Бие махбодтой болсон Бурханы мөн чанар юу вэ? Эзэн Есүс Бурханы Хүү юү эсвэл Бурхан Өөрөө юү? Эцсийн өдрүүдийн Христ яаж хуучин эрин үеийг төгсгөдөг вэ?

Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Эзэний өдөр аль хэдийн ирсэн. Эзэн эцсийн өдрүүдэд бүгдэд харагдахын тулд үүлэн дээр бууж ирэх үү эсвэл Тэр хүний Хүүгийн бие махбодтой болж, нууцаар бууж ирэх үү?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна (Илчлэл 1:7).

Харагтун, Би хулгайч мэт ирнэ (Илчлэл 16:15).

Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно (Лук 17:24-25).

“Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. … Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй.”

“Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр та нарт үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Гэхдээ тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, харин Миний Эцэг л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ?”

Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй бол Эзэнийг угтан авч чадахгүй байх болно. Энэ нь, Эзэн Есүс Өөрийнхөө ажлыг хийхээр эхлээд ирэх үед хэн ч Түүнийг таниагүйтэй адилхан. Одоо, бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Үг махбод болж, бидний дунд оршин, нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа (Иохан 14:10).

Би болон Миний Эцэг нэг юм (Иохан 10:30).

“Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм.”

“Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.”

“Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. … Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.”

“Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон.”

Эзэнд итгэдэг хүмүүсийн ихэнх нь Эзэн Есүс бол Бурханы Хүү гэдэгт итгэдэг. Энэ итгэл нь Библид бичигдсэн зүйлд үндэслэдэг. Гэхдээ Христ бол Бурхан Өөрөө гэж зарим хүн гэрчилдэг. Тэгвэл бие махбодтой болсон Христ нь Бурханы Хүү мөн үү? Эсвэл Тэр Бурхан Өөрөө юу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” (Иохан 14:9-11).

Миний Эцэг, бид хоёр нэг юм (Иохан 10:30).

“Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. … Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл!”

“Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү? хэмээн хэлэх хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбод болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ тэр үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж дурдаагүй. Энэ нь зүгээр л тохиолдоогүй. Бурхан хэрхэн ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болохгүй байсан гэж үү? Тэр бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы хайртай Хүү гэж дуудагдсан бөгөөд үүнээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтын улмаас байсан. Есүс махан биений өнцгөөс залбирсан. Тэр тийм энгийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биений өнцгөөс Тэрээр: Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Энэ дэлхий дээр ирэхийн тулд махан биетэй болсон учраас Би одоо тэнгэрээс холын холд байна гэж хэлсэн. Энэ учир шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнсний бие махбод үүгээр зэвсэглэх ёстой байсан. Тэр махан биений өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнсний махбод болсон Бие бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.”

“Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; … Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба… Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.”

Нигүүлслийн эрин үед Бурхан бие махбодтой болж, золин авралын ажлыг хийсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа (Иохан 1:1).

“Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. … Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно.”

“Есүс ‘Үг Бурхантай хамт байсан’ гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Тэр нь эцсийн эрин үеийн ажил юм. … Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг.”

“‘Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.’ Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт—эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс—эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно—ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.”

Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хоёулаа “Христ бол үнэн, зам, амь мөн” гэдгийг гэрчилдэг. Үнэн, зам, амь болох Христийн мөн чанарыг бид хэрхэн танин мэдэх ёстой вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм (Иохан 1:1-2).

Би бол зам, үнэн, амь юм; Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй (Иохан 14:6).

Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм (Иохан 6:63).

“Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. … Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг …

“Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. … Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. …

“Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. …
… Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам байдаг гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувиршгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм.”

Холбогдолтой унших зүйлс

Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Христ бол үнэн, зам, амь гэдгийг үнэхээр ойлгодог бол энэ нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүс Христийн мөн чанарын талаар жинхэнэ ойлголттой байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Зөвхөн тийм

Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Христ бол үнэн, зам, амь гэдгийг үнэхээр ойлгодог бол энэ нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүс Христийн мөн чанарын талаар жинхэнэ ойлголттой байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Зөвхөн тийм

Эцсийн өдрүүд дэх Эзэний эргэн ирэлт нь эрин үеийг төгсгөх болно гэж Библид зөгнөдөг. Бурхан шүүлтийн ажлыг хийхээр бие махбодтой болох нь яаж тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэл болон Сатаны ноёрхлын харанхуй эрин үеийг төгсгөл болгодог вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана. Олон хүмүүс ирээд, ‘Ирцгээ, Еховагийн уул руу, Иаковын Бурханы гэр лүү явцгаая; Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний замаар алхана. Учир нь хууль Сионоос гарч, Еховагийн үг Иерусалимаас гарна’ гэж хэлнэ. Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй. Өө Иаковын ээ, ирцгээ, Еховагийн гэрэлд бүгдээрээ алхацгаая” (Исаиа 2:2-5).

“Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.”

“Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм.”

“Миний үгсийн биелхийг дагалдан газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж жилийн туршид хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс цаашид золгүй, гунигтай хүний ертөнцтэй нүүр тулахгүй, цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэр элчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэр элчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд орших болно. Энэ нь, хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү?”

Асуулт: Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Сатаны засаглалын хуучин эрин үеийг эцэс болгож Хаанчлалын эрин үеийг нээсэн. Энэ бол баримт. Харин Христийн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны засаглалын харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөх вэ? Бидэнтэй нөхөрлөнө үү.

Хариулт: Төгс Xүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажилдаа хүн төрөлхтнийг ариусгаж , аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр хүн төрөлхтөнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууц, Өөрийн хүсэл, хүн төрөлхтний эцсийн хүрэх газарт зориулсан Өөрийн зохицуулалт гэх мэтийг бас нээж өгсөн. Энэ нь Бурхан, хүн хоёрын хоорондох зайг бүхэлд нь хааж, хүн төрөлхтөнд Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байх боломж олгосон юм. Төгс Xүчит Бурханы ийм ажил нь, хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг эрин үеийг үнэхээр төгсгөсөн бөгөөд энэ нь бас, Сатан хүмүүсийг захирч, завхруулж буй харанхуй, ёрын муу эрин үеийг төгсгөл болгосон юм. Төгс Xүчит Бурханы ажил бол үнэхээр нэг эрин үеийг төгсгөж, шинэ эринийг эхлүүлэх ажил юм. Түүний үгсээс хэдэн хэсгийг уншъя.
“Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх ‘Миний’ орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ?…

Хариулт: Төгс Xүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажилдаа хүн төрөлхтнийг ариусгаж , аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр хүн төрөлхтөнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууц, Өөрийн хүсэл, хүн төрөлхтний эцсийн хүрэх газарт зориулсан Өөрийн зохицуулалт гэх мэтийг бас нээж өгсөн. Энэ нь Бурхан, хүн хоёрын хоорондох зайг бүхэлд нь хааж, хүн төрөлхтөнд Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байх боломж олгосон юм. Төгс Xүчит Бурханы ийм ажил нь, хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг эрин үеийг үнэхээр төгсгөсөн бөгөөд энэ нь бас, Сатан хүмүүсийг захирч, завхруулж буй харанхуй, ёрын муу эрин үеийг төгсгөл болгосон юм. Төгс Xүчит Бурханы ажил бол үнэхээр нэг эрин үеийг төгсгөж, шинэ эринийг эхлүүлэх ажил юм. Түүний үгсээс хэдэн хэсгийг уншъя.
“Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн…