01Эцсийн өдрүүдэд махбодоор эргэн ирсэн Бурхан Эзэний зөгнөлүүдийг бүрэн биелүүллээ

Эзэн үүлэн дээр бууж ирж, хүн төрөлхтөнд харагдахыг олон итгэгч хүлээж байгаа. Гэхдээ Түүний эргэн ирэлттэй холбоотой зөгнөлүүд аль хэдийн үндсэндээ биелсэн, тэгвэл бид яагаад Эзэн үүлэн дээр буун ирж байгааг хараагүй юм бэ? Үнэндээ Эзэн нууцаар ирэхтэй холбоотой “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40), “Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37) гэх мэт зөгнөлүүд ч бас байдаг тул Эзэний эргэн ирэлттэй холбоотой зөгнөлүүд үүлэн дээр буун ирнэ гэдгээр хязгаарлагдахгүй. Эзэн хэдийнээ хүний Хүү болж махбодоор ирээд, бидний дунд чимээгүй алхаж, улмаар “хүний Хүүгийн ирэлт”-ийн тухайн зөгнөлийг биелүүлсэн.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

“Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37).

“Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

02Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллахын тулд яагаад махбод болох вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

“Учир нь Өөрийнхөө томилсон Хүнээр дамжуулан дэлхийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон” (Үйлс 17:31).

“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

03Бурхан махбодоор эргэн ирсэн гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байхын үр дагавар юу вэ?

Бурхан эцсийн өдрүүдэд гарч ирж, Өөрийн ажлыг хийхийн тулд хүний Хүү болж махбодод эргэн ирсэн ба завхарсан хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн аврахын тулд л Тэр үүнийг хийдэг, ингэснээр хүмүүс ариусаж, Бурханы бүрэн авралыг олж авч болох юм. Бие махбодтой болсон Бурханы авралын ажил дууссаны дараа Тэрээр асар их гамшиг буулган, сайныг шагнаж, мууг шийтгэж эхэлнэ. Дараа нь үүлэн дээр буун ирж, Өөрийгөө бүх хүнд ил тод илчилнэ. Тэгээд Бурхан, ариусаж, бүрэн аврагдсан хүмүүсийг Өөрийн хаанчлал руу хөтөлнө, харин хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг голж, эсэргүүцсэн хүмүүс асар их гамшигт нэрвэгдэн, уйлж, шүдээ хавирна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ. Дараа нь бусад охид ирж, ‘Эзэн минь, Эзэн минь, бидэнд онгойлгооч’ гэв. Харин тэр, ‘Үнэнээр би та нарт хэлье. Би та арыг танихгүй’ гэжээ” (Матай 25:6–12).

“Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7).

“Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид, бүх худалч хүмүүст оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм: энэ нь хоёр дахь үхэл билээ гэв” (Илчлэл 21:8).

Бурхны хаанчлал бууж ирлээ

Бурханы хаанчлал дэлхий дээр бууж ирлээ! Та Бурханы хаанчлалд орохыг хүсэж байна уу?

Лавлагаанд зориулсан нийтлэлүүд

Эзэн гарч ирж, ажиллахын тулд аль хэдийн махбодоор эргэн ирсэн

Албан ёсны вэбсайт