Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 386
Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.
Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Нэгдүгээрт, Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг мэдэж, ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой, Бурхантай бүү тэрсэлд. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулах үедээ аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бодон, үргэлж зугтахыг хүсэж, Бурханыг буруутган, буруугаар ойлгож болохгүй. Ингэх нь Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэний бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байлаа ч гэсэн, бэрхшээлтэй тулгарах үедээ захирагдаж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах хэрэгтэй. Ингэснээр дотоод байр байдал чинь нэг мэдэхэд л өөрчлөгдөж, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна—Бурханы ажлыг туулж чадна. Энэ хугацаанд дотор чинь үнэний бодит байдал ажиллаж байгаа бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь ийнхүү өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэний ийм бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээг эзэмших бөгөөд биеийн хэмжээтэй хамтаар амь ирдэг. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр ямархуу хүн, зүйл, юмсыг ашигладаг бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдал руу орно. Хэрэв чи засуулж, харьцуулж, орчныг чинь Бурхан босгох болгонд огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Хүн хэтэрхий хөшүүн, сүнсээрээ хэзээ ч ухамсарладаггүй байвал Бурхан ажиллах ямар ч аргагүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Миний хийсэн бүхнийг, гаргасан бүх хүчин чармайлтыг хар; Би түүн дээр маш олон зүйл хийсэн ч зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?