Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
I хэсэг
Өнөөдөр бид чухал сэдвийн талаар ярилцаж байна. Энэ нь Бурханы ажил эхэлснээс хойш одоо болтол хэлэлцэж байгаа сэдэв бөгөөд хүн бүрд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн бүрийн Бурханд итгэх итгэлийн явцад гарч ирэх асуудал бөгөөд заавал хөндөх ёстой асуудал юм. Энэ бол маш чухал, зайлшгүй асуудал бөгөөд хүн төрөлхтөн өөрийгөө түүнээс салгаж чадахгүй юм. Чухал гэдгийн талаар хэлэхэд, Бурханд итгэгч хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Зарим хүмүүс хамгийн чухал зүйл бол Бурханы хүслийг ойлгох гэж боддог; зарим нь илүү их Бурханы үгийг идэж уух хамгийн чухал гэдэгт итгэдэг; зарим нь хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө танин мэдэх гэж боддог; бусад нь хамгийн чухал зүйл бол Бурханаар дамжуулан яаж авралыг олохыг, хэрхэн Бурханыг дагахыг, хэрхэн Бурханы хүслийг биелүүлэхийг мэдэх явдал юм гэж үздэг. Бид өнөөдөр эдгээр бүх асуудлыг хойш тавих болно. Тэгэхээр бид юун тухай хэлэлцэх вэ? Бид Бурханы тухай сэдвийг хэлэлцэх болно. Энэ нь хүн бүрд хамгийн чухал сэдэв мөн үү? Бурханы тухай сэдвийн агуулга нь юу вэ? Мэдээж энэ сэдвийг Бурханы зан чанар, Бурханы мөн чанар болон Бурханы ажлаас салгаж болохгүй. Иймд өнөөдөр “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай” ярилцъя.
Хүн Бурханд итгэж эхэлсэн үеэс эхлэн тэрээр Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдвийг хөндсөөр ирсэн. Бурханы ажлын тухайд гэвэл, зарим хүмүүс ингэж хэлэх болно: “Бурханы ажил бидэн дээр хийгддэг; бид үүнийг өдөр бүр мэдэрдэг болохоор бид үүнийг мэдэхгүй байх аргагүй юм.” Бурханы зан чанарын тухайд гэвэл, зарим хүмүүс: “Бурханы зан чанарын тухай сэдэв нь бидний бүх амьдралынхаа турш анхаарлаа хандуулан сурах, судлах сэдэв тул бид мэддэг байх хэрэгтэй юм” гэж хэлэх болно. Бурханы Өөрийнх нь хувьд зарим хүмүүс ингэж хэлэх болно: “Бурхан Өөрөө бидний дагадаг, бидний итгэдэг, бидний эрж хайдаг Нэгэн тул бид мөн л Түүний тухай мэдээгүй байдаггүй.” Бүтээлийн цаг үеэс хойш Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй, энэ зуураа Тэр Өөрийн зан чанарыг үргэлжлүүлэн илэрхийлсэн ба Өөрийн үгийг илэрхийлэхдээ янз бүрийн арга зам ашигласан. Үүний зэрэгцээ, Тэр хүн төрөлхтөнд Өөрийгөө болон Өөрийн мөн чанарыг илэрхийлэхээ, мөн Өөрийнхөө хүнд хандсан хүсэл болон хүнээс юу шаардаж байгаагаа илэрхийлэхээ хэзээ ч зогсоогоогүй. Иймд шууд утгаараа эдгээр сэдвүүд нь хэнд ч харь санагдахгүй юм. Харин өнөөдөр Бурханыг дагагчдын хувьд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө үнэндээ маш тодорхойгүй зүйл байдаг. Яагаад ийм байна вэ? Хүн Бурханы ажлыг мэдрэх үедээ мөн Бурхантай холбогдож байгаа ба өөрсдийгөө Бурханы зан чанарыг ойлгож байна гэх буюу эсвэл үүний зарим нэг талыг мэдэж байна гэж санагддаг. Иймээс хүн Бурханы ажил эсвэл Бурханы зан чанарын талаар огт мэддэггүй гэж өөрийгөө бодохгүй. Харин хүн Бурханыг маш сайн мэддэг ба Бурханы тухай маш их зүйл ойлгож байгаа гэж бодно. Гэвч өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэвэл олон хүмүүсийн Бурханы тухай ойлголт нь тэдний номоос уншиж байсан зүйлээр, тэдний хувийн туршлагаар, тэдний төсөөллөөр мөн хамгийн гол нь тэдний өөрсдийн нүдээр харсан баримтуудаар хязгаарлагдаж байдаг. Энэ бүхэн нь Бурханы Өөрийнх нь үнэн байдлаас маш хол байдаг. Тэгэхээр энэ “хол” гэдэг нь хэр хол юм бэ? Магадгүй хүн өөрөө итгэлгүй байгаа эсвэл магадгүй хүн бага зэрэг мэдрэмжтэй, бага зэрэг таамаглаж байж болох ч Бурханы Өөрийнх нь тухайд бол Түүний тухай хүний ойлголт нь Бурханы Өөрийн үнэн байдлын мөн чанараас хэтэрхий хол байдаг. Ийм учраас л бид “Бурханы Ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэсэн сэдвийг авч үзэн, энэ мэдээллийг системтэйгээр тодорхойгоор хэлэлцэх шаардлагатай болж байгаа юм.
Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар нь хүн бүрд нээлттэй, нуугдмал биш байдаг, Бурхан хэзээ ч санаатайгаар аливаа хүнээс зайлсхийдэггүй ба хэзээ ч санаатайгаар хүмүүсийг Түүнийг мэдэх эсвэл Түүнийг ойлгох боломжгүй байлгахаар нуугдах замыг хайж байгаагүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсан бөгөөд үргэлж нээлттэй байдлаар хүн тус бүрд дайралддаг. Бурханы удирдлагын үед Бурхан хүн бүртэй учрах байдлаар Өөрийн ажлыг хийдэг; Түүний ажил хүн бүр дээр хийгдэнэ. Тэрээр энэ ажлыг хийхдээ Өөрийн зан чанарыг тасралтгүй илчилж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахдаа Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохыгоо ашиглаж байдаг. Эрин үе болгонд болон шат бүрд, нөхцөл байдал сайн эсвэл муу байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нь үргэлж хувь хүн бүрд нээлттэй байдаг бөгөөд Түүний амь нь тогтмол бөгөөд зогсолтгүйгээр хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг дэмжиж байдагтай адилаар Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд нээлттэй байдаг. Хэдийгээр ийм боловч Бурханы зан чанар нь зарим хүний хувьд хаалттай хэвээр байдаг. Яагаад ийм байдаг вэ? Учир нь эдгээр хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагаж байгаа боловч хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдоогүй, Бурханыг мэдэхийг хүсээгүй бөгөөд тэр байтугай Бурханд ойртохыг ч оролдоогүй юм. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ирж байна гэсэн үг юм; энэ нь тэднийг Бурханы зан чанараар яллаж, шүүх гэж байгаа гэсэн үг юм. Иймд эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг болон Түүний зан чанарыг ойлгохыг хүсэж байгаагүй ба Бурханы хүслийн талаарх гүнзгий ойлголт болон мэдлэгт санаархдаггүй. Тэдэнд зөв хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох санаагүй байдаг—тэд зөвхөн өөрсдийн хийхийг хүсэж байгаа зүйлсийг цуцалтгүйгээр хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг ба итгэхийг хүсэж байгаа Бурхандаа итгэж, зөвхөн тэдний төсөөлөлд оршдог Бурхандаа итгэж, тэдний үзэлд оршдог Бурхандаа итгэж, тэдний өдөр тутмын амьдралаас салгашгүй Бурхандаа итгэдэг. Жинхэнэ Бурханы хувьд бол тэд огт тоодоггүй ба Түүнийг ойлгох болон Түүнд анхаарал хандуулах хүсэлгүй бөгөөд Түүнд ойртох санаа бол бүр багатай байдаг. Тэд Бурханы илэрхийлсэн үгсийг зөвхөн өөрсдийгөө бүрхэх, өөрсдийгөө хайрцаглахад ашигладаг. Тэдний хувьд энэ нь тэднийг аль хэдийнээ амжилттай итгэгчид, зүрхэн дотроо Бурханд итгэдэг хүмүүс болгон хувиргадаг. Тэд зүрхэн дотроо өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон бүр Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод хөтлөгддөг. Харин нөгөө талаас жинхэнэ Бурханы Өөрийнх нь хувьд тэдэнд огт хамаагүй байдаг. Учир нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы үнэн зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг ойлгох юм бол тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдах болно гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсэхгүй байгаа ба Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн ойлгох, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр хайх эсвэл залбирах дургүй, хүсэхгүй байгаа юм. Тэд Бурханыг хиймэл, хоосон, үл баригдах зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг өөрсдийнх нь Түүнийг төсөөлсөнтэйгөө адилаар, тэдний бүрэн эрхшээлд байдаг, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй үед тэд Бурханыг тэрхүү нигүүлсэл нь байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй байх үед тэд Бурханаас тэр ерөөл нь байхыг хүсдэг. Тэдэнд асуудал тулгарахад тэд Бурханаас тэднийг зоригжуулж, тэдний хамгаалалтын тор болохыг хүсдэг. Эдгээр хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь тэдний төсөөлөл болон үгс, хоосон сургаал төдийгөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, жинхэнээсээ Бурханыг Өөрийг нь харахыг, үнэнээсээ Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгохыг хүсдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь үнэний бодитой байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахыг эрмэлзэж байдаг. Эдгээр хүмүүс Бурханы үгийг уншихад зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, тохиолдол, юм бүрийг биечлэн ойлгоход зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран, эрж хайдаг. Тэдний хамгийн их хүсдэг зүйл бол Бурханы хүслийг мэдэж, Бурханы үнэн зан чанар болон мөн чанарыг ойлгох явдал юм. Ингэснээр тэд Бурханыг уурлуулахаа больж өөрсдийн туршлагаараа Бурханы хайр татам байдлыг болон Түүний үнэн талыг харах чадвартай болно. Ингэснээр мөн тэдний зүрхэнд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох болно, ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзлэн, тэд цаашид төсөөлөл, үзэл, үл баригдах зүйлсийн дунд амьдрахаа болино. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдгийн учир нь Бурханы зан чанар болон мөн чанар нь хүн төрөлхтний туршлагын аль ч мөчид хэрэг болж болох, тэдний амьдралын туршид амийг тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг ойлгосны дараа тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтарч, Бурханы хүсэлд илүү анхааралтай байх чадвартай болж, өөрсдийн чадварын хүрээнд үүргээ хамгийн сайнаар гүйцэтгэх болно. Бурханы зан чанарт хандах харьцааны тухайд хүмүүс хоёр төрөл байдаг. Эхний хүмүүс нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгохыг, Бурханыг Өөрийг нь, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэхийг хүсэж байгаа, Бурханы хүсэлд үнэхээр талархаж байгаа гэж хэлж болох боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан гэж байдаггүй байгаасай гэдэг. Ийм төрлийн хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж эсэргүүцэн, тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх байрны төлөө Бурхантай тэмцэлдэж, үргэлж сэжиглэж, тэр ч байтугай Бурханы оршин байгааг үгүйсгэдэг тул ийм байгаа юм. Тэд Бурханы зан чанар эсвэл бодит Бурхан Өөрөө тэдний зүрх сэтгэлийг эзлэхийг зөвшөөрөх хүсэлгүй юм. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл, төсөөлөл болон зэрлэг хүслээ л хангаж байна. Тиймээс эдгээр хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагаж, мөн тэрчлэн Түүнд өөрсдийн гэр бүл, ажлын байраа хүртэл өгч чадах боловч тэд муу замдаа төгсгөл болгодоггүй. Зарим нь бүр тахилыг хулгайлах эсвэл үрэн таран хийх буюу хувьдаа Бурханыг зүхэж байхад бусад нь өөрсдийнхөө тухай дахин дахин гэрчилж, өөрсдийгөө магтаж, Бурхантай хүмүүс болон байр суурийн төлөө тэмцэлддэг. Тэд хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам хийдэг ба байнга хүмүүсийн сэтгэлийг өөртөө татаж, хяналтандаа оруулахыг хичээдэг. Зарим нь бүр санаатайгаар хүмүүст өөрсдийгөө Бурхан гэж бодогдуулан, иймд тэдэнд Бурхан шиг хандаж болно гэж төөрөгдүүлдэг. Тэд хүмүүст ялзарсан гэдгийг нь, өөрсдийгөө ялзарсан, ихэмсэг гэдгийг, өөрсдийгөө шүтэх хэрэггүй гэдгийг, тэд хэчнээн ч сайн байсан тэр нь Бурханы өргөмжлөлийн дагуу явагдаж байгаа ба ямар ч байсан тэд юу хийх учиртайг хэзээ ч хэлэхгүй юм. Тэд эдгээр зүйлсийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл тэд хүмүүсийн зүрхэн дэх байр сууриа алдахаас үнэхээр айж байгаа юм. Ийм учраас эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй ба тэд хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдож байгаагүй тул хэзээ ч Бурханыг гэрчилдэггүй юм. Тэд Түүнийг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Боломжгүй! Иймд “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” сэдвийн үгс энгийн байж болох боловч хүн болгоны хувьд тэдний утга нь өөр юм. Үргэлж Бурханы үгэнд ордоггүй, Бурханы эсэргүүцдэг, Бурханд дайсагнасан байдлаар ханддаг хүний хувьд энэ нь ял зэмлэл байх бол үнэний бодит байдлыг хайдаг, үргэлж Бурханы өмнө ирж, Бурханы хүслийг хайдаг хүний хувьд усандаа орсон загас мэт байх болно. Иймд та бүгдийн зарим нь Бурханы зан чанар, Бурханы ажлын талаарх яриаг сонсоод толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, тэдэнд маш эвгүй болдог. Гэвч та нарын дунд дараах байдлаар боддог хүмүүс ч байдаг: Энэ сэдэв яг надад хэрэгтэй зүйл байна, учир нь энэ сэдэв надад маш ашигтай. Энэ бол миний амьдралын туршлага дотор байхгүй байж болохгүй хэсэг, энэ бол хамгийн үндсэн чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн төрөлхтний хувьд татгалзаж болшгүй зүйл юм. Та нарын бүгдийн чинь хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагдаж магадгүй. Гэхдээ юу ч болсон энэ бол энд сууж байгаа хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой бөгөөд ойлгох ёстой сэдэв юм. Чи түүнтэй яаж харьцах, чи түүнийг яаж харах эсвэл чи түүнийг хэрхэн хүлээн авахаас үл хамааран энэ сэдвийн чухал байдлыг орхигдуулж болохгүй юм.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа хойш Өөрийн ажлаа хийсээр байгаа. Эхэндээ энэ ажил нь маш энгийн байсан ч гэсэн түүнд Бурханы мөн чанарын болон зан чанарын илэрхийлэл агуулагдсан байсан. Одоо Тэрээр эхлэлээс энэ цагийг хүртэл Түүнийг дагагч хүн бүрийн хувьд хийсэн тодорхой ажлуудын болон Өөрийн үгийг маш ихээр илэрхийлсний асар их хэмжээний улмаас Бурханы ажил ихэссэн болохоор Бурханы үнэн бие хүн төрөлхтнөөс халхлагдсан байна. Мөн Тэрээр Библи дээр гарч байгаа цагаас орчин үеийн өдрүүд хүртэл хоёр удаа бие махбод болсон тул Бурханы жинхэнэ биеийг харсан хэн байх вэ? Өөрсдийн ойлголт дээр үндэслэн Бурханы жинхэнэ биеийг харсан хүн байна уу? Байхгүй. Хэн ч Бурханыг биеэр нь хараагүй буюу Бурханы үнэн төрхийг үзээгүй. Энэ бол хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг зүйл юм. Энэ нь Бурханы жинхэнэ бие эсвэл Бурханы Сүнс нь Түүний бүтээсэн Адам, Ева болон Түүний хүлээн авсан шударга Иовыг оролцуулаад бүх хүн төрөлхтнөөс нуугдмал байдаг гэсэн үг юм. Тэд нар хүртэл Бурханыг үнэн биеэр нь хараагүй юм. Гэвч Бурхан яагаад Өөрийн биеийг албаар далдалж байна вэ? Зарим хүмүүс ингэж хэлнэ: “Бурхан хүмүүсийг айлгахаасаа эмээж байгаа.” Бусад нь ингэж хэлнэ: “Хүн бол маш жижиг харин Бурхан бол маш том учраас Бурхан Өөрийн жинхэнэ биеийг нуудаг, хүмүүс Бурханыг харж болохгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болно.” Бас ингэж хэлэх хүмүүс ч байна: “Бурхан Өөрийн ажлыг өдөр бүр удирдан завгүй байдаг, Түүнд хүмүүст Өөрийгөө харуулахаар гарч ирэх цаг байдаггүй.” Та нар алинд нь ч итгэдэг байсан энд Надад одоо дүгнэлт байна. Энэ ямар дүгнэлт вэ? Энэ бол Бурхан бүр хүмүүст Өөрийн жинхэнэ биеийг харуулахыг хүсдэггүй гэсэн үг юм. Хүмүүсээс нуугдмал байх нь Бурханы албаар хийдэг зүйл. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүст Өөрийн жинхэнэ биеийг харуулахгүй байна гэдэг нь Түүний санаа юм. Энэ нь одоо бүгдэд тодорхой болно. Хэрэв Бурхан Өөрийн биеийг хэнд ч үзүүлээгүй юм бол та нар Бурханы үнэн бие оршин байдаг гэж бодож байна уу? (Тэр оршин байдаг.) Мэдээж Тэр байдаг. Бурхан биетээр оршин байдаг нь маргашгүй юм. Бурханы үнэн бие хэр том болон Тэр ямар байдалтай харагддаг гэх мэтийн хувьд бол эдгээр асуултуудыг хүн төрөлхтөн судлах ёстой юу? Үгүй. Хариулт нь сөрөг байна. Хэрэв Бурханы бие нь бидний судлах хэрэгтэй сэдэв биш бол бид ямар асуудлыг авч үзэх вэ? (Бурханы зан чанар.) (Бурханы ажил.) Жинхэнэ сэдэв рүүгээ орохын өмнө саяхан бид хэлэлцэж байсан руугаа буцацгаая: Бурхан яагаад Өөрийн биеэ хэзээ ч хүн төрөлхтөнд харуулаагүй вэ? Яагаад Бурхан Өөрийн биеийг хүн төрөлтнөөс албаар нуудаг вэ? Үүнд зөвхөн ганц л шалтгаан байгаа ба тэр нь: Хэдийгээр бүтээгдсэн хүн нь Бурханы мянга мянган жилийн ажлын турш байсан боловч Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, Бурханы мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй юм. Ийм хүмүүс Бурханы нүдэнд Түүний эсрэг байдаг ба Бурхан Өөрийгөө Түүнтэй дайсагнаж байгаа хүмүүст харуулдаггүй юм. Энэ бол Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн биеэ хэзээ ч харуулаагүй болон яагаад Өөрийн биеэ тэднээс халхалдгийн цорын ганц шалтгаан нь юм. Та нар одоо Бурханы зан чанарыг мэдэж авахын ач холбогдлын талаар ойлгож байна уу?
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Тэрээр Өөрийн ажлыг гүйцэтгэхэд бүх анхаарлаа хандуулсан. Тэднээс Өөрийн биеийг халхалсан байгаа хэдий ч Тэр үргэлж хүний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг чиглүүлэн, Өөрийн хүч чадал, Өөрийн мэргэн ухаан, Өөрийн эрх мэдлээ ашиглан хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоо Хаанчлалын эрин үеийг авчирсан юм. Бурхан хүнээс Өөрийн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтөнд хандах Түүний хүсэл нь хүмүүсийн хувьд харж, мэдрэхэд нь үргэлж нээлттэй юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хүн төрөлхтөн Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн хүртэж байгаа Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь илэрхийлэл юм. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар эсвэл аль өнцгөөс нь хийж байгаагаас үл хамааран Тэр үргэлж хүмүүст Өөрийн жинхэнэ ялгамж чанараараа хандаж, Өөрийн хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч байр сууринаас ярьж байсан, Тэрээр гурав дахь тэнгэрт зогсож байсан ч эсвэл мах цусанд оршиж, бүр энгийн хүн байдлаар байсан ч Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх зүрхнээсээ, Өөрийн бүх оюун ухаанаараа ямар нэг хууран мэхлэлт, нуун далдлалтгүйгээр ярьдаг. Өөрийн ажлаа явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон Өөрийн зан чанараа илэрхийлж, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр чиглүүлдэг. Ийм байдлаар харагдахгүй, баригдахгүй Бурханы удирдлага дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн туулсан юм.
Хуулийн эрин үеийн дараа Бурхан эхний удаа мах цустай болсон ба бие махбод бололт нь гучин гурван жил хагас үргэлжилсэн юм. Хүмүүсийн хувьд гучин гурван жил хагас нь урт хугацаа мөн үү? (Урт биш.) Хүний амьдралын хугацаа нь гучин хэдэн жилээс хамаагүй урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш юм. Харин бие махбодтой болсон Бурханы хувьд эдгээр гучин гурван жил хагас нь маш урт юм. Тэр Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн, энгийн хүн болсон. Энэ нь Тэр жирийн хүн хийж чадахгүй ажлыг хүлээн авч, энгийн хүн тэсвэрлэж чадахгүй зовлонг тэвчих болсон гэсэн үг юм. Тэр ажлаа эхэлснээс эхлээд Түүнийг загалмайд хадах хүртэлх Нигүүлслийн эрин үед байхдаа Эзэн Есүсийн тэсвэрлэсэн зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс биеэр гэрчилж чадахгүй байж болох ч та нар наад зах нь Библийн түүхээр дамжуулан энэ тухай жаахан биечлэн ойлгож чадах уу? Эдгээр бичигдсэн баримтуудад хэчнээн нарийн учир байгаагаас үл хамааран энэ хугацаанд Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан юм. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш ба бага зэрэг зовлон шаналал нь том асуудал биш юм. Гэвч ариун, өө сэвгүй, хүн төрөлхтний бүх нүглийг тэвчих ёстой Бурханы хувьд нүгэлтнүүдтэй хамт идэж, унтаж, амьдрах нь хэт их зовлон юм. Тэр Бүтээгч, бүх зүйлийн Эзэн, бүх юмны Захирагч атал Тэрээр энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгис байдлыг тэвчих хэрэгтэй болсон. Хүмүүсийг зовлонгоос аврах Өөрийн ажлаа дуусгахын тулд Тэрээр хүмүүст буруутгагдаж, бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн ойлгох болон үнэлэх боломжгүй юм. Энэ зовлон юуг төлөөлдөг бэ? Энэ нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан зориулалтыг төлөөлдөг. Энэ нь хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, хүнийг аврахын тулд Түүний төлсөн төлөөс юм. Энэ нь хүнийг Бурхан загалмайнаас золин аварна гэсэн үг юм. Энэ нь цусаар, амиар төлсөн төлөөс ба үүнийг бүтээгдсэн зүйлс төлөх боломжгүй юм. Учир нь Тэр Бурханы мөн чанарыг агуулж байсан ба Бурханд юу байгаа болон Бурхан юу болохоор зэвсэглэсэн байсан тул Тэр ийм төрлийн зовлонг, ийм төрлийн ажлыг тэвчиж чадах юм. Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйл Түүний оронд хийж чадахгүй зүйл юм. Энэ бол Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажил ба Түүний зан чанарын илчлэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг зүйл илчилж байна уу? Энэ нь хүн төрөлхтний мэдэх хэрэгтэй зүйл мөн үү?
Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч тэд Бурханы нүглийн төлөөх тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Хүн төрөлхтөн Бурханы Нигүүлслийн эрин үед хийсэн ажлын талаар мэдэхгүй байж боломгүй боловч энэ үед Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л Бурханы төрөл бүрийн эринд хийсэн ажлын агуулгыг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг эсвэл Бурханыг Өөрийн ажлаа хийж байх үеийн Бурхантай холбоотой түүхүүдийг л мэддэг. Эдгээр мэдээлэл болон түүхүүд нь ихэнхдээ зүгээр л Бурханы тухай мэдээлэл эсвэл домог байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанартай ямар ч холбоогүй байдаг. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн ч түүх мэддэг байсан тэр нь тэд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт болон мэдлэгтэй гэсэн үг биш юм. Нигүүлслийн эрин үед хүмүүс Бурханы махан биетэй ойрхон, нягт холбоотой байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай тэдний мэдлэг нь Хуулийн эрин үеийнхтэй адилаар бараг байхгүй байсан юм.
Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаагийнхтайгаа адилаар дахин махан биетэй болсон юм. Ажлынхаа энэ үед Бурхан мөн л Өөрийн үгээ нээлттэйгээр илэрхийлж, Өөрийн хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлж байсан. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг үргэлжлүүлэн тэсвэрлэн тэвчиж байсан. Бурхан ажлын энэ үед ч гэсэн Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар ирсэн юм. Бурхан Өөрийн мөн чанар, Өөрийн зан чанар эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч албаар нууж байгаагүй. Энэ бол зүгээр л хүн төрөлхтөн Бурханы юу хийж байгааг болон Түүний хүсэл юу болохыг тоохгүй байгаа хэрэг бөгөөд, ийм учраас л Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуун далдлах зуураа Тэр хүн төрөлхтний дэргэд мөч бүрд байж, Өөрийн хүсэл, хандлага болон мөн чанарыг үргэлж ил үзүүлж байдаг. Энэ утгаараа Бурханы үнэн бие нь хүмүүст нээлттэй байдаг боловч хүний сохор, дуулгаваргүй байдлаас болж, тэд үргэлж Бурханы илрэлтийг харж чадахгүй байдаг. Хэрэв тийм юм бол Бурханы зан чанарыг болон Бурханы Өөрийг нь ойлгох нь хүн бүрийн хувьд хялбар байх биш үү? Энэ нь хариулахад маш хэцүү асуулт байна, тийм үү? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүмүүс Бурханыг мэдэхийг эрэлхийлэх боловч тэд Түүнийг үнэхээр мэдэж чаддаггүй эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй—энэ нь үргэлж бүдэг бадаг, тодорхой бус байдаг. Харин та нар энэ нь тийм ч амар биш юм гэж хэлж байвал энэ нь ч бас зөв биш юм. Маш удаан хугацаанд Бурханы ажлыг туулсан учир хүн бүр, өөрсдийн туршлагаар дамжуулан, Бурхантай жинхэнээр харьцаж байсан байх ёстой. Тэд наад зах нь Бурханыг өөрсдийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээгээр мэдэрч эсвэл сүнслэг түвшинд Бурхантай өмнө нь тааралдаж, мөн тэд наад зах нь Бурханы зан чанарын талаар зарим нэг сэтгэл санааны мэдлэгийг олж авсан байх буюу Түүний тухай зарим ойлголтыг олж авсан байна. Хүн Бурханыг дагаж эхэлснээс одоог хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий их зүйл хүлээн авсан боловч хүний муу хэв чанар, мунхаглал, тэрслүү байдал болон төрөл бүрийн цаад санаа гэх мэт олон шалтгааны улмаас хүн төрөлхтөн мөн үүний хэтэрхий ихийг нь алдсан. Бурхан хүн төрөлхтөнд хангалттай их зүйлийг өгчихөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Тэр Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, тэр ч байтугай Өөрийн амиараа тэднийг хангадаг; хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь зөвхөн одоо байгаа шиг байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Бурханы мянга мянган жилийн турш хүнд өгсөн халамж, бодол нь хоосон өнгөрөхгүй байснаар, хүн төрөлхтөн үнэхээр Бурханы тэдэнд хандсан хүслийг ойлгож, талархуулах зорилготой юм. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь шинэ алхам руу урагшилж чадах юм. Энэ нь мөн Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх зөв байранд нь буцааж, өөрөөр хэлбэл Түүнд шударга ёсыг эргүүлэн өгөх болно.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?