Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Нэгдүгээр хэсэг)

2019-06-17

Янван, Өмнөд Солонгос

Би Христэд итгэгчдийн гэр бүлд төрсөн ба итгэгчдийн гурав дахь үе юм. Тэгээд бага балчир байхаасаа л гэр бүлийнхээ хамт Эзэнийг шүтэн мөргөхөөр чуулганд явдаг байсан бөгөөд өсөж том болоод чуулганд санваартан, сургаал айлдагч, нягтлан бодогч зэрэг үйлчлэлийн алба хашиж байлаа. 70 жилийн бүхий л замналынхаа туршид би Эзэнийг үргэлж үүхүлээж ирсэн билээ.

Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Нэгдүгээр хэсэг)

2013 онд би чуулган улам бүр эзгүйрч байгааг ухаарлаа. Пастор, ахлагчид номлолдоо үргэлж улиг болсон юмаа ярьж байв; шинэ гэрэл огт байгаагүй бөгөөд тэднийг сонссоноор ямар ч бодит бэрхшээл маань шийдэгдэхгүй байсан юм. Асуудалтай тулгарах үедээ бид явах замаа олж чадахгүй хэвээр байлаа. Пастор, ахлагчид Эзэний төлөө ажиллах болсон хувийн туршлагынхаа тухай, мөн хэчнээн их зовж, ямар их төлөөс төлсөн тухайгаа байнга ярьдаг байв. Би үүнийг нь сонсож залхлаа. Үүнээс гадна бусад ах эгч бүгд сүнсний хувьд сул дорой, итгэл нь бүлээн болсон байв. Пастор, ахлагчид чуулганыг сэргээхийн тулд итгэгчдэд зориулан зугаалга хийж, зуслан ажиллуулах зэргээр зарим нэг зүйл оролдсон боловч энэ нь зүгээр л хоромхон зуурын зугаа байсан бөгөөд дараа нь бүх хүний сүнсний нөхцөл байдал сөрөг, сул дорой яг бахь байсан хэвдээ эргэн ордог байлаа. Түүнчлэн үйлчлэл болгон дээр чуулганд ахлагч, сургаал айлдагчдын хувиар үйлчилдэг хүмүүс бусдын өмнөөс залбирал өргөхдөө үргэлж аль эрт бичигдсэн загварын дагуу залбирдаг болохыг би анзаарсан юм. Жинхэнэ залбирал гэдэг Эзэнтэй хэдхэн үгээр ч хамаагүй, зүрх сэтгэлээсээ ярьж байх ёстой хэмээн надад санагдлаа. Учир нь, Эзэн “Бурхан бол Сүнс учраас Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс сүнсээрээ, үнэнээр шүтэн мөргөх ёстой(Иохан 4:24) гэж хэлсэн байдаг билээ. Аль эрт бичигдсэн залбирлыг ердөө л цээжээр уншиж байгаа тэдний залбирал нь жинхэнэ залбирал байгаагүй бөгөөд Эзэнд баяр баясал авчирч чадаагүй нь лавтай юм. Чуулганы удирдагчид санваартныг томилохдоо Сударт (1 Тимот 3:1–11-ийг харна уу) шаардсанчлан сайн зан авиртай, сонор соргог, бүх зүйлд үнэнч шударга агаад шуналгүй хүмүүсийг сонгохын оронд өргөлд илүү их хувь нэмэр оруулдаг, урам зоригтой харагддаг хүмүүсийг томилдог байлаа. Чуулганы удирдагчдын ааш авир нь алхам тутамдаа Эзэний сургаалаас зөрдөг байсан бөгөөд итгэгчдийг тэр чигт нь хувийнхаа хоосон сургаалын дагуу удирдан чиглүүлдэг байв. Ийм чуулган дотор би Эзэний ямар ч удирдлагыг олж хараагүйн дээр Ариун Сүнсний ажлыг мэдэрч, аминдаа жинхэнэ тэжээл огт олж авч чадахгүй байлаа. Тэгээд үнэхээр гутарч, ийм чуулган дотор Бурханыг шүтэн мөргөснөөр юу ч олж авч чадахгүй гэж санагдсан юм. 2013 оны 5-р сард би эцэст нь тэр чуулганаас явсан билээ.

Амьдрал минь чуулганыг л тойрон эргэлдэж байсан учраас гадаад ертөнцөд хөл алдсан гэдгээ би явсныхаа дараа олж мэдлээ. Хаашаа явж, юу хийхээ мэдэлгүй, төөрч, арга мухардаад байв. Тэгээд Эзэний сургаалтай нийцдэг, надад амийн тэжээл өгч чадах газрыг олохоор интернэтэд ороод, Өмнөд Солонгос болон гадаадын алдартай пасторуудын номлолыг сонсож эхэллээ. Би гурван сарыг ийм маягаар өнгөрүүлсэн юм. Тэгээд шашны сургууль төгссөнийхөө дараа өөрийн гэсэн чуулган байгуулсан өмнөх чуулганыхаа номлогчтой холбоо барьсан боловч хэсэг хугацааны дараа тэр чуулган нь эзгүйрч гүйцээд, үлдсэн цорын ганц гишүүн нь номлогч өөрөө байв. Тухайн үед би интернэтээр номлол сонсож, тэр номлогчтой цуглаан хийж байсан боловч шашны сургууль төгссөн пасторын ч бай, дэлхий дахины алдартай пасторуудын ч бай номлолоос ямар ч таашаал олж чадахгүй байлаа. Сүнслэг амьдрал минь тэжээлгүй хэвээр байсан тул Ариун Сүнсний ажилтай чуулган хайсаар байв.

Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Нэгдүгээр хэсэг)

Гурван сарын дараа би өөр нэгэн чуулгантай холбоо тогтоолоо. Тэдний бүх пастор ядуухан шулуун шударга амьдралаар амьдарч байсан бөгөөд чуулганы гишүүд нь итгэлтэй юм шиг байв. Тэдний сургаал Библитэй нийцэлтэй санагдсан тул би нэлээд хэдэн үйл ажиллагаанд нь оролцож эхлэн, нэг жижиг бүлгийнх нь нягтлан бодогчийн албыг эрхэллээ. Гэвч тэд үйлчлэл болгоны эхлэл, төгсгөлд үргэлж хэл ярихуйгаар залбирч, мөн хэл ярихуй бол Ариун Сүнсний ажилтай, аврагдсан гэдгийн цорын ганц нотолгоо гэж үздэг болохыг хэсэг хугацааны дараа олж мэдсэн юм. Гэвч Библийн Галат 5:22–23-т “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, эелдэг зан, сайн сайхан, итгэл, номхон дөлгөөн, төлөв томоотой зан билээ.” хэмээсэн байдаг тул би огт санал нийлээгүй билээ. Судраас миний ойлгосноор бол, Бурханы үгийг ойлгож, аминдаа Ариун Сүнсний есөн үр жимсийг бий болгох нь цэвэр ариун итгэл бөгөөд энэ л Ариун Сүнсний ажилтай гэдгийн нотолгоо байлаа. Мөн пасторууд үйлчлэл дээр ямар ч шинэ гэрэлгүйгээр маш эртний зүйлсийн талаар үргэлж ахин дахин номлодог байв. Цуглаан дахь хүмүүсийн дийлэнх нь үйлчлэлийн үеэр зүүрмэглэнэ. Тэгээд зүгээр л ёс төдий зүйл хийж байв. Эзэнийг шүтэн мөргөхөд мэдрэх учиртай баяр баясал надад огт харагдаагүйн дээр ихэнх хүн сөрөг, уруу дорой байдалтай байсан юм. Эдгээр үйлчлэлийг ийм хааш яаш байдалтай хийж байгааг нь хараад, “Үйлчлэлд хүмүүс зүгээр л ёс төдий зүйл хийж байгааг хараад Эзэн баясаж чадах уу? Баяртай байх уу? Үйлчлэл дээр Эзэн үнэхээр бидэнтэй хамт хэвээр гэж үү?” хэмээн дотроо бодлоо. Тэгтэл Илчлэлийн номд: “Лаодикын чуулганы тэнгэрэлчид бичигтүн; … Би чиний үйлсийг, чи халуун ч биш, хүйтэн ч биш гэдгийг мэднэ: Чамайг хүйтэн эсвэл халуун байгаасай гэж Би хүсдэг. Гэвч чи халуун ч биш, хүйтэн ч биш бүлээн учраас Би чамайг амнаасаа нулимж гаргах болно.Учир нь чи, ‘Би баян, эд хөрөнгө ихтэй тул дутагдах зүйл байхгүй’ гэдэг; чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэддэггүй(Илчлэл 3:14,15–17) хэмээсэн байдаг нь санаанд оров. Энэ чуулганы байдал лаодикчуудынхтай яг адилхан байгаа бус уу? Пасторууд нь үргэлж улиг болсон зүйлээ номлож, цуглаан дээр Эзэний оролцоо, ерөөл байхгүй, харин зан үйл, дүрэм журам дүүрэн байлаа. Ах эгч нар халуун ч биш, хүйтэн ч биш байгаа юм чинь Эзэн тэднийг яг л бүлээн ус шиг амнаасаа нулимах бус уу? Энэ чинь Эзэнд хаягдана гэсэн үг бус уу? Тэр чуулган сүнслэг хэрэгцээнд минь мөн л нийцэхгүй гэдгийг би ухаарч, үүнээсээ үүдэн хоосрол, мухардлыг мэдэрлээ. Эргээд бодоход, миний дамжсан чуулган болгон адилхан байсан нь харагдав. Хүн болгон дүр эсгэж, үйл ажиллагаанд явдаг байсан боловч Ариун Сүнсний ажил, удирдамж тэдэнд огт байгаагүй юм. Би үнэхээр шаналж байлаа. Тухайн үед би Эзэнийг удахгүй ирэхээр нь амийн тэжээл авч чадна гэх ганцхан найдлагатай байв. Бас “Өө Эзэн минь! Та хэзээ эргэн ирэх юм бэ?” гэж байнга залбирдаг байлаа.

Үүний дараа би улам санаа зовж, интернэтээр байнга эрж хайдаг боллоо. Боломж олдох бүрийд л “Бурханы дуу хоолой” болон “Бурханы мөр” гэх Бурханы илрэлттэй холбоотой нэр томьёог хайдаг байв. Эзэний эргэн ирэлтийн тухай ямар нэг зүйл олж, амийн тэжээл авахад минь туслах чуулганыг олно гэж найддаг байсан юм. Гэтэл 2016 оны 1-р сарын 27-нд би юу гэж хайсан юм мэдэхгүй, гэхдээ нэг видео тоглуулаад эдгээр гайхам үгийг сонслоо: “Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлд ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу үйл удахгүй үр дүнд хүрнэ. Миний хөвгүүд болон ардууд бүгд эргэн ирэхийг минь тэсэн ядан хүлээж, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр хүсэн тэмүүлдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн өөрсөдтэй нь хамт байгааг минь баяртайгаар тэмдэглэн, бие бие рүүгээ гүйлдэхгүй байж яаж чадах билээ? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Түүнчлэн, Би эргэн ирэх үедээ дайсны бүх хүчийг байлдан дагуулна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг). Би тэндэх бүх зүйлийг ойлгож чадаагүй ч, Бурханы хаанчлал бүхий л орчлон ертөнцөд байгуулагдаж, Бурханы ард түмэн Түүний өмнө очно, Сатаны хүчнийг Бурхан байлдан дагуулна гэж тэнд хэлсэн юм. Энэ бүхэн нь Бурханы Өөрийн эрх мэдэл, хүч чадлыг агуулсан агаад дурын нэг хүний айлдаж чадах үг биш гэдгийг би үнэхээр мэдэрсэн билээ. Тэгээд чих тавин, анхааралтай сонслоо. Нэлээд хүйтэн байсан тул би эхэндээ толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан боловч цааш сонсонгоо өөрийн эрхгүй босоод, үлдсэн хэсгийг нь өвдөг сөгдөн сонссон юм. Тэгээд би тэр видеоноос үүнийг сонсов: “Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг өрнүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчилна! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсдэг зүйл билээ. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулна, тэд бүгдээрээ Миний өдөр ирэхийг баяр хөөртэйгөөр угтана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг). Сонсох тусам эдгээр үг хэчнээн эрх мэдэлтэйг мэдрэн, “Эдгээр үг яг хаанаас гарсан байдаг билээ?” хэмээн тэр дороо гайхширав. Тэгээд видеоны төгсгөлд “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх бичгийг харлаа. Би Христийн шашны номын хоёр дэлгүүр лүү даруйхан залгаад, тэр ном байгаа эсэхийг асуусан боловч аль аль нь байхгүй гэсэн юм. Тэгээд яг урам хугарч байхдаа видеоны дор холбоо барих дугаар байгааг олж хараад, тэр даруй залгав. Дуудлагад нэг эгч хариулсан бөгөөд энэ нь мөнгөөр худалдаж авч болдог ном биш гэдгийг би тэр эгчтэй ярилцах явцдаа олж мэдлээ. Миний сонссон үг асар их үнэ цэнтэй санагдсан тул тэр номын нэг хувийг заавал авмаар байна гэдгээ хэллээ. Тэгээд бид хоёр уулзах цаг товлосон юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих