Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (9) (III хэсэг)
“Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үг нь хүн төрөлхтний ёс суртахуунд тавьсан шаардлага гэж бид сая ярьсан. Бид бас энэ үгэнд байдаг зарим асуудал болон хүн төрөлхтөнд үзүүлсэн зарим үр нөлөөг нь задлан шинжилсэн. Энэ нь хүн төрөлхтөнд зарим нэг эрүүл бус санаа, үзэл бодлыг нэвтрүүлж, хүмүүсийн эрэл хайгуул болон оршин тогтнолд зарим нэг сөрөг нөлөө үзүүлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Тэгвэл итгэгчид хүн чанарын уудам сэтгэл, уужим сэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэрхэн ойлгох ёстой вэ? Хүн тэдгээрийг Бурханы үзэл бодлын үүднээс зөв, эерэг байдлаар хэрхэн ойлгох ёстой вэ? Энийг ч бас ойлгох ёстой биш үү? (Тийм.) Эдгээр зүйлийг ойлгох нь үнэндээ хэцүү биш. Чи таамаглах шаардлагагүй, ямар нэг мэдээлэл хайх ч шаардлагагүй. Зүгээр л хүмүүсийн дунд Бурханы хэлсэн зүйл, хийсэн ажлаас, бүх төрлийн хүмүүст хандах өөр өөр арга замаас нь харагддаг Бурханы зан чанараас бид уламжлалт соёлын эдгээр үг, үзэл бодлын талаарх Бурханы санал бодол яг юу болохыг, Бурханы санаа бодол яг юу болохыг мэдэж болно. Бурханы санаа бодол, үзэл бодлыг харснаар хүмүүс үнэнийг эрэлхийлэх замтай болох ёстой. Хүмүүсийн баримталдаг “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй” гэх үг нь хүний толгой тас цавчигдаад, газарт унавал асуудал дуусах ба үүний араас хөөцөлдөх ёсгүй гэсэн утгатай. Энэ нь иймэрхүү үзэл бодол биш үү? Хүмүүсийн дунд түгээмэл байдаг үзэл бодол биш үү? Энэ нь хүн бие махбодын амьдралынхаа төгсгөлд очмогц амьдрал нь дуусаж, төгсгөл болно гэсэн утгатай. Тухайн хүний амьдралдаа хийсэн бүх муу зүйл, туулсан бүх хайр, үзэн ядалт, оргилуун хүсэл, дайсагналыг яг тэр үед дууссан гэж тооцож, тэрхүү амьдрал эцэс болсон гэж үздэг. Хүмүүс ингэж боддог ч Бурханы үг болон Бурханы үйлдлийн янз бүрийн шинж тэмдгээс харвал Бурханы үйлдлийн зарчим энэ мөн үү? (Биш.) Тэгвэл Бурханы үйлдлийн зарчим юу вэ? Бурхан ямар үндсэн дээр ийм зүйлс хийдэг вэ? Бурхан захиргааны зарлигтаа үндэслэн ийм зүйл хийдэг гэж зарим хүн хэлдэг нь зөв боловч бүрэн гүйцэд бус юм. Нэг талаар, энэ нь Бурханы захиргааны зарлигын дагуу байдаг, гэхдээ нөгөө талаар, Бурхан зан чанар, мөн чанартаа үндэслэн бүх төрлийн хүмүүст ханддаг—энэ нь бүрэн гүйцэд дүр зураг юм. Бурханы нүдээр, хэрвээ хүн амь үрэгдэж, толгой нь газарт унавал тэр хүний амьдрал дуусдаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар замаар хүний амийг төгсгөл болгодог вэ? Бурхан ийм маягаар хүнтэй харьцдаг уу? (Үгүй.) Ямар нэг хүнтэй харьцах Бурханы арга зам нь зүгээр л толгойг нь цавчин хөнөөгөөд, асуудлыг дуусгах явдал биш. Бурхан хүн төрөлхтөнтэй харьцахад эхлэл, төгсгөл, уялдаа холбоо, тууштай байдал гэж бий. Нэгэн сүнс хүн болж дахин төрлөө олох цагаас эхлээд тухайн хүний бие махбодын амь төгссөний дараа уг сүнс сүнслэг ертөнц рүү буцаж очих хүртэл сүнслэг ертөнцөд ч бай, эсвэл материаллаг ертөнцөд ч бай, ямар ч замналыг дагалаа гэсэн энэ нь Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Эцэст нь шагнуулах уу, эсвэл шийтгүүлэх үү гэдэг нь Бурханы захиргааны зарлигаас хамаарах бөгөөд тэнгэрлэг дүрэм журам гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд хэрхэн хандах вэ гэдэг нь хүн бүрд зориулж Бурханы тогтоосон амьдралын хувь заяанаас шалтгаална. Хүний хувь заяа дууссаны дараа тэд мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы тогтоосон хууль, тэнгэрийн дүрэм журамд тулгуурлан зохицуулагддаг. Хэрвээ энэ хүн дэлхий ертөнц дээр ихээхэн ёрын мууг үйлдсэн бол ихээхэн шийтгэл амсах ёстой; хэрвээ энэ хүн нэг их мууг үйлдээгүй, харин ч бүр жаахан сайн үйл хийсэн бол шагнуулах ёстой. Тэд үргэлжлүүлэн төрлөө олж чадах эсэх, хүн юм уу амьтан болж дахин төрөх эсэх нь энэ амьдралдаа хийсэн зүйлээс нь шалтгаална. Би яагаад эдгээр зүйлийн талаар нөхөрлөж байна вэ? Учир нь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй” гэх үгтэй хавсарсан “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх өөр нэг үг байдаг. Бурхан аливааг зөөллөхийн тулд зарчимгүй оролдлого хийхүйц байдлаар үг хэлж, үйлддэггүй. Аливаа бүтээгдсэн зүйлтэй эхнээс нь дуустал харьцдаг арга замаас Бурханы үйлдэл харагддаг бөгөөд Бурхан хүмүүсийн хувь заяаг захирч, зохион байгуулж, зохицуулж, дараа нь хүний зан авирын дагуу мууг шийтгэж, сайныг шагнаж, зохих шийтгэлийг оноодог гэдгийг энэ нь хүмүүст тодорхой харуулдаг. Бурханы тогтоосны дагуу хүн хэчнээн олон ёрын мууг үйлдсэнээсээ хамааран төчнөөн олон жил, төдий чинээ олон төрөлдөө шийтгүүлэх ёстой бөгөөд сүнслэг ертөнц үүнийг тогтсон дүрэм журмын дагуу өчүүхэн төдий ч гажуудалгүйгээр хэрэгжүүлдэг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, үүнийг өөрчилсөн хэн ч бай Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм журмыг зөрчих бөгөөд бүгд ялгаагүй шийтгүүлэх болно. Бурханы нүдээр бол эдгээр тэнгэрлэг дүрэм журмыг зөрчиж болохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Аливаа хүн ямар ч ёрын мууг үйлдэж, аль ч тэнгэрлэг дүрэм, журмыг зөрчсөн бай, эцэст нь буулт хийхгүйгээр түүнтэй харьцана. Тэнсэн харгалзах ялтай, эсвэл хэн нэгэн өмгөөлж болдог, шүүгч нь боломжтой үед өршөөж уучлах замаар дур хүслээ дагаж, эелдэг зөөлөн зан гаргаж болдог, ингэснээр тухайн хүн гэмт хэрэгтээ ял авдаггүй, зохих ёсоор шийтгүүлдэггүй дэлхий ертөнцийн хуультай адилгүй—сүнслэг ертөнцөд ийм юм болдоггүй. Бурхан бүтээгдсэн зүйл болгоны өнгөрсөн болон өнөөгийн амьдралыг Өөрийнхөө тогтоосон хуулийн дагуу буюу тэнгэрийн дүрэм журмын дагуу хатуу чанд авч үзнэ. Хүний гэм буруу хэчнээн ноцтой ч бай, шалихгүй ч бай, эсвэл сайн үйл нь хэчнээн их ч бай, бага ч бай хамаагүй, мөн тухайн хүний гэм буруу юм уу сайн үйл хэр удаан үргэлжилсэн, хэр олон жилийн өмнө болсон нь ч хамаагүй. Эдгээрийн аль нь бүтээлийн Эзэний Өөрийнхөө бүтээсэн хүмүүст хандах арга барилыг өөрчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы бий болгосон тэнгэрлэг дүрэм журам хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ нь Бурханы үйлдлийн ар дахь зарчим, аливааг хийдэг арга зам юм. Хүмүүс оршин тогтнож, Бурхан тэдний дунд ажиллаж эхэлсэн цагаас хойш Бурханы бий болгосон захиргааны зарлиг буюу тэнгэрийн дүрэм журам өөрчлөгдөөгүй. Тиймээс эцсийн эцэст Бурхан хүн төрөлхтний гэм буруу, сайн үйл, элдэв янзын ёрын муу үйлтэй харьцах арга замтай байх болно. Ямар ч бүтээгдсэн зүйл өөрийнхөө үйлдэл, зан авирт тохирох төлөөсийг төлөх ёстой. Гэхдээ Бурхан хүмүүсийг үзэн яддаг болсон болохоор биш, харин Бурханд дуулгаваргүй байдал, үйлдсэн ёрын муу үйл, үлдээсэн гэм буруугийнхаа улмаас бүтээгдсэн зүйл болгон Бурханаар шийтгүүлдэг. Бурхан бол хүн төрөлхтний нэг гишүүн биш. Бурхан бол Бурхан, бүтээлийн Эзэн. Бүтээлийн Эзэн хүмүүсийг үзэн яддагаас болж биш, харин Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, журам, хууль, тушаалыг зөрчсөнөөсөө болж аливаа бүтээгдсэн зүйл шийтгүүлдэг бөгөөд энэ баримтыг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ үзэл бодлын үүднээс Бурханы нүдээр бол “боломжтой үедээ өршөөж уучилж байх” гэх мэтийн зүйл хэзээ ч байдаггүй. Та нар Миний хэлж байгаа зүйлийг төдийлөн бүрэн ойлгохгүй байж магадгүй боловч ямар ч тохиолдолд, эцсийн зорилго нь гэвэл Бурханд ямар ч үзэн ядалт байдаггүй, харин зөвхөн тэнгэрийн дүрэм журам, захиргааны зарлиг, хууль, Бурханы зан чанар, халдахыг огт тэвчдэггүй уур хилэн, сүр жавхлан байдаг гэдгийг та нарт мэдүүлэх явдал юм. Тиймээс Бурханы нүдэнд “боломжтой үедээ өршөөж уучилж байх” гэх мэтийн зүйл байдаггүй. Чи боломжтой үедээ өршөөж уучилж бай гэсэн шаардлагаар Бурханыг хэмжих ёсгүй, Бурханыг энэ шаардлагатай харьцуулан шинжиж ч болохгүй. “Бурханыг шинжих” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь заримдаа Бурхан хүмүүст өршөөл үзүүлж, хүлээцтэй хандах үед зарим хүн: “Хараач, Бурхан бол сайн, Бурхан хүмүүсийг хайрладаг, боломжтой үедээ өршөөж уучилдаг, Бурхан хүмүүст үнэхээр хүлээцтэй ханддаг, Бурхан хамгийн уужим сэтгэлтэй, энэ нь хүмүүсийн сэтгэлээс хамаагүй илүү уужим, ерөнхий сайдынхаас ч уужим!” гэж хэлнэ гэсэн үг юм. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Хэрвээ чи ийм маягаар Бурханыг магтдаг бол ингэж хэлэх нь зохистой юу? (Үгүй, зохисгүй.) Ийм маягаар ярих нь буруу бөгөөд Бурханд хэрэглэж болохгүй. Хүмүүс уудам сэтгэл, хүлээцтэй байдлаа харуулж, хүлээцтэй, уужим сэтгэлтэй, эрхэм ёс журамтай хүн гэдгээ гайхуулахын тулд боломжтой үедээ өршөөж уучлах хүчин чармайлт гаргадаг. Бурханы тухайд гэвэл, Бурханы мөн чанарт өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Өршөөл, хүлээцтэй байдал бол Бурханы мөн чанар юм. Гэхдээ Бурханы мөн чанар нь боломжтой үедээ өршөөж уучлах замаар хүмүүсийн харуулдаг уужим сэтгэл, хүлээцтэй байдалтай адилгүй. Эдгээр нь хоёр өөр зүйл юм. Боломжтой үедээ өршөөж уучлах хүмүүсийн зорилго нь хүмүүст өөрсдийгөө сайнаар яриулж, уудам сэтгэлтэй, гоёмсог ааш аягтай, сайн хүн гэж хэлүүлэх явдал юм. Үүнээс гадна, энэ нь бас нийгмийн дарамтаас үүдэлтэй, амьд үлдэхийн төлөө байдаг. Хүмүүс зорилгодоо хүрэхээр бусдад багахан уудам сэтгэл, багахан уужим сэтгэл гаргадаг нь мөс чанарын шалгуурыг баримталж, даган мөрдөхийн төлөө биш, харин хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэхийн төлөө байдаг, эсвэл энэ нь далд сэдэл, заль мэхийнх нь нэг хэсэг байдаг. Тэдний үйлдэл огт цэвэр биш. Тэгвэл Бурхан боломжтой үедээ өршөөж уучилдаг байх гэх мэтийн зүйл хийдэг үү? Бурхан тийм зүйл хийдэггүй. Зарим хүн: “Бурхан ч бас хүмүүсийг өршөөж уучилдаг бус уу? Тэгэх үедээ Бурхан боломжтой үедээ өршөөж уучилж байгаа юм биш үү?” гэдэг. Үгүй ээ, энд хүмүүсийн ойлгох ёстой нэг ялгаа бий. Хүмүүс юуг ойлгох ёстой вэ? Хүмүүс “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэглэхдээ зарчимгүй хэрэглэдэг. Тэд нийгмийн дарамт, олон нийтийн санал бодолд автсандаа, мөн сайн хүмүүсийн дүр эсгэх гэсэндээ үүнийг хийдэг. Ийм бохир зорилгоор, өөрсдийгөө сайн хүмүүс гэж гайхуулахын тулд хоёр нүүртэй баг өмсөнгөө хүмүүс үүнийг дурамжхан хийдэг. Эсвэл магадгүй тэд нөхцөл байдлын шахалтад орж, өшөө авахыг хүссэн ч чаддаггүй бөгөөд өөр ямар ч сонголтгүй ийм нөхцөл байдалд энэ итгэл үнэмшлийг дурамжхан даган мөрддөг. Энэ нь тэдний дотоод мөн чанарын илчлэлээс үүдэн гардаггүй. Үүнийг хийж чадах хүмүүс нь үнэхээр сайн хүмүүс биш, эсвэл эерэг зүйлсийг үнэхээр хайрладаг хүмүүс биш. Тэгвэл Бурхан хүмүүст хүлээцтэй, өршөөнгүй хандах болон хүмүүс “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлэхийн хоорондох ялгаа юу вэ? Ямар ялгаа байгааг Надад хэл дээ. (Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг. Жишээлбэл, Ниневе хотын ардууд гэмшсэнийхээ дараа Бурханы өршөөл уучлалыг хүлээн авсан. Үүнээс бид Бурханы үйлдэл зарчимтай байдгийг харж болно, бас Бурханы мөн чанарт хүмүүсийг гэх өршөөл, хүлээцтэй байдал байдгийг харж болно.) Сайхан хэллээ. Энд хоёр үндсэн ялгаа бий. Та нарын дөнгөж сая хэлсэн зүйл маш чухал, өөрөөр хэлбэл, Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг. Бурханы хийдэг юм бүхэнд тодорхой хил хязгаар, цар хүрээ байдаг бөгөөд энэ хил хязгаар, цар хүрээ бол хүмүүсийн ойлгож чадах зүйл юм. Үнэндээ Бурханы хийдэг юм бүхэн тодорхой зарчимтай байдаг. Жишээлбэл, Бурхан Ниневегийн ард түмний гэм бурууг уучилж өршөөсөн. Ниневегийн ард түмэн ёрын муугаа орхиж, үнэхээр гэмших үед Бурхан тэднийг уучилж, уг хотыг цаашид устгахгүй гэж амласан. Энэ нь Бурханы үйлдлийн ар дахь зарчим байсан юм. Энэ зарчмыг энд хэрхэн ойлгож болох вэ? Энэ нь улаан шугам байсан. Хүмүүсийн ойлголт болон хэл ярианы дагуу бол үүнийг Бурханы улаан шугам байсан гэж хэлж болно. Ниневегийн ардууд гар дахь ёрын муугаа орхиж, нүгэлд амьдрахаа больж, өмнөх шигээ Бурханыг орхихоо больж, Бурханд үнэхээр гэмшиж чадаж байгаа цагт энэхүү жинхэнэ гэмшил нь Бурханы тэдэнд өгсөн доод хязгаар байсан юм. Тэднийг жинхэнэ гэмшилд хүрч чадвал Бурхан тэднийг өршөөж уучлах байлаа. Эсрэгээрээ хэрвээ тэд жинхэнэ гэмшилд хүрч чадаагүй бол Бурхан дахин бодож үзэх байсан уу? Энэ хотыг устгах гэсэн Бурханы урьдын шийдвэр, төлөвлөгөө өөрчлөгдөх байсан уу? (Үгүй.) Бурхан тэдэнд хоёр сонголт өгсөн: Эхнийх нь ёрын муу замаа үргэлжлүүлээд, сүйрэлтэй нүүр тулах, энэ тохиолдолд уг хот бүхэлдээ устгагдах байсан; хоёр дахь нь ёрын муугаа орхиж, таар нөмрөн үнсэн дотор суугаад Бурханд үнэхээр гэмшиж, чин сэтгэлийнхээ угаас нүглээ Бурханд улайх, энэ тохиолдолд Бурхан тэднийг уучилж өршөөн, урьд нь ямар ёрын мууг үйлдсэн, муу үйлийнх нь хэмжээ хэр ноцтой байснаас үл хамааран, тэдний гэмшлийн улмаас уг хотыг устгахгүй гэж шийдэх байлаа. Бурхан тэдэнд хоёр сонголт өгсөн бөгөөд эхний сонголтыг хийхийн оронд тэд хоёр дахийг нь буюу таар нөмрөн, үнсэн дунд суугаад Бурханд жинхэнээсээ гэмшихээр сонгосон. Эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханыг бодлоо өөрчлөхөд хүргэж дөнгөсөн, өөрөөр хэлбэл, дахин бодож үзэж, төлөвлөгөөгөө өөрчилж, өөрсдөд нь өршөөл уучлал үзүүлж, уг хотыг устгахаа болиход хүргэсэн. Энэ нь Бурханы ажилладаг зарчим биш гэж үү? (Мөн.) Энэ бол Бурханы ажилладаг зарчим юм. Дээр нь нэмээд, өөр нэг чухал зүйл байдаг, өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанарт хайр, өршөөл байдаг ч мэдээж хүний халдахыг үл тэвчих байдал, уур хилэн бас бий. Ниневе хотыг сүйрүүлэхтэй холбоотойгоор Бурханы мөн чанарын энэ хоёр тал илчлэгдсэн. Бурхан энэ хүмүүсийн ёрын муу үйлийг харах үед Бурханы уур хилэнгийн мөн чанар ил гарч, илчлэгдсэн. Бурханы уур хилэн зарчимтай юу? (Тийм.) Энгийнээр хэлбэл, энэхүү зарчим нь Бурханы уур хилэнгийн үндэс юм. Энэ нь ялгаварлахгүйгээр уурлаж, хилэгнэх явдал биш, нэг төрлийн сэтгэл хөдлөл бүр ч биш. Харин ч тодорхой нөхцөлд гарч ирж, аяндаа илчлэгддэг зан чанар юм. Бурханы уур хилэн, сүр жавхлан халдахыг огт тэвчдэггүй. Хүний хэлээр бол Бурхан Ниневе хотынхны ёрын муу үйлийг харах үедээ уурлаж, хилэгнэсэн гэсэн үг юм. Нарийн яривал хүмүүсийн халдахыг тэвчдэггүй тал Бурханд байдаг учраас Бурхан уурласан, тиймээс хүмүүсийн ёрын муу үйлийг харж, сөрөг зүйл дэлгэрч, гарч ирэхийг харсан болохоор Бурхан аяндаа уур хилэнгээ илчилнэ. Тэгвэл хэрвээ Бурханы уур хилэн илчлэгдсэн бол Бурхан уг хотыг нэн даруй устгах байсан уу? (Үгүй.) Бурханы хийдэг зүйл зарчимтай байдгийг чи үүнээс харж болно. Бурхан уурламагцаа “Надад эрх мэдэл байгаа, Би чамайг устгана! Чиний нөхцөл байдал ямар ч байсан Би чамд боломж олгохгүй!” гэж хэлдэг юм биш. Ийм байдаггүй. Бурхан ямар зүйл хийсэн бэ? Бурхан хэд хэдэн зүйл хийсэн. Хүмүүс тэрийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Бурханы хийсэн хэд хэдэн зүйл бүгд Бурханы зан чанарт үндэслэсэн. Тэдгээр нь ганцхан Бурханы уур хилэнд үндэслэн бий болоогүй. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн нь адгуу зан биш юм. Энэ нь “Надад эрх байгаа, би чамайг ална, чамайг болгож өгнө дөө” гэж түрэмгий байдлаар хэлдэг хүмүүсийн адгуу зантай адилгүй, эсвэл “Хэрвээ чамайг барих юм бол би чамайг хөнөөнө, ямар ч үр дагаваргүйгээр үхтэл чинь зодно” гэж агуу улаан лууны хэлдэгтэй адилгүй. Сатан болон диаволууд ийм маягаар юм хийдэг. Адгуу зан Сатан болон диаволуудаас гаралтай. Бурханы уур хилэнд адгуу зан байдаггүй. Бурханд адгуу зан байдаггүй нь ямар байдлаар илэрдэг вэ? Ниневегийнхэн хэчнээн завхарсан болохыг хараад Бурхан уурлаж, хилэгнэсэн. Гэхдээ уурласныхаа дараа Тэрээр уур хилэнгийнхээ мөн чанарын оршин тогтнолоос үүдэн ганц ч үг хэлэлгүйгээр тэднийг устгаагүй. Харин ч дараа нь юу хийх гэж байгаагаа Ниневегийн ардуудад мэдэгдэхийн тулд Ионаг илгээж, Өөрийнхөө юу хийх гэж байгаа, яагаад хийх гэж байгааг тэдэнд хэлсэн, ингэснээр тэдэнд тодорхой ойлгуулж, итгэл найдварын гялбаа өгөх байлаа. Энхүү баримт нь Бурханы уур хилэн сөрөг, ёрын муу зүйл гарч ирснээс үүдэн илчлэгддэг ч Бурханы уур хилэн бол хүн төрөлхтний адгуу зангаас ялгаатай, хүний сэтгэл хөдлөлөөс өөр гэдгийг хүн төрөлхтөнд хэлдэг. Зарим хүн: “Бурханы уур хилэн хүний адгуу зан болон сэтгэл хөдлөлөөс ялгаатай. Бурханы уур хилэнг хянах боломжтой юу?” гэдэг. Үгүй ээ, хянах боломжтой гэдэг нь энд ашиглахад тохирсон үг биш, ингэж хэлэх нь зохисгүй. Нарийн яривал Бурханы уур хилэн зарчимтай байдаг. Бурхан уур хилэнгээрээ Өөрийнх нь үйлдэлд үнэн болон зарчим бий гэдгийг нотлох хэд хэдэн зүйлийг хийхийн сацуу Өөрт нь уур хилэнгээс гадна өршөөл, хайр ч бас байдаг гэдгийг хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Хүн төрөлхтөнд Бурханы өршөөл, хайрыг үзүүлэх үед хүн төрөлхтөн ямар ашиг тус хүртдэг вэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханы зааснаар нүглээ улайж, гэмшвэл Бурханаас амьдрах боломж, амьд үлдэх найдвар, боломжийг олж авч чадна. Энэ нь хүмүүс үнэхээр улайж, үнэхээр гэмшсэн гэх болзолтойгоор Бурханы зөвшөөрлөөр үргэлжлүүлэн амьдарч чадна, дараа нь тэд өөрсдөд нь Бурханы өгсөн боломжийг хүлээн авч чадна гэсэн үг юм. Энэ бүх цуврал үгэнд зарчим байдаггүй гэж үү? Чиний харж байгаачлан, Бурханы хийдэг бүх зүйл, бүх төрлийн ажлын ард хүний хэлээр бол үндэслэл, нягт нямбай байдал байдаг, Бурханы хэлээр бол үнэн болон зарчим байдаг. Энэ нь аливааг хийх хүн төрөлхтний арга замаас ялгаатай бөгөөд хүн төрөлхтний адгуу зан бүр ч холилдоогүй байдаг. Зарим хүн: “Бурханы зан чанар түрэмгий биш, тайван байдаг!” гэж хэлдэг. Ийм байдаг уу? Үгүй, Бурханы зан чанарыг тайван, дөлгөөн, түрэмгий биш гэж хэлж болохгүй—энэ бол үүнийг хэмжиж, дүрслэх хүн төрөлхтний арга зам юм. Бурханы хийдэг зүйлд үнэн болон зарчим бий. Бурхан юу ч хийсэн, энэ нь үндэслэлтэй байдаг, энэ үндэслэл нь үнэн бөгөөд Бурханы зан чанар юм.
Ниневегийн хүмүүстэй харьцахдаа Бурхан хэд хэдэн зүйл хийсэн. Эхлээд Тэрээр Ниневегийн ардуудад “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө!” (Иона 3:4) гэж хэлүүлэхээр Ионаг илгээсэн. Дөч хоног нь урт хугацаа юу? Энэ нь яг нэг сар, арван өдөр бөгөөд хүмүүс хэсэг хугацаанд бодож, эргэцүүлж, жинхэнэ гэмшилд хүрэхэд хангалттай урт хугацаа юм. Хэрвээ дөрвөн цаг юм уу дөрөв хоног байсан бол тэр нь гэмшихэд хангалтгүй хугацаа байх байсан. Харин Бурхан дөчин өдөр өгсөн нь урт хугацаа бөгөөд тун хангалттай юм. Тэр хот хэр том байж болох вэ? Иона хэдхэн өдрийн дотор хотын нэг захаас нөгөө зах хүртэл тойрон явж, хүн бүрд мэдэгдсэн, ингэснээр иргэн бүр, айл өрх бүр уг мэдээг сонссон. Тэр дөчин өдөр нь таар юм уу үнс бэлдэж, шаардлагатай бусад бэлтгэлийг хийхэд хангалттай байлаа. Эдгээр зүйлээс юу харж байна вэ? Бурхан Ниневегийн ардуудад хотыг нь устгах гэж байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө бэлдэж, эргэцүүлж, шинжлэх хангалттай хугацаа өгсөн. Хүний хэлээр бол Бурхан хийж чадах, хийх ёстой бүхнээ хийсэн. Тэрхүү дөч хоногийн хугацаа нь хангалттай байсан болохоор хаанаас эхлээд эгэл жирийн хүмүүс хүртэлх хүн бүрд эргэцүүлж, бэлдэх хангалттай хугацаа өгсөн юм. Нэг талаар, хүмүүст Бурханы хийдэг зүйл бол хүлээцтэй байдал гэдгийг үүнээс харж болно, нөгөө талаар, Бурхан зүрх сэтгэлдээ хүмүүст санаа тавьж, тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг харж болно. Бурханы өршөөл, хайр ямар ч дүр эсгэлгүйгээр үнэхээр оршин байдаг ба Бурханы зүрх сэтгэл итгэмжит байдаг, ямар ч дүр эсгэдэггүй. Хүмүүст гэмших боломж олгохын тулд Бурхан тэдэнд дөч хоног өгсөн. Тэр дөч хоног нь Бурханы тэвчээр, хайрыг агуулсан. Тэрхүү дөч хоног нь Бурхан хүмүүсийг чин сэтгэлээсээ хайхарч, хайрладаг, Бурханы өршөөл, хайр ямар ч дүр эсгэлгүйгээр үнэхээр оршин байдаг гэдгийг хүмүүст нотолж, бүрэн харуулахад хангалттай байлаа. Зарим хүн: “Та өмнө нь Бурхан хүмүүсийг хайрладаггүй, харин үзэн яддаг гэж хэлсэн биш үү? Энэ нь Таны сая хэлсэнтэй зөрчилдөж байгаа биш үү?” гэж хэлнэ. Энэ нь зөрчилдөөн мөн үү? (Үгүй, биш.) Бурхан зүрх сэтгэлдээ хүмүүст санаа тавьдаг, Бурханд хайрын мөн чанар бий. Энэ нь Бурхан хүмүүсийг хайрладаг гэж хэлэхээс ялгаатай юу? (Тийм.) Ямар ялгаатай вэ? Бурхан үнэндээ хүмүүсийг хайрладаг уу, эсвэл үзэн яддаг уу? (Бурхан хүмүүсийг хайрладаг.) Тэгвэл Бурхан яагаад хүмүүсийг харааж, гэсгээж, шүүдэг юм бэ? Хэрвээ ямар нэг маш чухал зүйл ойлгомжтой биш байвал та нар үүнийг буруу ойлгосон байж таарна. Энэ нь Бурхан та хоёрын хоорондох зөрчилдөөн үү? Үүнийг чи тодорхой мэдэхгүй байгаа бол Бурхан та хоёрын хооронд ан цав үүсэх магадлалтай биш үү? Надад хэл дээ, хэрвээ Бурхан хүмүүсийг хайрладаг бол хүмүүсийг бас үзэн яддаг гэсэн үг үү? Хүмүүсийг гэх Бурханы хайр хүмүүсийг үзэн ядахад нь нөлөөлдөг үү? Бурхан хүмүүсийг үзэн яддаг нь хүмүүсийг хайрлахад нь нөлөөлдөг үү? (Үгүй, нөлөөлдөггүй.) Тэгвэл яагаад Бурхан хүмүүсийг хайрладаг вэ? Бурхан хүмүүсийг аврахын тулд махбод болсон—энэ нь Бурханы хамгийн агуу хайр биш гэж үү? Хэрвээ та нар тэрийг мэддэггүй бол хэчнээн өрөвдөлтэй вэ! Та нар Бурхан яагаад хүмүүсийг хайрладгийг ч мэдэхгүй бол энэ нь инээдтэй хэрэг. Надад хэл дээ, хүүхдээ гэх эхийн хайр хаанаас гардаг вэ? (Зөн совингоос.) Зөв, эхийн хайр зөн совингоос гардаг. Тэгвэл энэ хайр хүүхэд нь сайн уу, муу юу гэдэгт тулгуурладаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Жишээлбэл, хүүхэд нь маш дүрсгүй, заримдаа ээжийгээ уурлуулдаг байлаа ч ээж нь эцсийн эцэст түүнийг хайрласаар байна. Яагаад тэр вэ? Хүүхдэдээ ингэж ханддаг нь эх хүний үүргийн зөн совингоос нь үүдэлтэй. Өөрт нь байдаг энэ эхийн хайрын зөн совингийн улмаас хүүхдээ хайрлахдаа хүүхэд нь сайн уу, муу юу гэдэгт тулгуурладаггүй. Зарим хүн: “Ээж нь хүүхдээ зөн совингоороо хайрладаг байж яагаад хүүхдээ зодоод байдаг юм бэ? Яагаад хүүхдээ үзэн ядсаар байдаг юм бэ? Яагаад заримдаа уурлаж, загнаад байдаг юм бэ? Яагаад заримдаа маш их уурласандаа хүүхдээсээ холбоогоо таслахыг хүсдэг юм бэ? Эх хүнд хайр байдаг, тэрээр хүүхдээ хайрладаг гэж Та хэлсэн биш гэж үү? Тэгвэл тэр яаж ийм цэвдэг сэтгэлтэй байж чаддаг байна аа?” гэдэг. Энэ нь зөрчилдөөн мөн үү? Үгүй, зөрчилдөөн биш. Ээж нь хүүхдэдээ хэрхэн хандах нь ээждээ хандах хүүхдийн хандлага, хүүхдийн зан авираас хамаарна. Гэхдээ ээж нь хүүхдэдээ яаж ч хандлаа гэсэн, хүүхдээ зодож, үзэн ядлаа ч гэсэн энэ нь эхийн хайр оршин тогтноход нөлөөлөхгүй. Үүний нэгэн адилаар хүмүүсийг гэх Бурханы хайр хаанаас гардаг вэ? (Бурхан хайрын мөн чанартай.) Зөв. Та нар эцэст нь үүнийг тодорхой хэллээ. Гол нь Бурханд хайрын мөн чанар байдаг. Бурхан хүмүүсийг хайрлаж, санаа тавьдгийн шалтгаан нь нэг талаар, Бурхан хайрын мөн чанартай. Энэхүү хайран дотор өршөөл, энэрэл, хүлээцтэй байдал, тэвчээр байдаг. Мэдээж бас санаа зовнил, заримдаа сэтгэлийн түгшүүр, уйтгар гуниг гэх мэтийн илрэл байдаг. Энэ бүхэн нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Энэ нь субьектив үзэл бодлын үүднээс харж буй хэрэг. Объектив үзэл бодлын үүднээс бол, хүмүүсийг Бурхан бүтээсэн, яг л хүүхэд эхээсээ төрж, эх нь аяндаа хүүхдэдээ санаа тавьдаг, тэдний хооронд салшгүй цусан холбоо байдагтай адилхан. Хэдийгээр хүн төрөлхтөн болон Бурханд хүмүүсийн хэлдэг шиг тийм цусан холбоо байдаггүй ч ямартай ч хүмүүсийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурхан хүмүүст санаа тавьж, тэдэнд сэтгэл татагддаг. Бурхан хүмүүсийг сайн сайхан байж, зөв замаар алхаасай гэж хүсдэг ч Сатаны завхралд өртөж, ёрын муу замаар алхаж, зовж байгааг нь хараад гуниглаж, шаналдаг. Энэ нь хэвийн зүйл, тийм биз дээ? Бурханд ийм хариу үйлдэл, сэтгэл хөдлөл, илрэл байдаг, энэ бүхэн нь Бурханы мөн чанараас үүдэн гардаг бөгөөд Бурхан хүнийг бүтээснээс үүссэн харилцаанаас салшгүй. Эдгээр нь бүгд объектив баримтууд. Зарим хүн: “Бурханы мөн чанар хайр юм байж яагаад Бурхан хүмүүсийг үзэн ядсаар байдаг юм бэ? Бурхан хүмүүст санаа тавьдаг биз дээ? Яагаад Бурхан хүмүүсийг үзэн ядсаар байдаг байна аа?” гэдэг. Энд ч бас нэг объектив баримт байдаг, өөрөөр хэлбэл, хүмүүсийн зан чанар, мөн чанар болон бусад талууд нь Бурхан болон үнэнтэй нийцдэггүй учраас Бурханы өмнө хүмүүсийн харуулдаг, илчилдэг зүйл Бурханы зэвүүцлийг төрүүлдэг, Бурханд жигшмээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн завхарсан зан чанар улам бүр ноцтой болж, нүгэл нь улам ноцтой болдог, мөн тэд туйлын гөжүүд, огт гэмшдэггүй, үнэнийг өчүүхэн ч хүлээн авдаггүй. Тэд Бурхантай бүрэн зөрчилддөг тул Бурханы үзэн ядалт үүсдэг. Тэгвэл Бурханы үзэн ядалт хаанаас үүдэлтэй вэ? Яагаад энэ нь бий болдог вэ? Бурханы зан чанар зөвт, ариун учраас энэ нь бий болдог бөгөөд Бурханы үзэн ядалт нь Бурханы мөн чанараас төрдөг. Бурхан ёрын мууг зэвүүцдэг, сөрөг зүйлсийг жигшдэг, ёрын муу хүчин болон ёрын муу зүйлсийг үзэн яддаг. Тиймээс Бурхан энэ завхарсан хүн төрөлхтнийг үзэн яддаг. Тэгэхээр бүтээгдсэн зүйлд Бурханы илчилдэг хайр, үзэн ядалт нь хэвийн бөгөөд Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Ямар ч зөрчилдөөн байхгүй. Зарим хүн: “Тэгвэл Бурхан үнэндээ хүмүүсийг хайрладаг юм уу, үзэн яддаг юм уу?” гэж асуудаг. Чи үүнд юу гэж хариулах вэ? (Энэ нь Бурханд хандах хүмүүсийн хандлагаас, хүмүүс үнэхээр гэмшсэн эсэхээс хамаарна.) Энэ нь үндсэндээ үнэн боловч тийм ч зөв биш байна. Яагаад зөв биш байна вэ? Бурхан хүмүүсийг заавал хайрлах ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үг болон хүмүүст хийдэг Бурханы бүх ажил нь Бурханы зан чанар болон мөн чанарын төрөлхийн илрэл юм. Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг, Тэр хүмүүсийг хайрлах албагүй, гэхдээ хүмүүсийг үзэн ядах ч албагүй. Хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бол үнэнийг эрэлхийлж, Бурханы замыг дагаж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үйлдэх явдал юм. Бурхан хүмүүсийг хайрлах албагүй, гэхдээ бас хүмүүсийг үзэн ядах албагүй. Энэ бол бодит баримт, хүмүүс үүнийг ойлгох ёстой. Дөнгөж сая та нар Бурхан хүмүүсийн зан авирт нь үндэслэн хайрладаг, эсвэл үзэн яддаг гэж хэллээ. Ингэж хэлэх нь яагаад буруу вэ? Бурхан чамайг хайрлах албагүй, чамайг заавал үзэн ядах ч албагүй. Бурхан бүр чамайг үл тоож ч болно. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үйлддэг ч бай, үнэнийг хүлээн авдаггүй, бүр Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг ч бай хамаагүй, эцсийн эцэст Бурхан хийсэн зүйлийнх нь дагуу хүн бүрд хариуг нь өгнө. Сайныг хийдэг хүмүүс шагнуулна, харин ёрын мууг үйлддэг хүмүүс шийтгүүлнэ. Асуудлыг шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэх гэдэг нь энэ юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдсэн зүйлийн хувиар чи Бурхан чамд яаж хандах ёстойг шаардах ямар ч үндэслэлгүй. Чи Бурхан болон үнэнд хүсэл эрмэлзэлтэйгээр хандаж, үнэнийг эрэлхийлэх үедээ Бурхан чамайг хайрлах ёстой гэж боддог ч хэрвээ Бурхан чамайг үл тоож, хайрлахгүй бол Тэр бол Бурхан биш гэж чамд санагддаг. Эсвэл Бурханд дуулгаваргүй байх үедээ чи Бурхан чамайг үзэн ядаж, шийтгэх ёстой гэж боддог ч Бурхан чамайг үл тоох юм бол Тэр бол Бурхан биш гэж чамд санагддаг. Ингэж бодох нь зөв үү? (Үгүй, буруу.) Эцэг эх, үр хүүхдийн харилцаа гэх мэт хүмүүсийн хоорондох харилцааг ийм маягаар хэмжиж болно—өөрөөр хэлбэл, эцэг эх нь хүүхдээ хайрлах юм уу үзэн ядах нь заримдаа хүүхдүүдийн зан авирт суурилдаг—гэхдээ хүмүүс болон Бурханы хоорондох харилцааг ийм маягаар хэмжиж болохгүй. Хүмүүс болон Бурханы хоорондох харилцаа нь бүтээл болон Бүтээгчийн хоорондох харилцаа бөгөөд ямар ч цусан холбоо байхгүй. Энэ нь гагцхүү бүтээл болон Бүтээгчийн хоорондох харилцаа юм. Тиймээс хүмүүс Бурханаас өөрсдийг нь хайрлахыг, эсвэл өөрсдийнх нь хувьд ямар байр суурьтай байгаагаа зарлахыг шаардаж болохгүй. Энэ нь үндэслэлгүй шаардлага юм. Тийм үзэл бодол буруу, ташаа; хүмүүс тийм шаардлага тавьж болохгүй. Тэгэхээр одоо үүнийг харвал хүмүүс үнэндээ Бурханы хайрын талаар үнэн зөв ойлголттой байдаг уу? Өмнөх ойлголт нь буруу байсан, тийм биз дээ? (Тийм.) Бурхан хүмүүсийг хайрлах, эсвэл үзэн ядах эсэх нь зарчимтай байдаг. Хүмүүсийн зан авир юм уу эрэл хайгуул үнэнтэй нийцдэг, Бурханд таалагддаг бол Бурхан сайшаадаг. Гэхдээ хүмүүс завхарсан мөн чанартай бөгөөд завхарсан зан чанар гаргаж, өөрсдийнхөө зөв гэж боддог, өөрсдөд нь таалагддаг туйлын зорилго, хүслийг эрэлхийлдэг. Тэр нь Бурханы үзэн яддаг, сайшаадаггүй зүйл юм. Гэхдээ Бурхан хүмүүсийг сайшаах бүрдээ шагналын хур буулгана, сайшаахгүй үедээ хүмүүсийг сахилгажуулж, шийтгэнэ гэж хүмүүсийн боддогоос эсрэгээр байдаг—хүмүүсийн боддогтой адилгүй. Бурханы үйлдэлд зарчим бий. Энэ нь Бурханы мөн чанарыг хэлж байгаа бөгөөд хүмүүс үүнийг ингэж ойлгох ёстой.
Дөнгөж сая Би нэг асуулт тавьж, Бурханы үйлдлийн зарчим болон Бурханы мөн чанарын талаар нөхөрлөсөн. Миний сая асуусан асуулт юу байсан бэ? (Бурхан сая хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал, өршөөл болон хүмүүс боломжтой үедээ өршөөж уучлах явдлыг хэрэгжүүлэхийн хоорондох ялгааны талаар асуусан. Дараа нь Та, Бурхан энэ амьдралын гүн ухааны дагуу үйлддэггүй гэж нөхөрлөсөн. Бурхан үндсэндээ хоёр талд суурилан хүмүүсийн гэм буруутай харьцдаг: Нэг талаар, Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг, нөгөө талаар, Бурханы мөн чанарт өршөөл, уур хилэн хоёулаа байдаг.) Энэ бол үнэхээр зөв ойлголт юм. Ийм маягаар аливааг хийх Бурханы зарчим нь Бурханы мөн чанар, зан чанарт үндэслэдэг бөгөөд хүн төрөлхтний дагадаг амьдралын гүн ухаан буюу боломжтой үедээ өршөөж уучлахтай ямар ч холбоогүй. Хүмүүсийн үйлдэл сатанлаг гүн ухаанд үндэслэж, сатанлаг зан чанарт захирагддаг. Бурханы үйлдэл бол Бурханы зан чанар, мөн чанарын илрэл юм. Бурханы мөн чанарт хайр, өршөөл, мэдээжийн хэрэг үзэн ядалт байдаг. Тэгвэл одоо та нар хүмүүсийн ёрын муу үйл, янз бүрийн дуулгаваргүй байдал болон урвалтыг ойлгож байна уу? Бурханы хандлагын үндэс юу вэ? Энэ нь Түүний мөн чанараас бий болдог уу? (Тийм.) Бурханы мөн чанарт өршөөл, хайр, уур хилэн байдаг. Бурханы мөн чанар бол зөвт байдал бөгөөд энэ мөн чанараас Бурханы үйлдлийн зарчим бий болдог. Тэгвэл Бурханы үйлдлийн зарчим яг юу вэ? Элбэг арвин өршөөл хайрлаж, уур хилэнгээ гүн гүнзгий гаргах. Энэ нь боломжтой үедээ өршөөж уучилдаг байхтай ямар ч холбоогүй бөгөөд хүмүүсийн дунд хэрэгждэг, маш эрхэм итгэл үнэмшил шиг харагддаг ч Бурханы нүдээр бол дурдахын ч хэрэггүй зүйл юм. Итгэгчийн хувьд чи нэг талаар, Бурханы мөн чанар, үйл хэрэг, Бурханы үйлдлийн зарчмыг энэ итгэл үнэмшилд тулгуурлан шүүж болохгүй. Үүнээс гадна, өөрсдийнхөө үзэл бодлын үүднээс хүмүүс энэ амьдралын гүн ухааныг баримтлах ёсгүй; өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед ямар сонголт хийх, эдгээр зүйлийг хэрхэн зохицуулах вэ гэсэн зарчим хүмүүст байх ёстой. Энэ зарчим нь юу вэ? Хүмүүст Бурханы мөн чанар байдаггүй, мэдээж тэд бүх зүйлийг Бурхан шиг тодорхой зарчимтайгаар хийж чадахгүй, эсвэл өндөрт зогсож, боломж олгож, хүн бүрийг өршөөж уучилж чадахгүй. Хүмүүс ингэж чадахгүй. Тэгвэл өөрийг чинь үймүүлж, гомдоож, нэр төр, ёс жудгийг чинь гутаан доромжилж, тэр ч бүү хэл зүрх, сэтгэлийг чинь шархлуулсан зүйлтэй тулгарах үедээ чи юу хийх ёстой вэ? Хэрвээ чи “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх үгийг баримталдаг бол зарчмыг үл харгалзан асуудлыг намжааж, бялдууч хүн байхаар оролдоно, мөн энэ ертөнцөд амь зуухад амаргүй санагдаж, дайсантай болж болохгүй, хүмүүсийг арай бага гомдоохоор, эсвэл огт гомдоохгүй байхаар оролдох ёстой, боломжтой үедээ өршөөж уучилж, боломж гарах бүрд энхийг сахиулж, алтан дунджийг баримталж, өөрийгөө аюултай нөхцөл байдалд оруулалгүй, өөрийгөө хамгаалж сурах ёстой гэж санагддаг. Энэ нь амьдралын гүн ухаан биш гэж үү? (Мөн.) Энэ бол хүн төрөлхтөнд Бурханы заадаг зарчим биш, харин амьдралын гүн ухаан юм. Тэгвэл хүмүүст Бурханы заадаг зарчим юу вэ? Үнэний эрэл хайгуулын тодорхойлолт юу вэ? Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Хэрвээ үзэн ядалтыг чинь төрүүлсэн ямар нэг зүйл болсон бол чи үүнийг хэрхэн харах вэ? Юунд үндэслэн харах вэ? (Бурханы үгэнд үндэслэн.) Зөв. Хэрвээ чи эдгээр зүйлийг Бурханы үгийн дагуу хэрхэн харахаа мэдэхгүй байвал хариугаа авах боломжийг эрэлхийлэх зуураа боломжтой үедээ өршөөж уучилж, дургүйцлээ дарж, буулт хийж, эгзэгтэй цагийг хүлээж л чадна—энэ бол чиний явах зам. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг бол хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж, өөрөөсөө “Энэ хүн надад яагаад ингэж хандаж байгаа юм бол? Яагаад надад ийм зүйл тохиолдов? Яагаад ийм үр дүнд хүрэв?” гэж асуух ёстой. Ийм зүйлсийг Бурханы үгийн дагуу харах ёстой. Юун түрүүнд хийх ёстой зүйл бол энэ асуудлыг Бурханаас хүлээн авч чаддаг байх, энэ нь Бурханаас ирсэн, чамд нэмэртэй, ашиг тустай зүйл мөн гэж идэвхтэйгээр хүлээн авах явдал юм. Энэ асуудлыг Бурханаас хүлээн авахын тулд чи эхлээд үүнийг Бурхан зохион байгуулж, захирч байгаа гэж авч үзэх ёстой. Нарны дор тохиолдож буй юм бүхэн, чиний мэдэрч чадах бүхэн, харж чадах бүхэн, сонсож чадах бүхэн—бүх зүйл Бурханы зөвшөөрлөөр тохиолддог. Чи энэ асуудлыг Бурханаас хүлээн авсныхаа дараа үүнийг Бурханы үгтэй харьцуулан шалгаж, тэр хүн чамайг гомдоох юу хэлж, юу хийснээс үл хамааран, мэдрэмж чинь цохилт амссан эсэх, ёс жудаг чинь гишгэлэгдсэн эсэхээс үл хамааран, энэ зүйлийг хийсэн хүн ямар хүн болохыг, энэ асуудлын мөн чанар юу болохыг олж мэд. Тухайн хүн хорон муу хүн үү, эгэл жирийн завхарсан хүн үү гэдгийг эхлээд хар, Бурханы үгийн дагуу хэн болохыг нь эхлээд ялган тань, дараа нь Бурханы үгийн дагуу энэ асуудлыг ялган таньж, авч үз. Эдгээр нь зөв алхмууд биш гэж үү? (Мөн.) Эхлээд энэ асуудлыг Бурханаас хүлээн авч, энэ асуудалтай холбоотой хүмүүсийг Бурханы үгийн дагуу харж, тэд эгэл жирийн ах эгч үү, хорон муу хүмүүс, антихристүүд, үл итгэгчид, муу ёрын сүнснүүд, бузар чөтгөрүүд, эсвэл агуу улаан лууны тагнуулууд уу гэдгийг, мөн тэдний хийсэн зүйл ерөнхийдөө завхралын илчлэл үү, эсвэл зориуд үймүүлж, саад хийх зорилготой ёрын муу үйл үү гэдгийг тодорхойл. Энэ бүхнийг Бурханы үгтэй харьцуулах замаар тодорхойлох ёстой. Аливааг Бурханы үгийн дагуу хэмжих нь хамгийн үнэн зөв, объектив арга зам юм. Бурханы үгийн дагуу хүмүүсийг ялган салгаж, асуудлуудыг шийдэх ёстой. “Энэ явдал миний мэдрэмжийг асар их шархлуулж, над дээр сүүдрээ тусгалаа. Гэхдээ ийм явдал тохиолдсон нь намайг амь руу ороход яаж босгон байгуулсан бэ? Бурханы хүсэл юу вэ?” гэж чи тунгаан бодох ёстой. Энэ нь чиний олж мэдэж, ойлгох ёстой асуудлын гол цэг рүү чамайг хөтөлнө—энэ нь зөв замыг дагах явдал юм. Чи Бурханы хүслийг эрж хайж, “Энэ явдал сэтгэл санаа, зүрхийг минь шархлууллаа. Би өвдөж, шаналж байгаа ч сөрөг болж, буруушааж болохгүй. Энэ явдал үнэндээ надад ашиг тустай эсэхийг Бурханы үгийн дагуу танин мэдэж, ялгаж, шийдэх нь хамгийн чухал. Хэрвээ энэ нь Бурханы сахилгажуулалтаас үүдэлтэй, амийн оролт болон өөрийгөө ойлгоход минь ашиг тустай бол би хүлээн авч, захирагдах ёстой; хэрвээ Сатаны уруу таталт бол Бурханд залбирч, үүнд ухаалгаар хандах учиртай” гэж бодох ёстой. Ийм маягаар эрж хайж, бодох нь эерэг оролт мөн үү? Хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж буй хэрэг мөн үү? (Мөн.) Дараа нь чи ямар ч асуудлыг шийдэж байсан, хүмүүстэй харилцахад чинь ямар ч асуудал тулгарсан, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг хайх ёстой. Энэ бүх цуврал арга хэмжээний зорилго юу вэ? Зорилго нь хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харах явдал, ингэснээр хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, байр суурь чинь шал өөр болох болно. Энэ нь өндрөөр үнэлүүлэхийн тулд сайн нэр хүнд олж, нэр нүүрээ хамгаалах, эсвэл улс орон, нийгэмд эв зохицлыг авчирч, улмаар эрх баригч ангийг сэтгэл хангалуун болгох зорилготой биш, харин Бурханы үг болон үнэнээр амьдарснаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бүтээгчийг алдаршуулах зорилготой. Ийм маягаар хэрэгжүүлснээр л чи Бурханы хүсэлд бүрэн нийцэж чадна. Тиймээс чи уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үг хэллэгийг дагах шаардлагагүй. “Надад тийм асуудал тулгарах үед би ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэх үгийг хэрэгжүүлэх ёстой биш гэж үү? Хэрвээ би тэгж чадахгүй бол олон нийтийн санал бодол намайг юу гэж дүгнэх бол?” гэж бодох шаардлагагүй. Чи өөрийгөө хязгаарлаж, хянахын тулд ёс суртахууны ийм итгэл үнэмшлийг ашиглах шаардлагагүй. Харин оронд нь үнэнийг эрэлхийлдэг хүний үзэл бодлыг баримталж, үнэнийг эрэлхийл гэж Бурханы хэлсэн арга замын дагуу хүмүүс, зүйлсэд хандах ёстой. Энэ нь оршин тогтнолын цоо шинэ хэв маяг биш гэж үү? Энэ нь цоо шинэ амьдралыг үзэх үзэл, амьдралын зорилго биш гэж үү? (Мөн.) Чи хүмүүс, зүйлсийг ийм маягаар харах үедээ өөртөө “Хэрвээ би уужим сэтгэлтэй байж, хүмүүсийн дунд хөлөө олохыг хүсвэл энийг, эсвэл тэрийг хийх ёстой” гэж зориуд хэлэх шаардлагагүй, өөртөө тийм хатуу хандах хэрэггүй, өөрийнхөө хүслийн эсрэгээр амьдрах шаардлагагүй, хүн чанараа гажуудуулах шаардлагагүй. Харин ч Бурханаас ирсэн эдгээр орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг аяндаа, дуртайяа хүлээн авна. Тэгээд ч зогсохгүй бас урьдчилан тооцоолоогүй ашиг тус хүртэж чадна. Үзэн ядалтыг чинь төрүүлдэг зүйлстэй харьцахдаа чи Бурханы үгийн дагуу хүмүүсийн хэн болохыг ялган таньж, Бурханы үгийн дагуу тийм зүйлсийг ялган таньж, шийдвэрлэж сурсан байх болно. Хэсэг хугацааны туршлага, учрал тохиол, тэмцлийг туулсны дараа чи тийм зүйлстэй харьцах үнэн-зарчмыг олж, тийм хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй харьцахдаа ямар үнэн-зарчмыг ашиглахаа мэдсэн байх болно. Энэ нь зөв замыг дагаж буй хэрэг биш үү? Ийм маягаар, үнэнийг эрэлхийлэх замыг дагадаг учраас хүн чанар чинь сайжирсан байх болно, өөрөөр хэлбэл, чи Бурханы олон үгийг уншиж, Бурханы ажлыг бодитоор туулж, зарим үнэнийг ойлгож, Бурхан буюу Бүтээгчийн талаар зарим нэг бодитой ойлголтыг олж авсан учраас зүгээр л хүний мөс чанар, эрүүл ухаанаар амьдрахаа больж, ямар нэг зүйл тохиолдох үед зөвхөн мөс чанар, эрүүл ухаанд үндэслэсэн сэтгэлгээ, үзэл бодлоор үүнийг харахаа болино. Энэ нь гарцаагүй элбэг арвин ургац бөгөөд үүнээс чи үнэн, амийг хоёуланг нь олж авсан байх болно. Мөс чанар, эрүүл ухаандаа үндэслээд чи өөрт тулгарсан бүх асуудалтай нүүр тулж, шийдвэрлэхдээ Бурханы үг болон үнэнийг ашиглаж сурч, аажмаар Бурханы үгээр амьдарч эхэлнэ. Тийм хүмүүс ямархуу байдаг вэ? Тэд Бурханы хүсэлд нийцдэг үү? Тийм хүмүүс Бурханы шаардлагыг хангасан бүтээгдсэн зүйл болоход асар ойрхон байдаг бөгөөд ингэснээрээ Бурханы авралын ажлаас хүлээгдэж буй үр дүнд аажмаар хүрч чаддаг. Хүмүүс үнэнийг хүлээн авч, Бурханы үгээр амьдарч чадах үедээ өчүүхэн төдий ч зовлон шаналалгүйгээр ингэж амьдрах нь хэчнээн амар байх билээ. Гэхдээ уламжлалт соёлын боловсролыг хүлээн авсан хүмүүсийн хувьд тэдний хийдэг юм бүхэн өөрсдийнх нь хүслийн эсрэг, маш хоёр нүүртэй байдаг бөгөөд тэдний хүн чанараар илчлэгдсэн зүйл маш гажууд, хэвийн бус байдаг. Яагаад тэр вэ? Учир нь тэд бодож байгаа зүйлээ хэлдэггүй. “Боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэж амаараа хэлдэг ч зүрх сэтгэлдээ “Би чамтай тооцоо бодож дуусаагүй л байгаа. Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэж хэлж байдаг—энэ нь тэдний хүслийн эсрэг байдаг биш гэж үү? (Тийм.) “Гажууд” гэдэг нь юу гэсэн үг вэ? Гаднаа тэд уудам сэтгэл, ёс суртахууны талаар л ярьдаг ч бусдын ар хударгаар садар самуун, дээрэм тонуул гэх мэтийн элдэв янзын муу юм хийдэг гэсэн үг. Уудам сэтгэл, ёс суртахууны талаарх энэ бүх өнгөн талын яриа нь ердөө л баг бөгөөд тэдний зүрх сэтгэл элдэв янзын ёрын муу, бүх төрлийн бузар санаа, үзэл бодлоор дүүрэн байдаг; энэ нь харьцуулшгүй бохир, туйлын жигшүүртэй, дорд сэтгэлгээтэй, ичгүүртэй байдаг. Гажуудсан гэдэг нь ийм утгатай. Орчин үеийн хэлээр гажиг байдлыг гажуудал гэж нэрлэдэг. Тэдгээр нь бүгд маш их гажуудсан байдаг ч бусдын өмнө тун аятайхан, хээнцэр чамин, хүмүүжилтэй, хүндтэй дүр эсгэдэг. Тэд үнэхээр ичгүүр сонжуургүй, маш ёрын муу! Хүмүүст Бурханы зааж өгсөн зам нь чамайг ингэж амьдруулахын төлөө биш, харин Бурханы өмнө ч бай, бусдын өмнө ч бай хийж байгаа юм бүхэндээ Бурханаас хүмүүст зааж өгсөн хэрэгжүүлэлтийн зөв зарчим болон замыг дагах боломж олгохын төлөө байдаг. Чи ашиг сонирхлыг чинь хохироох, өөрт таалагдахгүй, эсвэл бүр насан туршид чинь нөлөөлөх зүйлтэй тулгарлаа ч гэсэн эдгээр асуудалтай харьцахдаа зарчимтай байх ёстой. Жишээлбэл, чи жинхэнэ ах, эгч нарт хайраар хандаж, тэдэнд хүлээцтэй хандаж, тусалж, дэмжиж сурах ёстой. Тэгвэл Бурханы дайсан, антихристүүд, хорон муу хүмүүс, үл итгэгчид юм уу чуулганд шургалсан тагнуул, туршуулуудыг яах ёстой вэ? Чи тэднийг нэгмөсөн голох ёстой. Үйл явц нь ялган таньж, илчилж, үзэн ядаж, эцэст нь голох явдал юм. Бурханы гэрт захиргааны зарлиг, дүрэм журам байдаг. Антихристүүд, хорон муу хүмүүс, үл итгэгчид болон диавол, Сатан, муу ёрын сүнстэй адил төрлийн хүмүүсийн тухайд бол тэд үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй учраас Бурханы гэрээс үүрд таслах ёстой. Тэгвэл Бурханы сонгосон хүмүүс тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? (Тэднийг голно.) Тийм ээ, та нар тэднийг голох ёстой, үүрд голох ёстой. Зарим хүн: “Голох гэдэг нь зүгээр л нэг үг. Чи тэднийг онолын хувьд голлоо гээд бодит амьдрал дээр үнэндээ үүнийгээ яаж хийх юм бэ?” гэдэг. Тэднийг эвлэршгүйгээр эсэргүүцэж болох уу? Өөрийгөө тэгж дэмий ядраах шаардлагагүй. Чи тэднийг эвлэршгүйгээр эсэргүүцэх шаардлагагүй, тэдэнтэй үхэн үхтлээ тэмцэх хэрэггүй, ар хударгаар нь хараах шаардлагагүй. Эдгээр зүйлийн алийг ч хийх хэрэггүй. Зүгээр л зүрх сэтгэлийнхээ угаас тэднээс холбоогоо тасалж, хэвийн нөхцөл байдалд тэдэнтэй харьцах хэрэггүй. Онцгой тохиолдолд, өөр сонголт байхгүй үед тэдэнтэй хэвийн ярилцаж болох ч боломж гармагц л тэднээс зайгаа барь, тэдний хэрэг явдалд битгий оролц. Энэ нь тэднийг чин сэтгэлийнхээ угаас голж, тэдэнд ах эгч мэт, эсвэл Бурханы гэр бүлийн гишүүн мэт хандахгүй, итгэгч мэт хандахгүй гэсэн үг юм. Бурхан болон үнэнийг үзэн яддаг, Бурханы ажлыг зориуд үймүүлж, саад болдог, эсвэл Бурханы ажлыг устгахаар оролддог хүмүүсийн тухайд бол чи тэднийг хараахын тулд Бурханд залбираад зогсохгүй, бас тэднийг үүрд хүлж, хязгаарлаж, нэгмөсөн голох ёстой. Ингэх нь Бурханы хүсэлтэй нийцэх үү? Энэ нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг. Энэ хүмүүстэй харьцахын тулд байр суурьтай, зарчимтай байх шаардлагатай. Байр суурьтай, зарчимтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэдний мөн чанарыг тодорхой харж, тэднийг хэзээ ч итгэгч гэж үзэхгүй, яавч ах, эгч гэж үзэхгүй гэсэн үг юм. Тэд бол диаволууд, тэд бол Сатан. Энэ нь тэднийг уучлах эсэх асуудал биш, харин тэднээс холбоогоо тасалж, тэднийг нэгмөсөн голох тухай асуудал юм. Энэ нь бүрэн үндэслэлтэй бөгөөд үнэнтэй нийцдэг. Зарим хүн: “Бурханд итгэдэг хүмүүс иймэрхүү юм хийх нь үнэхээр харгис хэрэг биш гэж үү?” гэдэг. (Тийм биш.) Байр суурьтай, зарчимтай байх гэдэг нь энэ юм. Бид Бурханы хэлсэн бүхнийг хийдэг. Бид Бурханы өршөөж уучил гэсэн хэнийг ч өршөөж уучилна, Бурханы жигш гэсэн хэнийг ч жигшинэ. Хуулийн эрин үед хууль, тушаалыг зөрчсөн хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс чулуу шидэж хөнөөдөг байсан, харин өнөөдөр Хаанчлалын эрин үед Бурханд захиргааны зарлиг байдаг бөгөөд диавол болон Сатантай адил төрлийн хүмүүсийг л Бурхан цэвэрлэж, хөөдөг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг болон Бурханы гаргасан захиргааны зарлигийг хэрэгжүүлж, дуулгавартай дагах ёстой, тэдгээрийг зөрчиж, хүний үзэлд захирагдаж, нөлөөнд нь автаж болохгүй, шашны хүмүүст шүүгдэж, яллагдахаас айх ёсгүй. Бурханы үгийн дагуу үйлдэх нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл юм. Бурханы үг бол үнэн, харин хэчнээн сайхан сонсогдож байлаа ч хүний үг бол үнэн биш гэдэгт л цаг ямагт итгэ. Хүмүүст ийм итгэл байх ёстой. Хүмүүс Бурханд ингэж итгэх ёстой, бас ийм дуулгавартай хандлагатай байх ёстой. Энэ нь хандлагын асуудал юм.
Бид ёс суртахууны талаарх “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үг болон Бурханы үйлдлийн зарчмын талаар бараг ярьж дууслаа. Хүмүүст хохирол учруулдаг асуудлуудын тухайд гэвэл, хүмүүст Бурханы заасан, асуудлыг зохицуулах зарчмыг та нар одоо ойлгож авсан уу? (Тийм.) Өөрсдөд нь тулгарсан асуудалд адгуу зангаар хандахыг Бурхан хүмүүст зөвшөөрдөггүй, аливаа асуудалтай харьцахдаа хүний ёс суртахууны хэм хэмжээг ашиглахыг бүр ч зөвшөөрдөггүй. Бурхан хүмүүст ямар зарчмыг хэлсэн бэ? Хүмүүс ямар зарчмыг дагах ёстой вэ? (Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.) Тийм ээ, Бурханы үг болон үнэний дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Юу ч тохиолдсон бай, үүнийг Бурханы үгийн дагуу шийдвэрлэх ёстой, учир нь бүх асуудал, бүх зүйлийн хувьд тохиолдож буй бүх зүйл, гарч ирсэн бүх хүн, хэрэг явдлын цаана үндсэн шалтгаан байдаг бөгөөд энэ бүхнийг Бурхан зохицуулж, захирдаг. Болж буй юм бүхний эцсийн үр дүн эерэг юм уу сөрөг байж болно, тэдгээрийн ялгаа нь хүмүүсийн эрэл хайгуул болон алхаж буй замаас хамаардаг. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу хэрэг явдалд хандахаар сонговол эцсийн үр дүн нь эерэг байна; харин чи махан биеийн арга зам, адгуу зан, хүмүүсээс үүдэлтэй янз бүрийн үг хэллэг, санаа, үзэл бодлоор тэдгээрт хандахаар сонговол эцсийн үр дүн нь гарцаагүй адгуу зан, сөрөг байдал байна. Адгуу зан, сөрөг байдлын зүйлс нь хүмүүсийн нэр төр, бие, сэтгэл, ашиг сонирхол гэх мэтийг хохироодог бол эцэстээ үзэн ядалт, хэзээ ч салж чадахааргүй сүүдрийг л хүмүүст үлдээнэ. Бурханы үгийг дагаснаар л өөрт тулгардаг янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлсийн шалтгааныг олох боломжтой, Бурханы үгийг дагаснаар л тийм хүмүүс, хэрэг явдал, зүйлсийн мөн чанарыг тодорхой харах боломжтой. Мэдээж Бурханы үгийг дагаснаар л хүмүүс бодит байдал дээр тулгардаг янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй холбоотой асуудлыг зөв зохицуулж, шийдвэрлэж чадна. Эцэстээ хүмүүс Бурханы бүрдүүлсэн бүх орчноос ашиг тус хүртэж, амь нь аажмаар өсөж, завхарсан зан чанар нь өөрчлөгдөхийн зэрэгцээ тэндээс амьдралын зөв зүг чиг, амьдралыг үзэх зөв үзэл, оршин тогтнолын зөв хэв маяг, эрэлхийлэх зөв зорилго болон замыг олж авна. Бид ёс суртахууны талаарх “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийн талаар үндсэндээ нөхөрлөж дууслаа. Энэ үг нь зарим талаар өнгөцхөн боловч үнэний дагуу задлан шинжлэх үед мөн чанар нь тийм ч энгийн биш. Энэ талаар хүмүүс юу хийх ёстой, ийм нөхцөл байдалд хэрхэн хандах тухайд бол энэ нь бүр ч энгийн биш. Энэ нь хүмүүс үнэнийг эрж хайж, эрэлхийлж чадах эсэхтэй холбоотой, мэдээж бас хүмүүсийн зан чанарын өөрчлөлт, хүмүүсийн авралтай бүр ч их холбоотой. Тиймээс эдгээр асуудал энгийн ч бай, ээдрээтэй ч бай, өнгөц ч бай, гүн гүнзгий ч бай, тэдгээрт зөв зүйтэй, нухацтай хандах ёстой. Хүмүүсийн зан чанарын өөрчлөлттэй холбоотой, эсвэл хүмүүсийн авралтай холбоотой юу ч шалихгүй асуудал биш, бүгд чухал, ач холбогдолтой юм. Үүнээс хойш, өдөр тутмын амьдралдаа та нар өөрсдийн бодол санаа, ухамсарт байгаа уламжлалт соёлын ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэг, үзэл бодлыг ухан гаргаж, Бурханы үгийн дагуу задлан шинжилж, үнэндээ яг юу болохыг нь ялган танина гэж Би найдаж байна, ингэснээр та нар тэдгээрийг аажмаар ойлгож, шийдвэрлэж, амьдралдаа цоо шинэ чиглэл, зорилготой болж, оршин тогтнох хэв маягаа бүрэн өөрчилж чадна. За, өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая. Баяртай!
2022 оны 4 дүгээр сарын 23
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?