Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно
Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагадаг ба Бурханыг жинхэнээсээ хүсэн эрмэлзэж эсвэл биширдэггүй. Тэд Бурханыг зүгээр л чимээгүйхэн дагадаг. Олон хүмүүс Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаг нь цөөхөн; тэд сүйрэл гамшгаас айдаг учраас л Бурханыг хүндэлдэг эсвэл Тэр өндөр дээд болоод хүчирхэг учраас л тэд Бурханыг биширдэг—гэхдээ тэдний хүндлэл, бишрэлд хайр, жинхэнэ хүсэл байдаггүй. Тэд өөрсдийн туршлагаас үнэний өчүүхэн хэсгийг эсвэл ямар нэг чухал бус нууцуудыг хайдаг. Ихэнх хүмүүс зүгээр л дагадаг, тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд булингартай усанд загасчилдаг; тэд үнэнийг эрж хайдаггүй бас Бурханы ерөөлийг хүртэхийн тулд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Бүх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн амьдрал нь учир утгагүй юм, энэ нь үнэ цэнэгүй бөгөөд үүнд өөрсдийнх нь хувийн бодол, эрэлхийлэл багтаж байдаг; тэд Бурханыг хайрлахын тулд биш, харин ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг. Олон хүмүүс хүссэнээрээ үйлдэж, хүссэн бүхнээ хийдэг бөгөөд Бурханы ашиг сонирхлыг болоод өөрсдийнх нь хийж байгаа зүйл Бурханы хүслийн дагуу байгаа эсэхийг хэзээ ч анхаарч үздэггүй. Ийм хүмүүс Бурханы хайранд байтугай жинхэнэ итгэлд ч хүрч чаддаггүй. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; харин үүнээс ч илүүтэйгээр хүнээр хайрлуулах билээ. Гэвч Бурханд итгэдэг хүмүүсийн ихэнх нь энэ “нууцыг” тайлах чадваргүй байдаг ба Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, бүр Түүнийг хайрлахаар оролддог ч үгүй. Бурханд хайр татам маш олон зүйл байгааг хүмүүс хэзээ ч олж мэдээгүй ба Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан бөгөөд Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг ч хүн хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Түүний ажлыг туулсан үедээ л хүмүүс Бурханы хайр татам байдлыг ойлгож, зөвхөн бодит дадлага туршлагаараа л тэд Бурханы хайр татам байдлыг ойлгох бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитойгоор хамт байхгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махан биед төрөөгүйсэн бол хүмүүс бодитоор Түүнтэй хамт байж чадахгүй байх байсан ба тэд мөн Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байсан. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлах шиг бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харсан болон өөрийн биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан дэлхий дээр ирэх үед, хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон Түүний хайр татам байдлыг харж чадах бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг юу ч үлдээхгүй харна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, тэрхүү хайрын юу нь ч бодит биш ба хүмүүсийн үзэл, санаа дүүрэн шингэсэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; хэдийгээр өчүүхэн бага байлаа ч, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийг нь мэдэх бололцоо олгодог ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн түүний үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд Түүний хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан бодит байдлыг болон баримтыг ашигладаг; Бурханы үгс нь хүмүүсийг төгс болгох Түүний ажлын нэг хэсгийг биелүүлдэг ба энэ бол удирдамжийн ажил болон зам нээх ажил юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс чи хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой бөгөөд үзэгдлийн тухай мэдлэгийг олох ёстой. Эдгээр зүйлийг ойлгосноор, хэрэгжүүлэх үедээ хүн зам, болон үзэгдэлтэй байх болно, мөн Бурханы үгээр дамжуулан гэгээрч чадах бөгөөд эдгээр зүйлс нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгож, ялган таних чадвартай болно. Үүнийг ойлгосныхоо дараа, тэд энэ бодит байдал руу даруйхан орох ёстой ба Бурханы сэтгэлд нийцэхийн тулд өөрсдийн бодит амьдралдаа Бурханы үгсийг ашиглах ёстой. Бурхан чамайг бүх зүйлд чиглүүлж, хэрэгжүүлэх замыг чамд нээж өгөх ба Бурхан бол маш хайр татам гэдгийг чамд мэдрүүлж, чамайг төгс болгохын тулд Бурханы ажлын алхам бүрийг харах боломжийг чамд олгоно. Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдалд гүн орох ёстой, бодит амьдралд гүн орох ёстой ба Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг харах ёстой, ингэснээр хүмүүс өөрсдөд нь байдаг, Бурханы сэтгэлийг хангалуун болгож чадахгүй зүйлсийг цэвэршүүлэхийн тулд бохир бузар бүхнийг ардаа орхиж болох юм. Хүмүүст туршлагажих боломжийг олгох орчинг бодит амьдралд нь бий болгох зуураа Бурхан хүмүүсийг үгээр хангадаг ба хэрвээ хүмүүс Бурханы үгнээс илүү их идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үедээ тэд, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд чамд Бурханы үг байх ёстой; хэрвээ чи Бурханы үгсийг идэж уухгүй, мөн чамд Бурханы ажил үгүй бол бодит амьдрал дээр чамд зам байхгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол, чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи сандарч будилах болно. Чи Бурханыг хайрлахыг л мэддэг бөгөөд аливааг ялгаварлах чадваргүй бол хэрэгжүүлэх ямар ч зам үгүй байна; чи төөрч, будилдаг ба бие махбодоо цэнгүүлснээр Бурханы сэтгэлийг хангалуун болгож байна гэж чи заримдаа итгэдэг—энэ бүхэн бол Бурханы үгсийг идэж уугаагүйн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чамд Бурханы үгсийн тусламж үгүй бөгөөд зөвхөн бодит байдал дунд яахаа мэдэхгүй тэмтчин явж байгаа бол, чи үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Хэрвээ чи Бурханы гэгээрэл болон удирдамжийг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжуудыг олж, үнэхээр Бурхантай хамтран ажиллаж, төөрч будилахгүй бол бодит амьдрал дээр чамд зам байх бөгөөд Бурханы сэтгэлийг үнэхээр хангалуун болгох болно. Чи Бурханы сэтгэлийг хангалуун болгох үед чиний дотор Бурханы удирдамж байх бөгөөд чи онцгойлон Бурханаар ерөөгдөх болно, энэ нь чамд тааламжтай мэдрэмж төрүүлэх болно: Бурханы сэтгэлийг хангалуун болгосондоо чи нэн хүндтэй мэт санагдаж, чиний дотор нэн саруулхан санагдаж зүрх, сэтгэлдээ тодорхой, амар амгалан байх бөгөөд дотоод сэтгэл чинь тайвширч, зэмлэл буруушаалтаас чөлөөлөгдөж, ах, эгч нараа харах үед чамд таатай санагдах болно. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ нь л Бурханыг үнэхээр таашааж байна гэсэн үг. Хүмүүс Бурханы хайрыг эдлэх явдал нь мэдэрч туулснаар дамжуулан бий болдог юм: Бэрхшээлийг туулснаар, үнэнийг хэрэгжүүлэх явдлыг мэдэрч туулснаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан чамд хайртай ба Бурхан хүмүүсийн төлөө өндөр үнэ төлсөн, Тэр хэлээ цуцтал маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж чи зөвхөн хэлэх юм бол эдгээр үгийг айлдаж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал нь юм. Үүнээс илүү бодитой таашаал нь хүмүүс өөрсдийн бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа тэд зүрх сэтгэлдээ амар амгалан, тодорхой байж, Бурхан бол үнэхээр хайр татам гэх маш их сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Чиний төлсөн төлөөс маш үр дүнтэй гэдгийг чи мэдрэх болно. Өөрсдийн хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр чи дотроо нэн гэгээлэг болох болно: чи үнэхээр Бурханы хайрыг эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, Тэр хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, хүмүүс Түүнийг үнэхээр хайрладаг эсэхийг шалгахын тулд Бурхан тэднийг шалгадаг гэдгийг ойлгох болно. Хэрвээ чи ийм байдлаар үнэнийг үргэлж хэрэгжүүлбэл Бурханы олон ажлын тухай тодорхой мэдлэгийг аажмаар бий болгох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг талст мэт тунгалаг болохыг үргэлж мэдрэх болно. Хэрвээ чи олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх зүйлсийг хэрэгжүүлэхэд амархан болохыг болон энэ асуудлыг давж чадна, тэр уруу таталтыг давж чадна гэдгээ мэдрэх болно мөн юу ч чиний хувьд асуудал байхаа болихыг харах бөгөөд энэ нь чамайг маш сул чөлөөтэй болгох болно. Тэр мөчид ч Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр чам дээр ирэх болно. Бурхан үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй болон Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл, тэд үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд зовлонг тэсвэрлэж, Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч, тэд Бурханы сэтгэлийг хангалуун болгож чадах л ёстой. Ийм байдлаар, Бурхан гарцаагүй чамайг ерөөх болно, хэрвээ чи иймэрхүү бэрхшээлийг тэсвэрлэвэл, үүнийг Ариун Сүнсний ажил дагалдах болно. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгсийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддаг ба Бурханы хайрыг амталсан цагтаа л тэд Бурханыг үнэхээр хайрлаж чадна.
Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэнийг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөх болно. Хэрвээ чи үргэлж ингэж хэрэгжүүлбэл, өөрийн дотор орших Бурханы хайрыг аажмаар харах ба Петр Бурханыг мэдсэн шиг чи ч бас мэдэх болно: Петрийн хэлсэнчлэн, Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй мөн түүнчлэн хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан Түүнд бий. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох болон Өөрийн хайрыг хүмүүст хайрлах чадварынхаа улмаас Тэр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй юм гэсэн. Мөн Түүний дотор хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснээс ч илүү их зүйлийн төлөө хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй биш гэж үү? Таны дотор хайр татам зүйл өшөө их бий, Та бодит амьдралд оршиж, үйлдэл хийдэг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөдөг, Та намайг сахилгажуулж, Та намайг зэмлэдэг—эдгээр зүйл чинь бүр ч илүүгээр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, үүнийг бодит амьдралд эрж хайж, шинжлэх ёстой ба өөрийн махан биеэ хойш тавих хэрэгтэй. Чи шийдвэр гаргах ёстой. Чи залхууралгүйгээр эсвэл махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө амьдрахгүйгээр харин Бурханы төлөө амьдарснаар бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдвэртэй хүн байх хэрэгтэй. Заримдаа та нарт Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж чадахгүй үе таарна. Энэ нь чи Бурханы хүслийг ойлгоогүйд л байгаа юм; дараагийн удаа, энэ нь чамаас илүү их хичээл чармайлт шаардах хэдий ч, чи Бурханы сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба махан биеэ цэнгүүлэх ёсгүй. Ийм байдлаар мэдэрч туулбал чи Бурханыг мэдэж эхлэх болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийг, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй үнэхээр, бодитоор хамт байхын тулд Тэр бие махбодтой болсныг, Тэр хүмүүсийн дунд алхаж чадахыг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож чадахыг, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, Түүний цээрлүүлэлт болон Түүний ерөөлийг мэдрэх боломжийг тэдэнд олгодог гэдгийг чи харах болно. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар туршлагажвал, бодит амьдралд чи Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа больвол, тэр үед чи зэмлэл хүртэж, гэмших чадвартай байх болно. Бурхантай хэвийн харилцаатай байх үедээ чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэзээ нэг өдөр Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айх ба Бурханд хаягдсанаас үхэхийг илүүд үзэх болно. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдрэх болно, ингэснээр чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно.
Хүмүүс Бурханыг өөрсдийн амиа болгох тухай ярьдаг боловч хараахан тийм болоогүй байдаг. Бурхан чиний амь болсон, Тэр чамайг өдөр бүр чиглүүлдэг, чи Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг ба иймээс Тэр чиний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлж байгаа хүмүүсийн мэдлэг тун өнгөц юм. Олон хүмүүст үндэс суурь байдаггүй; Бурханы үгс хүмүүсийн дотор суулгагдсан байдаг ч ямар нэгэн жимс ургах нь байтугай тэдгээр нь хараахан соёолоогүй байдаг. Өнөөдөр, чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Зөвхөн одоо л, Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа л, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи ойлгодог. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед, Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи тэгж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи магадгүй эхнэргүй, нөхөргүй, хүүхэдгүй, гэр бүлгүй, эцэг, эхгүй, бие махбодын зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадна, гэхдээ чи Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх ба чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханд итгэх итгэл чинь төгөлдөр байдалд хүрэх болно, ингэснээр Бурхан чиний амь болж, Тэр чиний оршин тогтнолын үндэс болох бөгөөд чи хэзээ ч дахин Бурханыг орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно, Бурхантай харьцах чиний харилцаа маш ойр дотно болж, Бурхан чиний амь, чиний хайр болох болно, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлэх болно: Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад зүйлсгүйгээр явж чадна, гэвч Таньгүйгээр би амьдарч чадахгүй. Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүмүүс өнөөдрийг хүртэл хүчлүүлсэн: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэн явах ёстой байсан ба маш хүнд нөхцөл байдалд орсон мэт тэдэнд үргэлж санагддаг байсан юм. Бурхан бол чиний амь гэдгийг, хэрвээ чамаас Бурханыг холдуулбал энэ нь амиа алдахтай адил гэдгийг чи мэдрэх ёстой; Бурхан чиний амь байх ёстой ба чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ийм байдлаар, чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг дахин хайрлах үедээ Бурханыг үнэхээр хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байх болно. Нэг л өдөр, чиний амь тодорхой түвшинд хүртэл дадлагажиж туршлагажсан үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух ба Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хэдий хүссэн ч Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болох болно; чи дэлхий ертөнцийг мартаж, эхнэр хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад түвэгтэй байх болно—тэр нь боломжгүй зүйл, энэ нь чиний жинхэнэ амь бөгөөд Бурханы төлөөх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй, Бурхан үргэлж тэдний нэгдүгээр зэргийн хайр байдаг ба ийм байдлаар тэд бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс давсан Бурханыг гэх хайранд хүрсэн үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.
Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут, тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй. Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь тэд Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг харуулж байна. Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ, дотроо Бурханы тухай мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог. Олон хүн үнэнийг бодитоор хэрэгжүүлдэггүй, өөрсдийн гэрчлэлдээ бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханыг хайрлах хайр, Түүнийг гэрчлэх гэрчлэл байхгүй бөгөөд тэд бол Бурханаар хамгийн их жигшигддэг хүмүүс билээ. Тэд Бурханы үгийг идэж уудаг боловч тэдний илэрхийлдэг зүйл нь Сатан байдаг бөгөөд Сатан Бурханы үгсийг гутаахыг тэд зөвшөөрдөг. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг үгүй; тэдний илэрхийлдэг бүхэн нь Сатаных байдаг. Хэрвээ чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, эргэн тойрныхоо хүмүүс, тохиолдол, зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол мөн хэрвээ чи Бурханы ачаанд анхаарч, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан чамайг дандаа дотроос чинь гэгээрүүлэх болно. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд ялангуяа бусдын алдаа дутагдлыг харж, тэдгээрийг хуулж дууриадаг. Тэд сайн мууг ялгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй ба Сатантай холбоотой зүйлсийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг ба эцэстээ тэд Бурханаар бүрэн хаягдах болно. Чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үргэлж хүндэтгэлтэй байх ёстой, чи үг, үйлдэлдээ боломжийн байх ёстой бөгөөд Бурханыг эсэргүүцэж эсвэл уурлуулахыг хэзээ ч хүсэж болохгүй. Чиний төлөөх Бурханы ажил хий дэмий болохыг чи хэзээ ч хүсэх ёсгүй эсвэл чиний туулсан бүх бэрхшээл зовлон болон чиний хэрэгжүүлсэн бүхэн талаар өнгөрөхийг зөвшөөрөх ёсгүй. Чи цаашдын замдаа илүү шаргуу ажиллаж, Бурханыг илүү их хайрлахад бэлэн байх ёстой. Эдгээр нь үзэгдлийг өөрсдийн сууриа болгосон хүмүүс юм. Эдгээр нь ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм.
Хэрвээ хүмүүс Бурханыг үргэлж хүндлэх сэтгэлтэйгээр Бурханд итгэж, Түүний үгсийг мэдэрдэг бол тийм хүмүүст Бурханы аврал болон Бурханы хайр харагдах болно. Эдгээр хүмүүс нь Бурханыг гэрчилж, үнэнийг амьдран харуулдаг бөгөөд тэд үнэнийг, Бурхан юу болохыг, Бурханы зан чанар ямар байхыг гэрчилдэг ба тэд Бурханы хайран дунд амьдарч, Бурханы хайрыг харсан хүмүүс юм. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл, тэд Бурханы хайр татам байдлыг амсаж, Бурханы хайр татам байдлыг харах ёстой; ингэсэн цагт л тэдэн дотор Бурханыг хайрладаг зүрх сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарцуулах тийм зүрх сэтгэл сэрэх болно. Бурхан үгс болон илэрхийллээр эсвэл тэдний төсөөллөөр дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй ба Тэр Өөрийг нь хайрлахад хүмүүсийг хүчилдэггүй. Харин үүний оронд, Тэр өөрсдийнхөө хүслээр Түүнийг хайрлахад тэднийг хүргэдэг ба Тэр Өөрийн ажил, айлдвараар дамжуулан тэдэнд Өөрийн хайр татам байдлыг харуулдаг, үүний дараа тэдэнд Бурханыг хайрлах хайр бий болдог. Зөвхөн ийм замаар л хүмүүс үнэхээр Бурханд гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулсны улмаас Бурханыг хайрладаггүй, мөн энэ нь түр зуурын сэтгэлийн хөөрөл ч бас биш. Түүний хайр татам байдлыг болон хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдгийг тэд харсан учраас, мөн тэд Бурханы авралыг, мэргэн ухааныг, гайхалтай үйл хэргийг харсан болохоор л тэд Бурханыг хайрладаг—үүний үр дүнд, тэд Бурханыг үнэхээр магтан дуулж, Түүнийг үнэхээр санан тэмүүлдэг ба Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд илэрдэг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд хангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн учир шалтгаан нь тэдний гэрчлэл жинхэнэ мэдлэг болон Бурханы төлөөх жинхэнэ хүсэл тэмүүллийн суурин дээр байдагт оршино. Энэ нь сэтгэл хөдлөлийн дагуу биш харин Бурханы талаарх мэдлэг болон Түүний зан чанарын дагуу байдаг. Тэд Бурханыг мэдэж эхэлсэн учраас, Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэн тэмүүлж байгаа бүх хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдлыг болон Түүний бодитой байдлыг мэдэгдэх ёстой гэдгээ тэд мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл сайн дурын байдаг бөгөөд энэ нь бодитой, бодит ач холбогдол, үнэ цэнэтэй байдаг. Энэ нь идэвхгүй эсвэл хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэнээр хайрладаг хүмүүс өөрсдийн амьдралдаа хамгийн их үнэ цэнэ, утга учиртай байдаг ба зөвхөн тэд Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь эдгээр хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдрах чадвартай байдгийн улмаас юм; тэд харанхуйд амьдардаггүй харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш харин Бурханаар ерөөгдсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханы гэрчүүд бөгөөд зөвхөн тэд Бурханаар ерөөгддөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах боломжтой юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс, тэд бол Бурханаар хайрлагддаг хүмүүс бөгөөд тэд Бурхантай хамт ерөөлийг эдэлдэг. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдрах ба зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын төлөө байдаг, Тэрээр бүх хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүмүүс Бурханыг хайрлаж чаддаггүй мөн бүх хүмүүс Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх мэдэл барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор тэднийг эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чадах ба тэд газар дээр эрхийг эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Эдгээр хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд, тэд өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай ба тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, тэд бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, ижил хүсэл зорилготой байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхдаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Эдгээр хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?