Би гэртээ ирлээ

2019-04-29

Чу Кийнь Пон, Малайз

Би Эзэнд арав гаруй жил итгэсэн бөгөөд чуулганд хоёр жил үйлчилж, дараа нь ажиллахаар гадаад явахдаа чуулганыг орхисон юм. Би Сингапур зэрэг олон газар очиж, их мөнгө олсон боловч хүчтэй нь хүчгүйгээ дийлж, хүн бүр нэг нэгэнтэйгээ өрсөлдөн, бие биеийнхээ эсрэг явуулга хийж, хүн бүр нэгнээсээ илүү урваж тэрслэх гэж хичээдэг орчин үеийн нийгэмд амьдарч байлаа. Би хүн хоорондын тоо томшгүй олон ээдрээтэй харилцаатай тулгарч, үргэлж бусдаас сэрэмжилдэг байв. Тэд ч бас надаас сэрэмжилдэг байсан нь зүрх сэтгэлийн минь гүнд, гишгэх тогтвортой газар олж чадахгүй мэт мэдрэмж төрүүлдэг байлаа. Ийм маягийн амьдрал бие, сүнсийг минь туйлдуулж орхив. Надад тайтгарал өгдөг цорын ганц зүйл гэвэл судрын зарим хэсгийг эш татсан, миний авч явдаг өдрийн тэмдэглэл л байлаа. Заримдаа би тэдгээрийг уншиж, сүнсэн дэх хоосролоо нөхдөг байв. Чуулганы цуглаанд би олон жил яваагүй боловч Эзэнд чин сэтгэлээсээ үйлчилж чадах чуулган олох гэсэн нэг л зүйл өнгөрсөн жилээс эхлэн толгойд минь эргэлдэх боллоо. Дараа нь би чөлөөт цагаа ашиглан Малайз дахь том, жижиг чуулгануудад явж үзсэн боловч дандаа баяртай очоод, сэтгэл дундуур буцдаг байв. Дотор минь ямар нэг зүйл дутагдаж байгаа мэт үргэлж санагдавч яг юу болохыг нь үгээр илэрхийлж ер чаддаггүй байлаа. Энэ зөрчилдөөнтэй тулгараад би өөр нэгэн туйлд хүрч, зүгээр л интернетээр видео тоглоом тоглож, кино үзэн, заримдаа үүр цайтал тоглох юм уу кинонуудыг ар араас нь угсруулан үздэг байлаа. Ажил, амралтын минь хуваарь замбараагаа алдсан юм. Ийм зүйл хийж эхлэх үедээ би Эзэн надад сэтгэл дундуур байгааг бага зэрэг мэдэж байсан боловч аажмаар мэдрэлээ алдлаа. Яг тэр үед би гар утсаа алдсан юм. Тухайн үед би дотроо энэ талаар гомдоллож байв. Гар утас минь алга болж, үүний хамтаар олон мэдээлэл алдагдсан бөгөөд Фэйсбүүкт нэвтрэх аргагүй болов. Гаднаа энэ нь муу зүйл байсан ч амьдралын минь эргэлтийн цэг болно гэж би огт төсөөлсөнгүй. Энэ нь яг л “Сохорсон биш завшив” хэмээх хуучны үгтэй адил байсан юм.

2017 оны эхээр би шинэ гар утас худалдан авав. Хоёрдугаар сарын сүүлчээр нэгэн өдөр Фэйсбүүкт нэвтэрснийхээ дараа би нэг хэрэглэгчийн англи хэл дээрх профайлын цагийн хүрдэн дээр санамсаргүй дарсан бөгөөд нийтлэлүүд дээр Судрын бичвэр байгааг олж харлаа. Би бас Библийн бус эшлэлүүдийг харсан боловч тэдгээр нь намайг үнэхээр их зоригжуулж, зүрх сэтгэлийг минь татав. Дараагийн хэд хоногт би Фэйсбүүкийн энэ хэрэглэгчид ихээхэн анхаарал хандуулж, бүр зарим үгийг нь эрж хайн хэсэг хугацааг өнгөрүүллээ. Эцэст нь би өөрийн сонирхсон нийтлэлийг уншиж дууссан юм. Энэ нийтлэлийн гол агуулга нь Эзэн Есүсийн “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй(Матай 7:21). хэмээн хэлдэг Судрын хэсгийн тайлбар мөн гэдгийг би бүгдийг нь уншсаныхаа дараа мэдэж авсан юм. Энэ нь нэлээд өвөрмөц тайлбар бөгөөд урам зориг, гэрлээр дүүрэн байгааг нь би мэдэрлээ. Тэр хүнийг найзаар нэмээгүй байсан учраас цагийн хүрдэн дээрх өөр нийтлэлийг нь харж чадахгүй байв. Гэхдээ Фэйсбүүкийн энэ хэрэглэгч Өмнөд Солонгост байдаг, Сюзан гэх нэртэй эгч гэдгийг цагийн хүрдэн дээрээс нь харж чадсан юм. Би түүнд найз болох хүсэлт илгээсэн боловч эгч тухайн үед интернетэд байхгүй байсан байж магадгүй бөгөөд миний хүсэлтийг тэр дор нь хүлээж авсангүй. Хоёр хоногийн дараа би Өмнөд Солонгост байдаг өөр нэг Христэд итгэгч, Чи Фэй гэх Фэйсбүүк нэртэй, хятадаар ярьдаг хүнийг найзаар нэмлээ. Тэрээр өөрийн итгэлийн зарим нэг туршлагын талаар надтай ярилцсан бөгөөд эгчийн хэлсэн зүйл надад үнэхээр таалагдсан юм. Гайхалтай нь, Чи Фэй эгч ч бас Сюзан эгчтэй найз байсан тул энэ удаа бид хоёр бие биеэ найзаар нэмэв. Тэдний Фэйсбүүкийн нийтлэлийг уншиж, хааяа нэг ярилцсанаар би Бурханд итгэх талаар ихийг ойлгосон хүмүүс гэдгийг нь мэдэрлээ.

Тэдэнтэй Библийн талаар хэлэлцэж, амьдралынхаа зарим зүйлийг ярилцан хэсэг хугацааг өнгөрөөсний дараа би амьдралын минь зарим нэг санаа зовоосон зүйлийг засаж залруулахад туслах онцгой арга тэдэнд байдаг бөгөөд хэлдэг зүйл нь эрүүл ухаан, ойлголт арвинтай юм гэж бодогдов. Тэд бусдаас өөр гэдгийг би шуудхан харж чадаж байлаа. Би тэдэнтэй холбоотой байснаар дотроо илүү тогтвортой, тайван болсон бөгөөд тэднийг төдийлөн сайн таньдаггүй байсан боловч энгийн, шударга байдлаас нь үүдэн өөрөө ч мэдэлгүй дотнын найзаа гэж тооцдог болсон байв. Би тэдэнтэй зүрх сэтгэлээ хуваалцахыг хүсдэг байсан. Аажмаар би амьдралдаа зарим нэг өөрчлөлт хийж эхэллээ.

Долоо хоног орчмын дараа 3-р сарын 11-ний орой намайг Фэйсбүүкт ороход Сюзан интернетэд байж байлаа. Эхлээд би түүнтэй ажлынхаа зарим зүйлийн талаар ярилцаж, дараа нь үйлчлэх чуулган олох хүсэлтэйгээ хэлж, түүний саналыг сонсмоор байна гэлээ. Сюзан эгч надад, бүх зүйлийг Бурхан зохицуулж, захирдаг гэж хэлсэн бөгөөд энэ талаар Бурханд илүү их залбирч, эрж хайх хэрэгтэй гэлээ. Бүх зүйлд Бурханы тогтоосон цаг гэж байдаг, бид бүгд хүлээж, дуулгавартай байж сурах хэрэгтэй гэж тэр хэлсэн юм. Үүний дараа тэрээр олон чуулганы өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилаа: Номлогчдод номлох зүйл огт байхгүй, зарим чуулганд цуглаанд оролцож байгаа ямар ч хүн байхгүй, мөн цуглаанд олон хүн оролцлоо ч гэсэн ердөө мөнгө олох тухай, бизнесийн холбоо сүлбээ тогтоох тухай, итгэлтэй ямар ч холбоогүй бусад зүйлийн талаар ярьж байгаа. Эдгээр нь үнэндээ чуулганд Ариун Сүнсний ажил байхгүй болж, хоосорсон гэдгийг харуулдаг гэж эгч хэллээ. Энэ бүгдийг хэлэхийг нь сонсоод надад адилхан сэтгэгдэл төрсөн юм. Урьд нь намайг чуулганд үйлчилж байх үед тэндхийн хамтран зүтгэгчид алдар нэр, эд хөрөнгийн төлөө үзэлцэж, өөр хоорондоо тэмцэлдэн, явуулга хийж, нэгнийхээ нэр хүндэд халдаж, өөрсдийн өчүүхэн нутаг дэвсгэрийг ноёрхохоор оролдож байсан. Бүр завхайрах тохиолдол ч байсан. Эдгээр зүйл ээлж дараалан тохиолдохыг хараад би сэтгэлээр унаж, эгдүүцсэн юм. Тухайн үед пастор болон зарим хамтран зүтгэгчдээс энэ талаар юу гэж бодох ёстойг асуухад минь тэд тодорхой тайлбарлаж чадаагүй. Намайг маш удаан хугацаанд зовоож байсан энэ асуудлыг Сюзан эгч шийдвэрлэж өгнө гэж би хэзээ ч бодоогүй юм. Зүрх сэтгэлдээ би үгээр илэрхийлэх аргагүй аз жаргалыг мэдэрч байв.

Бид бас тухайн үед болж байсан бүх төрлийн гамшиг, дайны тухай сэдвийг судалсан ба хаа сайгүй гамшиг нүүрлэн, дайн болох гэж байгаа тэмдгүүдээс үзвэл Эзэний хоёр дахь ирэлтийн тухай библийн зөгнөлүүд үндсэндээ бүгд биелсэн бөгөөд Эзэн удахгүй ирэх байв. Энэ нь, өдөр интернетээр танилцсан итгэгч Эзэнийг 1991 онд эргэн ирсэн гэж хэлснийг сануулсан бөгөөд үүнд би нэлээд эргэлзэж байсан юм. Би Сюзанаас үүнийг асуулгүй өнгөрч чадсангүй. Сюзан надаас энэ тухай юу гэж бодож байгааг минь асуухад би: “Тийм байх боломжгүй. Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр буун ирж, хүн бүрд үзэгдэнэ. Гэтэл бид Эзэний үүлэн дээр бууж ирэхийг хараагүй байхад Эзэнийг аль хэдийн эргэн ирсэн гэж хүмүүс яаж хэлж чадаж байна вэ?” гэж хариулав.

Сюзан ингэж хариуллаа: “Ах аа, та Библийг тун сайн уншсан хүн. Библийн үгийг няхуур судалбал хариултаа олно гэдэгт тань эргэлзэхгүй байна. Үнэндээ Эзэний хоёр дахь эргэн ирэлтийн тухай олон өөр зөгнөл байдаг. Библийн зөгнөлүүд гол төлөв хоёр төрөлд хуваагддаг гэдгийг бид бүгд харж болно. Нэг нь таны хэлсэнчлэн Эзэн үүлэн дээр буун ирж, хүн бүрд мэдэгдэн, бүгд Түүнийг харж чадна гэх зөгнөл юм. Нөгөөх нь Эзэн нууцаар ирж, энэ талаар тодорхой бүлэг хүмүүс л мэдэх тухай зөгнөдөг. Энэ нь яг Эзэн Есүсийн ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл16:15). ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ (Матай25:6). гэж хэлсэнтэй адил юм. ‘Хулгайч мэт’, бас ‘шөнө дунд хашхирах чимээ гарав’ гэдэг нь чимээгүй, хөдөлгөөнгүй, хэнд ч мэдэгдэхгүй байна гэсэн утгатай. Тэнгэр дуугарахгүй, газар доргихгүй бөгөөд энэ нь бүх хүнд илэрхий зүйл биш юм. Цөөн тооны хүн л Эзэний дуу хоолойг сонсож, Түүнийг угтаж чадна. Энэ бол Эзэний нууцаар ирэх тухай зөгнөл юм. Хэрэв бид Эзэн үүлэн дээр ил тод буун ирэх тухай зөгнөлтэй л зууралдан, нууцаар ирэх тухай зөгнөлийг хэрэгсэхгүй бол энэ нь зөв зүйтэй юу? Энэ маягаар бид Эзэний дуу хоолойг сонсож чадалгүй, Эзэнийг угтан авч, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжоо алдах биш үү?”

Сюзаны асуулт намайг хэлэх үггүй болголоо. Би энэ хоёр хэсгийг ахин дахин уншаад, “Библид зөрчилдөөн байж болох уу? Үгүй, үгүй, үгүй! Яаж болох юм бэ? Гэхдээ үнэндээ, Эзэний эргэн ирэх тухай Библид үнэхээр хоёр өөр төрлийн зөгнөл байна! Үүнийг яаж тайлбарлаж болох вэ?” гэж бодов. Би будилсандаа эгчээс цааш нь нөхөрлөхийг хүслээ. “Библийн зөгнөлүүдээс харвал Эзэний хоёр дахь ирэлт хоёр өөр арга замаар тохиолдоно. Нэг нь нууцаар ирэх, нөгөө нь ил тод илрэх явдал. Эцсийн өдрүүдэд Бурхан дэлхий ертөнц дээр хүний Хүүгийн бие махбодтой болох бөгөөд гаднаа Христ яг л Эзэн Есүс бие махбодтой болсон шиг эгэл, жирийн хүн мэт харагдана. Тэрээр хэвийн хүн чанартай байж, хооллож, хувцаслаж, амьдарч, яг л эгэл хүн шиг үйлдэнэ. Тэгээд хүмүүсийн дунд амьдрах бөгөөд Түүний Бурхан гэдгийг хэн ч харахгүй, мөн жинхэнэ ялгамж чанарыг нь хэн ч мэдэхгүй тул бидний өнцгөөс үүнийг нууц гэж үздэг. Хүний Хүү ажиллаж, үг хэлж эхэлмэгц Бурханы дуу хоолойг сонсож чаддаг хүмүүс хүний Хүүгийн үг, ажлаар дамжуулан Бурханы зан чанарын илэрхийллийг харах болно. Бурханы сүр хүч, эрх мэдлийг тэд харж, Эзэн эргэн ирсэн гэдгийг ойлгоно. Энэ нь Эзэн Есүсийн: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). хэмээх зөгнөлийг биелүүлнэ. Бурханы дуу хоолойг ялгаж таних чадваргүй хүмүүс гадаад дүр төрхөд нь үндэслэн бие махбодтой болсон Бурханыг эгэл хүн гэж үзэх нь гарцаагүй. Тэд эцсийн өдрүүдийн Христийг үгүйсгэж, голж, тэр ч бүү хэл эсэргүүцэж, буруутгаж, доромжлох болно. Яг л Эзэн Есүс ажлаа хийхээр ирсэн үетэй адилхан—гаднаа Тэр хүний Хүүгийн эгэл жирийн дүр төрхтэй байсан тул ихэнх хүн Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, яллахад хүрсэн. Ердөө цөөн бүлэг хүмүүс л Эзэн Есүс бол бие махбодтой болсон Христ мөн гэдгийг үг, ажлаар нь дамжуулан таньсан. Тэд Түүнийг Бурханы илрэл мөн хэмээн таньж, улмаар Эзэн Есүсийг даган, золин авралыг нь хүлээн авсан” гэж Сюзан хэллээ. Эгчийн нөхөрлөлийг сонсоод, энэ нь бүгд бодит баримт байсан учраас нэлээд ортой юм байна гэж санагдав. Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэхэд яг ийм байлаа. Гэхдээ энэ тухай дахин бодоод үзэхэд, Эзэн Есүс эргэн ирэхдээ үүлэн дээр буун ирж, бүгдэд мэдэгдэнэ гэж Илчлэлд бичсэн байдаг бөгөөд пастор, ахлагч нар бүгд ингэж номлодог байв. Үүнийг бодоод би Сюзан эгчээс: “Хоёр дахь ирэлт нь үүлэн дээр байна гэж Эзэн Есүс Өөрөө хэлсэн. Яахаараа бие махбодтой болдог билээ? Библийн тэдгээр үгийг та яаж үгүйсгэж чадаж байна аа?” гэж итгэлтэйгээр асуулаа. Сюзан эгч: “Та Библийг л тун анхааралтай судлах хэрэгтэй, тэгвэл Эзэн Есүс бие махбодтойгоор эргэн ирнэ гэж тодорхой зөгнөсөн олон газар байгааг олж мэдэх болно” гэж хэллээ. Сюзан эгчийн хэлсний дагуу би Судраас зарим нэг хэсгийг олоод, уншиж эхлэв: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ(Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24-25).

Судрын эдгээр хэсгийг уншиж дууссаны дараа Сюзан эгч ингэж хэллээ: “Энэ бүх зөгнөлд ‘хүний Хүүгийн ирэлтийг’ болон ‘хүний Хүү ч бас тийм байх болно’ гэж дурддаг. ‘Хүний Хүү’ бол хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай. Ехова Бурхан нь Сүнс бөгөөд хүний Хүү гэж дуудагдаж болохгүйтэй адил хэрвээ Тэр сүнсэн биеэр үзэгдсэн бол хүний Хүү гэгдэхгүй байсан. Хүмүүс мөн тэнгэрэлчүүдийг харсан, тэд бол сүнслэг зүйлс бөгөөд хүний Хүү гэж нэрлэгдэж бас л чадахгүй. Хүний дүрстэй боловч сүнслэг бүх зүйлийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Бие махбодтой болсон Эзэн Есүс нь Бурханы Сүнс бие махбодтой болж, Сүнс махбодод биелсэн явдал байсан учраас Түүнийг хүний Хүү, Христ гэж дууддаг. Тэрээр эгэл, жирийн хүн болж, хүн төрөлхтний дунд амьдарсан. Эзэн Есүс хүний Хүү, бие махбодтой болсон Бурхан байсан учраас дахин хүний Хүүгийн дүрээр эргэж ирнэ гэж хэлсэн нь сүнслэг хэлбэрээр бус, хүний Хүүгийн бие махбодоор дахин ирнэ гэх утгатай байсан. Түүнчлэн Библид: ‘Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ хэмээсэн байдаг. Эзэн бие махбодтой болсон байдлаар дахин ирнэ гэдгийг энэ нь улам нотолдог. Бодоод үз: Эзэн бие махбодтой бололгүй, сүнслэг биеэр эргэн ирээд бидэнд харагдсан бол төдий л зовохгүй, энэ үеийнхэнд бүр ч гологдохгүй байсан. Бурханы Сүнсийг хэн голж зүрхлэх юм бэ? Сүнсийг зовоож хэн чадах юм бэ? Иймээс Эзэн бие махбодтойгоор эргэн ирэх үү, сүнслэг биед ирэх үү гэдэг нь ойлгомжтой байна биш үү?”

“Хүний Хүү” гэх үгийг уншаад би гайхширч орхив. Би урьд нь “хүний Хүү”-гийн тухай асуултыг бодож үзсэн боловч ер тодорхой ойлгоогүй юм. Сюзан эгчийн тайлбарласан зүйл миний бүх эргэлзээг тайлж, энэ тухай сонсоод би сэтгэл хөдлөлдөө автлаа. Орой болсон учраас бид баяртай гэцгээгээд, интернетээс гарцгаав. Тэр шөнө миний сэтгэл хөдөлсөн бөгөөд нэлээд орой болтол унтсангүй. Эзэнд ийм олон жил итгэж ирсэн атлаа ийм гайхалтай нөхөрлөл хэзээ ч сонсоогүй тухайгаа би бодлоо. Би мэл гайхсан бөгөөд зүрх сэтгэлд минь үгээр илэрхийлэх аргагүй жаргалтай тодорхой байдал мэдрэгдэж байв.

Дараа өдөр нь буюу 3 дугаар сарын 12-нд би үл ялиг итгэл найдвар болон үгээр илэрхийлшгүй догдлол мэдэрч байв. Өнгөрсөн шөнө Сюзантай хүний Хүү болон бие махбодтой болох талаар гол төлөв хэлэлцсэнээс энэ нь үүдэлтэй байв. Би хүний Хүү болон бие махбодтой болохын хоорондох холбоог тогтоож, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Христээс өөр хэн ч биш гэдгийг онолын хувьд мэдэж байсан боловч бие махбодтой болох гэдэг үнэндээ юу болох, Христ гэж юу болох, Бурхан бие махбодтой болсон гэдгийг ямар үндэслэлээр баттай хэлж болох гэх мэт асуултуудад хариулт авахыг хүссээр байсан юм. Гэвч Сюзан бид хоёр хоёулаа өдрөөр ажиллаж, орой л завтай байдаг тул цаг жаахан хурдан өнгөрөөсэй гэж л найдаж суув.

Эцэст нь орой болж, бид интернетэд холбогдлоо. Холбогдсоны дараа Сюзан эгчээс асуусан эхний асуулт маань бие махбодтой болох тухай байв. Тэр надад Төгс Хүчит Бурханы үгээс зарим хэсгийг илгээсэн бөгөөд тэдгээрийг уншихыг надаас хүсэв. Тэгээд би уншиж эхэллээ: “Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1). “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм). “Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Уншиж дууссаны дараа, эдгээр үг бие махбодтой болохын нууцыг маш тодорхой тайлбарласан, тэр дундаа Христийг “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг” гэж тодорхойлон, маш сайн тайлбарласан санагдлаа. Энэ тодорхойлолт маш тодорхой, энгийн атлаа уран яруу байв! Би Эзэнд арав гаруй жил итгэсэн боловч Есүсийг Христ гэж л мэддэг байсан болохоос Эзэн Есүсийг яагаад Христ гэж хэлдэг тухай үнэний нууцын ийм талуудыг хэзээ ч ойлгож байгаагүй юм. Үнэндээ бидний Христ гэж нэрлэдэг зүйл нь бие махбодтой болсон Бурхан гэдгийг, мөн Христ бол Бурханы бие махбод болсон Нэгэн гэдгийг эгчийн надад явуулсан Бурханы үгийн хэсгүүдээс ойлгож авсан юм. Эдгээр үгийг би маш анхааралтай эргэцүүлсэн бөгөөд эргэцүүлэх тусам миний зүрх сэтгэл улам цэлмэсэн билээ.

Дараа нь Сюзан эгч, эдгээр нь Төгс Хүчит Бурханы үг гэж хэлсэн юм; бас Бурханы үг бол үнэн, Бурхан Өөрөө л үнэнийг илэрхийлж чаддаг гэж ч хэлэв. Эгчийг Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддаг байж магадгүй гэж өмнө нь таамаглаж байсан болохоор энэ нь надад бүхэлдээ гэнэтийн зүйл байгаагүй боловч эгчийг “Төгс Хүчит Бурхан” гэх үгийг дурдах үед би хормын турш гөлөрч орхилоо. Энэ чуулганы талаар би интернетээс зарим нэг цуу яриа уншсан юм. Би өөрийгөө зөвхөн Христэд итгэгч гэж үзэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хүндлэх нь миний үүрэг гэж боддог учраас асуудлын үнэн мөнийг ойлголгүйгээр ямарваа хөнгөн хуумгай дүгнэлтэд хүрэхийг хүссэнгүй. Энэ нь үгээрээ нүгэл үйлдэж, Бурханд халдахаас зайлсхийхийн төлөө байлаа. Түүнчлэн би сүүлийн хэдэн өдөр ингэж бодож байв: Сюзан эгч бид хоёр нэлээд хэдэн удаа ярилцсан, тэгээд би хэнтэй ярьж байгаагаа харж чадахгүй байсан ч эгчийн надад нөхөрлөсөн үнэн нь миний асуудлыг бас л шийдвэрлэж чадсан. Бидний хэлэлцүүлэг болон эгчийн цагийн хүрдэн дээрээ тавьсан нийтлэлүүдийг уншсанаар дамжуулан Чи Фэй тэр хоёр хоёулаа чин үнэнч, дулаахан сэтгэлтэй, сайн хүмүүс гэж би бодсон юм. Тэдний нөхөрлөлийн агуулга миний хувьд үнэхээр сургамжтай, ашиг тустай байлаа. Модыг жимсээр нь мэддэг; сайн мод сайн жимс өгдөг бол муу мод муу жимс өгдөг гэж Библид бичигдсэн байдаг. Иймээс Сюзан болон Чи Фэй эгчтэй холбогдсоноор би зүрх сэтгэл дэх эргэлзээ, болгоомжлолоо аажмаар орхиж, үргэлжлүүлэн нөхөрлөөч гэж Сюзанаас хүслээ.

Сюзан эгч ингэж хэлэв: “Тэрээр бие махбодтой болсон Бурхан учраас Түүнд Бурханы илэрхийлэл байдаг, өөрөөр хэлбэл, Тэрээр үг айлддаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд гол төлөв үнэнийг илэрхийлэхээр ирсэн юм. Эргэн ирсэн Эзэний дуу хоолойг сонсдог, үүнийг эрж хайн, хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн бол Эзэнтэй хамт зоогт оролцдог ухаалаг охид бөгөөд энэ нь Эзэн Есүсийн айлдсан ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ (Матай25:6). хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож, Түүнтэй уулзахаар гардаг. Тэд өөрсдөө мэдэлгүй Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Эзэнтэй нүүр тулж учран, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Бурханы үгийн шүүлтээр тэдний завхарсан зан чанар өөрчлөгдөж, ариусдаг ба Бурхан тэднийг гамшгаас өмнө ялагч болгодог. Одоо Төгс Хүчит Бурхан хүмүүсийг аварч, төгс болгохын тулд нууцаар ажиллах үе шатандаа явна. Бүлэг ялагчид бий болмогц Бурханы махбод болсон бие дэх нууц ажил нь дуусаж, дэлхий ертөнцөд гамшиг нүүрлэнэ. Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж эхлэх бөгөөд дараа нь дэлхийн бүх улс үндэстэн, хүн ардад Өөрийгөө мэдэгдэнэ. Тэр үед Эзэн үүлэн дээр бууж ирэх тухай Илчлэл 1:7 дахь зөгнөл биелнэ: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Эзэн үүлэн дээр буун ирж, бүх хүнд өөрийгөө харуулж байхыг хүмүүс хараад магнай хагартал баярлана гэж үндэслэлтэйгээр хэлж болох юм. Гэхдээ сударт газар дэлхийн бүх овог цурхиран уйлна гэсэн байдаг. Яагаад тэр вэ? Учир нь Бурхан ил тод үзэгдэхэд Бурханы махбод болсон бие дэх авралын нууц ажил аль хэдийн дууссан байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх ажлаа эхэлнэ. Тэр үед Бурханы нууц ажлыг голсон бүх хүн аврал хүртэх боломжоо бүрмөсөн алдаж, Түүнийг шархлуулан, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, ялладаг байсан хүмүүс өөрсдийнх нь эсэргүүцэж, ялласан Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүсээс өөр хэн ч биш байсныг харах болно. Тэр үед тэд өөрсдийгөө зүхэж, уйлан, шүдээ хавирахгүй байж яаж чадах билээ? Энэ бол ‘газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ хэмээх үгийн нөхцөл байдал юм.”

Эгчийн нөхөрлөлийг сонсоод надад байсан сэтгэл ханаж, догдлох мэдрэмж эргэн ирлээ. Би хуучин чуулганыхаа гишүүн байх үед эдгээр хэсгийг үнэндээ ойлголгүй, Эзэн үүлэн дээр эргэн ирж, бүгдэд мэдэгдэнэ гэж бодон, шууд утгаар нь л ойлгож байсан юм. Бурхан эхлээд хүнийг шүүж, аврах ажлын үе шатыг хийхийн тулд нууцаар ирдэг гэдгийг би тэгэхэд л эцэст нь ойлгосон билээ. Бүлэг ялагчдыг бүтээмэгцээ Тэрээр дэлхийн бүх улс үндэстэн, хүн ардад ил тод үзэгдэх болно. Хэрвээ бид Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр бууж ирнэ гэх санаатай сохроор зууралдаж, Бурханы махбод болсон бие дэх нууц ажлыг хүлээн авахаас татгалзан, Эзэн үүлэн дээр ил тод бууж ирэхийг хүлээсэн бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил аль хэдийн дууссан байх учраас тэр үед бид шууд там руу явах болно. Удирдамжийнх нь төлөө Эзэнд талархъя. Сюзан эгчийн надад нөхөрлөсөн богинохон хугацаанд би асар ихийг ойлгож авсан юм.

Дараа нь Сюзан эгч надаас Төгс Хүчит Бурханыг Аврагчаа гэж хүлээн авахыг хүсэж байна уу гэж асуулаа. Эхлээд асуухад нь би хариу хэлээгүй бөгөөд дахиад асуух үед нь дотроо үгээр илэрхийлшгүй догдолсон мэдрэмжээр бялхаж, нүдэнд минь нулимс цийлгэнэлээ. Би чин сэтгэлээсээ: “Би…хүсэж… байна!” гэж хариулав. Эдгээр үгийг хэлмэгц эзгүй зэлүүд газар удаан хугацаагаар хэрэн хэссэн үрэлгэн хүү эцэст нь дулаан гэртээ эргэн ирсэн мэт санагдав. Зүрх сэтгэлдээ би баяр хөөр, амар тайвнаар дүүрч байлаа.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би Сюзан эгчийн зарим нийтлэлийг нийтэлсэн юм. Удалгүй Фэйсбүүкийн тав, зургаан найз маань надад “сэр” гэсэн зурвас илгээж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч давшилсан, буруутгаж, нэр төрд нь халдсан зүйлээр дүүрэн зарим нэг сайтын холбоосыг над руу явуулсан юм. Энэ нь Сатаны саад гэдгийг би мэдэж байсан учраас ойшоож үзсэнгүй. Дараа өдөр нь пастор интернетэд орж ирээд, надтай хэсэг зуур ярилцаж байснаа, “Чи үнэхээр Төгс Хүчит Бурханд итгэдэг юм уу? Яагаад Төгс Хүчит Бурханд итгэхийг хүсээд байгаа юм бэ?” гэж асуув. Үүнийг сонсоод би ихэд уурлаж: “Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх зүйл үнэн бөгөөд Бурханы дуу хоолой мөн гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгээс таньсан, тэгэхээр би яагаад Төгс Хүчит Бурханд итгэх ёсгүй гэж? Яагаад?” гэж пастороос асуулаа. Намайг ийм зүйл асууна гэж бодоогүй бололтой, нэг хэсэгтээ хариулсангүй. Би түүнээс, “Пастор аа, та Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлыг судалсан юм уу? Төгс Хүчит Бурханы үгийг уншсан юм уу? Пастор хүний хувьд та эрж хайж, судлахаас татгалзах атлаа зүгээр л дураараа дүгнэж, буруутгаж яаж чадаж байна аа?” гэж дахиад асуув. Пасторыг хариулахдаа гацаж, түгдэрч эхэлнэ гэж би бодоогүй бөгөөд пастор гэнэт интернетээс гарчихлаа. Пасторыг ингэж сандарсныг хараад би ихэд баярлаж, Сатаны нэг туршилтыг давж гарсан мэт сэтгэл хангалуун байдлыг мэдэрлээ. Үнэндээ би Сюзан эгч, Чи Фэй эгч хоёртой хэлэлцдэг байсан зарим асуултаа л ашиглаж, Төгс Хүчит Бурханы үгээс ойлгосон зүйлээсээ хэлсэн төдий боловч миний асуултад энэ агуу пастор бүдэрнэ гэж хэзээ ч бодоогүй байсан юм. Ийм өчүүхэн туршлага надад ихээхэн итгэл өглөө. Бурханд талархъя!

Нэг л мэдэхэд таван сар гаруй хугацаа өнгөрсөн байв. Цуглаанд оролцож, Бурханы үгийг уншсанаар би бие махбодтой болох гэж юу болох, тэнгэрийн хаанчлалд ямар төрлийн хүмүүс орж болох болон үнэний бусад талын тухай ойлгосон юм. Энэ бүх хугацаанд би пастор, ахлагчдын миний талаар тараасан цуу ярианаас болж саад тотгор амсаж байв. Зарим үед би Сатаны заль мэхийг ялган таньж чадаагүй учраас сөрөг, сул дорой болж байсан боловч Бурхан надаас хэзээ ч холдоогүй юм. Эгч нар надад Бурханы үгийг уншиж өгч, үнэний талаар тэвчээртэйгээр нөхөрлөдөг байсан болохоор би, үнэнд дайсагнаж, Бурханыг эсэргүүцдэг ахлагч, пасторуудын сатанлаг уг чанарыг ялган таньж чаддаг болсон билээ. Түүнчлэн үнэн замыг эрж хайж, судлахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх гэдэг тэдний жигшүүрт санааг ялган таних чадвартай болж эхлэв. Би дахин хэзээ ч тэднээс болж замаа алдаж, тэдний хяналтад орохгүй. Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадсан минь Бурханы хайрласан нигүүлсэл, ерөөл байсан юм. Төгс Хүчит Бурханд талархъя! Бурхан руу эргэж чадсан минь аль эрт Бурханаар урьдчилан тогтоогдож, зохицуулагдсан байжээ. Урагшаа тууштай явахын тулд би Бурханд найдах болно! Бурханы гэрт эргэн ирээд анх сурсан дуу минь “Хүний амьдралын зөв замаар алхах нь” гэдэг магтан дуу байсан: “Бурханы бүх үг үнэн, унших тусам зүрх сэтгэл минь гэрэлтдэг. Бурханы үг амьдралын нууцыг илчилдэг, тэгээд би гэгээрдэг. Надад байгаа бүхэн Бурханаас ирснийг би хардаг—энэ нь бүгд Бурханы нигүүлсэл. Би Христийг дагаж, үнэн ба амийг эрэлхийлдэг; би амьдралын зөв замаар алхаж байна…” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Одоо би чуулган дахь ах эгч нартайгаа хамт сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийдэг. Би үүргээ биелүүлж, Бурханы хайрыг хариулахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна!

Тайлбар:
а. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Орчин цагийн фарисай болсон нь

Ли Жы, Хятад 1989 онд би Эзэн Есүсийг дагаж эхэлсэн юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Эзэн Есүс хүн төрөлхтнийг Сатаны...

Messenger дээр бидэнтэй холбоо барих