэнийг яаж нөхөрлөж байгааг анхааралтай сонсоод, нэгтгэн дүгнэх үед нь би зөвлөгөөгөө өглөө. Миний зөвлөгөөг тэд сайн байна гэхээр нь гайхсан шүү. Би Ли эгчтэй хамт шинэ итгэгчдийг услах үедээ шинэ итгэгчдийн бодит асуудлыг шийдвэрлэх явдлыг хэрэгжүүлсэн, бас шийдвэрлэж чадахгүй асуудал гарвал эгчээс даруйхан тусламж гуйдаг байлаа. Хэсэг хугацааны дараа би ч бас шинэ итгэгчдийг бие даан усалж чаддаг болсон. Надад одоо ч олон дутагдал, өө сэв байгаа ч өсөж, сайжирч байгаагаа мэдрээд, илүү амар тайван болсон. Миний хүртсэн ойлголт, үр ашиг тэр чигтээ Бурханы ажлын үр нөлөө юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих