Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
II хэсэг
Бид Бурханы гүйцэтгэсэн бүх ажил болон Түүний анх удаа хийсэн цуврал зүйлсийн талаар дөнгөж сая ярилаа. Эдгээр зүйл нэг бүр нь Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы хүсэлтэй холбоотой юм. Тэдгээр нь мөн Бурханы зан чанар болон Түүний мөн чанартай холбоотой. Хэрэв бид Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол Хуучин Гэрээ эсвэл Хуулийн эрин үед зогсож болохгүй, харин бид Өөрийн ажилдаа Бурханы хийсэн алхмуудын дагуу урагшлах хэрэгтэй. Иймээс Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхэд бидний өөрсдийн алхам Нигүүлслийн эрин үед—нигүүлсэл, авралаар дүүрэн эрин үед очсон. Энэ эрин үед Бурхан дахиад нэг маш чухал зүйлийг анх удаагаа хийсэн. Энэ шинэ эрин үе дэх ажил нь Бурхан болон хүн төрөлхтний аль алины төлөөх шинэ эхлэлийн цэг байсан. Энэ шинэ эхлэлийн цэг нь Бурханы анх удаа хийсэн дахиад нэг шинэ ажил байсан юм. Энэ шинэ ажил нь хүн болон бүх бүтээлийн төсөөлөхийн аргагүй, Бурханы хийсэн урьд өмнө үзэгдээгүй зүйл байсан. Энэ нь одоо бүх хүмүүсийн сайн мэддэг зүйл бөгөөд—энэ нь Бурхан хүн болсон анхны удаа, Тэр хүний хэлбэртэйгээр, хүний ялгамж чанартайгаар шинэ ажлаа эхэлсэн анхны удаа байсан юм. Энэ шинэ ажил нь Бурхан Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлыг дуусгасныг болон Тэр хуулийн дор цаашид юу ч хийхгүй эсвэл хэлэхгүй гэдгийг илтгэж байв. Тэр хуулийн хэлбэрээр эсвэл хуулийн дүрэм журам, зарчмуудын дагуу юуг ч ярихгүй эсвэл хийхгүй. Өөрөөр хэлбэл, Хууль дээр үндэслэсэн Түүний бүх ажил нь үүрд зогссон бөгөөд цаашид үргэлжлэхгүй, учир нь Бурхан шинэ ажил эхэлж, шинэ зүйл хийхийг хүссэн ба Түүний төлөвлөгөө дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт хүрсэн. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг дараагийн эрин рүү хөтөлсөн.
Энэ нь хүмүүст баяртай эсвэл муу ёрын мэдээ байх эсэх нь тэдний мөн чанар ямар байхаас хамаарч байсан. Энэ нь зарим хүмүүсийн хувьд баяртай биш, харин муу ёрын мэдээ байсан гэж хэлж болно, учир нь Бурхан Өөрийн шинэ ажлыг эхлэх үедээ зөвхөн хууль, дүрэм журмыг дагаж байсан, зөвхөн сургаал номлолыг дагаж байсан боловч Бурханаас эмээдэггүй хүмүүс Бурханы хуучин ажлыг хэрэглэн Түүний шинэ ажлыг яллах хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын мэдээ байсан; гэхдээ гэм зэмгүй, нээлттэй, Бурханд үнэнч бөгөөд Түүний авралыг хүлээн авахад бэлэн хүн бүрийн хувьд эхний бие махбод болсон Бурхан нь маш баяртай мэдээ байсан. Хүн үүссэнээс хойш энэ нь, Бурхан Сүнс бус хэлбэртэйгээр хүмүүсийн дунд гарч ирж, амьдарсан анхны удаа байсан; харин ч Тэр хүнээс төрж, хүмүүсийн дунд хүний Хүү болон амьдарч, тэдний дунд ажилласан. Энэхүү “анхны удаа” нь хүмүүсийн үзлийг эвдэн нураасан бөгөөд мөн бүх төсөөллийг даван гарсан. Нэмж хэлэхэд, Бурханы бүх дагалдагчид бодитой үр ашгийг хүртсэн. Бурхан хуучин эрин үеийг дуусгаад зогсохгүй Тэр мөн Өөрийн хуучин ажиллах арга барил болон ажиллах хэлбэрээ төгсгөл болгосон. Тэр Түүний хүслийг дамжуулах боломжийг Өөрийн элчүүдэд цаашид дахин олгоогүй ба Тэр цаашид үүлний цаана нуугдаагүй эсвэл аянгаар дамжуулан тушаасан байдлаар ярихаа больсон. Өмнөх ямар ч зүйлтэй адилгүйгээр, хүмүүсийн хувьд ойлгож, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан тэдний төсөөлшгүй арга буюу бие махбод болохоор дамжуулан Тэрээр тухайн үеийн ажлыг өрнүүлэх хүний Хүү болсон юм. Энэ алхам нь хүн төрөлхтнийг гайхшруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд их л таагүй байсан, учир нь Бурхан дахин нэгэнтээ Өөрийн өмнө нь хэзээ ч хийж байгаагүй шинэ ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр бид шинэ эринд Бурхан ямар шинэ ажлыг гүйцэтгэснийг харах бөгөөд энэ бүх шинэ ажлаас Бурханы ямар зан чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын юуг нь бид ойлгож болох вэ?
Дараах нь Библийн Шинэ Гэрээнд бичигдсэн үгс юм.
1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
2. (Матай 12:6–8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.
Эхлээд энэ эшлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.
Бид яагаад энэ эшлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн. Тэдний төөрөгдөл болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсны тухайд гэвэл тэдгээрийг бид одоохондоо хойш тавиад, Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдрөөр үүнийг хийхээр сонгосон болон энэ үйлдлээрээ дамжуулан Тэр хуулийн дор амьдарч байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ нь энэхүү эшлэл болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.
Эзэн Есүс ирэхдээ, хүмүүстэй харилцахын тулд Өөрийн бодитой үйлдлүүдийг ашигласан: Бурхан Хуулийн эрин үеэс гарч шинэ ажлыг эхлүүлсэн ба энэ шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаардаагүй; Бурхан Амралтын өдрийн хязгаарлалтаас гарах үед энэ нь ердөө л Түүний шинэ ажлын эхний шинж тэмдэг байсан бөгөөд Түүний үнэхээр агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон байсан ба тэрхүү эрин үеийн хууль, зарчмуудыг эвдсэн билээ. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн таслан хаяж, үүнийг цаашид мөрдөхөө больсон ба Тэр үүнийг мөрдөхийг хүн төрөлхтнөөс цаашид шаардахаа больсон. Иймд эндээс чи Эзэн Есүс Амралтын өдрөөр тариан талбайгаар явсныг харсан; Эзэн амраагүй харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цочрол үзүүлсэн ба Тэр цаашид хуулийн дор амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн. Түүний энэ үйлдэл нь, Тэр хуулиас гарах, Амралтын өдрөөс гарахаас эхэлсэн шинэ ажлыг Өөртөө авч ирсэн гэдгийг хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэх үедээ өнгөрсөнтэй дахиж зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн хууль дүрмийн талаар цаашид дахин анхаарал хандуулаагүй. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр урьдынх шигээ ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүүг шувтран идэж байсан. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байсан. Бурхан Өөрийн хийхийг хүсэж байсан ажил болон Өөрийн хэлэхийг хүсэж байсан зүйлсдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинэ эхлэл хиймэгцээ Өөрийн өмнөх ажлыг дахин дурддаггүй, мөн үүнийгээ үргэлжлүүлдэггүй. Учир нь Бурхан Өөрийн ажилдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсэх үед энэ нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе байдаг юм. Хэрвээ хүмүүс хуучны хэллэг эсвэл хуулийн дагуу үргэлжлүүлэн үйлдэж, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнд талархал илэрхийлэхгүй эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон байгаа. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талуудыг харж чадна. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралдаггүй эсвэл элэгдсэн замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг ба ямар ч хориотой зүйл, ямар ч хориг байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй эсвэл шавар баримал биш ба Тэр хүмүүсийн сүмд тахиж, шүтэн мөргөдөг хуурамч шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, эрч хүчтэй бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь агаад гэрэл, эрх чөлөө агаад чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд, юугаар ч хязгаарлагддаггүй. Хүмүүс юу ч гэж хэлсэн хамаагүй, тэд Түүний шинэ ажлыг яаж ч харж эсвэл үнэлж байсан хамаагүй, Тэр Өөрийн ажлыг эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Тэр хэн нэгний үзлийн талаар эсвэл Түүний ажил болоод үгийг буруушаан зэмлэдэг талаар эсвэл бүр тэд Түүний шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхөд ч санаа зовдоггүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний учир шалтгаан эсвэл хүний төсөөлөл, мэдлэг эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж эсвэл тодорхойлж, Түүний ажлыг гутааж эсвэл тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр нууж хаахгүйгээр гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм журам байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг эсвэл сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, тэдэнд амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтэн мөргөдөг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм журам, хоригт баригддаг—өнөөдөр нэг зүйл нь хориглогдсон бол маргааш өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд нар гавлагдаж дөнгөлөгдсөн хоригдлууд шиг ярих ямар ч баяр баясгалангүй байдаг. “Хориг” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн шүтээнийг шүтэн мөргөж эхэлмэгц тэд хуурамч бурхдыг шүтэж, муу сүнсийг шүтдэг. Хориг нь түүний хамтаар ирдэг. Чи үүнийг эсвэл түүнийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш чи зуухаа асааж болохгүй, дараагийн өдөр нь чи шинэ байранд нүүж орж болохгүй, хурим эсвэл оршуулга хийхэд эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг хориг гэж нэрлэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд энэ нь тэднийг хянаж байгаа, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу сүнснүүдийн гав дөнгө юм. Бурханд эдгээр хориг байдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд үүний талаар бодох ёстой: Бурханд ямар ч хориг байдаггүй. Өөрийн үг болон ажилд баримталдаг зарчим Бурханд байдаг боловч ямар ч хориг байдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь юм.
Одоо дараах эшлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Maтай 12:6–8). Энд байгаа “сүм” гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Энгийнээр хэлбэл “сүм” гэдэг нь сүр жавхлантай, өндөр барилгыг хэлж байгаа ба Хуулийн эрин үед сүм нь тахилчдын Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэж хэлэх үед “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээж “нэгэн” гэдэг нь махан бие дэх Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юуг хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн—Бурхан аль хэдийн гарсан бөгөөд үүн дотор цаашид ажиллаагүй байсан, иймээс хүмүүс сүмийн гаднаас Бурханы хөлийн мөрийг эрж хайж, Түүний ажил дахь Түүний алхмуудыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан нь хуулийн дор хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үзэж эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан, иймээс Эзэн Есүс шүтээнийг шүтэхгүйгээр харин Бурханыг шүтэн мөргөхийг тэдэнд анхааруулсан, учир нь Тэр бол эрхэм дээд билээ. Тиймээс, Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг” гэж хэлсэн. Эзэн Есүсийн нүдээр, хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйл явцыг туулж байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн-шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж өргөлөө өргөж чадахгүй болдог. Тэдний амьдрах газар гэж нэрлэдэг газар нь Ехова Бурханыг шүтэн мөргөх гэсэн далбаан дор тэдний ажилладаг газар бөгөөд тэдэнд сүмд байрлаж өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгодог. Тэдний тахил үйлдэх гэж нэрлэдэг зүйл нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор зүгээр л өөрсдийн хувийн ичгэвтэр наймааг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь, тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг халхавч болгож, тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах бамбай болгон ашигласан тул хүмүүст анхааруулахын тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөөдөрт хамаатуулж үзвэл энэ нь адил тэгш хүчинтэй, адил тэгш хамаатай хэвээр байгаа. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийнхээс өөр ажлыг мэдэрч туулдаг боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд, хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь хүмүүс өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд ур чадвараа мэргэжил болгон ашиглахад өөрсдийн үүргийг чиглүүлсэн боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдалд зүгээр л дагаж мөрдөж ёстой шашны номлолын хэсэг мэтээр ханддаг; гэх мэт. Эдгээр нь мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсныг эс тооцвол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрэм журмыг эрхэмлэдэг эдгээр хүмүүс дүрэм журмыг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, өөрсдийн ажил мэргэжилдээ хайртай хүмүүс ажил мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдээр бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулах эсвэл өөрсдийн бизнес эсвэл өөрсдийн ажил мэргэжлийг гүйцэтгэх боломжийг олонгуутаа Бурханаас холдож, өөрсдийн хайртай ажил мэргэжилд өөрсдийгөө зориулдаг. Бурханы тэдэнд хариуцуулсан зүйл, Түүний хүслийн тухайд бол тэдгээр зүйлс нь аль хэдийн хаягдсан байдаг. Энэ тохиолдолд, эдгээр хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?
Дараа нь, Библийн энэ эшлэл дэх хамгийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” Энэ өгүүлбэрт бодитой тал байна уу? Та нар үүний бодитой талыг харж байна уу? Бурханы хэлдэг бүхэн Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад үүнийг хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ тэр үед хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан учраас тийм ч олон хүн ойлгоогүй юм. Тэдний хувьд Амралтын өдрөөс гарна гэдэг нь хийхэд маш хэцүү зүйл байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгохын тухайд бол ярихын ч хэрэггүй.
“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан чиний бүх материаллаг хэрэгцээг хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдангуут эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж нь чиний үнэний эрэл хайгуулыг орлож чадах уу? гэдгийг хүмүүст хэлж байна. Тэр нь мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үүний үнэ цэнийг мөнгөөр тооцоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг объект биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэнэ нь чиний сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаах хэрэгтэй зүйл юм. Миний хэлсэн гол зүйл бол Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн эсвэл харьцангуй ховор хомс байж болох ч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж байхгүй болох болно—энэ нь алга болох болно. Чи тайван суух ба чиний бие амрах болно. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, гэхдээ чи Бурханыг дагаж байх үедээ Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг дарахын тулд чи юу хэрэглэх вэ? Бурханаар дамжуулан аврагдах дадлага туршлагынхаа үйл явцад, өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгохгүй бол чамд маш эвгүй санагдахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ хүчтэй өлсгөлөн, цангааг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмжүүд нь зүрх сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэхэд чинь саад болохгүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүмүүс дэлгүүр хэсдэг, зарим нь нууцаа хуваалцах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг эсвэл тэд илүү шаргуу ажиллаж, өөрсдийн үүргийг биелүүлэхийн тулд илүү их хичээл чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл нь тэдний бодит хүндрэл бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар бүгд ийм төрлийн хэрэгжүүлэлтийг бүрэн ойлгож байгаа. Хүч чадалгүй мэт чамд санагдах үед, үнэний бодит байдал болон Түүний хүслийг мэдэх боломжийг чамд олгох Бурханы гэгээрлийг олж авах хүчтэй хүслийг мэдрэх үед чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгтэй зүйл бол их хоол биш мөн хэдэн сайхан үг ч биш. Түүнээс ч илүүгээр, энэ нь махан биеийн түр зуурын тав тух болон ханамж биш—чамд хэрэгтэй зүйл бол чиний юу хийх ёстойг, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхойгоор хэлж өгөх бөгөөд үнэн юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Чи үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн жаахан байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л үнэн бие чинь жинхэнэ амар амгаланг олж авахгүй гэж үү? Энэ харьцуулалт болон шинжилгээгээр дамжуулан “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг Би яагаад та нартай хуваалцахыг хүссэнийг ойлгож байна уу? Үүний утга учир нь Бурханаас ирсэн зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь, бусад ямар ч зүйлээс, өөрсдийн хамгийн их нандигнан хайрладаг гэж чиний итгэж байсан зүйл эсвэл хүнээс ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, эсвэл тэд Түүний хүслийг ойлгож чадахгүй бол тэд амар амгаланг олж авч чадахгүй. Өөрсдийн хожмын дадлага туршлагадаа та нар, Би яагаад та нарт энэ эшлэлийг харуулахыг хүссэнийг ойлгох болно—энэ нь маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Хүн төрөлхтний хувьд үнэн гэдэг бол тэдний амьдралд дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; энэ нь хамгийн агуу зүйл юм гэж чи мөн хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй боловч чиний төлөөх үүний ач холбогдлыг үл ойшоож болохгүй; энэ нь чиний зүрх сэтгэлд амар амгаланг авчирч чадах цорын ганц зүйл билээ.
Үнэний талаарх та нарын ойлголт өөрийн чинь нөхцөл байдалтай нийцэж байна уу? Бодит амьдрал дээр чи эхлээд аль үнэн нь, чамтай тулгарч байгаа хүмүүс, зүйлс болон объектуудтай холбоотой талаар бодох учиртай; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Хэрвээ чи үнэний аль тал нь, чамд тулгарсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр Бурханы хүслийг шууд хайхаар явбал энэ хандлага нь нэлээд сохор бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар төрлийн зүйлс тохиолдсон болон үнэний ямар талтай тэдгээр нь холбоотойг харж, чиний мэдэрсэн зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгнээс хайх хэрэгтэй. Дараа нь чи тэрхүү үнэнээс өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бус ойлголтыг олж авна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь хоосон сургааыг бодолгүйгээр шууд хэрэглэх эсвэл хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл биш эсвэл хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд амьтдын дагах ёстой дүрэм, хүний өөрсдийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ нь чи дадлага туршлагаараа илүү сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь хамаагүй чамайг Бурханы үг болон үнэнээс салгахын аргагүй ба Бурханы зан чанарын талаар чи юу ойлгосон нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар чи юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнтэй салшгүйгээр холбогдсон байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хийхийг хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү шуудхан хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний цаанаас хүмүүс Түүний сэтгэл хангалуун байдал, уур, гуниг, аз жаргалыг болон түүнчлэн Түүний мөн чанарыг хардаг—энэ нь Түүний зан чанарыг илчлэх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой хэрэгжүүлэлтээр дамжуулан энэхүү ойлголтонд хүрэх хэрэгцээ билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхийн тулд өөрсдийгөө бодит амьдралаас холдуулбал тэд үүнийг биелүүлж чадахгүй байх болно. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгсээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэхээр ямар болохтой тохирдоггүй.
Бидний одоо ярилцаж байгаа зүйлс нь бүгд Библид бичигдсэн түүхүүдийн хүрээнд байдаг. Эдгээр түүхээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөнөөр, илүү гүнзгий, илүү ойлгомжтойгоор, илүү бүхэлд нь ойлгох боломжийг тэдэнд олгодог. Иймээс Бурханы бүх талуудыг мэдэх цорын ганц арга зам нь эдгээр түүхээр дамжих явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл болон хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн дүүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чадна. Гэсэн хэдий ч, хүмүүсийн сайн мэддэг Библид бичигдсэн зарим нэг жишээ эсвэл түүхүүдээр дамжуулан Бурханы зан чанарыг мэдэж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь илүү хялбар гэж Би бодож байна. Хэрвээ чамд Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлт, гэсгээлтийн үг болон Бурханы өнөөдөр илэрхийлсэн үнэнийг үг үгээр нь ашиглавал энэ нь хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар мэт чамд санагдах бөгөөд зарим хүмүүст бүр Бурханы үг нь нэгэн хэвийн мэт санагдах болно. Гэхдээ хэрвээ бид хүмүүст Бурханы зан чанарыг мэдэхэд нь туслахын тулд Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй байх болно. Эдгээр жишээг тайлбарлах явцад, тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай дэлгэрэнгүй байдал—Түүний ааш зан, уян сэтгэл эсвэл Түүний бодол, санаа нь—хүний хэлээр хүмүүст хэлэгдсэн бөгөөд энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэв загвар биш гэдгийг үнэлж, мэдрэх боломжийг тэдэнд олгох явдал гэж чи хэлж болно. Энэ нь домог биш эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, үнэлж чадах зүйл юм. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж чи хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдэд анхаарал хандуулдаг; Түүний хийсэн ажлаар дамжуулан тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараар дамжуулан тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийн төлөө гэсэн Түүний анхаарал халамжийг ойлгож чадна. Та нар бүгд үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээн дотроос чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд Түүний хүн чанараар дамжуулан хүмүүс үүнийг харж, үнэлэх боломжтой болсон. Бие махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран гаргасныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг тэд харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь, тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр үзлийг бий болгох боломжийг тэдэнд олгосон. Гэсэн хэдий ч, дэлхийн бүтээл болон Хуулийн эрин үеийн төгсгөлийн хоорондох цаг хугацаанд, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеэс хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд Түүний үнэн биеэс Түүний илэрхийлсэн зүйлийг харж эсвэл хүрч болохгүй байсан. Ихэнхдээ эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг мэдрүүлдэг. Бурханы хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл нь ихэвчлэн Тэр үе үе гарч ирж, алга болж анивчдаг байсан бөгөөд Түүний бодол, санаа нэг бүр нь маш нууцлаг, баригдашгүй байдаг учраас хүмүүс тэдгээрийг ойлгож, үнэлэхээр оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч арга зам байхгүй гэж хүртэл мэдэрдэг. Хүмүүсийн хувьд Бурханы талаарх бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байсан. Тэр тэнгэрт байгаа мэт санагддаг ба Тэр огтхон ч оршин байдаггүй мэт санагддаг. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэлийг болон санааг эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелүүлэхийн аргагүй, бүр хүрэхийн аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед зарим нэг тодорхой ажлыг гүйцэтгэж, Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг үнэлж, харах боломжийг хүмүүст олгох зарим онцгой үгийг хэлж, зарим онцгой зан чанарыг илэрхийлсэн боловч эцсийн эцэст энэ нь биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон зүйл, тэдний мэдсэн зүйл нь мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болохын талаарх энэ илэрхийллээс тодорхой үзлийг олж авч чадаагүй ба Бурханы талаарх тэдний сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, гарч ирж, алга болон анивчдаг Сүнсний” цар хүрээн дотор гацсан хэвээр байсан. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг хүрээн дэх ямар нэг тодорхой объект эсвэл дүр төрх хэрэглээгүй учраас тэд хүний хэл ашиглан Түүнийг тодорхойлж чадаагүй. Өөрсдийн зүрх сэтгэл болон оюун ухаандаа тэд Бурханд зориулсан стандарт тогтоож, Түүнийг биет болгож, Тэр хэр өндөр болох, Тэр хэр том болох, Тэр ямар харагддаг, Тэр ялангуяа юунд дуртай болон Түүний өвөрмөц зан чанар ямар болох гэх мэтээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ хүмүүс ингэж бодож байсныг Бурхан Өөрийн зүрх сэтгэлд мэдэж байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээний талаар маш сайн мэддэг байсан бөгөөд мэдээж Тэр мөн юу хийх ёстойгоо мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр байдлаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам бурханлаг бөгөөд хүнлэг аль аль нь байсан. Эзэн Есүсийн ажиллаж байсан хугацаанд, Бурханд хүний олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь Тэр бүжиглэж чаддаг, Тэр хуриманд оролцож чаддаг байсан бөгөөд Тэр хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүн дээр нэмээд Эзэн Есүс мөн Өөрийн бурханлаг чанарыг төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээж энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Энэ хугацаанд хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олох үед Тэр гарч ирж, алга болж анивчиж байгаа бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг тэд цаашид мэдрэхээ больсон. Эсрэгээрээ тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноор дамжуулан Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгохоор оролдож байсан. Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?