Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай
Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг хөтлөхийн төлөө байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор зорьж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг үнэн эсэхийг төдий чинээ их таньж чадна; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба ялзарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан болдог; хүмүүс хэдий чинээ их бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ ойрхон дөхөж очдог. Бурханы олж авдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг хүмүүс юм; Бурханы олж авдаг хүмүүс бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг ойлгож авсан. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, бие махбодоо сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг олж авч, мөн Бурханаар төдий чинээ их гэгээрүүлэгдэх болно—иймээс Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ их болно. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдрах чадвартай бол одоогийн хэрэгжүүлэлтийн зам чамд илүү тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин зан үйлээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ их байдаг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг дийлж чаддаг, энэ нь бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс хэдий чинээ бодит байдал дээр төвлөрнө, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангана. Хэрвээ чи үргэлж бодит байдал дээр төвлөрдөг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилах болно. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийг эрж хайх талтай байдаг ба амархан мэхлэгдэх болно. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах аргагүй, тиймээс тэдэнд хий хоосон санагддаг, мөн амьдрал нь ямар ч утгагүй мэт санагддаг.
Чи үнэнийг хайхын төлөө бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор залбирч, зовохыг хүсэх тэр үед л Ариун Сүнс чам дээр ажиллах болно. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст бичиг үсэг, сургаал, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Иймэрхүү хүмүүс, Бурхан махан биеийг нь сүнслэг бие болгон өөрчилж, тэгснээр тэд гуравдагч тэнгэр лүү буцаж магад гэж л хүсэн эрмэлзэж байдаг. Энэ хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлж байгаа бүх хүнд Бурханы талаар, эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэг байдаггүй; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор хүсэн эрмэлзэх ёстой. Хүсэн эрмэлзэх үед, Бурхантай бодитоор хамтран ажиллах үед Бурханы Сүнс гарцаагүй чамайг хөдөлгөж, чиний дотор ажиллах болно, энэ нь чамд илүү их гэгээрлийг авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, аминд чинь асар их туслах болно.
Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх гэж байгаа бол эхлээд Бурхан бол бодит Бурхан гэдгийг мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгсийг, Бурханы махбод дахь бодит илрэлтийг болон Бурханы бодитой ажлыг мэдэх ёстой. Бурханы бүх ажил бодитой гэдгийг мэдсэнийхээ дараа л чи Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай болно, зөвхөн энэ замаар л чи өөрийн амийг өсгөж чадна. Бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй бүх хүн Бурханы үгийг мэдэрч туулах ямар ч аргагүй ба тэд үзэлдээ баригдаж, төсөөлөл дотроо амьдардаг, тиймээс тэд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Чи бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, Бурханд төдий чинээ их ойртож, Түүнтэй төдий чинээ ойр дотно болно; чи тодорхойгүй байдал, хийсвэрлэл, хоосон сургааалыг хэдий чинээ их эрж хайна, Бурханаас төдий чинээ холдоно, иймээс Бурханы үгсэд туршлагажина гэдэг нь хүнд хэцүү гэдгийг, мөн орох чадваргүй гэдгээ чи төдий чинээ их мэдэрнэ. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдалд орж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй бөгөөд ер бусын зүйлүүдээс өөрийгөө салгах ёстой—өөрөөр хэлбэл, Ариун Сүнс чамайг хэрхэн дотроос чинь бодитоор гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохыг чи эхлээд ойлгох ёстой. Ийм маягаар, өөрийнхөө доторх Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ойлгож чадвал чи Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байх болно.
Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит, хүмүүсийн хүрч чадах зүйл; энэ бол хүмүүсийн мэдэрч, биелүүлж чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь тэднийг Бурханы одоогийн ажлыг мэдэх боломжгүй болгодог. Тиймээс дадлага туршлагадаа тэд үргэлж хазайдаг, үргэлж хүнд хэцүүг мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзлээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ухаарах чадваргүй, бодит байдлыг мэддэггүй, иймээс тэд өөрсдийн орох замдаа үргэлж сөрөг байдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас хардаг ба тэдгээрийг биелүүлэх чадваргүй байдаг; тэд ердөө л Бурханы үг үнэхээр сайн гэдгийг хардаг боловч орох замаа олж чаддаггүй. Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Үүнийг Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн мөн чанартай холбоотой мэдлэгийг бий болгодог. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг, Бурханы үгийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Би хэдий чинээ хамтран ажиллана, Бурхан төдий чинээ ажиллаж чадна. Бурханы ажлын үр нөлөө хэр хамтран ажиллахаас минь л шалтгаалдаг. Бурханыг ярих үед, Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.
Петр бодит байдалд хамгийн их анхаарал хандуулдаг нэгэн байсныг та нар Петр, Паул хоёроос тодорхой харж болно. Петрийн туулсан зүйлээс, түүний туршлага нь өнгөрсөн цаг үеийн бүтэлгүйтсэн хүмүүсийн сургамж дээр тулгуурласныг, мөн тэрээр өмнөх ариун хүмүүсийн давуу талыг шингээснийг харж болно—бас үүнээс Петрийн туршлага хэр бодит байсныг, тэдгээр нь хүмүүст хүрэх, чадах боломж олгоход хангалттай байсныг, тэдгээр нь хүмүүсийн хийж чадахуйц зүйл байсныг харж болно. Паул гэхдээ өөр байсан юм: Түүний ярьсан бүхэн нь гуравдагч тэнгэр лүү явах, сэнтийд залрах, зөвт байдлын титэм гэх мэт тодорхойгүй, үл үзэгдэх зүйлс байв. Тэр гадаад талын зүйлс дээр төвлөрсөн: байр суурь, хүмүүсийг буруушаах, зэрэг зиндаагаа гайхуулах, Ариун Сүнсээр хөдөлгүүлсэн байх гэх мэт. Түүний эрэлхийлсэн юу ч бодит байгаагүй, ихэнх нь уран зөгнөл байсан, тиймээс Ариун Сүнс хүмүүсийг хэр их хөдөлгөдөг болон хүмүүсийн эдэлдэг асар их баяр хөөр, гуравдагч тэнгэр лүү явах, эсвэл байнгын сургуулилт хийж, үүнийг тодорхой хэмжээнд таашаах, Бурханы үгийг уншиж түүнийг тодорхой хэмжээнд таашаах гэх мэт ер бусын бүх зүйлийн аль нь ч бодит биш гэдгийг харж болно. Ариун Сүнсний бүх ажил хэвийн бөгөөд бодит байдаг. Бурханы үгийг уншаад залбирах үед чиний дотор тогтвортой бөгөөд гэрэлтэй байдаг, гадаад дэлхий ертөнц чамд саад болж чадахгүй, чи дотроо Бурханыг хайрлахыг хүсэх болно, эерэг зүйлстэй харилцахыг хүсэж, ёрын муу ертөнцийг жигшдэг; энэ бол Бурханы дотор амьдарч байгаа хэрэг юм. Энэ нь хүмүүсийн хэлдэг шиг маш ихийг эдлэх явдал биш—иймэрхүү яриа нь бодит биш. Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой. Бурханы хийдэг бүхэн бодит бөгөөд туршлагаараа чи, Бурханыг үнэхээр мэдэж, Бурханы ажлын мөрийг болон хүмүүсийг хөдөлгөж, гэгээрүүлдэг Ариун Сүнсний арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы үгийг ууж идэн, залбирч, илүү бодит байдлаар хамтран ажиллаж, Петр шиг өнгөрсөн цаг үеийн сайныг шингээж, мууг голбол, хэрвээ чи чихээрээ сонсож, нүдээрээ ажиглан, зүрх сэтгэлдээ үргэлж тунгаан бодож, залбирч, Бурханы ажилтай хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийвэл Бурхан чамайг гарцаагүй замчлах болнo.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?