Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (10) (III хэсэг)
Одоо ёс суртахууны талаарх дараагийн үг—найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийн тухай нөхөрлөе. Энэ нь хүн төрөлхтний дунд туйлын өргөн тархсан, харваас сүртэй үг юм. Ялангуяа, уян сэтгэлийг үнэлж, ах дүүгийн барилдлагад ач холбогдол өгдөг хүмүүс олон найз нөхөдтэй болохын тулд энэ үгийг онч мэргэн үг болгон хэрэглэдэг. Аль ч эрин үед юм уу аль ч үндэстэн ястны бүлэгт “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нэлээд үндэслэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд харьцангуй сайн нийцдэг. Илүү нарийн яривал энэ үг мөс чанартаа хүмүүсийн баримталдаг “ах дүүгийн барилдлага” гэх үзэл баримтлалтай нийцдэг. Ах дүүгийн барилдлагыг үнэлдэг хүмүүс найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн байдаг. Найз нөхөд нь хэчнээн хэцүү, аюултай нөхцөл байдалд байх нь хамаагүй, тэд урагш алхаж, найзынхаа өмнөөс зовлон туулна. Энэ нь бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослох сэтгэл юм. “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нь үндсэндээ ах дүүгийн барилдлагыг үнэлэх явдлыг хүмүүст суулгадаг. Энэ үгийн хүн төрөлхтнөөс баримтлахыг шаарддаг стандарт нь хүн ах дүүгийн барилдлагыг үнэлэх ёстой: Тэр нь энэ үгийн охь юм. “Ах дүүгийн барилдлага” гэх үг юу гэсэн утгатай вэ? Ах дүүгийн барилдлагын стандарт юу вэ? Энэ нь найзынхаа төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосолж, түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнийг хийж чаддаг байна гэсэн үг юм. Найзад чинь юу ч хэрэгтэй байсан чи нэр төрийн хэрэг болгон шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх ёстой бөгөөд амь насаа эрсдэлд оруулах хэрэгтэй бол амиа эрсдэлд оруулах ёстой. Жинхэнэ найз байхад ийм зүйл шаардагддаг бөгөөд зөвхөн үүнийг л жинхэнэ ах дүүгийн барилдлага гэж тооцож болно. Ах дүүгийн барилдлагын өөр нэг тайлбар нь үхэл, амьдралыг үл хайхран, найзынхаа төлөө амь өрсөж, амиа өгч, амиа эрсдэлд оруулж чаддаг байх явдал юм. Энэ бол амь насанд заналхийлсэн сорилт, үхэл-амьдралын нөхөрлөл, жинхэнэ ах дүүгийн барилдлага мөн. Энэ нь ёс суртахууны зан авирын шаардлагууд дахь найзын тодорхойлолт билээ. Чи жинхэнэ найз гэж тооцогдохын тулд найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн байх ёстой, энэ нь найзуудтайгаа харилцахдаа хүний даган мөрдөх учиртай ёс суртахууны шалгуур бөгөөд найзууд болохтой холбоотой хүмүүсийн ёс суртахууны шаардлага юм. “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нь тун баатарлаг, шударга, ялангуяа агуу, эрхэм үг шиг санагдаж, хүмүүсийн бишрэл, сайшаалыг төрүүлдэг бөгөөд ийм зүйл хийж чадах хүмүүс нь хадны завсраас үсрэн гарч ирдэг өөр ертөнцийн үхэшгүй мөнх хүмүүс шиг санагдаж, ийм хүмүүс ялангуяа хөлөг баатрууд, сэлэмчид шиг зөв шударга гэж бодоход хүргэдэг. Тийм учраас ийм энгийн, илэн далангүй үзэл санаа, үзэл бодлыг хүмүүс бэлхнээ хүлээн авч, тэдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд амархан нэвтэрдэг. Та нарт “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх үгийн талаар адилхан мэдрэмж төрж байна уу? (Тийм ээ.) Хэдийгээр энэ цаг үед найзынхаа өмнөөс зовлон туулах хүн олон биш боловч ихэнх хүмүүс найзууд нь өөрийнх нь өмнөөс зовлон туулахад бэлэн байна, тэд бол үнэнч хүмүүс, сайн найзууд, хэцүү бэрх үед найзууд нь эргэлзэхгүйгээр, ямар ч болзол тавихгүйгээр тусламжийн гараа сунгаж, өөрийнх нь төлөө юу ч хийж, бүх бэрхшээлийг даван туулна, аюулаас айж шантрахгүй гэж найддаг. Хэрвээ чи найзууддаа үүнтэй төстэй шаардлага тавьдаг бол найзынхаа өмнөөс зовлон туулах гэсэн энэ үзэл санааны нөлөөнд автаж, үүнд хүлэгдсээр байгааг чинь энэ нь харуулах уу? Чи өөрийгөө энэ хуучин, уламжлалт сэтгэлгээгээр амьдарсаар байна гэж хэлэх үү? (Тийм ээ.) Одоо үед хүмүүс “олон нийтийн ёс суртахуун өнөө үед дордож, хүмүүс өвөг дээдэстэйгээ адилхан сэтгэхүйтэй байхаа больж, цаг өөр болж, найзууд урьдынх шиг байхаа больсон, хүмүүс ах дүүгийн барилдлагыг үнэлдэггүй, хүний халуун дулаан байдал алдагдаж, хүн хоорондын харилцаа улам хол хөндий болж байна” гэж үргэлж халагладаг. Хэдийгээр одоо үед найз нөхдийн ах дүүгийн барилдлагыг үнэлдэг хүн маш цөөхөн ч хүмүүс найзынхаа төлөө амиа өгсөн эрт дээр үеийн баатарлаг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүсийг дурсан санаж, тэдний гаргасан хэв маягийг хүндэлсээр байна. Жишээлбэл, эрт дээр үед найзынхаа төлөө амиа өгсөн хүмүүсийн талаар түүхэнд бичигдэн үлдсэн зарим түүхийг, ялангуяа тулааны урлагийн ертөнцөд тохиолдсон ах дүүгийн барилдлагыг хамгаалдаг хүмүүсийн тухай түүхийг аваад үз. Өнөөдрийг хүртэл хүмүүс эдгээр түүхийг кино, телевизийн жүжгээс үзэх үедээ зүрх сэтгэлд нь сэтгэл хөдлөл төрж, хүний халуун дулаан сэтгэлээр дүүрэн, хүмүүс ах дүүгийн барилдлагыг үнэлдэг байсан эрин үед эргэн очих найдлага тээдэг. Эдгээр зүйл юуг харуулдаг вэ? Найзынхаа өмнөөс зовлон туулах энэ санаа нь хүмүүсийн оюун ухаанд эерэг зүйл гэж хүндлэгддэг, сайн хүн байх, эсвэл сайн хүн болохыг хүсдэг хүмүүсийн ёс суртахууны өндөр стандарт гэж тооцогддог гэдгийг харуулдаг уу? (Тийм.) Хэдийгээр хүмүүс өнөө үед өөрсдөөсөө ийм зүйл шаардаж зүрхэлдэггүй, өөрсдөө үүнд хүрч чаддаггүй ч нийгмийн бүлэг дотроо тийм хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцаж, найзууд болно, ингэвэл өөрсдөд нь бэрхшээл тулгарах үед найзууд нь өөрийнх нь өмнөөс зовлон туулна гэж найдсаар байдаг. Ёс суртахууны талаарх энэ үгийн тухай хүмүүсийн хандлага, үзэл бодлыг харвал ах дүүгийн барилдлагыг үнэлдэг ийм үзэл санаа, үзэл бодол хүмүүст гүн гүнзгий нөлөөлдөг нь харваас илэрхий юм. Хүмүүс ах дүүгийн барилдлагын сэтгэлийг хүсэн эрмэлзэж, даган мөрдөхөд өөрсдийг нь зоригжуулсан тийм үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд автдагийг харгалзан үзвэл мэдээж хүмүүс тэдгээрийн дагуу амьдрах өндөр магадлалтай. Үүний үр дүнд хүмүүс тийм үзэл санаа, үзэл бодолд хянагдаж, захирагдах хандлагатай байдаг бөгөөд тийм үзэл санаа, үзэл бодлын дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхийн зэрэгцээ тийм үзэл санаа, үзэл бодлыг ашиглан хүмүүсийг шүүж, “Энэ хүн ах дүүгийн барилдлагыг үнэлдэг үү? Хэрвээ ах дүүгийн барилдлагыг үнэлдэг бол сайн хүн юм; харин үнэлдэггүй бол харилцахад зохисгүй, сайн хүн биш юм” гэж өөрсдөөсөө асуудаг. Мэдээж чи ч бас зан авираа захирах тухайд, өөрийнхөө зан авирыг хязгаарлах, шүүх тухайд ах дүүгийн барилдлагын талаарх эдгээр үзэл санааны нөлөөнд автаж, тэдгээрийг бусадтай харилцах шалгуур, чиглэл болгон авч үзэх хандлагатай байдаг. Жишээлбэл, тийм үзэл санаа, үзэл бодлын гүн суусан нөлөөн дор ах, эгч нартай харилцахдаа чи хийж байгаа юм бүхнээ хэмжихийн тулд мөс чанараа ашигладаг. “Мөс чанар” гэдэг энэ үг юу гэсэн утгатай вэ? Үнэндээ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд энэ нь ах дүүгийн барилдлага гэсэн утгатай байхаас цаашгүй. Заримдаа ах дүүгийн барилдлагаас үүдэн ах, эгч нартаа тусалдаг, заримдаа ах, эгч нарыг өрөвддөг нь ч ах дүүгийн барилдлагаас үүдэлтэй байдаг. Заримдаа Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж, багахан хичээл чармайлт гаргах, зарлагадах, эсвэл түр зуур зарим нэг шийдвэр гаргах гээд бүгд үнэндээ ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санааны ноёрхол дор бий болдог. Хүмүүс ийм үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд гүн гүнзгий автаж, тэдгээрт аль хэдийн хүлэгдэж, ууссан гэдгийг эдгээр үзэгдэл тодорхой, ойлгомжтой харуулдаг бус уу? “Хүлэгдэж”, “ууссан” гэдгээр Би юу хэлж байна вэ? Ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санаа, үзэл бодол нь хүмүүсийн зан авирыг хянаж чаддагаар үл барам, мөн аль хэдийн хүмүүсийн оршин тогтнолын гүн ухаан, хүмүүсийн амь болсон бөгөөд хүмүүс тэдгээрээс зуурч, эерэг зүйл мэт үздэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг эерэг зүйл мэт үздэг гэж Би яагаад хэлдэг вэ? Энэ нь хүмүүс Бурханы үгийг сонсож, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, хааш яаш, хайнга байлгүйгээр үүргээ гүйцэтгэж, илүү их төлөөс төлж, Бурханд үнэнч байх үед энэ бүх зан авир нь ах дүүгийн барилдлагын тухай үзэл санаанд ихээхэн захирагддаг, үүнд ах дүүгийн барилдлагын энэ элемент холилдсон байдаг гэсэн үг юм. Жишээлбэл, зарим хүн: “Бид биеэ авч явахдаа мөс чанартай байх ёстой, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж болохгүй! Бурхан бидэнд маш их нигүүлсэл хайрласан. Ийм аюултай орчинд, агуу улаан луу ингэж их улангасан дарлаж, хавчиж байхад Бурхан биднийг хамгаалж, Сатаны нөлөөнөөс авардаг. Бид мөс чанараа гээх ёсгүй, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайтар гүйцэтгэх ёстой! Бидний амийг Бурхан бидэнд өгсөн тул бид Бурханы хайрыг хариулахын тулд Бурханд үнэнч байх ёстой. Бид талархах сэтгэлгүй байж болохгүй!” гэдэг. Эрсдэл үүрч, төлөөс төлөх шаардлагатай үүрэгтэй тулгараад, “Бусад хүн урагш алхахгүй бол би алхана. Би аюулаас айхгүй!” гэж хэлдэг зарим хүн бий. Хүмүүс тэднээс “Яагаад чи аюулаас айдаггүй юм бэ?” гэж асуухад тэд ингэж хариулдаг: “Чамд биеэ авч явах өчүүхэн төдий ч болов ёс суртахууны жудаг байхгүй гэж үү? Бурханы гэр надад сайн ханддаг, Бурхан надад сайн байдаг. Би Бурханыг дагахаар шийдсэн юм чинь хамаг чадлаа дайчилж, эдгээр эрсдэлийг үүрэх ёстой. Би ах дүүгийн барилдлагын ийм сэтгэлтэй, үүнийг үнэлдэг байх ёстой” гэх мэт. Эдгээр үзэгдэл болон хүмүүсийн эдгээр илчлэлд ах дүүгийн барилдлагыг үнэлдэг ийм үзэл санаа, үзэл бодол тодорхой хэмжээнд ноёрхож байна уу? Тийм үзэл санаа, үзэл бодол ноёрхсоноор хүмүүсийн хийдэг шүүлт болон сонголт, ихэнхдээ харуулдаг зарим зан авир нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь зүгээр л агшин зуурын түлхэц, түр зуурын сэтгэл санааны байдал, эсвэл агшин зуурын хүсэл юм. Энэ нь үнэн-зарчмыг баримталдаггүй, хүний үүргээ биелүүлэх гэсэн субьектив хүслээс урган гардаггүй, үнэн болон эерэг зүйлийг хайрласнаас үүдэн гардаггүй учраас хүмүүсийн хоорондох ах дүүгийн энэ барилдлага нь тэсэн үлдэж чаддаггүй, цөөн хэдэн удаагаас хэтэрдэггүй, хэтэрхий удаан үргэлжилж ч чаддаггүй. Хэсэг хугацааны дараа хүмүүс хий нь гарсан бөмбөг мэт эрч хүчээ алддаг. Зарим нь “Яагаад би өмнө нь тийм их эрч хүчтэй байсан юм бол? Би яагаад Бурханы гэрийн төлөө тийм аюултай ажил хариуцахад бэлэн байсан юм бол? Тэр бүх эрч хүч яагаад одоо алга болчхов оо?” гэдэг. Тухайн үед чамд түр зуурын түлхэц, хүсэл, шийдэмгий байдал байсан бөгөөд мэдээж үүнд ах дүүгийн барилдлагын элемент холилдсон байсан. Энэ тухай ярихад, “ах дүүгийн барилдлага” гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь түр зуурын ааш зан, сэтгэл санааны байдал, өөрөөр хэлбэл, тодорхой орчин болон нөхцөл байдалд хүмүүст бий болдог ааш зан юм. Тийм ааш зан нь маш хөхүүн хөгжилтэй, маш сэргэлэн цовоо, маш эерэг байдаг бөгөөд энэ нь чамайг эерэг дүгнэлт, сонголт хийхэд хүргэдэг, эсвэл зарим нэг сүрлэг үг хэлж, шаргуу ажиллахад бэлэн байхад хүргэдэг ч ийм төрлийн бэлэн байдал нь үнэнийг хайрлах, үнэнийг ойлгох, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх жинхэнэ байдал биш. Энэ нь зүгээр л ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санаа, үзэл бодлын ноёрхол дор бий болсон ааш зан юм. Энгийнээр хэлэхэд ийм байдаг. Илүү гүнзгий түвшинд, Миний үзэл бодлоор бол ах дүүгийн барилдлага нь үнэндээ түргэн зангийн илрэл юм. “Түргэн зангийн илрэл” гэдгээр Би юу хэлж байна вэ? Жишээлбэл, хүмүүс түр зуур баяр хөөртэй байх үедээ бүхэл өдөржин шөнөжин хоол унд идэхгүй, унтахгүй байсан ч өлсөхгүй, ядрахгүй явж чаддаг. Энэ нь хэвийн үү? Хэвийн нөхцөлд хүмүүс хоол идэхгүй бол өлсөж, шөнөжин сайн унтахгүй бол үлбийж, назгайрна. Гэхдээ тэд гэнэтхэн ааш зан нь хөхүүн хөгжилтэй болж, өлсөхгүй, нойрмоглохгүй, ядрахгүй бол энэ нь хэвийн бус зүйл биш үү? (Тийм ээ, хэвийн бус.) Энэ нь амь зан чанарын жам ёсны илчлэл мөн үү? (Биш.) Хэрвээ энэ нь хэвийн илчлэл биш бол юу юм бэ? Энэ бол түргэн зан. Түргэн зан гэдэг нь өөр ямар утгатай вэ? Агшин зуурын баяр хөөр, уур хилэн гэх мэт хэвийн бус сэтгэл хөдлөлөөс болоод хүмүүс бодлогогүй байдалтай байхдаа туйлширсан зан авир гаргадаг гэсэн үг юм. Энэ туйлширсан зан авир гэдэг нь юу вэ? Заримдаа тэд баяртай байх үедээ гэртээ байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг бусдад өгдөг, эсвэл заримдаа уурандаа хэн нэгнийг хутгалж хөнөөдөг. Энэ нь түргэн зан биш үү? Эдгээр нь хүмүүсийг бодлогогүй байдалтай байхад үүсдэг, туйлширсан зан авир юм: Энэ нь түргэн зан. Зарим хүн анх үүрэг гүйцэтгэж эхлэхдээ маш баяртай байдаг. Хоол идэх цаг болоход өлсдөггүй, амрах цаг болоход нойр нь хүрдэггүй. Харин тэд “Бурханы төлөө зарлагад, Бурханы төлөө төлөөс төл, ямар ч бэрхшээлийг даван туул!” гэж хашхирдаг. Тэд баяр хөөргүй байх болгондоо юу ч хийхийг хүсдэггүй, харсан хүн бүрдээ дургүйцэж, тэр ч байтугай Бурханд итгэхээ болих талаар боддог. Энэ бүхэн нь түргэн зан юм. Энэ түргэн зан яаж бий болсон бэ? Хүмүүсийн завхарсан зан чанараас бий болсон уу? Үндсэндээ энэ нь хүмүүс үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлж чадахгүйгээс болдог. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ янз бүрийн гажууд бодлын нөлөөнд автдаг. Янз бүрийн гажууд, сөрөг бодлын нөлөөн дор хүмүүс элдэв янзын бодлогогүй, хэвийн бус ааш зан гаргадаг. Ийм ааш зантай байх үедээ тэд элдэв янзын түргэн зантай шүүлт, зан авир гаргадаг. Ийм юм болдог, тийм биз дээ? “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх энэ үзэл баримтлалын мөн чанар юу вэ? (Түргэн зан.) Тийм ээ, түргэн зан. Тэгвэл “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх үг үндэслэлтэй юу? Зарчимд нийцдэг үү? Хүмүүсийн дагаж мөрдөх ёстой эерэг зүйл мөн үү? Мэдээж биш. Найзынхаа өмнөөс зовлон туулах энэ асуудал нь бодлогогүй, ойворгон, түргэн зантай. Энэ асуудалд ухаалгаар хандах ёстой. Чи найзынхаа өмнөөс зовлон туулахуйц хэмжээнд ах дүүгийн барилдлагыг үнэлдэггүй бол зүгээр үү? Чадах чинээгээрээ найзууддаа туслах нь зүгээр үү? Юмыг яаж зөв хийх вэ? Ах дүүгийн барилдлагыг тун их үнэлдэг мэт санагддаг, найзынхаа өмнөөс зовлон туулах гэх мэт үзэл санаа, үзэл бодол нь яагаад бүгд буруу юм бэ? Юу нь буруу юм бэ? Энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Энэ асуудлыг тодруулмагц хүмүүс тийм үзэл санаа, үзэл бодлыг бүрмөсөн орхино. Үнэндээ энэ асуудал маш энгийн. Та нар үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? Та нар энэ асуудлын талаар ямар ч үзэл бодолгүй, ямар ч хэлэх үггүй. Энэ нь нэг зүйлийг баталдаг, өөрөөр хэлбэл, Намайг найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийг задлан шинжлэхээс өмнө та нар бүгдээрээ энэ үгийг баримталж, тун их шүтдэг хүмүүс байсан, мөн найзынхаа өмнөөс зовлон туулдаг хүмүүст бүгд атаархаж, тийм хүнтэй найзалж чадсан хүмүүст ч атаархаж, тийм найзуудтай байх нь баяр хөөртэй, нэр төрийн хэрэг гэж боддог байсан. Тийм биш гэж үү? Та нар энэ асуудлыг хэрхэн харж байна вэ? (Найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийн дагуу хүмүүстэй харилцах нь зарчимгүй, үнэнд нийцдэггүй гэж би бодож байна.) Энэ хариултыг юу гэж бодож байна? Энэ нь тийм үзэл санаа, үзэл бодлын чамд тавьсан хүлээс, дөнгийг суллаж чадах уу? Тийм хэрэг явдалд хандах чиний арга барил, зарчмыг өөрчилж чадах уу? Тийм асуудлын талаарх эндүү ташаа үзэл бодлыг чинь залруулж чадах уу? Чадахгүй бол энэ хариулт юу вэ? (Хоосон сургаал.) Хоосон сургаал яриад ямар хэрэгтэй юм бэ? Хоосон сургаалын талаар бүү ярь. Хоосон сургаал хэрхэн бий болдог вэ? Чи тийм үзэл санаа, үзэл бодлын мөн чанарыг тодорхой хардаггүй, хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явах, үйлдэхэд чинь тийм үзэл санаа, үзэл бодлын үзүүлдэг сөрөг нөлөө, хор хөнөөлийг бүрэн ойлгодоггүйгээс болдог. Тэрний юу нь буруу болохыг чи мэддэггүй учраас өнгөц хоосон сургаал ашиглан энэ асуудалд хариулт өгч, шийдвэрлэж л чадна. Эцсийн үр дүнд хоосон сургаал асуудлыг чинь шийдвэрлэж чадахгүй бөгөөд чи тийм үзэл санаа, үзэл бодлын ноёрхол, нөлөөн дор амьдарсаар байна.
“Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын юу нь буруу вэ? Энэ асуулт нь үнэндээ нэлээд энгийн бөгөөд хэцүү биш юм. Дэлхий дээр амьдардаг хэн ч хадан завсраас үсэрч гарч ирээгүй. Хүн бүрд эцэг эх, үр хүүхэд байдаг, хүн болгонд хамаатан садан байдаг бөгөөд хүний энэ ертөнцөд хэн ч дангаараа оршин байдаггүй. Үүгээрээ Би юу хэлж байна вэ? Чи хүний энэ ертөнцөд амьдардаг, чиний гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар чамд бий гэж хэлж байгаа юм. Нэгдүгээрт чи эцэг эхдээ дэмжлэг үзүүлэх ёстой, хоёрдугаарт үр хүүхдүүдээ өсгөх ёстой. Энэ нь гэр бүл доторх чиний хариуцлага юм. Нийгэмд ч бас чиний гүйцэтгэх хариуцлага, үүрэг даалгавар гэж бий. Чи нийгэмд ажилчин, тариачин, бизнесмен, оюутан, сэхээтэн гэх мэт үүрэг роль гүйцэтгэх ёстой. Гэр бүлээс нийгэм хүртэл чиний биелүүлэх ёстой олон хариуцлага, үүрэг даалгавар бий. Өөрөөр хэлбэл, хоол хүнс, хувцас хунар, орон байр, унах унаанаас гадна чиний хийх ёстой олон зүйл байдаг, мөн чи олон зүйлийг хийж, олон үүрэг даалгавар биелүүлэх ёстой. Хүмүүсийн алхдаг Бурханд итгэх зөв замыг хойш тавиад, хувь хүнийхээ хувьд чи гэр бүлийн олон хариуцлага болон нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байдаг. Чи бие даан оршин тогтнодоггүй. Чиний мөрөн дээрх хариуцлага зүгээр л найз нөхөдтэй болж, цагийг сайхан өнгөрүүлэх, эсвэл ярилцаж болох, чамд тусалж чадах хэн нэгнийг олох явдал биш. Чиний хариуцлагын дийлэнх нь—хамгийн чухал нь—чиний гэр бүл, нийгэмтэй холбоотой байдаг. Чи гэр бүлийн хариуцлага, нийгэмд хүлээсэн үүргээ сайн биелүүлэх л юм бол хүний хувьд амьдрал чинь бүрэн дүүрэн, төгс гэж тооцогдоно. Тэгвэл гэр бүлдээ биелүүлэх ёстой хариуцлагад чинь юу багтах вэ? Хүүхдийн хувиар чи эцэг эхдээ ачлалтай байж, тэднийг дэмжих ёстой. Эцэг эх чинь өвчин тусах юм уу эцэг эхэд чинь бэрхшээл тулгарвал чи чадах бүхнээ хийх ёстой. Эцэг эхийн хувиар чи гэр бүлийнхнээ бүгдийг нь тэжээхийн тулд хөлсөө урсган чармайж, шаргуу хөдөлмөрлөж, эцэг эх байх хүнд хариуцлагыг үүрч, үр хүүхдүүдээ өсгөж, зөв замыг дагадаг болгон хүмүүжүүлж, биеэ авч явах зарчмыг хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Тиймээс чи гэр бүлдээ тоо томшгүй олон хариуцлага үүрдэг. Чи эцэг эхээ дэмжиж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хариуцлага үүрэх ёстой. Хийх ёстой тийм зүйл олон байдаг. Нийгэмд чи ямар хариуцлагатай байдаг вэ? Чи хууль, дүрмийг даган мөрдөх ёстой, бусадтай харилцахдаа зарчимтай байх ёстой, ажилдаа чадах бүхнээ хийж, ажил мэргэжлээ сайн удирдах ёстой. Цаг хугацаа, эрч хүчнийхээ наяас ерэн хувийг эдгээр зүйлд зориулах ёстой. Өөрөөр хэлбэл, чи гэр бүлдээ юм уу нийгэмд ямар ч үүрэг роль гүйцэтгэлээ гэсэн, ямар ч замаар алхлаа гэсэн, амбиц, хүсэл эрмэлзэл чинь юу ч байлаа гэсэн, өөрсдийнх нь хувьд маш чухал хариуцлага хүн бүрд байдаг бөгөөд тэр нь бараг бүх цаг хугацаа, эрч хүчийг нь эзэлдэг. Гэр бүл болон нийгмийн хариуцлагын үүднээс авч үзвэл, хүн болох чи болон амьд бие болох чи хүний энэ ертөнцөд ирсний үнэ цэн юу вэ? Энэ нь Тэнгэрээс чамд өгсөн хариуцлага, даалгаврыг биелүүлэх явдал юм. Чиний амь ганцхан чамд харьяалагддаггүй, мэдээж бусдад харьяалагддаггүй. Чиний амь чиний даалгавар, хариуцлагын төлөө, хүний ертөнцөд биелүүлэх ёстой чиний хариуцлага, хүлээсэн үүрэг, даалгаврын төлөө оршин тогтнодог. Чиний амь эцэг эхэд чинь ч, эхнэрт (нөхөрт) чинь ч харьяалагддаггүй, мэдээж үр хүүхдүүдэд чинь харьяалагддаггүй. Үр удамд чинь бүр ч харьяалагдахгүй. Тэгвэл чиний амь хэнд харьяалагддаг вэ? Дэлхий ертөнцийн хүний өнцгөөс ярих юм бол чиний амь Бурханаас чамд өгсөн хариуцлага, даалгаварт харьяалагддаг. Харин итгэгчийн өнцгөөс харвал чиний амь Бурханд харьяалагдана, учир нь Бурхан л чиний бүх зүйлийг зохицуулж, захирч байдаг. Тиймээс дэлхий ертөнцөд амьдарч буй хүний хувиар чи өөрийнхөө амийг бусдад дур зоргоороо амлах ёсгүй, ах дүүгийн барилдлагын төлөө хэн нэгний төлөө амиа дураараа золиослох ёсгүй. Өөрөөр хэлбэл, чи өөрийнхөө амийг дорд үзэж болохгүй. Чиний амь өөр хэн нэгэнд, ялангуяа Сатанд, энэ нийгэмд, энэ завхарсан хүн төрөлхтөнд үнэ цэнгүй ч эцэг эх, хамаатан саданд чинь бол чиний амь туйлын чухал байдаг, учир нь чиний хариуцлага болон тэдний оршин тогтнол хоорондоо салшгүй холбоотой. Мэдээж үүнээс ч илүү чухал зүйл бол чиний амь болон Бурхан бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэх баримт нь хоорондоо салшгүй холбоотой. Бурханы захирдаг олон амийн дунд чиний амь зайлшгүй шаардлагатай. Магадгүй чи өөрийнхөө амийг тийм ч өндрөөр үнэлдэггүй, амиа тийм ч өндрөөр үнэлэх ёсгүй байж болох ч үнэн хэрэгтээ чамтай ойр дотно холбоотой, салшгүй харилцаатай эцэг эх, хамаатан саданд чинь чиний амь маш чухал байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь чи тэдний өмнө хариуцлага хүлээдэг, тэд ч бас чиний өмнө хариуцлага хүлээдэг, чи энэ нийгэмд хариуцлага үүрдэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага чинь энэ нийгэм дэх чиний үүрэг рольтой холбоотой байдаг. Хүн бүрийн үүрэг роль, амьд оршихуй бүр Бурханд зайлшгүй шаардлагатай бөгөөд бүгд хүн төрөлхтөн, энэ ертөнц, энэ газар дэлхий, энэ орчлонг захирах Бурханы дээд эрхийн салшгүй элементүүд юм. Бурханы нүдээр бүх амь элсэн ширхгээс ч илүү өчүүхэн, шоргоолжноос ч илүү жигшүүртэй; гэсэн хэдий ч хүн бүр бол амь, амьдарч, амьсгалж буй амь учраас Бурханы дээд эрхийн дотор хүн голлох чиг үүрэг гүйцэтгэдэггүй ч бас зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс эдгээр талаас үүнийг харвал, хэрвээ хүн найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн бөгөөд зөвхөн ингэж бодоод зогсохгүй, бас хэдийд ч ийнхүү үйлдэж, гэр бүлийн хариуцлага, нийгмийн хариуцлагаа үл хайхран, тэр ч байтугай өөрийн мөрөн дээрх Бурханы өгсөн даалгавар, үүргийг үл хайхран амиа өгөхөд бэлэн байдаг бол тэр нь буруу биш гэж үү? (Тийм.) Энэ бол урван тэрсэлсэн хэрэг! Хүнд Бурханы өгдөг хамгийн эрхэм нандин зүйл бол амь гэж нэрлэгддэг энэхүү амьсгал юм. Хэрвээ чи амиа даатгаж болно гэж боддог найздаа өөрийнхөө амийг хааш яаш амлах юм бол Бурханд тэрсэлж байгаа хэрэг биш гэж үү? Амиа үл хүндэтгэж байгаа хэрэг биш үү? Бурханд дуулгаваргүй хандсан хэрэг биш гэж үү? Бурханы эсрэг тэрслүү байдал биш үү? (Мөн.) Энэ нь гэр бүл болон нийгэмдээ гүйцэтгэх ёстой хариуцлагаасаа илт татгалзаж, Бурханы чамд өгсөн даалгавраас зайлсхийж байгаа хэрэг. Энэ бол тэрслүү явдал. Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол энэ амьдралдаа хүний үүрэх ёстой хариуцлага—гэр бүлийн хариуцлага, нийгмийн хариуцлага, Бурханы чамд өгсөн даалгавраас өөр юу ч биш. Хамгийн чухал зүйл бол эдгээр хариуцлага, даалгавар юм. Хэрвээ чи түр зуурын ах дүүгийн барилдлагын мэдрэмж, агшин зуурын түргэн зангийн улмаас өөрийнхөө амийг өөр хэн нэгний төлөө хааш яаш өгснөөр амиа алдвал хариуцлага чинь байсаар байх уу? Тэгвэл чи яаж даалгаврын талаар ярьж чадах юм бэ? Чи мэдээж Бурханы чамд өгсөн амийг хамгийн эрхэм нандин зүйл хэмээн нандигнадаггүй, харин оронд нь үүнийг хааш яаш бусдад амлаж, бусдын төлөө амиа өгч, гэр бүл, нийгмийн хариуцлагаа бүрмөсөн үл тоож, орхидог, энэ нь ёс суртахуунгүй, шударга бус явдал юм. Тэгвэл Би та нарт юу хэлэх гээд байна вэ? Санаандгүй байдлаар амиа бусдад бүү өг, бүү амла. Зарим хүн: “Би эцэг эхдээ амлаж болох уу? Хайртай хүндээ амлавал яах вэ, тэр нь зүгээр үү?” гэдэг. Тэгэх нь зүгээр биш. Яагаад тэр вэ? Бурхан чамд амь хайрлаж, гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Бурханаас чамд даалгасан даалгаврыг биелүүлэхийн тулд амиа үргэлжлүүлэх боломж олгодог. Чи амиа бусдад санаандгүй амлаж, бусдад өгч, бусдын төлөө зарлагадаж, бусдад зориулснаар өөрийнхөө амийг онигоо мэт үзэж болохгүй. Хэрвээ хүн амиа алдвал гэр бүл, нийгмийн хариуцлага, даалгавраа биелүүлж чадах уу? Биелүүлэх боломжтой хэвээр байх уу? (Үгүй.) Хүний гэр бүл, нийгмийн хариуцлага байхгүй болоход тэдний гүйцэтгэдэг нийгмийн үүрэг роль байсаар байх уу? (Үгүй.) Хүний гүйцэтгэдэг нийгмийн үүрэг роль байхгүй болоход тэр хүний даалгавар байсаар байх уу? Үгүй, байхгүй болно. Хүний даалгавар, нийгмийн үүрэг роль байхгүй болоход Бурханы захирдаг зүйл байсаар байх уу? Бурханы захирдаг зүйл бол амьд зүйлс, амьтай хүмүүс бөгөөд хүмүүсийн нийгмийн хариуцлага, амь байхгүй болж, нийгмийн үүрэг роль нь үгүй болоход энэ нь Бурханы захирдаг хүн төрөлхтөн, Бурханы удирдлагын төлөвлөгөөг үгүй болгохоор оролдож байгаа хэрэг мөн үү? Хэрвээ чи ингэх юм бол энэ нь тэрслүү хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол үнэхээр тэрслүү явдал. Чиний амь зөвхөн чиний хариуцлага, даалгаврын төлөө оршин тогтнодог бөгөөд амийн чинь үнэ цэн чиний хариуцлага, даалгаварт л тусгагдах боломжтой. Үүнээс гадна найзынхаа өмнөөс зовлон туулах нь чиний хариуцлага, даалгавар биш. Бурханаас амь заяасан хүний хувьд Бурханы чамд даалгасан хариуцлага, даалгаврыг биелүүлэх нь чиний хийх ёстой зүйл юм. Харин найзынхаа өмнөөс зовлон туулах нь Бурханы чамд өгсөн хариуцлага, даалгавар биш. Харин ч чи ах дүүгийн барилдлагын мэдрэмж, өөрийн хүсэл эрмэлзэл, амийн талаарх хариуцлагагүй бодлоор үйлдэж байгаа хэрэг, бас энэ нь мэдээж хүмүүст Сатаны суулгасан, хүний амийг жигших, уландаа гишгэх нэг төрлийн сэтгэлгээ юм. Тиймээс цаг нь хэзээ ч ирсэн бай, чи ямар ч дотнын найзтай болсон бай, түүнтэй найзлаад амь насанд аюултай нөхцөл байдлыг даван туулсан ч бай, түүний өмнөөс зовлон туулна гэж дур зоргоороо амлаж болохгүй, ийм бодлыг хөнгөн хуумгай авч үзэж ч болохгүй, бүх амьдрал, амиа түүнд зориулах тухай ч бодож болохгүй. Чи түүний өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Та нар ижилхэн сонирхолтой, төстэй зан араншинтай, адилхан замаар алхаж, бие биедээ тусалж чаддаг, дуртай юм бүхнийхээ талаар өөр хоорондоо ярилцаж чаддаг, ойр дотнын найзууд байж чаддаг ч энэхүү дотно найзын харилцаа нь нэг нэгнийхээ өмнөөс зовлон туулах суурин дээр үндэслэдэггүй, ах дүүгийн барилдлагыг үнэлэх явдалд ч суурилдаггүй. Чи түүний өмнөөс зовлон туулах шаардлагагүй, түүний төлөө өөрийнхөө амийг өгөх хэрэггүй, бүр ганц дусал цусаа ч урсгах шаардлагагүй. Зарим хүн: “Тэгвэл ах дүүгийн барилдлагын мэдрэмж минь ямар хэрэгтэй юм бэ? Би хүн чанартаа, бас зүрх сэтгэлдээ ах дүүгийн барилдлагыг харуулахыг үргэлж хүсдэг, тэгвэл би яах ёстой юм бэ?” гэдэг. Хэрвээ чи ах дүүгийн барилдлагаа харуулахыг үнэхээр хүсвэл өөрийнхөө ойлгож авсан үнэнийг нөгөө хүндээ хэлэх ёстой. Нөгөө хүн чинь сул дорой байхыг харах үедээ түүнийг дэмж. Зүгээр хөндлөнгөөс хараад зогсоод байж болохгүй; түүнийг буруу замаар явах үед сануулж, зөвлөж, тусалж дэмж. Нөгөө хүнийхээ асуудлыг харах үедээ чи түүнд туслах үүрэгтэй боловч түүний өмнөөс зовлон туулах хэрэггүй, өөрийнхөө амийг түүнд амлах шаардлагагүй. Түүний өмнө хүлээсэн хариуцлага бол зөвхөн тусалж, дэмжиж, сануулж, зөвлөж, эсвэл заримдаа жаахан уучилж, хүлээцтэй хандах явдал болохоос түүний төлөө амиа өгөх явдал биш, ах дүүгийн барилдлага гээчийг түүнд үзүүлэх явдал бүр ч биш. Миний хувьд ах дүүгийн барилдлага бол зүгээр л түргэн зан бөгөөд энэ нь үнэнд харьяалагддаггүй. Хүмүүст Бурханы өгсөн амьтай харьцуулбал хүмүүсийн хоорондох ах дүүгийн барилдлага нь хог хаягдал юм. Энэ нь хүмүүст Сатаны суулгасан нэг төрлийн түргэн зан, ах дүүгийн барилдлагын төлөөх сэтгэл хөөрлөөрөө олон зүйл хийхэд хүмүүсийг хүргэдэг зальхай явуулга, хүмүүсийн хаяхаар тэмцэж, насан туршдаа харамсах зүйл юм. Энэ бол болчимгүй явдал. Тиймээс чи ах дүүгийн барилдлагын талаарх энэ санааг орхисон нь дээр. Ах дүүгийн барилдлагын дагуу бүү амьдар, харин оронд нь үнэн болон Бурханы үгийн дагуу амьдар. Ядаж л чи өөрийнхөө хүн чанар, мөс чанар, эрүүл ухааны дагуу амьдарч, хүн бүртэй, бүх зүйлтэй ухаалгаар харьцаж, мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу бүхнийг зүй зохистой хийх ёстой.
Хариуцлага болон амийн талаарх маш олон үг хэллэг, санал бодлыг нөхөрлөсний дараа та нар одоо найзынхаа өмнөөс зовлон туулах тухай ёс суртахууны энэ шаардлагыг ялган таньдаг болсон уу? Та нар ялган таньдаг болсон болохоор тийм зүйлтэй харьцах зөв зарчим та нарт байгаа юу? (Байгаа.) Хэн нэгэн хүн чамаас өөрийнх нь өмнөөс зовлон туулахыг үнэхээр гуйвал чи яах вэ? Юу гэж хариулах вэ? “Чиний өмнөөс зовлон туулахыг чи надаас шаардаж байгаа бол миний амийг авахыг хүсэж байгаа юм байна. Хэрвээ чи миний амийг авахыг хүсэж байгаа бол, надаас тийм зүйл шаардаж байгаа бол гэр бүлийн хариуцлагаа биелүүлэх эрх, нийгмийн хариуцлагаа биелүүлэх эрхийг минь хасаж байна. Энэ нь бас хүний эрхийг минь хасаж байна, үүнээс ч чухал нь Бурханы дээд эрхэд захирагдах, үүргээ сайн гүйцэтгэх боломжийг минь үгүй хийж байна. Чи ингэж хүний эрхийг минь хасаж байгаа нь намайг төгсгөл болгоно! Чи маш олон эрхийг минь хасаж, намайг өөрийнхөө төлөө үхүүлж байна. Чи яаж ийм аминч, жигшүүртэй байж чадаж байна аа? Тэгсэн хэр нь миний найз хэвээр гэж үү? Мэдээж чи миний найз биш, харин дайсан” гэж хэлнэ. Ингэж хэлэх нь зөв үү? (Зөв.) Тэгж хэлэх нь үнэндээ зөв юм. Чи тэгж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр ойлгож байна уу? Аль нэг найз чинь чамаас өөрийнх нь өмнөөс зовлон туулахыг гуйж, амийг чинь шаардаад байвал чи боломж гармагц л түүнээс холдох ёстой, учир нь тэр бол сайн хүн биш. Зүгээр л чиний өмнөөс зовлон туулж чаддаг байлаа гээд тэр хүн чиний найз байх ёстой гэж бүү бод. “Миний өмнөөс зовлон туул гэж би чамаас гуйгаагүй, чи өөрөө л сайн дураараа хийсэн. Чи миний өмнөөс зовлон туулж чаддаг байлаа ч гэсэн чиний өмнөөс зовлон туулахыг надаас гуйх тухай бодох ч хэрэггүй. Чи ухаалаг биш, харин би үнэнийг ойлгодог, ухаалаг, бас энэ асуудалд ухаалгаар хандана. Чи миний өмнөөс хэчнээн олон удаа зовлон туулсан нь хамаагүй, би сэтгэл хөөрлөөрөө чиний өмнөөс зовлон туулахгүй. Чамд хэцүү байгаа бол би чадлынхаа хэрээр тусална, гэхдээ ганцхан чиний төлөө амьдрахын тулд би энэ амьдралд Бурханы надад даалгасан хариуцлага, даалгаврыг яасан ч орхихгүй. Миний ертөнцөд хариуцлага, үүрэг, даалгавраас өөр юу ч байхгүй. Хэрвээ чи надтай найз байхыг хүсэж байвал хариуцлагаа биелүүлж, даалгавраа гүйцэлдүүлэхэд минь тусалж, дэмжлэг үзүүлэхийг би чамаас гуйя. Тэгвэл л чи миний жинхэнэ найз. Чиний өмнөөс зовлон туулахыг чи надаас шаардаж, өөрийнхөө амийг чиний төлөө өгөх, амиа чамд амлах гэх мэт иймэрхүү амлалтыг надаар өгүүлсээр байвал чи надаас нэн даруй холдох ёстой, чи бол миний найз биш, би чам шиг хүнтэй найз болохыг хүсэхгүй, чам шиг хүний найз байхыг хүсэхгүй байна” гэж чи хэлнэ. Тэгж хэлэхийг чи юу гэж бодож байна? (Сайн байна.) Юу нь сайн бэ? Иймэрхүү найзгүй болсноор чи дарамтаас ангижирч, санаа зовнилоос ангид байж, бодлын дарамтгүй байх бөгөөд ах дүүгийн барилдлагыг үнэлэх гэх мэт үзэл бодолд баригдахгүй. Хэрвээ хэн нэгэн үнэхээр “Найзынхаа өмнөөс зовлон туулдаггүй чам шиг хүмүүс харилцахад зохисгүй, хэний ч найз болж чадахгүй” гэж хэлсэн бол үүнийг сонсоод чи гуниглах уу? Эдгээр үг чамд нөлөөлөх үү? Чи оршин тогтнолын мэдрэмжгүйгээр, амьдрах ямар ч найдваргүйгээр гуниглаж, сөрөг болж, хүмүүст хаягдсан юм шиг санагдах уу? Ингэх боломжтой ч үнэнийг ойлгох үедээ чи энэ асуудлыг бүрэн дүүрэн ойлгож авах бөгөөд эдгээр үгэнд баригдахгүй. Өнөөдрөөс эхлээд чи уламжлалт соёлын эдгээр зүйлийг орхиж сурах ёстой, эдгээр ачааг үүрэх шаардлагагүй. Ийм маягаар л чи амьдралын зөв замаар алхаж чадна. Үүнийг хэрэгжүүлж чадах уу? (Чадна.) Мэдээж энэ нь тийм амархан орхиж болох зүйл биш. Хүмүүс эхлээд сэтгэл санаагаа бэлдэж, бага багаар тунгаан бодож, үнэнийг бага багаар эрж хайж, бага сагаар ойлгож, үнэн-зарчмын дагуу бага багаар хэрэгжүүлэх ёстой. Энэ нь хүмүүстэй харилцах харилцаа, холбоо сүлбээгээ шийдвэрлэж, зохицуулахдаа үнэн-зарчмыг ашиглаж буй хэрэг юм. Товчхондоо Би та нарт сүүлийн хэдэн үгийг хэлмээр байна: Амь болон хариуцлагаа нандигна; Бурханы чамд өгсөн үүргээ гүйцэтгэх боломжийг нандигна, Бурханы чамд өгсөн даалгаврыг нандигна. Ойлгож байна уу? (Ойлголоо.) Энэ асуудлыг нэгд нэггүй ойлгож авсан чинь баяр хөөртэй хэрэг биш үү? (Тийм ээ.) Чи эдгээр эндүү ташаа үзэл санаа, үзэл бодолд хязгаарлагдаж, хүлэгддэггүй бол сэтгэл чинь тайван байна. Гэхдээ чи одоо үнэндээ тайван биш байгаа. Чи ирээдүйд үнэнийг эрэлхийлэх замаар орж, эдгээр зүйлд санаа зовохоо болимогцоо үнэхээр сэтгэл амарна. Үнэхээр бүхэлдээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг хүмүүс л үнэхээр тайван, сэтгэл амар байдаг, амар амгалан, баяр хөөртэй байж, үнэний дагуу амьдарч, биеэ авч явдаг бөгөөд хэзээ ч харамсахгүй. Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая.
2022 оны 5 дугаар сарын 7
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?