01Дэлхийг гамшиг нөмөрчээ—Эзэн аль хэдийн нууцаар ирчихсэн

Тахал, өлсгөлөн, газар хөдлөлт, үер болон бусад гамшиг дэлхий даяар түгээмэл тохиолдох болж, улам ширүүсэж байна. Огторгуйн хачирхалтай үзэгдэл ч бас харагдлаа. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүдийн ихэнх нь биелчихсэн. Эзэн Есүс аль хэдийн нууцаар ирчихсэн; Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлсэн.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм(Матай 24:7–8).

02Аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц боломж бол их гамшгаас өмнө өргөгдөх явдал юм

Бурханы илрэлтийг хүсэн эрмэлздэг хүн бүрийн хүсэл бол их гай гамшгаас өмнө өргөгдөх явдал билээ. Бурханы мөрийг дагаж, Түүний өмнө ирдэг, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авдаг бүх хүн их гай гамшгаас өмнө Бурханы сэнтийн өмнө өргөгдөнө. Зөвхөн тэд л Хурганы найрт оролцож, Бурханаар ялагчид болгуулж чадна. Их гай гамшиг ирэх үед Бурхан тэднийг хамгаалж, хадгалах бөгөөд Бурханы хаанчлал руу хүргэнэ.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв. Тэгээд тэр надад, ‘Эдгээр нь Бурханы үнэн үг мөн’ гэлээ(Илчлэл 19:9).

03Их гай гамшгаас өмнө хэрхэн Эзэнийг угтаж, Бурханы сэнтийн өмнө өргөгдөх вэ?

Илчлэл ном дахь зөгнөл: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Бид энэхүү эшлэлээс, Эзэний ирэлтийг угтахад хамгийн чухал зүйл бол Бурханы дуу хоолойг сонсож чаддаг байх явдал юм гэдгийг харж чадна. Энэ бол Бурханы дуу хоолой мөн гэж тодорхойлмогцоо хүлээн зөвшөөрч, захирагдаж, дагах нь гай гамшгаас өмнө Эзэнийг угтаж, Бурханы сэнтийн өмнө өргөгдөх цорын ганц зам билээ.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20).

Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6).

04Их гай гамшгаас өмнө өргөгдөх боломжоо алдахын үр дагавар

Эзэнийг үгээ хэлж, гарч ирж, ажиллахаар эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед Бурханы дуу хоолойг сонсохоор эрж хайдаггүй, ялангуяа Бурханы дуу хоолойг сонсдог ч Бурханыг улайран эсэргүүцэж, ялласаар байдаг, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс гай гамшгаас өмнө өргөгдөх боломжоо үрэн таран хийнэ. Бурханы ажил төгсгөлдөө ирж, их гай гамшиг бууж ирэх үед, мөн сайн нь шагнуулж, хорон муу нь шийтгүүлж эхлэх үед гай гамшгаас өмнө өргөгдөөгүй бүх хүн гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ. Дараа нь бусад охид ирж, ‘Эзэн минь, Эзэн минь, бидэнд онгойлгооч’ гэв. Харин тэр, ‘Үнэнээр би та нарт хэлье. Би та арыг танихгүй’ гэжээ(Матай 25:6-12).

Лавлагаанд зориулсан нийтлэлүүд

Гай гамшгаас өмнө хэрхэн өргөгдөх вэ?

Албан ёсны вэбсайт