Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 188

Хүн төрөлхтөн дундах бүх хүнийг Би гурван төрөлд ангилдаг. Эхний төрөл нь шашны ямар ч итгэлгүй үл итгэгчид. Тэднийг үл итгэгчид гэж нэрлэдэг. Үл итгэгчдийн дийлэнх олонх нь мөнгөнд л итгэж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлддөг, тэд материаллаг үзэлтэй бөгөөд амьдрал, үхлийн мөчлөг, шүтээн, хий үзэгдлийн тухай ямар ч ярианд итгэдэггүй, харин материаллаг ертөнцөд л итгэдэг. Би тэднийг үл итгэгчид гэж ангилдаг бөгөөд тэд эхний төрлийн хүмүүс юм. Хоёр дахь төрөл нь үл итгэгчдээс өөр, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Би хүн төрөлхтөн дундах эдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийг хэд хэдэн гол төрөлд хуваадаг. Эхнийх нь Иудейн шашинтан, хоёр дахь нь Католик, гурав дахь нь Христэд итгэгч, дөрөв дэх нь Исламын шашинтан, тавь дахь нь Буддын шашинтан гэсэн таван төрөл байдаг. Эдгээр нь итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс юм. Гурав дахь төрөл нь Бурханд итгэдэг хүмүүс бөгөөд энэ нь та нарт хамаатай. Ийм итгэгчид нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчид гэх хоёр төрөлд хуваадаг. Эдгээр үндсэн төрлийг маш тодорхой ялгасан. Иймээс та нар одоо өөрсдийнхөө бодол санаанд хүмүүний төрөл, зэрэглэлийг тодорхой ялгаж чадна, тийм үү? Эхнийх нь үл итгэгчид—үл итгэгчид гэж юу болохыг Би хэлсэн. Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийг үл итгэгчид гэж тооцох уу? Олон үл итгэгч Тэнгэр Эцэгт итгэдэг; тариа тарьж, ургац хураахдаа өөрсдийнх нь найддаг энэхүү оршихуй салхи, бороо, аянга гэх мэтийг бүгдийг нь хянадаг гэж тэд итгэдэг атлаа Бурханд итгэх итгэлийн талаар дурдмагц Түүнд итгэхийг хүсдэггүй. Үүнийг Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болох уу? Энэ хүмүүс бүгд үл итгэгчид хамаардаг. Үүнийг ойлгосон биз? Эдгээр ангиллыг бүү андуур. Хоёр дахь төрөл нь итгэл бишрэлтэй хүмүүс. Гурав дахь төрөл нь өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүс юм. Би яагаад бүх хүнийг эдгээр төрөлд хуваасан бэ? (Учир нь янз бүрийн хүмүүс өөр өөр хүрэх газар болон төгсгөлтэй байдаг.) Энэ бол нэг тал нь. Учир нь өөр өөр яс үндэс, төрөлтэй энэ хүмүүс сүнсний ертөнцөд эргэн очихдоо өөр өөр газар луу явж, амьдрал, үхлийн мөчлөгийн өөр өөр хуульд захирагдана. Би хүмүүсийг эдгээр үндсэн төрөлд ангилсны шалтгаан энэ юм.

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөг (Сонгосон хэсгүүд)

Үл итгэгчдийн амьдрал, үхлийн мөчлөгийг эхлээд авч үзье. Хүнийг үхсэнийх нь дараа сүнсний ертөнцийн шийдвэр гүйцэтгэгч авч явдаг. Хүний юуг нь авч явдаг вэ? Махан биеийг нь бус, сүнсийг нь авч явдаг. Сүнсийг нь авч яваад, дөнгөж нас барсан хүмүүсийн сүнсийг тусгайлан хүлээн авдаг газар болох сүнсний ертөнцийн товчоо байрлах газарт очдог. (Жич: Үхсэнийхээ дараа хүний очдог эхний газар нь сүнсэнд танил бус байдаг.) Тэднийг энэ газарт аваачих үед албаныхан эхний үзлэг хийж, нэр, хаяг, нас, бүх туршлагыг нь баталгаажуулдаг. Тэгээд амьд байхдаа хийсэн бүхнийг нь номд бүртгэж, үнэн зөвийг нь магадалдаг. Энэ бүгдийг шалгасны дараа тухайн хүний насан туршийн үйлдэл, хийсэн бүхнийг үндэслэн шийтгэгдэх үү, хүн төрлөө дахин олох уу гэдгийг нь тодорхойлдог ба энэ нь эхний шат юм. Энэ эхний шат аймшигтай байна уу? Хүн харанхуй, үл таних газарт ирснээс өөр зүйл тохиогоогүй учраас энэ тийм ч аймшигтай биш.

Хоёр дахь шатанд, тухайн хүн насан туршдаа олон муу зүйл хийж, олон хорон муу үйл үйлдсэн бол шийтгүүлэхээр шийтгэлийн газарт хүргэгдэнэ. Энэ нь хүмүүсийг тусгайлан шийтгэдэг газар байх болно. Түүний хэрхэн шийтгэгдэхийн нарийн ширийн нь үйлдсэн нүгэл болон үхэхээсээ өмнө хэчнээн олон хорон муу зүйл хийснээс нь хамаардаг—энэ нь хоёр дахь шатанд тохиодог эхний нөхцөл байдал юм. Зарим нь үхэхээсээ өмнө хийсэн муу зүйл, үйлдсэн ёрын муу зүйлээсээ үүдэн шийтгэлийнхээ дараа дахин төрөл олох үедээ—материаллаг ертөнцөд дахин нэг удаа төрөх үедээ—хүн хэвээр үлдэж, зарим нь амьтад болдог. Өөрөөр хэлбэл, хүн сүнсний ертөнцөд эргэн очоод, үйлдсэн ёрын муу зүйлээсээ болж шийтгүүлдэг; түүнчлэн хийсэн хорон муу зүйлээсээ үүдэн дараа төрөлдөө хүн бус, амьтан болж магадгүй. Тэд үхэр, морь, гахай, нохой зэрэг амьтад болж магад. Зарим хүн тэнгэр дэх шувуу, нугас, галуу болж ч магад… Тэр амьтны төрлийг олсныхоо дараа үхээд сүнсний ертөнцөд эргэж ирдэг бөгөөд урьдын адилаар үхэхийнх нь өмнөх зан байдалд үндэслэн хүний төрлийг дахин олох эсэхийг нь сүнсний ертөнц шийднэ. Ихэнх хүн хэтэрхий их ёрын мууг үйлдэж, нүгэл нь хэт ноцтой байдаг учраас төрлөө дахин олохдоо долоогоос арван хоёр удаа амьтан болдог. Долоогоос арван хоёр удаа гэдэг аймшигтай юу? (Аймшигтай.) Та нарт юу нь аймшигтай байна вэ? Хүн, амьтан болно гэдэг аймшигтай. Хүний хувьд амьтан болохын хамгийн зовлонтой зүйл юу вэ? Хэл яриагүй, зөвхөн энгийн бодолтой, амьтдын хийж чадах зүйлсийг л хийж, амьтдын иддэгийг л идэж чадна, мөн амьтдын энгийн сэтгэлгээ, үйл хөдлөлтэй байж, цэх алхаж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй бөгөөд хүмүүсийн зан авир, үйл ажиллагааны аль нь ч амьтадтай огт холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн дундаас амьтан байна гэдэг та нарыг бүх амьд зүйлээс хамгийн дорд нь болгодог бөгөөд хүн байхаас илүү зовлонтой байдаг. Энэ нь маш их мууг хийж, асар их нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгэх сүнсний ертөнцийн шийтгэлийн нэг тал юм. Шийтгэл хэр хүнд байх нь түүний ямар төрлийн амьтан болохоор шийдэгддэг. Жишээ нь, гахай байх нь нохой байхаас дээр үү? Гахай нохойноос дээр амьдардаг уу, дор амьдардаг уу? Дор амьдардаг биз дээ? Хүмүүс үхэр, морь болбол гахайнаас дээр амьдрах уу, дор амьдрах уу? (Дээр амьдарна.) Хүн муур болбол илүү тухтай байх уу? Тэр адилхан л амьтан байх бөгөөд муур байх нь морь, үхэр байхаас хавьгүй илүү амар, учир нь муур ихэнх цагаа унтаж өнгөрүүлдэг. Үхэр, морь болбол илүү их хөдөлмөрлөдөг. Тиймээс хэрвээ хүн үхэр, эсвэл морины төрлийг олбол шаргуу ажиллах ёстой—энэ нь хатуу шийтгэлтэй адилхан. Нохой эзэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байдаг тул нохой болох нь үхэр, морь болохоос арай дээр байдаг. Зарим нохойг гурваас таван жил тэжээсний дараа эздийнхээ хэлдэг үгээс нэлээдийг ойлгож чаддаг. Заримдаа нохой эзнийхээ сэтгэл санааны байдал болон шаардлагад зохицож, эзэн нь нохойдоо илүү сайн хандаж, нохой сайн идэж ууж чаддаг, мөн өвдөх үедээ илүү сайн асруулдаг. Тэгэхээр нохой аз жаргалтай амьдардаггүй гэж үү? Тиймээс нохой байна гэдэг нь үхэр, морь байснаас дээр. Хүний шийтгэлийн хатуу ширүүн байдал нь хэдэн удаа, ямар амьтны төрлийг олохыг нь тодорхойлдог.

Амьд байхдаа маш олон нүгэл үйлдсэнээсээ болоод зарим хүн долоогоос арван хоёр удаа амьтны төрлийг олж шийтгүүлнэ. Хангалттай олон шийтгүүлээд сүнсний ертөнцөд эргэн очих үед нь түүнийг өөр газар луу аваачдаг. Энэ газар дахь янз бүрийн сүнснүүд аль хэдийн шийтгүүлчхээд хүний төрлийг олохоор бэлдэж байгаа төрлийнх байдаг. Энэ газарт, ямар гэр бүлд төрөх, дахин хүн болж төрөөд ямар үүрэг гүйцэтгэх гэх мэтээс нь хамаарч сүнс тус бүрийг төрөл болгон ангилдаг. Жишээ нь, зарим хүн энэ дэлхийд ирээд дуучин болно, иймд түүнийг дуучдын дунд оруулдаг; зарим нь энэ дэлхийд ирээд бизнес эрхлэгчид болно, иймээс түүнийг бизнес эрхлэгчдийн дунд оруулдаг; зарим нь хүн болоод шинжлэх ухааны судлаач болох бол шинжлэх ухааны судлаачдын дунд оруулдаг. Тэднийг ангилсны дараа, өнөөдөр хүмүүс э-мэйл илгээдэг шигээр янз бүрийн цаг, товлосон өдөрт нь илгээдэг. Үүгээр амьдрал, үхлийн нэг мөчлөг гүйцэлдэнэ. Хүн сүнсний ертөнцөд ирсэн өдрөөс эхлэн шийтгэл нь дуусах хүртэлх, эсвэл олон удаа амьтны төрлийг олоод, хүний төрлийг олохоор бэлдэх хүртэлх энэ үйл явц нь бүрэн гүйцэд юм.

Шийтгэгдэж дуусаад дахин амьтан болж төрөхгүй хүмүүс хүн болохоор даруй материаллаг ертөнц рүү илгээгдэх үү? Тэд хүмүүсийн дунд ирэх хүртлээ хэр удах вэ? Ийм зүйл тохиолдож болох давтамж нь ямар байдаг вэ? Үүнд цаг хугацааны хязгаарлалт байдаг. Сүнсний ертөнцөд болдог бүх зүйл нь зохих цаг хугацааны хязгаарлалт болон дүрэмд захирагддаг—Би үүнийг тоогоор тайлбарлавал та нар ойлгоно. Богино хугацаанд төрлөө олдог хүмүүсийн хувьд гэвэл нас барах үедээ дахин хүн болж төрөхөөр бэлтгэгдэнэ. Хамгийн богино хугацаа нь гурван өдөр байдаг. Зарим хүнд энэ нь гурван сар, заримынх нь хувьд гурван жил, заримд нь гучин жил, заримд нь гурван зуун жил гэх мэт болдог. Тэгвэл энэхүү цаг хугацааны дүрмийн талаар ямар нэгэн анхаарах зүйл, хэллэг байдаг уу? Материаллаг ертөнц буюу хүний ертөнцөд сүнс ирэх нь хэрэгцээнд үндэслэдэг: Энэ нь тухайн сүнсний энэ дэлхийд гүйцэтгэх үүргээс хамаардаг. Хүмүүс эгэл хүний төрлийг дахин олох үедээ ихэнх нь маш хурдан төрлөө олж дахин төрдөг, учир нь хүний ертөнцөд ийм эгэл хүмүүсийн хэрэгцээ их байдаг, иймээс тэд гурван өдрийн дараа, нас барахынхаа өмнө байсан гэр бүлээсээ огт өөр гэр бүл рүү дахин илгээгддэг. Гэвч энэ дэлхийд онцгой үүрэг гүйцэтгэдэг зарим хүн бий. “Онцгой” гэдэг нь хүний ертөнцөд энэ хүмүүсийн хэрэгцээ их байдаггүй гэсэн утгатай; ийм үүрэг гүйцэтгэхэд олон хүн шаардлагагүй учир тэд бие махбодтой болох хүртлээ гурван зуун жил ч болж болох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү сүнс нь гурван зуун жилд юм уу бүр гурван мянган жилд л нэг удаа ирнэ. Яагаад ингэдэг вэ? Гурван зуу, гурван мянган жилийн турш тухайн үүрэг хүний ертөнцөд шаардлагагүй байдаг учраас түүнийг сүнсний ертөнцийн хаа нэгэн газарт хорьж байдаг. Күнзийг жишээ болгон авч үзье. Тэрээр Хятадын уламжлалт соёлд гүн гүнзгий нөлөөлсөн. Тэр ирснээр тухайн үеийн хүмүүсийн соёл, мэдлэг, уламжлал, үзэл санаанд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. Гэхдээ ийм хүн эрин бүрд шаардлагагүй учраас сүнсний ертөнцөд үлдэж, дахин хүн болж төрөх хүртлээ гурван зуу, эсвэл гурван мянган жил хүлээх ёстой. Хүний ертөнцөд энэ хүн шиг хэн нэгэн шаардлагагүй учраас тэр зүгээр хүлээх хэрэгтэй болсон юм. Түүнийх шиг үүрэг маш цөөн, түүнд хийх зүйл бага байсан учраас тэр, хүний ертөнцөд өөрийнх нь хэрэгцээ гарахаар илгээгдэх гэж ихэнх хугацаанд сүнсний ертөнцийн хаа нэгтээ зүгээр суух ёстой болсон. Ихэнх хүний төрлөө дахин олох давтамжид зориулсан сүнсний ертөнцийн цаг хугацааны дүрэм ийм байдаг. Хүмүүс энгийн нэгэн байна уу онцгой нэгэн байна уу хамаагүй, сүнсний ертөнцөд тэдний төрлөө дахин олох явцыг боловсруулахад үйлчилдэг зохих дүрэм, зөв хэрэгжүүлэлт байдаг бөгөөд эдгээр дүрэм болон хэрэгжүүлэлтийг Бурхан илгээдэг, харин сүнсний ертөнцийн аливаа шийдвэр гүйцэтгэгч юм уу оршихуй шийдэж хянадаггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих