Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 9
Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг шалгахын тулд Бурхан олон янзын сорилт ашигладаг
Эрин үе болгонд Бурхан хүнд зарим нэг үгсийг хайрладаг, дэлхий дээр ажиллах үедээ Тэр хүнд зарим нэг үнэнийг хэлсэн. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнд Бурханаас эмээж, муугаас зайлах боломжийг олгодог зам, өөрсдийн амьдралдаа болон өөрсдийн амьдралын аяны явцад хүний хэрэгжүүлж, баримтлах ёстой зам. Эдгээр шалтгаануудын улмаас Бурхан эдгээр үгсийг хүнд хайрласан. Бурханаас ирсэн эдгээр үгсийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримтлах нь амийг хүлээн авахын тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг өөрсдийн амьдралдаа амьдран гаргахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй бол тэд Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй; ийм төрлийн хүнд ямар ч үр дүн байхгүй. Тэгвэл Бурханы ажлын явцад Тэр хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан ямар арга хэрэглэдэг вэ? Магадгүй та нар яг одоо энэ талаар тийм ч тодорхой биш байгаа байх, гэхдээ Би та нарт үйл явцыг нь хэлэх үед энэ нь нилээд тодорхой болох болно. Яагаад гэвэл, олон хүмүүс үүнийг аль хэдийн өөрсдөө мэдэрсэн байдаг.
Бурханы ажлын явцад эхнээсээ авахуулаад одоог хүртэл Бурхан хүн бүхэнд сорилт тавьсан—эсвэл та нар Түүнийг дагадаг хүн бүхэн гэж хэлж болох ба эдгээр сорилтууд нь янз бүрийн хэмжээтэйгээр ирдэг. Өөрсдийн гэр бүлийнхнээрээ гологдох сорилтыг амссан хүмүүс байдаг; дайсагнасан орчны сорилтыг туулсан хүмүүс байдаг; баривчлагдаж, тамлагдах сорилтыг туулсан хүмүүс байдаг; сонголттой нүүр тулах сорилт туулсан хүмүүс байдаг; мөн мөнгө болон байр суурины сорилтыг амссан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлэхэд, та нарын нэг бүрчлэн бүх төрлийн сорилтуудтай нүүр тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Бурхан яагаад хүн бүхэнд тэгж ханддаг вэ? Тэр ямар үр дүнг харахыг хүсдэг юм бэ? Энэ бол Миний та нарт хэлэхийг хүсэж байгаа чухал зүйл юм: Энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлах төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь, Бурхан чамд шалгалт өгч, чамайг зарим нэг нөхцөл байдалтай нүүр тулахад хүргэх үедээ Тэр чамайг Бурханаас айдаг, муугаас зайлдаг хүн мөн үү, үгүй юу гэдгийг шалгахыг хүсдэг гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэнд тахилыг найдвартай хамгаалах үүрэг тулгарч, тэд Бурханы тахилд хүрвэл энэ нь Бурханы зохицуулсан зүйл гэж чи бодож байна уу? Маргаангүй! Чамд тулгарсан бүхэн нь Бурханы зохицуулсан зүйл байдаг. Чамайг ийм асуудалтай тулгарах үед Бурхан нууцаар чамайг ажиглаж, чамайг хэрхэн сонгохыг, чамайг хэрхэн хэрэгжүүлэхийг, чи юу гэж бодож байгааг харах болно. Эцсийн үр дүн нь Бурханы хамгийн их санаа зовнидог зүйл, учир нь чи энэ шалгалтаар Бурханы стандартад хүрсэн үү, үгүй юу гэдгийг хэмжих боломжийг Түүнд олгодог зүйл нь үр дүн юм. Гэсэн хэдий ч, хүмүүс зарим нэг асуудалтай тулгарах үедээ, яагаад тэд үүнтэй тулгарч байгаа тухай эсвэл Бурханы шаардаж байгаа стандартын тухай тэд ихэнхдээ боддоггүй. Бурхан тэднээс юу харахыг хүсэж байгаа тухай, Тэр тэднээс юу олж авахыг хүсэж байгаа тухай тэд боддоггүй. Энэ асуудалтай тулгарах үедээ ийм төрлийн хүмүүс зөвхөн ингэж боддог: “Энэ надад тулгарсан асуудал; Би болгоомжгүй биш, харин болгоомжтой байх ёстой! Ямар ч байсан энэ бол Бурханы тахил бөгөөд би үүнд хүрч болохгүй.” Тийм хялбарчилсан бодолтой байснаар өөрсдийн үүргийг биелүүлж чадна гэж энэ хүн итгэдэг. Энэ сорилтын үр дүнд Бурхан сэтгэл хангалуун байх уу? Эсвэл Тэр сэтгэл хангалуун биш байх болов уу? Та нар үүнийг хэлэлцэж болно. (Хэрвээ хэн нэгэн өөрийн зүрх сэтгэлдээ Бурханаас айдаг бол, Бурханы тахилд хүрэх боломжийг тэдэнд олгох үүрэгтэй тулгарах үедээ Бурханы зан чанарыг доромжилж гомдоох нь хичнээн амархан болох талаар эргэцүүлэх бөгөөд иймээс тэд гарцаагүй анхааралтай ажиллах болно.) Чиний хариу үйлдэл зөв зам дээр байна, гэхдээ энэ нь хараахан тэнд хүрээгүй байна. Бурханы замаар алхах нь өнгөн тал дээрээ дүрэм журмуудыг мөрдөх тухай биш юм. Үүний оронд, чамд асуудал тулгарах үед юун түрүүнд чи үүнийг Бурханаар зохицуулагдсан нөхцөл байдал, Түүнээс чамд олгосон үүрэг хариуцлага эсвэл Түүний чамд даалгасан зүйл гэж үзэх ёстой бөгөөд чи энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чамд стандарт байх ёстой, чи үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Бурханд итгэлтэй байж чадахын тулд энэ асуудалд хэрхэн хандах тухайгаа чи бодох ёстой; үүнийг хэрхэн хийж, Бурханыг уурлуулахгүй байж эсвэл Түүний зан чанарыг доромжлохгүй байх вэ. Бид дөнгөж сая тахилыг хэрхэн хамгаалах талаар ярилаа. Энэ асуудал тахилыг хамардаг ба энэ нь мөн чиний үүрэг, чиний хариуцлагыг хамардаг. Чи энэхүү хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэсэн ч чамайг энэхүү асуудалтай тулгарах үед ямар нэгэн тэнсэл байдаг уу? Байдаг! Энэ тэнсэл хаанаас ирдэг вэ? Энэхүү тэнсэл нь Сатанаас ирдэг, мөн энэ нь хүний муу, ялзармал зан чанараас гардаг. Тэнсэл байгаа болохоор, энэ нь гэрчлэлд зогсохтой холбоотой; гэрчлэлд зогсох нь мөн чиний хариуцлага болоод үүрэг юм. Зарим хүмүүс хэлэхдээ: “Энэ бол маш жаахан асуудал; үүнийг том зүйл болгох нь үнэхээр чухал гэж үү?” гэдэг. Тиймээ тийм! Яагаад гэвэл Бурханы замаар алхахын тулд бид өөрсөдтэйгээ хамаатай юуг ч эсвэл бидний эргэн тойронд тохиолдож байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч орхигдуулж болохгүй. Бид үүнд анхаарал хандуулах ёстой гэж бодож байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, бидэнд ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг тоохгүй байх ёсгүй. Энэ бүгдийг бидний төлөөх Бурханы шалгалт гэж харах ёстой. Ийм хандлага ямар вэ? Хэрвээ чамд ийм хандлага байвал, энэ нь нэг баримтыг батална: Чиний зүрх сэтгэл Бурханаас айдаг ба чиний зүрх сэтгэл муугаас зайлахад бэлэн. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл чинь Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч хол зөрөөтэй байхгүй.
Хүмүүсийн нэг их анхаарал хандуулаад байдаггүй асуудлууд болон ихэвчлэн дурддаггүй асуудлууд нь—эдгээр нь зүгээр л ялихгүй аар саархан зүйлс бөгөөд тэдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй гэж итгэдэг хүмүүс нилээд их байдаг. Эдгээр хүмүүст тийм асуудал тулгарах үед, тэд үүнийг сайн бодож үздэггүй бөгөөд зүгээр л тоодоггүй. Гэвч үнэндээ энэ асуудал бол чиний судлах ёстой хичээл, Бурханаас хэрхэн эмээж, муугаас хэрхэн зайлах тухай хичээл юм. Цаашлаад чиний бүр ч илүү их санаа зовох ёстой зүйл бол, чамд энэ асуудал тулгарах үед Бурхан юу хийж байгааг мэдэх явдал билээ. Бурхан чиний яг хажууд байж, чиний үг, үйл хэрэг нэг бүрийг ажиглаж, чиний үйлдлийг, чиний сэтгэл санааны өөрчлөлтийг ажиглаж байгаа—энэ бол Бурханы ажил юм. Зарим хүмүүс: “Тэгвэл би яагаад үүнийг мэдэрдэггүй юм бэ?” гэдэг. Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь чиний даган баримталдаг хамгийн чухал зам байгаагүй учраас чи үүнийг мэдэрдэггүй. Тиймээс, чи хүнд хийж байгаа Бурханы нарийн ажлыг мэдэрч чаддаггүй ба энэ ажил нь хүмүүсийн өөр өөр бодол болон өөр өөр үйлдлүүдийн дагуу илэрхийлэгдэж байдаг. Чи бол хөнгөн хийсвэр хүн! Том асуудал гэж юу вэ? Жижиг асуудал гэж юу вэ? Бурханы замаар алхахтай холбоотой бүх асуудлууд нь том эсвэл жижиг гэж хуваагддаггүй. Та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Бид үүнийг хүлээн зөвшөөрнө.) Өдөр тутмын асуудлуудын хувьд, хүмүүсийн маш том буюу ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал байдаг ба ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр асуудлууд байдаг. Хүмүүс ихэнхдээ эдгээр том асуудлуудыг хамгийн чухал гэж үздэг бөгөөд тэд үүнийг Бурханаар илгээгдсэн гэж авч үздэг. Гэсэн хэдий ч, энэ том асуудлууд шийдвэрлэгдэх явцад, хүний төлөвшөөгүй биеийн хэмжээний улмаас мөн хүний дорд муу чансааны улмаас хүн Бурханы цаад санаанд хүрч чаддаггүй, ямар нэг илчлэлийг олж авч чаддаггүй бөгөөд үнэ цэнэтэй ямар ч бодит мэдлэгийг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын талаар ярих юм бол, тэдгээрийг хүмүүс зүгээр л орхигдуулдаг, бага багаар алга болтол нь орхидог. Тиймээс тэд Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр шалгуулах олон боломжуудыг алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, зүйлс болон асуудал, мөн нөхцөл байдлуудыг чи үргэлж орхигдуулаад байвал, энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, мөч бүрд, чи өөрийгөө Бурханаар төгс болгуулахаас мөн Бурханы удирдлагаас татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулах болгондоо Тэр нууцаар ажиглаж, чиний зүрх сэтгэлийг харж, чиний бодол, эргэцүүллүүдийг харж, чиний хэрхэн бодож байгааг харж, чамайг хэрхэн үйлдэл хийхийг харж байдаг. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Бурханы үг эсвэл үнэний тухайд хэзээ ч нухацтай байгаагүй хүн бол—чи анхааралтай байж чадахгүй, Бурханы гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл болон нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулсан үедээ Бурханы чамаас шаардаж байгаа зүйлд чи анхаарал хандуулахгүй. Чамтай учирдаг хүмүүс, зүйлс болон асуудлууд нь үнэн болон Бурханы цаад санаатай хэрхэн холбогдож байгаа тухай чи мөн мэдэхгүй байх болно. Чамайг иймэрхүү давтагдсан нөхцөл байдал болон давтагдсан шалгалттай тулгарсны дараа Бурхан чиний нэрээр ямар ч амжилт олж харахгүй бол Тэр хэрхэх вэ? Шалгалттай дахин дахин тулгарсны дараа чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханыг томруулдаггүй ба чи Бурханы чиний төлөө зохицуулсан нөхцөл байдлуудыг байгаагаар нь—Бурханы сорилт эсвэл Бурханы шалгалт хэмээн авч үздэггүй. Үүний оронд чи Бурханы чамд олгосон боломжуудаас дэс дараалан татгалзаж, тэдгээрийг дахин дахин алддаг. Энэ нь хүний асар их дуулгаваргүй байдал биш гэж үү? (Тиймээ энэ мөн.) Үүнээс болж Бурхан гашуудан шаналах уу? (Тэр тэгэх болно.) Бурхан гашуудан шаналахгүй! Намайг ингэж хэлэхийг сонсох нь та нарыг дахин нэг удаа цочирдуулна. Эцсийн эцэст, Бурхан үргэлж гашуудан шаналдаг гэж өмнө нь хэлээгүй гэж үү? Бурхан гашуудан шаналахгүй юу? Тэгвэл Бурхан хэзээ шаналдаг вэ? Ямартай ч Бурхан энэ нөхцөл байдалд шаналахгүй. Тэгвэл дээр дурдсан зан байдлын талаар Бурханы хандлага ямар байх вэ? Хүмүүс Бурханы илгээсэн сорилт, шалгалтаас татгалзах үед, тэд тэдгээрээс зайлсхийх үед Бурхан эдгээр хүмүүст цорын ганц хандлагаар ханддаг. Энэ хандлага нь юу вэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн гүнээс ийм хүмүүсийг цааш түлхдэг. “Цааш түлхэх” гэсэн үгэнд хоёр давхар утга байгаа. Би тэдгээрийг хэрхэн тайлбарлах вэ? Гүн утгаараа энэ үг нь жигшин зэвүүцэх, үзэн ядах утгатай байдаг. Тэгээд хоёр дахь утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлийг хаях гэсэн утгыг агуулдаг. “Хаях” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчхондоо цааш түлхэх гэдэг нь ийм байдлаар авирлаж байгаа хүмүүст гаргах Бурханы хандлага, эцсийн хариу үйлдэл гэсэн үг юм. Энэ нь тэдэнд хандах туйлын үзэн ядалт, жигшил зэвүүцэл бөгөөд тиймээс тэдгээрийг орхих шийдвэр юм. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ. Миний ярьсан энэ хэллэгийн ач холбогдлыг та нар одоо бүгд ойлгож байна уу?
Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурханы ашигладаг аргуудыг одоо та нар ойлгож байна уу? (Өдөр бүр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулах.) “Өөр өөр нөхцөл байдлуудыг зохицуулах”—энэ нь хүмүүсийн мэдэрч хүрч чаддаг зүйл. Тэгвэл Бурханы энэ талаарх учир шалтгаан юу вэ? Учир шалтгаан нь, Бурхан шалгалтуудыг хүн нэг бүрд өөр өөр байдлаар, өөр өөр цагт мөн өөр өөр газарт өгөхийг хүсдэг. Шалгалтаар хүний ямар талуудыг шалгадаг вэ? Чамд тулгарч байгаа, чиний сонсож байгаа, чиний харж байгаа болон чиний биечлэн туулсан асуудал бүрдээ чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг шалгадаг. Хүн бүхэн ийм төрлийн сорилттой тулгарах болно, яагаад гэвэл Бурхан бүх хүнд шударга ханддаг. Зарим хүмүүс: “Би Бурханд олон жилийн турш итгэсэн; би яагаад сорилттой тулгараагүй юм бол?” гэж хэлдэг. Бурхан чамд зориулан нөхцөл байдлыг зохицуулах болгонд чи тэдгээрийг нухацтайгаар авч үзээгүй бөгөөд Бурханы замаар алхахыг хүсээгүй учраас чамд шалгалт тулгараагүй гэж чи мэдэрдэг. Иймээс чамд зүгээр л Бурханы шалгалтыг мэдрэх мэдрэмж байгаагүй. Зарим хүмүүс хэлэхдээ: “Би цөөн хэдэн шалгалттай тулгарч байсан гэхдээ би хэрэгжүүлэх зүй зохистой арга замыг мэдэхгүй. Хэдийгээр би хэрэгжүүлсэн боловч шалгалтуудын явцад би бат зогсож чадсан эсэхээ мэдэхгүй байна” гэдэг. Ийм төрлийн нөхцөл байдалтай хүмүүс гарцаагүй цөөнх биш. Тэгвэл Бурхан хүмүүсийг хэмждэг стандарт нь юу вэ? Энэ нь хэдхэн хормын өмнө Миний хэлсэнчлэн: Чиний хийж байгаа бүхэн, чиний бодож байгаа бүхэн болон чиний илэрхийлж байгаа бүхэн—Бурханаас эмээж, муугаас зайлж байна уу? Энэ нь чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг юм. Энэ нь энгийн ойлголт гэж үү? Энэ нь хэлэхэд хангалттай амархан боловч хэрэгжүүлэхэд амархан уу? (Энэ тийм ч амархан биш.) Яагаад энэ нь тийм ч амархан биш гэж? (Яагаад гэвэл хүмүүс Бурханыг мэддэггүй, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэддэггүй ба иймээс асуудалтай тулгарах үедээ тэд өөрсдийнх нь асуудлыг шийдэх үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй; хүмүүс Бурханаас айх бодит байдлыг олж авахаасаа өмнө хүн янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлт, гэсгээлт, шүүлтийг дамжих ёстой.) Та нар ингэж хэлдэг гэхдээ та нарын талаар ярих үед Бурханаас эмээж, муугаас зайлах нь яг одоо амархан хийж болохуйц санагдаж байгаа. Яагаад би үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл та нар маш их сургаал номлол сонссон ба багагүй хэмжээний үнэний бодит байдлын усалгааг хүлээн авсан. Энэ нь та нарыг онол болон үзэл бодлын хувьд хэрхэн Бурханаас эмээж муугаас зайлах талаар ойлгох боломжийг олгосон. Бурханаас эмээж, муугаас зайлах та нарын хэрэгжүүлэлтийн тухайд бол энэ нь бүгд тун тустай байсан бөгөөд тийм зүйл нь амархан биелүүлж болох зүйл гэж та нарт санагдуулдаг. Тэгвэл бодит байдал дээр хүмүүс яагаад үүнийг хэзээ ч биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл хүний угийн мөн чанар нь Бурханаас айдаггүй бөгөөд мууд дуртай байдаг. Энэ нь жинхэнэ шалтгаан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?