Үнэнийг хүлээн авснаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой (I хэсэг)
Бурханд итгэх нь амьдралын зөв зам юм. Бурхан та нарыг бүгдийг сонгосон бөгөөд та нар бүгдээрээ Түүнийг дагахаар, амьдралын зөв замд орохоор сонгосон. Төгс утгаараа бол, та нар Бурханы хүслийг хангаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чадна. Энэ та нарын мөрөөдөл, тэмүүлэл биш үү? (Мөн.) Итгэгч хүн ийм мөрөөдөлтэй байх нь сайн зүйл, эерэг зүйл бөгөөд Бурхан хүмүүсийн эерэг мөрөөдөл, тэмүүллийг биелүүлдэг. Хүмүүс заримдаа сөрөг эсвэл буруу мөрөөдөл, тэмүүлэлтэй байдаг уу? Ийм боломжтой, учир нь хүмүүсийн байдал үнэнийг олж авахаасаа өмнө тогтворгүй, заримдаа бүр хуучиндаа эргэж орж байдаг. Эдгээр сөрөг зүйл гарч ирэх үедээ амь-оролт, Бурхантай харилцах хэвийн харилцаанд чинь нөлөөлдөггүй гэж үү? Хэрэв тийм байдалд амьдарвал хүмүүсийн нөхцөл байдал муудаж, сөрөг, сул дорой болохгүй гэж үү? Ийм үед тэд яах ёстой вэ? (Бурханы өмнө залбирахаар ир.) Гэхдээ хүмүүс залбирахыг хүсэхгүй, үр дүн нь юу болохыг бодолгүйгээр өөрсдийгөө өөгшүүлж, хүссэн бүхнээ хийх зуураа Сатанд өөрсдийг нь хүссэнээрээ мэхлэхийг зөвшөөрч, дорд байдалтай амьдарсаар байхыг хүсэх үе байдаггүй гэж үү? Ийм байдал байдаг уу? (Байдаг.) Энэ нь ямар асуудлын илрэл вэ? (Тэд Бурханаас нүүр буруулсан.) Тэгвэл юу тэднийг Бурханаас нүүр буруулахад хүргэсэн бэ? Энэ нь тэдний хангалтгүй биеийн хэмжээ, үнэн байхгүйн илрэл биш гэж үү? Энэ бол үнэхээр үнэний талаар тэдний дутуу ойлголт, хангалтгүй биеийн хэмжээнээс нь үүдэлтэй. Ийм нөхцөл байдал үүсэх бүрд, ийм байдалд орвол хүн Бурханд залбирч, найдаж, үнэнийг эрж хайх ёстой. Хэрэв биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг бөгөөд үнэн дутмаг бол хүн үнэнийг ойлгодог хэн нэгнийг эрж хайж, нөхөрлөж, тэднээс хангамж, дэмжлэг авах хэрэгтэй. Заримдаа өөр хүн тэднийг засаж, эсвэл Бурхан тэднийг сахилгажуулах шаардлагатай болдог. Тэдэнд хөл дээрээ босох чадвар дутаж байгаа бол энэ нь тэд үнэний талаар хангалттай ойлгоогүй, биеийн хэмжээ нь дутсанаас болсон. Хангалтгүй биеийн хэмжээ нь хүмүүсийг янз бүрийн сөрөг, дорд байдал, бодлыг эсэргүүцэх чадваргүй болгодог. Энэ амьдрах хэцүү арга биш үү? Биеийн хэмжээ дутуу хүмүүс ихэвчлэн ямар байдалд амьдардаг вэ? Та нарын дунд үүнийг өөрийн биеэр туулж байгаа хүн байна уу? Ямар төрлийн байдал та нарыг ганцаардмал, зовлонтой, шийдэмгий бус, эцэж туйлдсан, төөрөлдсөн болгож, эгээ л урагшлах замгүй мэт, өдөржин гунигтай, залбирч, үнэнийг эрэлхийлэх хүсэлгүй болгож орхидог вэ? Та нар даван туулах боломжгүй мэт санагдах асуудалтай тулгараад бууж өгөх талаар бодож байсан уу? (Тийм.) Тэгвэл эдгээр байдал үүсэх шалтгаан юу вэ? Тэдгээр нь хүмүүсийн оюун санаанд зориудаар бодогдож, төлөвлөгдсөн үү? Мэдээж үгүй. Тиймээс, энэ асуултын талаар тунгаан бодоорой—тэдгээрийг юу үүсгэдэг гэж та нар бодож байна вэ? Надад хэлээч, хэрэв хүн үнэнийг ойлговол тэд завхарсан зан чанараа үнэхээр мэдэж, өөрсдийн завхралынхаа үнэнийг тодорхой харж чадаж, хүний төрхийг амьдран харуулахын тулд ямар үнэнээр зэвсэглэсэн байх ёстойгоо мэдэх болно, мөн тэд өөр өөр нөхцөл байдалд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах, түүнчлэн зарим асуудлыг зохицуулах зөв арга зам болон тийн хийх зуур баримтлах ёстой зарчмыг мэдэх болно—ийм биеийн хэмжээтэй болсон хүн бэрхшээлтэй тулгарах үедээ ямар байдалтай байх вэ? Мэдээж, тэд тодорхой хэмжээгээр сөрөг, сул дорой хэвээр байх болно, тийм үү? (Тийм.) Тэгэхээр энэ сөрөг, сул тал нь хаанаас үүдэлтэй вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Та нар өмнө нь эдгээр асуудлыг хэзээ ч тунгааж, эрж хайж байгаагүй юу? (Ховорхон.) Иймээс л та нар эдгээр асуудлыг хэзээ ч нухацтай авч үзэхгүйгээр өөрсдийн бэрхшээл, сул дорой, сөрөг үеийг аргацааж чаджээ. Энэ тохиолдолд та нар ийм хол явсан нь маш азтай хэрэг бөгөөд энэ нь та нарыг эдгээр бэрхшээлийг даван туулахад хөтөлсөн Бурханы нигүүлслийн л ач юм. Гэхдээ би сая ямар асуулт тавьсан бэ? (Юу хүмүүсийг сөрөг, сул дорой байдалд амьдрахад хүргэдэг вэ?) Энэ тухай нэг минут бод; та нарт хариулт байна уу? Онолын хувьд үүний шалтгаан нь тэд үнэнийг ойлгохгүй байгаад юм. Энэ тохиолдолд үнэнийг ойлгохоос нь өмнө хүмүүсийн амьдралыг юу удирддаг вэ? (Завхарсан, сатанлаг зан чанар нь.) Тийм ээ, энэ хариулт чинь биш үү? Чи одоо үүнийг ойлгосон уу? Хүн бэрхшээлтэй тулгарах үедээ бууж өгөхийг хүсдэг, урагшлах зам байхгүй мэт түгшүүртэй, сул дорой, зовлонтой, хязгаарлагдмал, дөнгөлөгдсөн мэт тэдэнд санагддаг, улмаар тэд сөрөг болж, итгэлгүй болж, Бурханд итгэх нь утгагүй гэж боддог. Энэ юунаас үүдэлтэй вэ? (Тэдний завхарсан, сатанлаг зан чанараас.) Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ ямар төрлийн зан чанартай амьдардаг вэ? Тэд ямар уг чанартай амьдардаг вэ? Тэдний амьдралыг юу удирддаг вэ? (Тэдний завхарсан, сатанлаг зан чанар.) Завхарсан, сатанлаг зан чанарын үр дүнд хүний дотор ямар зүйлс үүсэж болох вэ? Биеэ тоосон зан, Бурханыг эсэргүүцэх, Бурханаас урвах, Бурханыг сөрөх. Энэ бүх завхарсан зан чанар нь хүмүүст зовлон зүдгүүр, сөрөг, сул дорой байдлаас өөр юу ч авчирдаггүй. Тэгвэл завхарсан, сатанлаг зан чанар нь хүмүүст яагаад зовлон зүдгүүр, сөрөг, сул дорой байдлыг авчирдаг ч хүний оюун санаанд амар амгалан, баяр баясгалан, тайтгарал, аз жаргалыг өгч чадахгүй байна вэ? Эдгээр сөрөг зүйл яагаад хүнийг сөрөг болгодог вэ? Завхарсан зан чанар бол сөрөг зүйл бөгөөд үнэнд дайсагнадаг тул ямар ч эерэг үүрэг гүйцэтгэдэггүй, зөвхөн сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Тэд хүмүүст эерэг байдал, хүсэл тэмүүлэл, дээшээ чиглэсэн сэтгэлгээг өгч чадахгүй, хүмүүст зөвхөн сул дорой, сөрөг байдал, зовлон зүдүүрийг авчирдаг. Сатанлаг зан чанар хүмүүсийн дотор үндэслэж, тэдний уг чанар болсон үед энэ нь тэдний зүрх сэтгэлд харанхуй, ёрын мууг суулгаж, тэднийг буруу замыг эрэлхийлж, сонгоход хөтлөхөд хангалттай юм. Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирч байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан, дэлхийг донсолгох нэгнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар хүнийг хүсдэг вэ? (Бүтээсэн зүйлийн үүргийг гүйцэтгэгч, хөлөө газарт бат бөх тавьсан хүнийг.) Тийм ээ, өөр юуг хүсдэг вэ? (Бурхан Өөрөөс нь эмээдэг, муугаас зайлсхийдэг, Өөрт нь захирагддаг үнэнч шударга хүнийг хүсдэг.) (Бүх зүйлд Бурхантай хамт байдаг, Бурханыг хайрлахыг хичээдэг хэн нэгэн.) Эдгээр хариулт бас зөв юм. Энэ бол Бурхантай ижил зүрх сэтгэл, оюун ухаантай хүн бүр юм. Хүмүүс хүний хувьд байр сууриа хадгалах ёстой гэж Бурханы үгийн аль нэг хэсэгт хэлдэг үү? (Хэлдэг.) Юу гэж хэлдэг вэ? (“Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, шударгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, супер хүн болж, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, супер хүн болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I).) Та нар Бурханы үг хүмүүсээс юу шаарддагийг мэддэг болсноос хойш хүний биеэ авч явах байдлыг эрэлхийлэхдээ Бурханы шаардлагыг баримталж чадах уу? Та нар үргэлж жигүүрээ дэлгэж, нисэхийг хүсдэг үү, та нар үргэлж ганцаараа нисэхийг, бяцхан шувуу гэхээсээ илүү бүргэд байхыг хүсдэг үү? Энэ ямар зан чанар вэ? Энэ хүний биеэ авч явах зарчим мөн үү? Хүний биеэ авч явах байдлын эрэлхийлэл чинь Бурханы үгэнд тулгуурлах ёстой; Зөвхөн Бурханы үг л үнэн юм. Сатан та нарыг хэтэрхий гүнзгий завхруулсан бөгөөд уламжлалт соёлыг—Сатаны үгийг—үргэлж үнэн, эрэлхийллийнхээ зорилго гэж үздэг нь та нарыг буруу замаар явах, Бурханыг эсэргүүцэх замаар алхахад хялбар болгодог. Завхарсан хүн төрөлхтний бодол санаа, үзэл бодол, тэмүүлж буй зүйлс нь Бурханы хүсэл, үнэн болон Бурхан бүх зүйлийг захирч, бүх зүйлийг зохион байгуулж, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэсэн хуулийн эсрэг байдаг. Иймээс ийм төрлийн эрэл хайгуул нь хүний бодол, үзлийн дагуу хэчнээн зохистой бөгөөд үндэслэлтэй байсан ч Бурханы харах өнцгөөс тэдгээр нь эерэг зүйл биш бөгөөд Түүний хүсэлд нийцдэггүй. Чи хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг гэсэн баримтыг эсэргүүцдэг учраас, хувь заяагаа өөрийн гартаа авч, бие даан явахыг хүсдэг учраас үргэлж толгойноосоо цус гартал чангаар хана мөргөдөг, чиний хувьд юу ч хэзээ ч бүтэлтэй байдаггүй. Яагаад чиний хувьд юу ч бүтэлтэй болдоггүй вэ? Учир нь Бурханы тогтоосон хуулийг ямар ч бүтээгдсэн зүйл өөрчлөх боломжгүй юм. Бурханы дээд эрх, хүч чадал нь бүхнээс дээгүүр бөгөөд ямар ч бүтээгдсэн зүйл халдашгүй. Хүмүүс өөрсдийн чадвараа хэт ихэд боддог. Юу хүмүүсийг Бурханы дээд эрхээс ангид байхыг үргэлж хүсдэг, мөн өөрсдийн хувь заяаг атгаж, ирээдүйгээ төлөвлөхийг хүсдэг, мөн өөрсдийн хэтийн төлөв, чиг хандлага, амьдралын зорилгоо хянах хүсэлтэй болгодог вэ? Энэ эхлэл цэг хаанаас эхтэй вэ? (Завхарсан сатанлаг зан чанараас.) Тэгвэл завхарсан сатанлаг зан чанар хүмүүст юу авчирдаг вэ? (Бурханы эсрэг эсэргүүцэл.) Хүмүүс Бурханыг эсэргүүцсэнээс юу үүддэг вэ? (Шаналал.) Шаналал аа? Сүйрэл үүддэг юм! Шаналал үүний талд нь ч хүрэхгүй. Яг нүдний чинь өмнө харагдаж байгаа зүйл бол шаналал, сөрөг, сул дорой байдал, мөн эсэргүүцэл, гомдол—эдгээр зүйл ямар үр дүн авчрах вэ? Мөхөл! Энэ бол шалихгүй асуудал биш, тоглоом наадам ч биш. Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс үүнийг харж чадахгүй.
Зарим хүн багахан асуудалтай тулгармагц сөрөг, сул дорой болдог, харин ямар ч асуудалгүй үед тэд олны танил эсвэл ямар нэгэн мэргэжилтэн болно гэж үргэлж найдан, санаархал, хүслээр дүүрэн байдаг. Хүмүүс ийм сэтгэлгээтэй амьдрахдаа зүгээр л өөрсдийн сатанлаг уг чанартаа захирагддаг. Үргэлж санаархал, хүслээр дүүрэн байх үедээ хүмүүс аз жаргалтай амьдарч чадах уу? Хэрэв чи эдгээр зүйлийг хаяхгүй бол зовлон зүдүүр чинь багасахгүй. Чамайг зовлон үргэлж дагана; энэ нь зүрхэнд чинь хутга мушгиж байгаа мэт санагдах болно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? (Үнэнийг эрж хайж, эрэлхийлснээр.) Та нар бүгд үнэнийг эрж хайх гэдэг өргөн ойлголтын талаар их бага хэмжээгээр ярьж чаддаг бөгөөд та нар бүгд үүнийг мэддэг. Асуудалтай тулгарвал эхлээд үнэнийг эрж хайх хэрэгтэй. Хүний завхарсан зан чанарыг зөвхөн үнэнийг эрж хайж, ойлгож, олж авснаар л шийдэж болно. Хүмүүс ялзарсан зан чанараа шийдвэрлэсний дараа л жинхэнэ баяр баясгалан, амар амгалан, тайтгарал, аз жаргалыг мэдэрч, зөвхөн тэр үед л тэд Бурханы өмнө үнэхээр ирж чадна. Энэ нь асуудлыг үндсээр нь шийддэг. Одоо хүн үнэнийг хэрхэн эрж хайж эхлэх ёстой вэ? Ямар нарийн ширийн зүйл хамаарах вэ? Хэн тайлбарлаж чадах вэ? (Чи байр суурь, нэр хүндийн талаар бодож эсвэл идэвхтэй хөөцөлдөж байгаагаа мэдрэх үедээ эдгээр бодол, зан авирыг үл тоомсорлож болохгүй. Тэдгээрийг ойлгож, Бурханы үгийн дагуу задлан шинжлэхийг хичээ. Энэ бол сатанлаг, завхарсан зан чанарын хүнд авчирсан хор хөнөөл гэдгийг ухаар. Алхаж явсан буруу замаа таньж, Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, Сатаны хүнийг хүлэхдээ ашиглаж буй энэ хүлээсийг таслахын тулд Бурханд найд.) (Хамгийн чухал нь хүн юуг эрэлхийлэх ёстой талаарх өөрийн тээж буй эндүү ташаа үзэл бодлыг таних, сатанлаг, завхарсан зан чанарын хүмүүст учруулдаг хор хөнөөлийг ойлгож, аливаа зүйлийн талаарх үзэл бодлоо өөрчлөх явдал юм. Дараа нь чи Бурханы өмнө илүү их ирж залбирч, Түүнд ойртож, Түүнтэй аажмаар хэвийн харилцаа тогтоох ёстой.) Өөр зүйл байна уу? (Хэрэв чамд заримдаа сул дорой, сөрөг мэдрэмж төрж, эдгээр мэдрэмж нь ямар шалтгаан эсвэл завхарсан зан чанараас үүдэлтэйг тодорхойлж чадахгүй байгаа бол эхлээд Бурханд залбирч, Бурханаас чамайг гэгээрүүлэхийг гуй. Мөн чи зарим ах, эгчийн өмнө өөрийгөө илчилж, тэдэнтэй нөхөрлөж болно. Туршлагынх нь талаар тэдний нөхөрлөснийг сонссоноор чи энэ байдлын талаарх ойлголтоо тодорхой болгож чадна, үүний дараа чи үүнийг шийдвэрлэх Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг хайх хэрэгтэй.) Үргэлжлүүл үргэлжлүүл. (Хэрэв ямар нэгэн зүйл чиний хүссэнээр болохгүй үед чи үргэлж үсээ зулгааж, хэн нь зөв, хэн нь буруу болохыг шинжилдэг бол энэ үед чи эхлээд Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайвшруулж, нөхцөл байдалд захирагдах ёстой—Бурханд залбир, мөн Түүний бүрэн эрхэд итгэн Бурханаас эрж хай. Дараа нь Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийнх нь хүслийг ойлгох боломжийг чамд олгоно. Дараа нь, нөхцөл байдлыг дахин нягталж үзээд чи өөрийгөө ямар төрлийн завхрал харуулж байгаагаа, бас Бурханы хүсэл юу болохыг ойлгох болно. Ингэж би үнэнд орсон юм.) Та нар бүгдээрээ үнэний талаар нөхөрлөхийг хэрэгжүүлэх хэрэгтэй—мэдлэг, туршлага, санаагаа хуваалцаж, нөхөрлөлд өөрийгөө хэрхэн илчлэх талаар суралц. Хэрэв тэгвэл чи улам ихийг олж авч, илүү ихийг ойлгох болно. Та нарын зарим нь сая өөрийн хувийн туршлага, мэдлэгээ хуваалцсан бөгөөд хүн бүр өөр өөр хэлэх зүйлтэй байсан. Гайхалтай ажиллаа, та нар бүгд маш бодитой зүйл хуваалцсан. Нөхөрлөлийг чинь сонссоныхоо дараа би та нарыг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэснээр бүгд өсөж томроод, тодорхой амь-оролттой болсныг харж байна. Та нар энгийн тунхаглалаар зогсохгүй Бурханд итгэх итгэлийн асуудлаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай болсон бөгөөд үндэс сууриа тавьжээ. Энэ бол онц сайн зүйл. Бурханд итгэх нь тийм ч хэцүү биш юм шиг санагдаж байна: Хүн чин сэтгэлээсээ байж, Бурханы үгийг сонсож, Бурханы хэлсэн болгоныг хийж, үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа цагт тэд Бурханы шаардлагыг биелүүлж чадах болно. Дүгнэж хэлэхэд, Бурханд итгэх итгэлдээ чиний ойлгох ёстой нэг баримт бий: Бурханд итгэх итгэл нь ердөө Бурханы нэрд итгэнэ гэсэн үг биш, өөрийнхөө төсөөлсөн тодорхойгүй Бурханд итгэнэ гэсэн үг бүр ч биш. Харин чи Бурхан бодитой гэж итгэх ёстой, Бурханы мөн чанарт, Түүний зан чанарт, Түүнд юу байгаа, Тэр юу болоход итгэх учиртай; Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, чиний хувь заяаг захирдаг гэдэг баримтад итгэх ёстой. Тэгэхээр итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол хүмүүс бодитоор хамтран ажиллаж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг биш үү? Жишээлбэл, зарим хүн таагүй нөхцөл байдалтай тулгарах үедээ гомдоллож, бусдыг буруутгаж эхэлдэг. Тэд үүнийг өөрсдөөс нь болсон байж магадгүй гэж хэзээ ч боддоггүй, оронд нь хариуцлагыг үргэлж өөр хэн нэгэн рүү түлхдэг. Дараа нь тэд сэтгэл хангалуун, тайвширсан үедээ, “Асуудал шийдэгдсэн. Бурханд ийм байдлаар итгэх нь үнэхээр тааламжтай бөгөөд хялбар юм байна!” гэж боддог. Асуудлыг шийдвэрлэх энэ аргын талаар чи юу гэж бодож байна вэ? Ийм маягаар хэрэгжүүлснээр хүн үнэнийг олж авч чадах уу? Энэ нь Бурханд дуулгавартай хандлагыг харуулдаг уу? Тийм хүмүүс ямар үзэл бодлоор, ямар арга барилаар Бурханд итгэдэг вэ? Тэд “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, бүх үйл явдал, бүх зүйл Түүний гарт байдаг” гэх үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсэн үү? Тэд хүний оюун ухааныг ашиглан асуудлыг задлан шинжлэхдээ, хүний арга барил ашиглан асуудалд хандахдаа Бурханы дээд эрхэд итгэдэг үү, хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг захирах Бурханы захиралт, зохицуулалтад дуулгавартай байдаг уу? Мэдээж үгүй. Нэгдүгээрт, тэд дуулгавартай байдаггүй; энэ нь аль хэдийн алдаа юм. Хоёрдугаарт тэд өөрсдөд нь зориулж Бурханы зохицуулдаг нөхцөл байдал, хүмүүс, үйл явдал, зүйлсийг Бурханаас хүлээн авч чаддаггүй; тэд өнгөн хэсгээс цааш хардаггүй. Тэд нөхцөл байдал гаднаасаа хэрхэн харагдаж байгааг л хардаг, тэгээд хүний оюун ухаанаа ашиглан задлан шинжилж, хүний аргаар шийдвэрлэхээр оролддог. Энэ нь өөр нэг алдаа биш үү? Том алдаа мөн үү? (Мөн.) Яагаад тэр вэ? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй. Тэд бүх зүйл санамсаргүй байдлаар тохиолддог гэж боддог. Тэдний нүдээр бол Бурхан нэг ч зүйлийг захирдаггүй бөгөөд ихэнх зүйл хүмүүсийн үйлдлээс болж болдог. Энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг мөн үү? Тэдэнд жинхэнэ итгэл бий юу? (Байхгүй.) Яагаад байхгүй гэж? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй. Тэд Бурхан бүх хэрэг явдал, бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй—Бурхан бүх нөхцөл байдлыг захирдаг гэдэгт итгэдэггүй. Хэрэв ямар нэг зүйл өөрсдийнх нь төсөөлснөөр болохгүй бол тэд үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй. Бурхан эдгээр нөхцөл байдлыг зохион байгуулж чадна гэдэгт тэд итгэдэггүй. Тэд Бурханыг харж чаддаггүй учраас эдгээр нөхцөл байдлыг Бурхан зохион байгуулсан гэхээсээ илүү хүмүүсийн үйлдлийн үр дүнд санамсаргүй байдлаар тохиолддог гэж боддог. Тэд Бурханы дээд эрхэд итгэдэггүй. Тэгвэл тэдний итгэл үнэмшлийн мөн чанар юу вэ? (Тэд бол үл итгэгчид.) Тийм ээ, тэд үл итгэгчид! Үл итгэгчид Бурханаас юуг ч хүлээж авдаггүй. Харин оронд нь тэд хүний харах өнцөг, оюун ухаан, арга барилыг ашиглан аливаа зүйлийг шийдвэрлэх гэж оролдон толгойгоо гашилгадаг. Энэ бол үл итгэгчдийн зан авир юм. Та нар ирээдүйд ийм хүнтэй таарах үедээ тэднийг ялган таньж чаддаг болох ёстой. Асуудал үүсэх үед үл итгэгчид тархиа ажиллуулж, санаа сэдэхдээ сайн байдаг; тэд тулгамдсан асуудлыг байнга судалж, хүний арга ашиглан шийдвэрлэхээр оролддог бөгөөд учир шалтгаан ярьж, Сатаны гүн ухаан юм уу хуулийг дагах дуртай байдаг. Тэд үргэлж Бурханы үг бол үнэн гэдэгт, эсвэл Бурханы дээд эрх бүх зүйлийг хамардаг гэдэгт итгэлгүйгээр хүн төрөлхтний үндэслэл, сатанлаг гүн ухааныг ашиглан, эсвэл хуульд тулгуурлан хүмүүс болон аливаа зүйлийг хардаг. Болж буй бүх зүйлийг Бурхан зөвшөөрдөг боловч үл итгэгчид эдгээр зүйлийг Бурханаас хүлээн авч чаддаггүй бөгөөд үргэлж хүний үзэл, төсөөлөлд тулгуурлан аливаа зүйлийг хардаг. Хэдийгээр үл итгэгчид ихэвчлэн хүний хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт итгэдэг, мөн Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг гэж хэлдэг ч өөрсдөд нь ямар нэгэн зүйл бодитоор тохиолдоход тэд Бурханаас эдгээр зүйлийг хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы талаар үзэлтэй болдог. Энэ бол үл итгэгчдийн зан авир юм. Та нарын амьдралд ийм хүмүүс байдаг уу? Та нар хэзээ нэгэн цагт ийм зан гаргаж байсан уу? (Байсан.) Та нар үл итгэгчид шиг аашилдаг, гэхдээ та нар үнэхээр үл итгэгчид мөн үү? Та нар Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэг үү? Бүх хүн, үйл явдал, зүйл, нөхцөл байдал Бурханы гарт байдаг гэдгийг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Та нар Бурханаас хэчнээн олон зүйлийг хүлээн авч чадах вэ? Хүний арга барил ашиглан хэр олон асуудлыг шийдвэрлэсэн бэ? Чи хэр олон удаа завхарсан зан чанарын дагуу амьдардаг вэ? Хэр олон удаа Бурханд захирагдаж чадах вэ? Эдгээр асуултын талаар тунгаан бод, та нар хариултыг нь зүрх сэтгэлдээ мэдэж байгаа нь гарцаагүй. Бурханаас юм хүлээн авах нь амархан уу? (Тэр үед дотоод тэмцэл болно.) Тэмцэл болох нь үнэн, гэхдээ тэр тэмцлийн үр дүн юу вэ? Амжилт уу, бүтэлгүйтэл үү? (Заримдаа бүтэлгүйтэл, заримдаа амжилт.) Хэрэв энэ нь жигд хуваагдсан бол та нарт найдвар байсаар байна, гэхдээ хэрэв чи ихэнхдээ бүтэлгүйтэж, ховорхон амжилтад хүрдэг бол энэ нь чамайг үнэнийг хайрладаг хүн биш гэдгийг баталж байна. Бүтэлгүйтэл бол хэвийн зүйл—бүтэлгүйтлээс бүү ай, бүү шантар, бүү сөрөг болж эсвэл ухарч буц, шаргуу хичээгээд бай. Бүтэлгүйтэл бол муу зүйл биш; Хүмүүс ядаж л бүтэлгүйтлээс ашиг тус хүртэх боломжтой, энэ бол сайн зүйл юм!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?