Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг замд орох хаалга юм. Та нар үзэгдлийн үнэнийг яг таг эзэмшчихвэл, оролт чинь найдвартай байна; Түүний ажил яаж ч өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ гуйвшгүй тогтвортой зогсож, үзэгдлийн талаар тодорхой байх ба чиний оролт болоод эрэл хайгуул чинь зорилготой болох болно. Ийм байдлаар, чиний доторх бүхий л дадлага туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, илүү нарийн болно. Нэгэнт чи илүү том дүр зургийг бүхэлд нь ойлгосон бол, чиний амь хохирохгүй ба чи төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэхгүй бол, тэр болгонд хохирол амсах болно. Чи хэдхэн өдрийн дотор бүгдийг өөрчилж чадахгүй ба чи хэдхэн долоо хоногийн дотор зөв замд орох боломжгүй байх болно. Энэ нь чиний цагийг алдуулахгүй гэж үү? Эерэг байдлаар орох үүд хаалга илүү их байдаг ба тийм дадлуудыг та нар эзэмших ёстой, иймээс чи Түүний байлдан дагуулах ажлын ач холбогдол, ирээдүйд төгс төгөлдөр болгуулах ажил, шалгалт, зовлон шаналлыг туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт ба гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд гэх мэтийн Түүний ажлын үзэгдлийн хэд хэдэн гол зүйлийг ойлгож авах ёстой. Эдгээр нь бүгд үзэгдлийн үнэн юм. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл юм. Эдгээр нь ч гэсэн үзэгдэлд хамаарах үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо үед, та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл зөндөө байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү нарийвчилсан байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол энэ нь чи хараахан ороогүй байгаагийн баталгаа юм. Ихэнхдээ, үнэний талаарх хүний мэдлэг хэтэрхий гүехэн байдаг; хүн зарим үндсэн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба бүр өчүүхэн асуудлуудыг ч хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь түүний зан чанар тэрслүүгээс болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх түүний мэдлэг нь хэтэрхий өнгөц, нэг талыг баримталдгаас болдог. Тиймээс, хүний хувьд төгс болгуулна гэдэг нь тийм ч амархан ажил биш. Чини тэрслүү байдал хэтэрхий хүчтэй байдаг ба чи өөрийнхөө хуучин шинж чанарыг хэтэрхий ихээр хадгалдаг; чи үнэний талд зогсох боломжгүй байдаг ба хамгийн мэдээжийн үнэнийг ч гэсэн хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Тийм хүмүүс аврагдахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс байдаг. Хэрвээ чиний оролт нарийвчлалгүй бас зорилгогүй бол, чиний өсөлт удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн төдий ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болох болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх болно. Хүний амийн өсөлт ба түүний зан чанар дахь өөрчлөлт нь бүгд бодит байдалд орсноор хийгддэг ба цаашлаад нарийвчилсан дадлага туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан дадлага туршлагатай байвал чиний зан чанар амархан өөрчлөгдөх болно. Хэдийгээр одоо үед чи хэрэгжүүлэхдээ тийм ч их гэгээрээгүй бол чи ядаж ажлын үзэгдлийн талаар гэгээрсэн байх ёстой. Эс бөгөөс чи орох боломжгүй байх ба чамд эхлээд үнэний мэдлэг байхгүй л бол орох боломжгүй байх болно. Чиний дадлага туршлагыг Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаарх илүү гүнзгий ойлголтыг олж авах ба илүү гүн гүнзгий орж чадна. Чи Бурханы ажлыг мэдэж авах хэрэгтэй.

Анх хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа, ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байсан ба бүхий л Израиль нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм. Еховагийн ажил нь хуулийг бий болгосноор дамжуулан хүнийг шууд удирдан, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүмүүс энгийн амьдралаар амьдарч, газар дэлхий дээр энгийн байдлаар Еховаг тахин шүтэх байсан. Хуулийн эрин үе дэх Бурхан нь хүнд харагдахгүй ба хүн хүрэхээргүй Нэгэн байсан. Сатаны завхруулсан хүнийг л Тэр зүгээр удирдан чиглүүлж байсан ба эдгээр хүмүүст зааварлан тэднийг хариулж байсан, иймээс Түүний хэлсэн үг нь ердөө хууль тогтоол, тушаал болон хүний амьдралаар амьдрах ерөнхий мэдлэг байсан бөгөөд хүний амийг хангах бүх үнэн биш байв. Түүний удирдлага дор байсан израильчууд нь Сатанаар их завхруулагдсан хүмүүс биш байсан. Түүний хуулийн ажил нь авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба хүний амийн зан чанарын өөрчлөлтүүдтэй бараг ямар ч хамаагүй байлаа. Тиймээс, авралын ажлын эхэн үед Израиль дахь ажлынхаа төлөө Тэрээр бие махбодтой болох хэрэггүй байсан юм. Ийм учраас Түүнд зууч буюу, хүнтэй харилцахдаа ашиглах хэрэгсэл шаардлагатай байсан. Тиймээс, бүтээгдсэн оршин тогтнолуудын дунд Еховагийн өмнөөс ажиллаж, ярьдаг хүмүүс бий болсон ба ингэж хүний хөвгүүд болон эш үзүүлэгчид хүмүүсийн дунд ажиллах болжээ. Хүний хөвгүүд Еховагийн өмнөөс хүмүүсийн дунд ажилласан. Түүгээр ингэж дуудагдана гэдэг нь, тийм хүмүүс Еховагийн өмнөөс хуулийг зарлана гэсэн үг бөгөөд тэд мөн Израилийн ард түмний дундах тахилч нар байсан; тийм хүмүүс нь Еховагийн харж хамгаалж байсан тахилчид бөгөөд Еховагийн Сүнсээр ажилладаг байсан; тэдгээр нь хүмүүсийн дундах лидерүүд байсан ба Еховад шууд үйлчилж байв. Нөгөө талаар эш үзүүлэгчид нь, бүх газар орон, бүх овгийн хүмүүст Еховагийн өмнөөс ярихад өөрсдийгөө зориулсан хүмүүс байсан. Тэдгээр нь мөн Еховагийн ажлыг зөгнөдөг хүмүүс байлаа. Эдгээр нь хүний хөвгүүд эсвэл эш үзүүлэгчдийн аль нь ч байсан, бүгдийг нь Еховагийн Сүнс Өөрөө өргөсөн ба өөрсдөө Еховагийн ажилтай байсан. Хүмүүсийн дунд, тэдгээр нь Еховаг шууд төлөөлдөг хүмүүс байсан; Ехова тэднийг өргөсөн учраас л тэд ажиллаж байсан ба Ариун Сүнс биеэрээ махбод болж ажиллаагүй юм. Тиймээс, хэдий тэд бүгдээрээ Бурханы өмнөөс адилхан ярьж, ажиллаж байсан ч, Хуулийн эрин үе дэх хүний хөвгүүд ба эш үзүүлэгчид нь Бурханы махбод болсон бие байгаагүй юм. Энэ нь Нигүүлслийн эрин үе болон сүүлчийн шатанд яг эсрэг байдаг, учир нь авралын ажил болон хүний шүүлтийг хоёуланг нь Бурханы махбод болсон бие Өөрөө хийдэг ба тиймээс Түүний оронд ажиллах хүний хөвгүүд болон эш үзүүлэгчдийг дахин өргөх хэрэггүй байсан юм. Хүний нүдээр, тэдний ажлын мөн чанар ба арга барилын хооронд бодит ялгаа байхгүй. Энэ шалтгааны улмаас, бие махбодтой болсон Бурханы ажлыг эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн ажилтай дандаа андуурч будилдаг. Бие махбодтой болсон Бурханы харагдах байдал нь тэдгээр эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийнхтэй үндсэндээ адилхан байсан. Тэгээд бие махбодтой болсон Бурхан нь эш үзүүлэгчдийг бодвол бүр ч илүү энгийн, илүү бодитой байсан. Тиймээс хүн тэдний хоорондын ялгааг огт харах боломжгүй байсан юм. Хүн гагцхүү харагдах байдал дээр төвлөрдөг, хэдий аль аль нь ажиллаж ярьдаг ч бодит ялгаа байдаг гэдгийг огт мэддэггүй. Ялгааг олж харах хүний чадвар хэтэрхий сул дорой байдаг учраас, хүн үндсэн асуудлуудыг ялган таньж чаддаггүй ба ээдрээтэй цогц зүйлийг ялган таних чадвар нь бүр ч дор байдаг. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийнхээ чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба хүн хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн хүнийх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн бие махбодын чиг үүргийг биелүүлэх биш харин Түүний үйлчлэлийг биелүүлэх юм. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн хүнтэй холбоотой хэрэглэгддэг байхад, “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлээ удирдаж хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчүүд Ариун Сүнсээр ашиглагдаж, олон эш үзүүлэгчид Түүгээр дүүргэгддэг байсан ч, тэдний ажил ба үг нь бүтээгдсэн хүн болохын хувьд ердөө л өөрсдийн үүргээ биелүүлэх явдал байсан. Хэдий тэдний зөгнөл нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж болох ч, тэдний хүн чанар ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлийг хэрэгжүүлж байсан биш харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл юм. Бурханы амьд дүр ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Тэрээр Өөрийн удирдлагын дотор агуу ажлыг хийж байдаг ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн хүн болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын өгөгдсөн үе шатанд зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Тийм удирдлагагүйгээр буюу хэрвээ бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алга болбол, бүтээгдсэн хүний үүрэг ч гэсэн алдагдах болно. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад, хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргээ биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлийг хэрэгжүүлнэ гэж огтхон ч бодох хэрэггүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ажил бүхэн нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх бөгөөд хүн, Түүний удирдлага дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар Найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Бурханыг мэдэх нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зам юм

0Хайлтын үр дүн