Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авах нь

2020-08-01

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Үгчилсэн судартай зууралдаад, Эзэнийг үүлэн дээр ирнэ гэж хүлээдэг нь Эзэнийг угтан авахдаа итгэгчдийн гаргадаг хамгийн том алдаа гэдгийг Бурханы үг илчилдэг. Эзэн эргэн ирээд үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгааг сонсоод ч Бурханы дуу хоолойг эрж хайж, сонсох гэж хичээдэггүй. Эзэн Есүсийг үүлэн дээр бууж ирэх үед хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах Бурханы ажил аль хэдийн гүйцэлдсэн байна гэдгийг хэн ч төсөөлдөггүй. Тэд уйлж, шүдээ хавирах болно. Үнэнийг эрж хайлгүй үзэлтэй зууралдах маш аюултай! Би үзэл, төсөөлөлтэйгөө зууралдаад Эзэнийг угтан авах боломжоо алдах шахсан юм.

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авах нь

Би гэр чуулганы номлогч байлаа. 1996 он гэхэд сүнсээрээ хоосорсон болохоор өөр номлол сонсох гэж байсан юм. Эзэн Есүс махбодод эргэн ирээд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байгаа гэж Зүүний Аянга гэрчилж байгаа, бас нэлээд хэдэн ах эгч аль эрт Зүүний Аянгад элссэн гэдгийг би сонссон юм. Тэгээд үнэхээр цочирдож, “Эзэн эргээд ирсэн гэж үү? Яаж тийм байж болдог юм бэ? Библид, ‘Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно’ (Үйлс 1:11) гэсэн байдаг. Эзэн дахин амилсан сүнслэг биеэрээ үүлэн дээр эргэн ирэх ёстой шүү дээ. Тийм юм харагдаагүй байхад Эзэн эргэж ирсэн гэж хэлж яаж болох юм бэ? Махбод дахь Бурханы шүүлтийн ажлын тухай хэсэг бол бүр ч итгэмээргүй юм” гэж бодлоо. Тийм болохоор Зүүний Аянгын номлолыг огт сонсоогүй юм.

Нэг өдөр, манай чуулганы Ван ах өөр хоёр номлогчийг урилаа. Тэдний номлол Ариун Сүнсний гэгээрэлтэй болохоор бид бүгдээрээ юм сурч авч болно гэж ах хэлсэн. Би ч магнай хагартал баярлаж, бусад ах эгчийг оролцооч гэж урилаа. Цуглаан дээр тэр хоёр эгч Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын утга учрын талаар Библийг нэгтгэн нөхөрлөлөө. Тэгээд биднийг нүгэл үйлдэж, нүглээ илчлэх ёрын тойрогт амьдарч байгаа, бузар булай, завхарсан бид Эзэнтэй уулзахад тохирохгүй гэсэн. Бас “Эзэн бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн тулд эцсийн өдрүүдэд эргэн ирээд биднийг шүүж, цэвэрлэнэ гэж Библид зөгнөсөн байдаг. Ингэснээр л бид нүглээс бүрэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох үнэ цэнтэй болно” гэлээ. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). Тэгээд бас, “Учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш, харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48) гэдэг. Би арван жил итгэхдээ ийм нөхөрлөл огт сонсож байгаагүй. Илүү их сонсмоор байсан болохоор дахиад нөхөрлөл сонсохоор тэр хоёр эгчийг гэртээ урилаа. Нэг орой эгч нарын нэг нь, “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна” гэх Бурханы үгийн талаар ярьж, Эзэн Есүс эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж гэрчиллээ. Ялангуяа Бурханы үгэнд “Аянга шууд Зүүнээс Баруун зүгт цахилдаг” гэж дурдахыг сонсоод би Зүүний Аянга гэдгийг нь ухаарсан. Тэгээд цочирдож, урам хугарах зэрэгцлээ. Яаж ийм юм байж болдог билээ? Тийм гэгээрэлтэй номлол сонсоогүй олон жил болсон сон. Би Ариун Сүнсний ажлыг олчихлоо, эцэст нь амийн усны хангалт авч чадах нь гэж бодоод хөл хөөр болж байсан шүү дээ. Гэтэл тэр нь Зүүний Аянга байж таардаг! Эзэн сүнслэг хэлбэрээр эргэн ирж, биднийг шууд тэнгэрт аваачна гэж сударт бичээтэй байдаг. Эзэнийг махбодод эргэж ирсэн гэж хэлж яаж чадаж байна аа? Тэгээд би дахин ганц ч үг сонсохыг хүсээгүй. Тэднээс болж төөрөлдөх юм бол олон жилийн итгэл минь хайран юм болно гэж бодсон юм. Тэднийг шууд л хөөгөөд гаргачихмаар байлаа. Гэхдээ бас тэр хоёр эгч үнэхээр сайн хүн чанарыг амьдран харуулж байгаа нь хоёр долоо хоног орчим цуг байхад харагдсан шүү дээ. Дүн өвлийн ид хүйтэнд, шөнө дунд өнгөрч байсан юм. Тэднийг шууд хөөгөөд гаргачихвал маш хүн чанаргүй санагдсан. Тухайн мөчид үнэхээр сэтгэл хоёрдлоо. Бурхан юу хүсэж байгааг мэдэхгүй байсан болохоор дотроо зөрчилдөж, шалтаг хэлж унтлагынхаа өрөөнд ороод, Эзэний өмнө сөгдөн залбирлаа: “Өө Эзэн минь, энэ хоёр эгчийн нөхөрлөл үнэхээр гэрэлтэй ч намайг төөрөгдүүлэх вий гэхээс айж байна. Би бүр будилж гүйцлээ. Яах ёстойгоо мэдэхгүй юм. Эзэн минь, намайг замчлаач дээ” гэсэн. Хүмүүст хайраар ханд гэж Эзэн Есүс бидэнд сургасан гэдгийг залбирсныхаа дараа саналаа. Тэр хоёр эгчийг хөөж гаргах нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй. Тийм болохоор тэднийг үлдээсэн юм.

Тэр хоёр эгчтэй нүүр тулаад ер тайвширч чадахгүй, сандарч байлаа. Тэдний нөхөрлөл гэгээрэлтэй, бас Ариун Сүнснээс гаралтай гэдгийг мэдэж байсан ч, Бурхан аль хэдийн махбодод эргэн ирсэн гэх нөхөрлөл нь миний үзлээс зөрүүтэй байсан юм. Би зүгээр л тэдэнд асуултаа тавьж болох юм гэж бодогдлоо. Тэгээд тэр хоёроос асуусан, “Та нар Эзэн Есүсийг махбодод эргэн ирсэн гэж гэрчилж байна. Гэхдээ би итгэж чадахгүй нь. Библид ингэж бичсэн байдаг даа, ‘Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно’ (Үйлс 1:11). Эзэн Есүсийг дахин амилсны дараа сүнслэг бие нь дээш гарсан шүү дээ, тэгэхээр Эзэн эргэж ирэх үед сүнслэг бие нь л үүлэн дээр ирэх ёстой. Эзэнийг махбодод эргэж ирсэн гэж хэлж яаж болдог юм бэ?” гэлээ.

Ли эгч тэвчээртэйгээр ингэж хариулсан, “Эзэн махбодод эргэж ирэх талаар Библийн хэд хэдэн зөгнөл бий. Эзэн Есүс хэлэхдээ, ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно’ (Матай 24:27). ‘Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ’ (Лук 12:40). ‘Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ (Лук 17:24–25) гэсэн. ‘Хүний Хүү’, ‘хүний Хүүгийн ирэлтийн’ талаар Эзэний үгэнд дурдагддаг. ‘Хүний Хүү’ гэдэг нь хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай Нэгэн гэсэн үг. Хэрвээ Тэр сүнслэг хэлбэртэй байсан бол ‘хүний Хүү’ гэгдэхгүй шүү дээ. Ехова Бурхан сүнслэг хэлбэртэй байсан, тэгэхээр ‘хүний Хүү’ гэж болохгүй. Тэнгэрэлч нар бол сүнснүүд учраас тэднийг ‘хүний Хүү’ гэж болохгүй. Эзэн Есүс махбод болсон Бурханы Сүнс байсан, бас хэвийн хүн чанартай хүний Хүү байсан болохоор хүний Хүү, Христ гэгддэг байсан.” “Тийм учраас Эзэн Есүс ‘хүний Хүүгийн ирэлт’, ‘хүний Хүү ирнэ’ гэж хэлэхдээ эцсийн өдрүүдэд Эзэн махбодод эргэн ирэхийг хэлж байсан юм” гэлээ.

Дараа нь Жоу эгч ингэж хэлсэн, “Эзэн Есүс эргэн ирэх тухайгаа ‘Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэж зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурхан хүний Хүүгийн хувиар махбодоор ажилладаг. Хүмүүс Түүнийг Христ гэж танилгүй, эгэл хүн мэтээр ханддаг. Үнэнд хайргүй, Бурханы дуу хоолойг сонсох гэж эрж хайдаггүй хүмүүс Христийг үнэхээр эсэргүүцэж, үгүйсгэдэг. Шашны ертөнц, Сатаны дэглэм ч бас Христийг яллаж,голдог. ‘Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэх Эзэний зөгнөлийг энэ нь бүрэн биелүүлдэг. Эзэн эцсийн өдрүүдэд сүнслэг хэлбэрээрээ, алдар суутайгаар үүл хөлөглөн ирвэл Түүний өмнө хүн болгон унах нь эргэлзээгүй. Тэгвэл энэ зөгнөл яаж биелэх юм бэ?” гэлээ.

Эцсийн өдрүүдэд Эзэн үнэхээр л сүнслэг хэлбэрээрээ шууд илрэх юм бол хэн ч Түүнийг эсэргүүцэхгүй, харин дагана гэдгийг би тэгэхэд ойлгож эхэллээ. Тэгвэл, ‘Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэх энэхүү зөгнөл биелэх боломжгүй шүү дээ. Зүүний Аянга Эзэн Есүсийг эргэн ирсэн гэж гэрчилж, харин шашны ертөнц болон ХКН тэднийг яллаж байгаа талаар бодлоо. Энэ үеийнхэнд гологдоно гэх Эзэний зөгнөл үүгээр биелж байгаа биш үү? Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм болов уу? Гэхдээ би бас л бүрэн ойлгохгүй байлаа. Хүний Хүү ирнэ гэж Библид үнэхээр зөгнөдөг ч Эзэн бас: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7) гэж хэлсэн. Би зөрчилдөж байлаа. Тэгээд будилсан тухайгаа тэдэнд хэлтэл.

Ли эгч ингэж нөхөрлөсөн юм: “Эзэн итгэмжтэй байдаг. Тиймээс Эзэний үг нэг бүр биелнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Эзэн эргэн ирэх тухай Библийн маш олон зөгнөл бий. Эзэнийг үүлэн дээр ирнэ гэхээс гадна махбод болж, нууцаар ирэх тухай ч зөгнөсөн байдаг. Жишээ нь, Эзэн ингэж хэлсэн: ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’ (Илчлэл 16:15). ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ (Матай 25:6). ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ’ (Матай 24:36). Эзэн, ‘Хулгайч мэт’, ‘шөнө дөлөөр хашхирах дуу гарна’, бас ‘хэн ч мэдэхгүй’ гэж хэлэхдээ нууцаар эргэж ирэх тухайгаа ярьж байсан юм. Эзэн эцсийн өдрүүдэд хоёр өөр замаар ирдэг. Хүний Хүү болж нууцаар бие махбодтой болдог, бас үүлэн дээр ил тод ирдэг. Өөрөөр хэлбэл, Эзэн хүн төрөлхтнийг үнэнээр шүүж, гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бий болгохын тулд эхлээд махбодод нууцаар ирдэг. Тэгээд хүн төрөлхтнийг нууцаар аварч дуусмагц нь гамшиг нүүрлэж, Эзэн сайныг шагнаж, мууг шийтгэнэ. Тэр үед л Бурхан Өөрийгөө бүх үндэстэн, ард түмэнд илчилнэ. Тэр үед Эзэн ил тодоор ирэх зөгнөл биелнэ” гэсэн. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, завхралаа цэвэрлэсэн бүх хүнийг Бурхан хамгаалж, гамшгаас аварна. Тэд Бурханы хаанчлалд орно. Харин Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг голж, үүнийг эсэргүүцэж, ялладаг хүмүүс уйлж, шүдээ хавиран, шийтгүүлнэ. Энэ нь Илчлэлд байдаг, “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7) гэсэн зөгнөлийг биелүүлдэг гэлээ. Дараа нь эгч надад Төгс Хүчит Бурханы ийм үгийг уншиж өгсөн юм. “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Гэнэт миний нүд нээгдлээ. Эзэний эргэн ирэлт үе шаттайгаар тохиолддог. Эзэн эхлээд махбод болоод нууцаар үг хэлж, ажилладаг, дараа нь бүх хүнд харагдаж, үүлэн дээр ил тод ирдэг. Би үзэл, төсөөллөөсөө болоод Эзэний ирэлтийг зөвхөн сүүлийн аргаар нь хязгаарлаж байснаа ойлголоо. Тэгэх нь буруу байж. Би үзэлтэйгээ зууралдаж зүрхлэлгүй, Эзэн Есүсийн ийм үгийг бодлоо: “Учир нь гуйдаг хүн бүр авна; хайдаг хүн олно; тогшдог хүнд нээгдэнэ” (Матай 7:8). Одоо Эзэний эргэн ирэлттэй тулгараад би Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байж, нухацтайгаар эрж хайх ёстой байлаа. Энэ нь Бурханы хүсэл юм. Тэгэхгүй бол Эзэн намайг таягдан хаяж магад! Дараа нь би тэднээс, “Эзэн эргэж ирэхдээ эхлээд нууцаар ажиллах гэж махбод болдог юм бол Төгс Хүчит Бурхан нь махбод дахь Бурхан, эцсийн өдрүүдийн Христ мөн гэдэгт яаж итгэлтэй байж болох вэ?” гэж асуулаа.

Ли эгч тун баяртайгаар ингэж хариулсан, “Бурхан бие махбодтой болох гэж яг үнэндээ юу болохыг олон мянган жилийн турш хэн ч ойлгож байгаагүй.” “Одоо Төгс Хүчит Бурхан бидэнд энэ бүх нууцыг ил болгосон” гэлээ. Тэгээд надад ийм хэсгүүдийг уншиж өгсөн юм. “Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.” “Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог; махбодоор хийдэг Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна.” “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг.” “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг агуулна, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулна. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчирна, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадна. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мунхаг, мэдлэггүй байдлыг харуулна” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Тэгээд Ли эгч нөхөрлөлөө үргэлжлүүллээ: “Христ бол үнэндээ махбод дахь Бурхан. Тэр хэвийн хүн болж, махбодоор хувцаслаад хүмүүсийн дунд ажиллаж, үг айлдаж байгаа Бурханы Сүнс юм. Бие махбодтой болсон Бурхан сүрлэг, ер бусын биш, харин ердийн хүн шиг харагддаг. Хэвийн хүний бүхий л эрүүл ухаан, сэтгэхүй, сэтгэл хөдлөл Түүнд бий, бас Тэр хүмүүстэй маш бодит байдлаар харилцдаг. Юу нь өөр вэ гэвэл, Тэр хэвийн хүн чанараас гадна бурханлаг мөн чанарыг эзэмшдэг. Христ Бурханы Өөрийн ажлыг хийж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж чаддаг. Түүний мөн чанар бол үнэн, зам, амь.” “Тэр үнэнийг хаана ч илэрхийлж чаддаг, хүмүүсийг замчилж, хангаж, асуудлыг маань шийдвэрлэж, бидэнд хэрэгжүүлэх зам өгч чаддаг. Христ бас нууцыг илчилж, Бурханы зан чанар, төгс хүчин, мэргэн ухааныг харуулж чаддаг. Христийн үг бүхнийг гүйцэлдүүлж чаддаг. Өөр ямар ч хүн ингэж чадахгүй.” “Эзэн Есүс ердийн хүн шиг харагддаг ч бурханлаг мөн чанартай байсан. Түүний илрэлт, ажил Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн юм. Эзэн гэмшлийн замыг бидэнд өгч, нүглийг маань уучилж, бидэнд дал дахин долоон удаа уучил гэж захисан. Бурханы өршөөнгүй зан чанарыг харуулсан. Бас ажиллаж байхдаа сохрыг эдгээж, доголонг алхуулж, далай тэнгисийг ганц үгээр номхруулж, үхсэн хүнийг амилуулж, 5,000 хүнийг таван талх, хоёр загасаар хооллох гэх мэт олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг бүрэн илчилсэн. Эзэн Есүсийн ажил, үг, илэрхийлсэн зан чанар нь махбод дахь Бурхан үнэхээр мөн гэдгийг хангалттай нотолсон.” “Бурхан л үнэнийг илэрхийлж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, Бурханы зан чанар, мэргэн ухааныг илэрхийлж чадна. Бурханаас өөр хэн ч үнэнийг илэрхийлж, Бурхан юу болохыг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй. Эцсийн өдрүүдийн Христ, махбод дахь Бурхан үнэхээр мөн үү гэдгийг ингэж олж тогтоож болдог. Христийн ажил, үгийг судлах нь хамгийн чухал. Хэрвээ үнэнийг болон Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы ажлыг хийдэг бол махбод дахь Бурхан мөн. Христ мөн” гэлээ.

Махбод дахь Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадна гэдгийг эгчийн нөхөрлөлөөс би ойлгосон. Бодит байдал ийм байдаг.

Жоу эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Төгс Хүчит Бурхан махбод дахь Бурхан мөн үү гэдгийг баталгаажуулахдаа зүгээр л гадна талыг харж болохгүй. Үг, ажил, зан чанараас нь магадлах ёстой. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Тэгээд Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурхан олон сая үг айлдаж, Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө, Бурхан бие махбодтой болохын нууц, Библийн нууцыг ил болгож, хүн төрөлхтнийг Сатан яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг яаж авардаг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг шүүж, цэвэрлэхдээ Бурхан яаж ажилладаг, хүмүүсийг яаж төрлөөр нь ангилж, хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг яаж тогтоодог гэх мэтийг илчиллээ. Төгс Хүчит Бурхан үндсэндээ зөвт зан чанараа илэрхийлж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар, завхарсан зан чанарыг маань шүүж, илчилдэг. Тэгээд бас мууг хаяж, цэвэрлэгдэх замыг бидэнд заадаг” гэсэн. Жоу эгч бас Бурханы үгийн шүүлт, гэсгээлт туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Эгч ингэж ярьсан, “Би Бурханы үгийн шүүлт, туршилт, цэвэршүүлэлт, засалт, харьцалтыг туулсныхаа дараа л хэчнээн биеэ тоосон, аминчхан, зальхай гэдгээ олж харсан юм. Би Төгс Хүчит Бурханд итгэсэн ч завхарсан сатанлаг уг чанараасаа болоод Бурханыг эсэргүүцсээр байсан. Жишээ нь, би онгирч, хүмүүсээр хүндлүүлэх дуртай байлаа. Тэгээд бусдыг үргэлж загнан, хий гэснээ хийлгэдэг байсан. бас ашиг сонирхлоо хамгаалахын тулд байнга худал хэлж байсан. Тэгээд ч зогсоогүй. Бурханы үгийн шүүлтээр дамжуулан Бурханы зөвт зан чанарыг ухаараад би зүрх сэтгэлдээ Бурханаас айж эхэлсэн. Бас сатанлаг уг чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн юм. Тэгээд завхарсан зан чанар минь аажмаар өөрчлөгдсөн. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эцсийн өдрүүдийн Христ мөн гэдэгт итгэлтэй байхад Түүний үг, ажлын үр дүн хангалттай биш гэж үү?” гэсэн.

Эгчийн нөхөрлөлийг сонсоод сэтгэл цэлмэлээ. Хүний Хүү, махбод дахь Христ мөн үү гэдгийг нь баталгаажуулах гол түлхүүр бол Бурханы үг, зан чанарыг илэрхийлж чадах уу, хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадах уу гэдгийг нь харах юм байна. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлээд, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлыг хийж байна. Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Тэр бол эргэн ирсэн Эзэн, Христ гарцаагүй мөн гэсэн үг. Урьд нь би үнэнийг огт ойлгоогүй, Эзэнийг үүлэн дээр эргэж ирэхийг л сохроор хүлээсэн. Эзэн аль хэдийн эргээд ирсэн гэдгийг сонсчхоод эрж хайх гэж хичээгээгүй. Тэгээд Эзэнтэй эргэн уулзах боломжоо алдах шахсан юм. Би ямар мунхаг байж вэ!

Үүний дараа би Төгс Хүчит Бурханы үгэнд шимтэж, итгэлдээ урьд нь хэзээ ч ойлгоогүй явсан олон үнэнийг олж мэдэн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болсон! Би өөрийнхөө таньдаг 100 гаруй ах эгчтэй Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хуваалцсан юм. Түүний үгийг уншиж, дуу хоолойг нь сонсоод сэтгэл нь хөдөлсөндөө тэд уйлсан шүү. Тэгээд Төгс Хүчит Бурхан руу эргэж, ажлыг нь хүлээн зөвшөөрч, хурганы зоогт оролцсон юм даа!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос “Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар...

Leave a Reply