Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн

Бурхан Иовыг ийм зовлон шаналалд унасан байхад юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан. Гэхдээ Тэр Өөрийн уй гашуугаас болж Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан болов уу? Хариулт нь бол Үгүй, Тэр тэгсэн байж таарахгүй. Учир нь, Иов бол төгс, шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдэгт Тэр бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, өөрийн гэмт явдал болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Түүнээс гадна энэ бол Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатан болон Бурханыг дагадаг хүмүүсийн ч өмнө өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов үнэхээр Сатаныг ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд Тэр хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ нь ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, тэрийг ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг тэрэнд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амьдрах чадварыг Сатанд харуулсан. Тийнхүү Сатан эхний тэмцэлд ялагдсан. “Зовж олсон мэдлэг ухаанаа” үл харгалзан Сатан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба түүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан Иов руу үргэлжлүүлэн дайралт хийх гэж оролдсон ба иймээс дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн...

Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.

3. Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав)

a. Бурханы хэлсэн үгс

(Иов 2:3) Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

(Иов 2:6) Тэгээд Ехова , Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.

b. Сатаны хэлсэн үгс

(Иов 2:4-5) Мөн Сатан Еховад хариулж,“Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар

(Иов 2:9-10) Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

(Иов 3:3) Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн

Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд тэр ерөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлвийг хараад Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгсөн юм. Учир нь Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.

Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний оршин тогтнолыг гүйцээсэн амийн ариун баптисм байсан, үүнээс чухал нь, тэр бол түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг шалгасан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Түүний гачигдал түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй ба Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, эсвэл ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Ехова буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангарагласан. Иовын хүсэл эрмэлзлэл ийм байсан юм. Сорилтын нөгөө талаас Иов мөн ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар их баялгийг олж авсан.

Амьдралынхаа өмнөх хэдэн арван жилийн турш Иов Еховагийн үйлийг харж, Ехова Бурханы ерөөлийг өөртөө олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртлөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, цаашлаад түүний дуулгавартай байдал болон түүний итгэл Бурханы зөвшөөрлийг олж авах хүртлээ түүний итгэл ариусах болно гэж найдан тэр зүрх сэтгэлдээ дандаа залбирдаг байсан. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсчээ гэдэгт тэр итгэсэн. Иов энэ боломжийг бусад бүх юмнаас илүүгээр нандигнан хайрласан ба тийнхүү түүний насан туршийн хамгийн агуу хүсэл биелж байсан учраас тэр үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал шалгагдаж болзошгүй ба улам ариусаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов Бурханы зөвшөөрлийг олж авах боломжтой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойртуулна гэсэн үг байсан. Шалгалтын явцад тийм итгэл, мэрийлт нь, илүү төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлголт олж авах боломжийг түүнд олгосон юм. Түүнчлэн Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үйл хэргийн талаар улам их магтаалаар дүүргэсэн бас Бурханаас илүү их эмээж, хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам байдал, агуу байдал, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч амссан туршлагынх нь хувьд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь гайхмаар хурдассан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, түүний дуулгавартай байдал бат бөх болсон ба түүний Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, өөрийн дутагдлыг эргэцүүлж бодонгоо тэр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь тэр Бурханы дараагийн шалгалтын явцад түүний итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал дээшлэхийг хүсэн хүлээж байсан юм.

Бурхан хүний сэтгэлийн хамгийн гүнд байгаа бодлуудыг болон хүний хэлж, хийж байгаа бүхнийг ажигладаг. Иовын бодол нь Ехова Бурханы чихэнд хүрсэн ба Бурхан түүний залбирлыг сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн.

Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон

Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байсан—энэ нь Сатаны хувьд ховор боломж байсан билээ. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, түүний Бурханд итгэх итгэлийг алдуулж, тэгснээр цаашид Бурханаас эмээдэггүй, эсвэл Еховагийн нэрийг алдаршуулдаггүй болгохыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байсан: Ямар ч газар нутаг юм уу, ямар ч цаг хугацаанд байсан Сатан Иовыг өөрийн тушаалын доор тоглоом болгож чадах байсан. Сатан өөрийн хорон төлөвлөгөөг ор мөргүй нууж байсан боловч өөрийн хар хортой уг чанарыг хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд өгсөн хариултанд нь цухалздаг ба Библид бичсэнээр: Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв (Иов 2:4-5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас Сатаны хорон муу санааны талаар бодит мэдлэг, мэдрэмжийг олж авах боломжгүй юм. Сатаны эдгээр төөрөгдлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүмүүс Сатаны өөдгүй явдал болон ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй ба Сатаны төөрөгдөлд хирдхийн зэвүүцэхийн зэрэгцээ тэд энэ зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барих болно; иймээс тэд мөн Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэдгээр бүх хүмүүсийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л “тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” (Иов 2:6) гэсэн болзол байсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний амийг хэлтрүүл” гэж хэлсэн. Эдгээр үг нь Тэр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч түүний амийг хадгалж үлдсэн гэсэн утгатай юм. Сатан Иовын амийг авч чадаагүй, гэхдээ үүнээс бусдаар бол Сатан Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болох байсан.

Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатиг гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай байдал болон ариун байдлыг магтсан нь Сатаныг улам илүү ичгүүргүйгээр эгдүүцэхэд хүргэсэн юм. Хүнийг өвтгөхдөө баяр баясгалан мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатигийг нь идээлүүлсэн. Иов тэр даруй бие махбоддоо юутай ч зүйрлэшгүй их өвчин, тарчлааныг мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л толгойноосоо хөлөө хүртэл гараараа нухлахаас өөр яаж ч чадаагүй. Бурхан түүнийг харан дэргэд нь байгааг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлынхаа хэрээр хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч ийнхүү хэлсэн: Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та түүний гаслан зовлонг ажигладаг; түүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Иов Еховагийн нэрийг орхиж байхыг хараагүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь ханзлан салгаж байгаа мэт, яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байсан. Энэхүү шаналгаат тарчлаан түүнийг ингэснээс үхсэн нь дээр гэж бодоход хүргэсэн... Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн... Тэр хашхирахыг хүссэн, тэр өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэвч тэр Сатанд өөрийн сул талыг харуулахыг хүсээгүй учраас хашгирахаа тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин сөгдсөн, харин энэ удаад тэр Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Тэр үргэлж түүний өмнө, түүний ард болон түүний аль нэг талд байдаг гэдгийг тэр мэддэг байсан. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, яагаад гэвэл, хүнд зовлон шаналал авчрах нь Тэр хүнийг бүтээсний утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчлааныг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн тэр Бурханд талархал илэрхийлэхгүй байж чадаагүй: Хүн эхний цохилтонд л унадаг, тэр сул дорой агаад хүч чадалгүй, тэр залуу агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн баймаар байдаг юм бэ? Та намайг цохьдог хэрнээ энэ нь Таныг ч мөн адил өвтгөдөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, чимээ гаргалгүйгээр зөвхөн харж л байсан... Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд гарах гэж байсан.

Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм

Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон, гэвч тэр Ехова Бурханы нэрийг орхиогүй хэвээр байсан. Түүний эхнэр анх эхэлж, Сатаны үүргийг гүйцэтгэснийг Иов руу дайрснаас нь харж болно. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн өгөөш, сорилт ба гүтгэлэг байсан. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар луу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, амьдрахыг нь болиулах гэж хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүссэн юм: Хэрвээ Иов Еховагийн нэрийг үгүйсгэвэл ийм зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадна. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж түүнийг загнасан (Иов 2:10). Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн тухай Иовын мэдлэгийн үнэн нь батлагдсан.

Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад түүнийг хараахгүй байгаа юм бэ? Чи одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Чиний Бурхан чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг үгүйсгэ, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний бэрхшээл эцэс болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгсийг хэлэхээс өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн үнэнч шударга байдлыг орхиж, эсвэл Бурханаас татгалзаагүйгээр үл барам тэр эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр нь их жинтэй үг үү? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин юу гэвэл, тэр үгсийг Бурхан зүрх сэтгэлдээ Өөрөө сайшаасан байдаг ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, тэдгээр нь Бурханы сонсохыг хүссэн зүйл бөгөөд тэдгээр нь Бурханы харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн мөн чанар юм. Үүгээр Иовын төгс, шударга байдал, Бурханаас эмээдэг ба муугаас зайлдаг байдал нь бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатиганд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн их тарчлаан амсаж байхдаа, түүний эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч тэр бас л ийм үгсийг хэрхэн хэлж байсанд Иовын үнэт чанар оршино. Үүнийг өөрөөр хэлэх юм бол, ямар ч сорилт байсан, эсвэл зовлон зүдгүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэр Бурханаас татгалзаж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг цааш түлхэхгүй байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг ба түүний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байгаа биз дээ? Үүний учир бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: “Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.” Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы талаар гомдоох үг хэлээгүй, Бурханы эсрэг нүгэл ч үйлдээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан ба Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан нь энэ байсан юм.

Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт

Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил ч байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш хатуу байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч нуулгүйгээр батлан харуулсан—үнэн нь энэ юм. Хэрвээ Иов соригдоогүй байсан бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй байсан бол Иовыг “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтанд өртөхөөсөө өмнө Иов “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи Иовыг хэтрүүлж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгддөг учраас тэр Бурханы нэрийг үгүйсгэхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, эсвэл хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов өөрийн : “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үнэнч шударга чанарыг хадгалсаар байж чадсан. Иовын зан төлөвтэй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог. Бурханы нэрийг зөвхөн үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан үнэнч шударга байдлаар яллагдах ба хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс нь Иовын гэрчлэлээр шүүгдэнэ. Эдгээр шалгалтуудын үеийн Иовын зан төлөв болон хэлсэн үгтэй нь тулгараад зарим хүн будилна, зарим нь атаархана, зарим нь эргэлзэнэ, мөн зарим нь Иовын гэрчлэлийг үл тоомсорлон бүр сонирхсон ч шинжгүй харагдана, яагаад гэвэл, тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон зовлон шаналлыг харж, Иовын хэлсэн үгсийг унших төдийгүй мөн шалгалт ирэхэд Иовын санаандгүй гаргасан “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдэнд төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, тэдэнд ямар ч дутагдал байхгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, тэд хэзээ ч гуниглаж, эсвэл гутардаггүй бөгөөд үзэн ядах, эсвэл гаднаа ямар ч хурц зан ааш гаргадаггүй гэж итгэдэг байсан; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иовыг үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний зан аашийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл, Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр уйлж унжаагүй юм. Түүний “зохисгүй байдал” нь түүнийг хүйтэн хөндий гэж хүмүүст бодогдуулсан, учир нь түүнд ямар ч нулимс, гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад эхэлж төрүүлсэн муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний зан төлөв тэдэнд бүр ч илүү адармаатай санагддаг: “Нөмрөгөө урж” гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарладаг бөгөөд “толгойн үсээ хуссаныг” нь Иов Бурханыг доромжилж, эсэргүүцсэн гэсэн үг хэмээн эндүүрдэг. “ Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” хэмээх Иовын үгээс гадна, Бурханы магтсан Иовын зөв шударга байдлын алийг нь ч хүмүүс олж хардаггүй ба тиймээс Иовын талаарх тэдний ихэнхийн үнэлгээ нь үл ойлгосон, эндүүрсэн, эргэлзсэн, буруушаасан болон зөвхөн онолоор сайшааснаас цаашгүй байдаг. Иов бол төгс, шулуун шударга хүн агаад Бурханаас эмээж, нүглээс зайлсан нэгэн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чаддаггүй.

Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон түүний зан төлөв нь хүмүүсийн төсөөлж байсан шиг жигтэйхэн их өрөвдөм байгаагүй. Тэр ямар ч агуу гавьяа байгуулаагүйгээр үл барам бас үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхашруулдаг ба тэднийг эргэлзэхэд—бүр үгүйсгэхэд—хүргэдэг, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй, эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед хүмүүс Иовын зөвхөн сул талаас өөр юу ч хардаггүй бөгөөд тиймээс тэд Иовын “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөхгүй, эсвэл эргэлзсээр байдаг ба түүний үгнээс Иовын зөв шударга байдлыг олж харж мөн л чаддаггүй. Сорилтынхоо зовлон зүдгүүрийн үеэр тэр аймхай ч биш, ихэрхэг ч биш байсан гэдэг нь Иовын хүмүүст төрүүлсэн үндсэн сэтгэгдэл юм. Түүний зан төрхийн ард зүрх сэтгэлийнх нь гүнд явагдсан түүхийг хүмүүс хардаггүй, мөн тэд түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг, эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хардаггүй. Түүний уужуу тайван байдал нь хүмүүсийг, түүний төгс, шулуун шударга байдал бол хоосон үг, түүний Бурханаас эмээдэг нь ердөө л цуу яриа юм байна гэж бодоход хүргэдэг; түүний гаднаа илчлэн харуулсан “сул тал” нь Бурханы төгс ба чигч гэж тодорхойлдог тэр хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” тэдэнд өгч, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг юм. Иов ам нээж, өөрийнхөө төрсөн өдрийг хараахад тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” нь батлагддаг байна.

Хэдийгээр түүний туулсан зовлон зүдгүүрийн түвшин ямар ч хүн төсөөлшгүй, ойлгохын аргагүй байсан ч гэсэн тэр ямар ч тэрслүү үг хэлээгүй, харин зөвхөн өөрийн аргаар биеийнхээ өвдөлтийг багасгасан юм. Библид тэмдэглэснээр тэр ингэж хэлсэн: “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” (Иов 3:3). Ер нь хэн ч эдгээр үгийг чухал гэж үзээгүй байх, тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байдаг л байх. Та нарын үзэхэд, тэдгээр нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нараас олон хүн Иовын хэлсэн эдгээр үгийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, чигч байсан юм бол тэр ямар нэгэн сул тал, эсвэл уй гашуу харуулах хэрэггүй байсан ба харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтыг инээмсэглэн угтах учиртай байсан гэж итгэдэг гэдгийг би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлаанд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа хөдлөлийг санаандгүй харуулах ч ёсгүй байсан. Тэр ч бүү хэл, тэр энэ шалгалтуудыг бүр илүү хатуу болгооч гэж Бурханаас хүсэх байсан юм. Энэ бол Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмшвэл зохих зүйл. Энэ асар их зовлонгийн дунд Иов өөрийн төрсөн өдрийг л хараасан. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэх бодол түүнд өчүүхэн ч байгаагүй юм. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч хэзээ ч тийм сорилтыг амсаагүй, эсвэл Иовд тохиолдсон зовлонг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч Иовынхтай адил төрлийн сорилтод ер өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы үздэгээр, хэн ч тийм хариуцлага, эсвэл үүрэг даалгавар үүрч чадахгүй, хэн ч Иов шиг байж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иов шиг тэгж өөрийн төрсөн өдрийг хараахаас гадна Бурханы нэрийг орхилгүй Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж хэн ч чадахгүй. Хүн ингэж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний зан аашийг бид сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга ба Бурханыг гэрчилж чадах хүн байсан бөгөөд Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан түүнийг буруушаах гэж Бурханы өмнө дахиж очоогүй—иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруудаад байна? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг болохоор тэр үү? Та нар дээр шалгалт ирэх үед та нар Иовоос хамаагүй илүү байж чадна гэж байгаа болохоор тэр үү? Иовыг Бурхан магтсан—та нарт дургүйцэх юу байж болох вэ?

Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадна талыг хардаг гэж би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархвал зохих ба тэдгээрийг харааж болохгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд санаанд нь багтахуйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар, Иов дүрэм зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүс цээртэй бүсэд нэвтэрсэн гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүст ойлгогдож, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам тэр Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болдог, учир нь Бурхан түүнийг ивээдэг нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэрээр түүнийг ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн мэт харагддаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан мөн түүний төлөө уйлж, бас цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; түүнийг өвдөхөд Бурхан өвдөж, түүнийг шаналахад шаналж байв... Иов Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг ч хүсээгүй, өөрийнх нь төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй түүнээс болж Бурхан зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь авч ирсэн өвчнийг цаашдаа амсахгүйн тулд, зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлал хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, эсвэл өвдөхийг нь мэдэрч байгааг харснаас хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүй нь хүрч эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” (Иов 3:3-4) гэж өөрийн төрсөн өдрийг хараасан. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” гэсэн нь түүний өөрийгөө зэмлэж, Бурханд шаналал учруулсандаа өртэй болсон санааг харуулдаг. Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан тэгж авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүний учир Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба Иов хэдийгээр урьд өмнө өвдөж үзсэнээс хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхашруулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй, эсвэл Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд жинхэнэ зан төлвөө ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, эсвэл өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон ба тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс, шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөө Бурханы санаа тавьдаг талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас тэгж тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ дээшлэн хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны ажиглалт, сүйтгэлгүйгээр амьдарчээ... Тэр Бурханы бодлоор жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм…

0Хайлтын үр дүн