Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л жинхэнэ өөрчлөлтийг бий болгож чадна (III хэсэг)
Та нарын дунд нэлээд хэдэн залуус, мөн түүнчлэн хараахан гэр бүл зохиогоогүй хүмүүс байгаа. Та нар бүгд үүргээ гүйцэтгэхээр гэрээсээ яваад хэдэн жил болсон болохоор гэрээ санадаг уу? Эцэг эхээ санадаг уу? Үргэлж эцэг эхээ санасан байдалтай амьдардаг уу? Эцэг эхээ санадаг байдлын талаар сонсоцгооё. Энэ бол жинхэнэ туршлага. (Би хилийн чанадад дөнгөж ирээд ээж, эгч хоёроо онцгойлон санадаг байсан. Би үргэлж тэдэнд найддаг байсан болохоор ганцаараа явахдаа байнга тэднийг санадаг байсан. Гэхдээ хилийн чанадад ийм их туршлагатай болсон болохоор одоо орхиж явж чадахааргүй Нэгэн нь Бурхан болсон гэж надад санагддаг. Ямар нэгэн зүйл тохиолдох үед би Бурханд залбираад тэднийг санахаа больдог.) Энэ бол хоёр өөр байдал юм. Эхнийх нь ямар байдал вэ? Үргэлж гэрээ, ээж, эгчийгээ санах. Иймэрхүү байдлын нарийн ширийн нь юу вэ? Ямар нэгэн зүйл тохиолдох үед чи энэ, тэрийг яаж хийхээ мэддэггүй болохоор хүчин мөхөстсөн юм шиг санагдаж, хайртай хүмүүс чинь дэргэд чинь байхгүй бол байж чадахгүй болж, найдаж түших хүн чамд байдаггүй. Өглөө нүдээ нээхдээ тэднийг санаж эхлэн, орой унтахаасаа өмнө тэднийг боддог, хайртай хүмүүсээ санадаг ийм байдалдаа чи гацжээ. Тэгэхээр чи тэднийг яагаад тэгж их санадаг вэ? Нөхцөл байдал чинь өөрчлөгдөж, чи тэднийг орхиж явсан болохоор. Чи тэдэнд санаа зовохоос гадна тэдэнд найдан амьдарч, тэднийг түшиж амьдраад дассан. Амийн олон зүйл дээр хэдийн нэг нэгээсээ хагацаж, салшгүй болсон учраас тэднийг маш их санадаг. Чи ийм байдалтай байдаг. Тэгэхээр тэднийг санахаа больсон болохоор одоо чи ямар байдалтай байгаа вэ? (Гэрээсээ явж, үүргээ гүйцэтгэж байгаа минь Бурханы хайр, аврал гэж надад санагддаг бөгөөд Бурханд яаж найдахыг энэ надад сургасан. Миний завхарсан зан чанар бага зэрэг өөрчлөгдөж, сүнс минь тайвширсан юм шиг санагддаг, түүнчлэн Бурханы дээд эрхийг таньснаараа би бүх хүний хувь заяа Бурханы гарт байгааг мэддэг болсон. Ээж, эгч хоёр минь өөрийн гэсэн үүрэг даалгавартай, би өөрийн гэсэн үүрэг даалгавартай болохоор би тэднийг санахаа больсон.) Асуудал шийдэгдсэн үү? (Тэгсэн юм шиг надад санагдаж байна.) Бүгдээрээ юу гэж бодож байна, шийдэгдсэн үү? (Түр хугацаанд шийдэгдсэн.) Түр хугацаанд шийдэгдсэн. Царай, хоолойны өнгө, чамд хандаж байгаа байдал нь ээжтэй чинь тун адилхан, эсвэл эгчтэй чинь тун адилхан нэг эгчтэй нэг өдөр таарвал чамд ямар санагдах вэ? (Би тэднийг дахиад л санаж эхэлнэ.) Чи тэднийг боддог байдалдаа дахиад л эргэж орох учраас асуудал шийдвэрлэгдэхгүй байх байсан. Тэгэхээр энэ асуудлыг яаж уг үндсээр нь шийдвэрлэх вэ? Та нар хайртай хүмүүсээ санахдаа юуг нь санаж байна? Ер нь хэн нэгнийг санаж, хайртай хүнээ санаж, эсвэл гэрээ санахдаа гунигтай болгодог зүйлсийг чи лавтай санадаггүй, чамайг баярлуулдаг, аз жаргалтай болгодог, сайхан санагддаг, ээж чинь чамайг яаж асарч халамжилж, эрхлүүлж, энхрийлдэг байсан, эсвэл аавынхаа худалдаж авч өгдөг байсан сайхан зүйлс гэх мэт таашаал авдаг байсан зүйлсээ санадаг. Энэ бүх сайхан зүйлсийг санадаг учраас хайртай хүмүүсээ санахаа больж чаддаггүй. Хайртай хүмүүсээ бодох тусам больж чадахгүй, биеэ барьж чаддаггүй. Зарим хүн: “Энэ олон жил болоход би ээжийгээ хэзээ ч орхиж явж байгаагүй. Ээж хаашаа л явна би дагаж явдаг, би ээжийнхээ нүдний цэцгий нь. Ингэж удаан явсны дараа би ээжийгээ санахгүй байж яаж чадах юм бэ?” гэдэг. Ээжийгээ санах нь жам ёсны зүйл, хүмүүсийн махан бие ийм байдаг. Завхарсан хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг. Тэд: “Ийм маягаар амьдрах л хүний төрх билээ. Хайртай хүмүүсээ ч санахгүй, тэднийг бодохгүй, тэднээс сэтгэл санааны дэмжлэг авахгүй бол би хүн мөн гэж үү? Би амьтантай адилхан болохгүй гэж үү?” хэмээн боддог. Хүмүүс ингэж боддоггүй гэж үү? Хайрлаж энэрч, нөхөрлөж, бусдыг боддоггүй бол бусад хүн тэднийг хүн чанаргүй, ингэж амьдарч болохгүй гэж боддог. Энэ үзэл санаа зөв үү? (Буруу.) Үнэн хэрэгтээ, эцэг эхээ санах эсэх чинь том асуудал биш. Тэднийг санах нь буруу биш, санахгүй байх нь ч буруу биш. Зарим хүн маш биеэ даасан байхад зарим хүн эцэг эхээсээ салдаггүй, гэхдээ та нар бүгд үүргээ гүйцэтгэхээр гэр орон, эцэг эхээ орхиж явж чадсан. Юуны түрүүнд, чи үүргээ гүйцэтгэхэд бэлэн, үүргээ гүйцэтгэх хүсэлтэй, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, аливааг хойш тавих хүсэлтэй байдаг. Гэхдээ ганцхан удаа хичээл зүтгэл гаргаад бэрхшээлээ шийдвэрлэж чадахгүй, ганцхан удаа хичээл зүтгэл гаргаж сайн үйл хийж, биеэ сайн авч яваад завхарсан зан чанараа шийдвэрлэж бас чадахгүй. Чи энэ хоосон сургаалыг ойлгож байгаа биз дээ? Тэгэхээр эцэг эхээ санадаг асуудлыг уг үндсээр хэрхэн шийдвэрлэх вэ? Зарим хүн гэрээсээ явж, бие дааж амьдраад хоёр, гурван жил болж, нас биед хэдийн хүрээд эцэг эхээ нэг их санадаггүй. Асуудал ингээд шийдэгдэв үү? Үгүй. Хэрвээ чи тэднээс хэнтэй хамгийн ойр болохыг нь асуувал: “Би Бурхантай хамгийн ойр, Бурхан надад хамгийн эрхэм нандин!” гэсэн үлгэр жишээ хариулт өгнө. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэд: “Бурхан миний дэргэд биш, Тэр надад санаа тавьдаггүй. Би ээжтэйгээ л хамгийн дотно хэвээр байгаа. Би түүний мах цуснаас гарсан, тэр намайг хамгийн их эрхлүүлдэг, тэр намайг хамгийн их ойлгодог. Юм хамгийн хэцүү, гашуун зовлонтой байх үед ээж минь үргэлж намайг тайтгаруулж, надад тусалж, санаа тавьдаг. Одоо гэрээсээ явсан болохоор өвдсөн үед миний ээж шиг намайг асарч халамжлах хүн байхгүй. Бурхан сайн гэдэг ч Бурханы нүүр царайг би харж чадахгүй, тэгэхээр Бурхан хаана байна вэ? Энэ бол бодитой биш” гэж боддог. Бурханд найдах нь бодитой бус гэж тэд боддог бөгөөд Бурхан тэдэнд хамгийн ойр байдаг гэдэг үг нь арай л хүчилсэн, арай л хоёр нүүртэй байдаг. Үнэн хэрэгтээ, зүрх сэтгэлийнхээ гүнд ээжтэйгээ хамгийн ойр гэж тэд боддог. Гэхдээ яагаад вэ? “Ээжийн минь надад түгээсэн сайн мэдээний улмаас би Бурханд итгэдэг, ээж минь байгаагүй бол би энд байхгүй байсан.” Тэд ингэж боддог бус уу? (Тэгдэг.) Ийм хүмүүс үнэнийг ойлгодог гэж та нар бодож байна уу? (Тэд ойлгодоггүй.) Ээж чинь чамайг төрүүлж, хорин хэдэн жил асарч халамжилсан л төдий. Тэр чамд үнэнийг өгч чадах уу? Тэр чамд амь өгч чадах уу? Тэр чамайг Сатаны нөлөөнөөс аварч чадах уу? Тэр чиний завхарсан зан чанарыг цэвэрлэж чадах уу? Тэр эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Тиймээс эцэг эхийн нигүүлсэл, эцэг эхийн хайр тун хязгаарлагдмал. Бурхан чамд юу хийж өгч чадах вэ? Бурхан хүмүүст үнэнийг өгч, Сатаны нөлөөнөөс, үхлээс аварч, тэдэнд мөнх амь өгч чаддаг нь агуу хайр биш гэж үү? Энэхүү хайр нь тэнгэр шиг өндөр, газар шиг гүн. Энэ нь ер бусын агуу: эцэг эхийн хайраас зуу, биш ээ, мянга дахин агуу. Хүмүүс Бурханы хайр ямар агуу болохыг үнэхээр мэддэг болбол эцэг эхийнхээ талаар ийм их сэтгэл хөдлөлтэй хэвээр байх уу? Шинэ жил, баярын өдрөөр бүхэл өдөржин тэднийг бодсоор байх уу? Тэд үнэнийг ойлговол Бурханы хайрын талаар илүү их бодно. Олон жил Бурханд итгэсэн хэр нь эцэг эхийнх нь хайр Бурханыхаас агуу гэж боддог тэр хүн сохор бөгөөд Бурханд итгэх итгэл түүнд огт алга. Хүн Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлдэггүй бол завхарсан зан чанараа шийдвэрлэж чадах уу? Авралд хүрч чадах уу? Чадахгүй. Завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй, сүнслэг амь чинь өсөж тодорхой биеийн хэмжээнд хүрээгүй бол хэдэн уриа хашхирч чадах боловч хэрэгжүүлж чадахгүй, учир нь чамд биеийн хэмжээ байхгүй. Чи аливааг чадлынхаа хэрээр л хийж чадна. Биеийн хэмжээгээрээ туулж чадах шалгалтыг л чи давж чадна. Чи ойлгож чадахынхаа хэрээр л үнэн-бодит байдалд орж чадна, тийм хэмжээний үнэн-бодит байдлыг амьдран харуулж чадна. Үүний дагуу чи бас завхарсан зан чанарынхаа төдий чинээ илчлэлийг болон төдий хэмжээний бэрхшээлээ шийдвэрлэж чадна, энэ нь харилцан хамааралтай.
Нэг л өдөр чи зарим үнэнийг ойлгоод ээж чинь хамгийн сайн хүн, эцэг эх чинь хамгийн сайн хүмүүс гэж бодохоо болино. Тэд ч бас завхарсан хүн төрөлхтний гишүүд, завхарсан зан чанар нь ч адилхан гэдгийг ухаарна. Ялгаа нь чамтай бодит цусан холбоотойд л байгаа юм. Бурханд итгэдэггүй бол тэд шүтлэггүй хүмүүстэй адилхан. Чи тэднийг гэр бүлийн гишүүний өнцгөөс, эсвэл махан биеийн харилцааны өнцгөөс харахаа больж, харин үнэний талаас харна. Чи ямар гол талуудыг нь харах ёстой вэ? Бурханд итгэх итгэлийн талаарх, дэлхий ертөнцийн талаарх үзэл бодол, аливаа зүйлийг зохицуулах талаарх үзэл бодол, хамгийн чухал нь Бурханд хандах хандлагыг нь харах ёстой. Чи энэ талуудыг нь үнэн зөв үнэлбэл сайн хүмүүс үү, муу хүмүүс үү гэдгийг нь тодорхой харж чадна. Тэд яг чамтай адилхан, завхарсан зан чанартай хүмүүс гэдгийг чи нэг л өдөр тодорхой харна. Тэр ч байтугай тэд чиний төсөөлсөн шиг чамайг жинхэнээсээ хайрладаг сайхан сэтгэлтэй хүмүүс биш, чамайг үнэн рүү, эсвэл амьдралын зөв зам руу хөтөлж огт чадахгүй гэдэг нь илүү тодорхой болно. Мөн чиний төлөө тэдний хийсэн зүйл чамд нэг их тустай зүйл биш, амьдралын зөв замаар явахад чинь ямар ч хэрэггүй гэдгийг чи тодорхой харж болно. Түүнчлэн тэдний олон хэрэгжүүлэлт, санаа бодол үнэнтэй нийцдэггүй гэдгийг, тэд махан биед харьяалагддаг, энэ нь тэднийг жигшиж, зэвүүцэл, үзэн ядалтыг мэдрэхэд чамайг хүргэдэг гэдгийг олж мэднэ. Хэрвээ чи эдгээр зүйлийг олж харвал зүрх сэтгэлдээ эцэг эхдээ зөв хандаж чадах бөгөөд тэднийг санаж, тэдэнд санаа зовж, тэднээс тусдаа амьдарч чадахгүй байхаа болино. Тэд эцэг эх байх үүрэг даалгавраа биелүүлсэн тул чи тэднийг хамгийн дотнын хүмүүсээ гэж үзэж, тахин шүтэхээ болино. Харин тэдэнд жирийн хүмүүс шиг хандах бөгөөд тэр цагт чи сэтгэл хөдлөлийн хүлээсээс мултарч, сэтгэл хөдлөл, гэр бүлийн хайр энхрийллээс үнэхээр ангижрах болно. Тэгмэгц тийм зүйлийг нандигнах хэрэггүй болохыг чи ухаарна. Тэр үед чи хамаатан садан, гэр бүл, махан биеийн харилцаагаа үнэнийг ойлгож, сэтгэл хөдлөлөөс ангижрахад саад болдог бул хар чулуу гэж харна. Тэдэнтэй ийм гэр бүлийн харилцаатай учраас—чамайг мэдээ алдуулж, төөрөлдөхөд хүргэдэг, тэд чамд хамгийн сайн ханддаг, хамгийн дотно, хэнээс ч илүү чамд санаа тавьдаг, чамайг хамгийн их хайрладаг гэж итгүүлдэг ийм махан биеийн харилцаатай учраас—энэ бүхнээс болоод чи тэднийг сайн хүн үү, муу хүн үү гэдгийг тодорхой ялган таньж чадахгүйд хүрдэг. Чи ийм сэтгэл хөдлөлөөс үнэхээр салмагц тэднийг хааяа нэг бодсоор байх хэдий ч одоогийнх шигээ тэднийг бүх зүрх сэтгэлээрээ санаж, бодож, үгүйлэх үү? Тэгэхгүй. Чи: “Ээжгүйгээр би үнэхээр байж чадахгүй, намайг хайрлаж, намайг халамжилж, надад хамгийн их санаа тавьдаг хүн бол ээж” гэж хэлэхгүй. Ийм хэмжээнд ойлгож ухамсарласан үедээ чи тэднийг бодоод уйлсаар байх уу? Үгүй. Энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс чамд бэрхшээл учруулдаг асуудал, хэрэг явдлын тухайд, хэрвээ чи үнэний тэр талыг олж аваагүй, үнэн-бодит байдлын тэр талд ороогүй бол ийм бэрхшээл болон байдалд гацах бөгөөд үүнээс хэзээ ч гарч чадахгүй. Хэрвээ чи иймэрхүү бэрхшээл, асуудалд амь-оролтын гол асуудал мэт хандаж, тэдгээрийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайвал үнэн-бодит байдлын энэ тал руу орж чадна; эдгээр бэрхшээл, асуудлаас өөрийн мэдэлгүй сургамж авна. Асуудал шийдвэрлэгдэх үед эцэг эх, гэр бүлийн гишүүдтэйгээ тийм ч дотно байхаа больсноо мэдэрч, тэдний уг чанар-мөн чанарыг илүү тодорхой харж, тэд үнэндээ ямар хүмүүс болохыг олж харна. Хайртай хүмүүсээ тодорхой хардаг болох үедээ чи: “Миний ээж үнэнийг огт хүлээж авдаггүй, үнэндээ ээж үнэнийг зэвүүцдэг, үнэнийг үзэн яддаг. Мөн чанартаа ёрын муу хүн, диавол юм байна. Аав минь ээжийн талд ордог, хүмүүст ая тал засагч юм байна. Аав үнэнийг огт хүлээж авдаггүй, хэрэгжүүлдэг ч үгүй; үнэнийг эрэлхийлдэг хүн биш. Аав, ээжийнхээ зан авираас харвал тэр хоёр шүтлэггүй хүмүүс, хоёулаа диавол юм байна. Би тэднээс бүрэн урваж, тодорхой зааг хязгаар тавих ёстой” гэж хэлнэ. Ийм маягаар чи үнэний талд зогсож, тэднийг орхиж чадна. Тэдний хэн болох, ямар хүн болохыг ялган таньж чадах үедээ тэднийг гэсэн сэтгэл хөдлөл чамд байсаар байх уу? Тэдэнд сэтгэл татагдсаар байх уу? Тэдэнтэй махан биеийн харилцаатай байсаар байх уу? Чи тэгэхгүй. Чи сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй хэвээр байх уу? (Үгүй.) Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхдээ үнэндээ юунд түшиглэх вэ? Үнэнийг ойлгож, Бурханд найдаж, Бурхан руу харахад түшиглэнэ. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг сайн мэдэж байвал биеэ барих хэрэгтэй хэвээр байх уу? Хэлмэгдсэн юм шиг санагдсаар байх уу? Ийм асар их шаналлыг туулах хэрэгтэй хэвээр байх уу? Бусад хүн чамтай нөхөрлөж, үзэл суртлын ажил хийх хэрэгтэй хэвээр байх уу? Хэрэггүй, учир нь чи өөрөө хэдийн зохицуулсан—энэ маш амархан. Дахиад хэлэхэд, тэднийг бодож, санахыг хүсэхгүй байх асуудлыг яаж шийдвэрлэх вэ? (Шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайна.) Тэр чинь маш албархуу сонсогддог том үгс байна, арай бодитой ярь даа. (Бурханы үгийг ашиглан тэдний мөн чанарыг нэвт харна, өөрөөр хэлбэл мөн чанарт нь үндэслэж тэднийг ялган танина. Тэгвэл бид сэтгэл татагдалт, махан биеийн харилцаагаа хойш тавьж чадна.) Зөв. Хүмүүсийн уг чанар-мөн чанарыг ялган танихдаа Бурханы үгэнд үндэслэх ёстой. Бурханы үг ил болгоогүй бол бусдын уг чанар-мөн чанарыг хэн ч нэвт харж чадахгүй. Хүн Бурханы үг болон үнэнд үндэслэж байж л хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чадна, тэгж байж л хүний сэтгэл хөдлөлийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадна. Эхлээд сэтгэл татагдалт, махан биеийн харилцаагаа орхи; сэтгэлийг чинь хамгийн ихээр татдаг хүн хэн байна, тэр хүнийг чи эхлээд шинжиж, ялган таних ёстой. Энэ шийдлийг юу гэж бодож байна? (Сайн шийдэл.) Зарим хүн: “Сэтгэлийг минь хамгийн их татсаны төлөө хүмүүсийг ялган таньж, шинжих нь тун хатуурхаж байгаа хэрэг!” гэдэг. Чи тэднийг ялган таньж байгаа нь тэднээс харилцаагаа таслах—эцэг, эх, үр хүүхдийн харилцаагаа таслах зорилготой биш, тэднийг бүрмөсөн хаяж, дахиад хэзээ ч харилцахгүйн тулд ч бас биш. Чи хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой ч тэднээр хязгаарлуулж, тэдэнтэй орооцолдож болохгүй, учир нь чи Бурханыг дагагч; чи ийм зарчимтай байх ёстой. Тэднээр хязгаарлуулж, тэдэнтэй орооцолдсоор байвал чи үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, замын төгсгөл хүртэл Бурханыг дагаж чадна гэсэн баталгаа өгч ч чадахгүй. Чи Бурханыг дагагч, эсвэл үнэнийг хайрлагч биш байсан бол хэн ч чамаас ингэж шаардахгүй. Зарим хүн: “Одоохондоо би үнэнийг ойлгодоггүй, бусдыг хэрхэн ялган танихаа мэдэхгүй” гэдэг. Ийм биеийн хэмжээ чамд байхгүй бол одоохондоо ялган танихыг хойш тавь. Хангалттай биеийн хэмжээтэй болж, ийм шалгалтыг давж, ийм маягаар хэрэгжүүлэх санаачилга гаргаж чаддаг болсон үедээ үнэний энэ талыг хэрэгжүүлэхэд нэг их оройтохгүй.
Зарим хүн сэтгэл санааны хувьд ямар ч хэрэггүй зовж зүдэрдэг. Үнэндээ энэ бүхэн шаардлагагүй, хэрэггүй зовлон зүдүүр юм. Би яагаад ингэж хэлдэг вэ? Хүмүүс үргэлж сэтгэл хөдлөлдөө автдаг учраас үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй; үүнээс гадна сэтгэл хөдлөлдөө автах нь үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагахад огтхон ч үр ашиггүй, тэр ч байтугай амь-оролтод асар том саад болдог. Тиймээс сэтгэл хөдлөлдөө автах нь утгагүй бөгөөд Бурхан үүнийг санадаггүй. Тэгэхээр ийм утгагүй зовлонгоос хэрхэн ангижрах вэ? Чи үнэнийг ойлгож, махан биеийн эдгээр харилцааны мөн чанарыг нэвт харж, ойлгох хэрэгтэй. Тэгсэн цагт махан биеийн сэтгэл хөдлөлийн хүлээсээс ангижрахад амархан болно. Бурханд итгэдэг зарим хүнийг шүтлэггүй эцэг эх нь маш ихээр хяхан хавчдаг; тэднийг ханиа ол гэж шахдаггүй юм аа гэхэд ажил ол гэж шахдаг. Тэд хүссэнээ хийж болох боловч Бурханд итгэхийг нь зөвшөөрдөггүй. Зарим эцэг эх бүр Бурханыг доромжилдог учраас энэ хүмүүс эцэг эхийнхээ жинхэнэ диавол төрхийг олж хардаг. Тэр үед л зүрх сэтгэлдээ “Тэд үнэхээр диавол юм байна, тийм болохоор би тэднийг хайртай хүмүүсээ гэж авч үзэж чадахгүй нь!” хэмээн хашхирдаг. Тэр цагаас хойш тэд сэтгэл хөдлөлийн хүлээс, дөнгөнөөс чөлөөлөгддөг. Сатан сэтгэл татагдалтыг ашиглан хүмүүсийг хязгаарлаж, хүлэхийг хүсдэг. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол мэхлэгдэхэд амархан. Эцэг эх, хайртай хүмүүсийнхээ төлөө тэд гуниглаж, уйлж, зовлон бэрхшээл туулж, золиос гаргах нь олонтоо. Энэ бол тэдний харанхуй бүдүүлэг мэдлэггүй байдал юм; тэд үхтлээ нүдүүлж, хийсэн хэргийнхээ горыг амсдаг. Ингэж зовж зүдрэх нь үнэ цэнгүй, Бурханы огтхон ч санахгүй үр ашиггүй хичээл зүтгэл бөгөөд тэд үйл тамаа эдэлдэг гэж хэлж болно. Чи үнэнийг үнэхээр ойлгож, тэдний мөн чанарыг нэвт харах үедээ эрх чөлөөтэй болж, урьдын зовлон шаналал чинь харанхуй бүдүүлэг, мэдлэггүй хэрэг байсныг мэдэрнэ. Чи өөр хэнийг ч буруутгахгүй, өөрийн харалган, мунхаг байдал, үнэнийг ойлгодоггүй, асуудлыг тодорхой хардаггүй байсан бодит баримтыг буруутгана. Сэтгэл хөдлөлийн асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Та нар шийдвэрлэсэн үү? (Хараахан үгүй. Бид Бурханы зааж өгсөн хэрэгжүүлэлтийн замыг хараахан хэрэгжүүлээгүй, түүнд ороогүй; зүгээр л иймэрхүү зүйл тохиолдоход лавлагаа болох үндэс суурь бидэнд байгаа.) Бодитой асуудал ч бай, та нарын зам гэж тайлбарласан зүйлийн талаар ч бай, энэ бүхнийг ярихдаа Би та нарт ингэж хэлж байна: Иймэрхүү зүйлтэй тулгарах үед үүнийг зохицуулах хамгийн сайн арга зам бол Бурханд залбирч, үнэнийг эрж хайх явдал, тэгвэл шийдвэрлэх арга замтай болно. Махан биеийн сэтгэл хөдлөлийн мөн чанарыг нэвт харах үед асуудлыг үнэн-зарчмын дагуу зохицуулахад амархан байх болно. Чи хайртай хүмүүстэйгээ харилцах махан биеийн харилцаанд үргэлж хязгаарлагддаг бол үнэнийг яавч хэрэгжүүлж чадахгүй; хоосон сургаалыг ойлгож, уриа лоозон хашхирлаа ч гэсэн бодит асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэвээр байх болно. Зарим хүн үнэнийг хэрхэн эрж хайхаа ердөө мэддэггүй. Зарим нь үнэнийг эрж хайж чаддаг ч хүмүүс тэдэнтэй үнэнийг тодорхой нөхөрлөх үед бүрэн итгэдэггүй, бүрмөсөн хүлээн авч чаддаггүй; зүгээр л хоосон сургаал мэт сонсдог. Тиймээс сэтгэл хөдлөлдөө автдаг асуудлыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Үүнийг шийдвэрлэж чадахгүй бол чи дотроос нь хэзээ ч гарч ирж чадахгүй бөгөөд хязгаарлагдаж, хүлэгдсээр байна. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг дагаж, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэж чаддаггүй бол эцэст нь Бурханы амлалтыг хүлээж авахад зохисгүй болж, нэг л өдөр гамшигт унаж, шийтгүүлнэ—уйлж, шүдээ хавираад нэмэргүй, хэн ч чамайг аварч чадахгүй. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй байхын үр дагаврыг одоо сайн ойлгов уу?
Өнөөдөр бид юуны талаар нөхөрлөсөн бэ? Бид хүмүүсийн байдал, тэдний завхарсан зан чанар, түүнчлэн үнэн-бодит байдалд хэрхэн орох, тулгарсан асуудалдаа хэрхэн зөв хандах, ямар үзэл санаа баримтлах ёстой, завхарсан зан чанараа хэрхэн мэдэж авч, задлан шинжилж, шийдвэрлэх талаар нөхөрлөсөн. Амь-оролтын сургамжийг үргэлж авах ёстой, сурахад хэзээ ч оройтдоггүй, эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Тэгвэл хэзээ хэтэрхий оройтсон байдаг вэ? Чи үхчихсэн бол хэтэрхий оройтно; одоогоор амьд байгаа бол тийм ч оройтоогүй байна. Яг одоо та нар бүгд амьд, үхээгүй байгаа ч амьд хүмүүс болон үхэгсдийн талаар та нар үнэндээ сайн мэдэх үү? Англи хэлэнд хүмүүс үргэлж “Би одоо ч амьд байна” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Ямар нэгэн зүйл чамд тохиолдоход юу хийхээ мэдэхээ болих юм уу нийгмийн давлагаанд татагдан орох үедээ, эсвэл ёс суртахууны доройтолд орсноо мэдэрч, тэгээд зүүгээр өөрийгөө хатгах үедээ тэрийг мэдэрч байвал өөрийгөө амьд байна, зүрх сэтгэл чинь арай үхчхээгүй байна гэдгийг мэдэрнэ. Чи амьд байгаа бол эрэл хайгуултай байж, хүний төрхийг амьдран харуулах ёстой. Өмнө нь чи доройтож, дэлхий ертөнцийн зүйлсийг дагаж, ёрын муугийн давлагаанд амьдарсан; одоо сэхээ орж, улам доройтохоос зайлсхийх цаг болсон бус уу? Хар даа, барууныхан үнэн замыг олоогүй, хүний амьдрал, амьдралын хэв маягийн тал дээр итгэл найдваргүй санагддаг учраас үг нь гүн сэтгэл хөдлөлөөр дүүрэн, нэг тийм цөхөрч, найдвар тасарсан, өөрөөр хэлбэл, дотоод сэтгэл нь горьдлого тасарсан байдаг. Амьдарч байхдаа өөрсдөө хүн биш юм шиг тэдэнд санагддаг ч тэд ийм маягаар амьдрах ёстой; сүнс сүг, амьтан, араатан шиг санагдсан ч гэсэн ингэж амьдарсаар байх ёстой. Юу хийж болох вэ? Тэдэнд хийж чадах зүйл байхгүй. Үхээгүй л бол тэд ингэж амьдрах ёстой, тэдэнд өөр зам байхгүй, тэд хөөрхийлөлтэй амьдардаг. Та нар бүгд ийм байдаг уу? Та нар нэг л өдөр гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, “Ай, би амьд байна, зүрх сэтгэл минь үхчхээгүй байна” гэж боддог бол—хүн иймдээ тултал амьдардаг бол юу болох вэ? Тэд хэдийн асар их аюулд оржээ! Итгэгчийн хувьд ингэх нь хэдийнээ маш аюултай. Та нар “Би амьд байгаа ч махан бие минь хясаа, би бол алхаж буй цогцос. Зүрх сэтгэл минь амьд, зүрх сэтгэлд минь байгаа цөөн хэдэн дур хүсэл, туйлын хүслэн л махан биеийг минь дэмжиж байна” гэх мэт зүйл хэлж яавч болохгүй. Тийм хэмжээнд бүү оч! Тийм хэмжээнд очвол чамайг аврахад маш хэцүү байх болно. Яг одоо та бүхнийг харахад та нарын нөхцөл байдал муугүй байна. Чи Бурханы үгийг шүтлэггүй хүнд уншиж өгвөл тэр юу ч мэдэж авахгүй; тиймээс Би одоо та нарыг хатуу үгээр засвал та нар ухамсарлах уу? (Тэгнэ.) Та нарын зарим нь засалт туулсныхаа дараа л өөрийгөө мэдэж авдаг, тэр үед л харамсдаг. Энэ нь та нар ухамсартай хэвээр, зүрх сэтгэл чинь арай бүрмөсөн үхчхээгүй байна гэсэн үг бөгөөд сэрүүн, амьд хэвээр байна гэдгийг чинь баталдаг! Хэрвээ чи үнэнийг хүлээж авч, хэрэгжүүлж чаддаг бол аврагдах найдвар чамд байна. Хүн үнэнийг ер хүлээж авахааргүй хэмжээнд хүрсэн бол бүрмөсөн үхчихсэн бөгөөд аврагдах аргагүй болжээ. Үнэнийг ердөө ч хүлээж авдаггүй нэлээд хэдэн хүн чуулганд бий. Энэ хүмүүс хэдийгээр амьсгалж байгаа ч үнэндээ тэдэнд сүнс байхгүй. Тэд сүнсгүй үхдэл, алхаж буй цогцос юм. Ийм хүмүүс бүрэн илчлэгдэж, таягдан хаягдсан.
2016 оны 10 дугаар сарын 5
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?