Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм (I хэсэг)
Өнөөдөр Би завхарсан хүн төрөлхтний уг чанар, мөн чанар, зан чанарын асуудлаар ярих болно. Уг чанар гэж юу вэ? Уг чанар бол хүмүүсийн төрөлх мөн чанар, тэдний дотор хянах, чиглүүлэх нөлөө үзүүлдэг зүйл. Хүний жигшдэг, үзэн яддаг, дуртай зүйл нь бүгд тэдний зан чанарыг төлөөлдөг, тэдний уг чанар-мөн чанартай шууд холбоотой байдаг. Үнэн хэрэгтээ уг чанар бол мөн чанар бөгөөд хүний уг чанар мөн чанарыг нь тодорхойлдог. Зан чанар бол хүний уг чанар болон мөн чанараас гарч ирдэг зүйл. Хүмүүсийн үг яриа, үйлдэл, биеэ авч явах байдлаараа илчилдэг зан чанар нь тэдний уг чанарыг төлөөлдөг бөгөөд энэ нь тэдний мөн чанар юм. Энэ бол уг чанарын тухай ухагдахуун. Өөрөөр хэлбэл, хүн юунд дуртай, юуг үзэн ядаж, жигшиж, эрэлхийлдэг нь бүгд түүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр нь эцсийн эцэст хүний уг чанар-мөн чанар сайн уу, эсвэл муу юу гэдгийг харах гол зүйлс юм. Жишээ нь хэрвээ хүн мууг хийх дуртай бол тэр хүний уг чанар-мөн чанар нэлээд муу байна; харин сайныг хийж, зөв шударгаар үйлдэх дуртай бол тэр хүний уг чанар-мөн чанар нь сайн байна. Ингэж хэлэхээр та нар бүгд уг чанарын тухай ухагдахууныг ойлгож байна уу? Уг чанар бол мөн чанар юм. Хүмүүс сүнстэйгээ ижил мөн чанартай байдаг, тэдний дотор ямар сүнс байна, ямар төрлийн сүнс байна, тэд тийм л уг чанартай байдаг гэж өмнө нь хэлдэг байсан. Мэдээж энэ нь буруу биш, гэхдээ одоо зөвхөн сүнс нь уг чанарыг тодорхойлдог гэж хэлэх нь арай бүдэг бадаг, бодит биш байх болно. Одоо Би юу ашиглаж үүнийг тайлбарлах вэ? Би зан чанарыг ашиглан хүний уг чанар, мөн чанарыг тайлбарлана, учир нь зан чанар бол ил гардаг, хүмүүсийн харж, хүрч, харилцаж чадах зүйл, тиймээс энэ нь илүү тодорхой, бодитой байдаг. Сүнсний тухайд бол хүмүүс үүнийг төсөөлж, харж, хүрч ч чадахгүй, мөн тэдэнд үүнийг илэрхийлэх арга зам байхгүй учраас сүнсийг бүрхэг шинж чанартай, нууцлаг, харьцангуй хоосон гэж боддог. Сүнс, дотоод сэтгэлийн тухай байнга ярих нь зохимжгүй бөгөөд шаардлагагүй. Бид үүнийг ашиглан уг чанарын асуудлыг тайлбарлах шаардлагагүй, учир нь тэдгээр зүйл үл үзэгддэг, тодорхой бус юм. Бидний одоо ярилцаж буй зүйл хамгийн тодорхой, бодитой бөгөөд энэ нь хүмүүсийн завхралын асуудлыг шийдэж чадна. Ийм хэлийг ашиглан энэ асуудлыг илэрхийлж, тайлбарласнаар бид үр дүнд хүрч чадна.
Бид дөнгөж сая уг чанар гэдэг ухагдахууны талаар ярьсан, гэхдээ хүний уг чанар гэж яг юу вэ? Та нар мэдэх үү? Сатан хүн төрөлхтнийг завхруулсан учраас тэдний уг чанар буюу мөн чанар нь өөрчлөгдсөн. Тэгвэл хүний мөн чанар гэж юу вэ? Миний одоо ярьж байгаа зүйл бол бүх хүний мөн чанар, уг чанар бөгөөд тодорхой нэг хувь хүнд чиглэдэггүй. Сатан хүн төрөлхтнийг завхруулснаас хойш хүмүүсийн уг чанар дордож эхлэн, хэвийн хүмүүст байдаг эрүүл ухаанаа аажмаар алдсан. Тэд одоо хүний байр сууринаас хүн шиг авирлахаа больж, харин цадиггүй хүсэл эрмэлзлээр дүүрсэн; тэд хүний байр суурийг даван гарсан хэр нь бүр ч өндөрт гарахыг хүсэн эрмэлздэг. Тэгвэл энэ “илүү өндөр” зүйл нь юуг хэлж байна вэ? Тэд Бурханаас давж, тэнгэрийг давж, бусад бүхнийг даван гарахыг хүсдэг. Хүмүүс ийм зан чанар харуулдгийн үндсэн шалтгаан нь юу вэ? Эцсийн эцэст, хүний уг чанар дэндүү биеэ тоосон байдаг. Ихэнх хүн “биеэ тоосон” гэдэг үгийн утгыг ойлгодог. Энэ нь доромжилсон нэр томьёо юм. Хэрэв хэн нэгэн нь биеэ тоосон зан гаргавал бусад нь түүнийг сайн хүн биш гэж боддог. Хэн нэгэн асар их биеэ тоосон зан гаргах бүрд бусад нь үргэлж түүнийг мууг үйлдэгч гэж үздэг. Хэн ч энэ нэр томьёог өөртөө зүүхийг хүсдэггүй. Гэхдээ үнэндээ хүн бүр биеэ тоосон зантай бөгөөд завхарсан бүх хүн ийм мөн чанартай байдаг. Зарим хүн “Би өчүүхэн төдий ч биеэ тоодоггүй. Би тэргүүн тэнгэрэлч байхыг хэзээ ч хүсээгүй, Бурханаас юм уу өөр бусдаас давж гарахыг ч хэзээ ч хүсээгүй. Би үргэлж хүмүүжилтэй, хариуцлагатай байсан” гэж хэлдэг. Заавал тийм байх албагүй; эдгээр үг буруу юм. Хүмүүс уг чанар, мөн чанартаа биеэ тоосон байдалтай болмогцоо үргэлж Бурханд дуулгаваргүй хандаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы үгийг үл сонсож, Бурханы талаар үзэл үүсгэн, Бурханаас урвах, өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэх зүйл хийж чадна. Чи биеэ тоодоггүй гэж хэлдэг ч чамд нэг чуулган хүлээлгэн өгч, удирдах боломж олголоо гэж үзье; Би чамайг засаагүй, Бурханы гэр бүлийн хэн ч чамайг шүүмжилж, эсвэл чамд туслаагүй гэж үзье: Чи хэсэг хугацаанд удирдсаныхаа дараа хүмүүсийг хөлдөө аваачиж, тэднийг өөртөө дуулгавартай болгож, бүр чамайг шүтэж, хүндлэх хэмжээнд аваачна. Яагаад тэр вэ? Энэ нь чиний уг чанараар тодорхойлогддог; энэ бол гагцхүү төрөлхийн илчлэл юм. Чи үүнийг бусдаас онцлон сурах хэрэггүй, бусдаар онцлон заалгах ч шаардлагагүй. Үүнийг хийхийн тулд бусдаар тушаалгаж, албадуулах хэрэггүй; иймэрхүү нөхцөл байдал аяндаа бий болдог. Хийдэг бүхэн чинь хүмүүст өөрийгөө өргөмжлүүлж, магтуулж, шүтүүлж, тэднийг өөртөө дуулгавартай байлгаж, бүх зүйл дээр үгэндээ оруулахын төлөө байдаг. Чамайг удирдагч болговол аяндаа ийм нөхцөл байдал үүсэх бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Тэгвэл энэ нөхцөл байдал яаж бий болдог вэ? Энэ нь хүний биеэ тоосон уг чанараар тодорхойлогддог. Биеэ тоосон зангийн илрэл нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэх явдал юм. Хүмүүс биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг бол бие даасан хаант улсаа байгуулж, аливааг хүссэнээрээ хийх хандлагатай байдаг. Түүнчлэн тэд бусдыг гартаа оруулж, өөртөө татдаг. Хүмүүс ийм биеэ тоосон зүйл хийх чадвартай гэдэг нь биеэ тоосон уг чанарынх нь мөн чанар Сатаных, тэргүүн тэнгэрэлчийнх гэдгийг л нотолдог. Тэдний биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг байдал тодорхой түвшинд хүрэхэд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байхаа больж, тэд Бурханыг хойш тавьдаг. Тэгээд тэд өөрсдөө Бурхан байж, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахыг хүсэж, тэргүүн тэнгэрэлч болдог. Хэрвээ чи тийм биеэ тоосон сатанлаг уг чанартай бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзлэхгүй. Чи Бурханд итгэлээ ч Бурхан чамайг хүлээн зөвшөөрөхгүй, харин мууг үйлдэгч гэж үзээд, таягдан хаяна.
Бид шашны хүрээний олон удирдагчид сайн мэдээг ахин дахин номлосон боловч үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд хүлээн авахгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэдний биеэ тоосон зан дадал зуршил болж, зүрх сэтгэлд нь Бурхан зай эзлэхээ больсон байдаг. “Шашны ертөнцийн зарим пасторын удирдлага дор байгаа хүмүүс үнэхээр их эрч хүчтэй байдаг; тэдний дунд Бурхан байгаа мэт байдаг” гэж зарим хүн хэлж магад. Чинийхээр урам зоригтой байна гэдэг нь эрч хүчтэй байна гэсэн үг үү? Онол нь хэчнээн сүрлэг сонсогддог байлаа ч гэсэн тэр пасторууд Бурханыг мэддэг гэж үү? Хэрэв тэд зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханаас үнэхээр эмээдэг байсан бол хүмүүсээр өөрсдийгөө дагуулж, өргөмжлүүлэх үү? Бусдыг хянаж чадах уу? Үнэнийг эрж хайж, үнэн замыг судлахад нь бусдад саад болж зүрхлэх үү? Хэрвээ тэд Бурханы хоньд бол үнэндээ өөрсдийнх нь, бүгд өөрийг нь сонсох ёстой гэж боддог бол өөрсдийгөө Бурхан мэт үзэж байгаа хэрэг бус уу? Ийм хүмүүс бүр фарисайчуудаас ч долоон дор. Тэд жинхэнэ антихристүүд бус уу? Тиймээс тэдний биеэ тоосон зан нь хөнөөлтэй бөгөөд тэднийг тэрслүү зүйл хийхэд хүргэдэг. Та нарын дунд ийм зүйл тохиолддоггүй гэж үү? Та нар хүмүүсийг ингэж урхидаж чадах уу? Чадна, зүгээр л чамд боломж олдоогүй бөгөөд чи тасралтгүй засалт туулж байгаа учраас тэгж зүрхлэхгүй. Зарим хүн бас тойруу байдлаар өөрийгөө өргөмжилдөг ч маш ухаалаг ярьдаг тул энгийн хүмүүс үүнийг ялган таньж чаддаггүй. Зарим нь асар биеэ тоосон зантай болохоор “Өөр хэн нэгэн энэ чуулганыг удирдаж болохгүй! Энд ирэхийн тулд Бурхан надаар дамжих ёстой бөгөөд энэ чуулганы нөхцөл байдлыг Бурханд тайлбарласны минь дараа л Бурхан та нарт номлож болно. Надаас өөр хэн ч энд ирж та нарыг усалж болохгүй” гэж хэлдэг. Ингэж хэлж байгаагийн цаад санаа зорилго юу вэ? Ямар зан чанарыг илчилж байна вэ? Энэ бол биеэ тоосон зан юм. Ингэж авирлах үед хүмүүсийн зан авир Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг. Тиймээс хүмүүсийн биеэ тоосон уг чанар нь тэд өөрсдийгөө өргөмжилж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханаас урваж, бусдыг урхидаж, бусдыг болон өөрсдийгөө сүйрүүлнэ гэдгийг нь тодорхойлдог. Хэрвээ тэд гэмшихгүйгээр үхвэл эцэстээ таягдан хаягдана. Хүний хувьд биеэ тоосон зантай байх нь аюултай бус уу? Хэрвээ тэд биеэ тоосон зан чанартай ч үнэнийг хүлээн авч чаддаг бол тэднийг аврах боломж байсаар байгаа. Тэд жинхэнэ авралд хүрэхийн тулд шүүлт, гэсгээлтийг туулж, завхарсан зан чанараа хаях ёстой.
Зарим хүн үргэлж “Бурхан яагаад эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврахын тулд шүүлт, гэсгээлт ашигладаг юм бэ? Шүүлтийн үгс яагаад ийм хатуу байдаг юм бэ?” гэж хэлдэг. “Бурханы ажил хувь хүн бүрд өөр өөр байдаг; энэ нь уян хатан бөгөөд Бурхан дүрэм журмыг дагаж мөрддөггүй” гэсэн нэг үг бий, та нар мэдэж байж магадгүй. Эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажил нь үндсэндээ хүмүүсийн биеэ тоосон уг чанарт чиглэдэг. Биеэ тоосон зан нь маш олон зүйлийг, маш олон завхарсан зан чанарыг хамардаг; хүмүүсийн биеэ тоосон зан чанарыг бүрэн арилгахын тулд шүүлт, гэсгээлт нь “биеэ тоосон зан” хэмээх энэ үг рүү шууд чиглэдэг. Эцэст нь хүмүүс Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй, тиймээс өөрсдийн бие даасан хаант улсыг байгуулах гэж чармайхгүй, өөрсдийгөө өргөмжлөхгүй, гэрчлэхгүй, бузар муу үйл хийхгүй, Бурханд хэрээс хэтэрсэн шаардлага тавихгүй—ийм маягаар тэд биеэ тоосон зан чанараа хаяна. Биеэ тоосон зан олон янзаар илэрдэг. Жишээ нь Бурханд итгэдэг хүн Бурханы нигүүлслийг шаардлаа гэе—чи ямар үндэслэлээр үүнийг шаардаж болох вэ? Чи бол Сатанаар завхруулсан хүн, бүтээгдсэн зүйл; амьдарч, амьсгалж байгаа чинь аль хэдийн Бурханы хамгийн агуу нигүүлсэл юм. Чи газар дэлхий дээр Бурханы бүтээсэн бүх зүйлийг эдэлж чадна. Бурхан чамд хангалттай өгсөн атал яагаад Түүнээс илүү ихийг шаарддаг юм бэ? Учир нь хүмүүс хувь тавиландаа хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэд өөрсдийгөө бусдаас дээр, мөн илүү ихийг хүртэх ёстой гэж байнга боддог учраас үүнийг үргэлж Бурханаас шаарддаг. Энэ нь тэдний биеэ тоосон зан чанарыг илэрхийлдэг. Хэдийгээр амаараа хэлээгүй байж болох ч хүмүүс Бурханд анх итгэж эхлэхдээ зүрх сэтгэлдээ “Би тамд биш, диваажинд очмоор байна. Зөвхөн би төдийгүй бүх гэр бүл минь ерөөгдөөсэй гэж хүсэж байна. Би сайхан хоол идэж, сайхан хувцас өмсөж, сайхан зүйл эдлэхийг хүсэж байна. Би сайн гэр бүл, сайн нөхөр (эхнэр), сайн хүүхдүүдтэй болохыг хүсэж байна. Эцэст нь би хаан суухыг хүсэж байна” гэж бодож байж болох юм. Энэ бүхэн тэдний шаардлага, хүсэлт юм. Тэдний энэ зан чанар, зүрх сэтгэлдээ боддог эдгээр зүйл, эдгээр хэрээс хэтэрсэн хүсэл нь бүгд хүний биеэ тоосон уг чанарыг илтгэдэг. Юунаас болоод Би ингэж хэлж байна вэ? Энэ нь хүмүүсийн байр суурьтай холбоотой. Хүн бол хумхын тоосноос бүтээгдсэн зүйл; Бурхан хүнийг шавар шороогоор бүтээж, түүн рүү үлээснээр амь оруулсан. Хүний байр суурь ийм дорд байдаг ч хүмүүс энийг, тэрийг хүсэж Бурханы өмнө ирдэг. Хүний байр суурь үнэхээр олиггүй тул ам нээж, Бурханаас юу ч шаардах ёсгүй. Тэгвэл хүмүүс яах ёстой вэ? Тэд шүүмжлэлийг үл хайхран шаргуу хөдөлмөрлөж, ачаа үүрч, баяртайгаар дуулгавартай дагах ёстой. Энэ нь баяртайгаар номхон даруу байх явдал биш—баяртайгаар номхон даруу байж болохгүй; хүмүүс ийм байр суурьтай төрсөн; тэдний байр суурь даруу учраас тэд төрөлхөөсөө дуулгавартай, даруу байх ёстой, тиймээс тэд Бурханаас юм шаардах ёсгүй, Бурханаас хэт ихийг хүсэх ч ёсгүй. Ийм зүйл тэдэнд байх ёсгүй. Энгийн нэг жишээ хэлье. Нэгэн чинээлэг айл үйлчлэгч хөлсөлжээ. Энэ үйлчлэгчийн чинээлэг айлд эзлэх байр суурь маш доогуур байсан ч тэрээр гэрийн эзэнд хандан: “Би танай хүүгийн малгайг өмсмөөр байна, танай будааг идмээр байна, таны хувцсыг өмсмөөр байна, таны орон дээр унтмаар байна. Алт ч бай мөнгө ч бай таны хэрэглэдэг бүх зүйлийг би хүсэж байна! Би ажилдаа асар их хувь нэмэр оруулж, танай гэрт амьдардаг болохоор ингэж хүсэж байна!” гэж хэллээ. Эзэн түүнд хэрхэн хандах ёстой вэ? Эзэн нь: “Чи юу болохоо, ямар үүрэг роль гүйцэтгэдгээ мэдэх ёстой. Чи бол үйлчлэгч. Би хүүдээ юу хүссэнийг нь өгдөг, учир нь энэ бол түүний байр суурь. Чиний байр суурь, ялгамж чанар ямар билээ? Чи ийм зүйл шаардах эрхгүй. Чи байр суурь, ялгамж чанарынхаа дагуу хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлэх ёстой” гэж хэлнэ. Ийм хүн эрүүл ухаантай юу? Бурханд итгэдэг, төдийлөн ухаантай биш олон хүн бий. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа л тэд далд сэдэл тээдэг бөгөөд үргэлжлүүлэн Бурханаас “Намайг сайн мэдээ түгээх үед Ариун Сүнсний ажил намайг дагалдаж байх ёстой! Та ч гэсэн намайг муу зүйл хийх үед уучилж, тэвчих ёстой! Хэрвээ би их ажил хийвэл Та намайг шагнах ёстой!” гэж тасралтгүй шаарддаг. Товчхондоо хүмүүс үргэлж Бурханаас юм хүсдэг, үргэлж шунаж байдаг. Багахан ажил хийж, чуулганыг нэлээд сайн удирдсан зарим хүн өөрийгөө бусдаас илүү гэж бодоод, “Бурхан яагаад намайг чухал байр сууринд тавьдаг вэ? Бурхан яагаад миний нэрийг байнга дурддаг вэ? Яагаад надтай байнга ярьдаг вэ? Би хэв чанартай, жирийн хүмүүсээс дээгүүр учраас Бурхан намайг өндрөөр үнэлдэг. Бурхан надад илүү сайн ханддаг болохоор та нар бүр атаархдаг. Яалаа гэж атаархаж байгаа юм бэ? Намайг хэчнээн их ажил хийж, ямар их золиослол гаргадгийг харахгүй байна уу? Бурханы надад өгдөг сайн сайхан зүйлд та нар атаархах ёсгүй, учир нь би үүнийг хүртэх эрхтэй. Би олон жил ажиллаж, өчнөөн их зовсон. Би гавьяа хүртэх эрхтэй бөгөөд шаардлага хангасан” гэх мэт үгийг байнга тараадаг. “Бурхан надад хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцож, Өөрийнх нь нөхөрлөлийг сонсох боломж олгосон. Би шаардлага хангасан—та нар шаардлага хангасан уу? Нэгдүгээрт, би хэв чанар өндөртэй, та нараас илүүтэйгээр үнэнийг эрэлхийлдэг. Үүнээс гадна би өөрийгөө та нараас их зарлагаддаг, чуулганы ажлыг хийж чадна—та нар чадах уу?” гэж хэлдэг өөр хүмүүс ч бий. Энэ бол биеэ тоосон зан. Хүмүүсийн үүргээ, ажлаа гүйцэтгэх үр дүн өөр өөр байдаг. Зарим нь сайн үр дүнтэй байхад зарим нь тааруухан үр дүнтэй байдаг. Зарим хүн хэв чанар сайтай төрсөн, бас үнэнийг эрж хайж чаддаг тул үүргийнх нь үр дүн хурдан сайжирдаг. Энэ нь тэдний сайн хэв чанартай холбоотой бөгөөд үүнийг Бурхан урьдаас тогтоосон байдаг. Харин үүргээ гүйцэтгээд үр дүн муутай байдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Чи үргэлж үнэнийг эрж хайж, шаргуу ажиллах ёстой, тэгвэл чи ч гэсэн аажмаар сайн үр дүнд хүрч чадна. Үнэний төлөө мэрийж, чадлынхаа хязгаарт хүрсэн цагт Бурхан сайшаах болно. Гэхдээ ажлын үр дүн чинь сайн байгаа эсэхээс үл хамааран чи буруу санаа бодолтой байж болохгүй. “Би Бурхантай эн тэнцүү байх шаардлагыг хангасан”, “Би Бурханы надад өгсөн зүйлийг эдлэх шаардлагыг хангасан”, “Би Бурханаар магтуулах шаардлагыг хангасан”, “Би бусдыг удирдах шаардлага хангасан”, “Би бусдыг сургамжлах шаардлага хангасан” гэж бүү бод. Өөрийгөө шаардлага хангасан гэж бүү хэл. Хүмүүс ийм бодолтой байж болохгүй. Хэрвээ чамд ийм бодол байгаа бол зөв газартаа байхгүй байгааг чинь энэ нь нотлох бөгөөд хүнд байх ёстой наад захын эрүүл ухаан ч чамд байхгүй байна. Тэгвэл чи яаж биеэ тоосон зан чанараа арилгаж чадах юм бэ? Чи чадахгүй.
Зарим хүн өөрсдийгөө завхарсан зан чанаргүй, биеэ тоосон биш гэдэг. Энэ ямар хүмүүс вэ? Тэд бол эрүүл ухаангүй, бас хамгийн тэнэг, хамгийн их биеэ тоосон хүмүүс юм. Үнэн хэрэгтээ тэд өөр хэнээс ч илүү биеэ тоосон, тэрслүү байдаг; хүн өөрийгөө хэдий чинээ завхарсан зан чанаргүй гэж хэлнэ, төдий чинээ биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зантай байдаг. Яагаад бусад нь өөрсдийгөө мэддэг, Бурханы шүүлтийг хүлээн авч чаддаг байхад чи чадахгүй байгаа юм бэ? Чи онцгой гэж үү? Чи ариун хүн гэж үү? Вакуум орчинд амьдардаг гэж үү? Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулсан, хүн болгон завхарсан зан чанартай гэдгийг чи хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь чи үнэнийг огт ойлгодоггүй гэсэн үг бөгөөд чи бол хамгийн тэрслүү, мэдлэггүй, хамгийн биеэ тоосон хүн юм. Чинийхээр бол дэлхий дээр өчнөөн сайн хүн, цөөн хэдхэн л муу хүн бий—тэгвэл дэлхий яагаад харанхуйгаар дүүрэн, бузар, завхралаар дүүрэн, зөрчилдөөнөөр дүүрэн байдаг юм бэ? Хүний ертөнцөд хүн бүр яагаад бие биеэсээ авдаг, булаадаг юм бэ? Бурханд итгэгчид ч үүнээс ангид биш. Хүмүүс үргэлж бие биетэйгээ зөрчилдөж, тэмцэлдэж байгаа. Энэ тэмцэл хаанаас үүдэн гардаг юм бэ? Энэ нь мэдээж тэдний завхарсан уг чанараас үүдэн гардаг, завхарсан зан чанарынх нь илчлэл юм. Завхарсан уг чанартай хүмүүсээс биеэ тоосон зан, тэрслүү байдал гарч ирдэг; сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүс эзэрхий, түрэмгий байдаг. Эзэрхий, түрэмгий хүмүүс хамгийн биеэ тоосон хүмүүс бөгөөд хэнд ч захирагддаггүй. Хүмүүс ихэнхдээ нүглээ улайдаг ч яагаад гэмшдэггүй юм бэ? Бурханд итгэдэг ч яагаад үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Тэд Бурханд олон жил итгэсэн мөртөө яагаад Түүнтэй нийцэж чаддаггүй юм бэ? Энэ бүхэн хүмүүсийн биеэ тоосон уг чанараас үүдэлтэй. Хүн төрөлхтөн үргэлж Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авахыг огт хүсэлгүй, бүр үнэнийг үзэн ядаж, голсоор ирсэн. Энэ нь хүмүүст тавих Бурханы шаардлага хэтэрхий өндөр байгаагаас бус, харин хүмүүс Бурханыг хэтэрхий харгис, хэрцгий эсэргүүцдэг болохоор Бурханыг өөрсдийнхөө дайсан болгож, цовдлохдоо тулдгаас болж байгаа юм. Ийм завхарсан хүн төрөлхтөн хэтэрхий харгис, биеэ тоосон, эрүүл ухаангүй бус уу? Бурхан маш олон үнэнийг илэрхийлдэг, хүмүүсийг энэрч, аварч, нүглийг нь уучилдаг—гэвч хүн төрөлхтөн үнэнийг огт хүлээн авдаггүй, Бурханыг үргэлж яллаж, эсэргүүцэж, өөрсдийгөө Бурхантай эвлэршгүй болгодог. Одоо хүн төрөлхтний Бурхантай харилцах харилцаа ямар түвшинд байгаа вэ? Хүн Бурханы дайсан, Бурханы эсрэг зүйл болсон. Бурхан хүмүүсийг илчилж, шүүж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг; хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй, эсвэл Бурханд анхаарал хандуулдаггүй. Хүмүүс Бурханы шаарддаг зүйлийг хийдэггүй; харин Бурханы үзэн яддаг, жигшдэг зүйлсийг хийдэг. Бурхан үнэнийг илэрхийлдэг ч хүмүүс үүнийг хаядаг. Бурхан хүмүүсийн завхарсан зан чанарыг шүүж, гэсгээдэг бөгөөд хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй төдийгүй Бурхантай маргаж, Бурханы эсрэг босдог. Хүмүүс ямар биеэ тоосон юм бэ? Завхарсан хүн төрөлхтөн Бурханыг улайм цайм үгүйсгэж, эсэргүүцдэг. Тэд Бурханд итгэлээ ч гэсэн үргэлж том аз завшаан, шагнал, тэнгэрийн хаанчлалд орох оролтын араас хөөцөлддөг; тэд бас захирагч болж, эрх мэдэл эзэмшихийг хүсдэг. Энэ бол биеэ тоосон зангийн ердийн төлөөлөл бөгөөд хүний завхарсан зан чанар юм.
Бурхан хүнийг аврахын тулд махан бие болсон ч Бурханыг хүлээн авсныхаа хариуд хүмүүс амьжиргааны зардал, шагнал урамшуулал, адислал шаардаж, тэр ч байтугай бусдад өөрсдийгөө өндрөөр бодогдуулах гэсэндээ өөрсдийгөө Бурханыг хүлээн авсан гэж сайрхаж, Бурханы хайртай хүн гэж ярьж байсан. Тэдний хүлээн авсан Нэгэн нь Бурхан гэдгийг цөөн тооны хүн нь тодорхой мэдэж байсан ч хариуд нь чуулганаас мөнгө нэхэж байв. Ийм биеэ тоосон хүмүүс өөрсдийгөө завхарсан зан чанаргүй, итгэл үнэмшил нь хэнээс ч илүү, Бурханд бусдаас илүү үнэнч бөгөөд бусдаас илүү сайн үйлддэг гэж хэлдэг. Зарим хүн өөрөөрөө сайрхаж: “Би Бурханд хорин жил итгэсэн. Намайг анх элсэх үед чуулган гэж байгаагүй—би явсан газар бүрдээ сайн мэдээг түгээсэн!” гэдэг. Та нар яагаад сайрхаад байгаа юм бэ? Та нарт сайрхах зүйл байхгүй. Одоогийн зан авиртаа үндэслэх юм бол чи өөрийгөө алгадаж, өөрийгөө харааж, өөрийгөө жигшиж, өөрийгөө үзэн ядах ёстой. Тэгтэл та нар яагаад өөрөөрөө сайрхаад байгаа юм бэ? Биеэ тоосон зан чинь хэтэрхий ноцтой байна—чи хэдийн туйлдаа, хязгаартаа хүрчээ! Их, бага ярихаас үл хамааран хүмүүсийн ярианы өнгө аяс, санаа зорилго, үг яриа нь бүгд биеэ тоосон шинж, мөн чанартай байдаг. Би энгийн нэг жишээ хэлье. Чуулганд дөнгөж итгэж эхэлсэн, нэлээд найдвартай, чин сэтгэлээсээ эрэлхийлдэг нэг хүн байлаа гэе. Зарим хүн тэднийг дорд үзэж, их зантайгаар “Чи хэдэн жил Бурханд итгэсэн юм бэ? Хаанаас ирсэн юм? Чамд үзэл байдаг уу? Чамд ямар үнэн одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа вэ? Чи эдгээр үндсэн үнэнээр хангагдсан уу? Өөрийгөө үүгээр хангасны дараа сайн мэдээг түгээх ёстой!” гэдэг. Чи ямар чадалтайдаа хэн нэгнийг ингэж сургамжлах ёстой юм бэ? Чи ч бас хүн, зүгээр л арай эрт хүлээж авсан. Тэгсэн хэр нь чи завхарсан зан чанарынхаа мөн чанар дахь биеэ тоосон зангаа хаяагүй л байна. Чи ямар чадалтайдаа бусдыг сургамжлах ёстой юм бэ? Мэдээж чи тэдэнтэй нөхөрлөж болно, гэхдээ үзэл бодол, санаа зорилго чинь алдаатай, хандлага чинь буруу, ёс жудаг чинь жигшмээр юм! Сайн мэдээний ажлын нөхцөл байдлыг ойлгохын тулд Дээрх зарим хүнтэй холбогдож, сайн мэдээг түгээхэд хүндрэлтэй байгаа эсэх, сайн мэдээний ажилд ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг асуудаг. Тэд “Ажил хэвийн байна, ямар ч асуудал байхгүй” гэж хэлээд санаатайгаар үл тоомсорлодог. Тэд сайн мэдээний ажилд ямар асуудал байгааг, тэр нь хэрхэн шийдэгдсэнийг, тэр дундаа Дээрхээс шийдвэрлэх шаардлагатай ямар бэрхшээл байгааг мэдээлэх нь ховор. Энэ ямар асуудал вэ? Энэ нь үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаагийн илрэл мөн үү? Энэ нь Бурханд үнэнч байгаагийн илрэл мөн үү? Тэд Бурханд захирагдаж, Бурханыг дагадаг гэдгээ дахин дахин хэлдэг бөгөөд өөрсдийгөө жинхэнэ Бурханыг харсан, өөрсдийгөө үнэхээр дуулгавартай, Бурханы төлөө зарлагдаж, төлөөс төлөхөд үнэхээр бэлэн байна гэж хэлдэг, гэвч эцэст нь ийм зан чанар харуулж, ийм үг хэлж чаддаг—ийм хүнд үнэндээ ямар мөн чанар байгаа гэж та нар бодож байна? Ийм хүний үр дүн юу байж болох вэ? Тэд юунд зохистой вэ? Хэрэв Би эдгээр үгийг хэлээгүй, ийм асуудлыг огтхон ч сонирхоогүй бол ийм хүмүүс ямар цэгт хүрч чадна гэж та нар хэлэх байсан бэ? Үр дагаварыг нь эргэцүүлэхэд хэтэрхий аймшигтай. Зарим хүнтэй жирийн л өнгө аястай ярьж, харилцахад тэд намайг энгийн хүн гэж бодоод биеэ тоосон зан гаргадаг. Тэд сэтгэл хөдлөлдөө автаж, тасралтгүй ярьж, бүх зүйлд хөндлөнгөөс оролцож, үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэж, үргэлж гайхуулахыг хүсдэг. Тэднийг тийм хүн гэдгийг нь хараад Би тоодоггүй. Та нарт үнэнийг хэлэхэд ихэнх хүн нэлээд жигшмээр байгааг Би харж байна. Тэдэнтэй уулзаад Би гурван өгүүлбэр ч хэлж дуусаагүй байхад тэд толгой дохин инээж эхэлдэг; тэдэнтэй уулзаад долоо ч хоноогүй байхад тэд хэдийн Бурханыг сургамжилж зүрхлэх болно. Тийм хүнийг Би хэсэг хугацаанд таниад дургүй минь хүрч, тэдэнд анхаарал тавьдаггүй, хожим нь Би тэднийг муу зүйл хийсэн, хорон муу хүн гэж сонсдог. Өөрийгөө бусдын оронд тавиад хэсэгхэн зуур бодоод үз: Хэрэв та нар хүүхдүүдээ өсгөж байхдаа ийм нөхцөл байдалтай тулгарвал ямар санагдах вэ? Хүмүүс өтөл насанд нь өөрсдийг нь асарч, зохих ёсоор оршуулаасай гэсэндээ хүүхдүүдээ өсгөдөг; хэрэв хүүхдүүд нь хөгширсөн хойно нь тоохгүй, ямбархаж, сургамжилж, эсвэл тэднийг зовоон дарамталж, өчүүхэн төдий ч ачлалгүй байх юм бол тэдэнд ямар санагдах вэ? Тэд уурлаж, бас гуниглах бус уу? Та нар яг одоо нас залуу, туршлага чинь нимгэн байгаа бөгөөд үүнийг ухаарч чадахгүй байна. Би олон газраар явж, олон хүнтэй уулзсан. Зэрэгцэж суугаад нөхөрлөж, амьдралын талаар ярилцаж чадсан хүмүүсийн дундаас нэг нь ч: “Бурхан надад сайн. Би жаахан мөс чанартай, эрүүл ухаантай байх хэрэгтэй, би мөс чанараа зөрчсөн зүйл хийхгүй” гэж хэлж байсангүй. Хүмүүс мөс чанар юм уу хүн чанараараа бүр өчүүхэн ч зүйл хийж чадахгүй. Тэд өөрсдийнхөө байр сууринаас ярьж, эсвэл үүргээ амласан ёсоороо биелүүлж чаддаггүй, үнэнийг хэрэгжүүлэх талаар юу ч хэлж чаддаггүй, бас хэрэгжүүлж чаддаггүй. Хэрэв хүмүүс хэтэрхий биеэ тоосон зантай болох юм бол тэргүүн тэнгэр элчээс ч илүү ноцтой, улам дор байх болно.
Зарим хүн арай дээр хэв чанартай байдаг; тэд бага зэрэг ажил хийж чаддаг бөгөөд чуулганы удирдагч болохоор сонгогддог. Удирдагч болсныхоо дараа тэд бодитой ажил хийхээсээ өмнө биеэ тоож эхэлдэг. Хүмүүс өөрсдийнхөө алдаа мадгийг засаж, хэлж зүрхэлдэггүй; Хэрэв чи тэдэнтэй хатуу, бага зэрэг нухацтай ярих юм бол тэд уурлаж “Би үүнийг хийхгүй. Хийлгэмээр байгаа хүнээрээ хийлгэ. Надаас сайн хийж чадах хүн байгаа эсэхийг харъя л даа. Ариун Сүнс тэднийг илчлэг!” гэж хэлдэг. Ямар биеэ тоосон үг вэ! Хүмүүс ямар тэрслүү юм бэ? Тэд хэлж буй үг, хийж буй зүйлийнхээ талаар огтхон ч мэдрэмжгүй байдаг. Тэд огт мэддэггүй. Би тэдний биеэ тоосон үг, биеэ тоосон үйлдэл, зүрх сэтгэлдээ тээсэн сэдэл, илчилж буй муухайг нь бага багаар задлан шинжлэхэд хүмүүс өөрсдийгөө ойлгож эхэлдэг. Хүмүүс ийм л мэдрэлгүй байдаг. Ингэж задлан шинжилж, тодруулахгүй бол хүмүүс өөрсдийгөө танин мэдэж чадах уу? Тэд хүнлэг зүйл хийж чадах уу? Хэрэв Би тэднийг тасралтгүй саваагаар цохих л юм бол тэд жаахан хүмүүжилтэй болно, ийм л хэрэггүй хүмүүс! Хүмүүсийн биеэ тоосон зан хэдийн ийм түвшинд ирсэн байна; сахилга бат ямар ч хэрэггүй. Зарим хүн “Бурханы олон үгийг уншаад би тэдгээр нь үнэн гэдгийг, Бурханы хүмүүсийн тухай илчилсэн үг нь зөв гэдгийг мэдэрсэн, гэхдээ Бурханд итгээд хэдэн жил болсон байхад Бурхан яагаад намайг сахилгажуулаагүй юм бэ?” гэдэг. Та нар юу гэж бодож байна: Тэргүүн тэнгэр элч Бурханаас урвах үед Бурхан тэр даруйд нь сахилгажуулж, шийтгэсэн бол тэр урваж чадах байсан уу? Түүний урвалтын уг чанарыг шийдвэрлэж чадах байсан уу? Түүний биеэ тоосон зан чанарыг арилгаж чадах байсан уу? Чадахгүй байсан! Тэгэхээр өнөөдөр хүмүүс тэргүүн тэнгэр элчээс арав, хорь дахин их болтлоо биеэ тоожээ. Сахилга бат ганцаараа хангалттай биш, тэд шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой, тэд үнэнийг хүлээн авч, эрэлхийлэх ёстой—зөвхөн тэр үед л Бурхан тэдэн дээр ажиллаж чадна, зөвхөн тэр үед л Бурхан тэднийг шалгаж, цэвэршүүлж чадна. Хэрэв чи үнэнийг хүлээн авч чаддаггүй бол хэчнээн олон жил Бурханд итгэх чинь хамаагүй, учир нь Бурхан чиний дээр ажиллахгүй. Хэрэв мөс чанар ч, эрүүл ухаан ч байхгүй бол чи араатнуудын нэг юм; Бурхан чамд хэлэх зүйл байхгүй, чи юу ч хийсэн сахилгажуулагдаагүй бөгөөд хэрэв чуулганыг үймүүлэх юм бол та нарыг цэвэрлэх болно. Маш их үнэнийг ярьсны дараа хүмүүс үнэнийг эрэлхийлж байгаа эсэхийг л харна. “Би эрэлхийлэхийг огт хүсэхгүй байна, би доройтолд автмаар байна. Би доройтоход бэлэн байна” гэж хэлж байгаа бол чи шийтгэлээ хүлээж байна. Би яг одоо хэнийг ч сахилгажуулдаггүй, Би зүгээр л тэдэнтэй ярьж, завхралыг нь илчилж, шүүдэг. Хэрэв чи үүнийг зүрх сэтгэлдээ авбал дээшилж байна; Хэрэв чи үүнийг зүрх сэтгэлдээ авахгүй бол хожмын шийтгэлээ хүлээж байгаа хэрэг. Яг одоо үнэний хангалтаас гадна илчлэл, шүүлт, гэсгээлт бас байгаа, дараа нь шийтгэл, цээрлүүлэлт байгаа. Мэдээж цээрлүүлэлт, шийтгэл эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ; Магадгүй чи нэг өдөр захиргааны зарлигийг зөрчөөд үхэх болно. Гэхдээ Би та нарт сэрж, эрэлхийлэхийн тулд шийтгэл ирэхийг хүлээх хэрэгггүй гэж ятгаж байна; тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх бөгөөд чи мөхөх болно. Дахин гэмших боломж байхгүй болно. Тэр үед эрэлхийлэх нь хэтэрхий оройтож, бас хэрэггүй болно. Та нар бас эрт сэрж, хүнлэг зүйл хийж, бага зэрэг мөс чанартай зүйл хийхийн тулд одоо байгаа боломжийг ашиглаж болох юм. Буруу замаар бүү гөжүүдлэн зүтгэ.
Зарим хүн өөрсдийгөө хүн чанар сайтай гэж зарладаг, гэхдээ чи үнэхээр хүн чанартай юм бол яагаад биеэ тоосон зүйл хийдэг юм бэ? Чи яагаад хүнлэг зүйл хийж чаддаггүй юм бэ? Яагаад чамд өчүүхэн ч гэсэн мөс чанар, эрүүл ухаан байдаггүй юм бэ? Хүмүүс маш их биеэ тоосон учраас Бурханаас бусад бүх зүйлийг хүсдэг; од болгоныг, диавол, Сатаныг биширдэг, гэвч тэд Бурханд шүтэн мөргөдөггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй; тэд ямар ч муу зүйлийг хийж чадна. Би олон газар очиж үзсэн. Намайг хүлээн авсан зарим хүн хоол унд, байрны төлбөрийг асар их хэмжээгээр авдаг, түүнчлэн хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний зардлыг нь чуулганаас төлдөг. Би чамаас асууя, энэ хүмүүс яаж ийм мөс чанаргүй байдаг юм бэ? Би тэдний бэлдсэн хоолыг идэх эрхгүй гэж үү? Тэд өмнө нь Намайг хүлээн авахад бэлэн гэж хэлсэн ч Намайг ирэхэд ингэж ичгүүр сонжуургүй авирладаг. Тэд хүн хэвээр гэж үү? Тэдэнд хүн чанар байна уу? Бүү арга заль гарга—чи чадахгүй, чамд хүн чанар байхгүй, чи бол араатан. Чиний уг чанар, биеэ тоосон зан чамайг ялладаг. Хүмүүсийн итгэл дэндүү бага. Тэд маш биеэ тоосон, тэрслүү тул Бурханд ямар ч орон зай үлдээдэггүй! Ийм хэмжээний завхарсан хүнийг хүн гэж дуудах нь зохистой юу? Энэ бол яалт ч үгүй диаволын, Сатаны үлгэр жишээ юм. Хүмүүс “Хэдийгээр Танд үнэн байгаа ч Та зүгээр л хүн болохоор юу хийж чадах юм бэ? Та надад юугаар тусалж чадах юм бэ? Та надад юу хийж чадах юм бэ? Та намайг хаана аваачиж чадах юм бэ? Би Таныг дорд үзэж байна. Та Бурхан мөн эсэх нь надад хамаагүй” гэж боддог. Тэд энэ талаар огт хайхардаггүй. Хэрэв танай компанийн удирдагч танай гэрт очих юм бол түүнийг явах гэж оролдсон ч чи явуулахгүй гэж Би зориглон хэлье; чи түүнийг хоёр өдрийн турш гэртээ байлгаж, түүнд сайн хандана. Тийм болохоор хүмүүс үргэлж биеэ тоосон байдлаар ярих ёсгүй, мөн өөрсдийгөө Бурханыг хэнээс ч илүү хүсдэг, үнэнийг хэрэгжүүлэхдээ бусдаас илүү, өөрсдийгөө зарлагадахдаа бусдаас илүү, бусдаас илүү их төлөөс төлсөн, бусдаас илүү үнэнч гэж хэлж болохгүй. Битгий өөрөөрөө сайрх—чи тэгэх чадалгүй, чи тийм их төлөөс төлж, бодит ажил хийж байгаагүй. Хэдийгээр чи бага зэрэг ажилласан ч энэ нь Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадах биш, Бурханд бүрэн дүүрэн үнэнч байж, үхэх хүртлээ захирагдах явдал бүр ч биш юм. Чи гурваас таван жил тэсэж чадна, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам цаашид тэсвэрлэж чадахгүй тул хааш яаш болж, гомдоллох болно. Өөрийгөө бусад хүнээс дээгүүр гэж бүү бод. Бусадтай харьцуулах юм бол чи тийм ч өндөр стандарттай биш, тэднээс хамаагүй доогуур байгаа; өөрийгөө эрин үеүдийн ариун хүмүүстэй харьцуулж бүр ч болохгүй. Чи үнэхээр ямар нэгэн зүйлээр сайрхах шаардлага хангасан уу? Та нар бүгдээрээ “Хэрэв би Бурхантай хожим харьцах юм бол Бурханыг хууран мэхлэхгүй гэдгээ баталж байна” гэж хэлдэг. Чиний баталгааг хэсэг хугацаанд шалгах шаардлагатай. Би илүү олон хүнтэй харилцах хүсэлгүй байна; Тэдэнтэй харилцаж, тэдний үйлдлийг харах нь Намайг уурлуулахад хангалттай байдаг! Та нарын зарим нь энэ асуудлаас болж Намайг ямар их уурлаж байгааг мэдэх байх. Үнэнийг огт эрэлхийлдэггүй, бусдыг хянах эрх мэдэлтэй байхыг хүсдэг хүмүүсийг хараад Би маш их уурладаг. Би тэднийг үзэн яддаг. Үнэнийг огт эрэлхийлдэггүй хүмүүс бүгд маш муу, тэдэнд хүн чанар байхгүй; Би ийм хүмүүстэй огт харилцахгүй. Ийм хүмүүс Намайг өөрсдийг нь тоохгүй байгааг хараад гомдоллож магадгүй. Энэ хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй! Яг одоо хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хэрхэн эрэлхийлэхээ мэдэхгүй байна—тэдний биеийн хэмжээ дэндүү жижиг, тэдэнд байгаа жаахан хүн чанар, эрүүл ухаан нь дэндүү ядмаг тул надад тэдэнтэй орооцолдох шаардлага алга. Хэрэв чи ийм хүнтэй хоёр өдөр харилцах юм бол тэд чамайг дорд үзэж, биеэ тоож, аймшигтай биеэ тоож, юу ч хэлсэн ч сонсохгүй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?