Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 144

Сатаны сорилт (Сонгосон хэсгүүд)

Матай 4:1–4 Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг” хэмээн хэлэв.

Диавол анх Эзэн Есүсийг сорихоор оролдсон үг энэ юм. Диаволын хэлсэн үг ямар агуулгатай байна вэ? (“Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.”) Диаволын хэлсэн эдгээр үг нэлээд энгийн хэдий ч эдгээр үгийн гол агуулгад ямарваа асуудал байна уу? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн, гэвч Есүс бол Бурханы хүү мөн гэдгийг диавол зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу, үгүй юу? Түүнийг Христ гэж мэдэж байсан уу, үгүй юу? (Мэдэж байсан.) Тэгвэл яагаад “Хэрвээ Чи” гэж хэлсэн юм бэ? (Тэр Бурханыг сорихоор оролдож байсан.) Гэвч ямар зорилгоор Бурханыг сорьсон юм бэ? “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол” гэж диавол хэлсэн. Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг тэр зүрх сэтгэлдээ мэдэж, тун тодорхой ойлгож байсан атлаа мэдсээр байж Түүнд захирагдаж, Түүнийг шүтэн мөргөсөн үү? (Үгүй.) Диавол яахыг хүссэн бэ? Энэ арга барилыг ашиглаж, ийм үг хэлээд Эзэн Есүсийг уурлуулж, уруу татан өгөөш үмхүүлж, Эзэн Есүсийг мэхлэн, өөрийн сэтгэлгээний дагуу аливааг хийлгэхийг хүссэн. Диаволын үг цаанаа ийм утгатай байсан бус уу? Эзэн Есүс Христ мөн гэдгийг нь Сатан зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан хэрнээ ийм үг хэлсэн. Сатаны уг чанар ийм байдаг бус уу? Сатаны уг чанар юу вэ? (Зальжин, ёрын муу байх, Бурханыг огт хүндлэхгүй байх.) Сатан Бурханыг огт хүндэлдэггүй. Энд Сатан ямар сөрөг зүйл хийж байсан бэ? Бурхан руу дайрч давшлахыг хүссэн бус уу? Сатан энэ аргыг ашиглан Бурхан руу дайрч давшлахыг хүссэн тул, “Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээсэн нь Сатаны ёрын муу санаархал энэ бус уу? Тэр яг яах гэж байсан юм бэ? Сатаны зорилго тун илэрхий байна: Сатан энэ аргыг ашиглан Эзэн Есүс Христийн байр суурь, ялгамж чанарыг үгүйсгэхээр оролдож байсан юм. Сатаны тэр үг, “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол эдгээр чулууг талх болго. Тэгж чадахгүй бол Чи Бурханы Хүү биш тул ажлаа цааш гүйцэтгэх ёсгүй” гэх утгатай байсан. Тийм биз дээ? Сатан энэ арга барилыг ашиглан Бурхан руу дайрч давшилж, Бурханы ажлыг нурааж, сүйрүүлэхийг хүссэн; Сатаны хорлонт байдал гэж энэ юм. Сатаны хорлонт байдал уг чанарынх нь төрөлх илэрхийлэл байдаг. Эзэн Есүс Христ бол Бурханы Хүү, бие махбодтой болсон Бурхан яг Өөрөө гэдгийг Сатан мэдэж байсан хэдий ч өөрийн эрхгүй ийм зүйл хийж, Бурханы араас нэхэн дагаж, Түүн рүү тууштай дайрч давшлан, Бурханы ажлыг саатуулж, сүйтгэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргасан билээ.

Тэгвэл Сатаны хэлсэн, “энэ чулуунуудыг талх бол гэж тушаа” хэмээх үгийг шинжицгээе. Чулууг талх болгон хувиргах гэдэг ямар нэг утгатай юу? Хоол байгаа бол яагаад үүнийгээ идэхгүй гэж? Яагаад чулууг хоол болгох шаардлагатай гэж? Энэ нь ямар ч утгагүй юм гэж хэлж болох уу? Тухайн үед Эзэн Есүс мацаг барьж байсан ч идэх хоолтой л байсан байлтай? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны үг учир утгагүй гэдгийг бид эндээс харж байна. Сатан заль мэхтэй, хорлонтой атлаа утга учиргүй, ухаанд багтамгүй байдгийг бид мөн л харж болно. Сатаны хийдэг хэд хэдэн зүйлээс хорлонт уг чанар нь харагддаг; Сатан Бурханы ажлыг бусниулах зүйл хийж байгааг харж болох бөгөөд үүнийг харвал Сатан үзэн ядам, уур хүргэм санагдана. Гэвч нөгөөтээгүүр чи Сатаны үг, үйлдлийн цаанаас томоогүй, хөгийн уг чанар олж харахгүй байна уу? Сатаны уг чанарын илчлэл энэ юм; Сатан иймэрхүү уг чанартай тул ийм зүйл хийнэ. Өнөөгийн хүмүүст Сатаны эдгээр үг утга учиргүй, марзан санагддаг. Гэвч Сатан үнэхээр ийм үг айлдах чадвартай. Түүнийг мэдлэггүй, утгагүй гэж хэлж болох уу? Сатаны ёрын муу газар сайгүй байдаг бөгөөд цаг ямагт илчлэгдэж байна. Эзэн Есүс түүнд хэрхэн хариулсан бэ? (“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг.”) Эдгээр үгэнд ямар нэг хүч чадал байна уу? (Байна.) Яагаад бид эдгээрт хүч чадал байна гэж хэлдэг вэ? Учир нь эдгээр үг үнэн юм. Тэгвэл хүн гагцхүү талхаар амь зуудаг уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсан. Тэгээд өлсөж үхсэн үү? (Үгүй.) Түүнийг өлсөж үхээгүй тул Сатан ирээд, “Чи чулууг хоол болгон хувиргавал идэх юмтай болох бус уу? Тэгвэл мацаг барих, гэдэс хоосон явах шаардлагагүй шүү дээ” гэх зэрэг үг хэлж, чулууг хоол болгон хувирга гэж өдөөн турхирсан. Гэвч Эзэн Есүс, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” хэмээсэн нь хүн хэдий махан биед амьдардаг ч бие махбодыг нь хоол биш, харин Бурханы амаараа айлдсан үг бүр амьдруулж, амьсгалуулдаг юм гэсэн утгатай. Нэг талаар хүн эдгээр үгийг үнэн гэж үздэг. Эдгээр үг хүнд итгэл өгч, Бурханд найдаж болох юм байна, Бурхан бол үнэн юм байна гэдгийг мэдрүүлдэг. Нөгөөтээгүүр эдгээр үгэнд бодитой тал байна уу? Эзэн Есүс дөчин өдөр, дөчин шөнийн турш мацаг барьсныхаа дараа мөн л амьд сэрүүн зогсож байсан бус уу? Энэ бодит жишээ бус уу? Дөчин өдөр, дөчин шөнийн турш ямар ч хоол идээгүй атлаа Тэр амьд мэнд хэвээр байсан. Энэ нь Түүний үг үнэн гэдгийн хүчирхэг нотолгоо юм. Эдгээр үг энгийн байдаг, гэвч Эзэн Есүсийн зүрх сэтгэлээс гарсан эдгээр үгийг өөр хэн нэгэн зааж өгөв үү, эсвэл гагцхүү Сатаны хэлсэн зүйлээс болж Эзэн Есүс ийм үг бодож олсон хэрэг үү? Өөрөөр хэлбэл, Бурхан бол үнэн ба амь боловч Бурханы үнэн ба амь дараа нь нэмэгдсэн хэрэг үү? Хожмын туршлагаас гарсан хэрэг үү? Үгүй, тэдгээр нь Бурханд угаасаа байдаг. Өөрөөр хэлбэл үнэн ба амь нь Бурханы мөн чанар юм. Бурханд юу ч тохиолоо гэсэн Түүний илэрхийлдэг бүхэн үнэн байдаг. Түүний ярианы агуулга урт ч бай, богино ч бай хамаагүй энэхүү үнэн, эдгээр үг хүнд амьдрах боломж олгож, амь өгдөг бөгөөд үнэнийг олж авах, хүний амьдралын зам мөрийн талаар тодорхой ойлголттой болох, Бурханд итгэх боломж олгож чаддаг. Өөрөөр хэлбэл Бурхан эдгээр үгийг хэрэглэдэг нь эерэг эх сурвалжтай. Иймээс бид энэ эерэг зүйлийг ариун гэж хэлж болох уу? (Болно.) Сатаны үг Сатаны уг чанараас үүдэлтэй. Сатан ёрын муу, хорлонт уг чанараа цаг ямагт газар сайгүй илчилдэг. Тэгвэл Сатан эдгээр илчлэлийг аяндаа хийдэг үү? Эсвэл хэн нэгэн түүнийг ингэ гэж удирддаг уу? Түүнд тусалдаг уу? Түүнийг албаддаг уу? (Үгүй.) Энэ бүх илчлэлээ Сатан өөрийн дураар хийдэг. Энэ нь Сатаны ёрын муу уг чанар юм. Бурхан юуг ч, яаж ч хийлээ гэсэн Сатан Түүнийг нэхэн дагадаг. Сатаны хэлж, хийдэг эдгээр зүйлийн мөн чанар, жинхэнэ уг чанар нь Сатаны мөн чанар буюу ёрын муу, хорлонт мөн чанар юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих