Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна
Би Өөрийн ажлаа харь үндэстэнд түгээж байна. Орчлон ертөнц даяар Миний алдар суу гялалздаг; Миний хүсэл бол бүгд Миний гараар жолоодуулж, Миний даалгасан ажлыг хийдэг таран бутарсан хүмүүс дээр байдаг. Одооноос эхлэн Би бүх хүмүүсийг өөр ертөнц рүү аваачин шинэ эрин үед орлоо. Өөрийн “эх оронд” эргэж очоод хүмүүст Өөрийгөө илүү сайн таниулахын тулд Би Өөрийн анхдагч төлөвлөгөөн дэх ажлын өөр нэг хэсгийг эхэлсэн юм. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, энэ нь Миний ажилд тохирсон цаг гэдгийг хараад Би хүний төлөөх Өөрийн шинэ ажлыг хийж нааш, цааш яаран аялдаг. Эцсийн эцэст, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүмүүсийг аваачиж, Өөрийн таягдах ёстой хүмүүсийг зайлуулж хаяхын тулд Би шинэ ажил эхлэв. Агуу улаан луугийн үндэстэн дунд Би хүний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлж, тэднийг салхинд ганхуулахад хүргэсэн ба түүний дараа олон нь салхины үлээлтээр чимээгүй туугдан одсон. Үнэндээ, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “үтрэмийн талбай” юм; энэ бол Миний хүсэн эрмэлздэг зүйл бөгөөд энэ бас Миний төлөвлөгөө юм. Учир нь, Намайг ажиллаж байхад олон муу хүн гэтэж ирсэн боловч тэднийг хөөн зайлуулах гэж Би яараагүй. Харин цаг нь ирэхээр Би тэднийг арилгах болно. Зөвхөн түүний дараа л Би Надаас инжрийн модны жимс, сараана цэцгийн үнэр хүртэх боломжийг Намайг үнэхээр хайрладаг хүмүүст олгох амийн булаг байх болно. Сатаны түр амьдардаг газарт, тэр тоостой газарт ямар ч цэвэр алт байхгүй зөвхөн элс байдаг, тэгээд энэ нөхцөлтэй тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний олж авдаг зүйл бол цэвэр, шижир алт бөгөөд элс биш гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Муу хүмүүс Миний гэрт үлдэж яаж болох юм бэ? Үнэгнүүдийг Миний диваажинд шимэгч болж байхыг нь Би зөвшөөрч яаж болох юм бэ? Эдгээр зүйлийг зайлуулахын тулд Би санаанд багтах бүх аргыг ашиглах болно. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө, Би юу хийх гэж байгааг хэн ч мэдэхгүй. Энэхүү боломжийг ашиглаад Би муу хүмүүсийг хөөн зайлуулах ба тэд арга буюу Надаас салж явна. Энэ нь муу хүмүүст Миний хийх зүйл боловч Миний төлөө үйлчлэх өдөр тэдэнд бас л байх болно. Ерөөлийг хүсэх хүний хүсэл хэтэрхий их хүчтэй; тиймээс Би биеэ эргүүлээд Өөрийн алдарт төрх байдлыг харь үндэстэнд харуулна, ингэснээр Би хэлэх ёстой үгээ хэлж, хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангаж байх зуур хүмүүс бүгдээрээ өөрсдийн ертөнцөд амьдарч өөрсдийгөө шүүдэг. Хүмүүс сэхээ орох үед Би Өөрийн ажлыг аль хэдийн түгээсэн байх болно. Тэгээд Би Өөрийн хүслийг хүмүүст илэрхийлэх бөгөөд Би ажилтайгаа зохицуулах гээд Намайг ойр дагахыг нь бүх хүнд зөвшөөрөх ба Өөрийн хийх ёстой ажлыг хэрэгжүүлэхийн тулд Би хүмүүст чадах бүхнээ хийхийг нь зөвшөөрч, хүмүүст нөлөөлөх ажлынхаа хоёр дахь хэсгийг эхэлнэ.
Миний алдар сууг харна гэсэн итгэл хэнд ч байдаггүй ба, Би тэднийг хүчилдэггүй, харин Би Өөрийн алдар сууг хүн төрөлхтөний дундаас шилжүүлж, өөр ертөнцөд аваачна. Хүмүүс дахин гэмших үед Би Өөрийн алдар сууг илүү олон итгэгчид харуулах болно. Энэ нь Миний ажилладаг зарчим юм. Учир нь Миний алдар суу Канааныг орхих цаг байдаг шиг, Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих цаг мөн байдаг. Цаашлаад, Миний алдар суу дэлхийг бүүдийлгэж, харанхуйд автуулан бүхий л дэлхийг орхих цаг бий. Канааны нутаг хүртэл нарны гэрэл үзэхгүй; бүх хүмүүс итгэлээ алдах болно, гэвч Канааны нутгийн анхилуун үнэрийг хэн ч орхин явж тэвчихгүй. Зөвхөн шинэ тэнгэр, газарт шилжин орсон үедээ л Би Өөрийн алдар суугийн нөгөө хэсгийг эхлээд Канааны нутагт илчилж, тас харанхуй шөнөд дарагдсан дэлхий даяар бүдэгхэн гэрэл цацруулж ингэснээр дэлхий бүхлээрээ гэрэлтэнэ. Миний алдар суу өсөж, үндэстэн бүрд шинээр үүсэх боломжийг олгон дэлхий даяарх хүмүүс ирж тэрхүү гэрлийн хүчнээс чадал аваг. Би хүний ертөнцөд аль эрт ирсэн ба Израилиас Өөрийн алдар сууг Зүүн зүгт аль эрт авчирсныг бүх хүн ард ухаараг; учир нь Миний алдар суу Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авч ирсэн Зүүн зүгээс гэрэлтэж байна. Гэхдээ энэ нь Миний орхин явсан Израилиас, Зүүн зүгт ирэхээр гарч явсан тэр газраас үүсэлтэй юм. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л хүн Намайг Израилиас аль хэдийн явчихаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Нэгэн удаа Би Израильд буугаад дараа нь тэндээс явсан, дараа нь дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба түүнчлэн цахилгаан шууд Зүүнээс Баруун зүгт цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүхэл орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт Өөрийн айлдлыг гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад газар дэлхий даяараа гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар сууг Израильд өгсөн ба дараа нь түүнийг авчихсан, тэгээд дараа нь Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас хүн төрөлхтнийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. Эрж хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би аль хэдийн цагаан үүлэн дээр суун хүмүүсийн дунд бууж ирсэн гэдгийг, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг харуулах болно. Би тэдэнд, Иудейчүүдийн Эзэний, хүсэн-хүлээсэн Мессиаг болон эрин үеүдийн туршид хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би Өөрийн бүх алдар сууг болон Өөрийн бүх үйл хэргийг эцсийн өдрүүдэд хүмүүст илчлэн бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэнэ. Би Өөрийн алдар суугийн бүрэн төрх байдлыг, Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр сууж ирэхийг Минь эгээрэн хүссэн хүмүүст, Намайг дахин гарч ирэхийг хүсэн хүлээсэн Израильд, Намайг хавчин шахдаг бүх хүн төрөлхтөнд харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь цаашид Иудейд болохгүй гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!
Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам байдлыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, мөн Би Зүүн зүгийн “Чидун ууланд” буусан гэдгээ харуулах болно. Би аль хэдийнээс дэлхий дээр Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Цахилгаан болоод удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгдээрээ Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, Миний дуу хоолойг сонсож, Миний үйл хэргийг хараг. Энэ бол Миний бүхэл хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. Бүх улс үндэстэн Намайг шүтэн биширч бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүхэн Надад итгэж, улс ард бүхэн Надад захирагдаг!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?