Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 137
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Төгс Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон, бидний Бурхан хаанчилж байна! Төгс Хүчит Бурхан хөлөө Чидун уулан дээр тавьжээ. Хэчнээн үзэсгэлэнтэй сайхан бэ! Сонсоцгоо! Харуул бид дуу хоолойгоо өргөнө; бид хамтдаа дуулна, учир нь Бурхан Сионд эргээд ирчихсэн. Бид Иерусалимын эзгүйрлийг өөрсдийн нүдээр харж байна. Баярлан хөөрч, хамтдаа дуулцгаа, учир нь Бурхан бидэнд тайтгарал авчирч, Иерусалимыг золин аварсан. Бурхан бүх үндэстний нүдэн дээр ариун мутраа ил болгож, Бурханы үнэн бие гарч ирлээ! Газар дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг харлаа.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны бүх нууцыг илчлэхээр долоон Сүнс Таны сэнтийгээс бүх чуулган руу илгээгдлээ. Та алдрын сэнтийдээ сууж, хаанчлалаа удирдаж, шударга ёс, үнэн зөвөөр түүнийгээ бат бөх, тогтвортой болгосон; Та бүх улс үндэстнийг Өөрийнхөө өмнө буулган авсан. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та хаадын бүсийг суллаж, хотын хаалгыг Өөрийнхөө өмнө хэзээ ч хаагдахгүйгээр цэлийтэл нээсэн. Учир нь Таны гэрэл ирчихсэн, Таны алдар мандан, гэгээн гэрлээ цацруулж байна. Газар дэлхийг харанхуй нөмөрч, өтгөн харанхуй ард иргэдийн дээр байна. Өө, Бурхан минь! Гэхдээ Та илэрч, гэрлээ бидэн дээр тусгасан, Таны алдар бидэн дээр харагдах болно; бүх үндэстэн Таны гэрэлд ирж, хаад Таны гялбаанд ирэх болно. Та нүд бэлчээн, эргэн тойрноо хардаг: Таны хөвгүүд өмнө тань цуглаж, хаа холоос ирдэг; Таны охид тэврүүлэн явдаг. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны агуу хайр биднийг шүүрэн авсан; хаанчлалынхаа зам дээр Та биднийг дагуулан явж, Таны ариун үг бидэнд шингэдэг.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Бид Танд талархаж, Таныг магтъя! Бид чин үнэнч, тайван, бүрэн зүрх сэтгэлээр Таныг хүндэлж, Таныг гэрчилж, Таныг өргөмжилж, Танд дуулъя. Нэгэн санаа бодолтой байж, хамтдаа босгон байгуулагдъя, удалгүй Та биднийг Таны зүрх сэтгэлийн дагуу, Танаар ашиглагддаг хүмүүс болгох болтугай. Таны хүсэл газар дэлхий дээр саадгүй биелээсэй гэж бид хүсэж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 25-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүхний...
Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг...
Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан...
Ехова ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө хүн юу ч мэддэггүй байсан бөгөөд бараг бүх хүн төрөлхтөн доройтолд орж, дэлхийг үерээр устгахаас...