Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6) (I хэсэг)
Сүүлийн цуглаан дээр ямар агуулгын талаар нөхөрлөснийг та нар санаж байна уу? (Бурхан хүмүүсийн сайн зан авир гэж үздэг зүйл болон Бурханы шаардсанаар хэвийн хүн чанарыг амьдран харуулах хоёрын ялгааг эхлээд нөхөрлөж, дараа нь уламжлалт соёл дахь хүний ёс суртахууны талаар нөхөрлөж, хүний ёс суртахууны талаарх хорин нэгэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн.) Сүүлийн цуглаан дээр Би хоёр сэдвээр нөхөрлөсөн. Эхлээд Би сайн зан авир гэх сэдвээр бага зэрэг нэмэлт нөхөрлөл хийж, дараа нь хүний ёс жудаг, биеэ авч явах байдал, ариун журмын талаар нэг их дэлгэрэнгүй тайлбарлалгүйгээр, жаахан энгийн, анхан шатны нөхөрлөл хийсэн. Бид үнэнийг эрэлхийлэх гэж юу болох тухай сэдвээр аль хэдийн хэд хэдэн удаа нөхөрлөсөн бөгөөд илчилж, задлан шинжилбэл зохих үнэний эрэл хайгуултай холбоотой бүх сайн зан авирыг Би нөхөрлөж дууссан. Өнгөрсөн удаад Би бас хүний ёс суртахууны талаарх зарим үндсэн сэдвийн талаар бага зэрэг нөхөрлөсөн. Ёс суртахууны талаарх эдгээр үгийг дэлгэрэнгүй илчилж, задлан шинжлээгүй хэдий ч бид хүний ёс суртахууны талаарх өөр өөр үгийн нэлээд хэдэн жишээ—яг нарийн хэлбэл хорин нэгэн жишээг жагсаасан. Энэ хорин нэгэн жишээ нь мөн чанартаа Хятадын уламжлалт соёлын хүмүүст суулгадаг янз бүрийн үг бөгөөд үүнд нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын санаа ноёрхож байдаг. Жишээлбэл, үнэнч зан, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, итгэлцэл, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, албан тушаалтнууд, хүүхдүүд хэрхэн авирлах ёстой гэх мэттэй холбоотой хүний ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэгийг бид дурдсан. Энэ хорин нэгэн үг хэллэг нь иж бүрэн, бүхнийг хамарсан эсэхээс үл хамааран, ямартай ч тэдгээр нь үндсэндээ хүний ёс суртахуунтай холбоотойгоор Хятадын уламжлалт соёлын тавьсан янз бүрийн шаардлагын охь дээжийг үзэл суртлын хувьд ч, мөн чанарын хувьд ч төлөөлж чаддаг. Эдгээр жишээг жагсаасны дараа та нар тэдгээрийг тунгаан бодож, нөхөрлөсөн үү? (Бид цуглааны үеэр бага зэрэг нөхөрлөж, эдгээр үгийн заримыг үнэнтэй андуурахад амархан гэдгийг олж мэдсэн. Жишээлбэл, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай”, “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий” гэх мэт.) Бас “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”, “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”, “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй” гэх мэт үг бий. Сайтар шинжлээд үзвэл ихэнх хүмүүс үндсэндээ ёс суртахууны талаарх эдгээр үгэнд тулгуурлан биеэ авч явж, үүнд үндэслэн өөрийнхөө болон бусдын ёс суртахууныг үнэлдэг гэдгийг харж болно. Эдгээр зүйл хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээгээр оршин байдаг. Үүний нэг үндсэн шалтгаан нь хүмүүсийн амьдардаг нийгмийн орчин, засгийн газраасаа хүлээн авдаг боловсрол, нөгөө талаар, гэр бүлээсээ хүлээн авдаг хүмүүжил, өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн уламжлал юм. Зарим гэр бүл хүүхдүүддээ олсон мөнгөө халаасалж огт болохгүй гэж сургадаг бол зарим гэр бүл хүүхдүүддээ эх оронч байх ёстой, “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг” гэж зааж сургадаг, учир нь гэр бүл болгон улс орондоо түшиглэн амьдардаг. Зарим гэр бүл хүүхдүүддээ “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй”, үндэс язгуураа хэзээ ч мартах ёсгүй гэж сургадаг. Зарим эцэг эх ёс суртахууны талаар хүүхдүүддээ зааж сургахын тулд тодорхой үг ашигладаг байхад бусад нь ёс суртахууны талаарх бодол санаагаа тодорхой илэрхийлж чаддаггүй, харин үр хүүхдүүддээ үлгэр дуурайл болж, үлгэрлэн зааж сургаж, үг, үйлдлээрээ дараагийн үеийнхэндээ нөлөөлж, хүмүүжүүлдэг. Эдгээр үг, үйлдэлд “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”, “Бусдад туслаад таашаал ав”, “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, түүнчлэн “Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй урга” гэх мэтийн илүү сайхан сонсогдох үгс орно. Эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ зааж сургадаг зүйлсийн сэдэв болон охь дээж нь ерөнхийдөө бүгд Хятадын уламжлалт соёлын шаарддаг ёс суртахууны цар хүрээнд багтдаг. Сургуульд ороход нь багш нар сурагчдадаа бусдад эелдэг хандаж, бусдад туслаад таашаал авах ёстой, олсон мөнгөө халааслах ёсгүй, багшаа дээдэлж, эрдэм номоо хүндлэх ёстой гэж эхлээд хэлдэг. Сурагчид эртний Хятадын зохиол юм уу эрт дээр үеийн баатруудын намтар түүхийг судлах үед “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй”, “Ажил үүрэгтээ өөрийгөө зориулж, үхэх өдрөө хүртэл чадлынхаа хэрээр чармай”, “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг”, “Гудамжнаас олсон зүйлээ хэн ч авах ёсгүй” гэх мэтийг тэдэнд зааж сургадаг. Эдгээр зүйл бүгд уламжлалт соёлоос үүдэн гардаг. Улс орнууд ч бас эдгээр санааг сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг. Үнэн хэрэгтээ улс үндэстний боловсрол нь зарим талаар гэр бүлийн боловсролтой адил зүйлийг сурталчилдаг бөгөөд тэдгээр нь бүгд уламжлалт соёлын эдгээр санааг тойрон эргэлддэг. Уламжлалт соёлоос үүдэн гардаг бодол санаа нь үндсэндээ хүний ёс жудаг, ариун журам, биеэ авч явах байдал гэх мэттэй холбоотой бүх шаардлагыг шингээдэг. Нэг талаар, тэдгээр нь хүмүүсээс гаднаа ёс зүйтэй, хүмүүжилтэй байж, үг, үйлдлээрээ бусдын сайшаалыг хүртэж, бусдад харуулахын тулд сайн зан авир, үйлдэл үзүүлэнгээ зүрх сэтгэлийнхээ гүний хар бараан талуудыг нууж байхыг шаарддаг. Нөгөө талаар, тэдгээр нь хүний биеэ авч явах, хүмүүстэй харилцах, асуудлыг шийдвэрлэх; найз нөхөд, гэр бүлдээ хандах; янз бүрийн хүмүүс, зүйлсэд хандахтай холбоотой хандлага, зан авир, үйлдлийг ёс суртахууны түвшинд өргөж, улмаар бусдын магтаал, хүндлэлийг хүлээдэг. Уламжлалт соёлын хүмүүст тавьдаг шаардлага нь үндсэндээ эдгээр зүйлийг тойрон эргэлддэг. Нийгмийн томоохон цар хүрээнд хүмүүсийн сурталчилдаг санаа ч бай, илүү бага цар хүрээнд гэр бүл дотроо хүмүүсийн дэмжиж, баримталдаг ёс суртахууны талаарх бодол санаа ч бай, биеэ авч явах байдалтай нь холбоотойгоор хүмүүст тавьсан шаардлага ч бай—эдгээр нь бүгд үндсэндээ энэ цар хүрээнд багтдаг. Тиймээс Хятадын уламжлалт соёл ч бай, эсвэл барууны соёлыг оролцуулаад бусад улс орны уламжлалт соёл ч бай, хүмүүсийн дундах ёс суртахууны талаарх эдгээр санаа нь бүгд хүмүүсийн хүрч, бодож чадах зүйлээс бүрддэг; тэдгээр нь хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааныхаа үндсэн дээр хийж чадах зүйлс юм. Ядаж л өөрсдөөс нь шаарддаг ёс суртахууны зарим шаардлагыг хангаж чадах зарим хүн бий. Эдгээр шаардлага нь зүгээр л хүмүүсийн ёс суртахууны байдал, ааш зан, дур сонирхлын цар хүрээнд хязгаарлагддаг. Хэрвээ чи Надад итгэхгүй байгаа бол хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой эдгээр шаардлагын аль нь тэдний завхарсан зан чанарт чиглэж байгааг сайтар ажиглаж харахыг Би зөвлөе. Тэдгээрийн аль нь хүмүүс уг мөн чанартаа үнэнээс залхдаг, үнэнд дургүй, Бурханыг эсэргүүцдэг баримтыг хөнддөг вэ? Эдгээр шаардлагын аль нь үнэнтэй холбоотой вэ? Эдгээр шаардлагын аль нь үнэний түвшинд очиж чадах вэ? (Аль нь ч чадахгүй.) Хүн эдгээр шаардлагыг хэрхэн харах нь хамаагүй, аль нь ч үнэний түвшинд очиж чадахгүй. Тэдгээрийн аль нь ч үнэнтэй хамаагүй, нэг нь ч өчүүхэн төдий ч холбоогүй. Одоог хүртэл, Бурханд удаан хугацаанд итгэсэн, жаахан туршлагатай, үнэнийг бага зэрэг ойлгодог хүмүүс энэ асуудлын талаар өчүүхэн жаахан бодитой ойлголттой болох болно; харин ихэнх хүмүүс хоосон сургаалыг л ойлгодог хэвээр бөгөөд энэ санааг онолын хувьд хүлээн зөвшөөрдөг хэр нь үнэнийг үнэхээр ойлгох түвшинд хүрч чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, ихэнх хүн уламжлалт соёлын эдгээр дэг журмыг Бурханы үг болон шаардлагатай харьцуулснаар уламжлалт соёлын эдгээр тал нь үнэнтэй нийцдэггүй, үнэнтэй холбоогүй гэдгийг л ойлгож авдаг. Эдгээр зүйл үнэнтэй ямар ч холбоогүй гэдгийг тэд үгээрээ бүрэн хүлээн зөвшөөрч болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд тэдний хүсэн эрмэлзэж, сайшааж, илүүд үзэж, амархан хүлээн авдаг зүйл бол үндсэндээ хүн төрөлхтний уламжлалт соёлоос урган гарсан эдгээр санаа бодол бөгөөд үүний зарим нь улс орных нь сурталчилж, дэмждэг зүйлс юм. Хүмүүс тэдгээрийг эерэг зүйл гэж үздэг, эсвэл тэдгээрт үнэн мэт ханддаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Та нарын харж байгаачлан, уламжлалт соёлын эдгээр тал хүний зүрх сэтгэлд гүн үндэслэсэн бөгөөд богинохон хугацааны дотор арилгаж, үндсээр нь устгах боломжгүй.
Хүний ёс суртахууны талаар бидний жагсаасан хорин нэгэн шаардлага нь Хятадын уламжлалт соёлын ердөө нэг хэсэг мөртөө тодорхой хэмжээнд Хятадын уламжлалт соёлын хүний ёс суртахуунд тавьсан бүх шаардлагын төлөөлөл болж чадна. Хүн энэ хорин нэгэн шаардлагыг бүгдийг нь эерэг зүйл, эрхэм, зөв зүйтэй гэж үздэг бөгөөд эдгээр шаардлага өөрсдөд нь нэр төртэй амьдрах боломж олгодог, эдгээр нь нэг төрлийн биширмээр, хүндлүүштэй ёс суртахуун гэж боддог. Хэдүүлээ олсон мөнгөө халааслахгүй байх, бусдад туслаад таашаал авах гэх зэрэг харьцангуй өнгөц үгийг одоохондоо хойш тавиад, харин хүний онцгойлон өндрөөр үнэлдэг, эрхэм гэж боддог ёс суртахууны талаар ярьцгаая. Жишээ нь, “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэдэг үгийг авч үзье—энэ үгийн утгыг хамгийн энгийнээр нэгтгэн дүгнэвэл: хүн үндэс язгуураа мартаж болохгүй. Хэрвээ хүн ийм ёс суртахуунтай бол хүн бүр түүнийг ёстой эрхэм зан төлөвтэй, үнэхээр “Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй ургасан” гэж бодно. Хүмүүс үүнийг маш өндрөөр үнэлдэг. Үнэн хэрэгтээ хүмүүс үүнийг өндрөөр үнэлдэг нь тэд иймэрхүү үгийг үнэхээр сайшааж, хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм. Мэдээж тэд бас ийм ёс суртахуунтай байж чаддаг хүмүүсийг асар их биширдэг. Олон хүн Бурханд итгэдэг ч уламжлалт соёлын сурталчилдаг эдгээр зүйлийг үнэхээр сайшаасан хэвээр байдаг бөгөөд тэдгээр сайн зан авирыг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Энэ хүмүүс үнэнийг ойлгодоггүй: Бурханд итгэх гэдэг нь сайн хүн байж, бусад хүмүүст тусалж, бусдад туслаад таашаал авч, бусдыг хэзээ ч мэхлэхгүй, хорлохгүй байж, дэлхий ертөнцийн зүйлийн араас хөөцөлдөхгүй, эд баялаг, таашаалд шунахгүй байна гэсэн үг гэж тэд боддог. Зүрх сэтгэлдээ тэд бүгд “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэх үг зөв гэдэгтэй санал нийлдэг. Зарим хүн: “Хүн Бурханд итгэдэг болохоосоо өмнө ‘Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй’ гэх мэтийн ёс суртахууныг аль хэдийн баримталдаг бол, хэрвээ тэрээр үндэс язгуураа мартдаггүй маш сайн, эелдэг хүн мөн бол Бурханы баяр хөөрийг амархан олж авч чадна. Тийм хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд ороход амархан—тэд Бурханы ерөөлийг хүртэж чадна” гэж хэлнэ. Олон хүн бусдыг хэмжиж, харахдаа Бурханы үг болон үнэнд үндэслэн мөн чанарыг нь хардаггүй; оронд нь хүмүүсийн ёс суртахууны талаарх уламжлалт соёлын шаардлагын дагуу тэднийг хэмжиж, хардаг. Энэ өнцгөөс харвал, үнэнийг ойлгодоггүй хүмүүс хүний сайн, зөв гэж үздэг зүйлсийг үнэнтэй андуурах магадлалтай биш үү? Тэд хүний сайн гэж үздэг хүмүүсийг Бурханы сайн гэж үздэг хүмүүс гэж авч үзэх магадлалтай биш үү? Хүмүүс өөрсдийнхөө санааг Бурханд тулгахыг үргэлж хүсдэг—ингэснээрээ тэд зарчмын алдаа гаргаж байгаа биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарт халддаг бус уу? (Тийм.) Энэ бол маш ноцтой асуудал. Хэрвээ хүмүүс үнэхээр эрүүл ухаантай бол өөрсдийнхөө ухаарч чадахгүй хэрэг явдлаас үнэнийг эрж хайх ёстой, Бурханы хүслийг ойлгож авах ёстой, утгагүй юм дэмий чалчих ёсгүй. Хүнийг хэмжих Бурханы стандарт болон зарчимд “Үндэс язгуураа мартдаггүй хүмүүс бол сайн хүмүүс бөгөөд сайн хүний шинж чанарыг эзэмшдэг” гэсэн мөр байдаг уу? Бурхан ер нь иймэрхүү зүйл хэлсэн үү? (Үгүй.) Хүнд тавих тодорхой шаардлагууддаа Бурхан “Хэрвээ чи ядуу бол хулгай хийх ёсгүй. Хэрвээ чи баян бол завхайрч болохгүй. Сүрдүүлэг, заналхийлэлтэй тулгарах үедээ хэзээ ч захирагдах ёсгүй” гэж ер нь хэлсэн үү? Бурханы үгэнд иймэрхүү шаардлага байдаг уу? (Үгүй.) Үнэндээ байдаггүй. “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэх үгийг хүн хэлсэн нь тун илэрхий—энэ нь хүнд тавьдаг Бурханы шаардлагатай нийцдэггүй, үнэнтэй тохирдоггүй, үндсэндээ үнэнтэй адилхан зүйл биш. Бурхан бүтээгдсэн зүйлсээс үндэс язгуураа мартахгүй бай гэж хэзээ ч шаардаагүй. Үндэс язгуураа мартахгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Би нэг жишээ хэлье: Хэрвээ өвөг дээдэс чинь тариачид байсан бол чи тэдний дурсгалыг үргэлж нандигнах ёстой. Өвөг дээдэс чинь гар урлал хийдэг байсан бол чи тэр гар урлалын ур дүйг хадгалж, үеэс үе дамжуулан өвлүүлэх ёстой. Чи Бурханд итгэж эхэлснийхээ дараа ч эдгээр зүйлийг мартаж болохгүй—өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн сургаал, гар урлал, эсвэл өөр юуг ч мартаж болохгүй. Хэрвээ өвөг дээдэс чинь гуйлгачин байсан бол чи нохой цохихдоо ашигладаг байсан саваа модыг нь хадгалах ёстой. Өвөг дээдэс нь нэгэнтээ хивэг, зэрлэг ургамал идээд амьд үлдэж байсан бол үр удам нь ч бас хивэг, зэрлэг ургамал идэж үзэх ёстой—тэр нь өнөөгийн баяр хөөрийг амтлахын тулд урьдын уй гашууг эргэн санаж буй хэрэг, үндэс язгуураа мартахгүй байгаа хэрэг юм. Өвөг дээдэс чинь юу ч хийсэн бай, чи тэрийг нь хамгаалах ёстой. Чи боловсрол сайтай, байр суурьтай байлаа гээд өвөг дээдсээ мартаж болохгүй. Хятад хүмүүс эдгээр зүйлд хамгийн их анхаарал хандуулдаг. Тэдний зүрх сэтгэлд бол үндэс язгуураа мартдаггүй хүмүүс л мөс чанар, эрүүл ухаантай бөгөөд тийм хүмүүс л шулуун шударгаар авирлаж, нэр төртэй амьдарч чаддаг юм шиг санагддаг. Энэ үзэл бодол зөв үү? Бурханы үгэнд иймэрхүү зүйл байдаг уу? (Үгүй.) Бурхан хэзээ ч иймэрхүү юм хэлээгүй. Энэ жишээнээс, хэдийгээр хүн ариун журмын цар хүрээг өндрөөр үнэлж, хүсэн эрмэлздэг байж болох ч, энэ нь эерэг зүйл буюу хүний ёс суртахууныг зохицуулж чадах зүйл шиг харагдаж, ёрын муу замаар алхаж, доройтмол болохоос хүмүүсийг сэргийлж болох ч, мөн энэ нь хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, хүмүүс үүнийг эерэг зүйл гэж хүлээн авсан ч Бурханы үг болон үнэнтэй харьцуулах юм бол уламжлалт соёлын эдгээр үг болон бодол санаа туйлын утгагүй гэдгийг бид харж болно. Тэдгээрийг дурдах нь ер зохисгүй, тэдгээр нь үнэнтэй өчүүхэн төдий ч холбоогүй, Бурханы шаардлага болон Бурханы хүслээс бүр ч хол гэдгийг чи харна. Эдгээр санаа, үзэл бодлыг сурталчилж, хүний ёс суртахууны талаарх янз бүрийн үгийг дэвшүүлэхдээ хүмүүс, хүний сэтгэлгээний цар хүрээнээс давсан тодорхой зүйлсийг ашиглан өвөрмөц, шинэлэг гэдгээ харуулах, өөрсдийн агуу, зөв зүйтэй байдлыг гайхуулж, хүмүүст өөрийгөө бишрүүлэхээс өөрийг хийдэггүй. Дорно ч бай, өрнө ч бай хүмүүс үндсэндээ бүгд адилхан боддог. Хүний ёс суртахууны талаар хүмүүсийн сурталчилж, дэвшүүлдэг үзэл санаа, эхлэлийн цэг, мөн хүний ёс суртахууны талаарх шаардлагаар дамжуулан хүрэхийг хүсдэг зорилго гол төлөв адилхан байдаг. Хэдийгээр Барууны хүмүүст Дорнын хүмүүсийн онцлон үздэг “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул”, “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх мэт тодорхой үзэл санаа, үзэл бодол байдаггүй ч, мөн Хятадын уламжлалт соёлын үгс шиг тодорхой үг байдаггүй ч тэдний өөрсдийнх нь уламжлалт соёл ийм үзэл санаагаар л дүүрэн байдаг. Бидний нөхөрлөж, ярилцсаар ирсэн зүйл Хятадын уламжлалт соёлд харьяалагддаг хэдий ч ёс суртахууны талаарх эдгээр үг, шаардлага нь тодорхой хэмжээнд мөн чанартаа, завхарсан бүх хүн төрөлхтний зонхилох үзэл санааг төлөөлдөг.
Өнөөдөр бид, хүний ёс суртахуунтай холбоотой үг, шаардлагаар дамжуулан уламжлалт соёл нь хүмүүст ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар голчлон нөхөрлөлөө. Үүнийг ойлгосныхоо дараа хүмүүсийн ойлгох ёстой дараагийн хамгийн чухал зүйл бол Бурхан буюу бүтээлийн Эзэн хүн төрөлхтний ёс суртахуунд үнэндээ ямар шаардлага тавьдаг, Тэр онцгойлон юу хэлсэн, ямар шаардлага тавьсан бэ гэдэг юм. Энэ бол хүн төрөлхтний ойлгож авах ёстой зүйл мөн. Уламжлалт соёл нь хүнээс Бурханы шаарддаг зүйлийг, эсвэл Бурханы хэлсэн үгийг өчүүхэн төдий ч гэрчилдэггүй, хүмүүс энэ сэдвээр үнэнийг эрж хайгаагүй гэдгийг бид одоо тодорхой харсан. Иймээс уламжлалт соёл нь хүмүүсийн эхлээд сурсан зүйл бөгөөд хүмүүсийг ноёлж, хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтрэн орж, олон мянган жилийн турш хүн төрөлхтний амьдрах арга замыг залж чиглүүлсэн. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулсан үндсэн арга зам юм. Энэ баримтыг тодорхой мэдсэний дараа хүмүүсийн одоо ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол бүтээлийн Эзэн бүтээгдсэн хүмүүсийн хүн чанар, ёс суртахуунд ямар шаардлага тавьдаг—өөрөөр хэлбэл, үнэний энэ талтай холбоотой ямар стандарт байдаг вэ гэдэг юм. Үүний зэрэгцээ хүмүүс уламжлалт соёлын дэвшүүлсэн шаардлага, эсвэл хүн төрөлхтөнд Бурханы тавьсан шаардлага хоёрын аль нь үнэн бэ гэдгийг ойлгож авах ёстой. Эдгээрийн аль нь хүмүүсийг ариусгаж, аварч, амьдралын зөв зам руу залж чиглүүлж чадах вэ; аль нь хүмүүсийг төөрөлдүүлж, хорлож, буруу замаар буюу нүглийн амьдрал руу хөтлөх төөрөгдөл вэ гэдгийг тэд ойлгох ёстой. Хүмүүс үүнийг ялган танимагцаа бүтээлийн Эзэний хүн төрөлхтөнд тавьсан шаардлага нь тун жам ёсны, үндэслэлтэй бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчим юм гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Хүмүүсийн үнэний эрэл хайгуул, хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлдөг уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үг болон хэмжүүрийн стандартын тухайд гэвэл—хэрвээ хүмүүс тэдгээрийг бага зэрэг ялган салгаж, мөн чанартаа утгагүй гэдгийг нь нэвт харж, танин мэдэж, тэдгээрийг зүрх сэтгэлээсээ авч хаявал ёс суртахуунтай холбоотой будилаан, асуудлаа шийдвэрлэж чадна. Эдгээр зүйлийг шийдвэрлэх нь үнэнийг эрэлхийлэх замд хүмүүст тулгардаг саад тотгор, хүндрэл бэрхшээлийг нэлээд их хэмжээгээр бууруулах биш үү? (Тэгнэ.) Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ ёс суртахууны талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл санааг үнэн гэж андуурч, тэдгээрийг үнэн мэт эрэлхийлж, даган мөрдөх магадлалтай байдаг. Энэ нь хүмүүсийн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх чадвар, түүнчлэн зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэх явцдаа хүрэх үр дүнд асар их нөлөөлдөг. Энэ нь та нарын хэний ч харахыг хүсдэггүй зүйл; мэдээж Бурханы ч харахыг хүсдэггүй зүйл юм. Тиймээс хүний хамгаалдаг ёс суртахууны талаарх эерэг үг, санаа, үзэл бодол гэгчийн тухайд бол хүмүүс Бурханы үг болон үнэний үндсэн дээр тэдгээрийг тодорхой мэдэж, ялган салгаж, мөн чанарыг нь нэвт харж, улмаар эдгээр зүйлийн талаарх үнэн зөв үнэлэлт дүгнэлт, байр суурийг зүрх сэтгэлийнхээ гүнд бий болгох ёстой, үүнийхээ дараа тэдгээрийг бага багаар ухан гаргаж, бүгдийг нь зайлуулж, хаяж чадна. Ирээдүйд хүмүүс үнэнтэй зөрчилддөг тэдгээр эерэг гэгддэг үгийг харах болгондоо хүний үзлээр эерэг гэж үздэг үгсийг биш, эхлээд үнэнийг сонгох ёстой, учир нь эдгээр эерэг үг гээч нь зүгээр л хүний үзэл бодол бөгөөд үнэндээ үнэнтэй нийцдэггүй. Бид ямар өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй, өнөөдөр эдгээр сэдвийн талаар нөхөрлөхийн гол зорилго бол хүмүүс үнэнийг эрэлхийлэх явцад гардаг янз бүрийн саад бэрхшээл, ялангуяа Бурханы үг болон үнэний шалгууртай холбоотойгоор хүмүүсийн оюун санаанд бий болдог тодорхой бус байдлыг арилгах явдал юм. Эдгээр тодорхой бус байдал нь чи үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх үедээ тэдгээрийн аль нь хүн төрөлхтний сурталчилдаг ёс суртахууны талаарх үг хэллэг, аль нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага, аль нь жинхэнэ зарчим, шалгуур болохыг ялгаж чаддаггүй гэсэн үг юм. Хүмүүс эдгээр зүйлийг тодорхой мэддэггүй. Яагаад тэр вэ? (Учир нь тэд үнэнийг ойлгодоггүй.) Нэг талаар тэд үнэнийг ойлгодоггүй. Нөгөө талаар, тэд хүн төрөлхтний уламжлалт соёлоос үүдэлтэй ёс суртахууны талаарх үгийг ялган таньж чаддаггүй, одоо болтол эдгээр үгийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Эцэст нь будилсан сэтгэлээр чи өөрийнхөө эхэлж сурсан, оюун санаанд чинь шингэсэн тэдгээр зүйлийг зөв гэж тодорхойлно; хүн бүрийн ерөнхийдөө зөв гэж хүлээн зөвшөөрсөн тэр зүйлсийг зөв гэж тодорхойлно. Тэгээд чи өөрийнхөө дуртай, өөрийнхөө хүрч чадах, дур сонирхол, үзэлтэй чинь нийцдэг эдгээр зүйлийг сонгоно; чи эдгээр зүйлийг үнэн мэт үзэж, баримталж, эдгээртэй зууралдана. Үүний үр дүнд хүмүүсийн зан авир, биеэ авч явах байдал, түүнчлэн тэдний эрэлхийлж, сонгож, зууралддаг зүйлс бүгд үнэнтэй ямар ч хамаагүй байх болно—тэдгээр нь бүгдээрээ үнэний цар хүрээний гадна орших хүний зан авир, хүний ёс суртахууны илрэлд харьяалагдана. Хүмүүс уламжлалт соёлын эдгээр талыг үнэн мэт авч үзэж, тэдгээртэй зууралддаг, харин хүний зан авиртай холбоотой Бурханы шаардлагын талаарх үнэнийг хойш тавьж, үл тоодог. Хүний сайн гэж үздэг хэчнээн олон зан авир хүнд байх нь хамаагүй, тэд хэзээ ч Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Энэ нь хүмүүс үнэний цар хүрээний гадна асар их хүчин чармайлтаа дэмий үрж байгаа хэрэг юм. Түүнчлэн, хүнээс үүсдэг, үнэнтэй нийцэлгүй эдгээр зүйлийг үнэн гэж үзсэнээрээ хүмүүс аль хэдийн төөрөлдсөн. Хүмүүс уламжлалт соёлын эдгээр талыг эхлээд сурч, улмаар тэдгээрт захирагдсан; эдгээр зүйл хүмүүсийн дотор бүх төрлийн эндүү ташаа үзэл бодлыг бий болгож, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхээр оролдох үед нь асар их бэрхшээл, үймээн учруулдаг. Хүмүүс ариун журамтай зан авиртай бол Бурхан тэднийг сайшаана, тэд Бурханы ерөөл, амлалтыг хүлээн авах шалгуурыг хангана гэж бүгд боддог ч ийм үзэл бодол, сэтгэлгээ өвөрлөх үедээ тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадах уу? Тийм сэтгэлгээ нь хүмүүсийн ариусалт, авралд ямар их саад болдог вэ? Эдгээр төсөөлөл, үзэл нь Бурханыг буруу ойлгож, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэх үү? Ийм үр дагаварт хүргэх биш үү? (Тэгнэ.) Би энэ сэдвээр нөхөрлөхийн ач холбогдлыг тодорхой хэмжээнд илэрхийллээ, энэ бол ерөнхий санаа юм.
Дараа нь ёс суртахууны талаарх Хятадын уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэгийг нэг нэгээр нь задлан шинжлээд, тэдгээрийн талаар дүгнэлт хийцгээе. Тэгснээр хүн бүр тэдгээрийн талаар наад захын баталгаа, хариулттай болж, ядаж л хүн бүр эдгээр үгийн талаар харьцангуй үнэн зөв ойлголт, үзэл бодолтой болно. Эхлээд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх эхний үгийн талаар ярьцгаая. Энэ зүйр үгийн үнэн зөв тайлбар юу вэ? (Хэрвээ чи ямар нэг зүйл олбол үүнийг авч, өөрийнх чинь гэж хэлж болохгүй. Энэ нь нэг төрлийн сайн ёс суртахуун, нийгмийн ёс заншлыг хэлдэг.) Үүнд хүрэхэд амархан уу? (Харьцангуй амархан.) Ихэнх хүмүүсийн хувьд үүнд хүрэхэд амархан—хэрвээ чи ямар нэг зүйл олбол юу ч байлаа гэсэн өөртөө байлгах ёсгүй, учир нь энэ нь өөр хүнийх юм. Чи үүнийг авах гавьяагүй бөгөөд зүй ёсны эзэнд нь буцаан өгөх ёстой. Зүй ёсны эзнийг нь олж чадахгүй бол эрх бүхий хүмүүст хураалгах ёстой—ямартай ч чи өөртөө авах ёсгүй. Энэ бүхэн нь бусад хүний эзэмшилд шунахгүй, бусдыг далимдуулан ашиглахгүй байх сэтгэлтэй байдаг. Энэ нь хүний ёс суртахууны зан авирт тавьсан шаардлага юм. Хүмүүсийн ёс суртахууны зан авирт ийм шаардлага тавихын зорилго юу вэ? Хүмүүс ийм ёс суртахуунтай байх үед энэ нь нийгмийн уур амьсгалд сайн, эерэг нөлөө үзүүлдэг. Хүмүүст ийм үзэл санааг шингээхийн зорилго нь бусдыг далимдуулан ашглахыг нь болиулж, улмаар тэдний сайн ёс суртахууныг хадгалах явдал юм. Хэрвээ хүн бүр ийм сайн ёс суртахуунтай байвал нийгмийн уур амьсгал сайжирч, гудамжнаас олсон зүйлээ хэн ч авдаггүй түвшинд хүрэх бөгөөд хүмүүс шөнөөр хаалгаа түгжих шаардлагагүй болно. Нийгмийн ийм уур амьсгалтай бол олон нийтийн хэв журам сайжирч, хүмүүс илүү амар тайван амьдарч чадна. Хулгай зэлгий багасаж, дээрэм тонуул цөөрч, өш хонзонгийн сэдэлтэй зодоон, аллага багасна; ийм төрлийн нийгэмд амьдарч буй хүмүүст аюулгүй байдлын мэдрэмж төрж, нийтдээ илүү сайн сайхан болно. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь нийгмийн болон амьдрах орчин дахь хүмүүсийн ёс суртахуунтай холбоотойгоор тавьсан шаардлага юм. Энэ шаардлага нь нийгмийн уур амьсгал болон хүмүүсийн амьдрах орчныг хамгаалах зорилготой. Үүнд хүрэхэд амархан уу? Хүмүүс үүнд хүрч чадах эсэхээс үл хамааран, ийм үзэл санаа болон хүний ёс суртахууны талаарх шаардлагыг дэвшүүлсэн хүмүүс нь хүмүүсийн хүсэн эрмэлздэг хүслэнт нийгэм, амьдрах орчныг бий болгохоор зорьж байсан. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүний биеэ авч явах шалгууртай ямар ч хамаагүй—энэ нь зүгээр л ямар нэг зүйл олох үеийн хүмүүсийн ёс суртахуунд тавьсан шаардлага юм. Энэ нь хүний мөн чанартай огт холбоогүй. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүний ёс суртахууны талаарх ийм шаардлагыг аль хэдийн тавьсаар ирсэн. Мэдээж хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөх үед улс орон юм уу нийгэмд хэсэг хугацаанд гэмт хэрэг илүү бага гарч, бүр хүмүүс шөнөөр хаалгаа түгжих шаардлагагүй, гудамжнаас олсон зүйлээ хэн ч авдаггүй, хүмүүсийн дийлэнх нь олсон мөнгөө халаасалдаггүй байх хэмжээнд ч очиж болно. Ийм цаг үед нийгмийн уур амьсгал, олон нийтийн хэв журам, амьдрах орчин бүгд харьцангуй тогтвортой, эв найртай байх боловч энэхүү уур амьсгал, нийгмийн орчныг түр, хэсэг зуур, эсвэл тодорхой хугацаанд л хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүмүүс иймэрхүү ёс суртахууныг нийгмийн тодорхой орчинд л олж авч, баримталж чадна. Амьдрах орчин нь өөрчлөгдөж, нийгмийн хуучин уур амьсгал нь эвдэгдмэгц нийгмийн орчин, нийгмийн уур амьсгал, нийгмийн чиг хандлагыг дагаад “олсон мөнгөө халааслахгүй байх” гэх мэтийн ёс суртахуун амархан өөрчлөгдөнө. Агуу улаан луу төрийн эрхэнд гарсныхаа дараа нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд элдэв янзын үг хэллэгийг сурталчлах замаар хүмүүсийг яаж төөрөлдүүлснийг хар. 80-аад оны үед “Замын хажуугаас би сохор зоос олоод, цагдаад аваачиж өглөө. Зоосыг аваад тэр цагдаа над руу толгой дохилоо. ‘Дараа уулзъя, эрхэм ээ!’ гэж баяртайгаар би хэллээ” гэсэн үгтэй алдартай дуу ч байсан. Сохор зоосыг зохицуулах өчүүхэн асуудлыг хүртэл дурдаж, дуулах нь илт зохистой байсан—энэ нь үнэхээр “эрхэм” нийгмийн ёс суртахуун, зан авир байлаа! Гэхдээ үнэхээр тийм байсан уу? Хүмүүс олсон нэг зоосоо цагдаад өгч чадах ч зуун юань, эсвэл мянган юанийг өгөх үү? Үүнийг хэлэхэд хэцүү. Хэрвээ хүн жаахан алт, мөнгө, үнэт эдлэл, эсвэл бүр ч үнэ цэнтэй зүйл олж харвал шуналаа дарж чадахгүй, дотоод мангасаа сул тавьж, хүмүүсийг гомдоож, хорлож, бусдыг зохиомлоор буруутгаж, урхинд оруулж чадна—тэд хүний мөнгийг идэвхийлэн дээрэмдэж, бүр хүний амь хөнөөж ч чадна. Тэр үед хүний уламжлалт сайхан соёл, уламжлалт ёс суртахуунаас юу үлдсэн байх вэ? “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны шалгуур тэр үед хаана байх вэ? Энэ нь бидэнд юуг харуулдаг вэ? Хүмүүст ийм сэтгэл, ёс суртахуун байгаа эсэхээс үл хамааран, энэхүү шаардлага болон үг хэллэг нь зүгээр л хүмүүсийн биелүүлж, хүрч чадна гэж төсөөлдөг, эрмэлздэг, хүсдэг зүйл юм. Нийгмийн тодорхой нөхцөл байдалд, тохиромжтой орчинд тодорхой хэмжээний мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг хэрэгжүүлж чадах боловч энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир бөгөөд биеэ авч явах байдлынх нь шалгуур болж чадахгүй, эсвэл тэдний амь болж чадахгүй. Тэр хүмүүсийн амьдардаг нийгмийн орчин, нөхцөл байдал өөрчлөгдмөгц энэхүү итгэл үнэмшил болон хүний үзэлд нийцдэг энэхүү хүслэнт ёс суртахуун хүмүүсээс маш хол болно. Энэ нь тэдний хүсэл, санаархлыг хангаж чадахгүй, мэдээж ёрын муу үйл хэргийг нь хязгаарлаж бүр ч чадахгүй. Энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир, хүний туйлын хүслэнд нийцсэн харьцангуй эрхэм ёс суртахууны шинж чанар юм. Бодит байдал болон хувийн ашиг сонирхолтой сөргөлдөж, хүмүүсийн туйлын хүслэнтэй зөрчилдөх үед иймэрхүү ёс суртахуун нь хүмүүсийн зан авирыг хязгаарлаж чадахгүй, эсвэл зан авир, санаа бодлыг нь залж чиглүүлж чадахгүй. Эцэстээ хүмүүс үүний эсрэг явахаар шийдэж, ёс суртахууны талаарх энэ уламжлалт үзлийг зөрчиж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг сонгоно. Тиймээс “олсон мөнгөө халааслахгүй байх” ёс суртахууны тухайд бол хүмүүс өөрсдийн олсон нэг зоосыг цагдаад тушаан өгч чадна. Харин мянган юань, арван мянган юань юм уу алтан зоос олох юм бол тэд мөн л цагдаад өгөх үү? Тэгж чадахгүй. Тэр мөнгийг авсны ашиг нь хүний ёс суртахуунаар хүрч болох цар хүрээнээс давах үед тэд үүнийг цагдаад өгч чадахгүй. Тэд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууныг биелүүлж чадахгүй. Тэгвэл “олсон мөнгөө халааслахгүй байна” гэдэг нь хүний хүн чанар-мөн чанарыг төлөөлдөг үү? Энэ нь хүн чанар-мөн чанарыг нь төлөөлж огт чадахгүй. Хүний ёс суртахууны талаарх энэ шаардлагыг хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжих үндэс болгон ашиглаж болохгүй, бас энэ нь хүний биеэ авч явах байдлын шалгуур болж чадахгүй гэдэг нь тун ойлгомжтой юм.
Хүн олсон мөнгөө халаасалдаг эсэхийг эхлээд харах нь түүний ёс суртахуун, ёс жудгийг хэмжих үнэн зөв арга зам мөн үү? (Биш.) Яагаад биш гэж? (Хүмүүс тэр шаардлагыг үнэхээр даган мөрдөж чадахгүй. Хэрвээ тэд бага хэмжээний мөнгө юм уу үнэ цэн багатай зүйл олох юм бол үүнийг өгч чадах ч үнэ цэнтэй зүйл байвал өгөх магадлал бага. Харин энэ нь маш үнэтэй зүйл бол бүр ч өгөхгүй байх магадлалтай—тэд яаж ийгээд өөртөө үлдээж ч магадгүй.) Хүмүүс үүнийг хийж чадахгүй учраас “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур болж чадахгүй гэж чи хэлж байна. Тэгвэл хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөж чадвал үүнийг хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур гэж тооцох уу? (Үгүй, тооцохгүй.) Хүмүүс үүнийг даган мөрдөж чадаж байсан ч гэсэн яагаад үүнийг хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур гэж тооцохгүй вэ? (Хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг даган мөрдөж чаддаг юм уу чаддаггүй байх нь түүний хүн чанарын чансааг үнэндээ илэрхийлэхгүй. Энэ нь түүний хүн чанар хэчнээн сайн, муу байхтай ямар ч хамаагүй бөгөөд хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур биш.) Энэ нь уг асуудлыг ойлгох нэг арга зам юм. Хүн олсон мөнгөө халааслахгүй байх болон түүний хүн чанарын чансааны хооронд багахан хамаарал бий. Тэгвэл олсон мөнгөө халааслахгүй байж үнэхээр чаддаг хүнтэй тааралдах үедээ та нар түүнийг хэрхэн харах вэ? Түүнийг хүн чанартай, үнэнч шударга, Бурханд дуулгавартай байдаг хүн гэж үзэж болох уу? Олсон мөнгөө халааслахгүй байхыг хүн чанартайн стандарт гэж ангилж болох уу? Бид энэ асуудлын талаар нөхөрлөх ёстой. Энэ талаар хэн ярих вэ? (Олсон мөнгөө халааслахгүй байх чадвар нь тухайн хүний хүн чанар-мөн чанарыг тодорхойлохтой хамаагүй. Хүний мөн чанарыг үнэний дагуу хэмждэг.) Өөр юу байна? (Зарим хүн их хэмжээний мөнгө байлаа ч гэсэн, олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг, эсвэл өөр олон тийм сайн үйл хийдэг ч өөрсдийн гэсэн зорилго, санаархал тээдэг. Тэд гавьяатай үйлдлийнхээ төлөө шагнуулж, нэр хүнд сайтай болохыг хүсдэг, тиймээс тэдний гадна талын сайн зан авир нь хүн чанарынх нь чансааг тодорхойлж чадахгүй.) Өөр байна уу? (Хүн олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг ч үнэнийг эсэргүүцсэн, үнэнээс залхсан хандлагаар үнэнд ханддаг байлаа гэе. Хэрвээ бид Бурханы үгэнд үндэслэн хэмжвэл тэрээр хүн чанаргүй. Тиймээс хэн нэгний хүн чанартай эсэхийг дүгнэхдээ энэ стандартыг ашиглах нь буруу юм.) Хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжихдээ “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь буруу гэдгийг та нарын зарим нь аль хэдийн ухаарсан—үүнийг хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжих стандарт болгон ашиглахтай та нар санал нийлдэггүй. Энэ үзэл бодол зөв юм. Хүн олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг эсэхээс үл хамааран, энэ нь тэдний биеэ авч явах зарчим, тэдний сонгосон замтай хамаагүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Юун түрүүнд хүн олсон мөнгөө халаасалдаггүй нь зөвхөн түр зуурын зан авирыг л төлөөлдөг. Түүний олсон зүйл үнэ цэнгүй байснаас болсон уу, эсвэл бусад хүмүүс өөрийг нь харж байсан учраас тэдний магтаал, хүндлэлийг хүлээхийг хүсээд үүнийг хийсэн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Хүний үйлдэл хольцгүй байсан ч гэсэн, энэ нь зүгээр л нэг төрлийн сайн зан авир бөгөөд тэр хүний эрэл хайгуул, биеэ авч явах байдалтай ямар ч хамаагүй. Сайндаа л, тэр хүнийг багахан сайн зан авиртай, эрхэм ёс жудагтай гэж хэлж болно. Хэдийгээр энэ зан авирыг сөрөг зүйл гэж нэрлэж болохгүй ч эерэг зүйл гэж ангилж ч бас болохгүй бөгөөд зүгээр л олсон мөнгөө халаасалдаггүй байлаа гээд хүнийг эерэг гэж тодорхойлж мэдээж болохгүй. Учир нь энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй, хүнд тавих Бурханы шаардлагатай ямар ч холбоогүй. Зарим хүн: “Энэ нь яахаараа эерэг зүйл биш байдаг билээ? Тийм эрхэм зан авир яагаад эерэг гэж тооцогддоггүй юм бэ? Хэрвээ хүн ёс суртахуунгүй, хүн чанаргүй байсан бол олсон мөнгөө халааслахгүй байж чадна гэж үү?” гэдэг. Ингэж хэлэх нь зөв байх албагүй. Диавол ганц хоёр сайн зүйл хийж чадна—тэгвэл чи үүнийг диавол биш гэж хэлж чадах уу? Зарим чөтгөрийн хаан нэр алдраа дуурсгаж, түүхэнд нэрээ үлдээхийн тулд ганц хоёр сайн үйл хийдэг—тэгвэл чи тэднийг сайн хүмүүс гэж хэлж чадах уу? Чи ердөө хийсэн ганц сайн, муу зүйлд нь л үндэслээд хэн нэгний хүн чанартай эсэхийг, ёс жудаг нь сайн, муу эсэхийг тодорхойлж болохгүй. Үнэн зөв дүгнэхийн тулд чи тэдний биеэ авч явах ерөнхий байдал болон зөв санаа, үзэл бодолтой эсэхэд нь үндэслэн хэмжих ёстой. Хэрвээ хүн өөрийнхөө олсон маш үнэ цэнтэй зүйлийг зүй ёсны эзэнд нь буцаан өгч чаддаг бол тэрээр шуналгүй гэдгийг, мөн бусдын өмчид шунадаггүй гэдгийг л энэ нь харуулна. Тэдэнд ёс суртахууны ийм сайн тал байдаг ч энэ нь тэдний биеэ авч явах байдал болон эерэг зүйлд хандах хандлагатай холбоотой юу? (Үгүй.) Зарим хүн үүнтэй санал нийлэхгүй, энэ дүгнэлтийг бага зэрэг субьектив, буруу гэж үзэж магадгүй. Гэхдээ үүнийг өөр өнцгөөс бодоод үзвэл, хэрвээ хэн нэгэн хүн хэрэгтэй зүйлээ гээчихвэл үүндээ маш их санаа зовохгүй гэж үү? Тиймээс тэр зүйлийг олсон хүний хувьд юу ч олсон бай хамаагүй, өөрийнх нь биш учраас тэр зүйлийг хадгалах ёсгүй. Эд материал ч бай, мөнгө ч бай хамаагүй, үнэ цэнтэй ч бай, үнэ цэнгүй ч бай хамаагүй, энэ нь тэднийх биш—тиймээс тэр зүйлийг зүй ёсны эзэнд нь буцаан өгөх нь тэдний үүрэг биш гэж үү? Энэ нь хүмүүсийн хийх учиртай зүйл биш гэж үү? Үүнийг сурталчлахын ач холбогдол юу вэ? Энэ нь ялихгүй юманд сүр бадруулж байгаа хэрэг биш үү? Олсон мөнгөө халааслахгүй байхыг нэг төрлийн эрхэм ёс суртахуун гэж үзээд, эрхэм дээд, оюун санааны ертөнц рүү өргөх нь арай дэндсэн хэрэг биш үү? Энэ ганц сайн зан авирыг сайн хүмүүсийн дунд дурдахад ч зохистой гэж үү? Үүнээс илүү дээр, илүү сүрлэг маш олон зан авир байдаг учраас олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг дурдахын ч хэрэггүй. Гэхдээ хэрвээ чи энэ сайн зан авирыг гуйлгачин, хулгайч нарын дунд эрчимтэй түгээн дэлгэрүүлж, сурталчлах юм бол энэ нь зохистой бөгөөд бага зэрэг нэмэр болж ч магадгүй. Хэрвээ улс орон “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг эрчимтэй сурталчилдаг бол тэндхийн ард түмэн аль хэдийн маш ёрын муу, тус улс орон дээрэмчин, хулгайч нараар дүүрэн бөгөөд тэднээс сэрэмжлэх боломжгүй гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс тэдний цорын ганц арга бол асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм зан авирыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Үнэндээ энэ зан авир үргэлж хүмүүсийн үүрэг байсаар ирсэн. Жишээлбэл, хэрвээ хүн гудамжнаас тавин юань олоод, зүй ёсны эзэнд нь амархан буцаан өгвөл энэ нь дурдахын ч хэрэггүй маш өчүүхэн зүйл биш гэж үү? Үүнийг үнэхээр магтах хэрэгтэй гэж үү? Хаясан хүнд нь тэр мөнгийг буцаан өгснийх нь л төлөө ингэж сүржигнэж, энэ хүнийг магтан дуулж, бүр эрхэм, хүндтэй ёс суртахууныг нь магтан сайшаах шаардлагатай гэж үү? Хаясан мөнгийг зүй ёсны эзэнд нь буцааж өгөх нь зүгээр л хэвийн, жам ёсны зүйл биш гэж үү? Хэвийн эрүүл ухаантай хүний хийх учиртай зүйл биш гэж үү? Нийгмийн ёс суртахууныг ойлгодоггүй жаахан хүүхэд ч ийм зүйл хийж чадна, тиймээс үнэхээр ингэж сүржигнэх шаардлагатай гэж үү? Энэ зан авирыг хүний ёс суртахууны түвшинд хүртэл өргөх нь үнэхээр зохистой гэж үү? Миний бодлоор бол үүнийг ийм түвшинд хүртэл өргөж болохгүй, мөн үүнийг магтах нь зохисгүй. Энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир бөгөөд үндсэн түвшинд үнэхээр сайн хүн байхтай ямар ч хамаагүй юм. Олсон мөнгөө халааслахгүй байх гэдэг нь маш өчүүхэн асуудал. Энэ бол ямар ч хэвийн хүн буюу хүний арьс нөмөрч, хүний хэлээр ярьдаг хэний ч хийж чаддаг байх ёстой зүйл. Энэ нь сайтар хичээвэл хүмүүсийн хийж чадах зүйл бөгөөд яаж хийхийг нь зааж сургах сурган хүмүүжүүлэгч юм уу сэтгэгч тэдэнд хэрэггүй. Гурван настай хүүхэд ч үүнийг хийж чадах атал сэтгэгчид, сурган хүмүүжүүлэгчид үүнийг хүний ёс суртахууны хамгийн чухал шаардлага мэт үзэж, улмаар дэмий зүйл дээр бага зэрэг шуугиан тарьсан. Хэдийгээр “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүний ёс суртахууныг хэмждэг үг боловч хүн чанартай, эрхэм ёс суртахуунтай эсэхийг нь хэмжих түвшинд үндсэндээ очдоггүй. Тиймээс хүний хүн чанарын чансааг хэмжихийн тулд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь оновчгүй, бас зохисгүй юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?