Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 261

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж байхад хүн төрөлхтний эртнээс эзэмшсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаана байдгийг хэн ч ухан ойлгож чаддаггүй, Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрч бүр ч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс гадна, бүтээгдсэн хүн төрөлхтний дагах ёстой оршин тогтнолын хуулийг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, Тэр бол хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажлын төлөө, Өөрийн төлөвлөгөөний төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр өөрийн сүнсийг мэдэрдэггүй махан биед өөдгүйгээр оршин тогтнохын тулд өөрсдийгөө хатамжилдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухаан алдсан хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухаан алдсан энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь чамайг ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байна. Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний ажиглалт, хүлээлт үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Энэхүү ажиглалт, хүлээлт тодорхой бус хугацаатай байж магадгүй, мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас

Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна

Төгс Хүчитийн амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож, эрэмгийгээр амь зуусаар. Чи итгэл найдваргүй амьдардаг; тэр зорилгогүй оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж, зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж, зовж бас гиншин уйлж байгаа хүмүүсийг Тэр аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг.

Гүнээ зовж шаналдаг энэ хүмүүст Төгс Хүчит өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас энэ ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний сүнс сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамд хоол, ус авчирч өгөхийг хүсдэг. Тэр чамайг сэрээхийг хүсдэг. Тэгвэл чи цангахгүй, тэгээд бас өлсөхгүй. Чи ядрах тэрүүхэн үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ, чи битгий цочирд, чи бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн авна.

Тэр чиний хажуунаас харж, эргэж ирэхийг чинь хүлээж байгаа. Ой санамж чинь гэнэт сэргэж, Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг Тэр хүлээж байгаа, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүй “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит чамайг үргэлж харж байгааг ухаарна, Чамайг эргэж ирэхийг Тэр цаг ямагт хүлээсээр ирсэн.

Тэр гашуунаар хүсэн тэмүүлдэг. Тэр хариултгүй хариуг хүлээсээр, хүлээсээр ирсэн. Түүний ажиглалт нь үнэлж баршгүй, энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм. Магадгүй энэ ажиглалт үүрд үргэлжилнэ, эсвэл төгсгөлдөө хүрсэн ч байж болно. Гэхдээ чи зүрх сэтгэл болон сүнс чинь одоо яг хаана байгааг мэдэх ёстой, мэдэх ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих