Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 254

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Зөвхөн Бурханд амийн зам бий

I

Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, эөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай, эөвхөн Бурханд амийн зам бий. Зөвхөн Бурхан л амийн эх ундарга, амийн булгийн мөнхийн урсгал билээ. Дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан маш их ажил хийсэн; амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн; Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ. Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь; Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам, Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.

Бурхан хэзээ ч хүний зүрх сэтгэлээс хол байгаагүй, Тэр үргэлж хүмүүсийн дунд амьдардаг. Бурхан бол хүний амьдралыг хөдөлгөх хүч, мөн хүний оршин тогтнох үндэс; Бурхан бол хүний амьдралын баялаг. Тэр хүнийг дахин төрүүлж бас хүнийг өөр дүрд нь хүчирхэг амьдруулдаг. Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг, зөвхөн Бурханд амийн зам бий. Зөвхөн Бурхан л амийн эх ундарга, амийн булгий нмөнхийн урсгал билээ. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчээр хүн үеийн үед амьдарсаар байна. Бурханы амийн хүч хүнийг дэмжиж байдаг; Бурхан ямар ч энгийн хүн төлж байгаагүй үнэ төлсөн.

Бурханы амийн хүч ямар ч хүч чадлыг давамгайлах бөгөөд бүх хүч чадлыг давдаг. Түүний амь мөнхийн, хүч чадал нь ер бусын. Түүний амийн хүчийг хэн ч, юу ч хялбар дийлэхгүй, тэрхүү хүч оршиж, гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрэлтүүлдэг. Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг, зөвхөн Бурханд амийн зам бий. Зөвхөн Бурхан л амийн эх ундарга, амийн булгийн мөнхийн урсгал билээ. Тэнгэр, газар үлэмж өөрчлөгдсөн ч зөвхөн Бурханы амь хэвээр үлдэнэ. Бүх зүйл үгүй болсон ч Бурханы амь үлдэнэ, Бурхан бол бүх зүйлийн эх ундарга, оршин байх үндэс, Бурхан Өөрөө мөнх амь билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих