Цор ганц Бурхан Өөрөө X
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV) (II хэсэг)
Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч, удирддаг тухай
1. Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг
Ямар ч сүнсний хувьд, дахин төрөх, энэ амьдралд ямар үүрэг рольтой байх, ямар гэр бүлд төрөх, амьдрал нь ямар байх вэ гэдэг нь урьд төрөлтэй нь нягт холбоотой. Бүх төрлийн хүмүүс хүний ертөнцөд ирдэг бөгөөд гүйцэтгэх үүрэг, биелүүлэх даалгавар нь өөр өөр байдаг. Эдгээр нь ямар үүрэг даалгавар байдаг вэ? Зарим хүн өрөө төлөхөөр ирдэг: Хэрвээ тэд урьд төрөлдөө бусдад асар их хэмжээний мөнгөний өртэй байсан бол энэ төрөлдөө тэд өрөө төлөхөөр ирдэг. Харин зарим нь өрөө авахаар ирсэн: Тэр урьд төрөлдөө маш их зүйл болон асар их хөрөнгө мөнгө залилуулсан учраас сүнсний ертөнцөд ирснийх нь дараа сүнсний ертөнц тэдэнд шударга хандаж, энэ төрөлдөө өрөө авахыг нь зөвшөөрдөг. Зарим хүн ач хариулахаар ирсэн: Үхэхээс нь өмнө, урьд төрөлд нь тэдэнд хэн нэгэн сайн ханддаг байсан бөгөөд энэ төрөлд дахин төрөх сайн боломж олдсон учраас тэд ач хариулахаар дахин төрдөг. Харин бусад нь амь нэхэхээр энэ амьдралд дахин төрсөн. Хэний амийг тэд нэхдэг вэ? Урьд төрөлд нь өөрсдийг нь хөнөөсөн хүний амийг нэхдэг. Дүгнэж хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдрал урьд төрөлтэй нь бат хамаатай, салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн одоогийн амьдралд урьд төрөл нь ихээхэн нөлөөлдөг. Жишээ нь, Жан нас барахынхаа өмнө Лигээс их хэмжээний мөнгө луйвардсан байж. Тэгвэл Жан Лид өртэй юу? Өртэй, иймээс Ли Жангаас өрөө авах ёстой гэдэг нь хэвийн зүйл үү? Ийнхүү нас барсных нь дараа тэдний хооронд шийдвэрлэх учиртай өр үлддэг. Тэд дахин төрлөө олж, Жан хүн болох үед Ли өрөө хэрхэн авах вэ? Нэг арга гэвэл Ли Жангийн хүү болж дахин төрснөөр өрөө авах явдал юм. Жан их мөнгө олж, Ли хүү нь үүнийг үрэн таран хийдэг. Жан хэчнээн их мөнгө оллоо ч хамаагүй, Ли хүү нь үүнийг үрдэг. Жан хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн хэзээ ч хүрэлцэхгүй бөгөөд хүү нь энэ хооронд яагаад ч юм бэ, янз бүрийн арга замаар эцгийнхээ мөнгийг дандаа үрж дуусгана. Жан ийнхүү гайхшаа барна: “Яагаад хүү минь үргэлж өөдлөхгүй байна вэ? Яагаад хүний хөвгүүд ийм сайн яваа юм бэ? Яагаад манай хүү ямар ч хүсэл эрмэлзэлгүй, ийм арчаагүй, ямар ч мөнгө олох чадваргүй байна вэ, яагаад би хүүгээ байнга тэжээх ёстой юм бэ? Би хүүгээ тэжээх ёстой юм хойно тэжээнэ ээ, гэхдээ хэчнээн их мөнгө өгсөн ч яагаад үргэлж хангалтгүй байдаг юм бэ? Яагаад хүү минь шударгаар хөдөлмөрлөж чадалгүй, харин зүгээр сууж, идэж ууж, завхайрч, мөрий тавих зэргийг хийдэг юм бэ? Юу л болоод байна даа?” Жан дараа нь хэсэг зуур ийнхүү бодлоо: “Би урьд төрөлдөө хүүдээ өртэй байсан байж болох юм. За яах вэ, өрөө барагдуулъя! Намайг өрөө төлж дуустал энэ дуусахгүй!” Ли өрөө суутган авч дуусах өдөр ирж болох ба дөч, тавин нас хүрээд гэнэтхэн сэхээ орох өдөр түүнд ирнэ: “Би амьдралынхаа тэн хагаст нэг ч сайн зүйл хийсэнгүй! Эцгийнхээ олсон бүх мөнгийг үрэн таран хийлээ. Би сайн хүн болох ёстой! Би өөрийгөө хурцална: шударга, зөв зохистой амьдрагч нэгэн болж, эцэгтээ дахин хэзээ ч зовлон авчрахгүй!” Яагаад тэр ингэж бодов? Яагаад тэр гэнэт сайжрав? Үүнд шалтгаан байна уу? Ямар шалтгаан байна вэ? (Учир нь Ли өрөө авсан; Жан өрөө төлсөн.) Энд шалтгаан ба үр дагавар байдаг. Энэ түүх тэр хоёрыг төрөхөөс өмнө эрт дээр үеэс эхэлсэн, тэдний урьд төрлийн амьдралын энэхүү түүх өнөөг хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нь ч хэнийгээ буруутгаж чадахгүй. Жан хүүдээ юу ч сургасан бай, хүү нь хэзээ ч сонсоогүй, хэзээ ч шударгаар хөдөлмөрлөж үзээгүй—гэвч өр барагдсан өдөр хүүд нь сургах ямар ч шаардлага байгаагүй; хүү нь аяндаа ойлгосон. Энэ бол энгийн жишээ. Ийм жишээ өөр олон байдаг уу? (Тийм.) Энэ нь хүмүүст юуг хэлж байна вэ? (Сайн байх ёстой, мууг хийх ёсгүй гэдгийг хэлж байна.) Ямар ч мууг хийх ёсгүй бөгөөд муу үйлд залхаан цээрлүүлэлт байх болно гэдгийг хэлж байна! Ихэнх үл итгэгч олон мууг үйлддэг бөгөөд муу үйл нь залхаан цээрлүүлэлт хүртэж ирсэн, тийм үү? Гэвч энэхүү залхаан цээрлүүлэлт тохиолдлынх байдаг уу? Залхаан цээрлүүлэлт хүртдэг бүхэн үндэслэл, учир шалтгаантай байдаг. Чи хүнээс мөнгө залилчхаад зүгээр өнгөрнө гэж боддог уу? Хүний мөнгийг луйвардаж, авсны дараа ямар ч үр дагавар гарахгүй гэж боддог уу? Ингэх боломжгүй бөгөөд үр дагавар байх болно! Хэн ч бай хамаагүй, Бурхан байгаа гэдэгт итгэдэг ч бай, үгүй ч бай, хүн бүр үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсах ёстой. Энэ энгийн жишээнд Жан шийтгүүлж, Лигийн өр төлөгдсөн нь шударга биш үү? Хүмүүс иймэрхүү зүйл хийх үед ийм л үр дүн гардаг. Энэ нь сүнсний ертөнцийн захиргаанаас салшгүй юм. Бурханд итгэдэггүй үл итгэгч байсан ч оршин тогтнол нь тэнгэрлэг тушаал, зарлигт захирагддаг бөгөөд хэн ч үүнээс зайлж чадахгүй, мөн хэн ч энэ бодит байдлаас зайлсхийж чадахгүй.
Харж болдог юм бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг” байдаггүй, “шийтгэл” байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг—үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олдог. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэ сөрөг давтамжтай эргэлт рүү унадаг. Яагаад гэвэл, сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг тэд мэддэггүй. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэ баримт оршдог, учир нь ганц ч хүн, эсвэл биет Бурханы нүдээр ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж үл чадах ба нэг ч хүн, эсвэл биет Бурханы тэнгэрлэг тушаал болон зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлдэг. Хүн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгүүлдэг ба тийм шийтгэл нь шударга байдаг. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан байдлыг сүнсний ертөнц залхаадаг бөгөөд Бурханы зарлиг болон тэнгэрлэг тушаалаар шийтгэдэг, иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт ноцтой гэмт хэрэг хийх, нүгэл үйлдэх нь хатуу чангаараа ялгаа бүхий олон шийтгэлийн жагсаалтад бүр ч илүү өртдөг. Тэгвэл энэ олон янзын хатуу чанга шийтгэлд юу ордог вэ? Зарим нь хатуу чанга байдлын түвшнийг тогтооход цаг хугацааг ашигладаг, зарим нь өөр өөр аргачлалаар хийгддэг, бусад нь дараачийн төрлөө олох үедээ хүмүүс хаашаа явах вэ гэдгээр тогтоогддог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорсолтой үг хэл буюу хүмүүсийг харааж зүхсэн үг хэл хэрэглэдэг гэсэн утгатай. Хорсолтой үг хэл юу илэрхийлдэг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илэрхийлдэг. Хүмүүсийг харааж зүхсэн хорсолтой үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг ба ийм хорсолтой үг хэл нь ноцтой үр дагавар дагуулдаг. Энэ хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж магадгүй. Зарим хүн амьддаа маш тооцоотой байдаг, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг ба бусдад хор хохирол учруулах зүйл ихийг хийдэг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, эсвэл оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; түүний нүд харах ёсгүй зүйл ихийг харж, мэдэх шаардлагагүй зүйл ихийг мэддэг, тэгээд дахин төрөхдөө сохор болж магадгүй. Зарим хүн амьддаа маш хөдөлгөөнтэй байдаг ба байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг, тийм учраас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, эсвэл гаргүй байж магадгүй, эсвэл тэд бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Үүнээс харвал амьд байхдаа үйлдсэн муугийнх нь түвшинд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оногдсон байдаг. Хүмүүс яагаад хялар байдаг гэж та нар хэлэх вэ? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөөдөр тэд олон байдаг. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ амьдралд төрөхдөө хялар нүдтэй байдаг бөгөөд ноцтой тохиолдолд сохор ч байдаг. Энэ бол залхаан цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцаж, өөрсдийн хайртай хүмүүс, найз нөхөд, хамт ажиллагсад, эсвэл өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад өглөг, халамж өгч, эсвэл санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, бусад нь тэднийг өндрөөр үнэлдэг бөгөөд ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгүүлэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Тэр өөрсдийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг юм ердөө л энэ. Үр дүн нь гэвэл, тэр биеэ хавьгүй дээр авч явдаг. Энэ хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдаг ба эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь сүнсний ертөнц тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй төрлөө олж дахин төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэ айл хэдий баян биш ч тайван, гэрийнхэн нь хоорондоо эвсэг байж, амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөх бөгөөд хүн бүр баяртай, сайхан амьдарна. Тухайн хүн насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байх ба тэднийх азтай байна—ийм үр дүн нь тухайн хүний урьд төрөлтэй маш их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн нас барсныхаа дараа хаашаа явах, хаана төрлөө олох, эрэгтэй, эсвэл эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, түүний бүтэлгүйтэл, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдрал чинь тодорхойлогдсоны дараа чамд юу ч тохиолдсон бай, чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдож, зайлсхийвч сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг төрлөө дахин олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнтэй нүүр тулж, урагшлан явсаар байх хэрэгтэй; энэ дэлхийд амьдардаг хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй бөгөөд үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй. За, та нар энэ бүгдийг ойлгосон, тийм үү?
Үүнийг ойлгосноор үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг Бурхан маш нарийн, хатуу хянаж, захирдаг гэдгийг та нар харж байна уу? Эхлээд Бурхан сүнсний ертөнцөд олон төрлийн тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоо бий болгосон ба эдгээр тэнгэрлэг тушаал, зарлиг, тогтолцоог тунхагласны дараа сүнсний ертөнцөд янз бүрийн албан тушаалын оршихуйнууд, Бурханы тогтоосны дагуу тэдгээрийг чанд мөрддөг, хэн ч үүнийг зөрчиж зүрхэлдэггүй. Иймээс хүний ертөнц дэх хүн төрөлхтний амьдрал, үхлийн мөчлөгт амьтан, эсвэл хүний аль ч төрлийг олсон бай, хоёуланд нь хууль бий. Эдгээр хууль Бурханаас ирдэг учир хэн ч зөрчиж зүрхэлдэггүй, зөрчиж ч чадахгүй. Бурханы ийм дээд эрх байдаг учраас, мөн ийм хууль байдаг учраас л хүмүүсийн хардаг материаллаг ертөнц жигд агаад эмх цэгцтэй байдаг; Бурханы ийм дээд эрхээс болж л хүн төрөлхтөн өөрсдөд нь огт үл үзэгдэх өөр ертөнцтэй амар тайван зэрэгцэн оршиж, эв зохицолтой амьдарч чаддаг—энэ бүгдийг Бурханы дээд эрхээс салгахын аргагүй юм. Хүний бие махбодын амь үхсэний дараа сүнс нь бас л амьд байдаг, тэгэхээр хэрвээ Бурханы захиргаа байгаагүй бол юу тохиолдох байсан бэ? Сүнс нь энд тэндгүй дайрч ороод хаа сайгүй хэрэн тэнүүчлэх байсан ба хүн төрөлхтний ертөнцөд амьд зүйлсийг хүртэл хорлох байсан юм. Ийм хор хохирол зөвхөн хүн төрөлхтөнд бус мөн ургамал, амьтанд ч учрах байсан—гэвч эхлээд хүмүүсийг хорлох байлаа. Ийм зүйл тохиолдсон бол—ийм сүнс захиргаагүй байж, хүнийг үнэхээр хорлож, үнэхээр хорон муу зүйл хийсэн бол—энэ сүнсэнд авах зохих арга хэмжээ сүнсний ертөнцөд бас байх байв: Хэрвээ эдгээр нь ноцтой байвал энэ сүнс удалгүй оршин тогтнохоо больж, устгагдах байлаа; хэрвээ боломжтой бол хаа нэг газар байрлуулж, дараа нь өөр төрөлд төрүүлэх байв. Өөрөөр хэлбэл, янз бүрийн сүнсийг захирах сүнсний ертөнцийн ажил дэс дараалалтай байдаг ба үе шат, дүрэм журмын дагуу хэрэгждэг. Тийм захиргаа байдаг учраас л хүн төрөлхтөний материаллаг ертөнц эмх замбараагүй байдалд ороогүй бөгөөд энэхүү материаллаг ертөнцийн хүн төрөлхтөн хэвийн сэтгэхүй, ердийн ухамсар болон махан биеийн эмх цэгцтэй амьдралыг эзэмшсэн байдаг. Хүн төрөлхтөн ийм хэвийн амьдралтай байснаар л махан биед амьдардаг хүмүүс үеэс үед хөгжиж, өсөн үржсээр байж чадна.
Та нар дөнгөж сая сонссон үгийн талаар юу гэж бодож байна вэ? Эдгээр нь та нарт шинэ байна уу? Өнөөдөр Намайг эдгээр үгийг хэлсний дараа та нар юу мэдэрч байна вэ? Эдгээр нь цоо шинэ гэдгээс гадна өөр зүйл мэдэрч байна уу? (Хүмүүс хүмүүжилтэй байх хэрэгтэй ба Бурхан агуу, аймшигтай гэдгийг би харж байна.) (Бурхан янз бүрийн хүмүүсийн төгсгөлийг хэрхэн зохицуулдаг талаар Бурханы яриаг дөнгөж сая сонсоод би нэг талаар, Бурханы зан чанар халдашгүй бөгөөд Түүнийг хүндэтгэх ёстой гэдгийг мэдэрсэн; нөгөө талаар, Бурхан ямар хүмүүст дуртай, ямарт нь дургүй байдгийг мэдсэн, тиймээс би Бурханы дуртай хүмүүсийн нэг болохыг хүсэж байна.) Энэ хүрээнд Бурхан үйлдэлдээ зарчимч байдгийг та нар харж байна уу? Тэр ямар зарчмаар үйлддэг вэ? (Тэрээр хийдэг бүхнийх нь дагуу хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.) Энэ нь бидний дөнгөж сая ярилцсан үл итгэгчдийн янз бүрийн төгсгөлийн тухай юм. Үл итгэгчдийн тухайд бол сайныг шагнаж, мууг шийтгэх нь Бурханы үйлдлүүдийн цаана байдаг зарчим уу? Зарчмаас ангид зүйл байдаг уу? (Үгүй.) Бурханы үйлдлүүдэд зарчим байдгийг та нар харж байна уу? Үл итгэгчид үнэндээ Бурханд итгэдэггүй, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаггүй, Бурханы дээд эрхийг мэддэггүй, тэр ч бүү хэл, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс ч ноцтой нь тэд Бурханыг зүхэж, хараадаг ба Бурханд итгэдэг хүмүүст дайсагнадаг. Энэ хүмүүс Бурханд ингэж ханддаг хэдий ч тэдэнд хандах Бурханы захиргаа Өөрийнх нь зарчмаас мөн л хазайдаггүй; Тэр Өөрийн зарчим, Өөрийн зан чанарын дагуу тэднийг эмх цэгцтэй удирддаг. Бурхан тэдний дайсагналыг хэрхэн авч үздэг вэ? Мэдлэггүй байдал гэж үздэг! Иймээс Тэр энэ хүмүүсийг буюу үл итгэгчдийн дийлэнхийг амьтан болж төрөхөд нэгэнтээ хүргэсэн. Тэгвэл Бурханы нүдээр бол үл итгэгчид юу вэ? Тэд бол мал. Бурхан малыг захирч, хүн төрөлхтнийг захирдаг ба энэ төрлийн хүнд адил зарчмаар ханддаг. Энэ хүмүүсийг захирах Түүний захиргаанаас ч Түүний зан чанарыг харж болно, мөн бүх зүйлийг ноёрхох Түүний ноёрхлын ар дахь хуулийг нь ч харж болно. Иймээс Миний дөнгөж сая ярьсан үл итгэгчдийг захирдаг Түүний зарчмаас Бурханы дээд эрхийг та нар харж байна уу? Бурханы зөвт зан чанарыг харж байна уу? (Харж байна.) Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн алинтай нь харьцахаас үл хамааран Бурхан Өөрийнхөө зарчим, зан чанарын дагуу үйлддэг. Энэ бол Бурханы мөн чанар. Энэ төрлийн хүнийг мал гэж үздэгээсээ болж Тэр Өөрийнхөө тогтоосон зарлиг, тэнгэрлэг тушаалыг хааш яаш зөрчихгүй байсан. Бурхан эмх цэгц өчүүхэн ч алдалгүйгээр зарчмын дагуу үйлддэг, Түүний үйлдлүүдэд ямар ч хүчин зүйл огт нөлөөлдөггүй бөгөөд Тэр юу ч хийдэг бай хамаагүй, Өөрийнх нь зарчимд бүрэн нийцдэг. Яагаад гэвэл, Бурханд Бурханы Өөрийн мөн чанар байдаг, энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн эзэмшдэггүй Түүний мөн чанарын нэг тал юм. Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд аливаа юм, хүн болон амьд зүйл бүрийг шийдвэрлэж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа хянуур, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; янз бүрийн амьд зүйлд Тэр, өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу цаг тухайд нь, тохирох зохицуулалт хийдэг, тэгснээр энэ янз бүрийн амьд зүйл, өөрсдийн гүйцэтгэх үүргийн дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлөө олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд эмх журамтай байдлаар шилждэг.
Амьд зүйлсийн үхэл буюу бие махбодын амь төгсөх нь амьд зүйл материаллаг ертөнцөөс сүнсний ертөнц рүү одохыг илэрхийлдэг, харин шинэ бие махбодын амь төрөх нь амьд оршихуй сүнсний ертөнцөөс материаллаг ертөнцөд ирж, өөрийн үүргийг хүлээн авч, гүйцэтгэж эхэлснийг илэрхийлдэг. Нэгэн хүний явах, эсвэл ирэх нь хоёулаа сүнсний ертөнцийн ажлаас салшгүй юм. Хүн материаллаг ертөнцөд ирэхэд түүний очих гэр бүл, төрөх эрин үе, ирэх цаг болон түүний гүйцэтгэх үүрэгт тохирох зохицуулалт, тодорхойлолтыг Бурхан сүнсний ертөнцөд аль хэдийн хийчихсэн байдаг. Иймээс энэ хүний бүхий л амьдрал—түүний хийдэг зүйлс, түүний сонгодог зам—сүнсний ертөнцийн зохицуулалтын дагуу өчүүхэн ч алдаа мадаггүйгээр явагддаг. Харин, бие махбодын амь төгсөх цаг, төгсөх байдал болон газрыг сүнсний ертөнц ил, тодорхой мэдэж, гярхай ажигладаг. Бурхан материаллаг ертөнцийг захирдаг, мөн сүнсний ертөнцийг захирдаг бөгөөд Тэр ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн хэвийн мөчлөгийг удаашруулахгүй, мөн ямар нэгэн сүнсний амьдрал, үхлийн мөчлөгийн зохицуулалтад ямар ч алдаа гаргаж чадахгүй. Сүнсний ертөнцийн албан тушаалд байгаа шийдвэр гүйцэтгэгчид тус бүр Бурханы заавар, дүрэм журмын дагуу өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлж, хийх ёстойгоо хийдэг. Иймээс хүн төрөлхтний ертөнцөд хүний харж буй бүх материаллаг үзэгдэл эмх цэгцтэй байдаг ба замбараагүй байдал байдаггүй. Энэ бүхэн нь Бурхан бүх зүйлийг эмх цэгцтэй захирдгаас болдог, түүнчлэн бүхнийг захирдаг Бурханы эрх мэдлээс болдог бөгөөд Түүний захирдаг бүхэн нь хүний амьдардаг материаллаг ертөнц, түүнчлэн хүн төрөлхтний ард байгаа үл үзэгдэх сүнсний ертөнцийг багтаадаг. Иймээс хэрвээ хүн төрөлхтөн сайхан амьдралтай байж, сайхан орчинд амьдрахыг хүсвэл нүдэнд харагддаг бүхий л материаллаг ертөнцөөр хангагдахаас гадна хэн ч харж чаддаггүй, хүн төрөлхтний өмнөөс бүх амьд зүйлийг захирдаг ба эмх цэгцтэй байдаг сүнсний ертөнцөөр мөн хангагдах ёстой. Тиймээс Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлэх үед бид “бүх зүйлийн” талаарх өөрсдийн мэдлэг, ойлголтыг нэмээгүй гэж үү? (Нэмсэн.)
2. Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг
Бид нэг дэх төрөл болох үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийн талаар сая хэлэлцлээ. Одоо хоёр дахь төрөл болох итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн талаар хэлэлцэцгээе. “Итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг” нь бас маш чухал сэдэв бөгөөд та нар үүний талаар зарим нэг ойлголттой байх нь зохистой. Юун түрүүнд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Энэ нь Иудейн шашин, Христийн шашин, Католик шашин, Исламын шашин, Буддын шашин гэсэн үндсэн таван шашин гэсэн үг юм. Үл итгэгчдээс гадна энэ таван шашинд итгэдэг хүмүүс дэлхийн хүн амын ихээхэн хэсгийг эзэлдэг. Энэ таван шашин дундаас өөрсдийн итгэлийг ажил мэргэжлээ болгосон хүмүүс цөөн хэдий ч энэ шашнууд олон итгэгчтэй байдаг. Тэдний итгэгчид нас барахдаа өөр газар луу явдаг. Хэнээс “өөр” гэж? Үл итгэгчид буюу бидний дөнгөж сая ярьж байсан итгэл бишрэлгүй хүмүүсээс. Нас барсныхаа дараа энэ таван шашны итгэгчид өөр нэг тийшээ, үл итгэгчдийнхээс ялгаатай газар луу явдаг. Гэхдээ үйл явц нь адилхан. Нас барахаасаа өмнө хийсэн бүхэнд нь үндэслэн сүнсний ертөнц тэднийг бас шүүдэг ба дараа нь өөр өөр арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ хүмүүсийг шүүх гээд яагаад өөр газар аваачдаг юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан бий. Тэгвэл энэ шалтгаан нь юу вэ? Би жишээ татаж хэлье. Гэхдээ Намайг хэлэхээс өмнө та нар дотроо: “Тэд Бурханд бага итгэдгээс болдог байж магадгүй! Тэд огт итгэдэггүй хүмүүс биш” хэмээн бодож байгаа байх. Энэ бол шалтгаан нь биш. Тэднийг өөр газар аваачдагт тун чухал шалтгаан бий.
Буддын шашныг авч үзье: Би та нарт нэг баримт хэлье. Буддын шашинтан бол нэгд, Буддын шашинд орсон хүн бөгөөд өөрийнх нь итгэл юу болохыг мэддэг хүн юм. Буддын шашинтан үсээ авч, лам эсвэл гэлэнмаа болдог нь өөрийгөө шашны бус ертөнцөөс ангижруулж, хүний ертөнцийн дуу шуугианыг хол орхисон гэсэн үг юм. Тэд өдөр бүр ном хурж, бурхдын нэрсийг аялгуулан уншиж, зөвхөн цагаан хоол идэж, даяанч амьдралаар амьдарч, зулын зэврүүн, бүдэг гэрэлд л өдөр хоногоо өнгөрөөдөг. Тэр бүх насаа ингэж бардаг. Бие махбодынх нь амь дуусах үед тэрээр амьдралдаа дүгнэлт хийдэг боловч үхсэнийхээ дараа хаашаа явах, хэнтэй уулзах, ямар төгсгөлтэй болохоо зүрх сэтгэлдээ мэддэггүй—зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг тодорхой мэддэггүй. Бүх насаа итгэл бишрэлтэй сохроор өнгөрүүлсний дараа тэр харалган хүсэл, туйлын зорилготойгоор дэлхийгээс явдаг. Амьдын ертөнцийг орхиход түүний бие махбодын амь ингэж төгсдөг ба үүний дараа сүнсний ертөнцөд анх байсан байрандаа буцдаг. Энэ хүн газар луу эргэн ирэхээр төрлөө дахин олж, өөрийгөө үргэлжлүүлэн боловсруулах эсэх нь нас барахынх нь өмнөх түүний үйлдэл болон гэгээрлээс хамаардаг. Хэрвээ амьдарч байх хугацаандаа ямар ч буруу зүйл хийгээгүй бол төрлөө дахин хурдан олж, газар луу дахин илгээгдэх ба тэндээ дахин нэг удаа лам, эсвэл гэлэнмаа болдог. Эхний удаагийн үйл явцтай адил бие махбод нь өөрийгөө боловсруулдаг ба нас барж, сүнсний ертөнц рүү эргэн очоод тэндээ шалгуулдаг, үүний дараа—хэрвээ ямар ч асуудал байхгүй бол—хүний ертөнцөд дахин нэг удаа эргэн ирж, дахин нэг удаа Буддын шашинд орж, өөрсдийгөө үргэлжлүүлэн боловсруулдаг. Гурваас долоон удаа төрлөө дахин олсны дараа тэр, бие махбодын амь дуусах бүрд очдог газар луугаа буюу сүнсний ертөнц рүү дахин нэг удаа буцна. Хэрвээ хүний ертөнц дэх түүний янз бүрийн нөхцөл байдал болон зан авир сүнсний ертөнцийн тэнгэрлэг тушаалыг дагаж байвал тэр мөчөөс эхлэн тэр тэнд үлдэнэ; тэр цаашид дахин хүн болж төрөхгүй бөгөөд газар дээр мууг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх ямар ч эрсдэл үгүй болж, энэ үйл явцыг дахин хэзээ ч туулахгүй. Харин өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу сүнсний ертөнцөд албан тушаал олж авна. Энэ бол Буддын шашинтнуудын “гэгээрэлд хүрэх” гэж хэлдэг зүйл юм. Гэгээрэлд хүрэх гэдэг нь үндсэндээ сүнсний ертөнцөд албан тушаалтан байх зам мөрд хүрч, цаашид дахин төрөл олохоо болих, эсвэл шийтгүүлэх эрсдэлгүй болох гэсэн утгатай. Түүнээс гадна, төрлөө дахин олсны дараа хүн байхын зовлон зүдүүрийг цаашид амсахгүй гэсэн үг. Тэгвэл амьтны төрөл олох боломж бас бий юу? (Үгүй.) Тэр сүнсний ертөнцөд үүрэг хүлээдэг бөгөөд дахин өөр төрөл олохоо болино гэсэн үг юм. Энэ бол гэгээрлийн зам мөрд хүрэх тухай Буддын шашинд байдаг нэг жишээ юм. Зам мөрд хүрээгүй хүмүүсийн тухайд гэвэл, сүнсний ертөнц рүү эргэн ирэхэд нь тэднийг холбогдох шийдвэр гүйцэтгэгч шалгаж, магадалдаг бөгөөд амьд байхдаа Буддын шашинд зааснаар өөрсдийгөө мэрийн боловсруулаагүй, эсвэл ухамсартайгаар ном хурж, бурхдын нэрийг аялгуулан уншаагүй, харин ч олон ёрын муу үйл үйлдэж, ихээхэн хорон муу авирласныг нь олж мэддэг. Тэгээд сүнсний ертөнцөд тэдний муу үйлийг шүүгээд, дараа нь заавал шийтгэдэг. Хэн ч үүнээс ангид бус. Тийм болохоор ийм хүн хэзээ зам мөрд хүрч чадах юм бэ? Тэд амьдралдаа ямар ч мууг хийгээгүй үед буюу сүнсний ертөнцөд эргэж ирснийх нь дараа нас барахаасаа өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үзэх үед. Тэд тэгээд үргэлжлүүлэн төрлөө олсоор байх ба ном хураад л, бурхдын нэрийг аялгуулан уншиж, зулын хүйтэн, бүдэг гэрэлд өдөр хоногоо өнгөрүүлж, аливаа амьд зүйлсийг хөнөөх, ямар нэг мах идэхээс зайлсхийдэг. Тэд хүний ертөнцөд оролцолгүй, ертөнцийн бэрхшээлийг хол орхиж, бусадтай маргалддаггүй. Энэ явцад хэрвээ тэд ёрын мууг үйлдээгүй бол, сүнсний ертөнц рүү буцаж, бүх үйлдэл, зан авираа шалгуулсныхаа дараа гурваас долоон удаа үргэлжилдэг мөчлөгөөр хүний ертөнц рүү дахин нэг удаа илгээгддэг. Хэрвээ энэ хугацаанд ямар ч буруу зүйл хийгээгүй бол гэгээрэлд хүрэхэд нь нөлөөлөхгүй хэвээр үлдэж, гэгээрэлд хүрэх нь хойшлогдохгүй. Энэ бол итгэл бишрэлтэй бүх хүний амьдрал, үхлийн мөчлөгийн онцлог юм: Тэд “зам мөрд хүрч”, бас сүнсний ертөнцөд албан тушаалтай болж чаддаг; тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл бол энэ юм. Юун түрүүнд, сүнсний ертөнцөд албан тушаал олж авч чаддаг хүмүүс газар дээр амьд байхдаа биеэ яаж авч явдаг вэ? Тэд ямар ч мууг огт үйлдэхгүй байх ёстой: Тэд хүн алж, галдан шатааж, хүчиндэж, эсвэл дээрэм хийх ёсгүй; хэрвээ тэд залилан, мэхлэлт, хулгай, дээрэм үйлдвэл зам мөрд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд муу үйлтэй ямар нэгэн байдлаар холбогдох юм уу хамаатай байвал сүнсний ертөнцийн оноодог шийтгэлээс зайлж чадахгүй. Сүнсний ертөнц нь гэгээрсэн Буддын шашинтнуудад тохирох зохицуулалтыг хийдэг: Тэд Буддын шашин болон Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг удирдахаар томилогдож магадгүй, мөн тэдэнд эрх мэдлийн хүрээ оноож өгч болзошгүй. Тэд бас зөвхөн үл итгэгчдийг л хариуцах юм уу маш бага үүрэгтэй албан тушаалтай болж ч болох юм. Ийм хуваарилалт нь эдгээр сүнсний янз бүрийн шинж чанараас хамаардаг. Энэ бол Буддын шашны жишээ юм.
Бидний дурдсан дээрх таван шашнаас Христийн шашин арай онцгой. Тэгвэл Христийн шашин юугаараа онцгой юм бэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг яагаад энд жагсаасан юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүйгээр зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой—энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашин бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс тусдаа зүйл. Би үүнийг таван гол шашны дунд жагсаасны шалтгаан бол Христийн шашин нь Иудейн шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил түвшинд хүрч буурсан. Ихэнх Христэд итгэгч нь Бурхан байдагт, эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, тэр тусмаа Түүний оршин тогтнолд итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярихдаа л Судар ашигладаг төдий бөгөөд сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн зүйл хий гэж хүмүүст заахын тулд шашны номлол ашигладаг. Христийн шашин ямар төрлийн шашин бэ гэвэл: Зөвхөн шашны онолд анхаарлаа төвлөрүүлдэг, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй, мөн Бурханыг дагадаг, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин юм. Гэвч тэдэнд хандах Өөрийн гэсэн зарчим Бурханд бас бий. Тэр тэдэнтэй үл итгэгчидтэй харьцдаг шиг хүссэнээрээ, хааш яаш зохицуулж, шийдвэрлэдэггүй. Тэдэнд хандах Түүний хандлага нь Буддын шашинтнуудынхтай адил байдаг: Хэрвээ Христэд итгэгчид амьд байхдаа өөрсдийгөө сахилга баттай байлгаж, Арван Тушаалыг чанд сахиж, хууль болон тушаалуудыг өөрсдийн үйлдэлд тавих шаардлага болгож, үүнийг насан туршдаа хийж чадвал тэд ижил хугацааны амьдрал, үхлийн мөчлөг туулснаар л өргөгдөх гэгчид үнэхээр хүрэх болно. Ийнхүү өргөгдсөний дараа нэг албан тушаал олж авч, шийдвэр гүйцэтгэгчдийн нэг болж сүнсний ертөнцөд үлддэг. Үүний нэгэн адил хэрвээ тэд газар дээр ёрын мууг үйлдвэл, хэрвээ тэд нүгэлтэй агаад хэт их нүгэл үйлдвэл янз бүрийн хэмжээнд хатуу чанга шийтгүүлж, шийдвэрлэгдэх нь зайлшгүй. Буддын шашинд зам мөрд хүрэх гэдэг нь Диваажингийн ариун газарт очих гэсэн утгатай байдаг бол Христийн шашинд үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг “тэнгэрт орох” болон “өргөгдөх” гэж нэрлэдэг. Үнэхээр өргөгдсөн хүмүүс амьдрал, үхлийн мөчлөгийг гурваас долоон удаа туулдаг, үүний дараа нас барахаараа тэд унтаж байгаа мэтээр сүнсний ертөнцөд ирдэг. Хэрвээ тэд стандартад нийцэж байвал үүрэг даалгавар авч үлддэг ба газар дээрх хүмүүсээс ялгаатай нь тэд энгийн байдлаар, эсвэл тогтсон журмын дагуу дахин төрөл олохгүй.
Энэ бүх шашинд тэдний ярьдаг, эрмэлздэг төгсгөл нь Буддын шашны зам мөрд хүрэхтэй адил; ердөө энэхүү “зам мөрд” л өөр өөр аргаар хүрдэг. Тэд бүгд нэгэн адил. Өөрсдийнхөө зан авирт шашны сургаалыг чанд биелүүлдэг, эдгээр шашны хүмүүсийн энэ хэсгийн тухайд Бурхан тохиромжтой хүрэх газар, тохиромжтой явах газар өгч, тэднийг зохих ёсоор зохицуулдаг. Энэ бүгд зүй зохистой хэдий ч хүмүүсийн төсөөлөлтэй нийцдэггүй, тийм биз дээ? Одоо Христийн шашны хүмүүст юу тохиолддогийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Тэднийг өмөөрч, эсвэл Тэдний төлөө харамсаж байна уу? (Бага зэрэг.) Тэд хийсэн хэргийнхээ горыг амсахаас өөр ямар ч аргагүй. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Бурханы ажил бол жинхэнэ; Тэр бол амьд, бодитой бөгөөд Түүний ажил бүх хүн төрөлхтөн болон хувь хүн бүрд чиглэж байдаг. Тэгвэл яагаад тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Яагаад тэр Бурханыг улайран эсэргүүцэж, хавчдаг вэ? Тэр ийм төгсгөлтэй байгаа нь ч азтай хэрэг, тэгвэл яагаад та нар тэдний төлөө харамсдаг юм бэ? Тэднийг ийм маягаар зохицуулах нь агуу хүлээцтэй байдлыг харуулдаг. Бурханыг эсэргүүцдэг хэмжээнд нь үндэслэвэл тэднийг устгах ёстой—гэтэл Бурхан тэгдэггүй бөгөөд Христийн шашныг бусад ердийн шашнуудтай л адил авч үздэг. Тэгвэл бусад шашны тухай нарийвчлан ярих хэрэг байна уу? Энэ бүх шашны гол зорилго нь, хүмүүс илүү их зовлон бэрхшээл амсаж, мууг үйлдэхгүй байж, сайныг үйлдэж, бусдыг харааж зүхэхгүй, бусдыг шүүмжлэхгүй, хэрүүл маргаанаас зайлж, сайн хүмүүс болох явдал—ихэнх шашны сургаал иймэрхүү байдаг. Тийм учраас итгэл бишрэлтэй хүмүүс—янз бүрийн урсгал, шашны хүмүүс—шашны сургаалыг чанд баримталж чадвал газар дээр байх хугацаандаа том алдаа, эсвэл нүгэл үйлдэхгүй, бас гурваас долоон удаа төрөл олсны дараа ерөнхийдөө энэ хүмүүс буюу шашны сургаалыг чанд баримталж чаддаг хүмүүс сүнсний ертөнцөд үүрэг авч үлдэнэ. Ийм хүн олон байдаг уу? (Үгүй, олон биш.) Та нарын хариулт юунд үндэслэж байна вэ? Сайныг хийж, эсвэл шашны дүрэм журам, хууль баримтлах амаргүй. Буддын шашин хүмүүст мах идүүлдэггүй—чи тэгж чадах уу? Хэрвээ саарал хувцас өмсөж, Буддын шашны хийдэд бүхэл өдөржингөө ном хурж, бурхдын нэрийг аялгуулан унших хэрэгтэй болбол чи тэгж чадах уу? Тийм ч амар байхгүй. Христийн шашинд Арван Тушаал, бусад тушаал болон хууль байдаг, тэдгээрийг мөрдөхөд амархан уу? Амархан биш! Бусдыг харааж зүхэхгүй байхыг аваад үз: Хүмүүс энэ дүрэм журмыг баримтлах чадваргүй байдаг. Тэд биеэ барьж чадалгүй хараадаг ба нэгэнт хараасан бол буцааж авч чадахгүй, тэгээд юу хийдэг вэ? Шөнө нүглээ улайдаг. Заримдаа бусдыг харааж зүхсэнийхээ дараа ч зүрх сэтгэлд нь үзэн ядалт хэвээр байдаг бөгөөд бүр тэднийг аль нэгэн өдөр хорлохоор төлөвлөдөг. Дүгнэж хэлбэл, энэхүү үхмэл хоосон сургаал дунд амьдардаг хүмүүсийн хувьд нүгэл хийхгүй, мууг үйлдэхгүй байх нь амар биш. Тиймээс шашин бүрд цөөн тооны хүмүүс л үнэндээ зам мөрд хүрч чаддаг. Эдгээр шашныг маш олон хүн дагадаг учраас сүнсний ертөнцөд олон хүн үүрэг авч үлдэж чадна гэж чи боддог. Гэхдээ тийм ч олон байдаггүй, зөвхөн цөөн тооны хүн л үүнд хүрч чаддаг. Энэ бол ерөнхийдөө итгэл бишрэлтэй хүмүүсийн амьдрал, үхлийн мөчлөг юм. Тэднийг үл итгэгчдээс ялгадаг зүйл нь зам мөрд хүрч чадах явдал бөгөөд энэ бол үл итгэгчдээс ялгарах тэдний ялгаа билээ.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?