Цор ганц Бурхан Өөрөө VII
Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I) (IV хэсэг)
Бид эдгээрийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурхан бүхнийг бүтээсний цаадах зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юм уу газар зүйд сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг ойлгож, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Нэгдүгээрт, Бурханы энэ үйл хэргийг ойлгох үедээ чи одон орон ба газар зүйг сонирхсон хэвээр байна гэж үү? Чи Бурхан бүхнийг Бүтээсэн гэдэгт эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байна гэж үү? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүхний Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байх уу? (Үгүй.) Чи Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг баталж, цаашлаад Бурхан бүхнийг бүтээсэн зарим зүй тогтлыг мэдэх чадвартай болсны дараа Бурхан бүхнийг хангадаг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэх үү? (Тийм.) “Хангах” гэдгийг ямар нэгэн утгатай хэлж байна уу, эсвэл онцгой нөхцөл байдалд хэлж байна уу? Бурхан бүхнийг хангах гэдэг нь маш өргөн утга учир болон цар хүрээнд хэлсэн юм. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.
Хүмүүсийн дийлэнх нь Библи дэх Бурханы хэлсэн, хийсэн зүйлд л итгэдэг гэдгийг болон Бурхан цөөн хэдэн хүний хүнд Өөрийн үйл хэргийг илчилсэн ба ингэснээр хүмүүс Түүний оршин тогтнолын үнэ цэнийг харж, Түүний ялгамж чанарыг ойлгож, Тэр үнэхээр оршин байдгийг мэдэж чаддаг гэдгийг Би мэднэ. Гэхдээ Бурхан бүхнийг бүтээж, бүхнийг удирдаж, хангаж байдаг гэх бодит үнэн олон хүнд бүрхэг эсвэл тодорхой бус санагддаг бөгөөд тэд эргэлзсэн хандлага баримталдаг. Ийм төрлийн хандлагаас болоод хүмүүс, байгаль ертөнцийн хууль өөрөө бий болсон, мөн байгаль ертөнцийн өөрчлөлт, хувирал, байгалийн үзэгдлүүд, байгалийн хуулиуд нь өөрөө аяндаа үүссэн гэж үзэхэд хүрдэг. Ѳөрөөр хэлбэл, Бурхан бүхнийг хэрхэн бүтээснийг болоод тэдгээрийг хэрхэн захирдгийг хүмүүс оюун санаандаа төсөөлж чаддаггүй, Бурхан бүхнийг хэрхэн удирдаж, хангадгийг ойлгодоггүй гэсэн үг юм. Ийм нөхцөл байдлаас болоод Бурхан бүхнийг бүтээж, бүхнийг захирч, бүхнийг хангадаг гэдэгт хүмүүс итгэдэггүй; харин итгэдэг хүмүүс ч зөвхөн Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед хязгаарлагддаг, өөрөөр хэлбэл, Бурханы үйл хэрэг болон Тэр хүн төрөлхтнийг хангадгийг нь Бурханы сонгосон хүмүүсийн дээр л хязгаарладаг. Үүнийг Би харах үнэн дургүй бөгөөд энэ нь маш их шаналал авчирдаг, учир нь хүн төрөлхтөн Бурханаас ирсэн бүхнийг эдэлдэг атлаа Бурханы хийдэг бүхнийг, өөрсдөд нь өгдөг бүхнийг үгүйсгэдэг. Тэнгэр, газар, бүх зүйлд байгалийн зүй тогтол болон оршин тогтнолын хууль байдаг, тэдгээрийг хянадаг ямар ч захирагч байхгүй, тэднийг хангадаг, хамгаалдаг ямар ч захирагч байхгүй гэж л хүмүүс итгэдэг. Чи Бурханд итгэдэг ч гэсэн, энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг гэдгийг итгэдэггүй; Иймээс энэ нь Бурханд итгэдэг бүхэн, Бурханы үгийг хүлээн авдаг бүхэн, Бурханыг дагадаг болгоны хамгийн их орхигдуулдаг хэсэг юм. Тийм болохоор, Намайг Библитэй, эсвэл сүнслэг нэр томьёотой холбоогүй юм яриад эхлэнгүүт, зарим хүн уйдаж, залхаж, бүр тавгүйтдэг. Энэ нь сүнслэг хүмүүсээс болон сүнслэг юмсаас хөндийрсөн юм шиг санагддаг. Тэр нь муу зүйл! Бурханы үйл хэргийг мэдэх тухайд, хэдий бид одон орон, газар зүй, биологийг судалдаггүй ч гэсэн, Бурхан бүхнийг захирдгийг, мөн Тэр бүхнийг хангадгийг болон Тэр бол бүх зүйлийн эх сурвалж гэснийг мэддэг. Энэ бол заавал байх ёстой бөгөөд заавал сурах ёстой хичээл юм. Ойлгосон уу?
Миний дөнгөж сая ярьсан хоёр түүх та нарын хувьд хэдийгээр агуулга нь онцгой бөгөөд түүнийг та нарт өвөрмөц байдлаар ярьж, илэрхийлсэн боловч Би шулуухан үг хэллэг, энгийн арга ашиглахыг хүссэн, ингэснээр та нар илүү гүнзгий зүйлийг ухаарч, хүлээн зөвшөөрч чадах юм. Энэ л Миний цор ганц зорилго байсан. Эдгээр богино түүх болон дүр зургаас та нар, Бурхан бүхнийг Захирдаг гэснийг хараасай, итгээсэй гэж Би хүссэн билээ. Эдгээр түүхийг ярихын зорилго нь, түүхийн хязгаарлагдмал хүрээн дотроос Бурханы хязгааргүй үйл хэргийг харж, мэдэх боломжийг та нарт олгохын төлөө юм. Харин энэ зорилго та нарын дээр хэзээ үр дүнд бүрэн хүрэх нь та нарын хувийн туршлага болоод эрэл хайгуулаас хамаарна. Чи үнэнийг эрж хайж, Бурханыг мэдэхийг эрмэлзвэл, эдгээр зүйл чамд илүү гүн гүнзгий сануулга болох болно; эдгээр нь ухамсрыг чинь илүү гүнзгийрүүлж, ойлголтыг чинь илүү тодорхой болгоно, тэгээд чи аажмаар Бурханы бодит үйл хэрэгт ойртох бөгөөд зай завсаргүй, алдаа мадаггүй ойр дотно болно. Гэхдээ хэрвээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн биш бол эдгээр түүхийг сонссон ч чамд ямар ч хохирол учруулахгүй. Та нар эднийг үнэн түүх гэж л бод.
Энэ хоёр түүхийн тухайд та нар ямар нэг зүйл ойлгосон уу? Юун түрүүнд, Бурхан хүн төрөлхтнийг анхаардаг тухай бидний өмнөх хэлэлцүүлгээс энэ хоёр түүх салангид байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? (Байна.) Ямар холбоо хамаарал байна? Энэ хоёр түүхээс бид, Бурханы үйл хэргийг болон хүн төрөлхтний төлөө Бурхан хэрхэн бүхнийг зохицуулдгийг харсан уу? Бурханы хийдэг бүхэн болон Түүний бүх бодол хүн төрөлхтний оршин байлгахын төлөө байдаг, тийм үү? (Тийм.) Тэгвэл Бурханы чин сэтгэлийн санаа зорилго нь тодорхой байна уу үгүй юу? Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст амьсгалдаг агаарыг нь бэлдсэн. Тэдний иддэг ногоо, жимс бэлэн байж байдаг. Умардаас өмнөд, зүүнээс баруун хүртэл бүс нутаг бүрд байгалийн баялаг байдаг бөгөөд янз бүрийн тариа будаа, жимс ногоог Бурхан бэлдсэн байдаг. Өргөн хүрээнд яривал, Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, харилцан хамааралтай бүтээжээ. Тэр энэ арга зам, эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг, ийм маягаар хүн төрөлхтөн амар жимэр, энх тунх амьдарч, энэхүү хүрээлэн буй орчинд өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчны тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол Бурханаар эхлээд бүтээгдсэн ч гэлээ, ямар ч хүн хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалж чадахгүй байсан юм. Зарим газарт агаар байдаггүй, тиймээс хүмүүс тэнд амьдарч чадахгүй бөгөөд тэд заасан хил хязгаараас гарах ёсгүй юм. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд эдгээр зүйл маш нууцлаг. Хүрээлэн буй орчны өнцөг булан бүрийг, газар дэлхийн урт, өргөнийг, газар дээрх амьтай бүхнийг—амьд ба үхсэн хоёуланг нь—Бурхан бэлтгэсэн бөгөөд Тэр тэднийг маш нарийн бодсон: Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Тэр зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйл ямар учраас энд байна вэ? Тэр зүйл яагаад тэнд байх ёстой вэ? Бурхан энэ бүхнийг хүний төлөө хэдийнээ бодсон бөгөөд хүмүүс тэднийг бодоод байх шаардлагагүй. Зарим мунхаг хүмүүс үргэлж уулыг нүүлгэх тухай бодож байдаг, тэгэхийн оронд яагаад тал газар луу нүүж болохгүй гэж? Хэрэв чи ууланд дургүй бол яагаад уулын хажууд очиж амьдарна гэж? Энэ чинь мунхаг биш гэж үү? Хэрэв чи уулыг нүүлгэвэл юу болох вэ? Хар салхи үлээж, аварга давлагаа хамгийг арчин хаяж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Тэгэхээр тэр чинь мунхаг хэрэг биш үү? Тийм биз дээ? Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд өөрсдийн оршин амьдрах орчныг ч хадгалж хамгаалж чадахгүй байж, бас бүх зүйлийг хангахыг хүсдэг. Энэ боломжгүй.
Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрсөн боловч хүн үүнийг сайн хийсэн үү? (Үгүй.) Яагаад сайн хийсэнгүй бэ? Хүн төрөлхтөн бүхнийг эвдэж сүйтгэдэг; хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийн анхны байдлыг хадгалж хамгаалж чадахгүйгээс гадна үнэндээ тэдгээрийг эвдэж сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уулсыг нүүлгэж, далайг шороогоор дүүргэж, талыг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгээд болоогүй, тэд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл авчирч байна. Голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон… Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг алдагдуулбал гамшиг ба мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд, Бурхан хүн төрөлхтөний төлөө бүтээсэн эдгээр зүйл ямар үнэ цэнтэй болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүн диваажинд байгаа мэт сайхан уур амьсгалтай орчинд амьдарч, үүнийг аз жаргал гэж авч үздэггүй, харин энэ бүхнийгээ алдвал ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Хүн энэ бүхнийг яаж буцаан авах вэ? Бурхан үүнийг дахин бүтээхийг хүсэхгүй бол хүмүүс юу хийх ёстой бэ? Та нар юу хийж чадах вэ? (Бид юу ч хийж чадахгүй.) Үнэндээ нэг арга байгаа, энэ нь маш энгийн бөгөөд Намайг хэлэнгүүт та нар боломжтой болохыг нь шууд ойлгоно. Хүн төрөлхтөн одоогийн ийм орчинд амьдрах болсны шалтгаан нь юу бэ? Хүний шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол, амьдрах орчин маань өөрөө аажмаар хэвийн болохгүй гэж үү? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хэрвээ Бурхан хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийх хүсэлгүй болбол—өөрөөр хэлбэл, Тэр хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг арга бол ингэж сүйтгэхээ больж, юмсыг байранд нь оруулах юм. Энэ бүх сүйрлийг эцэслэх гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин аажмаар сайжирна. Ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин маань улам сүйдэж, асуудал улам ноцтой болно. Миний арга энгийн байгаа биз? (Тийм байна.) Энгийн агаад боломжтой, тийм үү? Үнэхээр энгийн бөгөөд зарим хүмүүсийн хувьд боломжтой, гэхдээ газар дээрх ихэнх хүний хувьд энэ нь боломжтой юу? (Үгүй.) Ядаж та нарын хувьд боломжтой юу? (Тийм.) Тэгвэл, та нарын “тийм” юунаас урган гарч байна? Бурханы үйл хэргийн тухай ойлголттой энэ нь холбоотой гэж хэлж болох уу? Бурханы захиралт, зохицуулалтыг дагахтай энэ нь хамаатай гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам байгаа, гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр ярихгүй. Бурхан хүн нэг бүрийн оршин тогтнолыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн хүрээлэн буй орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн ч, өөр ямар нэг хохирол амссан ч, энэ нь хамаагүй, Бурхан чамайг хангадаг. Бурхан чамд хангамжаа өгч, чамайг амьдруулах болно. Үүн дээр чамд итгэл байна уу? (Байна.) Бурхан хүний амь эрсдэхийг хөнгөнөөр авч үздэггүй.
Бурхан бол бүхний амийн эх сурвалж гэдгийг ойлгохын чухал ач холбогдлыг та нар бага зэрэг мэдэрсэн үү? (Тийм ээ, тэгсэн.) Юу мэдэрсэн бэ? Та нар ярь, Би сонсъё. (Уул, далай, нуурыг өмнө нь бид Бурханы үйлдэлтэй холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, энэ бүхэнд Бурханы үйлдэл, Бурханы мэргэн ухаан агуулж байхыг ойлголоо. Тэгээд, Бурханы бүтээсэн бүх зүйл бүр эхнээсээ л урьдаас тогтоогдсон бөгөөд бүгд Бурханы сайн хүслийг агуулж байдгийг харлаа. Бүгд хоорондоо холбоотой ба эцсийн дүнд хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, гайхалтай бөгөөд Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байдал дээр болон өдөр тутмын амьдралдаа бид бүх зүйлтэй харьцахдаа үнэхээр баримтуудыг нь хардаг.) Чи үүнийг үнэхээр харжээ, тийм үү? Бурхан хүн төрөлхтнийг хангана гэдэг нь дэмий хоосон зүйл биш, Тэр цөөн хэдэн үг хэлээд л болчихдог юм биш. Бурхан маш ихийг хийдэг бөгөөд чиний хардаггүй зүйл хүртэл чамд бүр ашиг тустай байдаг. Хүн ийм орчинд, Бурханы бүтээсэн бүхний дунд амьдардаг ба хүн болон бусад бүх зүйлс харилцан хамааралтай амьдардаг. Жишээлбэл ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, үүгээр амьсгалдаг хүмүүс ашиг тусыг нь хүртдэг, үүн дотор Хэдий зарим ургамал хүнд хортой байдаг боловч хорных нь ерөндөг болдог өөр ургамлууд байдаггүй гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн гайхамшгуудын нэг мөн! Өнөөдөр бид энэ сэдвийг хэлэлцэхгүй, харин хүн ба бусад зүйлсийн харилцан хамаарлын тухай, хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй тухай үндсэндээ хэлэлцлээ. Бурхан бүх зүйлийг бүтээсний ач холбогдол юу вэ? Хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй, амьдрахын тулд хүнд агаар зайлшгүй хэрэгтэй ба хэрвээ чамайг агааргүй орчинд байлгавал чи нэг их удахгүй үхнэ. Энэ бол хүнд өөр зүйлс хэрэгтэйг харуулах тун энгийн зарчим. Тэгэхээр хүн бүх зүйлд ямар хандлага баримтлах ёстой вэ? (Тэднийг нандигнан хайрлах.) Тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой, харин эвдэж сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй, учир нь бүх зүйл Бурханаас ирдэг бөгөөд тэдгээрээр хүнийг хангадаг. хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой. Өнөөдөр бид энэ хоёр сэдвийг хэлэлцлээ, та нар хариад сайтар тунгаан бодно гэдэгт найдаж байна. Дараагийн удаа бид зарим зүйлийг илүү дэлгэрэнгүй ярилцана. Өнөөдрийн нөхөрлөл маань энд хүрээд өндөрлөж байна. Баяртай! (Баяртай!)
2014 оны 1 дүгээр сарын 18
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?