Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 115
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Орчлон ертөнц даяарх хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд ард түмний дунд алхдаг. Сатан төвөг учруулах үед, тэнгэр дэх үйлчлэлээсээ болж тэнгэрэлчүүд үргэлж Миний ардуудад тусалдаг. Тэд хүний сул доройгоос болж диаволд хууртахгүй, харин харанхуйн хүчний дайралтын улмаас манан дунд хүний амьдралыг илүү их туулдаг. Бүх ардууд Миний нэрийн дор захирагдаж, Намайг илт эсэргүүцэхээр хэн ч хэзээ ч босдоггүй. Тэнгэрэлчүүдийн ажлын улмаас хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрдөг ба бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнцийг газар дээрх Миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газарт амьдардаг боловч энэ нь Намайг айн чичирч эсвэл зугтахад хүргэхгүй, учир нь өөрийнх нь бүх хүн бүгдээрээ аль хэдийн түүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хэзээ ч, юуны ч “үүрэг” биелүүлж байгаагүй; үүний оронд бүх зүйл өөрсдийн ажил хэргийг хөөж, өөрсдөд нь тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй байж чадах вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй байж чадах вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил уу? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгч, түүнийг эд баялгаар хангасан, гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаанчлалд орохыг гуйдаг. Гэвч зохих төлөөс төлөхгүйгээр, өөрийн амь биеэ хайргүй зориулах дургүй байж тэр Миний хаанчлалд яаж амархан орж чадах юм бэ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би түүнд шаардлага тавьдаг, ингэснээр газар дээрх Миний хаанчлал алдраар дүүрч болох юм. Хүн өнөөг хүртэл Надаар газарчлуулсан, тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол, газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэтийн ирээдүйг мэдэх байсан бэ? Хэн Миний хүслийг ойлгох байсан бэ? Би Өөрийн шаардлагыг хүний шаардлагад нэмсэн; энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд...
Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш...
Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр аль ч өнцгөөс ярьсан бай, бүгд ялгаагүй энэ хүмүүсийг төгс болгохын төлөө билээ. Сүнсний...
Чиний итгэлийн энэ бүх он жилүүдэд Бурханы чамд хийсэн бүхнийг өнөөдрийг хүртэлх амьдралаасаа эргээд нэг хар. Чи үүнийг гүн гүнзгий...