Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
II хэсэг
Абрахамын цаг үед Бурхан мөн нэг хотыг устгасан. Энэ хот нь Содом гэдэг нэртэй байсан. Олон хүмүүс Содомын тухай түүхийг сайн мэддэг нь эргэлзээгүй, гэхдээ хэн ч энэ хотыг устгах үндэслэл болсон Бурханы бодлыг мэдэхгүй.
Иймээс өнөөдөр Бурханы Абрахамтай ярилцсан дээрх ярианаас бид Түүний зан чанарыг мэдэхийн зэрэгцээ тухайн үеийн Түүний бодлыг мэдэх болно. Дараа нь, Библийн дараах ишлэлүүдийг уншицгаая.
B. Бурхан Содомыг устгах ёстой
(Эхлэл 18:26) Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.
(Эхлэл 18:29) Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:30) Тэр Түүнд, “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:31) Тэр Түүнд, “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд, “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр, “Би түүнийг устгахгүй” гэв.
Энд Библиэс Миний сонгосон хэдэн ишлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг хүсмээр байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхисон. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний нөхөрлөлд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний нөхөрлөх бүх ишлэл болон агуулгад бид эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн хүний зан төлвийг голлон анхааралгүй алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно, мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно—үүгээр бид зорилгодоо хүрэх болно.
Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн чухал үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова тухайн хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл, Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэн хэрэг дээрээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр тэнд дөчин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй—харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд, эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тийм байгааүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав нь хариугүй хангалттай байх байсан боловч үнэндээ Содомд ядаж тийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгэхээр Бурханы бодлоор энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь тэднийг устгахаас өөр аргагүй болоход Бурханыг хүргэсэн байгаа биз дээ. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэвэл, энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байсан эсэх нь чухал байсан. Хэрвээ уг хотод ганцхан зөв шударга хүн байвал тэр хотыг устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан хотыг устгах гэж байсан эсэхээс үл хамааран, тэнд хэдэн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурханы хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгддөггүй: Тэр Өөрийн нүдэнд харагдах мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь басхүү Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан бол, эсвэл арван хүн байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүнийг бодоод Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдан ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж, эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн, зарим нь итгээгүй. Ийм л байсан. Тиймээс тэр эрин үеийн зөв шударга хүмүүс—Бурханы бодлоор зөв шударга байсан хүмүүс—нь ердөө л Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чаддаг хүмүүс байсан. Тэд бол Бурханы үгийг хүмүүсийн дунд биелүүлсэн зарц нар байсан. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж болох байсан уу? Тэд Бурханы төгс болгосон хүмүүс гэж хэлж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы бодлоор бол эдгээр зөв шударга хүмүүс Бурханы итгэлийг хүлээгчид гэж нэрлэгдвэл зохих байсан уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох байсан уу? Мэдээж үгүй! Тэд лав Бурханы итгэлийг хүлээгчид болон гэрчүүд гэж нэрлэгдэж таарахгүй хүмүүс байсан. Иймд тийм хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Библид бидний дөнгөж сая уншсан ишлэлийг хүртэл Бурхан тэднийг “Миний зарц” гэсэн олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы зарц нар байсан, тэд дэлхийд Түүнд үйлчилсэн хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж нэрлэсэн бэ? Бурханы зүрх сэтгэлд хүмүүсийг юу гэж нэрлэх тухай стандарт байдаг уу? Гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга, эсвэл зарц нар гэж хэлэх нь хамаагүй, Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн зарц гэж хэлэхдээ энэ хүн Түүний элч нарыг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна, мөн элч нарын тушаасан зүйлийг гүйцэтгэж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юу гүйцэтгэдэг вэ? Дэлхий дээр хийж, гүйцэтгэ гэж Бурхан хүнд тушаасан зүйлийг. Тэр үед Бурхан хүнээс дэлхий дээр хийж, гүйцэтгэхийг хүссэн зүйлийг Бурханы зам гэж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Учир нь, тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйл хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг, эсвэл тэрийг хий гэснээс өөр юм хэлэлгүй цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан бэлэн болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замыг баримтлах хэцүү байсан, тийнхүү Бурханы зам Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байсан. Бурханы дурдаж байсан, бидний энд харж байгаа хорь, эсвэл гуч ч бай зөв шударга хүмүүсийг Бурхан Өөрийнхөө зарц гэж үздэг байсан. Бурханы элч нар эдгээр зарц дээр ирэхэд нь тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний хэлсний дагуу ажиллаж чаддаг байсан. Энэ нь Бурханы нүдэнд бол зарц нарын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан бол хүмүүсийг нэрлэхдээ бодолтой байдаг. Тэд та нарын одоо байгаа шиг ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог ба Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаарсан байсан болохоор нь Тэр тэднийг Өөрийн зарц гэж нэрлээгүй, харин тэдний хүн чанар нь шударга бөгөөд тэд Бурханы үгийг дагаж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурхан тэдэнд тушаахад тэд өөрсдийн хийж байснаа хойш тавьж, Бурханы тушаасныг гүйцэтгэж чаддаг байсан. Иймээс Бурханы хувьд зарц гэдэг цолны утга учрын өөр нэг үе нь тэд Түүний дэлхий дээрх ажилд хамтран ажилладаг ба тэд хэдийгээр Бурханы элч биш байсан ч гэсэн тэд бол Бурханы үгийг дэлхий дээр гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр зарц нар буюу зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Дэлхий дээр Бурханы эхлэх гэж байсан ажил, Түүнтэй хамтран ажиллах хүмүүсгүйгээр байж чадахгүй байсан бөгөөд Бурханы зарц нарын хүлээсэн үүргийг Бурханы элч нараар орлуулшгүй байсан. Энэ зарц нарт Бурханы тушаасан даалгавар болгон Түүнд агуу ач холбогдолтой байсан ба иймээс Тэр тэднийг алдаж чадахгүй байсан. Эдгээр зарц нарын Бурхантай ажилласан хамтын ажиллагаагүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан ба түүний уршгаар Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар ямар ч хэрэггүй болох байсан.
Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Уг хот Бурханд өршөөгдвөл зохихоор байсан уу? Тус хотод зөвхөн нэг хүн—Лот—Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний цаад утга нь гэвэл, тус хотод Бурханы зөвхөн ганц зарц байсан бөгөөд тийнхүү Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр зам Бурханд байгаагүй гэсэн үг. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь энгийн мэт санагдаж болох боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр сайтар бодож, ажиглан урт хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр лав ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлтэнд яаран хүрэхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байгаагүй, гучин ч зөв шударга хүн байгаагүй, хорь ч байгаагүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байсан. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд Бурхан гарын арван хуруу шигээ мэддэг байсан. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ, Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгнээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харвал зохих Бурханы зан чанар байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байсан. Бурханы өршөөл энэрлийн учраас уу? Түүний хайр, хүлээцтэй байдлаас болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэдгээр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы хүлээцтэй байдал, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээцтэй байдал болон тэдгээр зөв шударга хүмүүст санаа тавих учраас Тэр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам, “Тэндээс арав олдож болох шүү дээ” гэхэд Бурхан, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байсангүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг тэр ойлгосон. Үүнээс та нар Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Тэр нь, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан түүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй байсан ба түүнийг лавтай устгах байсан. Энэ нь Бурханы хилэгнэл биш гэж үү? Энэ хилэгнэл нь Бурханы зан чанарыг төлөөлж байна уу? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл үү? Энэ нь хүний халдах ёсгүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн, мөн тэд маш бохир бөгөөд ялзарсан байсан.
Яагаад бид эдгээр ишлэлийг ийм байдлаар задлан шинжилсэн бэ? Яагаад гэвэл, эдгээр энгийн цөөхөн өгүүлбэр нь, Бурханы өгөөмөр энэрэлт зан чанар болон гүн хилэнг бүрэн илэрхийлж өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөн энэрч, хүлээцтэй хандаж, тэдэнд санаа тавихын зэрэгцээ Бурхан зүрх сэтгэлдээ Содомд байгаа тэдгээр бүх ялзарсан хүмүүсийг гүнээ жигшиж байсан. Энэ нь өгөөмөр өршөөл энэрэл болон гүн хилэн байсан уу, аль эсвэл үгүй юу? Бурхан уг хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад тус хотыг гал хэрэглэж устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харахад, эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байхдаа чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад чи тэр юмыг шатаамаар байдаг вэ? Тэр юм чамд цаашид хэрэггүй, тэрийг дахиж харахыг ч хүсэхгүй гэж боддог уу? Чи тэр юмыг зайлуулахыг хүсдэг үү? Бурхан гал хэрэглэсэн нь зайлуулах, үзэн ядах гэсэн үг байсан бөгөөд Тэр Содомыг дахиж харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар устгахад Бурханыг хүргэсэн сэтгэл хөдлөл байсан юм. Гал хэрэглэсэн нь Бурханы хэр их ууртай байсныг харуулдаг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь бас Бурханы ямар ч зөрчлийг тэвчдэггүй талыг нь хүнд үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллах үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон хийсвэр хүслээс хамаарч тэд биеэрээ эсвэл, бодол санаандаа Бурханд хэчнээн ч шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас буруулмагц Бурханы уур хилэн зогсолтгүй ундардаг. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргах юм бол нэгэнт сул тавьчихвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас нь өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр бодь, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлст Тэр гүнээ хилэгнэж, уур хилэндээ зогсолтгүй автдаг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд цаашлаад, тэдгээрийг эхнээс нь эцсийг нь хүртэл Бурхан илчилсэн: өгөөмөр өршөөл ба гүн хилэн. Энд байгаа та бүхний ихэнх нь Бурханы өршөөлөөс юм мэдэрсэн боловч та нараас цөөхөн хүн Бурханы уур хилэнг үнэлсэн. Бурханы өршөөл энэрэл, хайр энэрлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч Бурхан ямар нэг хүнд юм уу өнөөдөр энд байгаа та нарын аль нэг хэсэгт айхтар уурлаж байсан удаа тун ховорхон, эсвэл хэзээ ч үгүй гэж хэлж болно. Тайвшир! Эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо цаг нь хараахан болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл, Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлахаараа Өөрийн гүн хилэнг тэдэн дээр сул тавьдаг, энэ бол Тэр уг хүнийг удтал жигшиж, голсон, тэр хүний оршин байхыг жигшсэн ба оршин байхыг нь тэвчиж чадахаа больсон гэсэн үг юм; Түүний уур хилэн тэдэн дээр буумагц тэд алга болно. Өнөөдөр Бурханы ажил тэр цэгт хараахан хүрээгүй байна. Бурхан ихэд уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг давж гарч чадахгүй. Тэгвэл тэр үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний айхтар уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ буугаач гэж гуй, ингэснээр та нар хүнд хандах Бурханы уур хилэн болоод Түүний халдашгүй зан чанар үнэхээр оршин байдаг эсэхийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?
Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй
Библийн эдгээр ишлэлээс харж болох Бурханы зан чанарын хоёр талыг нөхөрлөхөд зохистой юу? Энэ түүхийг сонссоноор та нар Бурханы талаар шинэ ойлголттой болсон уу? Ямар төрлийн ойлголт вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, энэ сүүлчийн бүлэг хүмүүстэй адилаар Бурханы нигүүлсэл, эсвэл өршөөл, хайр энэрлийг амссан өөр ямар ч бүлэг байхгүй. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч, Бурхан Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд голдуу зөвхөн үг хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгнээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүмүүс Түүний уурыг биечлэн мэдэрсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр хэдийгээр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн нь Бурханы сүр жавхлан болон зөрчил доромжлолыг тэвчдэггүй байдлыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгнээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон бүр хүнийг яллахдаа үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгнээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний мэдэрсэн Бурханы уур хилэн нь ердөө л Түүний ярианы өнгө болон мэдрэмжийн үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага болон жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог. Иймд Түүний үгнээс Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг харсан, мөн хүний доромжлолыг Бурхан тэвчдэггүйг харсан бөгөөд Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг тэдний ихэнх нь үнэлдэг хүртэл болсон. Гэхдээ хүний зан төрх хэчнээн муу муухай, эсвэл түүний зан чанар хэчнээн ялзармал байхыг үл тоон Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчих зуураа Түүний хэлсэн үг, Түүний гаргасан хичээл чармайлт, Түүний төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх нь Түүний зорилго нь юм. Ийм үр дүнг хүлээхэд цаг хэрэгтэй бөгөөд хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адилаар хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм, эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүмүүсийн хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд бүр хорь, эсвэл гучин жил хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явц дуусахыг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд Тэр энэ үр дүн ирэхийг хүлээдэг. Хүлээх хугацааныхаа туршид Бурхан асар их өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын мөчлөгийн үеэр туйлын цөөн тооны хүмүүс цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний зөрчил, доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү том нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээц, тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж, эдгээр ердийн жишээн дэх энэ хүмүүст гарсан Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэн хэрэг дээрээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд хүлээж байсан хугацааныхаа туршид Бурхан тэвчсэн ба Түүнийг дагадаг хүмүүсийг аврахын төлөө Тэр Өөрийн тэвчээр болон Өөрийн амийг зольсон. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг сул тавьж чадна, бас Тэр өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ маш ойлгомжтой байна уу, эсвэл үгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг—энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ—энэ бүхэн Түүний зан чанарт шууд тусгагдаж болдог. Тийм зүйлс мөн Бурханы ажлаас маш илэрхий, тодорхой харагдаж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг, эсвэл ерөнхий биш; харин тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тун илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө юм.
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн
Хэрвээ Би эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүд дэх Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байсан. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдийгээр Библийн эдгээр түүх нь Бурханы хийсэн зарим зүйлийн талаар тэмдэглэсэн байдаг боловч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй, эсвэл Өөрийн хүслийг ил тод гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлийг үлгэр түүхээс өөрцгүй үзсэн ба тиймээс Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг юм шиг хүмүүст санагдуулдаг, хүнээс нуугддаг зүйл нь Бурханы бие биш, харин Түүний зан чанар болон хүсэл юм. Миний өнөөдрийн нөхөрлөлийн дараа ч Бурхан хүнээс бүрэн нуугдсан байдаг гэж та нар бодсоор л байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар итгэсээр байна уу?
Бүтээлийн цаг үеэс хойш Бурханы зан чанар Түүний ажилтай нийцсээр ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин олон түмэнд бүрэн мэдэгдэж, хүнд ил байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зүрх сэтгэл Бурханаас улам их холдсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хирээр хүн Бурхан хоёрын зай улам улам ихэссэн. Хүн Бурханы нүднээс алгуур боловч гарцаагүйгээр алга болсон. Хүн Бурханыг “харж” чадахаа больсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тийнхүү тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй ба бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэхдээ тулсан. Иймд Бурханы зан чанар ба Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх хүний эндүү ойлголт нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин хүний зүрх сэтгэл Бурханаас холдсоны уршиг юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахаа ч мэддэггүй ба Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байна вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Түүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд өөртөө хадгалсан. Зарим хүмүүс Бурханд ихэвчлэн залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэд шийтгүүлж болно гэж хүртэл амладаг нь үнэн шүү дээ. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь тэр Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг ч биш, мөн өөрийн хувь заяа болон хэтийн ирээдүйг, бүх зүйлээ Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амласныг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд сайхан сонсогддог үгсийг л хэлдэг; тэгэх зуураа чи өөрийн олон янзын зальхай санааг, нууц, далд явуулга, төлөвлөгөөнүүдийнхээ хамтаар Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан авахаас гүнээ айж байдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг харж чаддаг, зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтанд шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч Түүнд хянах эрх байдаггүй юм. Хийсвэр ухамсартаа хүн өөрийгөө Бурханы энэрэлд орхихыг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, бялдуучлал ашиглан жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нууж, өөрсдийн зүрх сэтгэлийг хааж далдлах арга замыг боддог хүмүүс хүртэл байдаг. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд хүн өөрөө төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд хөндлөнгийн оролцоо буюу Бурханы оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл түүнд Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний үүрэг даалгавар ч юм уу, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн түүний өөрийн байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, зөн билиг болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, эсвэл хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?