Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно (I хэсэг)
Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтад орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтад ороход хүн бас амралтад орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл, Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтад орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж, эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан бүх хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтад орох явдал, хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх зуураа газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх зуураа тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөлүүд юм.
Бүх зүйлийн төгсгөл ойртох нь Бурханы ажил дуусаж байгааг илтгэдэг ба хүн төрөлхтний хөгжлийн төгсгөлийг илтгэдэг. Энэ нь, Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн хөгжлийнхөө төгсгөлд хүрч, Адам, Евагийн үр удам тус тусын төгсгөлдөө хүртэл олшрон тархсан гэсэн үг бөгөөд Сатаны ялзруулсан хүн төрөлхтний хувьд цааш хөгжих боломжгүй болно гэсэн үг юм. Эхэндээ Адам, Ева хоёр завхраагүй байсан боловч Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева нь Сатанаар завхруулагдсан байлаа. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох үед Едений цэцэрлэгээс хөөгдсөн Адам, Ева болон тэдний үр хойч эцэстээ төгсгөлдөө очих болно; ирээдүйн хүн төрөлхтөн мөн л Адам, Евагийн үр хойчоос бүрдэх боловч тэд Сатаны эзэмшил дор амьдардаг хүмүүс байхгүй. Харин ч тэд аврагдаж, ариуссан хүмүүс байх болно. Энэ нь шүүгдэж, гэсгээгдсэн, ариун хүн төрөлхтөн байх юм. Энэ хүмүүс нь анх байсан хүн төрөлхтөнтэй адилгүй; тэднийг анхны Адам, Евагаас бүхэлдээ өөр төрлийн хүмүүс гэж хэлэхэд бараг болно. Энэ хүмүүс нь Сатаны ялзруулсан бүх хүмүүсийн дундаас сонгогдсон байх ба тэд эцсийн дүндээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр бат зогссон хүмүүс байх болно. Тэд ялзарсан хүн төрөлхтний дунд үлдсэн сүүлчийн бүлэг хүмүүс байх болно. Зөвхөн энэ бүлэг хүмүүс л Бурхантай хамт амралтад орж чадах болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, эсвэл амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн тэд шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд оршин байхаа болино, мөн ирээдүйн хүмүүсийн дунд оршин байхаа болино. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ороход аливаа ёрын мууг үйлдэгчид болон аврагдаагүй бүхэн, нас барагсдын сүнс ч бай, махан биед амьдардаг ч бай, бүгд устгагдах болно. Энэ мууг үйлдэгч сүнснүүд, мууг үйлдэгч хүмүүс эсвэл зөвт шударга хүмүүс, зөвийг үйлдэгч хүмүүс аль эрин үед харьяалагдахаас үл хамааран аливаа мууг үйлдэгчид устгагдаж, зөвт шударга ямар ч хүмүүс амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах нь бүхэлдээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгдэхгүй, харин ч тэд Бурханыг эсэргүүцсэн, эсвэл дуулгаваргүй байсан эсэхээр нь тодорхойлогддог. Хэрвээ өмнөх эриний хүмүүс ёрын муу зүйл хийсэн ба аврагдаж чадаагүй бол тэд эргэлзээгүй шийтгэлийн бай болно. Хэрвээ энэ эриний хүмүүс ёрын муу зүйл хийж, аврагдаж чадахгүй бол тэд ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг эрин үед үндэслэх биш, харин сайн эсвэл муугийн үндсэн дээр хувааж салгадаг. Сайн, муугийн үндсэн дээр хуваагдан салгагдмагцаа хүмүүс шууд шийтгэгдэж эсвэл шагнуулдаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг хуваан салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь нэн даруй мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа хийж эхлэхээс илүүтэйгээр Тэр Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй, харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлүүдээс салж чаддаггүй; тэд махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, мөн дэлхий ертөнц, мөнгө, эсвэл ялзарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс хааш яаш байдлаар эрэлхийлдэг. Үнэндээ тэдний зүрх сэтгэлд Бурхан ерөөсөө ч байдаггүй; үүнээс ч илүүтэйгээр тэд Бурханаас айдаггүй. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний Өөрийнхөө амаар хэлсэн үгэнд бүр ч итгэж чаддаггүй. Энэ хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлдэг; тэд хэтэрхий гүн ялзралд орсон ба үнэнээр дутсан, түүнээс гадна тэд Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй, харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж, эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй тэр хүмүүс харин ч эсрэгээрээ устгагдах хүмүүс юм. Тэд өөрсдийгөө маш ухаантай гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг гэж итгэдэг. Тэд хийж буй ёрын муу зүйлээ үнэн гэж боддог ба үүнийгээ нандигнадаг. Энэ хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг бөгөөд эцэстээ тэд юу тарьсан, түүнийгээ л хураана. Өөртөө илүү итгэлтэй, бардам байх тусмаа тэд үнэнийг олж чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа тэд Бурханыг илүү их эсэргүүцдэг. Эдгээр хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө хүний төрөл тус бүр шийтгэгдэх үү, эсвэл шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байдаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй эсвэл дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагдаж байдаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хийсэн хорон муу зүйлийнхээ төлөө шийтгэгдэх болно. Бурханд хүн итгэдэг ба хүн Бурханд дуулгавартай байх нь зохистой. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Түүнийг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэхгүй, махбодоор үзэгдэж буй Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол эдгээр үл тоомсорлогчид эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй агаад үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс ч бас ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрийн хүмүүс; тэдний мөн чанар бол Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх явдал бөгөөд тэдэнд Бурханыг дуулгавартай дагах бодол өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх болон чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, санамсаргүй үг яриа, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны мөн чанар өөрсдийнх нь устгагдах эсэхийг шийддэг; энэ нь, тэдний үйл хөдлөл, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг, эсвэл ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дунд, мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэж чадах боловч мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил эсвэл үгийн аль нь ч хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй бөгөөд мэдээж өчүүхэн төдий ч алдаа байхгүй. Хүн ажлыг гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа холилдох болно. Бурханы хийдэг ажил хамгийн тохиромжтой юм; Тэр ямар нэгэн бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар ойлгож чадахгүй, мөн Миний ярьж буй үгэнд ч итгэдэггүй хүн одоо олон байгаа; итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бүхэн бол чөтгөрүүд!
Эрж хайдаг ба эрж хайдаггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш гэж үү? Сайн мөс чанартай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцэх явдал. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүс олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч гэсэн мөн л устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, махан биеийнхээ зугаа цэнгэлээс ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгавартай байдаггүй бөгөөд бүгдээрээ устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх; тэр тусмаа тэд ирээдүйд устгагдах бай болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй хүмүүс устгагдах болно. Үлдэж чадах хүн бол цэвэршүүлэлтийн гашуун зовлонг туулж, бат зогссон хүн юм; энэ нь шалгалтуудыг үнэхээр давсан хүн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан бөгөөд өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна эсвэл дотор байгаа хэн боловч антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд итгэдэг гэж амаараа хэлдэг боловч үнэнээр дутмаг байдаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ зөвхөн ерөөл олж авахыг л зорьдог хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр эдгээр чөтгөртэй найзалсаар, энэ чөтгөрүүдэд хандах мөс чанар болон хайрыг чухалчилсаар байгаа; энэ нь Сатанд сайхан сэтгэлээр хандаж байна гэж тооцогддоггүй гэж үү? Энэ нь чөтгөрүүдтэй холбогдсон гэж тооцогддоггүй гэж үү? Хэрвээ хүмүүс өнөөдөр сайн, муу хоёрыг ялган салгаж чадахгүй, ямар нэгэн байдлаар Бурханы хүслийг эрж хайхгүйгээр хайр, өршөөлийг сохроор онцолсоор байж, Бурханы зүрх сэтгэлийг ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч илүү золгүй байх болно. Бие махбодтой Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Хэрвээ чи дайсандаа хайр, мөс чанарыг гол болгодог бол чамд зөвт байдлын мэдрэмж дутагддаг биш гэж үү? Хэрвээ чи Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй зохицолтой байдаг ба тэднийг гэх хайр болон хувийн мэдрэмж чамд байсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш гэж үү? Чи Бурханыг санаатайгаар эсэргүүцэж байгаа биш гэж үү? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хэрвээ хүмүүс дайснууддаа мөс чанар гаргаж, чөтгөрүүдийг хайрлаж, Сатаныг өрөвдөж байвал тэд Бурханы ажлыг санаатайгаар тасалдуулж байгаа биш гэж үү? Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст итгэдэг ч эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд итгэдэг гэж үгээрээ хэлдэг боловч мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ үнэлдэг стандарт бол үйл ажиллагаанд нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол тэр зөвт шударга хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр хорон муу хүн. Хүнийг үнэлдэг Бурханы стандарт бол мөн чанар нь Түүнд дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүмүүс ирээдүйд сайн газар хүрэхийн тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, мөн зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг өөрийнх нь зан авир, үг хэлээр тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг, тиймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахын тулд үүнийг ашиглахаар чармайх болно. Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс нь бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхаар зориглосон хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүссэн хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүмүүсийн үр дүнг зохицуулахад тохирох стандарт Бурханд бий; Тэр ердөө хэн нэгний үг, үйлдэл болон хэсэг хугацааны зан авирын дагуу эдгээр шийдвэрийг гаргадаггүй. Бурханы төлөөх хүний урьдны үйлчлэлээс болж Тэр хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зугтаж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж чадахгүй, тиймээс сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө үүргийг үнэнчээр хийдэг бол, ерөөл хүртэж эсвэл золгүй явдал туулахаас үл хамааран тэд мөнхөд Бурханд үнэнч бөгөөд шагнал авахаар зүтгэдэггүй гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ерөөл харах үедээ Бурханд итгэлтэй байдаг боловч ерөөл хараагүй үедээ итгэлээ алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, өөрсдийн хийх ёстой үүргийг биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ итгэлтэйгээр үйлчлэл үзүүлж байсан энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтад ч орж чадахгүй; зөвхөн зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрэн хаях ба тэд Бурханы төлөө, Бурханы улмаас амьдрах болно. Тэдэнд дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж байхгүй байна. Тэд Бурханд бүхэлдээ дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, мөн хаанчлалын амьдрал, энэ бол амралтын амьдрал юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?