Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (I хэсэг)
Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтний орох, хүрэх газрыг тэр ойлгодоггүй. Бүтээл болохын хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийсэн гэсэн хүн Түүнийг дагах ёстой ба Миний та нарт хэлсэн замаар явах ёстой. Чи өөртөө зохицуулалт хийх ямар ч нөхцөлгүй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы хяналтанд орхих ёстой ба бүх зүйл Түүний гараар хянагддаг. Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх байсан, эсвэл хүн зөвхөн Бурханаас авахыг л мэдэнэ, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх байлаа. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний байлдан дагуулалтын хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагдана. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүнийг үл тоомсорлож, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага байж чадахгүй бөгөөд хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих нь авралын ажлын гол цөмд байдаг бөгөөд зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно. Бурхан хүнийг хүн болгосны улмаас л хүн хүрэх газартай болж, хувь заяа нь баталгааждаг билээ. Энд авч үзэж буй тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед арилгасан хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь өөр. Хүний итгэж найдаж, эрж хайдаг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус харин махан биеийн хэмжээ хязгааргүй хүслийн эрэл хайгуул нь юм. Тэгэхэд Бурханы хүнд бэлтгэсэн зүйл нь ариун болгогдсон үед нь хүнд тохирох ерөөл, амлалтууд бөгөөд үүнийг Бурхан дэлхийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл эсвэл махан биеэр бохирдоогүй. Энэхүү хүрэх газар нь ямар нэг хүнд зориулж бэлтгэгдээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.
Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахыг хүсдэг. Чи Түүний хийж буй юунаас ч татгалзан, дуулгаваргүй байх ёсгүй мөн Түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил нь эцэстээ Өөрийнх нь зорилгыг биелүүлэх болно, ингэснээр Тэр алдрыг олох болно. Өнөөдөр, чамайг Моабын удам эсвэл агуу улаан луугийн үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй зөвхөн бүтээлийн тухай ярьж байна вэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч алдар нэр байсан ба энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Эрин үе болон ажлын мөчлөг өөр улмаас л нэрүүд нь ялгаатай байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл юм. Тэдгээр нь хамгийн ялзарсан эсвэл хамгийн ариун байх нь хамаагүй бүх бүтээлүүд бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ чиний хэтийн ирээдүй, хувь заяа эсвэл хүрэх газрыг ашиглан Бурхан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, түүгээр Бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай хүрэх газарт орж чадах юм. Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?
Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Сатан хүлэгдчихэвэл хүн сайн байх болно; өнөөдөр Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүх ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаагаас болж хүн зүгээр биш байна. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдрал сэргэх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хүнийг бүтээгдсэнийхээ дараа, Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн хүн анхнаасаа тийм хэвийн амьдралтай байх ёстой. Тэр газар дээр энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм хүрэх газар үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс төгсгөл үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна.
Өнөөдөр ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь, газар дээр энгийн хүний амьдралтай байхаас ч өмнө түүний зорьж байсан зүйлс буюу Сатаныг хүлэхээс өмнө хүний эрж хайж байсан зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж, төгс болгуулж, эсвэл асар ихээр ашиглуулах гэсэн хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугтаах явдал юм. Сатаны нөлөөнөөс зугтааснаар л хүн газар дээр энгийн хүний амьдралаар, Бурханыг шүтэн мөргөх амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас өмнө зорьж байсан зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө болон Бүтээгчийг шүтэхийн тулд тэдгээрийг эрж хайсан. Хэрвээ хүн газар дээрх энгийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл, хүн ялагч болохоор зорихгүй юм. “Ялагч болно”, “төгс болгуулна” гэдэг нь Бурханы хүнд өгсөн зорилго, эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахад нь Тэр хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн дүүрэн болгож, түүнийг олж авахын тулд бөгөөд ялагч болж, төгс болгуулах эрэл хайгуул нь зүгээр л нэг арга барил юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлэх явдал л байх болно. Өнөөдөр хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л хүн эдгээр зүйлийг зориход хүрсэн, иймээс хүний эрэл хайгуул нь илүү их товлогдсон бөгөөд бодитой юм. Үүнгүйгээр хүний мөнхийн амьд орох эрэл хайгуул нь тодорхойгүй, хийсвэр байх байсан, хэрвээ ийм байсан бол хүн бүр ч их өрөвдмөөр байх байсан биш гэж үү? Зорилго, зарчимгүйгээр ийм байдлаар эрж хайх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэхүү эрэл хайгуул нь угаас үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарч, өөрийгөө үүнээс салгах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө захируулна гэж? Мөнхийн хүрэх газарт орох үедээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөх болно, тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд орсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргийг биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргийг биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтний дэг журамтай, зохимжтой хүрэх газарт амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө өөрийн үүргийг биелүүлэх болно, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл бүтээгдсэнийх нь дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм. Анх хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ өөрийнхөө хэвийн амьдралыг алдсан, ингээд Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно, зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж, Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо, түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно. Иймээс нэгэнт тэр газар дээрх энгийн хүний амьдралтай болбол, хүн ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй, учир нь хүн ариун байх юм. Хүний ярьдаг ялагч, төгс төгөлдөржилт нь Бурхан, Сатаны хоорондох тулааны үеэр эрж хайхын тулд хүнд өгөгдсөн зорилго бөгөөд хүн ялзруулагдсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгснөөр болон чамайг энэ зорилгыг эрж хайхад хүргэснээр Сатан ялагдах болно. Чамаас ялагч байхыг, төгс болгуулахыг эсвэл ашиглагдахыг гуйх нь Сатаныг шившиглэхийн тулд чамаас гэрчлэл хийхийг шаардаж байгаа хэрэг юм. Эцэст нь хүн газар дээр энгийн хүний амьдралаар амьдрах ба хүн ариун байх болно, тэд бас ялагчид болохыг зорих хэрэг байна уу? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байж, төгс нэгэн болох нь хоёулаа Сатан руу болон хүний бохир заваан байдалд чиглэдэг. Энэхүү “ялагч” нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай хамаагүй гэж үү? Чи төгс болгуулсан гэж хэлэх үед, чиний доторх юу төгс болгуулсан байх юм бэ? Чи өөрийнхөө сатаны ялзармал зан чанарыг хаясан, ингэснээр чи Бурханыг хайрлах дээд зэргийн хайранд хүрч чадахгүй гэж үү? Тийм зүйлс нь хүний доторх бохир заваан зүйлстэй холбоотойгоор мөн Сатантай холбоотойгоор хэлэгддэг; тэдгээр нь Бурхантай холбоотойгоор хэлэгддэггүй.
Өнөөдөр хэрвээ чи ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй бол, ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах үед тийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй байх болно. Тэр үед бүх төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх болно. Тэр үед чи ямар төрлийн хүн бэ гэдэг нь тодорхой болно, хэрвээ чи ялагч болохыг хүсэж байвал эсвэл төгс болгуулахыг хүсэж байвал энэ нь боломжгүй байх болно. Хүн илчлэгдсэнийхээ дараа өөрийн тэрслүү зангийнхаа улмаас л шийтгэгдэх болно. Тэр үед хүний эрэл хайгуул нь бусдынхаас илүү өндөр дээд байр суурь биш байх болно, зарим нь ялагч болж, бусад нь төгс болгуулж, эсвэл зарим нь Бурханы ууган хөвгүүд байж, бусад нь Бурханы хөвгүүд байхын төлөө биш; тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхгүй. Бүгд Бурханы бүтээл байх болно, бүгд газар дээр амьдрах болно, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан Сатаны хоорондын тулааны цаг, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг, хүнийг хараахан бүрэн олж аваагүй байгаа цаг бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч болж эсвэл Бурханы ардын нэг болохоор зорих шаардлагатай. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэх үед тийм ялгаа байхгүй байх болно: Ялалттай байсан бүх хүмүүсийн байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх ба газар дээр эрх тэгш амьдрах болно, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байх ба тэдэнд өгөгдөх зүйл нь адилхан байна гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр байдаг учраас мөн Түүний ажлын объектууд өөр учраас хэрвээ энэхүү ажил та нар дээр хийгдсэн бол, та нар төгс болгуулж, ялагчид болох эрхтэй юм; хэрвээ энэ нь хилийн чанадад хийгдсэн бол тэд, байлдан дагуулагдах эхний бүлэг хүмүүс буюу төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх болно. Өнөөдөр энэ ажил нь хилийн чанадад хийгдээгүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд тэдний хувьд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын объект өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид байдаг, мөн төгс болгуулах хоёр дахь бүлэг хүмүүс ч бас байх болно. Эхний бүлэг хүмүүс төгс болгуулсны дараа үлгэр дуурайл, загвар болох болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр дахь, гурав дахь бүлэг байх боловч үүрд мөнхөд тэд бүгд адилхан байх болно, байр суурины ямар ч зэрэглэл байхгүй байх болно. Тэд зүгээр л өөр өөр цаг үед бүрэн дүүрэн болгуулсан ба байр сууринд нь ямар ч ялгаа байхгүй байх болно. Ирээдүйд Хүн бүхэн төгс болгуулж, бүхий л орчлон ертөнцийн ажил дуусах үед, байр суурины ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр энэ ажил та нарын дунд хийгдэж байгаа, ингэснээр та нар ялагчид болох болно. Хэрвээ энэ нь Англид хийгдсэн бол, та нарын адилаар Англи улс эхний бүлэг болох байсан. Би өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг хэрэгжүүлснээр нэн нигүүлсэнгүй хандаж байгаа ба хэрвээ Би энэ ажлыг та нар дээр хийгээгүй бол та нар хоёр дахь эсвэл гурав дахь, дөрөв дэх, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь өөрчлөлтийн улмаас юм; эхний бүлэг болон хоёр дахь бүлэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр эсвэл доор гэдгийг заахгүй, энэ нь зүгээр л эдгээр хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт хэлж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь үйл явцгүйгээр хүмүүс хэтэрхий туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тэр үед: “Би явсан шигээ ирэх болно” гэж хэлсэн. Өнөөдөр олон хүмүүс энэ үгнээс болж төөрөлдсөн ба тэд зөвхөн цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү өргөгдөхөө хүлээж байгаа. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчих юм бол хүн туйлшрах болно. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд тэр эдгээр үгний үнэнийг таних чадваргүй байдаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?