Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ
I хэсэг
Эхлээд магтан дуу дуулцгаая: Хаанчлалын сүлд дуу (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.
Аа … Аа … Аа … Аа… Аа … Аа … Аа … Аа…
1. Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн; Бурханы үнэн бие бүтэн, баялаг агаад. Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? Хэн үүний төлөө баярлан бүжиглэхгүй байх юм бэ? Өө Сион, Бурханыг магтан ялалтын тугаа мандуул! Ялалтын дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ! Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.
2. Газар дээрх бүх зүйл ээ, өөрсдийгөө ариусгаад Бурханд тахил ѳргѳгтүн! Одод оо, тэнгэр дэх байрандаа эргэж очиж, огторгуйд Бурханы агуу байдлыг харуулагтун! Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дээрх хүмүүсийн дуу хоолойг. Бурхан анхааралтай сонсож байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.
3. Тэр өдөр бүх зүйл шинэчлэгдэн, Бурхан дэлхий дээр биечлэн бууж ирдэг. Цэцэгс баясан дэлгэрч, шувууд жиргэн, бүх зүйл баяслаар дүүрдэг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайнд хэзээ ч сэргэхгүйгээр сүйрч байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.
4. Газар дээр хэн эсэргүүцэн босож зүрхлэх билээ? Бурхан хүмүүсийн дунд зогсохдоо дэлхий дээр бүх уур хилэн, гай гамшгийг авчирсан. Дэлхий одоо Бурханы хаанчлал болсон! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг, гол, нуурууд аялгуулан урсдаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг. Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр, одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.
Та нар энэ дууг дуулах болгондоо юуны тухай боддог вэ? (Сэтгэл маш их хөдөлж; зүрх догдолж; хаанчлалын гоо үзэмж хичнээн алдар суутай талаар мөн хүн төрөлхтөн болоод Бурхан үүрд нэгдэх тухай боддог.) Бурхантай хамт байхын тулд хүн ямар хэлбэрт байх ёстой талаар бодож үзсэн хүн байна уу? Та нарын төсөөлснөөр, Бурхантай нэгдэж хаанчлалд байх алдар суут амьдралыг эдлэхийн тулд хүн ямар байх ёстой вэ? (Тэд өөрчлөгдсөн зан чанартай байх ёстой.) Тэд өөрчлөгдсөн зан чанартай байх ёстой, гэхдээ хир хэмжээгээр өөрчлөгдсөн байх вэ? Өөрчлөгдсөнийхөө дараа энэ нь ямар байх вэ? (Тэд ариун болох болно.) Ариун байдлын стандарт юу вэ? (Тэдний бүх бодол, эргэцүүлэл нь Христтэй нийцэлтэй байна.) Тийм нийцэлтэй байдал нь хэрхэн илрэх вэ? (Тэд Бурханыг эсэргүүцдэггүй, Бурханаас урвадаггүй, харин Бурханд туйлын дуулгавартай байж, зүрх сэтгэлдээ Бурханаас айж эмээдэг.) Та нарын зарим хариулт нь зөв замд байна. Та нар бүгд зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэл чинь та нарт юу хэлж байгааг хуваалц. (Бурхантай хамт хаанчлалд амьдардаг хүмүүс үнэнийг эрж хайж, ямар нэг хүн, үйл явдал эсвэл объектоор хязгаарлагдахгүйгээр өөрсдийн үүргээ биелүүлж, үүргээ итгэлтэйгээр биелүүлж чадна. Ингэснээр харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурхантай тохируулж, Бурханаас эмээж, муугаас зайлах боломжтой болдог.) (Аливааг үзэх бидний үзэл Бурхантай тохирох ба бид харанхуйн нөлөөнөөс ангижирч чадна. Хамгийн доод талын стандарт бол Сатанаар ашиглуулахгүй байх, аливаа ялзарсан зан чанарыг хаях, Бурханд дуулгавартай байдалд хүрэх юм. Харанхуйн нөлөөнөөс ангижрах нь гол чухал зүйл гэдэгт бид итгэдэг. Хэрвээ хэн нэгэн харанхуйн нөлөөнөөс ангижирч чадахгүй, Сатаны хүлээснээс ангижирч чадахгүй бол тэд Бурханы авралд хүрч чадахгүй.) (Бурханаар төгс болгуулах стандарт нь хүн Бурхантай нэг зүрх сэтгэл, санаа бодолтой байх явдал юм. Хүн Бурханыг цаашид дахин эсэргүүцэхгүй; тэр өөрийгөө мэдэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы тухай ойлголтонд хүрч, Бурханыг хайрлаж, Бурхантай нэгдэж чадна. Хүний хийх хэрэгтэй бүхэн нь тэр юм.)
Хүмүүсийн зүрх сэтгэл дэх үр дүнгийн жин
Өөрийн алхах ёстой замын талаар та нар зүрх сэтгэлдээ ямар нэг зүйлийг агуулж байгаа ба та нар энэ талаар сайн ухаарал, ойлголтыг бий болгосон мэт санагдаж байна. Гэвч та нарын хэлсэн бүхэн хий хоосон үг эсвэл бодит байдал болох эсэх нь та нар өөрсдийнхөө өдөр тутмын хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулж байгаа эсэхээс хамаардаг. Олон жилийн туршид та нар үнэний бүх талуудаас, үнэний агуулга болон ёс зүйн аль алинаас ургац хураасан. Өнөө үед хүмүүс үнэний төлөө чармайх явдлыг цохон тэмдэглэж байгааг энэ нь баталдаг. Үүний үр дүнд үнэний бүхий л тал болон бүхий л зүйлс зарим хүмүүсийн зүрх сэтгэлд гарцаагүй үндэслэсэн. Гэсэн хэдий ч Миний хамгийн их айдаг зүйл юу вэ? Хэдийгээр үнэний сэдэв болон эдгээр онол нь үндэслэсэн ч гэсэн бодит агуулга нь та нарын зүрх сэтгэлд тийм ч их жин дардаггүй. Та нар асуудалтай тулгарч, сорилттой нүүр тулж, сонголттой нүүр тулах үедээ—та нар эдгээр үнэний бодит байдлыг хир сайн ашиглаж чадах вэ? Хүндрэл бэрхшээлийг даван гарч, Бурханы санааг хангаж өөрийн сорилтыг давахад тэдгээр нь та нарт туслах уу? Та нар өөрийн сорилтонд бат зогсож, Бурханыг чангаар тодорхой гэрчлэх үү? Та нар өмнө нь эдгээр асуудлуудыг сонирхож байсан уу? Та нараас асуухыг минь зөвшөөрөөч: Та нарын зүрх сэтгэлд, та нарын өдөр тутмын бодлуудад болон эргэцүүлэлд та нарын хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Та нар хэзээ нэгэн цагт дүгнэлтэнд хүрч байсан уу? Та нар юуг хамгийн чухал зүйл гэж итгэдэг вэ? Зарим хүмүүс хэлэхдээ “мэдээж энэ бол үнэнийг хэрэгжүүлэх” гэдэг; зарим хүмүүс “мэдээж энэ нь Бурханы үгийг өдөр болгон унших” гэж хэлдэг; зарим хүмүүс хэлэхдээ “мэдээж өөрийгөө Бурханы өмнө аваачиж Бурханд өдөр бүр залбирах” гэдэг бөгөөд “мэдээж энэ бол өдөр бүр өөрийн үүргээ зүй зохистой биелүүлэх” гэж хэлдэг хүмүүс байдаг; мөн Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах талаар, бүх зүйл дээр Түүнд хэрхэн дуулгавартай байх тухай болон Түүний хүсэлтэй эв зохицолтойгоор хэрхэн үйлдэх тухай л зөвхөн боддог гэж хэлдэг зарим хүмүүс байдаг. Энэ нь ийм байдаг гэж үү? Энэ нь бүх зүйл үү? Жишээ нь: “Би зөвхөн Бурханд дуулгавартай байхыг хүсдэг гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед би Түүнд дуулгавартай байж чаддаггүй” гэж хэлдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс: “Би зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг. Би Түүнийг ганцхан удаа л сэтгэл хангалуун болгосон ч тэр нь зүгээр, гэхдээ би Түүнийг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чаддаггүй” гэж хэлдэг. Мөн зарим хүмүүс хэлэхдээ: “Би зөвхөн Бурханд дуулгавартай байхыг хүсдэг. Сорилтын үед би зөвхөн Түүний зохион байгуулалтанд захирагдаж, Түүний захиралт, зохицуулгыг ямар ч гомдол эсвэл хүсэлтгүйгээр дуулгавартай дагахыг хүсдэг. Гэсэн ч би бараг дандаа дуулгавартай байж чаддаггүй” гэдэг. Зарим хүмүүс: “Шийдвэрүүдтэй нүүр тулах үедээ би хэзээ ч үнэнийг хэрэгжүүлэхээр сонгож чаддаггүй. Би үргэлж өөрийн бие махбодыг хангалуун байлгахыг хүсдэг, үргэлж өөрийн хувиа хичээсэн хүслүүдээ хангахыг хүсдэг” гэж хэлдэг. Үүний шалтгаан нь юу вэ? Бурханы шалгалт ирэхээс өмнө та нар өөрсдийгөө аль хэдийн олон удаа туршиж, өөрсдийгөө олон удаа сорьж, шалгаж үзсэн үү? Та нар Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож, Бурханаас гарцаагүй урвахгүй байж чадах эсэхээ бодоод үз. Та нар өөрсдийгөө сэтгэл хангалуун байлгалгүй, өөрсдийн хувиа хичээсэн хүслээ хангахгүй байж, харин зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, өөрийн хувийн сонголтгүй байж чадах эсэхээ үз. Ийм хүн байна уу? Үнэндээ та нарын нүдний яг өмнө тавигдсан цорын ганц баримт байна. Энэ бол та бүгдийн хамгийн их сонирхдог зүйл, та нарын хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл бөгөөд тэр нь хүн бүхний үр дүн болон хүрэх газрын талаарх асуудал юм. Та нар үүнийг ухаараагүй байж магад боловч энэ нь хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл юм. Хүний үр дүнгийн үнэн, хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт болон Бурхан хүнийг ямар хүрэх газар аваачихаар төлөвлөдөг тухайд, энэ асуудлуудын талаарх Бурханы үгийг аль хэдийн хэдэнтээ судалсан хүмүүс байдаг гэдгийг Би мэднэ. Тэгтэл үүнийг удаа дараа хайж, сэтгэлдээ үүнийг дахин дахин бодсоор байдаг хүмүүс байдаг бөгөөд тэд мөн л ямар ч үр дүнд хүрдэггүй эсвэл хоёрдмол утгатай зарим нэг дүгнэлтэнд магадгүй хүрдэг. Эцэст нь тэд ямар төрлийн үр дүн тэднийг хүлээж байгаа талаар тодорхой бус хэвээр үлддэг. Үнэний харилцааг хүлээн зөвшөөрсөн үедээ, чуулганы амьдралыг хүлээн зөвшөөрсөн үедээ, өөрсдийн үүргээ биелүүлэх үедээ ихэнх хүмүүс дараах асуултуудад тодорхой хариулт авахыг үргэлж хүсдэг: Миний үр дүн ямар байх вэ? Би энэ замаар бүр төгсгөлд нь хүртэл алхаж чадах болов уу? Хүнд хандах Бурханы хандлага ямар вэ? Зарим хүмүүс бүр санаа зовдог: Би өнгөрсөн хугацаанд зарим зүйлийг хийсэн, би зарим зүйлийг хэлсэн, би Бурханд дуулгаваргүй байсан, би Бурханаас урвасан зарим нэг зүйлийг хийсэн, би Бурханыг сэтгэл хангалуун болгоогүй, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан, надад урам хугарахад Бурханыг хүргэсэн, намайг үзэн ядаж, жигшихэд Бурханыг хүргэсэн зарим асуудлууд байсан, иймээс миний үр дүн тодорхойгүй байх. Ихэнх хүмүүс өөрсдийн хувийн үр дүнгийн талаар сэтгэл түгшдэг гэж хэлэх нь зүйтэй юм. Хэн ч: “Би амьд үлдэгч байх болно гэдгээ зуун хувь итгэлтэйгээр мэдэрч байна; би Бурханы санааг хангаж чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна; би бол Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн; би бол Бурханы сайшаадаг хүн” гэж хэлж зүрхлэхгүй. Ялангуяа Бурханы замыг дагах нь хэцүү бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх нь бүх зүйлсээс хамгийн хэцүү нь гэж зарим хүмүүс боддог. Үүний үр дүнд эдгээр хүмүүс өөрсдийгөө ямар ч нэмэргүй гэж боддог ба сайн үр дүнгийн талаар найдаж зүрхэлдэггүй. Эсвэл магадгүй тэд Бурханы санаа зорилгыг биелүүлж чадахгүй ба амьд үлдэгч болж чадахгүй гэдэгтээ итгэдэг, үүний улмаас тэд үр дүнгүй бөгөөд сайн хүрэх газарт хүрч чадахгүй гэж хэлэх болно. Хүмүүс яг юу гэж бодохоос үл хамааран хүн бүр өөрсдийнхөө үр дүнгийн талаар олонтаа гайхаж байгаа. Өөрсдийн ирээдүйн тухай асуултуудаа, Бурхан Өөрийн ажлыг дуусгах үед тэд юу хүртэх тухай асуултуудаа эдгээр хүмүүс үргэлж тооцоолж, үргэлж төлөвлөж байдаг. Зарим хүмүүс үнийг хоёр нугалж төлдөг; зарим хүмүүс өөрсдийн гэр бүл болон ажлыг орхидог; зарим хүмүүс гэрлэлтээ хаядаг; зарим хүмүүс Бурханы төлөө зориулахын тулд ажлаасаа гардаг; зарим хүмүүс үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн гэр орныг орхидог; зарим хүмүүс зовлон бэрхшээлийг сонгож, хамгийн шаналгаатай, ядаргаатай үүргийг хүлээн авдаг; зарим хүмүүс эд хөрөнгөө зориулж, байгаа бүхнээ зориулахыг сонгодог; гэсэн ч зарим хүмүүс үнэнийг эрж хайж, Бурханыг мэдэхийг эрж хайхаар сонгодог. Та нар хэрхэн хэрэгжүүлэхээр сонгосон нь хамаагүй, та нарын хийж байгаа арга зам тийм чухал гэж үү? (Чухал биш.) Тэгвэл тэр нь чухал биш гэдгийг бид хэрхэн тайлбарлах вэ? Арга зам тийм чухал биш юм бол, юу чухал гэж? (Гадна талын сайхан зан байдал нь үнэнийг хэрэгжүүлсний илэрхийлэл биш.) (Хүн болгоны юу гэж бодож байгаа нь чухал биш. Гол чухал нь бид үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэх, мөн бид Бурханыг хайрладаг эсэх юм.) (Христийг эсэргүүцэгчид болон хуурамч удирдагчдын уналт нь, гадаад зан байдал нь хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тэд гадна талдаа маш ихийг орхисон мэт санагддаг бөгөөд тэд төлөөс төлөхөд бэлэн байгаа мэт санагддаг боловч задлан шинжлээд үзвэл тэдэнд зүгээр л Бурханаас айж эмээдэг зүрх сэтгэл байдаггүй юм байна гэдгийг бид харж чадна; тэд Бурханыг бүх талаар эсэргүүцдэг. Тэд шийдвэрлэх мөчид үргэлж Сатантай хамт зогсож, Бурханы ажилд саад хийдэг. Тиймээс анхааралдаа авах гол зүйл бол цаг нь ирэхэд бид аль талд зогсох вэ гэдэг болон бидний үзэл бодол юм.) Та нар бүгд сайн ярьдаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх явдал, Бурханы цаад санаа, Бурхан хүнээс юу шаарддагийн талаар аль хэдийн үндсэн ойлголт, стандарттай байгаа мэт санагдаж байна. Та нар ингэж ярьж чадаж байгаа нь тун сэтгэл хөдөлмөөр юм. Хэдийгээр энд, тэнд хэдэн тохиромжгүй үг байгаа боловч та нарын мэдэгдлүүд үнэний зохистой тайлбарт дөхөж очиж байна. Энэ нь та нар өөрсдийн эргэн тойрны хүмүүс, үйл явдлууд болон объектын талаар, Бурханы зохицуулсан та нарын хүрээлэн буй орчин болон харж байгаа бүх зүйлийнхээ талаар өөрсдийн бодитой ойлголтыг бий болгосныг энэ нь баталж байна. Эдгээр ойлголтууд нь үнэнд дөхөж очиж байна. Хэдийгээр та нарын хэлсэн зүйл бүрэн цогц биш мөн цөөн хэдэн үг нь яг тохиромжтой биш ч гэсэн, та нарын ойлголт аль хэдийн үнэний бодит байдалд ойртож байна. Та нарын ингэж ярихыг сонсох нь Надад сайхан санагдаж байна.
Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй
Зовлон зүдгүүрийг дааж чаддаг зарим хүмүүс байдаг; тэд төлөөс төлдөг; тэдний гаднах зан байдал маш сайн; тэд ихээхэн хүндлэгдсэн бөгөөд тэд бусдад шагшин магтагддаг. Та нар юу гэж бодож байна: Ийм төрлийн гадаад зан байдлыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үзэж болох уу? Энэ хүн Бурханы санааг хангаж байна гэж та нар хэлж чадах уу? Хүмүүс яагаад ийм хүнийг харах болгондоо, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа гэж боддог, тэд үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж байгаа ба тэд Бурханы замаар алхаж байна гэж боддог юм бэ? Яагаад зарим хүмүүс ингэж боддог вэ? Үүнд ганцхан тайлбар байгаа. Тэр нь ямар тайлбар вэ? Энэ бол асар олон хүмүүсийн хувьд, үнэнийг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж юу болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу болох, үнэний бодит байдалтай байна гэж үнэхээр юу болох тухай—эдгээр асуултууд нь тийм ч тодорхой биш байдаг. Тиймээс гадна талаараа сүнслэг санагддаг, сайхан сэтгэлтэй мэт санагддаг, ихэмсэг дүр төрхтэй мэт санагддаг хүмүүст ихэвчлэн хууртдаг зарим хүмүүс байдаг. Илгээлт болон сургаал номлолын тухай ярьж чаддаг ба яриа болон үйлдэл нь бахдан биширмээр харагддаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанарыг, үйл хэргийнх нь ар дахь зарчмыг, тэдний зорилго юу вэ гэдгийг хэзээ ч хардаггүй. Мөн тэд, эдгээр хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон тэд Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч хардаггүй. Тэд, эдгээр хүмүүсийн хүн чанарын байдлыг хэзээ ч ялган таньдаггүй. Үүний оронд, танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар эдгээр хүмүүсийг гайхан биширч, эдгээр хүмүүсийг хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэст нь эдгээр хүмүүс тэдний шүтээн болдог. Цаашлаад зарим хүмүүсийн бодлоор, тэдний гайхан биширдэг, гэр бүл болон ажлаа ч орхиж чадна гэж тэдний итгэдэг, гадна талдаа төлөөс төлдөг шүтээнүүд нь—эдгээр шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс мөн сайн үр дүн болоод сайн хүрэх газрыг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор эдгээр шүтээнүүд нь Бурханы магтан сайшаадаг хүмүүс юм. Юу хүмүүсийг ийм итгэлтэй болоход хүргэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар нь юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.
Хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн хэрэгжүүлэлт, хүмүүс аль зарчмыг хэрэгжүүлэхээр сонгодог болон ерөнхийдөө хүн бүхэн юуг цохон тэмдэглэдэг талаарх эдгээр асуудлууд нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөцхөн асуудал дээр эсвэл гүнзгий асуудал дээр, мөн илгээлт, сургаал номлол дээр эсвэл бодит байдал дээр төвлөрч байгаа эсэхээс үл хамааран хүмүүс өөрсдийн хамгийн их баримтлах ёстой зүйлээ баримталдаггүй ба өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ тэд мэддэггүй. Үүний шалтгаан нь хүмүүс үнэнд огтхон ч дургүй. Тиймээс, хүмүүс Бурханы үгэн дэх зарчмуудыг олж авч, хэрэгжүүлэхэд өөрсдийн цаг зав, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт замыг ашиглан, сайн хэрэгжүүлэлт болон сайн зан байдал гэж өөрсдийн ойлгосон зүйлээ, мэддэг зүйлээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг. Энэ товч дүгнэлт нь тэгээд тэдний зорих зорилго, хэрэгжүүлэх үнэн нь болдог. Үүний шууд үр дагавар нь хүмүүс хүний сайн зан байдлаар үнэнийг хэрэгжүүлэх явдлыг орлуулан ашигладаг ба энэ нь мөн хүмүүсийн Бурханд таалагдах хүслийг хангадаг. Энэ нь хүнд, үнэнтэй үзэлцэх болоод Бурхантай хэлэлцэж, маргалдах хөрөнгийг өгдөг. Үүний зэрэгцээ хүмүүс мөн ичгүүргүйгээр Бурханыг хойш тавьж, өөрсдийн зүрх сэтгэлийн шүтээнийг Бурханы байр сууринд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, харанхуй бүдүүлэг үзэл бодол эсвэл өрөөсгөл үзэл бодол болоод хэрэгжүүлэлттэй байхад хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярих болно. Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Бурханы үгийг өдөр бүр уншдаг боловч тэд үнэндээ Бурханы цаад санааг ойлгодоггүй. Энэ бол асуудлын үндэс юм. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурхан юунд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юу хүсдэг, Бурхан юуг голдог, ямар хүнийг Бурхан хайрладаг, ямар хүнд Бурхан дургүй байдаг, хүнд тавьдаг Өөрийн шаардлагадаа Бурхан ямар стандартыг ашигладаг, хүнийг төгс болгохдоо Тэр ямар хандлага баримталдаг гэдгийг ойлгосон бол тэр хүн өөрийн хувийн үзэл бодлоо тээсээр байж чадах уу? Тэд зүгээр л явж, өөр хүнийг шүтэж чадах уу? Энгийн хүн тэдний шүтээн нь болж чадах уу? Хэрвээ хүн Бурханы цаад санааг ойлгодог бол тэдний үзэл бодол түүнээс арай илүү ухаалаг байх юм. Тэд ялзруулагдсан хүнийг дур зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм журам, зарчмыг дур зоргоороо баримтлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэж тэд итгэхгүй.
Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг
Энэ сэдэв рүү буцаж ороод үр дүнгийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье.
Хүн болгон өөрсдийн үр дүнгийн талаар санаа зовнидогоос хойш, Бурхан тэр үр дүнг хэрхэн тодорхойлдгийг та нар мэдэх үү? Бурхан ямар байдлаар хүний үр дүнг тогтоодог вэ? Мөн хүний үр дүнг тодорхойлохдоо Тэр ямар стандарт ашигладаг вэ? Хүний үр дүн хараахан тодорхойлогдоогүй байх үед энэхүү үр дүнг илчлэхийн тулд Бурхан юу хийдэг вэ? Үүнийг мэддэг хэн нэгэн байна уу? Миний дөнгөж сая хэлсэнчлэн Бурханы үгийг удаан хугацаанд аль хэдийн судалсан зарим хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс хүн төрөлхтний үр дүнгийн тухай, энэ үр дүнгийн хуваагддаг ангиллуудын тухай болон өөр өөр төрлийн хүмүүсийг хүлээж байдаг өөр өөр үр дүнгүүдийн тухай учиг сэжмийг эрж хайдаг. Тэд мөн Бурханы үг хэрхэн хүний үр дүнг тодорхойлдгийг, Бурханы ашигладаг стандартын төрлийг болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний арга ухааныг мэдэхийг хүсдэг. Гэсэн ч эцэстээ эдгээр хүмүүс юуг ч олж хүчирдэггүй. Үнэндээ энэ асуудлын талаар Бурханы үгэнд асар бага хэлэгдсэн байдаг. Яагаад ийм байна вэ? Хүний үр дүн хараахан илчлэгдэх болоогүй цагт Бурхан эцэст нь юу болохыг хэн нэгэнд хэлэхийг хүсдэггүй, мөн Тэр цаг нь болохоос өмнө өөрсдийнх нь хүрэх газрын талаар хэн нэгэнд мэдэгдэхийг хүсдэггүй. Үүний шалтгаан бол Бурханы ингэж хийх нь хүнд ямар ч ашиггүй байх учраас юм. Яг одоо Би, хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга ухааны тухай, Тэр хүний үр дүнг тодорхойлж, энэ үр дүнг үзүүлэхдээ Өөрийнхөө ажилд хэрэглэдэг зарчмуудын тухай, түүнчлэн хэн нэгэн хүн амьд үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг тогтоохдоо Түүний хэрэглэдэг стандартын тухай та нарт хэлэхийг хүсэж байна. Энэ нь та нарын хамгийн их санаа зовдог зүйл биш гэж үү? Тэгвэл хүний үр дүнг тодорхойлдог Бурханы арга замыг хүмүүс хэрхэн ухан ойлгох вэ? Та нар энэ асуудлын талаар дөнгөж сая бага зэрэг ярьлаа. Энэ нь, өөрсдийн үүргээ үнэнчээр биелүүлж, Бурханы төлөө зориулах тухай асуудал гэж та нарын зарим нь хэлсэн; Бурханд дуулгавартай байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах явдал гэж зарим нь хэлсэн; Бурханы эрхшээлд байх гэж зарим хүн хэлсэн; анхаарал татахааргүй амьдралаар амьдрах гэж зарим хүмүүс хэлсэн… Та нар эдгээр үнэнийг хэрэгжүүлэх үедээ, та нар өөрсдийн төсөөллийн зарчмыг хэрэгжүүлэхдээ Бурхан юу гэж бодож байгааг мэддэг үү? Үргэлжлүүлэн ингэж хийх үү, үгүй юу гэдэг нь Бурханы санааг хангаж байгаа эсэхээ та нар эргэцүүлж үзсэн үү? Энэ нь Бурханы стандартыг хангаж байна уу? Энэ нь Бурханы шаардлагыг хангаж байна уу? Ихэнх хүмүүс үнэндээ үүнийг эргэцүүлж боддоггүй гэж Би итгэж байна. Тэд, Бурханы үгийн хэсгийг, номлолын хэсгийг эсвэл өөрсдийн биширдэг тодорхой сүнслэг хүмүүсийн стандартыг зүгээр л бодох юмгүйгээр хэрэглэж, энэ тэрийг хийхэд өөрсдийгөө хүчилдэг. Энэ нь зөв зам гэж тэд итгэдэг, иймээс тэд эцэст нь юу тохиолдохоос үл хамааран үүнийгээ үргэлжлүүлэн баримталсаар байдаг. Зарим хүмүүс: “Би олон жилийн турш итгэсэн; би үргэлж ийм байдлаар хэрэгжүүлсэн; би үнэхээр Бурханыг сэтгэл хангалуун байлгасан мэт надад санагдаж байна; би үүнээс их зүйл олж авсан мэт надад санагдаж байна. Учир нь энэ хугацаанд би олон үнэнийг ойлгож авсан ба өмнө нь ойлгож байгаагүй олон зүйлүүдийг ойлгож авсан—ялангуяа миний санаа бодол, үзлийн олонх нь өөрчлөгдсөн, миний амьдралын үнэт зүйлс их өөрчлөгдсөн бөгөөд би энэ дэлхийн талаар нилээд сайн ойлголттой болсон” гэж боддог. Тийм хүмүүс энэ нь ургац хураалтын цаг бөгөөд энэ нь хүний төлөөх Бурханы ажлын эцсийн үр дүн гэж итгэдэг. Та нарын бодлоор, эдгээр бүх стандарт болоод та нарын бүх хэрэгжүүлэлтийг хамтад нь авч үзвэл—та нар Бурханы цаад санааг хангаж байна уу? Зарим хүмүүс итгэлтэйгээр: “Мэдээж! Бид Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид ахын номлож, нөхөрлөсөн зүйлийн дагуу хэрэгжүүлж байгаа; бид үргэлж өөрсдийн үүргээ биелүүлж, үргэлж Бурханыг дагаж байгаа ба би хэзээ ч Бурханыг орхиогүй. Тиймээс бид Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа гэдгээ бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Бид Бурханы цаад санааг хир их ойлгосон нь хамаагүй, бид Бурханы үгийг хир их ойлгосон нь хамаагүй бид үргэлж Бурхантай зохицолтой байхыг эрж хайх замд байсан. Хэрвээ бид зөв үйлдэж, зөв хэрэгжүүлсэн бол үр дүн ч гэсэн зөв байх болно” гэж хэлэх болно. Та нар энэ үзлэлтийн талаа юу гэж бодож байна? Энэ зөв үү? Магадгүй зарим хүмүүс: “Би эдгээр зүйлсийн талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юм байна. Би өөрийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, Бурханы үгийн шаардлагын дагуу үйлдсээр байвал амьд үлдэж чадна гэж л би боддог. Би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадаж байгаа эсэхийн талаар би хэзээ ч бодож үзээгүй бөгөөд би Түүний шаардсан стандартад хүрч байгаа эсэхээ хэзээ ч бодож үзэж байгаагүй. Бурхан надад хэзээ ч хэлээгүйгээс хойш, эсвэл надад ямар нэг тодорхой заавар өгөөгүйгээс хойш намайг явсаар байгаа цагт Бурханы сэтгэл ханаж, надад ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй гэдэгт би итгэдэг” гэж хэлнэ. Эдгээр бодол нь зөв үү? Миний бодож байгаагаар ийм төрлийн хэрэгжүүлэлт, ийм төрлийн бодол, эдгээр үзэл бодолд—бүгдэд нь хий мөрөөдөл, бага зэргийн сохор байдал байдаг. Намайг ингэж хэлэхэд магадгүй зарим хүмүүс бага зэрэг сэтгэлээр унаж: “Сохор байдал аа? Хэрвээ энэ нь ‘сохор байдал’ юм бол бидний авралын найдвар, бидний амьд үлдэх найдвар маш бага, маш тодорхойгүй юм байна, тийм биш гэж үү? Чиний ингэж хэлж байгаа чинь бидэн дээр хүйтэн ус асгаж байгаатай адил биш гэж үү?” гэнэ. Та нарын юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс нь та нарын дээр хүйтэн ус асгаж байгаа мэт санагдуулах гээгүй юм. Харин ч энэ нь Бурханы цаад санааны талаарх та нарын ойлголтыг сайжруулж, Бурхан юу боддог, Бурхан юу биелүүлэхийг хүсдэг, Бурхан ямар хүнд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юунд дургүйцдэг, Бурхан ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг ба ямар төрлийн хүнийг Бурхан цааш түлхдэг вэ гэдэг талаарх та нарын ойлголтыг сайжруулах учиртай юм. Энэ нь та нарын оюун санааг тодорхой болгож, та бүгдийн үйлдэл болоод бодол Бурханы шаардсан стандартаас хир хол хадуурсан бэ гэдгийг тодорхой мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Эдгээр сэдвүүдийг хэлэлцэх шаардлагатай юу? Учир нь, та нар маш удаан хугацаанд итгэсэн ба маш их номлолыг сонссон боловч эдгээр нь хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйл юм гэдийг Би мэднэ. Та нар магадгүй бүх үнэнийг өөрсдийн дэвтэртээ бичсэн байх, мөн та нар өөрсдийн бодолдоо, өөрсдийн зүрх сэтгэлдээ чухал гэж итгэсэн зүйлээ тэмдэглэсэн байж болох юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хэрэгжүүлж байх үедээ үүнийгээ ашиглахаар төлөвлө; өөртөө хэрэгтэй үедээ үүнийгээ ашигла; та нарын нүдний өмнө орших хүнд хэцүү мөчийг туулахын тулд үүнийг ашигла; эсвэл өөрсдийн амьдралаар амьдрах явцдаа зүгээр эдгээр үнэнийг өөртөө дагалдуул. Миний бодож байгаагаар, хэрвээ та нар зөвхөн хэрэгжүүлж байгаа бол та нар яг хэрхэн хэрэгжүүлж байгаа нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал вэ? Чамайг хэрэгжүүлж байх зуур чиний хийж байгаа бүхнийг, бүх үйл хэргийг чиний зүрх сэтгэл гарцаагүй мэдэж байна уу, үгүй юу гэдэг нь Бурханы хүсдэг зүйл юм; чиний хийж байгаа бүхэн, чиний бодож байгаа бүхэн болоод чиний зүрх сэтгэл дэх үр дүн болон зорилго нь Бурханы цаад санааг хангаж, Бурханы шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг зөвшөөрч байгаа эсэх. Эдгээр нь чухал зүйлс юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?