Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна” | Эшлэл 146

Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Чи өөрийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, чи жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл байна уу үгүй юу, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамд юу авч ирж чадахыг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг харж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол хэвийн хүний амь зан чанар буюу Бурхан түүнийг анх бүтээх үед хүнээс шаардагдаж байсан зүйл, тухайлбал бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний мэдрэмж, мэдлэг ухаан, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэгийг оролцуулдаг). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн бодитой, жинхэнэ эсэх болон цагаа олсон уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ эдгээр зарчмуудыг эзэмшчихвэл энэ замын үнэн эсэхийг тодорхойлж чадах болно. Та нар ирээдүйд өөр замыг сонгох вий гэсэндээ, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөсөндөө Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам гэдэгт та нар итгэлтэй болж магад болохоор Би ингэж хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар өнөөдрийн ажилд зөвхөн хагас итгэж, үүнийг ойлгох боломжгүй байхаа болих болно. Итгэлтэй байгаа хэдий ч төөрөлдөж будилан дагадаг хүмүүс зөндөө байдаг; ийм итгэлтэй байдалд ямар ч зарчим байдаггүй ба тэдгээрийг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаях ёстой. Өөрсдийн дагаж байгаа зүйлдээ маш мэриймтгий хүмүүсийн хувьд ч гэсэн тэд гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь итгэлгүй, эргэлзэж байдаг ба энэ нь тэдэнд ямар ч суурь байхгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий сул дорой, та нарын суурь хэтэрхий гүехэн учраас ялгааны талаар та нарт ямар ч ойлголт байхгүй байна. Бурхан Өөрийн ажлаа давтдаггүй, Тэр бодитой бус ажил хийдэггүй, Тэр хэтэрхий их зүйлийг хүнээс шаарддаггүй ба Тэр хүний мэдрэмжээс илүү давсан ажил хийдэггүй. Түүний хийж буй бүх ажил хүний хэвийн мэдрэмжийн хүрээнд байж, хэвийн хүмүүний мэдрэмжээс давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагуудын дагуу байдаг. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялгаж чаддаг байх нь маш чухал; энэ нь хэвийн хүн чанарын эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагаараа дамжуулан хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ өнөөдөр ч гэсэн хүн юуг ч ялган салгаж чадахгүй, түүний ухамсар өсөөгүй хэвээр байвал энэ нь хүн хэтэрхий тэнэг байж, эрэл хайгуул нь ч гэсэн хазайн ташуурсан байна. Чиний өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаа байхгүй, чи жинхэнэ замыг олсон гэж хэлж байгаа чинь үнэн боловч чи үүнийг өөрийн болгосон уу? Чи ямар нэг зүйлийг ялгаж чаддаг болсон уу? Жинхэнэ замын мөн чанар нь юу вэ? Жинхэнэ замаар бол, чи жинхэнэ замыг өөрийн болгоогүй, чи үнэнээс юуг ч олж аваагүй, өөрөөр хэлбэл, Бурханы чамаас шаардаж байгаа зүйлсийг чи биелүүлж чадаагүй ба тиймээс чиний завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи ийм байдлаар үргэлжлүүлсээр байх юм бол эцэстээ таягдан хаягдах болно. Энэ өдрийг хүртэл дагасан учраас, чиний сонгосон зам чинь зөв зам гэдэгт чи итгэлтэй байх ёстой ба өөр эргэлзээ байх ёсгүй. Олон хүмүүс зарим нэг жижиг асуудлаас болж дандаа эргэлздэг ба үнэнийг эрж хайхаа больдог. Тэдгээр хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд тэд төөрөлдөн будилж Бурханыг дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотны хүн болох эсвэл Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн ерөөлийг эрж хайж, тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайдаг хүмүүст аль болох хурдан үнэнийг эрж хайхыг Би зөвлөж байна, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болж болох юм. Өөрсдийгөө цаашид бүү хуур!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент