Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 178
Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Бурхан Өөрөө үнэн бөгөөд Өөрөө үнэнийг эзэмшдэг, үнэний эх сурвалж юм. Эерэг зүйл болгон, үнэн бүр Бурханаас гардаг. Бурхан бүх зүйл, бүхий л үйл явдлын зөв, бурууг шүүж чаддаг; болж өнгөрсөн зүйл, эдүгээ өрнөж буй зүйл, хүний хараахан мэдэхгүй байгаа ирээдүйн юмсыг ч шүүж чаддаг. Тэр бол бүх зүйлийн зөв бурууг шүүж чаддаг цорын ганц шүүгч бөгөөд бүх зүйлийн зөв бурууг Бурхан л шүүж чаддаг гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийн дүрмийг мэддэг. Энэ нь үнэний биелэл бөгөөд Бурхан Өөрөө үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг билээ. Хэрэв хүн үнэнийг ойлгож, төгс болсон бол үнэний биелэлтэй хамаатай байх уу? Хүн төгс болгуулах үедээ Бурханы одоо хийдэг бүхэн болон Бурханы шаарддаг зүйлсийн талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлттэй, хэрэгжүүлэх зөв замтай болдог; түүнчлэн Бурханы хүслийг ойлгож, зөв бурууг ялгадаг. Гэвч хүний хүрч чаддаггүй, Бурханыг хэлж өгсний дараа л мэдэж чаддаг зарим зүйл бий. Хүн хараахан мэдэгдээгүй юмс, Бурханы хараахан хэлж өгөөгүй зүйлсийг мэдэж чадах уу? (Чадахгүй.) Хүн урьдчилан таамаглаж чаддаггүй. Түүнчлэн, хүн Бурханаас үнэнийг олж авч, үнэний бодит байдалтай болж, олон үнэний мөн чанарыг мэдэж, зөв бурууг ялгаж салгах чадвартай боллоо ч гэсэн бүх зүйлийг хянаж, захирах чадвартай байх уу? (Үгүй.) Ялгаа нь энэ юм. Бүтээгдсэн зүйлс ер нь үнэний эх сурвалжаас л үнэнийг олж авч чадна. Тэд хүнээс үнэнийг олж авч чадах уу? Хүн үүнийг өгч чадах уу? Хүн хүнийг хангаж чадах уу? Чадахгүй, үүнд ялгаа нь байгаа юм. Чи хүлээн авч л чаддаг болохоос хангаж чадахгүй—чамайг үнэний биелэл гэж нэрлэж болох уу? Үнэний биеллийн мөн чанар яг юу вэ? Энэ нь үнэнээр хангадаг эх сурвалж, бүх зүйлийн захиралт, дээд эрхийн эх сурвалж, бас бүх зүйл, бүхий л үйл явдлыг шүүдэг стандарт, дүрэм билээ. Энэ нь үнэний биелэл юм.
“Христийн ярианы тэмдэглэлүүд” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс...
Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын...
Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл,...
Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан...