Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан

2019-05-22

Эми, АНУ

Гарчиг

1. Чуулганы эзгүйрэл, сул тал ба төөрөгдөл

2. Төөрөгдлөө шийдвэрлэж, Эзэний эргэн ирэлтийг угтсан нь

3. Сатан үймүүлж, эргэлзээнд автсан нь

4. аль мэхийг нэвт харж, шийдвэрээ улам батжуулсан нь

5. Жинхэнэ Бурханыг баталгаажуулж, Бурханы нигүүлслийг мэдрэх нь

“Эзэнтэй уулзах нь бүх итгэгчийн хамгийн агуу итгэл найдвар билээ. Эзэний нигүүлслээр би Эзэний эргэн ирэлтийг угтан авсан ба Түүнд талархах талархлаар дүүрэн байна...” Шөнө болж, сарны саруулхан гэрэл цонхоор өрөөнд тусна. Чийдэнгийнхээ бүдэгхэн гэрэлд Эми Эзэний эргэн ирэлтийг угтсан тухай туршлагаа шалавхан бичиж байгаа юм. Өөрийг нь гэх Бурханы хайр болон авралыг бодоод Эми босож, цонх руу аажуухнаар дөхөн очоод тэргэл сарыг ширтэн, өнгөрснөө санагалзлаа...

Чуулганы эзгүйрэл, сул тал ба төөрөгдөл

Америкийн Нэгдсэн Улсад ажиллахаар ирснийхээ дараа л Эми Эзэнд итгэдэг болсон юм. Итгэдэг болсныхоо дараах эхний хэдэн жилд ажлаасаа болж хэчнээн ядарсан ч гэлээ ням гараг бүр цуглаанд заавал явж, тахилчдын номлолыг чин сэтгэлээсээ сонсдог байлаа. Эми Эзэний хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэн, чуулганы найзууд нь яг л нэг гэр бүлийнхэн шиг бие биедээ тусалж, дэмждэг байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, номлолууд нь улиг болсон үгээр дүүрэн, ахин дахин давтагдсан, ямар ч шинэ гэрэлтүүлэлтгүй нэгэн хэвийн библийн мэдлэг болон теологи байхыг Эми аажмаар олж мэджээ. Тэрээр хэдэн жилийн турш Католик шашинтай байсан бөгөөд шашны зарим нэг дүрэм, зан үйлийг баримтлахаас бусдаар Эзэний хүсэл юу болох, Түүний үгийг хэрхэн дагах талаар ямар ч ойлголтгүй байлаа. Мөн сүнслэг амьдралдаа ямар ч тэжээл хүлээн авч байсангүй. Тахилчийн хүндэлж, ярилцахыг хүсдэг хүмүүс нь хамгийн их мөнгө хандивласан юм уу байр суурьтай хүмүүс л байдаг гэдгийг олж мэдсэн учраас ойлгохгүй зүйл гарвал тахилчтай зөвлөлдөж зүрхэлдэггүй байжээ. Тахилчид Эми шиг жирийн сүсэгтнүүдэд ямар ч анхаарал тавьдаггүй, асуултад нь бүр ч хариулдаггүй байв. Үнэндээ нэг тахилч ахмад сүсэгтэнтэй санал зөрөлдсөнөөсөө үүдэн маргаж, тэр ч бүү хэл бусад сүсэгтнүүдийн өмнө түүнийг загнасан явдалд Эми бүр ч их урам хугарлаа. Тэр үеэс эхлээд өнөөх хүн чуулганд явахаа больжээ. Тахилчид гаднаа сүсэгтэй харагдаж, сүнслэг зарчмын талаар үргэлж ярьж, мөн даруу, тэвчээртэй бай, Эзэний замыг дага гэж бусдад дандаа зааж сургадаг хэрнээ бодит амьдрал дээр гаргадаг үйлдэл нь шал өөр байдгийг Эми харсан юм. Тэд тун хоёр нүүртэй байв. Чуулган яг л дэлхий ертөнцтэй адил болохыг Эми бас олж мэджээ—сүсэгтнүүдийн хоорондох харилцаа өөрсдийн ашиг сонирхолд үндэслэж байв. Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнес хийхдээ өөрсдийн холбоо сүлбээг ашиглах болохоор үнэхээр идэвх санаачилгатай боловч бусад үед бие биеэсээ ер нь сэрэмжилж, үнэхээр хүйтэн хөндий байцгаана. Эми өчүүхэн төдий ч хайр мэдэрч чадсангүй. Чуулганы хууль бус талуудыг улам их харсан нь Эмигийн анхны урам зориг дээр хүйтэн ус цацсан бөгөөд аажмаар урам зориг нь хөржээ.

Яваандаа Эми чуулганд очих сонирхолгүй болж, очлоо гэхэд заримдаа бусдын л адил зүүрмэглэдэг болжээ. Энэ байдал өөрчлөгдсөнгүй—Эми тун их сэтгэл гонсойж, арга мөхөстөн, цөхөрч байлаа. Эзэнд олон удаа залбирсан боловч ямар ч хариу авсангүй. Эми будилж орхив: Яагаад чуулган дэлхий ертөнцтэй яг адилхан болчхов? Эзэн бидэнтэй хамт байгааг бид яагаад мэдэрч чадахгүй байна вэ?

Төөрөгдлөө шийдвэрлэж, Эзэний эргэн ирэлтийг угтсан нь

2017 оны 12 дугаар сарын нэг өдөр Эми олон жилийн турш итгэгч байсан ангийн найз Сюзантайгаа цэцэрлэгт хүрээлэнд тааралдав. Ярилцаж байх зуураа Эмиг будилсан тухайгаа дурдахад Сюзан ч бас адилхан зүйл туулснаа хэллээ. Найзынхаа номлолыг сонссоны дараа л үүнийгээ шийдвэрлэсэн гээд, дараа нь үйлчлэлд хамт оролцооч гэж Эмиг урив. Эми ч дуртайяа зөвшөөрчээ.

Хүйтэн зэврүүн арван хоёрдугаар сар байсан хэдий ч цэлмэг, нарлаг өдөр болж, дулаахан санагдаж байлаа. Сюзан Эмид номлол сонсгохоор найзынхаа гэрт аваачжээ. Номлогч нь Ли ах байсан бөгөөд Библийг тун сайн мэддэг, нөхөрлөл нь тун гэрэлтүүлэм байв. Зүрх сэтгэл нь гэрэлтэхийг Эми мэдэрчээ. Тэгээд зүрх сэтгэл дотор нь маш удаан хугацаанд нуугдаж байсан төөрөгдлийнхөө талаар ярив: “Яагаад тахилч, удирдагчдад номлох зүйл огт байхгүй, ах эгч нарт маань итгэл дутагддаг, бас би ямар ч амийн тэжээл олж авч чадахгүй мэт байгаа юм бэ? Чуулган ийм эзгүй байгаагийн ар дахь жинхэнэ шалтгаан юу юм бэ?”

Ли ах инээмсэглэн ийнхүү хэлэв: “Эгч ээ, таны хөндсөн асуудал үнэхээр чухал. Энэ нь, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадах эсэхтэй маань шууд хамаатай. Эцсийн өдрүүдийн сүүл үед байгаа гэдгээ бид бүгд мэднэ, харин шашин дотор улам их хууль бус үйл хэрэг тохиолдож байна. Тахилч, удирдагчид Эзэний тушаалыг дагахгүй, үгийг нь хэрэгжүүлэхгүй байна. Тэд ердөө шашны зан үйл гүйцэтгэж, өмнөх хүмүүсийнхээ уламжлалыг баримталдаг. Бас чуулганыг шашны зан үйл үйлддэг газар болгон хувиргаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг байр суурь олж авч, амин зуулгаа залгуулах хэрэгсэл болгосон. Гаднаа сүсэгтэй, тэвчээртэй, даруу төлөв харагддаг ч мөн чанартаа бол хоёр нүүртнүүд юм. Шашин дахь тахилчид болон удирдагчид Библийн мэдлэг, теологийг дандаа дэлгэрүүлдэг—тэдний зорилго бол онгирох явдал. Тэд Эзэнийг огтхон ч өргөмжилж, гэрчилдэггүй. Мөн Эзэний үг, хүн төрөлхтөнд тавих шаардлагыг нь гэрчлэхийн оронд Түүний замаас тэр чигтээ хазайсан ба сүсэгтнүүдээ өөрсдийнхөө өмнө л аваачдаг. Шашны ертөнц нь хүмүүс буюу фарисайчуудын засаглал дор оржээ. Бурхан үүнд зэвүүцдэг бөгөөд үүнийг таягдан хаячихсан. Шашны ертөнц эзгүйрсний нэг шалтгаан энэ юм. Өөр нэг шалтгаан нь Ариун Сүнсний ажил шилжчихсэн. Эзэн аль хэдийн эргэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг хийсэн. Бурхан бие махбодтой болоод үнэнийг илэрхийлж, Сатаны завхруулсан хүмүүс биднийг бүрэн аврахаар газар дээр ирчхээд байна. Библид хэлсэнчлэн: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17). ‘Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47-48). Эзэн эргэж ирэхдээ шүүлтийн ажил хийж, завхарсан сатанлаг зан чанарыг маань ариусган, нүглийн хүлээсээс биднийг аварна, ингэснээр бид аврал, ариусгалт хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж болох юм гэдгийг Библийн эдгээр эшлэлд хэлдэг.”

Үүнийг сонсоод Эмигийн сэтгэл ихэд хөдөлж, “Энэ үнэн гэж үү? Эзэн Есүс үнэхээр эргээд ирсэн гэж үү?” хэмээн боджээ. Тэгээд нэг үг ч орхигдуулахгүй гэсэндээ Ли ахын нөхөрлөлийг улам их шимтэн сонслоо.

Дараа нь Ли ах ийнхүү үргэлжлүүлэн нөхөрлөв: “Одоо дахин бие махбодтой болсон Есүс буюу Төгс Хүчит Бурхан аль хэдийн газар дээр ирж, аврал хүртэхэд маань хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлсэн; Тэрээр эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг ариусгахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийсэн. Иймээс Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс рүү Ариун Сүнсний ажил шилжсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурхан луу өргөгдсөн бөгөөд Хурганы зоогт оролцож, амийн усаар услуулан тэжээгдэж байна. Харин шашны газруудад гацаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс харанхуй, эзгүйрэлд унаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдсан. Ийм учраас шашны ертөнц өнөөдөр эзгүйрсэн юм. Библийн Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн Хуулийн эрин үеийн сүүлийн үе шаттай энэ нь яг адилхан—нэгэнтээ Бурханы алдраар дүүрэн байсан сүм эзгүйрч, ердөө арилжаа наймааны газар болсон. Мөн хулгайчдын үүр болсон байв. Үүнд хоёр шалтгаан байсан. Нэг нь сүм дотор Бурханд үйлчилж байсан шашны удирдагчид Бурханы тушаалыг хаяж, Түүний хуулийг зөрчсөн. Тэд ердөө шашны өв уламжлалаа баримталсан боловч Бурханы үгийг дагаагүй. Тэдэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл өчүүхэн ч байгаагүй бөгөөд Бурханы замаас хазайсан тул Түүний хараал, шийтгэлийг амссан. Нөгөө шалтгаан нь гэвэл Эзэн Есүс сүмийн гадна шинэ ажлын үе шатыг хийж байлаа. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн; Ариун Сүнсний ажил аль хэдийн Эзэн Есүсийн золин авралын ажил руу шилжсэн байв. Ийм учраас тухайн үед Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Ариун Сүнсний ажилтай байсан байхад сүм дотор үлдэж, Эзэн Есүсийн ажлыг эсэргүүцэж, ялласан хүмүүс Ариун Сүнсний ажлаас аяндаа хөсөр хаягдаж, таягдуулсан билээ.”

Ли ахын нөхөрлөлийг сонсоод Эми: “Чуулган бизнесийн газар болсон ба Ариун Сүнсний ажил байдаггүй. Энэ нь Хуулийн эрин үеийн төгсгөлд байсан сүмтэй яг адилхан байдалтай байна! Тахилчид чуулганыг шашны зан үйлд зориулсан газар болгон хувиргаснаас энэ нь болсныг би одоо ойлголоо. Тэд Бурханы үгийг дагахад хүмүүсийг хөтлөхийн оронд нь сүсэгтнүүдээ өөрсөд рүүгээ хөтөлдөг. Энэ нь Бурханы зэвүүцлийг хүргэжээ, мөн Бурхан одоо шинэ ажил хийсэн ба бид Түүний мөртэй хөл нийлүүлээгүйгээс энэ нь бас болжээ” гэж хэлэв.

Ли ах толгой дохиж, “Төгс Хүчит Бурханы үг энэ бүхнийг тодорхой тайлбарладаг. Түүний юу гэж хэлснийг уншицгаая!” гэв. Тэгээд компьютероо асааж, Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншлаа: “Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол авах гэж түүн дээр ирж, түүнд мэхийдэг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). “Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?).

Ли ах нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүлэв: “Бурхан бүхий л орчлон ертөнц даяарх Ариун Сүнсний бүх ажлыг буцаан авсан ба одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн, мөн Бурханы урьдаас сонгосон, үнэн замыг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүс дээр ажиллаж байгаа гэдгийг би Төгс Хүчит Бурханы үгээс ойлгосон юм. Ийм учраас шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Яагаад Бурхан энэ бүхнийг учруулсан бэ? Энэ эзгүйрэл тохиолдсоны дараа сүсэг бишрэлтэй нэлээд хэдэн жинхэнэ итгэгч Ариун Сүнсний ажилтай чуулганыг хайн, Бурханы алхмын тэмдгийг хайн янз бүрийн чуулганаар явж эхэлсэн гэдгийг бид бүгд харж болно. Ариун Сүнсний удирдамж дор тэдний зарим нь Бурхан хэдийнээ эргэн ирчихсэн гэх мэдээг сонсоод, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж эхэлсэн. Тэд Бурханы дуу хоолойг сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгдөж, Хурганы зоогт оролцсон юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг: ‘… үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна.’ ‘Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. … Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ.’ Шашны ертөнц дэх энэхүү аймшигт эзгүйрэл дотор Бурханы сайн санаа зорилго бийг энэ нь харуулдаг. Үүгээр дамжуулан Бурхан жинхэнэ итгэлтэй, үнэнийг хайрладаг, Бурханы эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийг эзгүйрсэн шашны ертөнцөөс даруй явуулж, Бурханы хүслийг эрж хайн, Хурганы мөрийг дагаж, Бурханы сэнтийн өмнө буцаж очихоос өөр аргагүй болгодог. Биднийг гэх Бурханы хайр болон аврал энд бий. Бурхан бол үнэхээр сайхан сэтгэлтэй! Хэрвээ бид Ариун Сүнсний ажлыг олж авч, амийн усыг амсахыг хүсвэл шашны удирдагчдын заль мэх, хязгаарлалтаас ангижирч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлах ёстой. Бурханы одоогийн ажилтай хөл нийлүүлснээр л сүнснийхээ харанхуй байдлыг шийдвэрлэж чадна. Хэрвээ бид шашны чуулгануудтай мугуйдлан зууралдах юм бол үргэлж харанхуйд амьдарч, Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдана!”

Шашны ертөнц дэх эзгүйрлийн цаана Бурханы хүсэл байж, бас Эзэн биднээр Ариун Сүнсний ажлыг илүү түргэн эрж хайлгаж, Эзэн Есүсийн мөрийг дагуулах гэсэндээ үүнийг ашиглаж байж гэдгийг Эми энэ тухай сонсоод л ойлгожээ! Тэр хоромд Эмигийн сэтгэл үнэхээр их хөдөлж, Бурхан биднийг хэзээ ч хөсөр хаяагүй, харин ч Өөрийн сэнтийн өмнө буцаан аваачих гэсэндээ биднийг аврах бүх төрлийн аргыг ашиглаж байж гэдгийг ухаарсан юм. Биднийг гэх Эзэний анхаарал, халамж, мөн бидний төлөөх Түүний хайр болон жинхэнэ хариуцлагыг Эми мэдэрчээ. Тэгээд нүдэнд нь цийлгэнэн бүрхэх нулимсаа хорьж дийлсэнгүй.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар үнэндээ сайн мэдэхгүй ч энэ бол үнэхээр судлууштай зам мөн гэдгийг Эми мэдэрчээ.

Тэр үеэс хойш Эми Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Ли ахын нөхөрлөлийг сонсох замаар Библийн дотоод түүх, Бурхан бие махбодтой болохын нууц, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шатны удирдлагын төлөвлөгөө, ажлын шинэ үе шат бүрд Бурхан нэрээ өөрчилдгийн ач холбогдол, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажил хүмүүсийг хэрхэн ариусгаж, өөрчилж, төгс болгодог, түүнчлэн хүн төрөлхтний хожмын үр дүн, хүрэх газар гэх мэт үнэнийг ойлгож авсан билээ. Өмнө нь огт ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгоод сүнсэндээ асар их баяслыг мэдэрсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үг нь үнэн агаад эрх мэдэл, хүч чадалтай, энэ нь Бурханы дуу хоолой, чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг мөн гэдгийг зүрх сэтгэлдээ баталгаажуулжээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүдийн Христийн илрэлт мөн гэдгийг Эми тогтоосон юм!

Сатан үймүүлж, эргэлзээнд автсан нь

Төд удалгүй, Эми хүүхдээ эгчийнхээ гэрт тоглуулахаар аваачих үедээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай мэддэг эсэхийг нь эгчээсээ асуув. Эгч нь Эми рүү анхааралтай ширтэн, “Чамд хэлчихье, Зүүний Аянгад битгий итгэ” гэлээ. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай Хятадын Коммунист Намын засгийн газрын зохиосон бүхий л цуу яриаг Эмид ярьж өгөв. Үүнийг сонсоод нь Эми тун нухацтайгаар: “Юуны ч тухай байлаа гэсэн, та ойлгодоггүй зүйлийнхээ талаар ярих учиргүй. Бусдын хэлснийг битгий тоть шиг давт. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ойлгоогүй байж сохроор шүүж, яллах нь зөв юм уу? Христэд итгэгч болохын хувьд бид Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй байж, амаа хамхиж чаддаг байх ёстой” гэж хэллээ. Эгч нь үүнийг сонсоод тийм ч их баярлаагүй ба ширүүн царай гарган, “Би чамд зүгээр л анхааруулж байна. Интернетэд ороод өөрөө харахгүй юу” гэлээ. Эми эгчийнхээ нухацтай царайг хараад: “Эгчийн маань хэлсэн зүйл үнэхээр үнэн гэж үү? Би интернетэд орж үзэх хэрэгтэй юм байна” хэмээн гайхширахгүй байж чадсангүй. Интернетэд ороход, 5-р сарын 28-ны Жаоюань хотын МакДональдс дахь аллагын хэрэг гэх зэрэг өөрийнх нь төсөөлж байгаагүй нэлээд хэдэн цуу яриа харагджээ. Эми айж, “Жаоюанийн хэрэг үнэхээр ХКН-ын хэлсэн шиг байсан гэж үү? Зүүний Аянгад итгэгчид үнэхээр тийм юм хийсэн гэж үү? Би үнэхээр үнэн замд итгэж байна уу? Итгэл минь буруу байвал яах вэ?” гэж бодов. Эми бага зэрэг самгардсан боловч өөрийнхөө уншсан Төгс Хүчит Бурханы бүх үгийг бодов, тэдгээр нь хэн хүний бодож олж чадах үг биш байлаа. Тэдгээр нь гарцаагүй үнэн, мөн Бурханы дуу хоолой байв; тэдгээр нь Бурханаас ирсэн юм. Дараа нь Эми Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай харилцаж байсан үеэсээ олон зүйлийг бодов. Хүн болгон маш их сүсэгтэй, эгэл жирийн, үнэнч шударга байгаа нь харагдсан юм. Завхралаа илчилж, буруу зүйл хийсэн хэн боловч цуглаан дээр энэ тухайгаа илэн далангүй ярьж, өөрсдийгөө мэдэхээр Бурханы үгийн дагуу задлан шинжилж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт төдийгүй ах эгч нарынхаа засалт, харьцалтыг хүлээн авдаг байв. Тэд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байлаа. Тийм хүмүүс яаж аллага үйлдэж чадах юм бэ? Тэр үед Эми зүрх сэтгэлдээ ноцтой тулаантай нүүр тулж байлаа—буруу замыг сонгожээ гэхээс айж байсан боловч Эзэний эргэн ирэлтээр дамжуулан аврагдах боломжоо алдах вий гэдгээс бас айж байв. Тэгээд Сюзан руу утасдаж, 5-р сарын 28-ны Жаоюанийн МакДональдсын хэргийн тухай үнэнийг олж мэдэхийн тулд Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай ярилцахыг хүсэж байгаагаа хэлжээ.

аль мэхийг нэвт харж, шийдвэрээ улам батжуулсан нь

Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан

Цуглаан дээр ах эгч нар Минжин Хуопайгийн “Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүслэхийг Жиа Чуньван тушаажээ. МакДональдсын зохиомол аллага нь 807-р төслөөс үүдэв үү?” гэх видеог Төгс Хүчит Бурханы Чуулганаас гаргасан “5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийн ар дахь үнэн илчлэгдлээ” гэх видеоны хамтаар Эмид үзүүлжээ. Эми энэ хоёр видеог үзээд ХКН-ын тараасан цуу ярианы талаар бага зэрэг ялган таних чадвартай болов. Мөн Жаоюанийн хэрэг бол гэр чуулганууд болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг үндсээр нь устгахын тулд ХКН-ын зохиосон хуурамч хэрэг төдий бөгөөд энэ нь яавч Чуулганы хийсэн зүйл биш, тэднийг зохиомлоор буруутгахын тулд л ХКН үүнийг хийж байж гэдгийг тэрээр харсан юм. Ли ах ийнхүү нөхөрлөлөө: “Хятад бол дарангуй засаг, мөн энэ нь нэг намын засаглал дор байдгийг бид бүгд мэднэ. Хятад дахь хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд бол ердөө л ХКН-ын гар хөл, ялангуяа шүүгчид нь хэргүүдийг ХКН-ын засгийн газрын хүссэнээр шийдэх ёстой байдаг. Хараат бус байдал гэж үгүй. ХКН-ын шүүхээр орсон хэрэг шударгаар шүүгдэж чадна гэж үнэхээр бодож байна уу? Энэ олон жил бид энэ оронд амьдарлаа. ХКН хэчнээн олон шударга бус хэрэг үйлдсэнийг бид бүгд мэднэ гэж би бодож байна. Шаньдуны Жаоюанийн хэргийг шүүхээр шүүх үед тус гэмт хэргийн сэжигтнүүд: ‘Манай “Төгс Хүчит Бурхан”-ы эсрэг биш, харин Жао Вэйшанийн Төгс Хүчит Бурханы эсрэг улсаас эрс арга хэмжээ авдаг юм.’ ‘Би Төгс Хүчит Бурханы Чуулгантай хэзээ ч харилцаж, холбогдож байгаагүй’ гэж тун тодорхой хэлсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганых биш, Чуулгантай ямар ч хамаагүй гэдгээ тэд өөрсдөө хэлсэн юм. Гэсэн ч ХКН-ын шүүгч тэдний мэдүүлгийг бас л үл ойшоож, баримтыг үл харгалзан ямар ч нотолгоогүйгээр уг сэжигтнүүдийг Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоотой гэж тогтоосон. Тэд Чуулганд бурууг тохохоор шийдсэн байсан юм. Энэ нь, ХКН баримтыг зориуд гуйвуулж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг зохиомлоор буруутгаж, гүжирдсэн хэрэг биш гэж үү?

Энэ ахын хэлсэн зүйлийг сонсоод Эми Жаоюанийн хэргийг дахин бодоод санал нийлэн толгой дохив. “Тийм шүү! Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ баримтад түшиглэх ёстой гэдгийг хуулийн талаар үндсэн ойлголттой хэн боловч мэднэ, харин ХКН-ын энэ шүүгч зүгээр л улайм цайм баримтын эсрэг явсан байна. Энэ үнэхээр сэжигтэй юм. Жаоюанийн хэргийн шүүх хурал цацагдсаны дараа интернэетийн маш олон хэрэглэгч энэ хэргийн бүх сэжигтэй зүйлийг онцлон нийтлэл бичсэнд гайхах юм алга. Төгс Хүчит Бурханы Чуулганыг нухчин дарахын тулд ХКН-ын засгийн газар Жаоюанийн хэргийг урьдаас төлөвлөсөн болж таарлаа” гэж Эми хэллээ.

Жао эгч ийнхүү нөхөрлөв: “ХКН нь шашин шүтлэг, ардчиллын төлөө юм уу хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн, угсаатны цөөнхийн эсэргүүцлийг харгисаар нухчин дарах болгондоо юун түрүүнд хуурамч хэрэг үүсгэж, дараа нь олон нийтийн дэмжлэгийг өдөөж, хүмүүсийг турхирдаг, үүнийхээ дараа цус урсгасан нухчин дарах арга хэрэглэдэг гэдгийг ХКН-ын түүхийг ойлгодог хүн бүр мэднэ. Хүн бүхний мэддэг Тяньаньмэнийн хөдөлгөөнтэй яг адилхан—энэ нь анх авлигын эсрэг оюутнуудын ардчилсан хөдөлгөөн байсан боловч оюутны дүр эсгэн, тэдний эгнээнд нэвтрэн орох зарим үл таних хүмүүсийг ХКН явуулсан. Тэд ердөө л үймээн дэгдээхийн тулд хүмүүсийг зодож, юм эвдэлж, дэлгүүр хоршоог тонож, гал тавьж, цэргийн машинуудыг хөмрүүлсэн юм. Тэгээд эдгээр гэмт хэргийг оюутнуудад үүрүүлж, тэдний хөдөлгөөнийг хувьсгалын эсэргүү бослого гэж нэрлэсэн бөгөөд энэ нь тус оюутнуудыг нухчин дарахад олон нийтийн зүгээс дэмжлэг авахын төлөө байлаа. Дараа нь ХКН оюутнуудыг нухчин дарах цус урсгасан арга хэрэглэснээс үүдэн дор хаяж хэдэн мянган оюутан буудуулан амь үрэгдэж, танканд дайруулав. Хятад төдийгүй дэлхий дахиныг цочирдуулсан Тяньаньмэнийн талбайн хэрэг ийнхүү үүссэн юм. Төвд, Шинжааны ард түмний эсэргүүцэл, жагсаалыг ч бас ХКН ийм маягаар нухчин дарсан. Эхлээд тэд хуурамч хэрэг зохиохын тулд зарим хүнийг турхирдаг, дараа нь тодорхой нэг бүлгийн нэр төрийг унагаж, гүжирдэхийн тулд түүнийгээ ашигладаг. Эцэст нь тэднийг хүчээр нухчин дардаг. Эдгээр нь, санал зөрөлдөгчдийг үндсээр нь устгахын тулд ХКН-ын үргэлж хэрэглэдэг жигшүүрт тактик юм. Шаньдуны Жаоюанийн хэрэг бол ХКН-аас Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар нухчин дарж, хяхаж хавчихын тулд олон нийтийн эсэргүүцэл гарах үндэслэл үүсгэсэн хэрэг юм, бас энэ нь шашин шүтлэгийг хавчсан ХКН-ын асар том нүглийн нэг мөн гэдэг нь эндээс харахад тодорхой байна.”

Ли ах цааш нь ийнхүү өгүүллээ: “Тэгвэл ХКН яагаад Төгс Хүчит Бурханы Чуулганыг ийм маягаар дарангуйлж, дарладаг юм бэ? Яагаад гэвэл бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан илэрч, ажил хийн, “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх олон сая үгийг айлдлаа. Үнэнийг хайрлаж, гэрэлд тэмүүлдэг бүх урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа тэдгээр нь бүгд үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадалтай юм байна, бас Төгс Хүчит Бурхан нь эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, эргэн ирсэн Эзэн Есүс мөн юм байна гэдгийг олж тогтоосон. Тэд тууштай урсгал дахь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ бусад улс орон, бүс нутагт өргөжиж, Чуулганы шинэ салбарууд ээлж дараалан байгуулагдаад байна. Улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг түгээж, гэрчилж байна. Төгс Хүчит Бурханы Чуулганы хурдацтай хөгжил ХКН-ын дотор сандрал үүсгэсэн—Христэд итгэгчид Бурханы илрэлт болон ажлыг гэрчлэх вий гэхээс тэд хамгийн их айдаг. Бас үнэн түгэх вий гэхээс айдаг. Хятадын ард түмэн Бурханыг хүлээн зөвшөөрөх вий, Төгс Хүчит Бурханы үгээр дамжуулан үнэнийг ойлгосныхоо дараа ХКН-ын чөтгөрлөг мөн чанарыг олж хараад тэднийг бүрэн голж, сүйрэл, мөхөлд нь хүргэх вий гэхээс тэд хамгийн их айдаг. Ийм учраас ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран нухчин дарж, хяхаж хавчдаг. Тэд Чуулганыг зохиомлоор буруутгаж, гүжирдэхээр бүх төрлийн цуу яриа зохиогоод зогсохгүй олон тооны зэвсэглэсэн цэрэг, цагдаа дайчлах нууц баримт бичиг удаа дараа гаргаж, орон даяар Чуулганы Христэд итгэгчдийг улайран нухчин дарж, баривчилж, хяхаж хавчсан юм. Шаньдуны Жаоюанийн хэрэг бол ХКН-ын хуурамч ял тулгалтын ердөө ганцхан сонгодог жишээ билээ. Чуулганы эсрэг олон нийтийн эсэргүүцлийн үндэс суурийг бий болгож, тэгснээр үүнийг ‘үндэслэлтэйгээр’ дарж, устгах зорилгоор тэд Жаоюанийн тэрхүү хэргийг Төгс Хүчит Бурханы Чуулганд нарийн нягт тулгажээ. Энэ нь бас ард түмнийг мэхэлж, үзэн ядалтад турхирснаар Төгс Хүчит Бурханыг үгүйсгүүлж, авралыг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзуулж, тэднийг үргэлж ХКН-ын засаглал дор үлдээх, ингэснээрээ бурхангүй үзлийн бүсийг Хятадад байгуулж, тэндээ эрх мэдлээ хадгалж, ард түмнийг үүрд хянах, тэр ч бүү хэл дэлхий дахинд ноёрхох улайрсан санаархлаа биелүүлэхийн төлөө байсан. ХКН тэнгэрийн эсрэг явж, зөв зарчимд харшилдаг бөгөөд Бурханы дайсан, мөн үнэн болон шударга ёсны өстөн юм. Гэвч Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэнд үндэслэн хэрэгждэг ба ХКН энэхүү улайрсан эсэргүүцлээр дамжуулан үзэшгүй муухай царайгаа ил болгосон, ингэснээр бид тэдний ёрын муу, харгис мөн чанарыг ялган таньж, ХКН бол Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг Сатаны чөтгөр юм гэдгийг тодорхой харж чаддаг!”

Сюзан: “Энэ үнэн шүү. Тэдний өнгөлөн далдлалт, заль мэх удаан үргэлжилж чадахгүй. Бараан үүлс нарыг халхалж чадахгүй! Худал үргэлж худлаараа байхаас биш үнэн болж чадахгүй. ХКН энэ олон жил худал хуурмагийг зохиосоор ирсэн бөгөөд улам бүр зартай болж, газар сайгүй байдаг болсон. ХКН-ын шүүхээр орсон хэргүүд өчүүхэн ч үнэмшилгүй байдаг. Бодож сэтгэдэг хэн ч бай тэдний далд явуулгыг нэвт шувт харж чадна” гэв.

ХКН-ын өөдгүй сэдлийг тодорхой олж харсныхаа дараа Эми: “ХКН-ын засгийн газар үнэхээр л маш ёрын муу, маш олиггүй юм. Тэдэнд хийхгүй жигшүүрт үйлдэл гэж алга. Тэд Бурханд ингэж их дайсагнасныхаа төлөө Түүний зөвт шийтгэлийг гарцаагүй амсана! Хөөх, одоо ингээд бодохоор би үнэхээр маш мунхаг, мэдлэггүй байжээ. Ялган таних чадвар дутаад Сатаны арга зальд хууртах шахлаа!” гэж эгдүүцэн хэллээ.

Жао эгч цааш нь ийнхүү өгүүлэв: “Үнэндээ эхний асуудлыг эргэн сөхөхөд, Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим хүн хууль зөрчсөн ч гэсэн Төгс Хүчит Бурханы илрэлт, ажилтай ямар хамаатай юм бэ? Энэ нь Чуулгантай хамаатай гэж үү? Католик шашинтан гэмт хэрэг үйлдвэл Католик шашинтай хамаатай юу? Католик шашны Бурхан бол жинхэнэ Бурхан гэдгийг бид ердөө үүнээс болж үгүйсгэж болох уу? Үүний яг адилаар, шавь нарынх нь нэг болох Иудас урвасан гээд Эзэн Есүсийг жинхэнэ Бурхан биш гэж сэжиглэж болох уу? Шашны итгэгч ямар ч гэмт хэрэг үйлдсэн бай, хуулиар ямар ч ял сонссон бай, чуулгантай нь энэ ямар ч хамаагүй. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам мөн эсэхийг, Тэр Бурханы илрэлт мөн эсэхийг судалж шинжлэхийг хүсвэл Түүний илэрхийлдэг зүйл үнэн мөн эсэхийг, энэ нь Бурханы дуу хоолойг мөн эсэхийг, Түүний хийдэг зүйл эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажил мөн эсэхийг харж чаддаг байх нь гол юм. Энэ л хамгийн чухал. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг зүйл нь үнэн болохыг олж тогтоож чадах л юм бол ХКН болон шашны хүрээнийхэн ямар ч худал үг, гүтгэлэг зохиолоо гэсэн Төгс Хүчит Бурхан жинхэнэ Бурхан хэвээр байна. Хэн ч энэ баримтыг үгүйсгэж чадахгүй. Эзэн Есүс илэрч, ажиллаж байх үед Иудейн шашны удирдагчид Түүний талаар олон худал хуурмагийг зохиож байсантай энэ нь яг адилхан. Ямартай ч дагагчид нь Түүний үг үнэн гэдгийг олж мэдээд, ирж буй Мессиа гэдгийг нь таньсан билээ. Тэд худал хуурмагт өчүүхэн ч авталгүй, Эзэнийг тууштай дагасан юм. Үүний яг адилаар өнөөдөр бид Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг бол бүгд үнэн төдийгүй Бурханы дуу хоолой мөн гэдгийг олж тогтоож чадвал ХКН-аас 5-р сарын 28-ны Шаньдуны Жаоюанийн хэргийг дахиад зуу, мянга, бүр хэдийг ч зохиолоо гэсэн Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан гэх баримтыг далдалж чадахгүй. Үнэн замыг судлахдаа бид зөвхөн Бурханы дуу хоолойг сонсож, үнэнийг эрж хайх, мөн Сатаны худал хуурмаг болон хий дэмий үгийг яавч сонсохгүй байх зарчмыг баримтлах ёстой гэдэг нь эндээс харахад илэрхий байна. Тэгэхгүй бол бид Бурханы авралыг алдана!”

Жао эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа Эми аз жаргалтайгаар: “Өнөөдрийн нөхөрлөл маш гайхалтай байлаа. Энэ нь үнэхээр үүлсийг хөөж, цэлмэг тэнгэрийг харууллаа! Үнэн замыг судлахад хамгийн гол чухал зүйл нь үүнд үнэн байгаа эсэхийг харж, энэ нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах явдал юм гэдгийг би одоо мэдэж байна. Зөвхөн энэ л хамгийн чухал бөгөөд бид Бурханы ажил болон Түүний илэрхийлдэг үнэнтэй огт хамаагүй зүйлсийн нөлөөлөл, үймээнд автах ёсгүй. Бид ялангуяа Сатаны утгагүй үгийг сонсох ёсгүй” гэж хэлэв.

Жинхэнэ Бурханыг баталгаажуулж, Бурханы нигүүлслийг мэдрэх нь

Тэдгээр худал хуурмагийн саад бартааг туулсныхаа дараа Эми, Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын ёрын муу мөн чанарын талаар бага зэрэг ойлголт, ялган таних чадвартай болжээ. Эдгээр худал хуурмагийг зохиодог өөдгүй санааг нь нэвт хараад, тэдэнд хууртахаа болив. Тэр үеэс хойш Эми боломж олдох болгонд Бурханы үгийг уншиж, ах эгч нартайгаа хамт цуглан үнэний талаар нөхөрлөдөг байлаа. Түүнчлэн Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг лавтайяа баталгаажуулав. Хожим нь Эми Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг нөхөртөө хуваалцсан бөгөөд нөхөр нь Бурханы үгийг сонсоод Бурханы дуу хоолой мөн хэмээн таньсан билээ. Тэр ч бас Бурханы гэрт ирсэн юм.

Компьютерын дэлгэц дээр харагдах өөрийнхөө туршлагыг хараад Эми царайдаа аз жаргалтай инээмсэглэл тодруулан ийнхүү нэмж бичлээ: “Өнөөдөр, алдагдсан хонь би Эзэнийг ингэж нэг угтан авч, Бурханы гэрт эргэн очлоо. Би ах эгч нартайгаа хамт байнга цуглаанд оролцож, Бурханы үгийн талаар нөхөрлөж, сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлдэг. Би зүрх сэтгэлдээ хэзээ ч мэдэрч байгаагүй тууштай байдал, сэтгэлийн амар амгалан, баяр хөөрийг эдэллээ. Бурханд талархъя!”

Редакторын тэмдэглэл: Эзэнтэй уулзах нь бүх итгэгчийн хамгийн агуу итгэл найдвар билээ. Зохиолын гол дүр болох Эми Эзэний эргэн ирэлтийг баяртайгаар угтан авсныхаа дараа ХКН-ын зохиосон 5-р сарын 28-ны Жаоюань хотын МакДональдс дахь аллагын хэргээс болж төөрөлджээ. Аз болоход, Эми үнэнийг эрж хайснаараа ХКН-ын худал хуурмагийг нэвт харж чадсан юм. Эзэний эргэн ирэлтийг угтан авах зам буюу худал хуурмаг, заль мэхээр дүүрэн байдаг замдаа бид Христ бол үнэн, зам, амь мөн хэмээн сэтгэл шулуудсан цагт эдгээр худал үгийн мэхлэлтийг ялан дийлж, Эзэний мөрийг дагаж чадна. Та бүхэнд “Аюулт мэдлэггүй байдал” хэмээх сайн мэдээний киног санал болгоё.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих