Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (3) (II хэсэг)
Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь хүний уламжлалт үзэл юм. Энэ нь үнэнтэй огт нийцдэггүй. Энэ нь үнэнтэй зөрчилддөгийг харгалзан үзвэл, хүн үнэнийг хэрэгжүүлэхийн тулд яг юуг эзэмших ёстой вэ? Ямар бодит байдлыг амьдран харуулбал үнэн болон Бурханы шаардлагад нийцэх вэ? Мэдэж байна уу? Ингэж нөхөрлөсний дараа зарим нь “Та боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь үнэнтэй нийцдэггүй, тэр нь ердөө гадна талын сайн зан авир гэж хэлдэг. Тиймээс бид зүгээр л боловсрол сайтай, мэдрэмжтэй хүмүүс байхаа болино. Амьдрал илүү амар, ямар ч хязгаарлалтгүй болж, ямар ч дүрэм журамд хүлэгдэхгүй. Бид юу хүссэнээ хийж, хүссэнээрээ амьдарч чадна. Тэгвэл хэчнээн санаа амар байх билээ дээ! Хүний сайн зан авир төгсгөлтэй нь хамаагүй болохоор бид одоо илүү эрх чөлөөтэй. Бид боловсон байдал, дүрэм журам гэх мэтийн зүйлсэд санаа зовох шаардлагагүй” гэж хэлж магадгүй. Ингэж хүлээн авах нь зөв зүйл мөн үү? (Биш.) Энэ нь утгагүй ойлголт; тэд туйлширсан алдаа гаргаж байна. Тэгвэл ийм алдаа гаргах хүн байна уу? Зарим хүн “Боловсон хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах боломжтой хэвээр учраас би ерөөсөө боловсон хүн болохгүй. Би боловсон хүмүүст зэвүүцэж эхэлж байна. Би боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг хүмүүсийг дооршоодог. Эдгээр зүйлийг харуулдаг хэнийг ч би дорд үзэж, ‘Чи фарисайчууд шиг зан авиртай, бусдыг хуурах зорилготой. Энэ нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш, үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал бүр ч биш. Биднийг мэхлэхээ боль, бид чамд хууртаж, арга зальд чинь автахгүй!’ гэж ил тод зэмлэдэг” хэмээн хэлж магадгүй. Та нар тэгж авирлах уу? (Үгүй.) Тэгэхгүй байх чинь зөв. Хэрвээ тийм ухаангүй зүйл хийвэл маш утгагүй хэрэг болно. Утгагүй ойлголттой зарим хүн үнэний талаар цэвэр ойлголтгүй байдаг—тэдэнд тийм чадамж байдаггүй. Тэд дүрэм журам дагаж л чаддаг учраас тэгж авирладаг. Тэгвэл бид яагаад энэ асуудлын талаар нөхөрлөж, задлан шинжилдэг вэ? Үндсэндээ, үнэнийг эрэлхийлэх нь гадна талын сайн зан авирыг эрэлхийлэх явдал биш, чамайг хүмүүжилтэй, дэг журамтай, боловсролтой хүн болгох зорилготой ч биш гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө байдаг. Харин ч энэ нь чамайг үнэнийг ойлгодог, хэрэгжүүлдэг, үнэнд үндэслэн үйлдэж чаддаг болгох зорилготой бөгөөд чиний хийдэг бүхэн Бурханы үгэнд үндэслэж, үнэнд нийцэлтэй байна гэсэн үг юм. Үнэнтэй нийцдэг, Бурханы үгийг үндэс сууриа болгосон зан авир нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байхтай адилхан биш, уламжлалт соёл болон уламжлалт ёс суртахууны хүнээс шаарддаг стандарттай ч адилхан биш. Эдгээр нь хоёр өөр зүйл юм. Бурханы үг бол үнэн бөгөөд Бурханы үг л дангаараа хүний сайн муу, зөв бурууг хэмжих цорын ганц шалгуур билээ. Нөгөө талаар уламжлалт соёлын боловсрол сайтай, мэдрэмжтэй байх стандарт нь үнэн-зарчмын стандартад хүрдэггүй. Хэзээ, ажлын аль үе шатанд Бурхан чамд боловсрол сайтай, мэдрэмжтэй, боловсролтой, эрхэмсэг, жигшүүрт ашиг сонирхлоос ангид хүн байх ёстой гэж хэлсэн бэ? Бурхан тиймэрхүү юм хэлсэн үү? (Үгүй.) Хэлээгүй. Тэгвэл хүний зан авирын тухайд Бурхан ямар үг хэлж, ямар шаардлага тавьсан бэ? Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон биеэ авч явж, үйлд. Тэгвэл Бурханы энэ үгийн үндэслэл нь юу вэ? Өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийн тулд чи ямар үнэнийг шалгуураа болгон ашиглаж, ямар амьдралаар амьдрах ёстой вэ? Үүнийг ойлгох ёстой юм биш үү? (Тийм.) Тэгвэл хүний зан авирт тавих Бурханы үгийн шаардлага, стандарт юу вэ? Та нар үүнийг тодорхой илэрхийлсэн Бурханы үгийг олж чадах уу? (Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Надад маш их найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр биелүүлж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, байгаа бүхнээ, бүр амиа ч гэсэн Бурханы төлөө өгч чадна гэх зэргээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө).) Энэ бүх үг нь хүний биеэ авч явах байдлын зарчим, шаардлага юм. Тэгвэл тодорхой хэрэгжүүлэлтийн талаарх Бурханы өөр ямар үг байдаг вэ? (Өөр нэг хэсэгт ингэж хэлсэн байдаг: “Чиний зүрх сэтгэл байнга тайван байдалтай байх ёстой, ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна. Энэ бол хэвийн хүн чанарын зөв зүйтэй илрэл юм” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам).) Энэ нь бага зэрэг тодорхой хэрэгжүүлэлт юм. Эдгээр нь хүний гадаад зан авир, арга замд тавих тодорхой заавар болон шаардлага мөн. Эдгээрийг Бурханы үгийн үндэслэл гэж үзэж болох уу? Энэ нь хангалттай тодорхой байна уу? (Тийм.) Дахиад нэг унш даа. (“Чиний зүрх сэтгэл байнга тайван байдалтай байх ёстой, ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна. Энэ бол хэвийн хүн чанарын зөв зүйтэй илрэл юм.”) Энэ хэдэн зүйлийг бичиж тэмдэглэ; энэ нь ирээдүйд аливааг хийхдээ та нарын баримтлах ёстой зарчим юм. Хүмүүс биеэ авч явах, үйлдэхдээ аливаа зүйлтэй ухаалгаар нүүр тулж сурах ёстой, түүнчлэн мөс чанар, эрүүл ухаантай авирласны үндсэн дээр үнэн-зарчмыг эрж хайж чаддаг байх ёстойг энэ нь хүмүүст хэлж өгдөг. Ингэж биеэ авч явж, үйлд, тэгвэл зарчим болон хэрэгжүүлэлтийн замтай болно.
Бидний дөнгөж сая ярьсан хэдэн зүйл бол “Ямар нэг зүйл тохиолдох үед чи яаруу, өрөөсгөл бодолтой, зөрүүд, радикал үзэлтэй, хиймэл, хуурамч байж болохгүй, тэгж байж чи эрүүл ухаанаар үйлдэж чадна” гэдэг юм—эдгээрийг хийхэд амархан уу? Үнэндээ хэсэг хугацааны сургуулилтын дараа эдгээрийг бүгдийг нь биелүүлэх боломжтой. Тэгвэл эдгээрийг үнэхээр хийж чадахгүй хүн байвал яах вэ? Чи нэг зүйлийг л хийж байгаа бол зүгээр, өөрөөр хэлбэл асуудалтай тулгарах үедээ юм уу бусадтай харилцахдаа ядаж нэг зүйлийг дагаж мөрдөх ёстой: Чи бусдыг босгон байгуулдаг байдлаар биеэ авч явж, үйлдэх ёстой. Энэ нь хамгийн үндсэн гол зүйл юм. Хэрвээ чи үүний дагуу, үүнийг шалгуураа болгон хэрэгжүүлж, даган мөрдвөл үндсэндээ бусдад ямар нэгэн томоохон хор хохирол учруулахгүй, өөрөө ч том хохирол амсахгүй. Бусдыг босгон байгуулдаг байдлаар биеэ авч явж үйлд—үүнд нарийн ширийн зүйл бий юу? (Байгаа.) Бусдын ашиг сонирхлыг хохироон байж өөртөө бүү сэтгэл хана; бусдын зовлон дээр өөрийнхөө аз жаргал, баяр хөөрийг бүү бүтээ. Босгон байгуулах гэдэг нь ийм утгатай. Тийм босгон байгуулалтыг ойлгох хамгийн үндсэн арга зам юу вэ? Хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны үүднээс хэмжвэл чиний зан авирыг бусад хүн тэвчиж болохоор байх ёстой; энэ нь хүний мөс чанар, эрүүл ухаанд нийцэж байх ёстой. Хэвийн хүн чанартай хэн боловч үүнд хүрч чадах биш үү? (Тийм ээ.) Хэн нэгэн хүн өрөөнд амарч байхад чи тийшээ ороод, эргэн тойрноо үл хайхран дуулж, хөгжим тоглож эхэллээ гэе. Тэр нь зохистой юу? (Зохисгүй.) Тэр нь бусдын зовлон дээр зугаа цэнгэл, аз жаргалаа бүтээж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы үгийг унших юм уу үнэний талаар нөхөрлөж байх явцад чи зүгээр л өөрийнхөө асуудлыг түүнтэй ярилцах гэвэл тэр хүнийг хүндэлж байгаа хэрэг мөн үү? Энэ нь тэднийг босгон байгуулахгүй байгаа хэрэг биш үү? (Тийм.) Босгон байгуулахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хамгийн наад зах нь чи бусдыг хүндэлдэггүй гэсэн үг. Чи бусдыг юм ярьж, юм хийж байхад нь тасалдуулах ёсгүй. Энэ нь хэвийн хүн чанараар хүрч чадах зүйл биш гэж үү? Хэрвээ чи үүнийг ч биелүүлж чадахгүй бол үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй. Үнэнийг хэрэгжүүлэх нь ядаж мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн л хийж чадах зүйл бөгөөд хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол ядаж л үг, үйлдлээрээ мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцэх ёстой; чи эргэн тойрныхоо хүмүүст тэвчиж болохоор байх ёстой бөгөөд бүгдийнх нь шалгуурт тэнцдэг байх ёстой. Энэ нь бидний дөнгөж сая хэлсэн зүйл: Үйлдэл чинь бусдад ядаж л дажгүй санагдаж, тэднийг босгон байгуулдаг байг. Босгон байгуулдаг байх нь бусдад ашиг тустай байхтай адилхан уу? Үгүй, үнэндээ босгон байгуулах гэдэг нь бусдын орон зайг харилцан хүндэлж, тэдэнд саад болохгүй, үймүүлэхгүй, тэднийг самууруулахгүй; зан авираасаа болоод бусдад хор хохирол учруулахгүй, бусдыг зовоохгүй байна гэсэн үг юм. Босгон байгуулах гэдэг нь ийм утгатай. Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Босгон байгуулах гэдэг нь бусдад хэр их ашиг тустай байх тухай биш; харин тэднийг зүй ёсны ашиг сонирхол, эрхээ эдлэхэд нь тус нэмэр болж чаддаг, дур зоргоороо байдал болон зохисгүй зан авираасаа үүдэн үүнд нь хөндлөнгөөс оролцохгүй, эрхийг нь хасахгүй байх явдал юм. Тийм биз дээ? (Тийм ээ.) Та нар одоо хүний биеэ авч явах байдал болон үйлдэлтэй холбоотой Бурханы зарим үгийг мэдэж байгаа ч хамгийн гол нь чи биеэ авч явах байдал болон үйлдлээрээ бусдыг босгон байгуулах ёстой гэдгийг Би дахиад хэлье. Энэ бол үйлдлийн зарчим юм. Босгон байгуулах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгов уу? (Тийм ээ.) Өөрсдийнх нь үг, үйлдэл бусдыг босгон байгуулж байгаа эсэхийг огт боддоггүй мөртөө өөрсдийгөө боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн гэж үздэг хүмүүс бий. Энэ нь худлаа биш гэж үү? Үг, үйлдлээрээ бусдыг босгон байгуулдаг байх—үүнээс авах ёстой сургамж байдаг бус уу? Энэ нь зан авирын нэг илэрхийлэл байж болно, гэхдээ үүнийг хийхэд амархан уу? Хэрвээ хүн багахан үнэнийг ойлгодог бол зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ, бусдыг босгон байгуулдаг байдлаар хэрхэн үйлдэхээ, бусдад ашиг тустай байдлаар хэрхэн үйлдэхээ мэднэ. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол юу хийхээ мэдэхгүй; гагцхүү үзэл, төсөөлөлдөө тулгуурлан үйлдэж л чадна. Зарим хүн өөрт нь юу ч тохиолдсон, өдөр тутмын амьдралдаа хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй. Тэд бусдад ямар санагдахыг тоолгүйгээр зүгээр л дур сонирхолдоо нийцүүлэн үйлддэг. Тийм үйлдэл зарчимтай байдаг уу? Та нар зарчим байгаа эсэхийг харж чаддаг байх ёстой, тийм биз дээ? Та нар бүгдээрээ байнга цугларч, Бурханы үгийг уншдаг; хэрвээ та нар үнэхээр бага зэрэг үнэнийг ойлгож чаддаг бол үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, зарим хэрэг явдалд оролцож чадна. Тийм хэрэгжүүлэлт чамд ямар санагдах вэ? Бусдад ямар санагдах вэ? Хэрвээ чи үүнийг мэдрэхээр шаргуу оролддог бол ямархуу хэрэгжүүлэлт бусдыг босгон байгуулахыг мэдэх болно. Ихэвчлэн та нарт ямар нэг зүйл тохиолдох үед, тэр нь юу ч байлаа гэсэн, хэвийн хүн чанар юм уу үнэний хэрэгжүүлэлтийг хөнддөг байдлаар хэрхэн үйлдэх тухай бодит асуудлыг та нар огт бодож үздэггүй. Тиймээс ямар нэг зүйл тохиолдоход та нараас ямар хэрэгжүүлэлт юм уу үйлдэл бусдыг босгон байгуулахыг асуувал та нарын хувьд ямар ч тодорхой замгүй мэт хариулахад хэцүү санагдана. Цуглаан дээр Миний нөхөрлөдөг бүхэн бодит амьдралын эдгээр асуудал байдаг атал тэдгээртэй тулгарах үедээ та нар хэзээ ч хөл нийлүүлж чаддаггүй бөгөөд оюун санаа чинь үргэлж хоосон явдаг. Энд зөрүү байгаа биш үү? (Тийм.) Та нар тэгвэл Бурханд итгэх итгэлээсээ юу олж авсан юм бэ? Цөөхөн хоосон сургаал, хэдхэн уриа лоозон. Ямар ядмагхан, өрөвдөлтэй юм бэ!
Бидний ярилцсан зүйлсийн нэг болох хүн өөрийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйл буюу боловсрол сайтай, мэдрэмжтэй байх гэдэгт хүний зарим тодорхой үзэл, төсөөлөл, түүнчлэн энэ зан авирын талаарх зарим уламжлалт ойлголт байдаг. Товчхондоо зан авирын энэ илэрхийллийг одоо харвал энэ нь үнэнтэй юм уу жинхэнэ хүн чанартай ямар ч холбоогүй гэдгийг бид харж болно. Учир нь энэ нь үнэнээс маш хол бөгөөд үүнийг үнэнтэй харьцуулахын аргагүй, үүнээс гадна тийм зан авир нь хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, мөн хүний биеэ авч явах байдал, үйлдэлд тавих Бурханы шаардлагын стандарттай үндсэндээ үл нийцдэг, үүнтэй огт таардаггүй, ямар ч хамааралгүй байдаг. Энэ нь зүгээр л хүний зан авир. Хүн хэчнээн сайхан зан гаргалаа ч, энэ зан авирыг хэчнээн хангалттай хэрэгжүүллээ ч гэсэн энэ нь ердөө л нэг төрлийн зан авир юм. Энэ нь бүр жинхэнэ хэвийн хүн чанар гэж ч тооцогдохгүй. Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх ёстой гэдэг үг нь хүний гадаад зан авирыг өнгөлөх арга зам төдийхөн юм. Хүн өөрийгөө сайхан боож, гоёхын тулд боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар ихэд мэрийдэг, ингэснээрээ бусдын хүндлэл, бишрэлийг хүртэж, бүлэг доторх байр суурь, үнэ цэнээ нэмэгдүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тийм зан авир нь жинхэнэ хүнд байх ёстой ёс суртахуун, ёс жудаг, нэр хүндийн түвшинд ч хүрдэггүй. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь уламжлалт соёлоос үүдэлтэй үг бөгөөд завхарсан хүн төрөлхтний өөрсдөдөө зориулж тогтоосон, өөрсдийнхөө баримтлах ёстой зүйл гэж боддог зан авирын зарим илэрхийлэл юм. Зан авирын эдгээр илэрхийлэл нь бүлэг доторх байр суурийг нь өсгөж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой байдаг, ингэснээр тэд бусдын хүндлэлийг хүлээж, бүхнээс хүчирхэг нь байж, бүлэг дотроо амархан басамжлагдаж, дээрэлхүүлдэггүй нэгэн болно. Гадна талын энэ зан авир нь хүн чанарын ёс суртахуун юм уу чансаатай ямар ч хамаагүй атал хүн үүнийг маш өндрөөр үнэлж, асар их ач холбогдол өгдөг. Үүнд хэчнээн их худал хуурмаг байж таарах вэ гэдгийг өөрсдөө хар! Тиймээс хэрвээ чи одоо боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхаар эрэлхийлж, зан авираа зохицуулж, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байх эрэл хайгуул, хэрэгжүүлэлтдээ хичээнгүйлэн шамддаг бол үүнийгээ даруйхан боль гэж Би чамайг шавдуулж байна. Тийм зан авир, арга барил нь чамайг улам их дүр эсгэхэд хүргэж, улам хоёр нүүртэй болгож л чадах бөгөөд ингэхийн хэрээр чи үнэнч шударга, энгийн, нээлттэй хүн байхаас улам холдох болно. Чи боловсрол сайтай, мэдрэмжтэй байхаар чармайх тусмаа улам их дүр эсгэх ба хэдий чинээ их дүр эсгэнэ, дүр эсгэлт чинь төдий чинээ гүнзгийрч, бусдын хувьд чамайг хэмжиж, ойлгоход улам хэцүү болж, завхарсан зан чанар чинь төдий чинээ гүн далдлагдана. Тэгэх юм бол үнэн болон авралыг хүлээн авахад маш хэцүү болно. Тиймээс эдгээр зүйлийг харгалзан үзвэл боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохоор эрэлхийлэх зам нь үнэнийг эрэлхийлэх замтай адилхан уу? Энэ нь зөв зохистой эрэл хайгуул мөн үү? (Биш.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх зан авир нь сөрөг мөн чанартай, сөрөг үр дүнтэйгээс гадна үүний ард бусдыг болон өөрийгөө хуурч мэхлэх зүйл илүү их байдаг биш үү? (Тийм ээ.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн хэлэхийн аргагүй олон нууцыг ардаа нууж байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, бусдын мэдэхгүй, бусдад жигшүүртэй, муухай, ёрын муу, бузар булай санагддаг элдэв янзын эндүү ташаа бодол, үзэл, үзэл бодол, хандлага, санааг нууж байдаг. Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүний сайн зан авирын цаана завхарсан зан чанар нь илүү их нуугдаж байдаг. Тэрхүү зан авирын халхавчин доор завхарсан зан чанартайгаа нүүр тулах зориг зүрх тийм хүнд байдаггүй, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөх итгэл ч байдаггүй. Завхарсан зан чанарынхаа талаар, утгагүй мэдлэгийнхээ талаар, ёрын муу бодол, санаархал, зорилго—эсвэл бүр хорон муу, хорлонтой бодол санааныхаа талаар сэтгэлээ уудлах зориг зүрх, өөртөө итгэлтэй байдал бүр ч байдаггүй. Тэдний ард маш олон зүйл нуугдаж байдаг бөгөөд хэн ч үүнийг харж чаддаггүй; боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авиртай “сайн хүн” гэгчийг л бүх хүн өмнөө хардаг. Энэ нь луйвар биш үү? (Мөн.) Тэр хүний зан авир, илрэл, эрэл хайгуул, мөн чанар бүхэлдээ луйвар. Тэрээр бусдыг ч, өөрийгөө ч хуурч байна. Тийм хүний эцсийн төгсгөл ямар байх вэ? Боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байхын тулд тэд Бурханыг орхиж, үнэн замаас нүүр буруулж, Бурханд жигшигдэн гологддог. Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирын ар дахь нууцлаг булан бүрд дүр эсгэж, хууран мэхлэх арга барил, зан авираа нуун далдалдаг бөгөөд ингэх явцдаа биеэ тоосон, ёрын муу, үнэнээс залхдаг, харгис, гөжүүд зан авираа нуун далдалдаг. Тиймээс хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тусмаа төдий чинээ хуурамч байдаг бөгөөд боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохоор эрмэлзэх тусмаа үнэнийг төдий чинээ бага хайрлаж, үнэн болон Бурханы үгээс улам их залхдаг. Надад хэл дээ, тийм байдаг биз дээ? (Тийм.) Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх сайн зан авирын талаарх нөхөрлөлөө одоохондоо ингээд дуусгая.
Дөнгөж сая бид уламжлалт соёлын сайн зан авирын тухай үг хэллэгүүдийн нэг буюу боловсрол сайтай, мэдрэмжтэй байх талаар нөхөрлөлөө. Бусад үгийнх нь талаар нэг бүрчлэн нөхөрлөхгүй. Сайн зан авирын тухай бүх үг хэллэг нь бүхэлдээ хүний гадаад зан авир, дүр төрхийг өнгөлөх арга зам төдий юм. “Өнгөлөх” гэдэг нь гоёор хэлж байгаа хэрэг; нарийн яривал энэ нь үнэндээ нэг төрлийн дүр эсгэлт буюу хуурамч төрх ашиглан бусдыг хууран мэхэлж, өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө эергээр үнэлүүлж, өөрийгөө хүндлүүлэхийн сацуу зүрх сэтгэлийнхээ хар бараан тал, завхарсан зан чанар, жинхэнэ нүүр царайгаа бүгдийг нь нуун дарагдуулж, сайхан харагдуулах арга зам юм. Үүнийг бас ингэж хэлж болно: Эдгээр сайн зан авирын гэрэл гэгээн дор нуугдаж байдаг зүйл нь завхарсан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийн завхарсан үнэн нүүр царай билээ. Ёрын муу хүн төрөлхтний гишүүн нэг бүрд нуугдаж байдаг зүйл нь биеэ тоосон зан чанар, ов мэхтэй зан чанар, харгис зан чанар, үнэнээс залхдаг зан чанар юм. Хүний гадаад зан авир боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь, эсвэл эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх нь хамаагүй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг гэх мэт ямар ч байсан хамаагүй—тэд эдгээрийн алийг ч харуулдаг бай, энэ нь бусдын харж чадах гадаад зан авираас хэтрэхгүй. Энэ нь сайн зан авираар дамжуулан уг чанар-мөн чанараа мэдэж авахад тэднийг хөтөлж чадахгүй. Хүн боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, ойр дотно байдалтай, эвсэг найрсаг байх гадаад зан авирыг сайнаар хардаг болохоор хүний ертөнц бүхэлдээ тэдгээрт сайнаар ханддаг хэдий ч эдгээр сайн зан авирын халхавчин дор хүний завхарсан зан чанар үнэхээр оршин байдгийг үгүйсгэж болохгүй. Хүн үнэнээс залхаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдэг, Бүтээгчийн хэлсэн үгээс залхдаг, Бүтээгчийг эсэргүүцдэг уг чанар-мөн чанартай—эдгээр нь үнэхээр оршин байдаг. Үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Хүн хэчнээн их худал дүр эсгэсэн ч, зан авир нь хэчнээн намбатай, аятайхан байлаа ч, өөрсдийгөө хэчнээн гоё, сайхан харагдууллаа ч, хэчнээн ов мэхтэй байлаа ч завхарсан хүн нэг бүр сатанлаг зан чанараар дүүрэн байдгийг үгүйсгэх аргагүй. Эдгээр гадаад зан авирын халхавчин дор тэд Бурханыг эсэргүүцэж, тэрсэлсэн хэвээр, Бүтээгчийг эсэргүүцэж, тэрсэлсэн хэвээр байдаг. Мэдээж ийм сайн зан авирын нөмрөг, халхавчин дор хүн төрөлхтөн өдөр бүр, цаг хором бүрд, минут, секунд болгонд, хэрэг явдал бүр дээр завхарсан зан чанараа харуулахын зэрэгцээ завхарсан зан чанар болон нүгэл дунд амьдарсаар байдаг. Энэ нь маргаангүй баримт. Хүний аятайхан зан авир, тааламжтай үг, хуурамч төрхийг үл харгалзан, завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч багасдаггүй, гадаад талын энэ зан авираасаа болоод огтхон ч өөрчлөгддөггүй. Эсрэгээрээ гадна талын эдгээр сайн зан авираар халхлагдсанаасаа болоод завхарсан зан чанар нь байнга илчлэгдэж байдаг бөгөөд тэрээр мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ хэзээ ч больдоггүй—мэдээж харгис, ёрын муу зан чанартаа захирагдсанаар амбиц, хүсэл, хэрээс хэтэрсэн шаардлагууд нь байнга нэмэгдэж, хөгжиж байдаг. Надад хэл дээ, амьдран харуулдаг дүр төрх, биеэ авч явах байдал, үйлдлийнх нь үндэс эерэг, Бурханы үг болон үнэнд нийцэлтэй байдаг, сайхан ааштай, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн хаана байна вэ? Үнэнийг хайрладаг, Бурханы үгээс амьдралынхаа чиглэл, зорилгыг олоход бэлэн, хүн төрөлхтний авралд хувь нэмрээ оруулсан, боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй хүн хаана байна вэ? Чи ганц ч болов ийм хүнийг олж чадах уу? (Үгүй.) Үнэндээ хүн төрөлхтний дунд хүн хэдий чинээ мэдлэгтэй; хэдий чинээ боловсролтой; хэдий чинээ бодол санаа, байр суурь, нэр хүндтэй байна—хэдий түүнийг боловсрол сайтай, мэдрэмжтэй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн гэж нэрлэж болох ч—түүний бичсэн номлол төдий чинээ хүмүүсийг хууран мэхэлж, төдий чинээ ёрын мууг үйлдэх бөгөөд Бурханыг эсэргүүцэх нь төдий чинээ ноцтой байдаг. Нэр хүнд, байр суурь өндөртэй хүмүүс бусдыг бүр ч их хууран мэхэлдэг, Бурханыг эсэргүүцэхдээ бүр ч цадиггүй байдаг. Хүн төрөлхтний дундах тэр алдартай хүмүүс, агуу хүмүүс, сэтгэгчид, сурган хүмүүжүүлэгчид, зохиолчид, хувьсгалчид, улс төрчид, эсвэл аль нэг салбарын алдартай хүмүүсийг хар—тэдний дундаас хэн боловсрол сайтай, мэдрэмжтэй, ойр дотно байдалтай, эвсэг найрсаг байгаагүй вэ? Тэднээс хэн нь бусдын магтаалыг хүртэж, хүндлэлийг татахуйц байдлаар авирлаагүй вэ? Гэхдээ үнэндээ тэд хүн төрөлхтөнд ямар хувь нэмэр оруулсан бэ? Тэд хүн төрөлхтнийг зөв зам руу хөтөлсөн үү, эсвэл төөрөлдүүлсэн үү? (Төөрөлдүүлсэн.) Тэд хүн төрөлхтнийг Бүтээгчийн эрх мэдэл рүү хөтөлсөн үү, эсвэл Сатаны хөл доор аваачсан уу? (Сатаны хөл дор аваачсан.) Тэд хүн төрөлхтнийг Бүтээгчийн дээд эрх, хангалт, удирдамжийг эдлэхэд хүргэсэн үү, эсвэл Сатанд гишгэлүүлж, харгислуулж, хүчирхийлүүлэхэд хүргэсэн үү? Түүхэн дэх баатарлаг, алдартай, агуу, өргөмжлөгдсөн, ер бусын, эрх мэдэлтэй хүмүүсээс хэн нь олон сая хүнийг хөнөөн байж эрх мэдэл, байр сууринд хүрээгүй вэ? Хэн нь хүн төрөлхтнийг луйвардаж, төөрөлдүүлж, уруу таталгүйгээр нэр хүнд олж авсан бэ? Гаднаас нь харахад тэд бусадтай өдөр бүр харилцахдаа ойр дотно байдалтай, нэлээд нийцтэй, өөрийгөө бусадтай эн тэнцүү байранд тавьж, эвсэг найрсаг ярилцдаг ч далдуур хийдэг зүйл нь шал өөр байдаг. Тэдний зарим нь бусдыг мэхлэхээр хуйвалддаг; зарим нь бусдыг зовоож, хорлохын тулд заль гаргадаг; зарим нь өшөө авах боломжийг хайдаг. Ихэнх улс төрчид харгис байдаг бөгөөд хүмүүст тоо томшгүй хор хөнөөл учруулдаг. Тэд тоймгүй олон хүний толгой болон цусан дээр хөлөө бат тавьснаар байр суурь, нэр нөлөөгөө олж авсан мөртөө олон нийтийн газарт бол ойр дотно байдалтай, эвсэг найрсаг зан авирыг л хүмүүст харуулдаг. Хүмүүс эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, боловсрол сайтай, мэдрэмжтэй, даруу төлөв хүнийг л хардаг. Гаднаасаа тэд сайхан ааштай, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй харагддаг ч энэ бүхний ард тоо томшгүй олон хүнийг хөнөөж, тоймгүй олон хүний эд хөрөнгийг завшиж, тоолж барагдашгүй олон хүнийг ноёрхож, тэднээр тоглосон байдаг. Тэд сайхан үг бүрийг хэлж, ёрын муу юм бүхнийг хийдэг бөгөөд ичгүүргүйгээр, эрээ цээргүйгээр тайзан дээрээс номлол айлдаж, яаж ойр дотно байдалтай, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн байх, яаж улс орон болон хүн төрөлхтөнд хувь нэмрээ оруулдаг хүн болох, хэрхэн хүмүүст үйлчилж, төрийн албан хаагч байх, өөрсдийгөө улс орондоо хэрхэн зориулахыг бусдад зааж сургадаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш үү? Тэдний ихэнх нь увайгүй, ханаж цаддаггүй хог шаар! Товчхондоо ёс суртахууны талаарх уламжлалт үзэлд нийцдэг сайн зан авиртай хүн байх гэдэг нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш; жинхэнэ бүтээгдсэн зүйл байхаар эрэлхийлж байгаа хэрэг биш. Эсрэгээрээ эдгээр сайн зан авирын эрэл хайгуулын цаана олон хар бараан, дурдаж хэлэхийн аргагүй нууц нуугдаж байдаг. Хүн ямар ч сайн зан авирыг эрэлхийлсэн бай хамаагүй, цаад зорилго нь хүмүүсийн хайр, хүндлэлийг хүлээж, байр сууриа нэмэгдүүлж, хүмүүст өөрийгөө хүндтэй, итгэл даахуйц, найдвартай хүн гэж бодуулахаас өөр юу ч биш. Хэрвээ чи тийм сайн зан авиртай хүн болохоор эрэлхийлдэг бол энэ нь алдартай, агуу хүмүүсийнхтэй адилхан чанар биш үү? Хэрвээ чи зүгээр л сайхан авирладаг ч Бурханы үгийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авдаггүй бол чанар чансаа чинь тэднийхтэй адилхан. Үр дүн нь юу байх вэ? Чиний хаясан зүйл бол үнэн; чиний алдсан зүйл бол аврагдах боломж. Энэ нь хамгийн тэнэг зан авир—тэнэг хүний сонголт, эрэл хайгуул юм. Та нар өөрсдийнхөө маш удаан хугацаанд биширсэн, тайзан дээрх тийм агуу, алдартай, цуутай хүн шиг болохыг ер нь хүсэж байсан уу? Тийм эвсэг найрсаг, ойр дотно байдалтай хүн болохыг хүсэж байсан уу? Сайхан ааштай, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, боловсрол сайтай, мэдрэмжтэй хүн болохыг хүсэж байсан уу? Гаднаасаа нөхөрсөг, хайр татам харагддаг хүн болохыг хүсэж байсан уу? Та нар өмнө нь иймэрхүү хүмүүсийг дагаж, шүтэж байсан уу? (Тэгсэн.) Хэрвээ чи одоо ч гэсэн ийм хүмүүсийг дагасаар, ийм хүмүүсийг шүтсээр байгаа бол Би чамд хэлье: Чи үхлээс холгүй байна, учир нь чиний шүтдэг хүмүүс бол сайн хүний дүр эсгэдэг ёрын муу хүмүүс юм. Бурхан ёрын муу хүмүүсийг аврахгүй. Ёрын муу хүмүүсийг шүтдэг, үнэнийг хүлээн авдаггүй бол эцэст нь чи ч бас устгагдана.
Ойр дотно байдалтай, эвсэг найрсаг гэх мэт сайн зан авирын цаад мөн чанарыг дүр эсгэлт гэх хоёр үгээр тодорхойлж болно. Тийм сайн зан авир нь Бурханы үгээс үүдэлтэй биш, мөн үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдсэний үр дүн ч биш юм. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? Энэ нь хүмүүсийн сэдэл, явуулга, дүр эсгэж, дүр үзүүлж, ов мэхтэй байхаас үүдэлтэй. Хүмүүс эдгээр сайн зан авиртай зууралдах үедээ хүссэн зүйлээ авах гэсэн зорилготой байдаг; эс бөгөөс тэд хэзээ ч өөрсдийгөө ингэж зовоож, өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдрахгүй. Өөрсдийнхөө хүслийн эсрэг амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдний жинхэнэ уг чанар хүмүүсийн төсөөлдөг шиг зан сайтай, гэнэн цайлган, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай биш гэсэн үг. Тэд мөс чанар, эрүүл ухаанаар амьдардаггүй; харин тодорхой зорилго, шаардлагад хүрэхийн тулд амьдардаг. Хүний жинхэнэ уг чанар юу вэ? Энэ нь мунгинуу, мэдлэггүй юм. Бурханы хайрласан хууль, тушаалгүйгээр хүмүүс нүгэл гэж юу болохыг мэдэхгүй байх байлаа. Хүн төрөлхтөн ийм байсан биш гэж үү? Бурхан хууль, тушаал гаргахад л хүмүүс нүглийн талаар зарим нэг ойлголттой болсон. Гэсэн ч тэд зөв буруу, эсвэл эерэг сөрөг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй хэвээр байдаг. Тэгвэл ийм тохиолдолд тэд ярьж, үйлдэх зөв зарчмыг мэддэг байх боломжтой юу? Ямар үйлдэл, ямар сайн зан авир хэвийн хүн чанарт байх учиртайг мэдэж чадах уу? Жинхэнэ сайн зан авир юунаас үүдэлтэй, хүний төрхийг амьдран харуулахын тулд ямархуу замыг дагах ёстойг тэд мэдэж чадах уу? Чадахгүй. Сатанлаг уг чанараасаа болж, зөн билгээсээ болж хүмүүс дажгүй, нэр төртэй амьдрахын тулд зөвхөн дүр эсгэж, дүр үзүүлж л чадна—энэ нь боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай гэх мэт ов мэхийг гаргадаг; улмаар эдгээр заль мэх, хууран мэхлэлтийн аргууд гарч ирдэг. Тэдгээрийг гарч ирмэгц хүмүүс нэг юм уу хэд хэдэн ов мэхийг сонгон зууралддаг. Зарим хүн эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байхаар сонгосон бол зарим нь боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байхыг сонгосон, зарим нь сайхан ааштай байж, ахмадыг хүндэлж, залуусыг халамжлахаар сонгосон, зарим нь эдгээр зүйлийг бүгдийг нь сонгосон байдаг. Гэсэн ч ийм сайн зан авиртай хүмүүсийг Би нэг нэр томьёогоор тодорхойлдог. Тэр нь ямар нэр томьёо вэ? “Гөлгөр чулуу.” Гөлгөр чулуу гэж юу вэ? Энэ нь олон жилийн турш хурц өнцгүүд нь урсгал усаар угаагдаж, мөлийсөн голын гөлгөр чулуунууд юм. Хэдий тэр чулуунууд дээр гишгэхэд өвтгөдөггүй ч анхааралтай байхгүй бол хүмүүс дээр нь халтирах боломжтой. Харагдах хэлбэр, дүрсээрээ эдгээр чулуу нь маш сайхан боловч гэртээ аваачсаны дараа ямар ч ашиггүй байдаг. Чи тэдгээрийг хаяж чадахгүй боловч хадгалаад ямар ч хэрэггүй байдаг—“гөлгөр чулуу” гэдэг нь энэ юм. Миний хувьд, ийм илэрхий сайн зан авиртай хүмүүс бол бүлээн. Тэд гаднаа сайн сайхан дүр эсгэдэг боловч үнэнийг огт хүлээн авдаггүй, сайхан сонсогдох зүйл хэлдэг ч ямар ч бодитой юм хийдэггүй. Тэд гөлгөр чулуу төдийхөн юм. Хэрвээ чи тэдэнтэй үнэн болон зарчмын талаар нөхөрлөх юм бол тэд чамд эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай байх талаар ярина. Хэрвээ тэдэнд антихристүүдийг ялган таних тухай ярих юм бол тэд чамд ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах тухай, боловсрол сайтай, мэдрэмжтэй байх тухай ярина. Хэрвээ чи тэдэнд хүний биеэ авч явах зарчим гэж байх ёстой, хүн үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг эрж хайж, дураараа авирлахгүй байх ёстой гэж хэлбэл тэдний хандлага ямар байх вэ? Тэд “Үнэн-зарчимд нийцүүлэн авирлах бол өөр хэрэг. Би зүгээр л боловсрол сайтай, мэдрэмжтэй байж, өөрийнхөө үйлдлийг бусдаар сайшаалгахыг хүсэж байна. Би ахмадыг хүндэлж, залуусыг халамжилж, бусдын сайшаалыг хүртэж л байвал тэр нь хангалттай” гэж хэлнэ. Тэд сайн зан авирыг л анхаардаг, үнэнд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Тэд ерөнхийдөө ахмад хүмүүс, ахлах зиндаатай, мэргэшилтэй хүмүүс, бүлэг доторх ёс суртахуун сайтай, нэр хүндтэй хүмүүсийг хүндэлж чаддаг байхын зэрэгцээ залуус, эмзэг бүлгийн хүмүүсийг ихэд хайрлаж халамжилдаг. Тэд эрхэмсэг гэдгээ харуулахын тулд ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах нийгмийн дүрэм журмыг чанд баримталдаг. Гэхдээ тэдний ашиг сонирхол болон тэр дүрэм журам нь зөрчилдөх үед тэд ашиг сонирхлоо хамгаалахын тулд уг дүрэм журмыг хойш тавиад, хэний ч хязгаарлалтад “авталгүй”, болчимгүй авирлана гэдгийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр тэдний сайн зан авир тэдэнтэй тааралдсан, таньдаг, мэддэг хүн бүрийн сайшаалыг хүлээдэг ч тэд бусдад магтагддаг ийм сайн зан авир гаргаж байхдаа хүртэл өөрсдийнхөө ашиг сонирхолд өчүүхэн төдий ч хохирол учруулдаггүй бөгөөд хэний ч хязгаарлалтад “авталгүйгээр” шаардлагатай бүх аргаар ашиг сонирхлынхоо төлөө тэмцэнэ гэдгийг үгүйсгэх аргагүй. Ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг нь өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөндөхгүй гэсэн суурин дээр үндэслэсэн зүгээр л түр зуурын зан авир. Энэ нь биеэ авч явах байдлын цар хүрээнд хязгаарлагддаг. Ашиг сонирхлыг нь хөндөхгүй, огт зөрчихгүй үед л тэд үүнийг хийж чадна, харин ашиг сонирхол нь өмнө нь байх үед эцэстээ тэд ашиг сонирхлынхоо төлөө л тэмцэнэ. Тиймээс ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах нь үнэндээ ашиг сонирхлоо хөөцөлдөхөд нь тэдэнд саад болдоггүй, тэгж хөөцөлдөхийг нь хязгаарлаж ч чаддаггүй. Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах зан авир нь тодорхой нөхцөл байдалд, өөрийнх нь ашиг сонирхлыг хөндөхгүй нөхцөлд л хүмүүсийн хэрэгжүүлж чадах сайн зан авир юм. Энэ нь хүний амь нас болон ясан дотроос төрөн гардаг зүйл биш. Хүн тийм зан авирыг хэчнээн их хэрэгжүүлж чаддаг ч бай, хэчнээн удаан тэсэж чадах ч бай, энэ нь хүний түшиглэн амьдардаг завхарсан зан чанарыг өөрчилж чадахгүй. Хэдийгээр хүнд ийм сайн зан авир байхгүй байсан ч адилхан л завхарсан зан чанар харуулна гэсэн үг—гэхдээ тэднийг ийм сайн зан авиртай болмогц завхарсан зан чанар нь өчүүхэн төдий ч сайжирдаггүй, өөрчлөгддөггүй. Эсрэгээрээ улам гүн нуугддаг. Энэ нь тийм сайн зан авирын ард нуугдаж байдаг мөн чанарын зүйлс юм.
Уламжлалт соёлын эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх сайн зан авирын талаарх нөхөрлөл, дүн шинжилгээ маань ингээд дууслаа. Тэдгээр нь боловсрол сайтай, мэдрэмжтэй байхтай мөн чанартаа бараг адилхан, бодит бус. Хүмүүс эдгээр сайн зан авирыг орхих ёстой. Хүмүүсийн хүрэхээр хамгийн их чармайх ёстой зүйл бол Бурханы үгийг өөрсдийнхөө үндэс суурь болгож, үнэнийг шалгуураа болгох явдал юм; тэгж байж л тэд гэрэлд амьдарч, хүний хэвийн дүр төрхийг амьдран харуулж чадна. Хэрэв чи гэрэлд амьдрахыг хүсвэл үнэний дагуу үйлдэх ёстой; чи шударга үг хэлж, шударга зүйл хийдэг үнэнч шударга хүн байх хэрэгтэй. Хамгийн гол нь биеэ авч явахдаа үнэн-зарчимтай байх явдал; хүмүүс үнэн-зарчмыг алдаж, сайн зан авирт л анхаарах юм бол энэ нь худал хуурмаг, дүр эсгэлтийг гарцаагүй төрүүлнэ. Хүмүүсийн биеэ авч явах байдал ямар ч зарчимгүй байдаг бол зан авир нь хэчнээн сайн байлаа ч тэд хоёр нүүртнүүд юм; тэд нэг хэсэгтээ бусдыг хуурч болох ч хэзээ ч итгэл даахуйц байхгүй. Хүмүүс Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явах үедээ л жинхэнэ суурьтай байдаг. Бурханы үгийн дагуу биеэ авч явалгүй, сайхан зан авиртай дүр эсгэхэд анхаарвал үр дүнд нь тэд сайн хүмүүс болж чадах уу? Яавч үгүй. Сайн хоосон номлол болон зан авир хүний завхарсан зан чанарыг өөрчилж чадахгүй, хүний мөн чанарыг ч өөрчилж чадахгүй. Зөвхөн үнэн болон Бурханы үг л хүмүүсийн завхарсан зан чанар, бодол санаа, саналыг өөрчилж, хүмүүсийн амь болж чадна. Боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх гэх мэт уламжлалт соёл болон үзэлдээ хүний сайн гэж үздэг янз бүрийн сайн зан авир нь зүгээр л зан авир юм. Тэдгээр нь амь биш, үнэн бүр ч биш. Уламжлалт соёл бол үнэн биш, уламжлалт соёлын сурталчилдаг сайн зан авир ч үнэн биш. Хүн хэчнээн их уламжлалт соёлыг эзэмшлээ ч, хэчнээн олон сайн зан авирыг амьдран харууллаа ч энэ нь завхарсан зан чанарыг нь өөрчилж чадахгүй. Тиймээс олон мянган жилийн турш хүн төрөлхтөн уламжлалт соёлын нөлөөнд автсан бөгөөд завхарсан зан чанар нь огтхон ч өөрчлөгдөөгүй; харин ч завхрал нь улам гүнзгийрч, дэлхий ертөнц улам бүр харанхуй, ёрын муу болсон. Энэ нь уламжлалт соёлын боловсролтой шууд холбоотой. Хүмүүс Бурханы үгийг амиа болгож байж л жинхэнэ хүмүүс шиг амьдарч чадна. Энэ нь маргаангүй. Тэгвэл Бурханы үг хүний зан авирт ямархуу хэм хэмжээ, шаардлага тавьдаг вэ? Хууль, тушаалд тогтоосон зүйлээс гадна бас хүний зан авирт тавих Эзэн Есүсийн шаардлагууд, ялангуяа эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн үеэр хүнд тавих шаардлага, дүрэм журам гэж бий. Хүн төрөлхтний тухайд бол эдгээр нь хамгийн эрхэм нандин үг бөгөөд хүн төрөлхтний биеэ авч явах хамгийн үндсэн зарчим юм. Та нар биеэ авч явах байдал болон үйлдлийнхээ хамгийн наад захын зан авирын шалгуурыг Бурханы үгээс олох ёстой. Тэгж байж л Хятадын уламжлалт соёлд байдаг сайн зан авирын төөрөгдөл, заль мэхээс ангижирч чадна. Тэгээд та нар биеэ авч явах байдал, үйлдлийнхээ зам болон зарчмыг олно, энэ нь бас авралын зам болон зарчмыг олсон байх болно гэсэн үг юм. Хэрвээ та нар Бурханы одоогийн үгийг өөрийнхөө үндэс суурь болгож, одоо нөхөрлөж буй үнэнийг шалгуураа болгоод, үүгээрээ хүн төрөлхтний үзэл дэх сайн зан авирын тэдгээр стандартыг орлуулбал үнэнийг эрэлхийлдэг хүн мөн юм. Бүх тохиолдолд хүнд тавих Бурханы шаардлага нь хүн ямар хүн байх ёстой, ямар замаар алхах ёстой тухай байдаг. Бурхан тусдаа тодорхой зан авиртай байхыг хүнээс хэзээ ч шаарддаггүй. Тэрээр хүмүүсээс ов мэхтэй биш, үнэнч шударга хүмүүс байхыг шаарддаг; үнэнийг хүлээн авч, эрэлхийлж, Өөрт нь үнэнч, дуулгавартай байж, Өөрт нь гэрчлэл хийхийг Бурхан хүнээс шаарддаг. Тэрээр хүнээс ердөө цөөн хэдэн сайн зан авиртай бай, тэгэх нь л дангаараа хангалттай гэж хэзээ ч шаардаагүй. Харин Хятадын уламжлалт соёл хүнийг сайн зан авирт, гадна талын сайн илрэлд л анхааруулдаг. Энэ нь хүний завхарсан зан чанар юу болох, завхрал нь хаанаас үүдэлтэй болохыг тодруулах талаар юу ч хийдэггүй, завхарсан зан чанараас ангижрах замыг зааж өгч бүр ч чаддаггүй. Тиймээс уламжлалт соёл хүнд байх ёстой ямар ч сайн зан авирыг яаж ч сурталчиллаа гэсэн хүн төрөлхтөн завхарсан зан чанараасаа ангижирч, жинхэнэ хүмүүс шиг амьдрахад ямар ч нэмэр болохгүй. Ёс суртахууны талаарх үг хэллэг нь хэчнээн эрхэмсэг, аятайхан байлаа ч хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй. Уламжлалт соёлын суртал ухуулга болон нөлөөн дор завхарсан хүн төрөлхтөнд дотоод ухамсрын олон зүйл бий болсон. Энд буй “дотоод ухамсар” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүн уламжлалт соёлын далд нөлөөнд автаж, үүгээр халдварласныхаа дараа, хэрхэн зүй зохистой үйлдэх талаарх ямар ч тодорхой үг, хэллэг, дүрэм журам, танин мэдэхүй байхгүй байх үед хүмүүсийн хэвшмэл санаа, арга барилыг зөнгөөрөө хэрэгжүүлж, дагаж мөрддөг гэсэн үг юм. Бүх хүний адилаар тийм орчинд, тийм нөхцөл байдалд амьдрахдаа тэд дотоод ухамсартаа “Боловсрол сайтай, мэдрэмжтэй байх нь гайхалтай—энэ нь эерэг бөгөөд үнэнтэй нийцдэг; эелдэг зөөлөн, хүмүүжилтэй байх нь гайхалтай—хүмүүс ийм л байх учиртай, энэ нь Бурханд таалагддаг, үнэнтэй нийцдэг; сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай байх нь бүгд хэвийн хүн чанараас гардаг илрэл—тэдгээр нь Бурханы үг болон үнэнтэй нийцдэг” гэж өөрийн эрхгүй боддог. Бурханы үгээс тодорхой үндэслэл олоогүй хэр нь тэд зүрх сэтгэлдээ Бурханы үг, хүнд тавих Бурханы шаардлага, уламжлалт соёлын шаарддаг стандарт нь бараг адилхан, тийм ч их ялгаа байхгүй гэж боддог. Энэ нь Бурханы үгийг мушгин гуйвуулж, буруу тайлбарласан хэрэг биш гэж үү? Бурхан тиймэрхүү үг хэлсэн үү? Тийм үг хэлээгүй, Бурханы хүсдэг зүйл ч энэ биш; тэдгээр зүйл бол хүн Бурханы үгийг мушгин гуйвуулж, буруугаар тайлбарласан хэрэг. Бурханы үгэнд ийм зүйл хэзээ ч хэлээгүй тул та нар ямар ч нөхцөл байдалд тэгж бодож болохгүй. Чи Бурханы үгийг нарийвчлан уншиж, хүний зан авирын талаарх шаардлагыг Бурханы үгээс яг таг олж, дараа нь Бурханы үгээс дахиад хэдэн хэсгийг олж, тэдгээрийг нэгтгэж, залбиран уншиж, тэр талаар нөхөрлөх ёстой. Тэр талаар мэдлэгтэй болмогцоо чи хэрэгжүүлж, туулах ёстой. Энэ нь Бурханы үгийг бодит амьдралд чинь авчирч, улмаар хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, мөн биеэ авч явах байдал болон үйлдлийн чинь үндэс суурь болдог. Хүмүүсийн үг, үйлдлийн үндэс суурь юу байх ёстой вэ? Бурханы үг. Тэгвэл хүмүүсийн үг болон үйлдэлд Бурхан ямар шаардлага, стандартыг тавьдаг вэ? (Хүмүүсийг босгон байгуулах ёстой.) Зөв. Хамгийн гол нь чи үнэнийг хэлж, үнэнч шударгаар ярьж, бусдад ашиг тусаа өгөх ёстой. Ядаж л үг яриа чинь хүмүүсийг босгон байгуулах ёстой, харин тэднийг мэхэлж, төөрөлдүүлж, тохуурхаж, элэглэж, даапаалж, дооглож, хязгаарлаж, сул талыг нь илчилж, эсвэл гомдоож болохгүй. Энэ нь хэвийн хүн чанарын илэрхийлэл юм. Энэ бол хүн чанарын ёс зүй юм. Бурхан чамд хэр чанга ярих вэ гэдгийг хэлсэн үү? Тэрээр стандарт хэл ашиглахыг чамаас шаардсан уу? Гоёмсог үг хэллэг, сүржин, чамин хэл шинжлэлийн хэв маяг ашиглахыг чамаас шаардсан уу? (Үгүй.) Ийм өнгөц, хоёр нүүртэй, хуурамч, дэмий зүйл огт байхгүй. Бурханы бүх шаардлага нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл, хүний хэл яриа, зан авирын стандарт болон зарчим юм. Хүн хаана төрсөн нь, эсвэл ямар хэлээр ярьдаг нь хамаагүй. Ямар ч тохиолдолд чиний хэлдэг үг—үг яриа, ярианы чинь агуулга—бусдыг босгон байгуулахаар байх ёстой. Босгон байгуулахаар байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бусад хүн үүнийг сонсоод, үнэн гэдгийг нь мэдэрч, үүнээс хангалт, тусламж авч, үнэнийг ойлгож чадна, мөн будилахаа больж, бусдад амархан хууртахаа болино гэсэн үг юм. Тиймээс Бурхан хүмүүсээс үнэнийг хэлж, бодож байгаа зүйлээ хэлэхийг, бусдыг мэхлэхгүй, төөрөлдүүлэхгүй, тохуурхахгүй, элэглэхгүй, даапаалахгүй, дооглохгүй, хязгаарлахгүй, сул талыг нь илчлэхгүй, эсвэл гомдоохгүй байхыг шаарддаг. Эдгээр нь ярих зарчим биш гэж үү? Бусдын сул талыг илчилж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусад хүнээс өө хайж болохгүй гэсэн үг. Тэднийг шүүж, яллахын тулд урьдын алдаа, дутагдал дээр нь бүү дөрөөл. Чи ядаж л үүнийг хийх ёстой. Идэвх санаачилгын талаас бол босгон байгуулдаг яриа ямар байдаг вэ? Голчлон урамшуулсан, чиглүүлсэн, замчилсан, ятгасан, ойлгосон, тайвшруулсан байдаг. Бас зарим онцгой тохиолдолд бусад хүний алдааг шууд илчилж, тэдэнтэй харьцаж, засах шаардлагатай болдог, ингэснээр тэд үнэний талаарх мэдлэгтэй, гэмших хүсэлтэй болдог. Тэгж байж л хүссэн үр дүндээ хүрнэ. Ийм маягаар хэрэгжүүлэх нь хүмүүст асар их ашиг тустай. Энэ нь тэдэнд бодит тусламж болдог, бас босгон байгуулдаг, тийм биш гэж үү? Жишээлбэл, чи тун дураараа, биеэ тоосон зантай, үүнийгээ огт мэддэггүй байтал чамайг сайн таньдаг хүн уг асуудлыг чамд шууд хэллээ гэе. Чи дотроо “Би дураараа юу? Биеэ тоосон уу? Өөр хэн ч надад хэлж зүрхлээгүй, гэхдээ тэр намайг ойлгодог. Тэр ийм юм хэлж чадаж байгаа нь энэ үнэхээр үнэн гэсэн үг. Би жаахан цаг гаргаж үүнийг эргэцүүлэх ёстой” гэж бодно. Дараа нь чи тэр хүнд “Бусад хүн надад сайхан зүйл л хэлж, намайг магтан дуулдаг, хэн ч хэзээ ч надтай чин сэтгэлээсээ ярьж байгаагүй, хэн ч хэзээ ч миний энэ дутагдал, асуудлуудыг хэлж өгч байгаагүй. Зөвхөн чи л надад хэлж, надтай чин сэтгэлээсээ ярьж чадсан. Энэ үнэхээр сайхан байна, надад маш их тус боллоо” гэж хэлнэ. Энэ нь чин сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг, тийм биз дээ? Нөгөө хүн сэтгэлдээ байгаа зүйл, чиний талаарх бодол, энэ явдлын талаар ямар үзэл, төсөөлөл, сөрөг, сул талтай байсан, үнэнийг эрж хайснаар үүнээс зайлсхийж чадсан тухай туршлагаа бага багаар чамтай ярилцдаг. Энэ нь үнэн сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг; чин сэтгэлийн яриа юм. Товчхондоо ингэж ярихын ард ямар зарчим байдаг вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, жинхэнэ туршлага болон яг юу бодож байгаагаа ярих явдал. Ийм үг бол хүмүүст хамгийн тустай, хүмүүсийг хангаж, тусалдаг, эерэг үг юм. Тэрхүү худал хуурмаг үг буюу хүмүүст ашиг тусгүй, тэднийг босгон байгуулдаггүй тийм үгийг хэлэхээс татгалз; ингэх нь бусдыг хорлож, бүдрүүлж, сөрөг байдалд автуулж, сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийнэ. Чи эерэг зүйл хэлэх ёстой. Хүмүүст аль болох их тусалж, бусдад тустай байж, тэднийг хангаж, тэднийг Бурханд жинхэнэ итгэлтэй болгохоор чармайх ёстой; Бурханы үгийн талаарх туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замаас чинь тусламж авч, ихийг олж авч, Бурханы ажлыг туулах болон үнэн-бодит байдалд орох замыг ойлгож чаддаг болох боломжийг хүмүүст олгож, тэднийг амь руу оруулж, амийг нь өсгөх ёстой—чиний үг зарчимтай байж, хүмүүсийг босгон байгуулахын үр нөлөө энэ юм. Үүнээс гадна, хүмүүс хов ярьж, дэмий инээлдэхээр цуглах нь зарчимгүй хэрэг юм. Тэд завхарсан зан чанараа л илчилдэг. Энэ нь Бурханы үгэнд үндэслэдэггүй, мөн тэд үнэн-зарчмыг баримталдаггүй. Энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаан—тэд завхарсан зан чанарынхаа хяналтан дор амьдардаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?